СУРГАЛТ – СЕМИНАР – ИЛТГЭЛ - ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

DYNED – АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

МУБИС, “Стэп лөрнинг” компанитай хамтран зохион
ба...
СУРГАЛТЫН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ
ЛИНГАФОНЫ КАБИНЕТ

Лингафоны кабинетийн нээлтийн үйл ажиллагааны хэсгээс

КАБИНЕТИЙН ШИНЭЧЛЭЛ, БА...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Оюуны өргөө 3-4

343 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
343
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
1
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Оюуны өргөө 3-4

  1. 1. СУРГАЛТ – СЕМИНАР – ИЛТГЭЛ - ХЭЛЭЛЦҮҮЛЭГ DYNED – АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ МУБИС, “Стэп лөрнинг” компанитай хамтран зохион байгуулсан цахим англи хэлний сургалт нь багш, ажилчдын англи хэлний чадварыг дээшлүүлэх, англи хэлний багш нарын заах аргазүйг сайжруулах зорилготой ажээ. МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургууль дээр 2013.11.11-11.29 - нийг хүртэл зохион байгуулсан тус сургалтад сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш нар оролцлоо. БАГШ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЗЭЛ САНААГ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ Энэ сургалт нь цаашид бусад багш нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ажээ. ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ Боловсрол судлалын тэнхимийн багш Г.Норовсүрэн МУБИС –аас зохион байгуулсан “Боловсролын салбарын шинэчлэл” төсөлт ажлын үр дүнг танилцуулах семинар, хэлэлцүүлэгт оролцож, “Сэтгэл судлалын хичээлд сургалтын цахим хэрэглэгдэхүүн ашиглах нь” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлжээ. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Багш Б.Гэсэрмаа, Б.Ариунзаяа, Г.Дэлгэрмаа нар “Гурван эрдэнэ” дээд сургуулийн 20 жилийн ойн ЭШХ-д “Анги хамт олны төлөвшлийг судлахад социометрийн аргыг ашиглаж буй байдал” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлэв. Багш хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” сэдэвт сургалт семинарт багш Т.Норовсүрэн Б.Ариунзаяа, Б.Чимгээ, П.Алтанзул, Б.Чулуун – Эрдэнэ нар оролцсон бөгөөд багш нар мэргэжлийн тэнхимдээ семинар зохион байгуулав. ХҮНИЙ ЭРХИЙН ТОГТОЛЦООНД БОЛОВСРОЛЫГ БОЛОВСРОЛЫН Боловсрол судлалын тэнхимийн багш М.Чимгээ 2013.12.13 –нд Улаанбаатар хотноо Нийслэлийн Боловсролын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын Их Сургууль, Эмнести интернэшил олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан “Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” сэдэвт онол, практикийн бага хурлын хэлэлцүүлэгт оролцоод иржээ. БАГА БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ АНГИЙН ДАДЛАГЫН “Бага боловсролын багшийн ангийн дадлагын чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинарыг Сургалт судалгааны алба, мэргэжлийн тэнхимүүд хамтран зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлэгт Дархан –Уул, Хөвсгөл, Орхон аймаг дахь клиник сургуулийн бага боловсролын багш нар, МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн дидактикийн багш нар оролцон, багшлах дадлагын удирдамж, багшлах дадлагын үйл ажиллагаа, үр дүнг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг хийв.
  2. 2. СУРГАЛТЫН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ЛИНГАФОНЫ КАБИНЕТ Лингафоны кабинетийн нээлтийн үйл ажиллагааны хэсгээс КАБИНЕТИЙН ШИНЭЧЛЭЛ, БАЯЖИЛТ Оюутан суралцагчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор МУБИСийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн “Дуу хөгжим”-ийн кабинетад: Yamaha хөгжим – сургалтын 15ш, концертын 30 ш Ухаалаг самбар 1ш /ком/ Морин хуур 10ш Хуучир 2ш Ёочин 1ш /Е-401/ зэрэг хөгжмийн зэмсгийг шинээр авч, сургалтад хэрэглэж эхэллээ. Гадаад хэлний сургалтыг орчин үеийн технологи ашиглан явуулах, чанартай мэргэжилтэн бэлтгэх, багш нарын мэргэжил, ур чадвар, суралцагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд тус дөхөм болохуйц иж бүрэн тоноглогдсон “Лингафоны кабинет”- ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийг сургуулийн захирал Р.Нямцэрэн /Ph.D/, ССА-ы дарга Г.Баярболд, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Э.Ганболд нар нээж, нээлтэнд гадаад хэлний тэнхимийн багш, гадаад хэлний багшийн ангийн оюутнууд оролцлоо. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ МУБИС –ийн Архангай аймаг дахь Багшийн сургуульд мэдээллийн технологийн тоног төхөөрөмж “худалдан авах” төслийн хүрээнд улсын төсөвийн хөрөнгөөр 25 /ширхэг/ компьютерийг “Мэдээллийн техникийн лаборатори”-т нэмж өгсөн нь оюутны хөгжилд ач холбогдолтой зүйл боллоо. ТАЛАРХАЛ Багш, оюутнуудын гадаад хэл сурах сургалтын материаллаг орчныг бүрдүүлэхэд анхаарч, иж бүрэн тоног төхөөрөмж бүхий “Лингафоны кабинет”-ийг байгуулж, “Дуу хөгжимийн кабинет”, “Мэдээллийн технологийн лаборатори” –ийг тус тус шинэчлэн тохижуулж сургалтад МХТ-ийг нэвтрүүлэх боломжийг бий болгосон сургуулийн захиргаанд багш, оюутнуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. УХААЛАГ САМБАР - Дэлхийн 50 гаруй оронд экспортлогдон, BEST SELLER болж байгаа орчин үеийн шинэлэг техникийн үзүүлэлтүүдийг нэг дор багтаасан “Ухаалаг самбар” нь Монголын боловсролын хөгжмийн сургалтын өнөөгийн хэв маягийг түргэн хугацаанд ахисан түвшинд гарган өөрчлөхөд нэн шаардлагатай байгаа бөгөөд багшийн заах аргыг хялбарчилж, суралцагчдын ойлгох чадварт оновчтой, үр дүнтэйгээр нөлөөлж байгаа нь дэлхийн орчин үеийн хөгжмийн хичээлийн заах аргачлалтай хөл нийлүүлэн алхах хамгийн оновчтой сонголтын нэг юм.

×