Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

амилуулах суурь тусламж, лавшруулах тусламж

9,240 views

Published on

aнхны тусламж

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

амилуулах суурь тусламж, лавшруулах тусламж

  1. 1. АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ АУС-612 Б. Сувданцэцэг
  2. 2. Амилуулах суурь тусламж Амилуулах суурь тусламж гэдэг нь /АСТ/ халдвар хамгааллын хэрэгслээс өөр багаж хэрэгсэлгүйгээр амьсгалын замыг чөлөөлөх, амьсгалуулах, цусны эргэлтийг тэтгэх үйл ажиллагааг хэлнэ.
  3. 3. Амилуулах гинжин дараалал Зүрх гэнэт зогссон осолдогчийг амилуулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэлнэ. Гинжин дараалал нь амь тэнссэн байдлыг эрт таних, яаралтай тусламжийн багийг дуудах, зүрх амьсгалыг амилуулт (ЗАА), эрт дефибрилляци хийх, амилуулах лавшруулсан тусламжийн цагирагууд хамаарна.
  4. 4. Тусламж үзүүлэгчид учирч болох эрсдэл  Эрсдлийг бууруулах, арилгах  Зөвлөмжийн дагуу ажиллах  Орчны эрсдлийн анхааруулга: Замын хөдөлгөөн, Цахилгаан, Шатдаг хий, Ус
  5. 5. Тусламж үзүүлэгчид учирч болох эрсдэл - Хордлого  Цианидийн болон сулфидийн хий - Хамгаалах хошуувч, нэг чигийн хавхлага  Химийн идэмхий нэгдэл - Амьсгал болон арьсаар нэвтэрч орно
  6. 6. Тусламж үзүүлэгчид учирч болох эрсдэл - Халдвар  Амилуулах үйл ажиллагааны үед халдвар дамжсан 15 тохиолдол бүртгэгдсэн  Гол төлөв Neisseria meningitidis нян байсан  Сүрьеэ  Гепатит B, C, болон цитомегаловирус халдварласан тохиолдол бүртгэгдээгүй  ХДХВ-ийн арьсны хэлбэрийн халдвар дамжсан 3 тохиолдол бүртгэгдсэн
  7. 7. Тусламж үзүүлэгчид учирч болох эрсдэл халдвараас сэргийлэх арга хэмжээ -  Бээлий, нүдний шил, Аюулгүйн хайрцаг, Нэг чигийн хавхлагт нүүрний хошуувч, Маникинийг тогтмол ариутгах  Үнэлэх - Тусламж үзүүлэгч, өвчтөн хоёуланд нь эрсдэлгүй байх нөхцлийг бүрдүүлэх
  8. 8. Амилуулах суурь тусламж үзүүлэх дараалал  DR+CABD дараалал барь!!  Danger (аюул)- Шууд аюулаас болгоомжил (салгах)  Response (хариулт)- Нэрвэгдэгч хариулттай эсэхийг шалга - таны эхний ээлжинд хийх зүйл - тусламж дууд  Compressions (шахалт)- хамгийн багадаа 100 удаамин  Airway (амьсгалын зам) - Амыг нь ангайлгаж цэвэрлэх, амьсгалын замыг чөлөөлөх  Breathing (амьсгал)- 2 удаа амьсгалуулах  Defibrillate (дефибрилляц)- Аль болох эрт хийх
  9. 9. 2.R-Responce Ухаантай эсэхийг шалгах  Мөрнөөс нь зөөлөн сэгсэрч “Та зүгээр үү?” гэж асуу  Таны асуултанд хариулвал? - Осолдож гэмтсэн эсэхийг нятлах, Биеийн байдлыг дахин давтан хянах, Тусламж дуудах  Таны асуултанд хариулахгүй бол? - Амьсгалын замыг чөлөөл, Амьсгалтай эсэхийг нягтал  Амьсгалалт зогссон бол? - Яаралтай тусламжийн багийг дуудна. Цээжийг 30 удаа шахах ажилбарыг хийнэ. Цээж шахалт (маш хурдан), Цээж шахалтыг минутанд > 100 (хамгийн багадаа)
