Humuujliin tuhai yria 1

2,878 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

• Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,878
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
116
Actions
Shares
0
Downloads
83
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Humuujliin tuhai yria 1

1. 1. 3 дугаар ахлах сургууль ХҮМҮҮЖЛИЙН ТУХАЙ ЯРИА-1 "Бага ангийн багш" сэтгүүлээс Л.Цолмон
2. 2. Анхаарал төвлөрөлт

Хүүхдийн анхаарал сарнилтыг багасгах, тэднийг тайван байлгаж анхаарал төвлөрөлтийг сайжруулах нь өнөөгийн багш, эцэг эхчүүдэд шаардагдах хүүхэд хүмүүжүүлэх нэг чухал алхам болжээ. Яагаад гэвэл хүүхэд тайван байж анхаарлаа төвлөрүүлж сурах нь амжилттай суралцах гол нөхцөл болох бөгөөд хүүхэд хэдийчинээ тайван нөхцөлд байна төдийчинээ анхаарал нь төвлөрч сайн сурах боломжтой болно.

Анхаарал төвлөрөлтийг хүүхдийн гаднах байдлаас нь авч үзвэл учир дутагдалтай. Хүүхдийн дотоод сэтгэл санааны тайван байдал, өөрөө өөртөө болон бусдад хандах хандлагын учир шалтгааныг олж анхаарал төвлөрүүлэх тухай ярих хэрэгтэй.

Хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж номхон дөлгөөн байлгахад дараах дасгалууд тус болно.

Багш, эцэг эх та бүхэн эдгээр анхаарал төвлөрүүлэх дасгалуудыг тогтмол хийлгэснээр хэдийгээр хүүхдийн хүлээж авах чадвар харилцан адилгүй ч үр дүнтэй болохыг нь ажиглаж мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

"Бага ангийн багш" сэтгүүлээс
3. 3. АНХААРАХ ЗҮЙЛС

1 дүгээр ангиас нь эхлэн алжаал тайлах, анхаарал төвлөрүүлэх дасгалыг хичээлийн нэг хэсэг гэдгийг ойлгуулна.

Орчинд нь чөлөөт, дулаан, идэвхтэй, тэвчээртэй уур амьсгалыг бий болгоно.

Дасгал бүр ямар нэгэн хөдөлгөөн шаардаж байвал зүгээр.

Хүүхэд нүдээ аньж дасгал хийх нь тэдэнд итгэл төрүүлж олон төрлийн дасгалыг сонгон хийх боломжийг олгодог.

Хэрэв ангид бол бусдадаа саад болдог зарим хүүхдүүдийг тусгаарлан тэдэнд тоглоом болон унших ном өгч болно.

"Бага ангийн багш" сэтгүүлээс
4. 4. Хүүхдийг тайвшруулах туршлагуудаас

Хүүхдүүд хичээлийн завсарлагааны дараа эсвэл ямар нэгэн идэвхтэй үйлийн дараа анхаарал нь сарнисан байдалтай байдаг. Тэднийг хамгийн амархан тайвшруулах арга нь “Нэг минут” нэртэй тоглоом тоглуулах арга юм.

Хүүхдүүд өөрийн суудаг сандал дээрээ чимээ гаргалгүй суух ёстой.

Тоглоомын журам нь тоглоомд оролцож буй бүх хүүхэд нүдээ анин гараа доош нь сул тавин нэг минут зогсоно. “Нэг минут боллоо” гэж бодсон нь суудалдаа чимээ гаргалгүй нүдээ аниастай чигээрээ сууна. Энэ хугацаанд хүүхэд тайвширч амждаг.

Мөн намуухан хөгжим нь хүүхдийг гаднах дуу чимээнээс тусгаарлан тайвшруулахаас гадна тэдний бодол санааг төвлөрүүлж өгнө.

"Бага ангийн багш" сэтгүүлээс
5. 5. Дотоод сэтгэлгээг тайвшруулах дасгалууд

Нүдээ анин гараа барилцаад анги танхим, гэр доторх болон гадаах чимээг анхааралтай сонсоно. Ойролцоогоор 2 минут өнгөрсний дараа нүдээ нээж сонссон дуу чимээнийхээ талаар харилцан хоорондоо ярилцана.

Гараа ширээн дээр тавин нүдээ анин дэрлэж хэвтээд намуун хөгжмийн аянд аялал хийнэ. Түүний дараа хүүхэд юу бодсон санаснаа ярилцах юмуу зургаар дүрсэлнэ.

