Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

10 empire converted

103 views

Published on

Дэлхийн агуу эзэнт гүрнүүд

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

10 empire converted

  1. 1. Сэдэв: Дэлхийн хамгийн агуу 10 эзэнт гүрэн Э.Цэрэнбаатар
  2. 2. Аккадын эзэнт гүрэн (МЭӨ 2300-2200 он) Аккадын эзэнт гүрэн нь дэлхий дээрх хамгийн анхны эзэнт гүрэн байжээ. Аккадын эзэнт гүрэн нь 0.8 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. (МЭӨ 2250 он)
  3. 3. Персийн эзэнт гүрэн (МЭӨ 550-330 он)
  4. 4. • Дэлхийн эртний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн байсан Персийн эзэнт гүрэн хэмжээлшгүй хүч чадлынхаа хүчээр ойролцоогоор 8 сая км.кв газар нутгийн эзлэн оршиж байжээ. • Персийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч агуу Cyrus хаан нь тухайн цаг үед төвлөрсөн засгийн газар болон засаг захиргааг ажиллуулж байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.
  5. 5. Ромын эзэнт гүрэн (МЭӨ 27-МЭ 476/1453)
  6. 6. • Ромын эзэнт гүрэн нь засаглалын автократ хэлбэр бүхий Европ, Газар дундын тэнгисийн эргэн тойронд асар том нутаг дэвсгэр эзлэн оршиж байсан юм. • Нутаг дэвсгэрийн тэлэлтийн оргил үедээ 6,5 сая орчим км.кв газар нутгийг эзлэн оршиж байсан ба энэхүү өргөн уудам нутаг дэвсгэрийг удаан хугацаанд харьяалж байсан учир дэлхийн улс орнуудын хэл, шашин, архитектур, философи, хууль засаглалд нөлөөлсөн нөлөөлөл нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн байна.
  7. 7. Umayyad Caliphate (661-750)
  8. 8. • Исламын шашныг үндэслэгч Muhammad-ыг нас барсны дараагаар оршин тогтнож байсан Арабын дөрвөн том халифат буюу вант улсын хоёр дахь нь болох Umayyad Caliphate нь хамгийн шилдэг засаг захиргаатай улс байжээ. Тус улсын засаг захиргаа нь зургаан хороонд хуваагдаж байсан ба үүнд орлогын, харилцаа холбооны, тамга тэмдгийн, шуудангийн, хууль зүйн, цэргийн гэсэн хороод багтаж байв. • Газар нутгийн хувьд 7 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. • Орчин үеийн арабын үндэсний үзэл нь Umayyad-ын үеийг арабын алтан үеийн нэг хэсэг гэж үздэг байна.
  9. 9. Чин гүрэн (1626-1912) Энх –Амгалан хаан
  10. 10. • Чин гүрний ноёрхлын үе нь хятадын соёлтой маш их холбоотой. Хэдийгээр нүүдэлчин ард түмэн боловч анхны жилүүдээсээ эхлэн хятаджиж эхэлсэн энэ улс 1644 оноос 1911 оныг хүртэл Монгол, Хятад улсыг захирч байсан түүхтэй. • Манж Чин улс 18-р зуунд хөгжлийнхөө оргил үед хүрсэн бөгөөд энэ үеэр газар нутаг болон хүн амынх нь тоо өссөн байна. • 1790 онд тус эзэнт гүрний газар нутаг 14.7 сая км.кв- д хүрсэн байна. • 20-р зууны эхээр Манжийн эзэнт гүрэнд ард олныг хамарсан үймээн бослого дэгдэж, энэ нь тасралтгүй өссөөр 1912 онд Манж Чин гүрэн задран унасан байна.
  11. 11. Оросын эзэнт гүрэн (1721-1917)
  12. 12. Оросын эзэнт улс нь 1721-ээс 1917 оны Оросын хувьсгалыг хүртэл оршин тогтнож байсан бөгөөд англи, францын хаадтай тохиролцон европ тивийг хуваан эзэмшиж байсан томоохон гүрэн улс байсан байна. 19-р зууны эхэн үед Оросын эзэнт гүрэн нь дэлхийн хамгийн том улс байсан ба 1916 онд 21 сая гаруй км.кв газар нутгийг эзлэн оршдог байжээ.
  13. 13. Их Могулын эзэнт гүрэн (1526-1858)Бабур хаан Акбар хаан Шах Жахан хаан
