тунадас үүсэх нөхцөл

7,318 views

Published on

0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
7,318
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
525
Actions
Shares
0
Downloads
112
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

тунадас үүсэх нөхцөл

  1. 1. Тунадас үүсэх нөхцөлАгаарын тунадас нь агаар мандлаас дэлхийн гадаргадээр унаж буй хатуу ба шингэн төлвийн усныхэлбэрүүд бөгөөд ууршилтын эсрэг процесс юм. Усныуур конденсацид орж үүл үүсдэг тухай биднийтлэлүүдээс мэдэж авсан байх ѐстой.Гэвч үүл болгоноос тунадас ордоггүйн учир юу вэ?Үүлэнд үүссэн анхны усан дуслууд нь хэмжээгээрөчүүхэн жижиг, дунджаар 10 мкм-ээс ч бага (хүнииүсний диаметр 75 микрометр орчим) юм. Ийм жижигдуслууд маш удаан унах тул замдаа ууршиж арилна.Онолын хувьд бол 1000 м өндөрт орших үүлнээс унахдундаж хэмжээтэй дусал газрын гадарга хүртэл 48 цагзарцуулдаг ажээ.Хэдийгээр агаар их чийглэг байсан ч үүлнээс доошхэдхэн метрийн дотор дуслууд ууршдаг. Харин уүлэндэх дуслын хэмжээ хангалттай том болсон үедээ лунахдаа харьцангуй бага хугацаанд газрын гадаргахүрнэ.Ингэхлээр хэдэн сая дуслууд нийлж томорсон үед лтунадас үүсэх боломжтой юм. Энэ нь усан дуслынхэмжээ 20 мкм-ээс дээш гарсан үед тунадас үүснэгэсэн үг юм.
  2. 2. Тунадас орох үүлний зузаан нь 3 км-ээс их, услагбайдал нь 1 г/м3-ээс дээш байна. Эрч ихтэй тунадасхолимог үүлнээс голдуу орох ба ийм үүлний услагбайдал 4 г/м3 хүрнз. Нэг ижил усан дуслаас бүрдсэнүүл тунадасгүй байдаг.Агаарын тунадас үүсэх үйл явц үндсэндээ 6 үе шатыгдамжина.Үүнд:(1) холъц бүхий чийглэг агаар үүсэх,(2) агаар өгсөх хөдөлгөөнд орох,(3) ингэснээр адиабатаар хөрөх,(4) чийгээр ханасан байдалд хүрэх,(5) Усны уур конденсацид орох,(6) Усан дуслууд томрох зэрэг болно.Эдгээрээс хамгийн гол нь болох сүүлчийн хоѐр үешатыг тодруулья.Агаар чийгээр бүрэн ханаж усны уурын даралт(порциаль даралт) нь усны ханасан уурын даралттайтэнцүү болж (Е=е) конденсацид орсноор үүл үүснэ.Агаарын температур ба чийгийн зохицлоос хамаарчконденсацын үед янз бүрийн хэмжээ, хэлбэртэй усандусал ба мөсөн талстууд үүснэ.Үүлний дуслууд анхандаа маш жижиг 7-10 мкмдиаметртэй байх бөгөөд 1 см куб эзэлхүүн бүхийүүлэнд хэдэн зуун дусал агуулагдана. Ийм бага
  3. 3. хэмжээтэй дуслууд нь агаарын хөөрөх урсгалдхамрагдан үүл цаашид хөгжихөд оролцох тул газарунаж чаддаггүй.Хасах температуртай үед чийгшил 100% болоходүүлэнд бөөрөнхий хэлбэр үүснэ.0С-аас бага температуртай болоход усан дусал шуудхөлдөхгүй, хэсэг зуур шингэн байдалтай байдаг.Улмаар усан дусал болон мөсөн талстууд хоорондоонэгдэн нийлж хэмжээгээр томорно.Үүнийг "коагуляци" гэж ч нэрлэдэг. Дуслын хэмжээнэмэгдэхэд конденсациас ялгарах дулаан баснөлөөлнө.Дуслын хэмжээ ийнхүү томорч 20 мкм-ээс дээшгарсан үедээ агаарт хөвөн явах чадваргүй болжжингээ даалгүй газрын гадарга руу унах үзэгдлийгтунадас орох гэж нэрлэдэг.
