SlideShare a Scribd company logo
1 of 62
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Лекц№1
Сэдэв: Гаалийн албаны үүсэл хөгжил, гаалийн эрх зүйн зохицуулах
зүйл, арга
1. Дэлхийн зарим оронд гаалийн алба үүсч хөгжсөн байдал
2. МУ-ын гаалийн албаны үүсэл, хөгжил
3. Гаалийн эрх зүйн зохицуулах зүйл, арга
1.Анхны хүй нэгдлийн задралын үед нийгмийн хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт
орж, газар тариалангаас гар урлал салан хөгжиж, хүмүүс өөр хоорондоо бараа
таваар солилцох,арилжаалах зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба
улмаар худалдаа арилжаа эрхэлдэг тодорхой бүлэг хүмүүс гарч ирсэн. Тэд зөвхөн
овог аймгийнхаа дотоодод бус түүний хил хязгаараар, бүр далай тэнгисийн цаадах
улсуудтай ч худалдаа, арилжаа хийж эхэлсэн. Тэр үеэс гаалийн алба үүсэх эх
суурь нь тавигджээ. Төр улсуудын түүхэн хөгжлөөс авч үзэхэд анх МЭӨ 2700-2200
онд эртний Египет улсад гааль үүссэн нь тухайн үедээ “Жингийн ахлагч” хэмээх
төрийн албан тушаалтан хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүнд тооцоо хийж,
татвар авдаг байсан. Гаалийн алба үүсэх болсон гол шалтгаан нь хил, газар
нутгаа хамгаалахын зэрэгцээ хөрш улсуудтай арилжаа наймаа хийх, аялж
жуулчлахад бусдын нутгаар зорчих зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед
өөрийн нутаг дэвсгэрт зорчиж буй харийн хүмүүсийг тонон дээрэмдэх, татвар
татаас нэхэх явдал гарах болсон. Иймээс улс гүрнүүд харийн иргэдэд зорчих
зөвшөөрлийн бичиг олгож байсан нь одоогийн “виз” гэгчийг бий болгосон юм.
Нөгөө талаар харийн нутгаар зорчигч иргэдэд тухайн улсаар хамгаалуулсныхаа
төлөө тодорхой хэмжээний мөнгийг хааны санд төлөх болсон.
Эхний үед худалдаа зөвхөн хуурай замаар явагдаж байсан ба худалдаачдын жин
хөсөг замдаа зогсож буудаллан, буудалласан газраа худалдаа арилжаагаа хийдэг
байсан. Тэд бараа зарж борлуулсан болон тэнд байрласныхаа төлөө алба гувчуур
төлдөг байв. Сүүлдээ худалдаа зөвхөн хуурай замаар төдийгүй усан замаар ч
явагдах болж үүнтэй хамт тэнгисийн боомт, хуурай замын гаалийн албадууд
үүссэн. Тэд хөрш улсуудтайгаа дайсагналцсан тохиолдолд хилээ хаадаг байв.
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 1 
 
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 2 
 
Грект гаднаас оруулах бараанд уг барааны үнийн 1/10-тэй тэнцэх хэмжээний
татвар авдаг байв. Яваандаа Афинчууд татварыг багасгаж зөөлөн бодлого
явуулсан нь худалдааг хөгжүүлж, их хэмжээний орлого оруулах болсон. Гаднаас
оруулах бараанаас 1/20, 1/50, 1/100-тэй тэнцэх хэмжээний татвар авдаг байсан.
Энэ үед тусгай бараа болох цэргийн хэрэгсэл, зэвсгийг гаалийн татвараас
чөлөөлдөг байв. Феодализмын үед феодалууд гол мөрөн дээгүүр гүүр байгуулж,
түүгээр гарахад гүүрний татвар авдаг байжээ.
2. МУ-ын гаалийн эрх зүйн үүсэл хөгжлийг 3-н үечлэлд ангилж үздэг.
1. Монголын эртний улсуудын төр, эрх зүй МЭӨ 3-12 зуун
Энэ үечлэлд Хүннү гүрнээс Их Монгол улс хүртэлх үе хамаарна. Хөрш зэргэлдээ
улс орон ялангуяа Хятадтай худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай байсан.
Өгөөдэй хааны үед татварын систем тогтож, 100 малаас 1 мал, 10 таар амуунаас
1 таар амуу санд авч байх журмыг тогтоожээ. Нийслэл Хархорум хот нь дотоод,
гадаадын худалдаачид олноор ирдэг худалдааны том төв болж, худалдаачдад
пайз олгодог байжээ.
2. Монголын дундад зууны үеийн гаалийн харилцаа МЭӨ 13-20 зуун
14-р зууны эцэс 15-р зууны эхээр Монголчууд өөр хоорондоо тэмцэлдэж, Монгол
орон олон жижиг эзэмшилд хуваагдаж, худалдаа гааль татварын талаархи төрийн
нэгдсэн бодлого алдагдаж эхэлсэн. 17-р зууны эхэн үеэс 200 гаруй жил үргэжилсэн
Манж –Хятадын ноёрхлын үед тус орныг гадаад ертөнцөөс удаан хугацааны
туршид салангид байлгаж, Хятадын худалдаа мөнгө хүүллийг чөлөөтэй тавьсан нь
монголын ард түмнийг хоосруулж доройтуулж байлаа. Энэ үед Хятадын худалдаа
хүүллийн 500 орчим пүүс ажиллаж байв. 1911 онд өрнөсөн үндэсний эрх чөлөөний
хөдөлгөөний үр дүнд Манж-Хятадын ноёрхлыг халж, Олноо өргөгдсөн Монгол
Улсын тусгаар тогтнолыг зарлаж, олон чухал арга хэмжээ авсны нэг нь хятад
худалдаачдад гааль оногдуулах болсон явдал юм.
3.Орчин үеийн гаалийн харилцаа
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 3 
 
Энэ үед 1911 оноос одоог хүртэлх үе хамаарна. 1912.07.01-нд Богд хаан
зарлигаар Сангийн яамны гаалийн хэлтсийг өргөтгөж, Гаалийн хэргийг ерөнхийлөн
шийтгэгч яамыг байгуулж, Сангийн яамны дэд сайд асан П.Доржцэрэнг уг яамны
тэргүүн сайдаар томилсон байна. 1912 онд “Иргэдээс худалдааны гааль хураах
дүрэм ” баталсан нь анхны хуульчилсан акт байсан. Улмаар 1921.10.20-аас
“Гадаад, дотоодын худалдаачдаас гааль хураах дүрэм”-г баталж мөрдөж эхэлсэн
тул эдүгээ энэхүү өдрийг монголын гаальчдын өдөр болгон тэмдэглэдэг.
1915.05.15-нд гарын үсэг зурсан Орос,Монгол, Хятад 3 улсын Хиагтын
хэлэлцээрээр МУ-ын тусгаар тогтнолыг албан хүчээр хязгаарлаж, Хятадын
автономи болгож, ийнхүү Хятад иргэдээс МУ-д ороход ямар ч гаалийн татвар
хураахгүй байхаар тогтоосон. Үүгээр хятадын худалдааг хязгаарлах, хяналт тавих
талаар авч явуулсан бүх арга хэмжээ хүчингүй болж, Хятад худалдаачдын эрх
ашиг үндсэндээ хяналтгүй болсон.
1928 онд ЗХУ-ын коминтернийн зохиомол явуулгаар гадаад худалдаанд улсын онц
эрх тогтоож, зөвхөн ЗХУ-тай улс төр, эдийн засаг, соёлын харилцааг тогтоох
бодлого явуулж байв. Ийнхүү ЗХУ-аас орж ирэх бараа таваараас татвар хураахгүй
болсон г.м олон шалтгаанаар улсын орлого буурсан. 1973.04.24-нд БНМАУ-ын
АИХ-ын Тэргүүлэгчдийн 98-р зарлигаар анхны гаалийн тухай хууль, 1991.01.28-нд
гаалийн 2 дахь хуулийн баталсан. 1996 онд МУ-ын гаалийн үйл ажиллагааг олон
улсын жишигт ойртуулах шаардлагын улмаас гаалийн 3 дахь хуулийг баталсан нь
эдүгээ хүртэл мөрдөгдөж байна.
3.Гаалийн эрх зүй гэдэг нь гаалийн хилээр зорчигч, бараа тээврийн хэрэгслийг
нэвтрүүлэхтэй холбоотой эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. Ер нь гаалийн
эрх зүй нь гаалийн хилээр зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд
голчлон үйлчилдэг хэдий ч цаад утгаараа улс орны тусгаар тогтнол, аюулгүй
байдал, эдийн засгийн хараат бус байдлыг хангахад чиглэгддэг.
Гаалийн эрх зүйн зохицуулах зүйл нь нэг талаас гаалийн байгууллага нөгөө талаас
зорчигчдийн хооронд үүсч буй нийгмийн тодорхой төрлийн харилцаа байдаг.
Гаалийн эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь уг харилцааг үйлчилж нөлөөлөхөд
хэрэглэгдэж буй арга хэрэгслийг хэлнэ. Эрх зүйн зохицуулалтын 2 арга байдаг.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 4 
 
1. Захирамжлах буюу императив арга
2. Зөвшилцөх буюу диспозитив арга
Захирамжлах арга нь: Гаалийн нутаг дэвсгэрт бараа тээврийн хэрэгслийг гаалийн
болон бусад татварыг барагдуулсаны үндсэн дээр оруулна хэмээн заасан нь
тухайн бараа эзэмшигчийн өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоож байгаа явдал юм.
Зөвших арга нь: Гаалийн эрх зүйн харилцаанд тэгш эрхтэй оролцдог
субьектүүдийн хоорондох харилцааг зохицуулдаг. Энэхүү аргын тусламжтайгаар
нэг талаас гаалийн байгууллага нөгөө талаас төрийн байгууллага болох гаалийн
тээвэрлэгч буюу МИАТ-ын хоорондох харилцааг зохцуулдаг.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 5 
 
Лекц№2
Сэдэв: Гаалийн эрх зүйн зарчим, эх сурвалж, харилцаа
1. Гаалийн эрх зүйн зарчим
2. Гаалийн эрх зүйн эх сурвалж
3. Гаалийн эрх зүйн харилцаа, бүрэлдэхүүн, онцлог
1.Гаалийн эрх зүйн зарчим гэдэг нь гаалийн харилцааг зохицуулахад баримтлах
хууль зүйн үндсэн чиглэмжийг хэлэх бөгөөд хууль тогтоомжид тусгалаа олсон
байдаг. Гаалийн эрх зүйн зарчмууд нь:
1. Нийтлэг зарчим-Хүний эрхийг дээдлэх зарчим нь хүний биед үзлэг хийх, гаалийн
хяналт, шалгалт явуулахад хүний эрхийг хүндэтгэх зарчмыг баримтлана гэсэн үг.
Хууль ёсны зарчим нь гаалийн байгууллага хуульд захирагдаж үйл ажиллагаа
явуулах ёстой. Энэрэнгүй ёсны зарчим нь нийгэм болон хүн амын аюулгүй
байдлыг хангах шаардлагад нийцүүлэн мансууруулах бодис, зэр зэвсэг хууль
бусаар оруулахыг хориглох, түүнчлэн гадаад худалдаанд ялгаварлан гадуурхахгүй
байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.
2. Тусгай зарчим:
1. Улсын болон нийгмийн аюулгүй байдлыг хангах зарчим-Энэ нь хориглосон
бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахгүй байх
2. МУ-ын эдийн засгийн ашиг сонирхолыг хамгаалах-Улирал, хугацаанаас
шалтгаалж гурил хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг өөрчилдөг.
3. Гаалийн нутаг дэвсгэр нэгдмэл байх зарчим-Гаалийн байгууллага болон хилийн
боомтод ажилладаг мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа
нэгдмэл зорилготой байна.
4. Гаалийн татвар нэгдмэл байх зарчим-Хилийн аль ч боомтоор оруулж ирсэн
адил барааны татвар нэг хувь хэмжээтэй нэгдмэл байна гэсэн үг.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 6 
 
2. Гаалийн эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэрийг эх сурвалж
гэнэ.
Гаалийн эрх зүйн эх сурвалжийн тогтолцоо
1. Хууль-Үндсэн Хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тарифын хууль,
Татварын багц хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн Газрын
тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Иргэний хууль, Захиргааны
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, МУ-ын олон улсын гэрээний тухай
хууль
2. Хуульчилсан акт- нь хуулийг биелүүлж хэрэгжүүлэх зорилгоор төрийн эрх
бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан албан ёсны баримт бичгийг хэлнэ.
Хууль нь гаалийн харилцааг бүхэлд нь зохицуулж чаддаггүй учир хуульчилсан
актаар зохицуулах шаардлагатай байдаг.
а.УИХ-с гаргасан хуульчилсан актад Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох,
тарифын бус хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг баталсан тогтоол
б. ЗГ-с гаргах хуульчилсан актад Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний
нэмэгдлийг олгох журам
в. Гаалийн Ерөнхий Газрын даргын тушаал- Гаалийн хяналтын талбай байгуулах,
түүний хил дэглэм тогтоох журам, эрэлч нохойн албаны дүрэм
г. ГЕГ болон ЗГ-ын бусад байгууллагуудтай хамтран гаргасан хуульчилсан актад
ҮТЕГ болон ГЕГ-ын дарга нарын хамтарсан “Татварын холбогдолтой мэдээлэл
солилцох, ашиглах журам”
3. Олон Улсын гэрээ, хэлэлцээр-БТКУС-ийн тухай ОУ-ын конвенци
Үндсэн Хуульд ОУ-ын гэрээ нь дотоодын хууль тогтоомжтой харшилдсан
тохиолдолд ОУ-ын гэрээг мөрдөхөөр заасан.
3. Гаалийн хилээр зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй
холбоотой үүссэн нийгмийн тодорхой төрлийн харилцааг гаалийн эрх зүйн
харилцаа гэх бөгөөд үүнд гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт хийх, татвар,
хураамж ноогдуулах, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцаа
хамаарна. Гаалийн эрх зүйн харилцааны онцлог шинж нь уг харилцааны нэг талд
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 7 
 
заавал гаалийн байгууллага оролцдог учраас захиргааны шинжтэй байдаг.
Гаалийн эрх зүйн харилцааны бүрэлдэхүүнд:
1. Гаалийн эрх зүйн харилцааны субьект
2. Гаалийн эрх зүйн харилцааны обьект
3. Хууль зүйн факт
А. Гаалийн эрх зүйн харилцааны субьект гэдэг нь уг харилцаанд оролцож
эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар бүхий этгээдийг хэлнэ. Гаалийн эрх зүйн
харилцааны субьектийг:
1. Иргэн- МУ-ын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
2. Байгууллага, хуулийн этгээд- Гаалийн байгууллага, төрийн бус байгууллага, ОУ-
ын байгууллага, Аж ахуйн нэгж байгууллага
1961 онд батлагдсан Венийн конвенцоор Ерөнхийлөгч, парламентын болон
Засгийн газрын гишүүд, элчин сайд, гадаадын тусгай төлөөлөгч зэрэг дипломат
эрх ямба бүхий албаны хүмүүсийг зорчин явах үед тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг.
Үүнд гаалийн хяналт, шалгалтаас чөлөөлөгдөх эрхийг ойлгоно.
Б. Гаалийн эрх зүйн харилцааны обьект гэдэг нь гаалийн эрх зүйн
харилцааны субьектүүдийн үйл ажиллагаанд өртөгдөж байгаа зүйлийг хэлнэ.
Гаалийн эрх зүйн харилцааны обьектийг 2 ангилдаг.
1. Бараа-Гаалийн хилээр нэвтрүүлж буй ачаа, тээш, эд зүйл, валют, валютын үнэт
зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, цахилгаан, дулааны болон бүх төрлийн
эрчим хүч, мал, амьтан, ургамал, бусад хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийг
хэлнэ.
2. Тээврийн хэрэгсэл- Бараа болон зорчигч тээвэрлэж гаалийн хилээр түр
хугацаагаар нэвтрэх бүх төрлийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсгийг
хэлнэ.
Барааны ангилал:
1. Барааг хөдөлгөөний чиглэлээр нь
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 8 
 