  14. 14. • Энэхүү эзэнт гүрэн нь бусад мужуудтайгаа холбоо бүхий хүчтэй засаг захиргаатай байснаараа түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. • Могул гүрний үеийн бүхий л чухал хөшөө дурсгалын цогцолборууд нь энэтхэгийн салбар тив дэх персийн соёлын нөлөөний тэлэлтийг харуулахаас гадна энэхүү соёлын нөлөөлөл дан ганц барилга архитектур төдийгүй уран зохиол, урлагт ч шингэсэн байна. Могулын эзэнт гүрний үеийн хамгийн том дурсгал нь ЮНЕСКО-гийн дэлхийн өв газар гэсэн ангилалд бүртгэлтэй алдарт Таж Махал юм. • Могулын эзэнт гүрний үед энэтхэгийн эдийн засаг хөгжин дэвжиж, туйлын баян чинээлэг байсан бөгөөд замын систем, мөнгөн тэмдэгт, үйлдвэрлэл худалдаагаараа дэлхий дахинаа тэргүүлдэг байв. • Могулын эзэнт гүрэн нь 3,2 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ.
  15. 15. Монголын эзэнт гүрэн (1206-1368)
  16. 16. • Монголын эзэнт гүрэн нь дэлхийн түүхэн дэх хамгийн том газар нутгийг эзэмшиж байсан юм. Гэвч энэ баримтанд дагаж орсон болон хараат улс орон, овог аймгуудын газар нутгийг оруулаагүй ажээ. • Монголын эзэнт гүрэн нь хамгийн хүчирхэг үедээ 40 гаруй сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. • 1206 онд Чингис хаан анхлан байгуулсан бөгөөд алтан үедээ Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнөд этгээдэд Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассал орнууд, хойд зүгт Хойд мөсөн далай Енисей мөрний сав газрын дагаж орсон овог аймгуудын эзэмшлийг хамруулсан өргөн уудам газар нутгийг эзэмшиж байлаа. • Ази, Европын олон арван хот улсуудыг сөнөөж хэдэн арван сая хүнийг өөрсдийн эрхшээлдээ оруулсан авч Монголчуудын цэргийн тоо нь 250000-аас хэтэрч байсангүй. Чингис хаан төв Ази, одоогийн Монгол улсын газар нутаг дахь олон арван тархай бутархай нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар их гүрний үүсэл хөгжил эхэлжээ.
  17. 17. Британий эзэнт гүрэн
  18. 18. • Британий эзэнт гүрэн нь 33.7 сая км.кв газар нутгийг эзлэн оршиж байжээ. (1922) • Британий эзэнт гүрэн нь хамгийн олон хүн амтай эзэнт улс байжээ. • Британи гүрэн нь 1945 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараагаар буюу хоёрт орж байв. • Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1870 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 35.9 хувийг эзэлж байжээ. • Бүх цаг үеийн хамгийн том цэрэг армитай байсан байна. • Энэ улсын алтан үе нь хатан хаан Викториягийн үе бөгөөд 20-р зууны дундуур тус эзэнт улсын задрал болжээ.
  19. 19. Османы эзэнт гүрэн (1299-1923)
  20. 20. • Османы эзэнт гүрэн нь хамгийн урт хугацаанд буюу 7 зууны туршид оршин тогтнож ирсэн улс юм. • Олон үндэстэн бүхий олон шашинтай Османы эзэнт гүрнийг тухайн үед Туркийн эзэнт гүрэн, Турк улс хэмээн нэрийдэж байжээ. • Османы эзэнт гүрэн нь шашны үзэл сурталд энэрэнгүй ханддаг байсан ба христос болон иудейн шашныг дэмждэг байсан байна. • Османы эзэнт гүрэн нь асар том гүрэн байсан учир шашин болон соёлын янз бүрийн нөлөөллүүд харагддаг байсан ба уран барилга, хоол, хөгжим, зугаа цэнгэл гэхчилэн бүхий л салбарт газар нутгаасаа хамааран янз бүрийн соёлын урсгал харагддаг байжээ. • Худалдааны төвүүд болон замуудын хөгжил, газар тариалангийн салбар, олон улсын худалдаагаар дэлхийд ноёрхож байсан учир тус улсын эдийн засгийн үндсэн хэсгийг дээрх нэр дурдсан салбарууд бүрдүүлж байжээ. • Османы эзэнт гүрэн нь өрнө болон дорнын төв цэгт долоон зууны туршид ноёрхжээ.

×