  4. 4. Ердийн борооны үүлэнд орших дуслууд хэмжээгээролон янз, хөдөлгөөний хурд нь ч өөр өөр. Дуслындиаметр нь 20-2000 микрон (микрон буюу мкм нь мм-ийн 1000 хуваасны нэгтэй тэнцүү) хүрч болох бахарьцаа нь 100:1 байна. Борооны ширхэгийн хамгийнтом нь 5 мм хүрэх ба ийм үед унах хурд нь 30 км/цагхүрнэ.Ийм хэмжээ ба хурдтай унаж буй дусал замдаа задарчхэдэн зуун жижиг дусал байдлаар газрын гадарга дээрунана.Агаарын хөөрөх урсгалын хүч бага байх үед жижигдуслууд ч агаарын эсэргүүцлийг давж газар унажболно. Энэ нь шиврээ тунадас болно.Ийм үед дуслын диаметр 0.5 мм-ээс бага байх ба 1000м өндорт орших үүлнээс газар унах хүртлээ 10 минут
  5. 5. зарцуулдаг байна. Ялангуяа намар орой голдуушиврээ тунадас ордог.Харин агаарын хөөрөх урсгал хүчтэй үед (зуныхалуун өдөр болон экваторт ийм байдаг) борооныдусал их томорно (Учрыг тайлбарла). Энэ үед ширүүнаадар бороо орно. Тунадасыг үргэлжлэх хугацаа баэрчимжилтээр нь шиврээ ба аадар гэж ангилна.Тунадас үүсэх 3 зам. Чийгийг агуулсан агаарадиабатаар хөрөхдөө шүүдэр цэгтээ хүрэх нь үүлнийтунадас орох үндсэн нөхцөл гэж дээр хэлсэн.Адиабат хөрөлт нь хэд хэдэн шалтгаанаар үүснэ. Энэнь:1) Газрын гадаргаас халсан агаарын босоо хөдөлгөөн,2) Фронт дээр агаар өргөгдөх үед,3) Уулын хажуугаарх агаарын өгсөх хөдөлгөөн зэрэгюм.Үүл бол агаарын адиабат хөрөлтийн үр дүн учирүүлнээс орох тунадас (бороо, цас, мөндөр, мөсөнтуйлаадас) дээрх 3 замаар үүсдэг.1. Конвекцийн тунадас:
  6. 6. Энэ нь агаарын конвекцийн урсгалаас болж үүснэ.Конвекц гэдэг нь халсан агаарын босоо чиглэлийнхөдөлгөөнийг хэлдэг.Конвекцийн улмаас дээш өргөгдөж буй агаарынтемператур адиабатаар буурсаар шүүдэр цэгтээхүрэхэд конденсаци үүсч тунадас орох нөхцөлбүрдэнэ (Зураг).Конвекцийн тунадас экваторын бүслүүрт зонхилно.Учир нь тэнд даралт бага, их халах тул агаарынконвекц эрчимтэй явагдана. Бусад газар агаарынконвекц харьцангуй бага талбай дээр үүсэх тулконвекцийн тунадас ч мөн адил багахан газар нутгийгхамарна.2. Фронтын буюу циклоны тунадас.
  7. 7. Ийм хэлбэрийн тунадас нь агаарын фронт дагуудүүсэх бөгөөд сэрүүн болон ба өндөр өргөрөгт ихтохиолдоно. Учир нь агаарын орчил урсгалыннөлөөгөөр тропикоос туйлын зүг шилжиж байгаадулаан агаар туйлаас экваторын зүг шилжих хүйтэнагаарын массын уулзвар газар энэ тунадас үүснэ.Энэ хоѐр төрлийн агаар нягтын зөрүүнээс болоодамархан холилдож нэгдэхгүй. Хүйтэн, хүнд агаар ньхөнгөн, дулаан агаарын доогуур шургаж түүнийгдээш өргөнө (Агаарын дулаан ба хүйтэн фронтынзургийг ажигла).Хүйтэн ба дулаан фронтын алинд ч чийг их агуулсандулаан агаар (яагаад дулаан агаар их чийг агуулдагвэ?) хүйтэн агаарын дээгүүр өгсөн конденсациявагдаж, үүл үүсэн тунадас орно. Энэ нь фронтынтунадас юм.Фронтын тунадасыг бас циклоны тунадас гэжнэрлэнэ. Учир нь циклоны үед дулаан, хүйтэн агаарынмасс нийлж фронт үүсгэн тунадас орох нөхцөлийгбүрдүүлдэг (Зураг 18.26).Дулаан фронтын үед Ns ба Аs (борооны давхраат баөндрийн давхраат) үүл үүсч тунадас хүч багатай буюузүсэр, шиврээ хэлбэртэй байдаг ч их талбайг хамарна.