а. Экспортын бараа
б. Импортын бараа
в. Дамжин өнгөрөх бараа-Транзит /татвар, хураамж төлдөгггүй/
2. Барааг хилээр нэвтрүүлэх боломжтой эсэхээр нь:
а. Хориглосон бараа- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн
хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.
б. Хязгаарласан бараа- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн
хилээр нэвтрүүлэхийг тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан барааг
хэлнэ.
3. Хаана үйлдвэрлэсэнээс нь шалтгаалж:
а. Монголын бараа- Дотоодын үйлдвэрийн, тодорхой тохиолдолд гаалийн нутаг
дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын барааг хэлнэ.
б. Гадаадын бараа- Монголын бараанаас бусад бараа
4. Тусламжийн барааг:
а. Хүмүүнлэгийн тусламжийн бараа-Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй
адилтгах өөр бусад гамшгийн улмаас учирсан гарз хохирлыг арилгахад зориулж
илгээсэн бараа
б. Буцалтгүй тусламжийн бараа-МУ-ын Олон Улсын гэрээний дагуу хариу
төлбөргүй илгээж байгаа бараа
5.ОУ-ын хэмжээнд барааг:
а. Зээлийн бараа- Засгийн Газар хоорондын болон ОУ-ын байгууллагын
хэлэлцээрээр хариу төлбөр хийх нөхцөлтэйгээр нийлүүлсэн бараа
б. Төлбөрт зориулсан бараа- Засгийн Газрын хэмжээнд тохиролцсоны дагуу
гадаад улстай үүссэн өрийн болон хүүгийн тооцоонд өгсөн бараа
6. Барааг хилээр нэвтэрч буй зорилгоос нь хамаарч:
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 9 
 
а. Худалдааны бараа-Гадаад худалдааны эргэлтэнд худалдах, худалдан авах
зорилгоор экспортлох, импортлох, дамжин өнгөрөх бараа
б. Худалдааны бус бараа- Худалдах зориулалтгүй бөгөөд худалдааны эргэлтэнд
ордоггүй бараа. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, шарил г.м
7. Барааг хилээр нэвтэрч буй хугацаанаас нь хамаарч:
а. Бүрмөсөн оруулах, гаргах бараа
б. Түр хугацаагаар нэвтрүүлэх бараа- Барааг 1 жилийн дотор, тээврийн хэрэгслийг
6 сарын дотор буцаан нэвтрүүлэх нөхцөлтэйгөөр гаалийн хилээр нэвтрүүлэхийг
хэлнэ. Жиш: Түүх, соёлын дурсгалт зүйл
8. Барааг гаалийн тарифын шинж чанараас хамаарч:
а. Гаалийн татвар ноогдуулах бараа
б.Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа- /хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
зориулсан тэргэнцэр/
в. Хууль зүйн факт, хэлбэр
Гаалийн эрх зүйн харилцаа нь тодорхой орон зай, цаг хугацаанд үүсч, өөрчлөгдөж,
дуусгавар болж буй бодит үйл явцыг хууль зүйн факт гэнэ. Хууль зүйн фактын
явцад хууль тогтоомж хэрэгждэг.
Хууль зүйн факт нь:
1. Үйлдэл- Субьектийн хүсэл зоригоос хамаардаг нөхцөл байдал Жиш:
Гаалийн мэдүүлэг өгөх, татвар төлөх
2. Үйл явдал –Субьектийн хүсэл зоригоос шууд шалтгаалахгүй бий болсон
нөхцөл байдал Жиш: Байгалий гамшгийн улмаас гаалийн баталгаат агуулахад
байгаа бараа хэрэглэх боломжгүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгддөг.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 10 
 
Лекц№3
Сэдэв: Гаалийн эрх зүйн харилцааны субьектүүд, тэдгээрийн эрх зүйн
байдал
1. Мэдүүлэгч
Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад
мэдүүлсэн, эсхүл мэдүүлж байгаа аливаа хүнийг хэлнэ.
Бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндсэн бичиг баримт нь гаалийн мэдүүлэг
болно. Гаалийн мэдүүлгийг гаалийн удирдах төв байгууллагаас батлан хэвлүүлсэн
маягтын дагуу бичгээр, эсхүл электрон мэдээллийн сүлжээгээр үйлдэж болно.
Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийн гаалийн
бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж, гаалийн шалгалтын үед биечлэн байлцаж,
гаалийн болон бусад татвар, хураамжийг төлнө.
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл
Зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүд гаалийн хилээр нэвтрүүлж
байгаа хувийн хэрэглээний эд зүйлийг ГЕГ-ын баталсан маягтын дагуу мэдүүлнэ.
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд:
1. Зорчигчийн аялалын нөхцөл байдал, хугацаанд шаардагдах хувцас, ариун
цэврийн хэрэглэл, дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн
байхаас гадна:
2. а. 1 л архи
б. 2 л дарс
в. 3 л шар айраг
г. 200 ш янжуур
д. 50 ш навчин болон сигар тамхи
е. 250 гр задгай тамхи
ж. Нотариатын буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан
гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө
з. Фото зургийн болон кино зургийн аппарат
и. Гар компьютер
к. Бичгийн машин
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 11 
 
л. Хөгжмийн зэмсэг
м. Гэр ахуйн эдлэл зохих нэгжээр 1 ширхэг
2. Гаалийн тээвэрлэгч
Гаалийн хилээр барааг тээвэрлэх эрх бүхий хуулийн этгээдийг гаалийн тээвэрлэгч
гэнэ. Тээвэрлэгч дараахь үүргийг хүлээнэ:
1/ барааг гаалийн замаар, гаалийн битүүмжлэлийг гэмтээлгүй тээвэрлэж, гаалийн
байгууллагад бүрэн бүтэн хүргэх
2/ тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд зогсоож, гаалийн хяналтын
талбайд оруулсан барааг гаалийн байгууллагын зөвшөөрлөөр ачих, буулгах,
шилжүүлэн ачих, мэдүүлэгчид олгох
3/ давагдашгүй хүчин зүйлийн улмаас тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын
талбайгаас бусад газарт зогсоох тохиолдолд барааг гаалийн байгууллагын
зөвшөөрөлгүй захиран зарцуулах боломжийг хаах урьдчилсан арга хэмжээ авч,
энэ тухай гаалийн холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх
4/ бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр хүрэлцэн ирснээс хойш 30 минутын
дотор, тогтоосон цагийн хуваарьтай байнгын үйлчилгээний тээврийн хэрэгслийг
гаалийн хилээр нэвтрэхээс 1 цагийн өмнө тус тус гаалийн байгууллагад мэдэгдэх
5/ тээврийн нэг бичиг баримттай барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж
тээвэрлэхгүй байх
6/ тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийхэд шаардагдах бүх төрлийн
мэдээллээр гаалийн байгууллагыг хангаж, төлөөлөгчөө байлцуулан гаалийн улсын
байцаагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх
7/ гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийх тохиолдолд
гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр бүрэн хангаж, тухайн тээврийн
хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах
3. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 12 
 
Барааг гаалийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад гаалийн хяналтын дор
шилжүүлэх зорилгоор тээвэрлэж байгаа тээвэрлэгчийг гаалийн итгэмжлэгдсэн
тээвэрлэгч гэнэ. Гаалийн байгууллага нь тээвэрлэгчийн үйл ажиллагаа явуулах
нутаг дэвсгэрийн хүрээг орон нутгийн хэмжээгээр хязгаарлан тогтоож болно.
Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь:
1. Гаалийн байгууллагаас тогтоосон тээвэрлэх хугацаа, замын маршрутыг
чанд баримтлах
2. Тээвэрлэх барааны бүртгэл хөтлөх, мэдээллийн сан үүсгэх, гаалийн
байгууллагад холбогдох мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөх
3. Хориглосон бараа бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байх
4. Гаалийн хууль тогтоомж зөрчигдсөнөөс үүсэн гарах хариуцлагыг бүрэн
хүлээх
Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь хууль тогтоомж зөрчсөн, өөрийн хүсэлтээр
болон дампуурсан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгоно.
4.Гаалийн зуучлагч
Гаалийн зуучлагч гэдэг нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр
нэвтрүүлэхэд тэдгээрийг хүлээн авагч ба илгээгчийг төлөөлөн гаалийн
байгууллагатай харьцах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.
Гаалийн зуучлагч нь:
1. Зуучлагчийн эрхийг бусдад дамжуулахгүй байх
2. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгүйгээр гаалийн зуучлагчийн үйл
ажиллагаа явуулахгүй байх
3. Шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулах саналаа гаалийн
байгууллагад мэдэгдэх
4. Зуучлалын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн тайлан бүртгэл хөтөлж,
орлого болон бусад мэдээллийг гаалийн байгууллагад гарган өгөх үүрэгтэй.
Гаалийн зуучлагч нь үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг
түдгэлзүүлэх буюу хүчингүй болгоно.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 13 
 
5. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь дээд боловсролтой, гадаад хэлний болон
гадаад худалдааны мэдлэг туршлагатай гаалийн байгууллагаас зохион байгуулсан
сургалтанд хамрагдсан, гаалийн зуучлагчийн үүрэг хүлээсэн МУ-ын иргэнийг
хэлнэ. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнээр ажиллахыг хүсэгч нь сургалтанд
хамрагдаж, гаалийн болон гаалийн тарифын хууль, гаалийн бичиг баримт
бүрдүүлэх, мэдүүлэг бичих, хянах чадвар, барааны код, ангилал, гаалийн үнэ,
татвар ноогдуулалт гэсэн хэлбэрээр шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд эрх авна.
Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь
1. Зуучлагч байгууллагын бүрдүүлсэн бичиг баримтыг гаалийн байгууллагад
мэдүүлэхээс өмнө шалгах
2. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэний эрхийг бусдад дамжуулахгүй байх
3. Зуучлагчийн үйл ажиллагааг бие даан явуулахгүй байх
Гаалийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд эрхийг 2 жил хүртэл хугацаагаар
түдгэлзүүлэх эсвэл бүрмөсөн хасах арга хэмжээ авна.
6. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гаалийн хилээр нэвтрүүлэх экспорт, импортын бараанд гаалийн байгууллагын
нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийх эрх зүйн чадамж бүхий этгээдийг хэлнэ.
Гаалийн байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдан, амжилттай дүн
үзүүлсэн тохиолдолд гаалийн улсын байцаагчийн нэгэн адил тангараг өргөж
гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болно.
Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь
1. Экспортын бараа үйлдвэрлэдэг үйлдвэрийн газарт
2. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид
3. Түр болон улирлын чанартай хилийн гарц, төв суурин газраас алслагдсан
төмөр замын өртөөн дээр ажиллана.
Шаардлагатай бол гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт болон
тухайн нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд гаалийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулж болно.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 14 
 
Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн аж ахуйн нэгжийн орон тооны
ажилтан байх бөгөөд түүнийг харьяалах аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсаны
үндсэн дээр гаалийн байгууллага томилно. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь
барааны ачилтанд хяналт тавьж, гаалийн хяналт шалгалт хийх эрхтэй. Гаалийн
итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаалийн бүрдүүлэлт зохих журмын дагуу хийгдэж
байгаа эсэхэд гаалийн байгууллага хяналт тавина. Гаалийн байгууллага
итгэмжлэгдсэн төлөөлөгчид сар бүр үндсэн цалингийн 50%-с дээшгүй цалин
олгоно.
7. Шалгагч
Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын
хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтанг шалгагч гэнэ.
Шалгагч бие дааж гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдлэхгүй. Шалгагч ажил
үүргээ гүйцэтгэхэд ялгах тэмдэг хэрэглэнэ. Ажилд орох хүсэлт гаргасан иргэнийг
төрийн тусгай албан тушаалын ажилд анх удаа орох тохиодолд дараах шалгалт
өгнө.
1. Ерөнхий мэдлэг /хууль, эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар/
2. Мэргэжлийн
3. Гадаад хэлний
4. Ярилцлага
5. Эрүүл мэндийн үзлэг
Шалгалтанд тэнцэж, тарийн албаны зөвлөлийн дүгнэлт гарсан тохиолдолд
шалгагчаар ажиллана. Шалгалтанд дараах тохиолдолд оруулахгүй.
1. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн /хугацаа өнгөрөөгүй/
2. Төрийн албанаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн
хугацаа өнгөрөөгүй
3. Шалгагчаар ажиллахад саад болох өвчин эмгэгтэй нь тогтоогдсон бол
4. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол
5. Өөрийн өмчийн талаар мэдүүлэхээс татгалзвал
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 15 
 
Туршилтын хугацаанд үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаашид төрийн албанд
ажиллах чадваргүйгээ харуулсан бол гаалийн албанаас чөлөөлнө.
Лекц№4
Сэдэв: Гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдал
2002.04.12-нд гаалийн байгууллагын өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд
боловсон хүчин чухал ач холбогдолтойг харгалзан гаалийн мэргэшсэн боловсон
хүчин бэлтгэх зорилгоор гааль, эдийн засгийн дээд сургуулийг байгуулж, гааль,
гадаад худалдааны удирдлага мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн.
Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг
хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт
хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч
гэнэ. Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарна.
Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь Монгол Улсын гаалийн ерөнхий
байцаагч байна.
1. Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг
• Эрх
1/ гаалийн хяналт, шалгалт хийх
2/ гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс иргэн, албан тушаалтанд хууль
ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах
3/ аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулахад нэвтрэн орж, үзлэг тооллого хийх,
аж ахуйн нэгжийн данс, бүртгэлийг шалгах
4/ гаалийн болон бусад татвар ногдуулах, гаалийн хяналт, шалгалтад холбогдол
бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авах
5/ гаалийн болон бусад татвар ногдох бараа, тээврийн хэрэгслийг нуусныг гэрчлэх
баримт материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс түр
хугацаагаар хураан авах буюу хуулбарлуулан авах
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 16 
 
6/ албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх
• Үүрэг
1/ гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төр, байгууллага
болон хувь хүний нууцыг чанд хадгалж, иргэний нэр хүндийг гутаахгүй байх
2/ гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ төр, байгууллага, иргэний хууль ёсны эрх
ашгийг хохироохгүй, албан тушаалаа урвуулж, хэтрүүлэхгүй байх
3/ гаалийн байгууллага, ажилтны нэр хүндэд харш аливаа үйлдэл гаргахгүй байх
4/ гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэл/-ийн талаар
зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх.
2. Гаалийн улсын байцаагчийн хориглох зүйл, ёс зүй
• Хориглох зүйл
1/ ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад
чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох
2/ албан тушаалынхаа байдлыг ашиглан бусад байгууллага, аж ахуйн нэгж,
иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу
хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх
3/ нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад
байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх
4/ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх, түүний
удирдах зөвлөлийн, эсхүл захиргааны гишүүн байх
• Ёс зүй
1997.11.14-ний 426-р тушаалаар гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг
баталсан. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний үндэс нь гаалийн
болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, аливаа асуудалд үнэнч шудрага
хандаж, өргөсөн тангарагаа сахин биелүүлэх явдал юм. Гаалийн улсын
байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхэд тухайн гаалийн байгууллагын
дарга хяналт тавих бөгөөд гаалийн улсын байцаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн
тухай гомдол гаргасан мэдээлэл, түүнийг шалгаж тогтоохтой холбогдсон материал
нь байгууллагын нууцад хамаарна. ГЕГ-ын дарга гаргасан зөрчлийн шинж байдал,
санал дүгнэлтийг үндэслэн зөвлөж анхааруулах, сахилгын шийтгэл хүлээлгэх,
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 17 
 