  10. 10. Амьсгалын замыг чөлөөлөх дараалал :  Өвчтөнийг гэдрэг харуулж толгойг нь гэдийлгэж эрүүний шонтонгоос өргөх аргаар амьсгалын замыг чөлөөлнө.  Гараа духан дээр тавьж толгойг нь зөөлөн гэдийлгэх амилуулах амьсгалуулалт хийх шаардлагатай бол хамрыг нь эрхий болон долоовор хуруугаар чимхэхэд бэлэн байлга.  Нөгөө гарынхаа хурууны үзүүрээр эрүүний шонтонгоос дээш татаж амьсгалыг нь чөлөөлнө. Хүзүүний нурууны гэмтэлтэй бол эрүүний булангаас түлхэнэ.
  11. 11. Амьсгалалтыг дүгнэх  - Цээжний хөдөлгөөнийг ажигла  Амьсгалах чимээг чагна  Хацраа аманд нь ойртуулж амьсгал гаргалтын урсгалыг мэдэр  Энэ бүхнийг10 секундын хугацаанд багтаана.
  12. 12. Өвчтөн амьсгалж байвал?  Хажуугийн сэргээх тогтвортой байрлалд оруулах.  Амьсгалалтыг дахин давтан хянах.  Хамрын үзүүрт хөвөн, утас , үс барьж болно.  Нүдний шилийг хамарт нь ойртуулан барьж үзэж болно.  Гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх гэх мэт аргуудаар амьсгалж байгаа эсэхийг шалгаж болно.
  13. 13. Амьсгалын зам чөлөөлсний дараа амьсгалахгүй байвал зохиомол амьсгалыг хийнэ Цээж шахалтыг аврах амьсгалууллалттай хослуулах:  цээжийг 30 удаа шахаад толгой гэдийлгэх, эрүү өргөх аргаар амьсгалын замыг дахин чөлөөлнө.  Цээж шахалт, аврах амьсгалуулалтыг 30:2 харьцаагаар үргэлжлүүлнэ.
  14. 14.  Цээж шахалт нь цээжний доторх даралтыг ихэсгэх ба зүрхийг шууд шахах байдлаар цусны урсгалыг сэргээнэ  Цээж шахалтыг хийж эхлэх тутамд аврагч нь өөрийн гарыг “цээжний төв хэсэгт” нэн даруй байрлуулах  Цээж шахалтыг минутанд 100 удаагийн давтамжаар хийх  Насанд хүрэгсдэд цээжийг 4-5 см гүн хотолзтол шахах  Шахалт бүрийн дараа цээж бүрэн өргөгдөж байх  Шахалт болон сулралтын хэмнэл ижил байх  Цээж шахалтыг тасалдуулахгүй хийх
  15. 15. Цээж шахалтын хэмжээ  Насанд хүрэгсэд: хамгийн багадаа 5 cm  Хүүхэд: цээжний 13 , ойролцоогоор 5 cm  Нярай: цээжний 13 , ойролцоогоор 4 cm  Цээжний буцан тэтэлтийг ханга!!!  Аврагч 2 минут тутам солигдоно  Цээж шахалтыг 10сек-с илүү завсарлахгүй
  16. 16. ЗАА-ыг зөвхөн шахалтаар хийх  Эмнэлгийн мэргэжилтэн, мэргэжлийн бус аврагчид зүрх нь зогссон хэн нэгэнд амаар-амруу нь амьсгалуулах нь тааламжгүй байдаг. Амьсгалуулалт хийхгүйгээр цээж шахах нь ЗАА огт хийгээгүйгээс ямагт илүү үр дүнтэй.  Амьсгалын зам саадгүй байвал үе үе эхэр татан амьсгалах ба цээж суларч тэлэхэд бага ч гэсэн агаар орох зэргээр агаар сэлгэлт болдог байна. Минутын багахан эзэлхүүнтэй амьсгалуултаар ЗАА-ын үед амьсгалуулалт нэвчилтийн харьцааг алдагдуулалтгүй хангаж болох юм.  Цээж шахалт, амьсгалуулалтыг хослуулах нь ЗАА-ын үндсэн аргачлал мөн боловч аврах амьсгал зөв хийх дадлага туршлагагүй мэргэжлийн бус аврагчид зөвхөн цээж шахах аргыг хэрэглэх нь зохимжтой. 
