Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Доржханд14, Эцэг эхийн оролцоо

  • Be the first to comment

Доржханд14, Эцэг эхийн оролцоо

  1. 1. Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
  2. 2. Агуу эцэг эхийн ачаар агуу хүүхэд өсч торнидог. Хүүхдийнхээ авъяас чадвар, оюун ухааныг нь цэцэглүүлэн хөгжүүлье!
  3. 3. Орчин үеийн боловсролын хамгийн чухал үүрэг ролийг сургууль, багш нар үүрэхгүй. Харин энэ нь эцэг эхчүүдэд оногддог болоод байна. Аль ч улсын эцэг эхчүүд боловсролын чанар муу байгаагийн хариуцлагыг боловсролын яам, хичээл заасан сургуульд нь тохоодог хуучин сэтгэлгээнээсээ салж, хүүхдээ сургах ажил үйлд өөрсдөө ханцуй шамлан орох боллоо.
  4. 4. Боловсролын тулгын 3 чулууг хүүхэд, эцэг эх, багш буюу сургууль гэж үздэг. Гэтэл Монголын хувьд эцэг эх гэсэн тулгын нэг чулуу нь бараг үгүй болжээ. Энэ нь бидний өмнөх нийгмийн тогтолцоотой холбоотой бөгөөд "Хүүхдийг тань улс өсгөж, хүмүүжүүлнэ. Та ажлаа л сайн хий" гэсэн социалист хандлага биднийг ийм байдалд хүргэсэн байж болох юм.
  5. 5. Орчин цагийн монгол эцэг эх хүүхдээ сурган хүмүүжүүлэх үйлээс их л хөндий хол, бүхнийг сургууль, багш нарт нь даатгаж явдаг болжээ. Гэтэл хүүхдийн хөгжилд эцэг эх бидний оролцоо гойд чухал бөгөөд хүүхдээ бага наснаас нь хөгжүүлж, өсөлт хөгжилд нь анхаарах нь эцэг эхийн хүлээх ёстой эрхэм үүрэг билээ.
  6. 6. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилттэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг дэмжих явдал аливаа түвшний шийдвэр гаргагчдаасаа эхлэн байгууллага, хамт олон, эцэг эх, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ажилтнуудын үндсэн үүрэг байх ёстой.
  7. 7. Өнөөдөр мэргэжлийн байгууллагын судалгаагаар сургуулийн 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь сургууль гэр бүлийн орчинд зодуулж, дарамтанд орж байна. Өнгөрсөн онд дээрмийн гэмт хэрэгт 14-18 насны 89 хүүхэд хамрагдсан байна.
  8. 8. Статистикийн мэдээгээр өнөөдөр 0-18 насны хүүхэдтэй 523 мянган гэр бүлд 961 мянган хүүхэд амьдарч байна. Нийт гурваас дээш хүүхэдтэй 104 мянган гэр бүлд 369 мянган хүүхэд, дөрвөөс дээш хүүхэдтэй 32 мянган гэр бүлд 159 мянган хүүхэд амьдарч байна. Улсын хэмжээгээр өнчин хүүхдийн тоо 2009 онд 46 мянгад хүрсний 4683 нь бүтэн өнчин хүүхэд байна. Өрх толгойлсон ээж 82 мянга болж өмнөх оноос 5.8 хувиар өссөн байна.
  9. 9. Нийт 35 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 2,4 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт өмнөх оныхоос 3,3 хувиар, гэр бүл цуцлалт 27 хувиар өссөн байна. Энэ мэт сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлаас үзэхэд Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдээ хөгжүүлэх стратегийн бодлого, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал ус, агаар мэт хэрэгтэй болоод байна.
  10. 10. Хүүхэд сургуулийн орчинд хөл тавьж эхэлсэн өдрөөс л сурагч болох гэж тэмүүлдэг. Энэ их хүсэл эрмэлзлэлийг багш, эцэг эх, сургуулийн удирдлагууд зөв удирдан чиглүүлэх үүрэгтэй. Хүүхэд жинхэнэ сурагч болж, бие даан суралцах чадвартай суралцагч болон төлөвшихөд эцэг эх, гэр бүлийн хүмүүжил чухал нөлөөтэй гэдгийг ангийн багш нар зөвлөж байна.
  11. 11. Хичээлийн хэрэглэл болон хүүхдэд зайлшгүй шаардлагатай зүйлийг бүрэн бүтэн бэлтгэж өгөх. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл болон бусад зүйлийг бүрэн бэлтгэж өгснөөр таны хүүхэд хичээл дээрээ багш болон бусад хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллах, хүүхэд өөрөө бие даан гүйцэтгэхэд бэрхшээл бага тохиолдох бөгөөд бусад хүүхэдтэй ижил хэмжээнд байгаа гэдгээ мэдэрч, аливаа зүйлийг хийхэд урамтай байж идэвхтэй сурч эхэлнэ. Хэрэв таны хүүхдийн аль нэг зүйл нь дутуу байвал бусад хүүхдүүдээс ичиж, хийх гэж байгаа зүйлээс хоцорч улмаар хичээлдээ дургүй болох үндэс нь болж өгдөг. “Би нэг удаа хийгээгүй юм чинь дараа нь дахиад хийхгүй байж болдог юм байна” гэсэн ойлголтыг хэзээ ч төрүүлж болохгүй.
  12. 12. Улс орны маань ирээдүй болсон хүүхэд ,залуучуудаа ухаалаг хүлээцтэй, аливаад хариуцлагатай, бүтээлч, боловсролтой, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхээс ихээхэн зүйл шалтгаална. Бидний ажилд туслан үнэтэй санал, зөвлөмжөө гаргана гэдэгт найдаж байна.

    Be the first to comment

    Login to see the comments

  • ssuser145201

    Jan. 16, 2012
  • SokooLkha

    Mar. 5, 2012

Views

Total views

2,923

On Slideshare

0

From embeds

0

Number of embeds

597

Actions

Downloads

0

Shares

0

Comments

0

Likes

2

×