онцгой тохиолдолд ажлаас халах талаар арга хэмжээ авна. Гаалийн улсын
байцаагч нь
• ҮХ, бусад хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн ажиллах
• Гаалийн хяналт шалгалт хийх явцдаа төрийн албан хаагчийн нэр төрийг
ямагт дээдлэн хүндэлж, хувийн болон зан харьцааны өндөр соёлтой байх
• Гаалийн хяналт шалгалтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дутуу
хийх, үйлчлүүлэгч, ААНБ, иргэдтэй хувийн журмаар үгсэн тохирох, ая тал засах,
татвар хураамжийг хөнгөлөх, зөрчлийг нуун дарагдуулах зэрэг хууль бус үйл
ажиллагаа явуулахгүй байх
• Хяналт шалгалтын талаар дур мэдэн нийтэд мэдээлэн, баримт бүрдэхгүй
зүйлд яаран дүгнэлт өгөх, төр байгууллага, хувь хүний нууцыг хувийн зорилгоор
задруулах
• Албан үүрэг, эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа улс төрийн нам эвсэл, холбоо,
хөдөлгөөн, албан тушаалтаны нөлөөнд автахгүй байх
• Ах дүү, төрөл садан, танил тал болон өөртөө ямар нэг ашиг хонжоо, нэр
нүүр олох зорилгоор эдгээр хүмүүсийн эрх ашгийн төлөө бусад байцаагч нарын
ажилд хүндрэл учруулахгүй байх
• Шулуун, шудрага үнэнч үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хээл хахууль
авахгүй, танил тал харахгүй, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх
• Ажлын цагаар болон ажлын байранд, түүнчлэн дүрэмт хувцастай байх үед
архи , согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Албан тушаалаа ашиглан хуулиар зөвшөөрөөгүй орон тооны ажил, албан
тушаал давхар эрхлэх, хууль бусаар ашиг орлого олох
• Өөрийн үзэл бодлыг илэрхийлэн үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс
шүтэх эрх чөлөөг эдлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандана.
3. Гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгаа, хангамж
• Эрхийн баталгаа
Гаалийн улсын байцаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан төрийн байгууллагаас
шалгах бол гаалийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс энэ
тухай тухайн гаалийн байгууллагын удирдах албан тушаалтанд урьдчилан
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 18 
 
мэдэгдэнэ. Гаалийн байгууллага гаалийн улсын байцаагчаар хуулиар хүлээлгэсэн
үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
Гаалийн улсын байцаагчид дараахь тусламж олгоно:
1/ хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан
хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү
2/ тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын
үндсэн цалингийн зөрүү
3/ хиймэл эрхтэн хийлгэх тохиолдолд түүний зардал
4/ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын зардлаас
хэтэрсэн эмчилгээний зардал
5/ хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд албан тушаалын 1 жилийн
үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж
6/ албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан гаалийн улсын байцаагчийн амь
насыг хохироосон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай
нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж
Тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн
төлүүлнэ. Улсын хил дээр алба хааж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр
бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд
ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын
шимтгэлийг Засгийн газраас тогтоосон тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээнээс тооцож төлнө. Гаалийн байгууллагад тогтвор
суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих
болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн
хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь
хөнгөлөлттэй зээл олгож, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
Гаалийн улсын байцаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө
төрөөс цалин хөлс авна. Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нь албан
тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан
хугацааны, зэрэг дэвийн, цолны, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 19 
 
• Гаалийн улсын байцаагчийн хангамж
Гаалийн улсын байцаагч дүрэмт хувцас, ялгах тэмдгийг үнэ төлбөргүй хэрэглэнэ.
Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй ижил загварын
дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг бусад байгууллага, иргэнд хориглоно.
Тангараг өргөж, эрх авсан гаалийн улсын байцаагч ГЕГ-ын даргын тушаалаар
дүрэмт хувцас үнэ төлбөргүй өмсөх эрх эдэлнэ. Гаалийн улсын байцаагчийн
дүрэмт хувцас:
1. Өдөр тутмын хувцас /хагас ноосон даавуугаар хийсэн саарал өнгийн
пиджак, цамц, малгай, ажлын цүнх, тэлээ, зангиа, гутал/
2. Ажлын тусгай хувцас /нэхий дотортой өмд цамцны хослол, комбинзон, эсгий
гутал, борооны цув/ тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үед өмсөнө.
3. Гадуур хувцас /бор өнгийн нэхий дээл, чихэвчтэй малгай, хар өнгийн хагас
урт савхин хүрэм, ороолт, бээлий/
Гаалийн улсын байцаагчийн ялгах тэмдэг:
1. Малгайн тэмдэг
2. Албан тушаалын ялгах тэмдэг
Ажлын тусгай хувцсыг гаалийн улсын байцаагч бүрт олгохгүй. Тухайн
гаалийн байгууллагад ажиллаж байгаа нийт гаалийн улсын байцаагчийн 1/3-тэй
тэнцэх тоогоор бэлтгэж өгөх бөгөөд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үед
авч хэрэглэж байна.
Хөдөлмөрийн хууль болон гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм зөрчсөний
улмаас болон өөрийн хүсэлтээр, үл хүндэтгэх бусад шалтгаанаар ажлаас
халагдсан тохиолдолд хувцасны эдлэгдээгүй үлдсэн хугацааны үнийг төлүүлнө.
Харин насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг хүндэтгэн үзэх
шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хувцасны үнийн зөрүүг тооцохгүй.
Гаалийн улсын байцаагчийн хувийн тэмдэг
Улсын хилээр нэвтрэх барааны гаалийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн бичиг
баримт болон гаалийн хяналт шалгалтанд ач холбогдол бүхий бичиг баримтанд
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 20 
 
гаалийн бүрдүүлэлт хийсний баталгаа болгон тогтоосон журмын дагуу хувийн
тэмдгийг дарж хэрэглэнэ. Хувийн тэмдэг нь:
1. “Гаалийн улсын байцаагч” гэсэн бичээстэй хувийн тэмдэг- импортын
барааны бичиг баримт-д
2. “Mongolian customs” бичээстэй хувийн тэмдэг- экспортын барааны бичиг
баримт-д
Энэхүү 2 тэмдгийн аль нэгийг нөгөөгөөр нь төлөөлүүлэн хэрэглэхийг хориглоно.
Түүнчлэн бичилт хийгдээгүй, бүрдэл болоогүй бичиг баримтанд урьдчилан хувийн
тэмдэг дарж бэлдэх, ажлын бус цагаар ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно.
4. Гаалийн байгууллагын тусгай хэрэгсэл, мэх, түүнийг хэрэглэх
үндэслэл журам
1/ нэг бүрийн тусгай хэрэгсэл
2/ тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл
3/ хамгаалах тусгай хэрэгсэл
4/ самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх
5/ албаны нохой
Гаалийн улсын байцаагч тусгай хэрэгсэл, мэхийг дараахь тохиолдолд хэрэглэнэ.
1/ гаалийн улсын байцаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй
байдлаар довтолсон
2/ гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд
биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн
3/ хураагдсан, барьцаанд авсан болон гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн
хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас нөгөөд, эсхүл холбогдох бусад байгууллагад
хүргэх
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 21 
 
Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг дараах тохиолдолд
хэрэглэнэ.
1/ гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр
хөдөлсөн
2/ барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналт,
шалгалтаас зугтсан
Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан
тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай
гаалийн байгууллагын даргад, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
5. Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын ангилал
1/ Тэргүүн түшмэл- Гаалийн удирдах төв байгууллагын дарга
2/ эрхэлсэн түшмэл- Гаалийн удирдах төв байгууллагын дэд дарга
3/ ахлах түшмэл тушаал- Гаалийн удирдах төв байгууллагын хэлтсийн дарга,
харьяа гаалийн газрын дарга
4/ дэс түшмэл- Гаалийн удирдах төв байгууллагын ахлах байцаагч, гаалийн
удирдах төв байгууллагын дэргэдэх алба, төвийн дарга, захирал, харьяа газрын
орлогч дарга, хороо, алба, салбарын дарга, эрхлэгч
5/ туслах түшмэл- Гаалийн улсын байцаагч
Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв
Гаалийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах
түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг,
дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна. Гаалийн тэргүүн түшмэлийн албан
тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан
тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл,
туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг гаалийн удирдах төв байгууллага
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 22 
 
олгоно. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан болон тухайн албан
тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана. Зэрэг
дэв олгох хугацаа нь болсон боловч түүний үйл ажиллагаа мэргэжлийн түвшин
хангахгүй нь үнэлгээгээр тогтоогдсон бол зэрэг дэвийг олгохгүй байж болно.
Гаалийн ажилд нарийн мэргэшин, үр бүтээлтэй ажиллаж байгаа гаалийн улсын
байцаагчид хугацаанаас нь өмнө зэрэг дэв олгож болох бөгөөд шаардлагатай гэж
үзвэл зэрэг дэвийг алгасуулан олгож болно. Сахилгын шийтгэл хүлээсэн,
мэргэшлийн түвшин, ажлын ур чадварын хувьд эрхэлсэн албан тушаалдаа
тэнцэхгүй нь үнэлгээгээр тогтоогдсон бол зэрэг дэвийг бууруулж болно.
Гаалийн улсын байцаагчийн цол
1/ гаалийн жинхэнэ зөвлөх;
2/ гаалийн итгэмжит зөвлөх;
3/ гаалийн зөвлөх
6. Гаалийн улсын байцаагчид хүлээлгэх сахилгын шийтгэл
Гаалийн улсын байцаагч гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн
тохиолдолд түүнд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын
шийтгэлийг ногдуулна.
1/ сануулах;
2/ зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах;
3/ албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах;
4/ гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах;
5/ гаалийн албанаас халах
Дараахь тохиолдолд гаалийн албанаас хална.
1/ сахилгын зөрчил удаа дараа гаргасан
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 23 
 
2/ хууль тогтоомж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг
ноцтой зөрчсөн
3/ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон
4/ Монгол Улсын харьяатаас гарсан
Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл 1 сарын дотор
шүүхэд гомдол гаргах эрхтэй. Сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар,
гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж
болохгүй. Сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн
бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
Шагнал урамшуулал
Хуулиар тогтоосон үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл,
гавьяа байгуулсан байцаагчийг МУ-ын ГЕГ-ын даргын шийдвэрээр мөнгөн
шагналаар шагнах, эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, хамт олонд нь мэдээлж
алдаршуулах, гаалийн байгууллагын хүндэт дэвтэрт нэрийг нь бичих зэргээр
шагнан урамшуулдаг.
МУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, гаалийн зөрчилтэй тэмцэх, түүнийг
илрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, онц чухал буюу нэн төвөгтэй албан
даалгавар нэр төртэй гүйцэтгэн, үр бүтээлтэй ажилласан гаалийн улсын
байцаагчийг ЗГ-ын болон төрийн дээд шагналд тодорхойлно.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 24 
 
Лекц№ 5
Сэдэв: Гаалийн байгууллагын төрөл, бүтэц, онцлог ГЕГ-ын бүтэц,
удирдлага зохион байгуулалт
МУ-ын гаалийн байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн
аюулгүй байдлыг хангаж, улсын төсвийн орлого бүрдүүлэх, гадаад улстай
худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг
хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Гаалийн байгууллагын бүтэц
Гаалийн байгууллага нь:
1. Гаалийн удирдах төв байгууллага-ГЕГ
2. Орон нутгийн гаалийн байгууллага буюу гаалийн газар, хорооноос бүрдэнэ.
Гаалийн газар нь алба, салбартай байж болно.
Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, иргэний хуулиар
олгогдсон халдашгүй эрхийг хүндэтгэх, доод шатны гаалийн байгууллага нь дээд
шатны байгууллагадаа шууд захирагдах зарчмыг удирдлага болгоно. Гаалийн
байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн
баталгааг төр хангана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь өөрийн
нутаг дэвсгэрт ажиллах гаалийн байгууллагад шаардлагатай эзэмшлийн газар
олгож, холбоо, эрчим хүч, дулаанаар саадгүй үйлчилж, үйл ажиллагаагаа хэвийн
байдлаар явуулах нөхцөлөөр хангана.
Гаалийн байгууллагын төрөл:
1. Хилийн гаалийн байгууллага- Хилийн боомтод ажилладаг гаалийн
байгууллагыг хэлнэ. Олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн
байгууллагыг хилийн гаалийн байгууллагад тооцно.
2. Гүнийн гаалийн байгууллага- Тухайн улсын нутаг дэвсгэрийн гүнд оршдог
байгууллага. Хилийн болон гүнийн гаалийн байгууллага нь байршлаараа ялгаатай
хэдий ч эрх зүйн байдлын хувьд адил байна.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 25 
 
Гаалийн байгууллагын үндсэн үүрэг
1/ гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах,
биелэлтэд хяналт тавих
2/ гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах
3/ гаалийн статистикийн мэдээлэл гаргах
4/ гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх
Гаалийн байгууллагын сүлд тэмдэг нь МУ-ын гаалийн түүхэн уламжлал,
онцлог, бат бэх оршин тогтнохуйн билэгдэл, гаальчдын цог хийморийг илтгэнэ.
Гаалийн сүлд тэмдгийг:
1. ГЕГ-ын даргын тасалгаанд
2. ГЕГ-ын хурлын танхимд
3. Орон нутгийн гаалийн байгууллагын даргын албан тасалгаанд
4. ГЕГ-ын тээврийн хэрэгсэлд
5. Гаалийн байгууллагын хаягт байрлуулна.
Гаалийн байгуулагын захиргааны хүлээх үүрэг
1. Гаалийн улсын байцаагчийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг батлах,
мөрдүүлэх
2. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангах
3. Ажилтан албан хаагчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах
4. Ажлын нөхцөл байдал, ачаалал, үр дүнг харгалзан тусгай журмаар нэмэгдэл
цалин олгох
5. Эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах ажлыг зохион байгуулах
6. Ажилтан бүрийн амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтоож, биеэр
эдлүүлэх
Гаалийн ажилтаны хүлээх үүрэг
1. Хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх
2. Мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх
3. Ажлын зайлшгүй шаардлагаар гаалийн ажилтаны байршлыг солих,
тоилолтоор ажиллуулах захиргааны шийдвэрийг биелүүлэх
4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж,
ослоос урьдчилан сэргийлэх
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 26 
 
