Оюуны өргөө 1-2

341 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
341
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
13
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Оюуны өргөө 1-2

  1. 1. j;bn ЭЭрд ОЮУНЫ ӨРГӨӨ МУБИС – ИЙН АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ БАГШИЙН СУРГУУЛЬ ЭНЭТХЭГ ОРНЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ? БНЭУ- аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын II нарийн бичгийн дарга Жайлэш Лактакиа, Монгол – Энэтхэгийн Найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ч.Дамбажав тэргүүтэй зочид төлөөлөгчид 2013.11.30 –нд манай сургуульд зочлов. Айлчлалын үеэр сургуулийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ “Энэтхэг орныг хэн сайн мэдэх вэ? “ уралдаанд шалгарсан оюутнуудад шагнал гардуулаад, “Өнөөгийн Энэтхэг орон” сэдвээр багш оюутнуудад лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүллээ. Монгол улс дахь Энэтхэг улсын элчин сайдын яам болон БНЭУ-ын нийгэмлэгт хандан, бакалавр, магистрт суралцах боломжийн талаар танилцуулсан байна. 2014.01.08| № 2 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг, Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат нар 2013.12.04-ний өдөр манай сургуульд айлчиллаа. Айлчлалын үеэр захирал Р.Нямцэрэн /Ph.D/сургуулийнхаа түүхэн замнал, үйл ажиллагааны талаар товч илтгэсний дараа сайд Н.Алтанхуяг тус сургуулийн орчин, анги танхим, сургалтын үйл ажиллагаатай танилцаад, багш, ажилтан, ажилчид, оюутны төлөөлөлтэй уулзаж, шинэчлэлийн Засгийнгазрын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийсэн юм. БАГШИЙН МЭРГЭЖИЛ ГЭДЭГ БОЛ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН ЭМЗЭГ НАРИЙН ЕРТӨНЦӨД ТАСРАЛТГҮЙ НЭВТРЭН ОРОХ ХҮН СУДЛАЛЫН МЭРГЭЖИЛ БИЛЭЭ. / В.А. СУХОМЛИНСКИЙ /
  2. 2. Шинийг олж харахын тулд зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй. /Г.Х.Лихтенберг/ ХҮН ЗӨВХӨН ӨӨРИЙН ХҮЧ, ИДЭВХ ЧАРМАЙЛТААР Л АМЬДРАХ ОРЧНОО ЭЗЭМДЭХ БӨГӨӨД БОЛОВСРОЛ БОЛ ӨӨРТӨӨ ЭЗЭН БАЙХ ЧАДВАР БҮХИЙ ХУВЬ ХҮН БОЛОН ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ ЮМ. /Вильгельм Гумбольдт / фон “ОНЫ ШИЛДЭГ” –ҮҮД ТОДОРЛОО МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захиргаа 2012-2013 оны хичээлийн жилийн ажлаа дүгнэн, “Оны шилдэг”- үүдээ тодруулав.“Оны тэргүүний тэнхим” -ээр Математик мэдээлэл зүйн тэнхим, “Оны тэргүүний аргазүйч багш”-аар багш Б.Чимгээ, “Оны тэргүүний судлаач багш” –аар Ц.Оюунчимэг, “Оны тэргүүний залуу багш” –аар П.Алтанзул, Г.Хишигбаяр, “Онытэргүүний ажилтан”–аар С.Алтантунгалаг, “Сурлагын тэргүүний оюутан” –аар Н.Охиноо, “Спортын тэргүүний оюутан” –аар А.Шагжшир, “Урлагийн тэргүүний оюутан”-аар Н.Баасанбат нар тус тус шалгарсан байна. Ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлан “Оны шилдэг”-ээр шалгарсан багш, ажилтан, оюутнууддаа талархал илэрхийлье. Хичээл – хүмүүний гэгээрэл буюу танин мэдэхүйн нэгж, тусгай хэсэг БАГШИЙН АРГАЗҮЙН ХӨГЖИЛД : БАГШИЙН АРГА ЗҮЙН ХӨГЖИЛД : МХУЗ-ЫН ТЭНХИМ Багш хүн суралцагчдыг хичээлд дуртай болгохын тулд дараах таван бүлгийг судалж үзэх хэрэгтэй. 1. Хичээлдээ сайн бэлтгэ. 2. Заах аргыг сайн эзэмш. 3. Заах хүсэл эрмэлзэлтэй бай. 4. Сургалтын технологи, материалыг сайн ашигладаг бай. 5. Суралцагч бүрийн онцлог чанарыг анхааран хичээлээ заа. Багш Д.Оюуны“Авиазүйд суурилсан зөв бичих дүрмийн бататгал”сэдэвт үзүүлэх хичээл нь багийн зохион байгуулалт чамбай, бүтээлч хичээл байв. Багш Д.Мөнхтуяа, “Халх, дөрвөд, дархад, захчин аман аялгууны онцлог” сэдэвт үзүүлэх хичээлийг заасан нь оюутны мэдлэгбүтээх үйлд түшиглэсэн үр дүнтэй хичээл болж чаджээ. МАТЕМАТИК - МЭДЭЭЛЭЛЗҮЙН ТЭНХИМ Багш Б.Чимгээ “Энгийн бутархайг заах арга” сэдэвт үзүүлэх хичээл нь заасан нь сургалтын олон аргыг оновчтой хослуулсан онцлог хичээл болсон. ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ Багш Д.Анхбаяр “Туулай урлацгаая” сэдэвт үзүүлэх хичээлийг заасан нь хичээл хоорондын уялдаа холбоог сайн хослуулсан хичээл байлаа. ГАДААД ХЭЛНИЙ ТЭНХИМ Багш Ц.Одсүрэнгийн “Past perfect simple tense” сэдэвт үзүүлэх хичээл нь МХТ-ийг өргөн ашигласан оюутны бүтээлч үйлийг нэмэгдүүлэхэдчиглэсэн хичээл болов. ХАМТЫН ХИЧЭЭЛ – DOUBLE TEACHING Монгол хэл – Уран зохиолын тэнхимийн багш З.Мөнхбаатар, Ерөнхий эрдмийн тэнхимийн багш Б.Мөнх –Ачит нар хамтран “Жүжгийн зохиолд задлал хийх нь” сэдэвт үзүүлэх хичээлийг заасан нь уран зохиол ба уран зургийг холбосон сонирхолтой, шинэлэг хичээлийн нэг болсон байна. Ерөнхий эрдмийн тэнхимийн багш Ц.Пүрэвдорж, Л.Цэрэннадмид, Ч.Бадамсүрэн нар “Шашин ба дэлхийн улсууд” сэдэвт интеграци хичээлийг зохионбайгуулсан нь үр дүнтэй болжээ. Математик – Мэдээлэлзүйн тэнхимийн багш А.Батхишиг, А.Гантулга, Ю.Түвшинзаяа нар “Сургалтын аргыг оновчтой хэрэглэцгээе” сэдэвт үзүүлэх хичээлийгзаасан нь математикийн заах аргад дүн шинжилгээ хийсэн, оюутнуудад сонирхолтой үр дүнтэй хичээл боллоо. Гадаад хэлний тэнхимийн багш А.Баасанжаргал, Ч.Даваасүрэн нарын “Animals”, үзүүлэх хичээл нь оюутны бие даасан бүтээлч үйлийг хөгжүүлэхэд чиглэсэн олон дасгал, дадлага ажлаарбаялаг байв. Тэнхимүүд интеграци үзүүлэх хичээлийг заахаас гадна хичээлийн хэлэлцүүлгийг хамтран хийж байгаа нь багшийн аргазүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр болдог юм.

×