  8. 8. Харин хүйтэн фронтын үед дулаан агаар нь түрэгдэндээш өргөгдсөнөөс бага талбайг хамарсан, эрч хүчихтэй тунадас ордог.Энд Сb (борооны бөөн) үүл үүсч, гэнэт эхэлж гэнэтзогсох аадар хэлбэрийн бороо, ширүүн мөндөр бууна.St ба Sc (давхраат ба давхраат бөөн) үүлнээс зөөлөншиврээ тунадас ордог.3. Орографийн тунадас:Өндөр уулархаг газар агаар болон чийгийн байдалд ихнөлөө үзүүлнэ. (Оros-гэдэг нь грекээр "уул" гэсэн үг)Агаар уулын хажууг даган дээш өргөгдсөнөөс болжхөрөн конденсацид орж үүсдэг тунадасыг орографийнбуюу уулзүйн тунадас гэж нэрлэнэ.Уулс болон өндөр газар тунадас ихтэй байдаг ньүүнтэй холбоотой. Орографийн тунадас нь уулынхажуугаас их хамаарна. Уулын салхин талын хажуугдаган өгсөж буй агаар нь конденсацийн түвшинд
  9. 9. хүрэхэд (тодорхой өндөрт болон уулын оройд) чийгнь тунадас болон бууж уулыг давахдаа хуурай болно.Түүнчлэн уруудаж буй учир температур нь нэмэгдэжхарьцангуй чийг нь улам багасна.Үүний нэг тод жишээ бол Номхон болон Энэтхэгийндалайгаас ирсэн чийглэг агаар Хянганы уулс,Гималайн нурууг давж ирэхдээ хуурайшсаны улмаасГовь, Такла-Макан зэрэг том цөлүүд үүссэнээс гаднаманай Дорнодын тал тунадас багатай байх нөхцлийгбүрдүүлжээ./Зураг дээр дарж томоор үзээрэй/Мөн Хойд Америкийн Байцат уулын баруун хажуудНомхон далайгаас салхиар туугдан ирэх агаарын бүхчийг тунадас болон унаж харин зүүн хажууд нь оршихКолумбын тал хуурай байдаг нь мөн дээрхшалтгаанаас болно.Мөндөр.Мөндөр зөвхөн борооны бөөн (Сb) үүлнээс үүсдэг.Агаарын температур их үед хөөрөх урсгал нь 4-6 км
  10. 10. өндөрт хүрч -10, -15 С -д цасан ширхэг үүснэ.Хөлдсөн ус дулаан ялгаруулах ба цасан ширхэгүүд ньуруудах явцдаа усан дусалтай нэгдэн томорно.Гэвч хүчтэй хөөрөх урсгалын улмаас үүлний хүрээндхэд хэдэн удаа дээш доош өргөгдөж уруудах байдлаармөсөн талстын хэмжээ улам томорно. Ингэж мөндөророх боломж бүрдэнэ. Мөндрийн хэмжээ нь 5 мм-10мм түүнээс ч их байж болно. Газрын гадарга дээр үүсдэг тунадасны хэлбэрүүдУсны уурын конденсаци агаарт явагдахаас гаднагазрын гадарга дээр явагддаг. Ийм конденсацийн үрдүнд шүүдэр, шингэн хөнгөр, цан, хяруу, хатуухөнгөр, мөстлөг зэрэг үүсэх бөгөөд эдгээр нь гадаргадээр үүсч тунадасны хэлбэрүүд юм.Шүүдэр.Дулаан улиралд агаарын доод давхарга манангүй үедүүсдэг жижиг усан дуслууд бөгөөд агаарт чийгихэдсэнээс болж үүснэ. Харьцангуй чийг 100%болоход гол төлөв ургамлын гадарга, навчин дээршүүдэр үүсдэг. Энэ нь "Е" нь хэвээр боловч "е"нэмэгдсээр "Е=е" болж буй хэрэг юм.Шөнийн цагт шүүдэр унах ба нар гарч агаардулаарахад ууршиж арилна. Энэ нь дулаан агаарчийгийг шингээдэгтэй холбоотой. Англид тал газарүүсдэг шүүдэр жилд 10-30 мм тунадас болдог ажээ:
  11. 11. Хяруу.Шүүдрийн нэг адил конденсацийн хэлбэр боловч чийгихэдсэнээс бүс температур буурснаас болж үүсдэгжижиг мөсөн талстууд юм. Өөрөөр хэлбэл "Е" ньбуурч "е"-тай тэнцүү болж буй хэрэг юм. Хөрс,ургамлын гадарга цацраг алдах (туяарал) замааршүүдэр цэг хүртлээ хөрөхөд шүүдэр үүсдэг. Нармандаж агаарын температур нэмэгдэхэд хяруу арилна.Цан.Үүсэх зам нь шүүдэртэй адил боловч тогтвортойхасах температуртай болсон үед үүснэ. Цонхны шил,тааз зэрэг ямар нэг гадарга дээр цан үүсэх ба удаанбайвал хатуурч нягтран мөс хэлбэрт шилжин уламзузаарна.Сагсарга.Сэвсгэр цагаан талст, модны мөчир, шонгийнхоорондох төмөр утсан дээр үүсдэг. Цантай төсөөтэйболовч үүсэх нөхцөл, хэлбэрээр ялгаатай.Шингэн өнгөр.Хальс байдлаар тогтох усан бүрхэвч юм. Хүйтэн цагагаарын дараа харьцангуй чийглэг дулаан агаарынадвекцийн үед үүснэ. Жишээ нь: цонхны шил хөлрөхнь үүний жишээ юм.