5. Хөдөлмөрийн бүтээмж ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлж, идэвхи
санаачлага, хариуцлагатай ажиллах
2.Гаалийн Ерөнхий Газар, удирдлага бүтэц зохион байгуулалт
Удирдлага:
1. ГЕГ-ын дарга
2. ГЕГ-ын дэд дарга / санхүү, төсөв хариуцсан /
3. ГЕГ-ын дэд дарга / хяналт, шалгалт хариуцсан /
Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага,
санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн
хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч
байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах
дээд байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилно.
Бүтэц, зохион байгуулалт:
1. Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны хэлтэс
2. Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын хэлтэс- гадаад худалдаанд оролцогч
байгууллага, иргэдэд үйл ажиллагааны эрсдлийг тооцож, гаалийн бүрдүүлэлтийг
үнэн зөв хийсэн эсэхийг санхүүгийн холбогдох бичиг баримтанд тулгуурлан
нягтлан шалгах, шаардлагатай бол холбогдох мэргэжлийн байгууллагатай
хамтран шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг баримтаар баталгаажуулан
төлбөрийг барагдуулах ара хэмжээ авдаг. Жиш: ЦЕГ-тай хамтран улсын хилээр
хууль бусаар оруулсан суудлын автомашины эздийг тогтоох, татварыг нөхөн
төлүүлэх арга хэмжээ авсны үр дүнд 212 ш автомашины эздийг тогтоож 306.4 сая
төгрөгний акт тавьж, 186.5 сая төгрөгний төлбөрийг барагдуулсан байна.
Бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар барааны үнийг бууруулах, хуурамч бичиг
баримт бүрдүүлэх, тоо хэмжээг дутуу мэдүүлэх, зорчигчийн нэрээр арилжааны
бараа оруулах, барааны ангиллыг буруу мэдүүлэх зэрэг зөрчил гарч байна.
3. Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс
4. Бараа тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын алба
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 27 
 
5. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэс- гаалийн хууль
тогтоомжийг зөрчих явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, захиргааны зөрчилд
хэрэг бүртгэлт явуулах үндсэн зорилготой.
6. Гаалийн төв лаборатори- МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлсэн төрийн
захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн
тусламжтайгаар хэрэгжүүлсэн төслийн дагуу 750.0 долларын өртөгтэй хүнсний
бүтээгдэхүүн, тамхи, нефть, хар тамхи, тэсрэх бодис шинжлэх тоног төхөөрөмжүүд
бүхий гаалийн төв лабораторийг 2002 онд байгуулсан. АНУ, Япон, ХБНГУ, Канад,
Нидерланд зэрэг орнуудад үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн тоног
төхөөрөмжийн тусламжтайгаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг
найдвартай тодорхойлж чаддаг болсон нь гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
худалдааны луйврыг таслан зогсооход ач холбогдолтой.
7. Эрэлч нохойн алба- Гаалийн хилээр нэвтрэх хар тамхи, мансууруулах
бодисын урсгалыг таслан зогсоох арга хэмжээний хүрээнд немц овчарк, спанель
зэрэг 12 үүлдрийн нохойг спирт, ноолуур, тарваганы арьс зэрэг хориглосон зүйлийг
илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтанд ашиглаж байна. Казахстан, Узбекстан,
Япон улс- нохой сургалт 2003 онд эрэлч нохой тусламжтайгаар 73 зөрчил
илрүүлсэн.
8. Татвар орлогын хэлтэс- гаалийн болон бусад татварын орлогын хэмжээг
төлөвлөж, улсын төсвийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
9. Гадаадын зээл, тусламжийн алба
10. Статистик мэдээллийн алба
11. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс- гаалийн байгууллагуудын үндсэн үйл
ажиллагаа явуулахад төсөв хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож, материаллаг
нөхцлийг хангах, төсөв хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого явуулах
12. Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба
13. Үйлчилгээний алба
14. Гааль, эдийн засгийн дээд сургууль
ГЕГ-ын үүрэг:
1. Гаалийн байгууллагын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 28 
 
2. Гаалийн хууль тогтоомж, татвар хураамжийн бодлогыг боловсронгуй болгох,
улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах барааны нэр төрөл, тоо хэмжээ
тогтоох санал боловсруулах
3. Гаалийн байгууллагыг удирдах, тэдгээрээс гаалийн хууль тогтоомжийг
хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих
4. Гаалийн байгууллагын шийдвэр, гаалийн ажилтаны үйл ажиллагааны
талаар гаргасан санал гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэх
5. Гаалийн асуудлаар МУ-ын ОУ-ын гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр
хийх, хэрэгжүүлэх
6. Гаалийн тоо бүртгэлийн мэдээг нэгтгэн дүгнэж, тус улсын эдийн засгийн
гадаад харилцааны асуудлаар санал боловсруулж, холбогдох байгууллагад тавих
7. Гаалийн асуудлаар гадаад орон, ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах
ГЕГ-ын эрх:
1. Гаалийн улсын байцаагчдад мэргэжлийн цол олгох журмыг тогтоох
2. Харьяа гаалийн байгууллагын дүрмийн санг баталж, удирдах албан
тушаалтаныг томилох
3. Гаалийн хяналт, шалгалтын чанар, үр нөлөөг эрс дээшлүүлж, ноцтой зөрчил
илрүүлсэн, илрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн байгууллага хүмүүсийг шагнаж
урамшуулах
4. Шаардлагатай тохиолдолд гаалийн хяналт, шалгалтын ажилд холбогдох
мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 29 
 
Лекц№6
Сэдэв: Орон нутгийн гаалийн байгууллагын тогтолцоо
Орон нутгийн гаалийн байгууллагын тогтолцоо:
1. Гаалийн газар
2. Гаалийн хороо
3. Гаалийн салбар буюу хилийн боомт
Гаалийн газарт:
1. Улаанбаатар дахь гаалийн газар
2. Буянт-Ухаа дахь гаалийн газар
3. Сэлэнгийн гаалийн газар
4. Замын -Үүдийн гаалийн газар
5. Дорнодын гаалийн газар
6. Ховдын гаалийн газар
7. Баян-Өлгийн гаалийн газар
Гаалийн хороонд:
1. Орхоны гаалийн хороо
2. Дархан-Уул аймгийн гаалийн хороо
3. Увсын гаалийн хороо
4. Өмнөговийн гаалийн хороо
5. Хөвсгөлийн гаалийн хороо
6. Завханы гаалийн хороо
7. Сайншандын гаалийн хороо
8. Говь-Алтайн гаалийн хороо
9. ОУ-ын шуудан илгээмж дэхь гаалийн хороо
Гаалийн газар хороо нь өөрийн эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг
хэлэлцэх үүрэг бүхий удирдах зөвлөлтэй байна.
Гаалийн газар, хорооны эрх:
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 30 
 
1. Хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
2. Батлагдсан төсвийн хүрээнд санхүү аж ахуйн үйл ажиллагаа явуулах
3. Гаалийн ажилтаны үйл ажиллагааны талаар гаргасан санал, өргөдөл
гомдлыг хянан шийдвэрлүүлэх
4. ГЕГ-ын даргын тушаалаар томилогддог албан тушаалтанаас бусад
ажиллагсадыг ажилд томилох, чөлөөлөх
Гаалийн газар, хорооны үүрэг:
1. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, зуучлагч, гаалийн баталгаат бүс,
татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих
2. Улсын орлогын барааг зохих журмын дагуу хадгалах, шилжүүлэх
3. Ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх
4. Улсын хилээр нэвтэрч буй зорчигч, бараа тээврийн хэрэгслийг гаалийн
хяналтанд хамруулах
Гаалийн салбарын үндсэн зорилго нь хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт гаалийн
хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, гаалийн болон бусад татварыг
ноогдуулан барагдуулахад оршино.
2.Хилийн боомт, эрх зүйн зохицуулалт
Хилийн боомт гэдэг нь улсын хилээр нийтээр хууль ёсоор нэвтэрч болохыг
зөвшөөрсөн цэг гэж ойлгож болно. Улсын хилээр нэвтрэх зорчигч, бараа,
тээврийн хэрэгсэл, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийх
зориулалтаар тусгайлан тогтоож төхөөрөмжилсөн газрыг хилийн боомт гэнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллагад мал эмнэлэг, хорио цээр, эрүүл ахуйн
хяналтын алба, хил, гаалийн байгууллагууд хамаарна.
Хилийн боомтын ангилал:
1. ОУ-ын зорчигч тээврийн харилцааны боомт / Сүхбаатар, Алтанбулаг,
Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур /
2. Хоёр талын зорчигч ачаа тээврийн харилцааны боомт /Хавирга, Бичигт,
Боршоо, Ханх, Гашуунсухайт, Бургастай, Арцсуурь, Ульманхан, Булган /
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 31 
 
3. Түр буюу улирлын ажиллагаатай хилийн боомт / Баянзүрх, Хонгор овоо,
Хүдэр, Хээгт, Шивээхүрэн, Байтаг, Даян, Хутаг-Өндөр, Шишгэд гол /
4. Дамжин өнгөрөх хилийн боомт / Асгатын гол, Тээл, Тэс, Бөхмөрөн,
Баянхошуу, Харигийн гол, Давст /
Байнгын ажиллагаатай боомтын шинжүүд:
1. Байнгын боомтод хил, хяналтын байгууллагууд нь өдөр тутмын үйл
ажиллагаа явуулдаг.
2. ОУ-ын чанартай боомтоор аль ч улсын иргэд хил нэвтэрнэ.
3. Хоёр улсын Засгийн Газрын хэлэлцээртэй боомтоор тухайн улсуудын иргэд
харилцан хил нэвтэрнэ.
4. Гадаад худалдааны бүх төрлийг зөвшөөрсөн байна. /экспорт, импорт,
реэкспорт, транзит г.м /
5. Нийтийн журмаар нэвтрэх тодорхой дэглэм тогтоосон байдаг. /төмөр зам,
авто зам, явганаар, усан тээврээр г.м/
Байнгын бус ажиллагаатай хилийн боомтын шинжүүд:
1. Энэхүү боомт нь 2 талын шинжтэй
2. Улирлын шинж чанартай
3. Хил орчмын худалдааны бараа, тээврийн хэрэгсэл хил нэвтэрнэ
4. Гуравдагч орны иргэд хил нэвтэрч болохгүй
5. Хоёр орны ЗГ-ын хэлэлцээрийн дагуу тусгай графикаар нээгддэг
6. Хил, хяналтын байгууллагууд нь боомт нээгдсэн хугацаанд ажилладаг
7. Нийтийн журмаар нэвтрэх тодорхой дэглэм тогтоосон байдаг
Хоёр талын хилийн боомт шинээр нээх буюу одоо байгаа боомтыг бүрмөсөн хаах
асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ. Урьдчилан харах боломжгүй
нөхцөлд аль нэг тал нь хилийн боомтын түр хаах буюу нээхийг хойшлуулж
болно. Ийнхүү хаах буюу нээхийг хойшлуулах болсон шалтгаан, хугацааг 2 тал
бие биедээ аль болох богино хугацаанд мэдэгдэнэ. Аль нэг тал нөгөө талын
зөвшөөрөлгүйгээр хилийн боомтыг хаах буюу нээхийг хойшлуулсанаас нөгөө
талд учирсан хохиролыг зохих хэмжээгээр төлнө.
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 32 
 
Лекц№7
Сэдэв: Улсын хилээр нэвтрүүлэхийн хориглосон болон хязгаарласан
бараа, эрх зүйн зохицуулалт
1. Хориглосон бараа, онцлог
Барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт
тогтоох эрхийг Монгол Улсын Их Хурлын эрх олгосноор Монгол Улсын Засгийн
газар эдэлнэ. Монгол Улсын Засгийн газар ийм шийдвэр гаргахдаа тухайн
барааны ангиллын кодыг заана.
Гаалийн хяналт, шалгалтын гол мөн чанар нь улсын хилээр нэвтрүүлэхийг
хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнд гаалийн хяналт тавихад
чиглэж байдаг. Хориглосон бараа гэдэгт улс орны аюулгүй байдлыг хангах, ард
түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын
үүднээс олон улсын гэрээ, конвенци тухайн орны хууль тогтоомжийн дагуу улсын
хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ. Дэлхийн олон улс орны
практикаас үзэхэд мансууруулах бодис, хар тамхи, химийн зэвсгийн зориулалттай
химийн хорт бодис, цэрэг дайны зориулалттай зэр зэвсэг, хүүхэд, эмэгтэйчүүд
боолын худалдаа, зэрлэг ховордсон ан амьтан зэргийг хориглосон байдаг.
А. Экспортлох, импортлохыг хориглосон бараа
1. Мансууруулах бодис, тэдгээрийг үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулсан багаж
хэрэгсэл
2. Химийн зэвсэг үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулсан химийн 66 нэрийн хорт бодис
3. Садар самууныг суртчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг болон бусад
зүйл
4. ДОХ өвчний халдваргүй нь баталгаажаагүй цус цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн
Б. Импортлохыг хориглосон бараа
1. Бүх төрлийн спирт
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 33 
 
2. МУ-д хориглосон 17 нэрийн химийн хорт бодис
3. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэсэн ба үйлдвэрлэсэн цөмийн
зэвсгийн эд анги, хаягдал
4. Аюултай хог хаягдал
В. Экспортлохыг хориглосон бараа
1. Гойд ашиг шимт мал, түүний үр, үр хөврөл / ОУ-ын генийн банкинд
хадгалуулахаас бусад тохиолдолд /
Хязгаарласан бараа, онцлог
А. Экспортлох, импортлоход зөвшөөрөл авах бараа
1. Үржлийн мал- Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба
2. Ураны хүдэр ба түүний баяжмал- Цацрагийн улсын хяналтын алба
3. Онцгой хортой 96 нэрийн химийн бодис- БОЯ
4. Зайлшгүй хяналтанд байх зориулалттай эд эрхтэн, донорын цус- ЭМЯ
5. Эм, эмийн бүтээгдэхүүн- ЭМЯ
6. Тэсрэх бодис- ЦЕГ, БХЯ
7. Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл-
ЦЕГ, БХЯ
Б. Экспортлоход зөвшөөрөл авах бараа
1. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны
ажлын сорьц, дээж, мал амьтны үр хөврөл-/нэн ховор-ЗГ, бусад-БОЯ/
2. Түүх соёлын хосгүй дурсгалт зүйл-түр гаргах- ЗГ
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 34 
 
3. Ердийн түүх соёлын дурсгалт зүйл, амьтан ургамал, эрдэс судлал, археологи,
палентологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор цуглуулга-
БСШУЯ
4. Бугын цусан эвэр, ОУ-ын болон МУ-ын улаан номонд орсон ургамал-БОЯ
В. Импортлоход зөвшөөрөл авах бараа
1. Малын эм- ХАБ, ХАА-н хяналтын алба
2. Ургамал хамгаалах бодис
3. Мал эмнэлгийн хэрэгсэл
3. Олон Улсын шуудан илгээлт
ОУ-ын шуудан илгээлтэнд МУ-ын гаалийн хилээр нэвтрүүлэх энгийн болон үнэ
зарласан илгээмж, илгээлт, боодол, захидал хамаарна. ОУ-ын шуудан илгээлтийг
гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбооны байгууллага хүлээн авах,
задлах, баглаа боодлыг өөрчлөх, хүлээн авагчид олгох, илгээхийн хориглоно.
ОУ-ын шуудан илгээлтийг дор дурьдсан тохиолдолд буцаана.
1. Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй бол
2. Гаалийн байгууллагаас оногдуулсан татварыг илгээгч буюу хүлээн авагч төлөхөөс
татгалзсан бол
3. Тогтоосон хугацаанд хүлээн авагч нь ирж аваагүй бол
4. Илгээгч байгууллага болон иргэд нь хаягаа буруу тавьсан бол
МУ-ын хууль тогтоомжоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанаас
гадна дор дурьдсан зүйлийг ОУ-ын шуудан илгээлтээр илгээхийг хориглоно.
1. Үнэт цаас, валют
2. Тэсэрч дэлбэрэх, шатах бодис /шүдэнз. асаагуур, хий /
3. Ан амьтны гаралтай түүхий эд
4. Иргэний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт
5. Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас хэрэглэл
Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй
 
Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 35 
 
Улс хоорондын буухиа шуудан илгээлт
Улс хоорондын буухиа шуудан илгээлтэнд албан бичиг, захидал, илгээмж
хамаарна. Хилийн чанадаас ирүүлэх ОУ-ын буухиа шуудан илгээлтийг хүлээн авах
төлөөлөгч нь гаалийн эцсийн бүрдүүлэлтийг Буянт-Ухаа дахь гаалийн газарт
хийлгэх бөгөөд харин хилийн чанадад илгээх илгээлтийг УБ-ын шуудан илгээлтийн
нэгдсэн төвд гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
ОУ-ын буухиа шуудан илгээлтээр:
1. Үнэт, цаас, валют
2. Гадаад оронд зайлшгүй шаардлагатай иргэний биеийн байцаалттай холбоотой
бичиг баримт
Шуудан илгээлтийг задлах, эсвэл илгээх үед гаалийн улсын байцаагч нь буухиа
шуудангийн төлөөлөгчийг байлцуулан лац, ломбо, зохих битүүмжлэлийг шалган,
дагалдах бичиг баримттай нь тулган гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадаас
ирүүлж байгаа буухиа шуудан илгээлтийн гаалийн хураамж төлөгдсөн нь бичиг
баримтаар нотлогдвол тухайн шуудан илгээлтийг гаалийн хураамжаас чөлөөлнө.
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts
Gaaliin erh zui hicheelin lekts

More Related Content

What's hot

лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8giimaabn
 
Lecture 4,5
Lecture 4,5Lecture 4,5
Lecture 4,5tserenda
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Adilbishiin Gelegjamts
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Adilbishiin Gelegjamts
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдShunkhlai Group LLC
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6Bbujee
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголтsaka bat
 
Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020hicheel2020
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3ariunubu
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэзanhmabn
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7ariunubu
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10grane09
 

What's hot (20)

лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 4,5
Lecture 4,5Lecture 4,5
Lecture 4,5
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
Макро эдийн засгийн судлах зүйл, үндсэн зорилго ба асуудал
 
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
 
Татвар бидний амьдралд
Татвар бидний амьдралдТатвар бидний амьдралд
Татвар бидний амьдралд
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lecture 5 6
Lecture 5 6Lecture 5 6
Lecture 5 6
 
татварын тухай ойлголт
татварын тухай ойлголттатварын тухай ойлголт
татварын тухай ойлголт
 
Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020Lecture 7.2019 2020
Lecture 7.2019 2020
 
лекц 2, 3
лекц 2, 3лекц 2, 3
лекц 2, 3
 
лекц. гэз
лекц. гэзлекц. гэз
лекц. гэз
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10олон улсын ачаа тээвэрлэлт 10
олон улсын ачаа тээвэрлэлт 10
 

Similar to Gaaliin erh zui hicheelin lekts

2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцооlectureofblog
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.БатзоригThe Business Council of Mongolia
 
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/Umguullin Mongol Umguulugch
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТbatnasanb
 
Б.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ
Б.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЭРЧИМЖҮҮЛЭХБ.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЭРЧИМЖҮҮЛЭХ
Б.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХbatnasanb
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...Umguullin Mongol Umguulugch
 

Similar to Gaaliin erh zui hicheelin lekts (10)

2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
 
2
22
2
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
 
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНИЙ ЗОХИЦУУЛАЛТ /судалгааны товч танилцуулга/
 
3
33
3
 
Hiliin tuhai huuli
Hiliin tuhai huuliHiliin tuhai huuli
Hiliin tuhai huuli
 
Tatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsooTatvariin mun chanar ba togtoltsoo
Tatvariin mun chanar ba togtoltsoo
 
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЛ.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ
 
Б.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ
Б.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЭРЧИМЖҮҮЛЭХБ.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ  ЭРЧИМЖҮҮЛЭХ
Б.Гэрэлжаргал - МОНГОЛ УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН №362 ДУГААР “ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮ...
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Gaaliin erh zui hicheelin lekts