  17. 17. Амьсгалуулалт  ЗАА-ын үед хүчилтөрөгчөөр хангах зорилгоор амьсгалуулалт хийдэг.  ЗАА-ын үед уушгины цусны урсгал эрс багассан байх учир амьсгалын эзэлхүүн бага, мөн амьсгалын тоо хэвийнхээс цөөрсөн ч амьсгалуулалт- нэвчилтийн зохистой харьцаа хэвээр хадгалагдах боломжтой.  Хэт амьсгалуулалт хийх шаардлагагүй төдийгүй цээжний доторх даралтыг ихэсгэснээр зүрхэнд ирэх венийн цусыг саатуулж, зүрхний цус түрэлтийг бууруулах муу нөлөөтэй.  Өвчтөний амьсгалын замыг чөлөөлөөгүй нөхцөлд 1 л эзэлхүүн амьсгал оруулахад 500 мл эзэлхүүн амьсгал оруулснаас илүүтэйгээр ходоод хийлэгдэх эрсдэлтэй.  ЗАА-ын үед амьсгалын минутын эзэлхүүн багатай байхад ч хүчилтөрөгчөөр үр дүнтэй хангаж чаддаг. Насанд хүрэгсдийн ЗАА ажилбарын үед амьсгал авалтын эзэлхүүн 500-600мл (6-7мл/кг) байвал зохистой.  Цээж шахах үйлдлийг тасалдуулах (жишээ нь аврах амьсгал хийх зорилгоор) нь АСТ-ийн үр дүнд муугаар нөлөөлнө. Аврах амьсгалыг богино хугацаанд хийх нь хамгийн чухал үйлдэл болох цээж шахах тасалдалтыг багасгахад туслах болно.
  18. 18. Амилуулах тусламжийг үргэлжлүүлэх хугацаа  Мэргэшсэн тусламж иртэл  Өвчтөн өөрөө жирийн амьсгалтай болох  Тусламж үзүүлэгч цуцаж туйлдатлаа
  19. 19. Хүзүүний нугаламын гэммэлтэй хүний амьсгалын зам чөлөөлөх  Хүзүүний яс гэмтсэн сэжиг / өндрөөс унасан, хүзүү толгойн илэрхий гэмтэлтэй, усанд живсэн/ бүхий хүмүүст анхны тусламж үзүүлэх үед толгой, хүзүү, цээж, бүсэлхийн нурууг эгц, хөдөлгөөнгүй байрлуулна. Энэ үед тусламж үзүүлэгч нь зөвхөн эрүүний булангаас түлхэх, эрүүг өргөх аргаар чөлөөлөх бөгөөд энэ үед тусламж үзүүлэгч нь толгой хүзүүг хөдөлгөлгүй түшиж байх хэрэгтэй.
  20. 20. Амаар-хамар руу амьсгалуулах  Амаар-ам руу амьсгалуулах боломжгүй  Өвчтөний ам орчим гэмтсэн  Усан доор аврах үйлдэл хийх  Хүүхдийг амилуулахад  Ёс суртахууны шалтгаантай
  21. 21. C-circulation Цусны эргэлтийг шалгах буюу судасны цохилтыг үзэх:  Том судсууд дээр судасны цохилтыг тэмтэрнэ.  Арьсны өнгө болон ам хамрын гурвалжинг харна.  Зүрх нь зогссон хүмүүсийн 40% орчим нь эхэр татсан амьсгалтай байдаг. Эхэр таталтыг хүчилсэн, цөөрсөн, шуугиант , саадтай амьсгал гэж тодорхойлж магадгүй юм. Ийм учраас ухаангүй бөгөөд хэвийн бус амьсгалж буй хүмүүст яаралтай ЗАА хийх нь зүйтэй.
  22. 22. АМЬСГАЛЫН ЗАМ ГАДНЫ БИЕТЭЭР БӨГЛӨРӨХ Амьсгалын зам гадны биетээр бөглөрөх (АЗГББ) нь гэнэтийн үхэлд хүргэх ховор боловч эмчилж амь аврах бүрэн боломжтой тохиолдол юм. Том хүн -голдуу мах, загас - -бүхэл хоолны зүйлээр хахдаг Хүүхэд -чихэр, жигнэмэг -зоос, тоглоом г.м Хахах нь голдуу хооллолттой холбоотой байх тул хүмүүсийн дунд байхад тохиолдоно. Иймээс өртөгчийг ухаантай байх үед нь тусалж эхлэх боломжтой.