  12. 12. Тунадасны хуваарилалтДэлхийн гадаргад жил бүр 520 мянган км куб агаарынхур тунадас орно. Үүний 79% нь далай тэнгис дээр,бусад 21% нь хуурай газар буудаг байна.Гэвч энэ нь дэлхийн гадар янз бүрийн нутгуудадхарилцан адилгүй. Зарим газар маш их тунадас унадагбайхад зарим газар хэдэн арван жилээр хуурай байх чявдал бий.Дэлхийн гадарга дээрх тунадасны хуваарилалт ньдалай-агаар мандал-эх газар гэсэн системийнхарилцан үйлчлэлийн үр дүн юм.Ялангуяа нарны цацраг, ус-агаарын массын дулаанышинж чанар, агаар ба усны орчил хөдөлгөөн, эхгазрын хэлбэр хэмжээ, өргөргийн байрлал зэрэг хүчинзүйлс нөлөөлнө.Түүнчлэн агаарын массын хэвтээ шилжилт, далайнхүйтэн ба дулаан урсгал, эх газрын хэлбэр хэмжээ,хотгор гүдгэрийн онцлог зэрэг нь нөлөөлнө. Ерөнхийбайдлаар үзвэл халуун бүслүүрт тунадас их, хүйтэнбүслүүрт бага байна.Учир нь ус агаарын температур ба нарны цацраг ньууршилтыг тодорхойлдог. Нарны цацрагийг ихээравдаг экваторын орчмын нутгууд ууршилт ихтэй.
  13. 13. Дэлхийн гадарга дээр жилд унах тунадасны бараг тэнхагас нь зөвхөн хойд ба өмнөд өргөргийн 20°-ынхоорондох нутгуудад унадаг. Гэтэл нарны цацрагийгбага авдаг хоѐр туйлын бүслүүрт жилийн тунадасныдөнгөж 4 хувь нь ноогддог байна.Экваторын бүслүүрт жилийн тунадасны дундажхэмжээ 2000 мм байхад туйлын орнуудад 200 мм юм.Жилд унах тунадасны дундаж хэмжээ (мм-ээр)Өргөрөг Хойд Өмнөд0-10 1677 187210-20 763 111020-30 513 60730-40 501 56440-50 561 86850-60 510 97660-70 340 10070-80 194 10Агаар мандлын динамик хөдөлгөөн нь тунадасыгдахин хуваарилдаг. Өгсөх дулааны конвекц, уулзүй,хэвтээ агаарын массын шилжилт, чийгийг дахинзөөнө. Мөн далайн хүйтэн-дулаан урсгалууд үүнднөлөөлнө.