  • 1. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Лекц№1 Сэдэв: Гаалийн албаны үүсэл хөгжил, гаалийн эрх зүйн зохицуулах зүйл, арга 1. Дэлхийн зарим оронд гаалийн алба үүсч хөгжсөн байдал 2. МУ-ын гаалийн албаны үүсэл, хөгжил 3. Гаалийн эрх зүйн зохицуулах зүйл, арга 1.Анхны хүй нэгдлийн задралын үед нийгмийн хөдөлмөрийн хуваарьт өөрчлөлт орж, газар тариалангаас гар урлал салан хөгжиж, хүмүүс өөр хоорондоо бараа таваар солилцох,арилжаалах зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн ба улмаар худалдаа арилжаа эрхэлдэг тодорхой бүлэг хүмүүс гарч ирсэн. Тэд зөвхөн овог аймгийнхаа дотоодод бус түүний хил хязгаараар, бүр далай тэнгисийн цаадах улсуудтай ч худалдаа, арилжаа хийж эхэлсэн. Тэр үеэс гаалийн алба үүсэх эх суурь нь тавигджээ. Төр улсуудын түүхэн хөгжлөөс авч үзэхэд анх МЭӨ 2700-2200 онд эртний Египет улсад гааль үүссэн нь тухайн үедээ “Жингийн ахлагч” хэмээх төрийн албан тушаалтан хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүнд тооцоо хийж, татвар авдаг байсан. Гаалийн алба үүсэх болсон гол шалтгаан нь хил, газар нутгаа хамгаалахын зэрэгцээ хөрш улсуудтай арилжаа наймаа хийх, аялж жуулчлахад бусдын нутгаар зорчих зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед өөрийн нутаг дэвсгэрт зорчиж буй харийн хүмүүсийг тонон дээрэмдэх, татвар татаас нэхэх явдал гарах болсон. Иймээс улс гүрнүүд харийн иргэдэд зорчих зөвшөөрлийн бичиг олгож байсан нь одоогийн “виз” гэгчийг бий болгосон юм. Нөгөө талаар харийн нутгаар зорчигч иргэдэд тухайн улсаар хамгаалуулсныхаа төлөө тодорхой хэмжээний мөнгийг хааны санд төлөх болсон. Эхний үед худалдаа зөвхөн хуурай замаар явагдаж байсан ба худалдаачдын жин хөсөг замдаа зогсож буудаллан, буудалласан газраа худалдаа арилжаагаа хийдэг байсан. Тэд бараа зарж борлуулсан болон тэнд байрласныхаа төлөө алба гувчуур төлдөг байв. Сүүлдээ худалдаа зөвхөн хуурай замаар төдийгүй усан замаар ч явагдах болж үүнтэй хамт тэнгисийн боомт, хуурай замын гаалийн албадууд үүссэн. Тэд хөрш улсуудтайгаа дайсагналцсан тохиолдолд хилээ хаадаг байв. Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 1   
  • 2. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 2    Грект гаднаас оруулах бараанд уг барааны үнийн 1/10-тэй тэнцэх хэмжээний татвар авдаг байв. Яваандаа Афинчууд татварыг багасгаж зөөлөн бодлого явуулсан нь худалдааг хөгжүүлж, их хэмжээний орлого оруулах болсон. Гаднаас оруулах бараанаас 1/20, 1/50, 1/100-тэй тэнцэх хэмжээний татвар авдаг байсан. Энэ үед тусгай бараа болох цэргийн хэрэгсэл, зэвсгийг гаалийн татвараас чөлөөлдөг байв. Феодализмын үед феодалууд гол мөрөн дээгүүр гүүр байгуулж, түүгээр гарахад гүүрний татвар авдаг байжээ. 2. МУ-ын гаалийн эрх зүйн үүсэл хөгжлийг 3-н үечлэлд ангилж үздэг. 1. Монголын эртний улсуудын төр, эрх зүй МЭӨ 3-12 зуун Энэ үечлэлд Хүннү гүрнээс Их Монгол улс хүртэлх үе хамаарна. Хөрш зэргэлдээ улс орон ялангуяа Хятадтай худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай байсан. Өгөөдэй хааны үед татварын систем тогтож, 100 малаас 1 мал, 10 таар амуунаас 1 таар амуу санд авч байх журмыг тогтоожээ. Нийслэл Хархорум хот нь дотоод, гадаадын худалдаачид олноор ирдэг худалдааны том төв болж, худалдаачдад пайз олгодог байжээ. 2. Монголын дундад зууны үеийн гаалийн харилцаа МЭӨ 13-20 зуун 14-р зууны эцэс 15-р зууны эхээр Монголчууд өөр хоорондоо тэмцэлдэж, Монгол орон олон жижиг эзэмшилд хуваагдаж, худалдаа гааль татварын талаархи төрийн нэгдсэн бодлого алдагдаж эхэлсэн. 17-р зууны эхэн үеэс 200 гаруй жил үргэжилсэн Манж –Хятадын ноёрхлын үед тус орныг гадаад ертөнцөөс удаан хугацааны туршид салангид байлгаж, Хятадын худалдаа мөнгө хүүллийг чөлөөтэй тавьсан нь монголын ард түмнийг хоосруулж доройтуулж байлаа. Энэ үед Хятадын худалдаа хүүллийн 500 орчим пүүс ажиллаж байв. 1911 онд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд Манж-Хятадын ноёрхлыг халж, Олноо өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлаж, олон чухал арга хэмжээ авсны нэг нь хятад худалдаачдад гааль оногдуулах болсон явдал юм. 3.Орчин үеийн гаалийн харилцаа
  • 3. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 3    Энэ үед 1911 оноос одоог хүртэлх үе хамаарна. 1912.07.01-нд Богд хаан зарлигаар Сангийн яамны гаалийн хэлтсийг өргөтгөж, Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамыг байгуулж, Сангийн яамны дэд сайд асан П.Доржцэрэнг уг яамны тэргүүн сайдаар томилсон байна. 1912 онд “Иргэдээс худалдааны гааль хураах дүрэм ” баталсан нь анхны хуульчилсан акт байсан. Улмаар 1921.10.20-аас “Гадаад, дотоодын худалдаачдаас гааль хураах дүрэм”-г баталж мөрдөж эхэлсэн тул эдүгээ энэхүү өдрийг монголын гаальчдын өдөр болгон тэмдэглэдэг. 1915.05.15-нд гарын үсэг зурсан Орос,Монгол, Хятад 3 улсын Хиагтын хэлэлцээрээр МУ-ын тусгаар тогтнолыг албан хүчээр хязгаарлаж, Хятадын автономи болгож, ийнхүү Хятад иргэдээс МУ-д ороход ямар ч гаалийн татвар хураахгүй байхаар тогтоосон. Үүгээр хятадын худалдааг хязгаарлах, хяналт тавих талаар авч явуулсан бүх арга хэмжээ хүчингүй болж, Хятад худалдаачдын эрх ашиг үндсэндээ хяналтгүй болсон. 1928 онд ЗХУ-ын коминтернийн зохиомол явуулгаар гадаад худалдаанд улсын онц эрх тогтоож, зөвхөн ЗХУ-тай улс төр, эдийн засаг, соёлын харилцааг тогтоох бодлого явуулж байв. Ийнхүү ЗХУ-аас орж ирэх бараа таваараас татвар хураахгүй болсон г.м олон шалтгаанаар улсын орлого буурсан. 1973.04.24-нд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 98-р зарлигаар анхны гаалийн тухай хууль, 1991.01.28-нд гаалийн 2 дахь хуулийн баталсан. 1996 онд МУ-ын гаалийн үйл ажиллагааг олон улсын жишигт ойртуулах шаардлагын улмаас гаалийн 3 дахь хуулийг баталсан нь эдүгээ хүртэл мөрдөгдөж байна. 3.Гаалийн эрх зүй гэдэг нь гаалийн хилээр зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй холбоотой эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. Ер нь гаалийн эрх зүй нь гаалийн хилээр зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхэд голчлон үйлчилдэг хэдий ч цаад утгаараа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус байдлыг хангахад чиглэгддэг. Гаалийн эрх зүйн зохицуулах зүйл нь нэг талаас гаалийн байгууллага нөгөө талаас зорчигчдийн хооронд үүсч буй нийгмийн тодорхой төрлийн харилцаа байдаг. Гаалийн эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь уг харилцааг үйлчилж нөлөөлөхөд хэрэглэгдэж буй арга хэрэгслийг хэлнэ. Эрх зүйн зохицуулалтын 2 арга байдаг.
  • 4. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 4    1. Захирамжлах буюу императив арга 2. Зөвшилцөх буюу диспозитив арга Захирамжлах арга нь: Гаалийн нутаг дэвсгэрт бараа тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татварыг барагдуулсаны үндсэн дээр оруулна хэмээн заасан нь тухайн бараа эзэмшигчийн өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоож байгаа явдал юм. Зөвших арга нь: Гаалийн эрх зүйн харилцаанд тэгш эрхтэй оролцдог субьектүүдийн хоорондох харилцааг зохицуулдаг. Энэхүү аргын тусламжтайгаар нэг талаас гаалийн байгууллага нөгөө талаас төрийн байгууллага болох гаалийн тээвэрлэгч буюу МИАТ-ын хоорондох харилцааг зохцуулдаг.
  • 5. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 5    Лекц№2 Сэдэв: Гаалийн эрх зүйн зарчим, эх сурвалж, харилцаа 1. Гаалийн эрх зүйн зарчим 2. Гаалийн эрх зүйн эх сурвалж 3. Гаалийн эрх зүйн харилцаа, бүрэлдэхүүн, онцлог 1.Гаалийн эрх зүйн зарчим гэдэг нь гаалийн харилцааг зохицуулахад баримтлах хууль зүйн үндсэн чиглэмжийг хэлэх бөгөөд хууль тогтоомжид тусгалаа олсон байдаг. Гаалийн эрх зүйн зарчмууд нь: 1. Нийтлэг зарчим-Хүний эрхийг дээдлэх зарчим нь хүний биед үзлэг хийх, гаалийн хяналт, шалгалт явуулахад хүний эрхийг хүндэтгэх зарчмыг баримтлана гэсэн үг. Хууль ёсны зарчим нь гаалийн байгууллага хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Энэрэнгүй ёсны зарчим нь нийгэм болон хүн амын аюулгүй байдлыг хангах шаардлагад нийцүүлэн мансууруулах бодис, зэр зэвсэг хууль бусаар оруулахыг хориглох, түүнчлэн гадаад худалдаанд ялгаварлан гадуурхахгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. 2. Тусгай зарчим: 1. Улсын болон нийгмийн аюулгүй байдлыг хангах зарчим-Энэ нь хориглосон бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахгүй байх 2. МУ-ын эдийн засгийн ашиг сонирхолыг хамгаалах-Улирал, хугацаанаас шалтгаалж гурил хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг өөрчилдөг. 3. Гаалийн нутаг дэвсгэр нэгдмэл байх зарчим-Гаалийн байгууллага болон хилийн боомтод ажилладаг мэргэжлийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаа нэгдмэл зорилготой байна. 4. Гаалийн татвар нэгдмэл байх зарчим-Хилийн аль ч боомтоор оруулж ирсэн адил барааны татвар нэг хувь хэмжээтэй нэгдмэл байна гэсэн үг.
  • 6. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 6    2. Гаалийн эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэрийг эх сурвалж гэнэ. Гаалийн эрх зүйн эх сурвалжийн тогтолцоо 1. Хууль-Үндсэн Хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тарифын хууль, Татварын багц хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн Газрын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Иргэний хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, МУ-ын олон улсын гэрээний тухай хууль 2. Хуульчилсан акт- нь хуулийг биелүүлж хэрэгжүүлэх зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн гаргасан албан ёсны баримт бичгийг хэлнэ. Хууль нь гаалийн харилцааг бүхэлд нь зохицуулж чаддаггүй учир хуульчилсан актаар зохицуулах шаардлагатай байдаг. а.УИХ-с гаргасан хуульчилсан актад Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг баталсан тогтоол б. ЗГ-с гаргах хуульчилсан актад Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг олгох журам в. Гаалийн Ерөнхий Газрын даргын тушаал- Гаалийн хяналтын талбай байгуулах, түүний хил дэглэм тогтоох журам, эрэлч нохойн албаны дүрэм г. ГЕГ болон ЗГ-ын бусад байгууллагуудтай хамтран гаргасан хуульчилсан актад ҮТЕГ болон ГЕГ-ын дарга нарын хамтарсан “Татварын холбогдолтой мэдээлэл солилцох, ашиглах журам” 3. Олон Улсын гэрээ, хэлэлцээр-БТКУС-ийн тухай ОУ-ын конвенци Үндсэн Хуульд ОУ-ын гэрээ нь дотоодын хууль тогтоомжтой харшилдсан тохиолдолд ОУ-ын гэрээг мөрдөхөөр заасан. 3. Гаалийн хилээр зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхтэй холбоотой үүссэн нийгмийн тодорхой төрлийн харилцааг гаалийн эрх зүйн харилцаа гэх бөгөөд үүнд гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт хийх, татвар, хураамж ноогдуулах, зөрчлийг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцаа хамаарна. Гаалийн эрх зүйн харилцааны онцлог шинж нь уг харилцааны нэг талд
  • 7. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 7    заавал гаалийн байгууллага оролцдог учраас захиргааны шинжтэй байдаг. Гаалийн эрх зүйн харилцааны бүрэлдэхүүнд: 1. Гаалийн эрх зүйн харилцааны субьект 2. Гаалийн эрх зүйн харилцааны обьект 3. Хууль зүйн факт А. Гаалийн эрх зүйн харилцааны субьект гэдэг нь уг харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар бүхий этгээдийг хэлнэ. Гаалийн эрх зүйн харилцааны субьектийг: 1. Иргэн- МУ-ын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн 2. Байгууллага, хуулийн этгээд- Гаалийн байгууллага, төрийн бус байгууллага, ОУ- ын байгууллага, Аж ахуйн нэгж байгууллага 1961 онд батлагдсан Венийн конвенцоор Ерөнхийлөгч, парламентын болон Засгийн газрын гишүүд, элчин сайд, гадаадын тусгай төлөөлөгч зэрэг дипломат эрх ямба бүхий албаны хүмүүсийг зорчин явах үед тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг. Үүнд гаалийн хяналт, шалгалтаас чөлөөлөгдөх эрхийг ойлгоно. Б. Гаалийн эрх зүйн харилцааны обьект гэдэг нь гаалийн эрх зүйн харилцааны субьектүүдийн үйл ажиллагаанд өртөгдөж байгаа зүйлийг хэлнэ. Гаалийн эрх зүйн харилцааны обьектийг 2 ангилдаг. 1. Бараа-Гаалийн хилээр нэвтрүүлж буй ачаа, тээш, эд зүйл, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, цахилгаан, дулааны болон бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал, бусад хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийг хэлнэ. 2. Тээврийн хэрэгсэл- Бараа болон зорчигч тээвэрлэж гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрэх бүх төрлийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсгийг хэлнэ. Барааны ангилал: 1. Барааг хөдөлгөөний чиглэлээр нь
  • 8. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 8    а. Экспортын бараа б. Импортын бараа в. Дамжин өнгөрөх бараа-Транзит /татвар, хураамж төлдөгггүй/ 2. Барааг хилээр нэвтрүүлэх боломжтой эсэхээр нь: а. Хориглосон бараа- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ. б. Хязгаарласан бараа- Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг тарифын болон тарифын бус аргаар хязгаарласан барааг хэлнэ. 3. Хаана үйлдвэрлэсэнээс нь шалтгаалж: а. Монголын бараа- Дотоодын үйлдвэрийн, тодорхой тохиолдолд гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулсан гадаадын барааг хэлнэ. б. Гадаадын бараа- Монголын бараанаас бусад бараа 4. Тусламжийн барааг: а. Хүмүүнлэгийн тусламжийн бараа-Давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах өөр бусад гамшгийн улмаас учирсан гарз хохирлыг арилгахад зориулж илгээсэн бараа б. Буцалтгүй тусламжийн бараа-МУ-ын Олон Улсын гэрээний дагуу хариу төлбөргүй илгээж байгаа бараа 5.ОУ-ын хэмжээнд барааг: а. Зээлийн бараа- Засгийн Газар хоорондын болон ОУ-ын байгууллагын хэлэлцээрээр хариу төлбөр хийх нөхцөлтэйгээр нийлүүлсэн бараа б. Төлбөрт зориулсан бараа- Засгийн Газрын хэмжээнд тохиролцсоны дагуу гадаад улстай үүссэн өрийн болон хүүгийн тооцоонд өгсөн бараа 6. Барааг хилээр нэвтэрч буй зорилгоос нь хамаарч:
  • 9. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 9    а. Худалдааны бараа-Гадаад худалдааны эргэлтэнд худалдах, худалдан авах зорилгоор экспортлох, импортлох, дамжин өнгөрөх бараа б. Худалдааны бус бараа- Худалдах зориулалтгүй бөгөөд худалдааны эргэлтэнд ордоггүй бараа. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, шарил г.м 7. Барааг хилээр нэвтэрч буй хугацаанаас нь хамаарч: а. Бүрмөсөн оруулах, гаргах бараа б. Түр хугацаагаар нэвтрүүлэх бараа- Барааг 1 жилийн дотор, тээврийн хэрэгслийг 6 сарын дотор буцаан нэвтрүүлэх нөхцөлтэйгөөр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хэлнэ. Жиш: Түүх, соёлын дурсгалт зүйл 8. Барааг гаалийн тарифын шинж чанараас хамаарч: а. Гаалийн татвар ноогдуулах бараа б.Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа- /хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр/ в. Хууль зүйн факт, хэлбэр Гаалийн эрх зүйн харилцаа нь тодорхой орон зай, цаг хугацаанд үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болж буй бодит үйл явцыг хууль зүйн факт гэнэ. Хууль зүйн фактын явцад хууль тогтоомж хэрэгждэг. Хууль зүйн факт нь: 1. Үйлдэл- Субьектийн хүсэл зоригоос хамаардаг нөхцөл байдал Жиш: Гаалийн мэдүүлэг өгөх, татвар төлөх 2. Үйл явдал –Субьектийн хүсэл зоригоос шууд шалтгаалахгүй бий болсон нөхцөл байдал Жиш: Байгалий гамшгийн улмаас гаалийн баталгаат агуулахад байгаа бараа хэрэглэх боломжгүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгддөг.
  • 10. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 10    Лекц№3 Сэдэв: Гаалийн эрх зүйн харилцааны субьектүүд, тэдгээрийн эрх зүйн байдал 1. Мэдүүлэгч Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн, эсхүл мэдүүлж байгаа аливаа хүнийг хэлнэ. Бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндсэн бичиг баримт нь гаалийн мэдүүлэг болно. Гаалийн мэдүүлгийг гаалийн удирдах төв байгууллагаас батлан хэвлүүлсэн маягтын дагуу бичгээр, эсхүл электрон мэдээллийн сүлжээгээр үйлдэж болно. Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж, гаалийн шалгалтын үед биечлэн байлцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлнө. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл Зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүд гаалийн хилээр нэвтрүүлж байгаа хувийн хэрэглээний эд зүйлийг ГЕГ-ын баталсан маягтын дагуу мэдүүлнэ. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд: 1. Зорчигчийн аялалын нөхцөл байдал, хугацаанд шаардагдах хувцас, ариун цэврийн хэрэглэл, дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний бүтээгдэхүүн байхаас гадна: 2. а. 1 л архи б. 2 л дарс в. 3 л шар айраг г. 200 ш янжуур д. 50 ш навчин болон сигар тамхи е. 250 гр задгай тамхи ж. Нотариатын буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө з. Фото зургийн болон кино зургийн аппарат и. Гар компьютер к. Бичгийн машин
  • 11. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 11    л. Хөгжмийн зэмсэг м. Гэр ахуйн эдлэл зохих нэгжээр 1 ширхэг 2. Гаалийн тээвэрлэгч Гаалийн хилээр барааг тээвэрлэх эрх бүхий хуулийн этгээдийг гаалийн тээвэрлэгч гэнэ. Тээвэрлэгч дараахь үүргийг хүлээнэ: 1/ барааг гаалийн замаар, гаалийн битүүмжлэлийг гэмтээлгүй тээвэрлэж, гаалийн байгууллагад бүрэн бүтэн хүргэх 2/ тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд зогсоож, гаалийн хяналтын талбайд оруулсан барааг гаалийн байгууллагын зөвшөөрлөөр ачих, буулгах, шилжүүлэн ачих, мэдүүлэгчид олгох 3/ давагдашгүй хүчин зүйлийн улмаас тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайгаас бусад газарт зогсоох тохиолдолд барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулах боломжийг хаах урьдчилсан арга хэмжээ авч, энэ тухай гаалийн холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх 4/ бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр хүрэлцэн ирснээс хойш 30 минутын дотор, тогтоосон цагийн хуваарьтай байнгын үйлчилгээний тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрэхээс 1 цагийн өмнө тус тус гаалийн байгууллагад мэдэгдэх 5/ тээврийн нэг бичиг баримттай барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх 6/ тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийхэд шаардагдах бүх төрлийн мэдээллээр гаалийн байгууллагыг хангаж, төлөөлөгчөө байлцуулан гаалийн улсын байцаагчид мэргэжлийн туслалцаа үзүүлэх 7/ гаалийн шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хийх тохиолдолд гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр бүрэн хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах 3. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч
