сур харваа

3,781 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,781
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
37
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

сур харваа

  1. 1. Сур харваа Эрийн гурван наадмын нэг болох сур харвааны  талаар товч мэдээлэл оруулъя гэж бодлоо. Хүн  бүр мэдэх шаардлагагүй ч монгол хүн бол бага  сага мэдэж байх хэрэгтэй болов уу. Миний хувьд  үндэсний халх харваагаар 10­н жилд байхдаа 3  жил хичээллэсэн болохоор энэ спортод илүү  илэгтэй байдаг юмаа. Одоогоор манай улсад  гурван төрлийн сурын харваа явагдаж байна. Үндэсний сурын /халх/ харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа багтдаг. ХАЛХ ХАРВААМонгол үндэсний сурын харвааны талбайн үндсэн хэсэг нь зурхай болно. Зурхай нь 4м урт, 3м өргөн бүхий нягтруулан тэгшилсэн талбай байх бөгөөд түүний ар талын шугаман дээр сур өрж, түүнээс дотогш 3м зайд өвөр шугамыг татна. Монгол үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Харвааны талбайн эргэн тойронд аюулгүйн шугам татаж хязгаарлах бөгөөд зурхайн голоос харвааны шугам хүртэл эгц шугамтай байдаг. Шугамуудыг улаан, цагаан өнгийн материалаар татдаг. БУРИАД ХАРВААБуриад сурыг 40м буюу 30м нум, 30м буюу 20м нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4мх4м­ийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өрнө. Сур өрөх шугамнаас хоёр тийш 2 метрийн зайд газрыг зуурхай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар 4м урттай, 15см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зурхайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зурхайд 80м х4м­ээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. УРИАНХАЙ ХАРВААМонгол үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл бол урианхай сурын харваа. Энэ харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдогоороо бусдаас ялгаатай. Тэмцээнд урианхайн уламжлалт “хавчаахай” ба эвэр нумаар оролцдог. Сум нь 90­100см урт, 1.1­1.3см хөндлөн голчтой, 50­60гр жинтэй байдаг. 

×