  14. 14. Агаарын орчил хөдөлгөөн нь далайгаас хуурай газарлуу чийгийг зөөх, түүнийг хуваарилахад оролцоно.Далайн хүйтэн, дулаан урсгал нь ууршилтанднөлөөлнө. Эх газрын зах хаяа орчмын нутаг чийглэгбайхад, төв рүүгээ хуурайшдаг.Эх газрын талбай том байх тусам түүний төв хэсгээрнь агаарын тунадас багатай байна. Уулархаг орондсалхин талын хажуу нь илүү чийглэг байхад нөгөөхажуу хуурай байх жишээтэй.Ийнхүү тунадасны жилийн явц нь агаарын ерөнхийорчил урсгалаас болон орон нутгийн физик-газарзүйнонцлогоос хамаарна.Дээр дурдсан хүчин зүйлсийн үр дүнд дэлхийнгадарга дээрх тунадасны хуваарилалт нь бүслүүрлэгзүй тогтолтой болжээ.Дэлхийн хур тунадас
  15. 15. Даралт ямар байхаас хамааран агаарын өгсөх уруудаххөдөлгөөн явагдах тул даралт их газар тунадас бага,даралт бага газар тунадас их унах нөхцөл бүрддэг.Ийм дэлхийн гадарга дээрх тунадасны бүслүүрлэг зүйтогтол нь агаарын даралтынхаас эсрэг их, багагэхчлэн салаавчлан оршино.Тухайлбал, экваторын бүслүүрт тунадас их, тропиктбага. Сэрүүн бүслүүрт их, туйлын бүслүүрт багабайна (эдгээр бүслүүрт даралт ямар байдгийг сана). Тунадас орох орохгүй байх нөхцөл Тунадас орохгүй байхТунадас орох нөхцөл нөхцөлАгаар мандалд явагдах Антициклон үүсэхдулааны конвекц Агаар уруудахАгаарын фронт үүсэх явдал хөдөлгөөнд орохУулын хажуугаар агаар Уулын хажууг даганөгсөх агаар уруудахЭкваторын бүслүүрт-Жилд дунджаар 1000-3000 мм хур бороо орно.Амазонк, Төв Африк, Гималайн өмнөд хажуу, Зондынарлууд, ялангуяа пассатын чийглэг агаарын масс
  16. 16. өргөгдөж байдаг уулын хажуунуудад бүр ч их тунадасунадаг.Жишээ нь: Гималайн өмнөд хажууд тунадас 12000 ммхүрдэг байна (Хүснэгт 18.4).Хүснэгт 18.4 Тунадас их, бага унадаг газруудДэлхийн тунадас хамгийн Дэлхийн тунадас хамгийних ордог газрууд бага унадаг газарХавайн арлууд-11684 мм Атакамын цөл-0.8 ммГималайн Черрапунжи Вади Хальфа (Судан) 2.5тосгон 11633 мм ммКамеруны уулсын хажуу- Аден-43.9 мм10284 ммКолумбын Анд-8992 мм Мулка-(Австрали) 102.9 мТропикийн бүслүүрт-Энд тунадас бага, жилд дунджаар 200 мм хүрэхгүйшахам хур бороо ордог. Ийм ч учраас дэлхийнтомоохон цөлүүд энэ бүсэд байрлажээ.Жишээ нь: Сахарын цөл, Калахарийн цөл, Австралийних элсэн цөл гэх мэт. Гэвч дотоод ялгаа ихтэй, эхгазруудын зүүн эргээр (Флорида, Бразил, Зүүн ӨмнөдАзи, Зүүн Өмнөд Африк, Дорнод Австралид) тунадас
  17. 17. ихтэй. Энэ нь пассатаар зөөгдөж ирэх чийгээс болжбайгаа юм.Иймд энэ хэсгийг чийглэг тропик гэж нэрлэнэ.Сэрүүн бүслүүрт-Х.ө. ба ө.ө. 32°-аас хоѐр тийш туйл тал руугаа тунадасаажмаар нэмэгдэнэ. Ялангуяа 40° ба 60°-ын өргөргийнхооронд нэлээд их байдаг.Энд дунджаар 500-900 мм тунадас орно. Сэрүунбүслүүрт тунадас их унах нь -баруун зүгийн салхи(Еврази, Америкийн баруун хойд, Өмнөд Анд),циклоны үйл ажиллагаа, Зүүн Азийн муссон, сэрүүнфронт зэргээс шалтгаална.Гэвч дотроо ялгаа их. Дэлхийн хойд хагасын сэрүүнбүслүүрт тунадас баруун хэсэгт нь их, төв хэсэгтээмаш бага /Монгол орны уур амьсгал үүнд хамаарна/,250 мм-ээс хэтрэхгүй байхад зүүн талдаа дахин ихсэхбайдлаар гурван ялгаа харагдана.Туйлын бүслүүрт-Тунадас дахин багасна. Жилд 100-250 мм-ээс багабайна.Эндээс үзвэл дэлхий дээр тунадас ихтэй 3 бүслүүр(экваторын болон сэрүүн), тунадас багатай 4 бүслүүр(тропикийн ба туйлын тус бүр 2), нийт тунадасны
  18. 18. хуваарилалтын 7 бүслүүр байдаг байна.Тунадасны хуваарилалтыг картан дээр изогиетээрдүрслэн үзүүлнэ

×