  • 12. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 12    Барааг гаалийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад гаалийн хяналтын дор шилжүүлэх зорилгоор тээвэрлэж байгаа тээвэрлэгчийг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэнэ. Гаалийн байгууллага нь тээвэрлэгчийн үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийн хүрээг орон нутгийн хэмжээгээр хязгаарлан тогтоож болно. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь: 1. Гаалийн байгууллагаас тогтоосон тээвэрлэх хугацаа, замын маршрутыг чанд баримтлах 2. Тээвэрлэх барааны бүртгэл хөтлөх, мэдээллийн сан үүсгэх, гаалийн байгууллагад холбогдох мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөх 3. Хориглосон бараа бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байх 4. Гаалийн хууль тогтоомж зөрчигдсөнөөс үүсэн гарах хариуцлагыг бүрэн хүлээх Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь хууль тогтоомж зөрчсөн, өөрийн хүсэлтээр болон дампуурсан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгоно. 4.Гаалийн зуучлагч Гаалийн зуучлагч гэдэг нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд тэдгээрийг хүлээн авагч ба илгээгчийг төлөөлөн гаалийн байгууллагатай харьцах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ. Гаалийн зуучлагч нь: 1. Зуучлагчийн эрхийг бусдад дамжуулахгүй байх 2. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгүйгээр гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулахгүй байх 3. Шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг саатуулах саналаа гаалийн байгууллагад мэдэгдэх 4. Зуучлалын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн тайлан бүртгэл хөтөлж, орлого болон бусад мэдээллийг гаалийн байгууллагад гарган өгөх үүрэгтэй. Гаалийн зуучлагч нь үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгоно.
  • 13. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 13    5. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь дээд боловсролтой, гадаад хэлний болон гадаад худалдааны мэдлэг туршлагатай гаалийн байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан, гаалийн зуучлагчийн үүрэг хүлээсэн МУ-ын иргэнийг хэлнэ. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнээр ажиллахыг хүсэгч нь сургалтанд хамрагдаж, гаалийн болон гаалийн тарифын хууль, гаалийн бичиг баримт бүрдүүлэх, мэдүүлэг бичих, хянах чадвар, барааны код, ангилал, гаалийн үнэ, татвар ноогдуулалт гэсэн хэлбэрээр шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд эрх авна. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь 1. Зуучлагч байгууллагын бүрдүүлсэн бичиг баримтыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнө шалгах 2. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэний эрхийг бусдад дамжуулахгүй байх 3. Зуучлагчийн үйл ажиллагааг бие даан явуулахгүй байх Гаалийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд эрхийг 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эсвэл бүрмөсөн хасах арга хэмжээ авна. 6. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гаалийн хилээр нэвтрүүлэх экспорт, импортын бараанд гаалийн байгууллагын нэрийн өмнөөс гаалийн бүрдүүлэлт хийх эрх зүйн чадамж бүхий этгээдийг хэлнэ. Гаалийн байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдан, амжилттай дүн үзүүлсэн тохиолдолд гаалийн улсын байцаагчийн нэгэн адил тангараг өргөж гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1. Экспортын бараа үйлдвэрлэдэг үйлдвэрийн газарт 2. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид 3. Түр болон улирлын чанартай хилийн гарц, төв суурин газраас алслагдсан төмөр замын өртөөн дээр ажиллана. Шаардлагатай бол гаалийн байгууллага өөрийн хариуцах нутаг дэвсгэрт болон тухайн нутаг дэвсгэрт орших аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулж болно.
  • 14. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 14    Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн аж ахуйн нэгжийн орон тооны ажилтан байх бөгөөд түүнийг харьяалах аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр гаалийн байгууллага томилно. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барааны ачилтанд хяналт тавьж, гаалийн хяналт шалгалт хийх эрхтэй. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаалийн бүрдүүлэлт зохих журмын дагуу хийгдэж байгаа эсэхэд гаалийн байгууллага хяналт тавина. Гаалийн байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгчид сар бүр үндсэн цалингийн 50%-с дээшгүй цалин олгоно. 7. Шалгагч Гаалийн улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилээс хэтрэхгүй туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа гаалийн ажилтанг шалгагч гэнэ. Шалгагч бие дааж гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдлэхгүй. Шалгагч ажил үүргээ гүйцэтгэхэд ялгах тэмдэг хэрэглэнэ. Ажилд орох хүсэлт гаргасан иргэнийг төрийн тусгай албан тушаалын ажилд анх удаа орох тохиодолд дараах шалгалт өгнө. 1. Ерөнхий мэдлэг /хууль, эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар/ 2. Мэргэжлийн 3. Гадаад хэлний 4. Ярилцлага 5. Эрүүл мэндийн үзлэг Шалгалтанд тэнцэж, тарийн албаны зөвлөлийн дүгнэлт гарсан тохиолдолд шалгагчаар ажиллана. Шалгалтанд дараах тохиолдолд оруулахгүй. 1. Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн /хугацаа өнгөрөөгүй/ 2. Төрийн албанаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй 3. Шалгагчаар ажиллахад саад болох өвчин эмгэгтэй нь тогтоогдсон бол 4. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол 5. Өөрийн өмчийн талаар мэдүүлэхээс татгалзвал
  • 15. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 15    Туршилтын хугацаанд үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаашид төрийн албанд ажиллах чадваргүйгээ харуулсан бол гаалийн албанаас чөлөөлнө. Лекц№4 Сэдэв: Гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдал 2002.04.12-нд гаалийн байгууллагын өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд боловсон хүчин чухал ач холбогдолтойг харгалзан гаалийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор гааль, эдийн засгийн дээд сургуулийг байгуулж, гааль, гадаад худалдааны удирдлага мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэнийг гаалийн улсын байцаагч гэнэ. Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарна. Гаалийн удирдах төв байгууллагын дарга нь Монгол Улсын гаалийн ерөнхий байцаагч байна. 1. Гаалийн улсын байцаагчийн эрх, үүрэг • Эрх 1/ гаалийн хяналт, шалгалт хийх 2/ гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах 3/ аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулахад нэвтрэн орж, үзлэг тооллого хийх, аж ахуйн нэгжийн данс, бүртгэлийг шалгах 4/ гаалийн болон бусад татвар ногдуулах, гаалийн хяналт, шалгалтад холбогдол бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авах 5/ гаалийн болон бусад татвар ногдох бараа, тээврийн хэрэгслийг нуусныг гэрчлэх баримт материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс түр хугацаагаар хураан авах буюу хуулбарлуулан авах
  • 16. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 16    6/ албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх • Үүрэг 1/ гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төр, байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалж, иргэний нэр хүндийг гутаахгүй байх 2/ гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ төр, байгууллага, иргэний хууль ёсны эрх ашгийг хохироохгүй, албан тушаалаа урвуулж, хэтрүүлэхгүй байх 3/ гаалийн байгууллага, ажилтны нэр хүндэд харш аливаа үйлдэл гаргахгүй байх 4/ гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэл/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх. 2. Гаалийн улсын байцаагчийн хориглох зүйл, ёс зүй • Хориглох зүйл 1/ ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох 2/ албан тушаалынхаа байдлыг ашиглан бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх 3/ нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх 4/ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх, түүний удирдах зөвлөлийн, эсхүл захиргааны гишүүн байх • Ёс зүй 1997.11.14-ний 426-р тушаалаар гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баталсан. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээний үндэс нь гаалийн болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, аливаа асуудалд үнэнч шудрага хандаж, өргөсөн тангарагаа сахин биелүүлэх явдал юм. Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхэд тухайн гаалийн байгууллагын дарга хяналт тавих бөгөөд гаалийн улсын байцаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдол гаргасан мэдээлэл, түүнийг шалгаж тогтоохтой холбогдсон материал нь байгууллагын нууцад хамаарна. ГЕГ-ын дарга гаргасан зөрчлийн шинж байдал, санал дүгнэлтийг үндэслэн зөвлөж анхааруулах, сахилгын шийтгэл хүлээлгэх,
  • 17. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 17    онцгой тохиолдолд ажлаас халах талаар арга хэмжээ авна. Гаалийн улсын байцаагч нь • ҮХ, бусад хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн ажиллах • Гаалийн хяналт шалгалт хийх явцдаа төрийн албан хаагчийн нэр төрийг ямагт дээдлэн хүндэлж, хувийн болон зан харьцааны өндөр соёлтой байх • Гаалийн хяналт шалгалтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дутуу хийх, үйлчлүүлэгч, ААНБ, иргэдтэй хувийн журмаар үгсэн тохирох, ая тал засах, татвар хураамжийг хөнгөлөх, зөрчлийг нуун дарагдуулах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх • Хяналт шалгалтын талаар дур мэдэн нийтэд мэдээлэн, баримт бүрдэхгүй зүйлд яаран дүгнэлт өгөх, төр байгууллага, хувь хүний нууцыг хувийн зорилгоор задруулах • Албан үүрэг, эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа улс төрийн нам эвсэл, холбоо, хөдөлгөөн, албан тушаалтаны нөлөөнд автахгүй байх • Ах дүү, төрөл садан, танил тал болон өөртөө ямар нэг ашиг хонжоо, нэр нүүр олох зорилгоор эдгээр хүмүүсийн эрх ашгийн төлөө бусад байцаагч нарын ажилд хүндрэл учруулахгүй байх • Шулуун, шудрага үнэнч үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хээл хахууль авахгүй, танил тал харахгүй, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх • Ажлын цагаар болон ажлын байранд, түүнчлэн дүрэмт хувцастай байх үед архи , согтууруулах ундаа хэрэглэхгүй байх • Албан тушаалаа ашиглан хуулиар зөвшөөрөөгүй орон тооны ажил, албан тушаал давхар эрхлэх, хууль бусаар ашиг орлого олох • Өөрийн үзэл бодлыг илэрхийлэн үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг эдлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандана. 3. Гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгаа, хангамж • Эрхийн баталгаа Гаалийн улсын байцаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан төрийн байгууллагаас шалгах бол гаалийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс энэ тухай тухайн гаалийн байгууллагын удирдах албан тушаалтанд урьдчилан
  • 18. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 18    мэдэгдэнэ. Гаалийн байгууллага гаалийн улсын байцаагчаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно. Гаалийн улсын байцаагчид дараахь тусламж олгоно: 1/ хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү 2/ тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү 3/ хиймэл эрхтэн хийлгэх тохиолдолд түүний зардал 4/ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын зардлаас хэтэрсэн эмчилгээний зардал 5/ хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд албан тушаалын 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 6/ албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан гаалийн улсын байцаагчийн амь насыг хохироосон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж Тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Улсын хил дээр алба хааж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг Засгийн газраас тогтоосон тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлнө. Гаалийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгож, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө. Гаалийн улсын байцаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авна. Гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, цолны, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
  • 19. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 19    • Гаалийн улсын байцаагчийн хангамж Гаалийн улсын байцаагч дүрэмт хувцас, ялгах тэмдгийг үнэ төлбөргүй хэрэглэнэ. Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдэгтэй ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг бусад байгууллага, иргэнд хориглоно. Тангараг өргөж, эрх авсан гаалийн улсын байцаагч ГЕГ-ын даргын тушаалаар дүрэмт хувцас үнэ төлбөргүй өмсөх эрх эдэлнэ. Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас: 1. Өдөр тутмын хувцас /хагас ноосон даавуугаар хийсэн саарал өнгийн пиджак, цамц, малгай, ажлын цүнх, тэлээ, зангиа, гутал/ 2. Ажлын тусгай хувцас /нэхий дотортой өмд цамцны хослол, комбинзон, эсгий гутал, борооны цув/ тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үед өмсөнө. 3. Гадуур хувцас /бор өнгийн нэхий дээл, чихэвчтэй малгай, хар өнгийн хагас урт савхин хүрэм, ороолт, бээлий/ Гаалийн улсын байцаагчийн ялгах тэмдэг: 1. Малгайн тэмдэг 2. Албан тушаалын ялгах тэмдэг Ажлын тусгай хувцсыг гаалийн улсын байцаагч бүрт олгохгүй. Тухайн гаалийн байгууллагад ажиллаж байгаа нийт гаалийн улсын байцаагчийн 1/3-тэй тэнцэх тоогоор бэлтгэж өгөх бөгөөд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх үед авч хэрэглэж байна. Хөдөлмөрийн хууль болон гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм зөрчсөний улмаас болон өөрийн хүсэлтээр, үл хүндэтгэх бусад шалтгаанаар ажлаас халагдсан тохиолдолд хувцасны эдлэгдээгүй үлдсэн хугацааны үнийг төлүүлнө. Харин насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хувцасны үнийн зөрүүг тооцохгүй. Гаалийн улсын байцаагчийн хувийн тэмдэг Улсын хилээр нэвтрэх барааны гаалийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн бичиг баримт болон гаалийн хяналт шалгалтанд ач холбогдол бүхий бичиг баримтанд
  • 20. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 20    гаалийн бүрдүүлэлт хийсний баталгаа болгон тогтоосон журмын дагуу хувийн тэмдгийг дарж хэрэглэнэ. Хувийн тэмдэг нь: 1. “Гаалийн улсын байцаагч” гэсэн бичээстэй хувийн тэмдэг- импортын барааны бичиг баримт-д 2. “Mongolian customs” бичээстэй хувийн тэмдэг- экспортын барааны бичиг баримт-д Энэхүү 2 тэмдгийн аль нэгийг нөгөөгөөр нь төлөөлүүлэн хэрэглэхийг хориглоно. Түүнчлэн бичилт хийгдээгүй, бүрдэл болоогүй бичиг баримтанд урьдчилан хувийн тэмдэг дарж бэлдэх, ажлын бус цагаар ашиглах, бусдад дамжуулахыг хориглоно. 4. Гаалийн байгууллагын тусгай хэрэгсэл, мэх, түүнийг хэрэглэх үндэслэл журам 1/ нэг бүрийн тусгай хэрэгсэл 2/ тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл 3/ хамгаалах тусгай хэрэгсэл 4/ самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх 5/ албаны нохой Гаалийн улсын байцаагч тусгай хэрэгсэл, мэхийг дараахь тохиолдолд хэрэглэнэ. 1/ гаалийн улсын байцаагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон 2/ гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн 3/ хураагдсан, барьцаанд авсан болон гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас нөгөөд, эсхүл холбогдох бусад байгууллагад хүргэх
  • 21. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 21    Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ. 1/ гаалийн шалгалт дуусаагүй байхад гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлсөн 2/ барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор гаалийн хяналт, шалгалтаас зугтсан Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэснээс хүний амь бие, эрүүл мэндэд гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ тухай гаалийн байгууллагын даргад, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ. 5. Гаалийн улсын байцаагчийн албан тушаалын ангилал 1/ Тэргүүн түшмэл- Гаалийн удирдах төв байгууллагын дарга 2/ эрхэлсэн түшмэл- Гаалийн удирдах төв байгууллагын дэд дарга 3/ ахлах түшмэл тушаал- Гаалийн удирдах төв байгууллагын хэлтсийн дарга, харьяа гаалийн газрын дарга 4/ дэс түшмэл- Гаалийн удирдах төв байгууллагын ахлах байцаагч, гаалийн удирдах төв байгууллагын дэргэдэх алба, төвийн дарга, захирал, харьяа газрын орлогч дарга, хороо, алба, салбарын дарга, эрхлэгч 5/ туслах түшмэл- Гаалийн улсын байцаагч Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв Гаалийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна. Гаалийн тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг гаалийн удирдах төв байгууллага
  • 22. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 22    олгоно. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана. Зэрэг дэв олгох хугацаа нь болсон боловч түүний үйл ажиллагаа мэргэжлийн түвшин хангахгүй нь үнэлгээгээр тогтоогдсон бол зэрэг дэвийг олгохгүй байж болно. Гаалийн ажилд нарийн мэргэшин, үр бүтээлтэй ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид хугацаанаас нь өмнө зэрэг дэв олгож болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл зэрэг дэвийг алгасуулан олгож болно. Сахилгын шийтгэл хүлээсэн, мэргэшлийн түвшин, ажлын ур чадварын хувьд эрхэлсэн албан тушаалдаа тэнцэхгүй нь үнэлгээгээр тогтоогдсон бол зэрэг дэвийг бууруулж болно. Гаалийн улсын байцаагчийн цол 1/ гаалийн жинхэнэ зөвлөх; 2/ гаалийн итгэмжит зөвлөх; 3/ гаалийн зөвлөх 6. Гаалийн улсын байцаагчид хүлээлгэх сахилгын шийтгэл Гаалийн улсын байцаагч гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд түүнд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна. 1/ сануулах; 2/ зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах; 3/ албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах; 4/ гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах; 5/ гаалийн албанаас халах Дараахь тохиолдолд гаалийн албанаас хална. 1/ сахилгын зөрчил удаа дараа гаргасан