Тойрог болон суугаад нүдээ анин зөвхөн өөрийнхөө амьсгалд анхаарлаа хандуулаад өөрийнхөө биед юу болж байгааг мэдрэхийг оролдоно.

"Бага ангийн багш" сэтгүүлээс
6. 6. Аливаа зүйлийг мэдрэх Нүдээ аньж нэг тойрог болон сууна. Аав ээж эсвэл багш хүүхдийн гарт ямар нэг зүйл барьж мэдрүүлнэ. Хүүхэд эдгээр зүйлийг зөөлөн, хатуу, гялгар, барзгар аль нь болохыг хэлнэ. Жишээлбэл: мод, лаа, нэг ширхэг тариан түрүү, ямар нэг жимс байж болно.

Аливаа зүйлийг сонсох

Хүүхэд нүдээ аниас-тай хэвээр. Багш хатгадаг зүү, цаас, шохой гэх мэт ямар нэгэн зүйлийг газарт унагаахад хүүхэд тэдгээрийг чимээгээр нь хооронд нь ялгаж танина.

Урсгал мэндчилгээ

“ Чимээгүй шуудан” нэртэй тоглоом тоглоно. Бие биенийхээ чихэнд үг дамжуулан хэлнэ. Анхаарлаа муу төвлөрүүлсэн сурагч алдаа гаргана.

"Бага ангийн багш" сэтгүүлээс
7. 7. Дашрамд сонирхуулахад:

ЭЦЭГ / сургамжит өгүүллэг /

Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Аав аа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь: “Гэхдээ аав аа, үнэхээр мэдмээр байна” гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй, хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.

Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм бил үү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “Үгүй” гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай. Өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.

Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа. Аав аа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Аав аа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20 доллараар таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

"Бага ангийн багш" сэтгүүлээс Л.Цолмон
8. 8. Тархи толгойг сэргээх тоглоом, дасгалууд

Анхаарал төвлөрөлтийг сайжруулах дасгалуудыг гэртээ хүүхдүүдтэйгээ хамт хийгээрэй. Эдгээр дасгалууд нь хүүхдийг өдөр тутмын амьдралын асуудлуудаас түр ч атугай чөлөөлж тархийг амраана.

Мемори. Та ширээн дээрээ олон төрлийн зүйл дэлгэн тавиарай. Ширээн дээр дэлгэж тавьсан зүйлүүдийг хүүхэд сайн ажиглан харж тогтоож авна. Үүний дараа хүүхдээ цааш нь харуулан ширээн дээрээсээ аль нэг зүйлийг ходуулна. Хүүхэд ширээн дээр юу дутуу байгааг хэлнэ. Олон зүйл нэг зэрэг алга болох тусам төвөгтэй болж эхэлнэ.

Ном унших. Хүүхдээ орой унтах үед үлгэр юм уу ямар нэг сонирхолтой зүйл ярих, ном уншиж өгснөөр хүүхдийн толгой амран сайхан унтах болно.

"Бага ангийн багш" сэтгүүлээс
9. 9. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ зэрэг нь хүүхдийн анхаарлыг сайн төвлөрүүлнэ. Хөгжмийн ая. Хүүхэдтэйгээ хамтдаа хөгжим сонсоно. Хөгжим сонсож дууссаны дараа хөгжмийн аянд юу бодсон тухайгаа ярилцана. Жишээ нь: намрын тухай, бага насны тухай гэх мэт Таавар зураг. Таавар зураг нь хүүхдэд сонирхолтой байхаас гадна хүүхдийн анхаарлыг сайжруулж байдаг. Энэ зураг туулайны зураг уу? Эсвэл нугасны зураг уу? Өгүүллэг ярих. Ярих гэдэг бол бодлын үндсэн дээр явагддаг. Тиймээс хүүхдийн хэл яриаг эртнээс хөгжүүлэх нь чухал. Та хүүхдийнхээ чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх дасгалын нэг хэлбэр нь чөлөөт сэдвээр ярилцах явдал юм. Жишээ нь: “Нэг хүн бороонд цувгүй явж байна” гэж эхлэхэд хүүхэд цааш нь үргэлжлүүлэн сэтгэн чөлөөтэй ярьж эхэлнэ. Энэ тоглоомыг эгч, дүү нартайгаа хамт тоглож болно. "Бага ангийн багш" сэтгүүлээс
10. 10. "Бага ангийн багш" сэтгүүлээс
11. 11. "Бага ангийн багш" сэтгүүлээс Анхаарал тавьсанд баярлалаа. Аз жаргал хүсье.