  23. 23. Насанд хүрэгсдийн АЗГББ үед авах арга хэмжээний дараалал  Амьсгалын зам хагас бөглөрсөн шинжтэй байвал:  Ханиахыг нь дэмжих оролдлогоос өөр зүйл хийхгүй  Амьсгалын зам бүрэн бөглөрсөн, ухаантай байвал:  Дараах байдлаар сээрэн дээр нь таван удаа дэлдэнэ  Өвчтөний ар хажууд зогсоно  Залгисан зүйл цаашлахгүй, амаар гарахыг хөнгөвчлөх зорилгоор сайтар бөхийлгөн нэг гараар түшинэ  Нөгөө гарынхаа алгаар далны нь хооронд сээрэн дээр нь таван удаа огцом дэлдэнэ  Цохих бүрдээ гадны зүйл гарсан эсэхийг шалгана. Дэлдэлтээр бөглөрөлт суларвал заавал таван удаа цохих албагүй  Сээрэн дээр дэлдээд бөглөрөл гарахгүй бол хэвлийг доорх байдлаар таван удаа шахна (Зураг 18).  Осолдогчийн ард зогсоод хоёр гараараа хэвлийн дээд хэсгээр аюулхайгаар тэвэрнэ  Осолдогчийг бөхийлгөнө  Зангидсан гараар хүйс-аймхай мөгөөрс хоорондох зайд байрлуулна.  Нөгөө гараараа дээрээс нь дарж арагш, дээш чиглэлээр огцом шахна  Энэ ажилбарын тав хүртэл удаа давтана  Бөглөрөл гараагүй байвал сээрэнд таван удаа дэлдэх, хэвлийг таван удаа шахах байдлаар ээлжлэн үйлдэнэ.
  24. 24. АЗГББ-ээр хагас бөглөрөх  Хүчтэй, үргэлжлүүлэн ханиалгаж байгаа нь амьсгалд гадны биет орсон болон хагас бөглөрсний илрэл болдог. Ханиахад амьсгалын замд дотоод даралт ихээхэн нэмэгддэг тул бөглөрөл үүсгэж буй гадны биетийг гадагшлуулах магадлалтай. Энэ хэлбэрийн хахалтын явцад сээрэн дээр нь дэлдэх, хэвлий шахах зэрэг үйлдэл хийх нь гадны биет гаргаж чадахгүй харин харьцангуй ноцтой хүндрэл үүсгэж болох юм. Ийм үйлдлийг зөвхөн амьсгал бүрэн бөглөрсөн үед л хийнэ. Амьсгалын бөглөрөл бага байвал түүнийг өөрөө засартал хянаж хүлээх эсвэл даамжирч бүрэн бөглөрвөл дээрх аргачлалуудыг хэрэглэх заалттай.
  25. 25. АЗГББ-ээр бүрэн бөглөрөх Хахах үед илрэх шинжүүд нь илэрхий бөгөөд төвөггүй танигдана. Ухаантай байгаа том хүн ба 1-ээс дээш насны хүүхдийг хахахад сээрэнд дэлдэх, цээж буюу хэвлий бүслүүрдэн шахах үйлдэл үр дүнтэй байдаг. Амьсгал бөглөрлийн 50 орчим хувь нь дан ганц аргыг хэрэглэхэд засардаггүй боловч сээрэнд дэлдэх, хэвлий ба цээжийг бүслүүрдэн шахах үйлдлүүдийг ээлж дараагаар хослуулан хийхэд амжилт олох магадлал нэмэгдэнэ.
  26. 26.  Хахах үед цээж шахах аргачлал нь ЗАА-ийн цээж шахалттай адил байдаг учир хахаж ухаан алдсан хүнд ЗАА-ыг аль болох эрт эхлэхийг зааварчлан сургадаг байна.  ЗАА хийх үедээ бөглөрөл үүсгэсэн гадны биет өвчтөний амны хөндийд сугарч гарч ирсэн эсэхийг үе үе шалгаж байвал зохилтой. Хахсаны улмаас ухаан алдах, зүрх зогсох тохиолдол төдий л олон биш байдаг тул ЗАА хийж буй бүх тохиолдолд амыг шалгах шаардлага байхгүй.
  27. 27. Хуруугаар гогодох  Амьсгалын замыг хуруу оруулж цэвэрлэх аргад үнэлгээ өгсөн судалгаа байхгүй, харин энэ ажилбарыг хийх явцад өртөгчид ба аврагчдад гэмтэл учруулсан 4 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд гадны биет цухуйж харагдахгүй бол таамгаар хуруу оруулж цэвэрлэх оролдлого хийхгүй нь дээр.

×