  • 23. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 23    2/ хууль тогтоомж, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн 3/ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон 4/ Монгол Улсын харьяатаас гарсан Сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйд тооцно. Шагнал урамшуулал Хуулиар тогтоосон үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, гавьяа байгуулсан байцаагчийг МУ-ын ГЕГ-ын даргын шийдвэрээр мөнгөн шагналаар шагнах, эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, хамт олонд нь мэдээлж алдаршуулах, гаалийн байгууллагын хүндэт дэвтэрт нэрийг нь бичих зэргээр шагнан урамшуулдаг. МУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах, гаалийн зөрчилтэй тэмцэх, түүнийг илрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, онц чухал буюу нэн төвөгтэй албан даалгавар нэр төртэй гүйцэтгэн, үр бүтээлтэй ажилласан гаалийн улсын байцаагчийг ЗГ-ын болон төрийн дээд шагналд тодорхойлно.
  • 24. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 24    Лекц№ 5 Сэдэв: Гаалийн байгууллагын төрөл, бүтэц, онцлог ГЕГ-ын бүтэц, удирдлага зохион байгуулалт МУ-ын гаалийн байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, улсын төсвийн орлого бүрдүүлэх, гадаад улстай худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Гаалийн байгууллагын бүтэц Гаалийн байгууллага нь: 1. Гаалийн удирдах төв байгууллага-ГЕГ 2. Орон нутгийн гаалийн байгууллага буюу гаалийн газар, хорооноос бүрдэнэ. Гаалийн газар нь алба, салбартай байж болно. Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, иргэний хуулиар олгогдсон халдашгүй эрхийг хүндэтгэх, доод шатны гаалийн байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчмыг удирдлага болгоно. Гаалийн байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь өөрийн нутаг дэвсгэрт ажиллах гаалийн байгууллагад шаардлагатай эзэмшлийн газар олгож, холбоо, эрчим хүч, дулаанаар саадгүй үйлчилж, үйл ажиллагаагаа хэвийн байдлаар явуулах нөхцөлөөр хангана. Гаалийн байгууллагын төрөл: 1. Хилийн гаалийн байгууллага- Хилийн боомтод ажилладаг гаалийн байгууллагыг хэлнэ. Олон улсын нисэх онгоцны буудалд ажилладаг гаалийн байгууллагыг хилийн гаалийн байгууллагад тооцно. 2. Гүнийн гаалийн байгууллага- Тухайн улсын нутаг дэвсгэрийн гүнд оршдог байгууллага. Хилийн болон гүнийн гаалийн байгууллага нь байршлаараа ялгаатай хэдий ч эрх зүйн байдлын хувьд адил байна.
  • 25. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 25    Гаалийн байгууллагын үндсэн үүрэг 1/ гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих 2/ гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах 3/ гаалийн статистикийн мэдээлэл гаргах 4/ гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх Гаалийн байгууллагын сүлд тэмдэг нь МУ-ын гаалийн түүхэн уламжлал, онцлог, бат бэх оршин тогтнохуйн билэгдэл, гаальчдын цог хийморийг илтгэнэ. Гаалийн сүлд тэмдгийг: 1. ГЕГ-ын даргын тасалгаанд 2. ГЕГ-ын хурлын танхимд 3. Орон нутгийн гаалийн байгууллагын даргын албан тасалгаанд 4. ГЕГ-ын тээврийн хэрэгсэлд 5. Гаалийн байгууллагын хаягт байрлуулна. Гаалийн байгуулагын захиргааны хүлээх үүрэг 1. Гаалийн улсын байцаагчийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарийг батлах, мөрдүүлэх 2. Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангах 3. Ажилтан албан хаагчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах 4. Ажлын нөхцөл байдал, ачаалал, үр дүнг харгалзан тусгай журмаар нэмэгдэл цалин олгох 5. Эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах ажлыг зохион байгуулах 6. Ажилтан бүрийн амралтын хугацааг жил бүр шинэчлэн тогтоож, биеэр эдлүүлэх Гаалийн ажилтаны хүлээх үүрэг 1. Хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх 2. Мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх 3. Ажлын зайлшгүй шаардлагаар гаалийн ажилтаны байршлыг солих, тоилолтоор ажиллуулах захиргааны шийдвэрийг биелүүлэх 4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх
  • 26. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 26    5. Хөдөлмөрийн бүтээмж ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлж, идэвхи санаачлага, хариуцлагатай ажиллах 2.Гаалийн Ерөнхий Газар, удирдлага бүтэц зохион байгуулалт Удирдлага: 1. ГЕГ-ын дарга 2. ГЕГ-ын дэд дарга / санхүү, төсөв хариуцсан / 3. ГЕГ-ын дэд дарга / хяналт, шалгалт хариуцсан / Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах дээд байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилно. Бүтэц, зохион байгуулалт: 1. Бодлого, зохицуулалт хамтын ажиллагааны хэлтэс 2. Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын хэлтэс- гадаад худалдаанд оролцогч байгууллага, иргэдэд үйл ажиллагааны эрсдлийг тооцож, гаалийн бүрдүүлэлтийг үнэн зөв хийсэн эсэхийг санхүүгийн холбогдох бичиг баримтанд тулгуурлан нягтлан шалгах, шаардлагатай бол холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг баримтаар баталгаажуулан төлбөрийг барагдуулах ара хэмжээ авдаг. Жиш: ЦЕГ-тай хамтран улсын хилээр хууль бусаар оруулсан суудлын автомашины эздийг тогтоох, татварыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авсны үр дүнд 212 ш автомашины эздийг тогтоож 306.4 сая төгрөгний акт тавьж, 186.5 сая төгрөгний төлбөрийг барагдуулсан байна. Бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар барааны үнийг бууруулах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тоо хэмжээг дутуу мэдүүлэх, зорчигчийн нэрээр арилжааны бараа оруулах, барааны ангиллыг буруу мэдүүлэх зэрэг зөрчил гарч байна. 3. Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс 4. Бараа тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын алба
  • 27. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 27    5. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэс- гаалийн хууль тогтоомжийг зөрчих явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, захиргааны зөрчилд хэрэг бүртгэлт явуулах үндсэн зорилготой. 6. Гаалийн төв лаборатори- МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлсэн төрийн захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн төслийн дагуу 750.0 долларын өртөгтэй хүнсний бүтээгдэхүүн, тамхи, нефть, хар тамхи, тэсрэх бодис шинжлэх тоног төхөөрөмжүүд бүхий гаалийн төв лабораторийг 2002 онд байгуулсан. АНУ, Япон, ХБНГУ, Канад, Нидерланд зэрэг орнуудад үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг найдвартай тодорхойлж чаддаг болсон нь гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, худалдааны луйврыг таслан зогсооход ач холбогдолтой. 7. Эрэлч нохойн алба- Гаалийн хилээр нэвтрэх хар тамхи, мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох арга хэмжээний хүрээнд немц овчарк, спанель зэрэг 12 үүлдрийн нохойг спирт, ноолуур, тарваганы арьс зэрэг хориглосон зүйлийг илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтанд ашиглаж байна. Казахстан, Узбекстан, Япон улс- нохой сургалт 2003 онд эрэлч нохой тусламжтайгаар 73 зөрчил илрүүлсэн. 8. Татвар орлогын хэлтэс- гаалийн болон бусад татварын орлогын хэмжээг төлөвлөж, улсын төсвийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах 9. Гадаадын зээл, тусламжийн алба 10. Статистик мэдээллийн алба 11. Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс- гаалийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаа явуулахад төсөв хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож, материаллаг нөхцлийг хангах, төсөв хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого явуулах 12. Хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн алба 13. Үйлчилгээний алба 14. Гааль, эдийн засгийн дээд сургууль ГЕГ-ын үүрэг: 1. Гаалийн байгууллагын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох
  • 28. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 28    2. Гаалийн хууль тогтоомж, татвар хураамжийн бодлогыг боловсронгуй болгох, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах барааны нэр төрөл, тоо хэмжээ тогтоох санал боловсруулах 3. Гаалийн байгууллагыг удирдах, тэдгээрээс гаалийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих 4. Гаалийн байгууллагын шийдвэр, гаалийн ажилтаны үйл ажиллагааны талаар гаргасан санал гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэх 5. Гаалийн асуудлаар МУ-ын ОУ-ын гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх, хэрэгжүүлэх 6. Гаалийн тоо бүртгэлийн мэдээг нэгтгэн дүгнэж, тус улсын эдийн засгийн гадаад харилцааны асуудлаар санал боловсруулж, холбогдох байгууллагад тавих 7. Гаалийн асуудлаар гадаад орон, ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах ГЕГ-ын эрх: 1. Гаалийн улсын байцаагчдад мэргэжлийн цол олгох журмыг тогтоох 2. Харьяа гаалийн байгууллагын дүрмийн санг баталж, удирдах албан тушаалтаныг томилох 3. Гаалийн хяналт, шалгалтын чанар, үр нөлөөг эрс дээшлүүлж, ноцтой зөрчил илрүүлсэн, илрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн байгууллага хүмүүсийг шагнаж урамшуулах 4. Шаардлагатай тохиолдолд гаалийн хяналт, шалгалтын ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах
  • 29. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 29    Лекц№6 Сэдэв: Орон нутгийн гаалийн байгууллагын тогтолцоо Орон нутгийн гаалийн байгууллагын тогтолцоо: 1. Гаалийн газар 2. Гаалийн хороо 3. Гаалийн салбар буюу хилийн боомт Гаалийн газарт: 1. Улаанбаатар дахь гаалийн газар 2. Буянт-Ухаа дахь гаалийн газар 3. Сэлэнгийн гаалийн газар 4. Замын -Үүдийн гаалийн газар 5. Дорнодын гаалийн газар 6. Ховдын гаалийн газар 7. Баян-Өлгийн гаалийн газар Гаалийн хороонд: 1. Орхоны гаалийн хороо 2. Дархан-Уул аймгийн гаалийн хороо 3. Увсын гаалийн хороо 4. Өмнөговийн гаалийн хороо 5. Хөвсгөлийн гаалийн хороо 6. Завханы гаалийн хороо 7. Сайншандын гаалийн хороо 8. Говь-Алтайн гаалийн хороо 9. ОУ-ын шуудан илгээмж дэхь гаалийн хороо Гаалийн газар хороо нь өөрийн эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэх үүрэг бүхий удирдах зөвлөлтэй байна. Гаалийн газар, хорооны эрх:
  • 30. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 30    1. Хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх 2. Батлагдсан төсвийн хүрээнд санхүү аж ахуйн үйл ажиллагаа явуулах 3. Гаалийн ажилтаны үйл ажиллагааны талаар гаргасан санал, өргөдөл гомдлыг хянан шийдвэрлүүлэх 4. ГЕГ-ын даргын тушаалаар томилогддог албан тушаалтанаас бусад ажиллагсадыг ажилд томилох, чөлөөлөх Гаалийн газар, хорооны үүрэг: 1. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, зуучлагч, гаалийн баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих 2. Улсын орлогын барааг зохих журмын дагуу хадгалах, шилжүүлэх 3. Ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх 4. Улсын хилээр нэвтэрч буй зорчигч, бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтанд хамруулах Гаалийн салбарын үндсэн зорилго нь хариуцсан гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, гаалийн болон бусад татварыг ноогдуулан барагдуулахад оршино. 2.Хилийн боомт, эрх зүйн зохицуулалт Хилийн боомт гэдэг нь улсын хилээр нийтээр хууль ёсоор нэвтэрч болохыг зөвшөөрсөн цэг гэж ойлгож болно. Улсын хилээр нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалт хийх зориулалтаар тусгайлан тогтоож төхөөрөмжилсөн газрыг хилийн боомт гэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагад мал эмнэлэг, хорио цээр, эрүүл ахуйн хяналтын алба, хил, гаалийн байгууллагууд хамаарна. Хилийн боомтын ангилал: 1. ОУ-ын зорчигч тээврийн харилцааны боомт / Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур / 2. Хоёр талын зорчигч ачаа тээврийн харилцааны боомт /Хавирга, Бичигт, Боршоо, Ханх, Гашуунсухайт, Бургастай, Арцсуурь, Ульманхан, Булган /
  • 31. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 31    3. Түр буюу улирлын ажиллагаатай хилийн боомт / Баянзүрх, Хонгор овоо, Хүдэр, Хээгт, Шивээхүрэн, Байтаг, Даян, Хутаг-Өндөр, Шишгэд гол / 4. Дамжин өнгөрөх хилийн боомт / Асгатын гол, Тээл, Тэс, Бөхмөрөн, Баянхошуу, Харигийн гол, Давст / Байнгын ажиллагаатай боомтын шинжүүд: 1. Байнгын боомтод хил, хяналтын байгууллагууд нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг. 2. ОУ-ын чанартай боомтоор аль ч улсын иргэд хил нэвтэрнэ. 3. Хоёр улсын Засгийн Газрын хэлэлцээртэй боомтоор тухайн улсуудын иргэд харилцан хил нэвтэрнэ. 4. Гадаад худалдааны бүх төрлийг зөвшөөрсөн байна. /экспорт, импорт, реэкспорт, транзит г.м / 5. Нийтийн журмаар нэвтрэх тодорхой дэглэм тогтоосон байдаг. /төмөр зам, авто зам, явганаар, усан тээврээр г.м/ Байнгын бус ажиллагаатай хилийн боомтын шинжүүд: 1. Энэхүү боомт нь 2 талын шинжтэй 2. Улирлын шинж чанартай 3. Хил орчмын худалдааны бараа, тээврийн хэрэгсэл хил нэвтэрнэ 4. Гуравдагч орны иргэд хил нэвтэрч болохгүй 5. Хоёр орны ЗГ-ын хэлэлцээрийн дагуу тусгай графикаар нээгддэг 6. Хил, хяналтын байгууллагууд нь боомт нээгдсэн хугацаанд ажилладаг 7. Нийтийн журмаар нэвтрэх тодорхой дэглэм тогтоосон байдаг Хоёр талын хилийн боомт шинээр нээх буюу одоо байгаа боомтыг бүрмөсөн хаах асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ. Урьдчилан харах боломжгүй нөхцөлд аль нэг тал нь хилийн боомтын түр хаах буюу нээхийг хойшлуулж болно. Ийнхүү хаах буюу нээхийг хойшлуулах болсон шалтгаан, хугацааг 2 тал бие биедээ аль болох богино хугацаанд мэдэгдэнэ. Аль нэг тал нөгөө талын зөвшөөрөлгүйгээр хилийн боомтыг хаах буюу нээхийг хойшлуулсанаас нөгөө талд учирсан хохиролыг зохих хэмжээгээр төлнө.
  • 32. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 32    Лекц№7 Сэдэв: Улсын хилээр нэвтрүүлэхийн хориглосон болон хязгаарласан бараа, эрх зүйн зохицуулалт 1. Хориглосон бараа, онцлог Барааг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох эрхийг Монгол Улсын Их Хурлын эрх олгосноор Монгол Улсын Засгийн газар эдэлнэ. Монгол Улсын Засгийн газар ийм шийдвэр гаргахдаа тухайн барааны ангиллын кодыг заана. Гаалийн хяналт, шалгалтын гол мөн чанар нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнд гаалийн хяналт тавихад чиглэж байдаг. Хориглосон бараа гэдэгт улс орны аюулгүй байдлыг хангах, ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс олон улсын гэрээ, конвенци тухайн орны хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ. Дэлхийн олон улс орны практикаас үзэхэд мансууруулах бодис, хар тамхи, химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодис, цэрэг дайны зориулалттай зэр зэвсэг, хүүхэд, эмэгтэйчүүд боолын худалдаа, зэрлэг ховордсон ан амьтан зэргийг хориглосон байдаг. А. Экспортлох, импортлохыг хориглосон бараа 1. Мансууруулах бодис, тэдгээрийг үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулсан багаж хэрэгсэл 2. Химийн зэвсэг үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулсан химийн 66 нэрийн хорт бодис 3. Садар самууныг суртчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг болон бусад зүйл 4. ДОХ өвчний халдваргүй нь баталгаажаагүй цус цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн Б. Импортлохыг хориглосон бараа 1. Бүх төрлийн спирт
  • 33. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 33    2. МУ-д хориглосон 17 нэрийн химийн хорт бодис 3. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэсэн ба үйлдвэрлэсэн цөмийн зэвсгийн эд анги, хаягдал 4. Аюултай хог хаягдал В. Экспортлохыг хориглосон бараа 1. Гойд ашиг шимт мал, түүний үр, үр хөврөл / ОУ-ын генийн банкинд хадгалуулахаас бусад тохиолдолд / Хязгаарласан бараа, онцлог А. Экспортлох, импортлоход зөвшөөрөл авах бараа 1. Үржлийн мал- Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба 2. Ураны хүдэр ба түүний баяжмал- Цацрагийн улсын хяналтын алба 3. Онцгой хортой 96 нэрийн химийн бодис- БОЯ 4. Зайлшгүй хяналтанд байх зориулалттай эд эрхтэн, донорын цус- ЭМЯ 5. Эм, эмийн бүтээгдэхүүн- ЭМЯ 6. Тэсрэх бодис- ЦЕГ, БХЯ 7. Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл- ЦЕГ, БХЯ Б. Экспортлоход зөвшөөрөл авах бараа 1. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж, мал амьтны үр хөврөл-/нэн ховор-ЗГ, бусад-БОЯ/ 2. Түүх соёлын хосгүй дурсгалт зүйл-түр гаргах- ЗГ
  • 34. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 34    3. Ердийн түүх соёлын дурсгалт зүйл, амьтан ургамал, эрдэс судлал, археологи, палентологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор цуглуулга- БСШУЯ 4. Бугын цусан эвэр, ОУ-ын болон МУ-ын улаан номонд орсон ургамал-БОЯ В. Импортлоход зөвшөөрөл авах бараа 1. Малын эм- ХАБ, ХАА-н хяналтын алба 2. Ургамал хамгаалах бодис 3. Мал эмнэлгийн хэрэгсэл 3. Олон Улсын шуудан илгээлт ОУ-ын шуудан илгээлтэнд МУ-ын гаалийн хилээр нэвтрүүлэх энгийн болон үнэ зарласан илгээмж, илгээлт, боодол, захидал хамаарна. ОУ-ын шуудан илгээлтийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр холбооны байгууллага хүлээн авах, задлах, баглаа боодлыг өөрчлөх, хүлээн авагчид олгох, илгээхийн хориглоно. ОУ-ын шуудан илгээлтийг дор дурьдсан тохиолдолд буцаана. 1. Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй бол 2. Гаалийн байгууллагаас оногдуулсан татварыг илгээгч буюу хүлээн авагч төлөхөөс татгалзсан бол 3. Тогтоосон хугацаанд хүлээн авагч нь ирж аваагүй бол 4. Илгээгч байгууллага болон иргэд нь хаягаа буруу тавьсан бол МУ-ын хууль тогтоомжоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанаас гадна дор дурьдсан зүйлийг ОУ-ын шуудан илгээлтээр илгээхийг хориглоно. 1. Үнэт цаас, валют 2. Тэсэрч дэлбэрэх, шатах бодис /шүдэнз. асаагуур, хий / 3. Ан амьтны гаралтай түүхий эд 4. Иргэний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт 5. Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас хэрэглэл
  • 35. Гаалийн эрхзүй хичээлийн лекцийн хураангуй   Боловсруулсан багш: Ю.Майцэцэг Page 35    Улс хоорондын буухиа шуудан илгээлт Улс хоорондын буухиа шуудан илгээлтэнд албан бичиг, захидал, илгээмж хамаарна. Хилийн чанадаас ирүүлэх ОУ-ын буухиа шуудан илгээлтийг хүлээн авах төлөөлөгч нь гаалийн эцсийн бүрдүүлэлтийг Буянт-Ухаа дахь гаалийн газарт хийлгэх бөгөөд харин хилийн чанадад илгээх илгээлтийг УБ-ын шуудан илгээлтийн нэгдсэн төвд гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ. ОУ-ын буухиа шуудан илгээлтээр: 1. Үнэт, цаас, валют 2. Гадаад оронд зайлшгүй шаардлагатай иргэний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт Шуудан илгээлтийг задлах, эсвэл илгээх үед гаалийн улсын байцаагч нь буухиа шуудангийн төлөөлөгчийг байлцуулан лац, ломбо, зохих битүүмжлэлийг шалган, дагалдах бичиг баримттай нь тулган гаалийн бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадаас ирүүлж байгаа буухиа шуудан илгээлтийн гаалийн хураамж төлөгдсөн нь бичиг баримтаар нотлогдвол тухайн шуудан илгээлтийг гаалийн хураамжаас чөлөөлнө.