хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл

3,901 views

Published on

1 Comment
7 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
3,901
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
0
Comments
1
Likes
7
Embeds 0
No embeds

No notes for slide

хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл

  1. 1. L/O/G/O Хурал зөвлөгөөн зохион байгуулах соёл Улаанбаатар Их Сургууль Бизнес менежментийн тэнхим Багш Б.Мөнгөнтуул
  2. 2. Агуулга 1 Хурал, зөвлөгөөний хэлбэрүүд 2 Хурлын бэлтгэл, зохион байгуулалт 3 Хурал, зөвлөгөөний үе шатууд 4 Хурлын тэмдэглэл буюу протокол 5 Хурал, зөвлөгөөнд оролцогчид
  3. 3. Хурал гэж юу вэ? • Аливаа байгууллагын өнөөгийн байдал, тулгамдаж буй эрсдэлтэй асуудал, хэлэлцэгдэж буй хүчин зүйлс, сайшаалтай нөхцөл байдал гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх гэж буй удирдах шатны хамтын шийдвэр гаргах процессыг хурал гэнэ.
  4. 4. Хурал, зөвлөгөөний төрөл • Хурал-маргаан (тодорхой асуудлаар хүмүүс ямар байр суурьтай байгааг тодруулах зорилготой хурал) • Чөлөөт хурал (Тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог хурал) • Шийдвэр гаргах хурал (Тухайн хэлэлцэгдэж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой хурал)
  5. 5. Хурлын хэлбэрүүд • Хурлыг зохион явуулж буй байдлаас нь хамааран дараах хэлбэрт хувааж болно. – Дарангуйллын шинжтэй – Ганц даргалагчтай – Нэг хэв загварын
  6. 6. Дарангуйллын шинжтэй хурал Уг хуралд зөвхөн удирдагчийн дуу л гарч байдаг. Хуралд оролцогчид зөвхөн сонсогчийн үүрэг гүйцэтгэх ба хуралд хэн ч шүүмжлэл гаргаж, үзэл бодлоо илэрхийлдэггүй.
  7. 7. Ганцаараа даргалах шинжтэй Уг хуралд зөвхөн удирдагч оролцогчдод асуулт тавьж, тэдний хариултыг сонсож байдаг дарангуйллын шинжтэй хурал.
  8. 8. Нэг хэв загварын шинжтэй хурал Уг хуралд удирдагч буюу хэн нэгэн хүн илтгэл тавиад дараа нь шүүмжлэл өгдөг. Гэхдээ шүүмжлэл тавигчдийн нэг хэсгийг нь удирдагч өөрөө сонгон бэлтгүүлсэн байдаг.
  9. 9. Маргааны шинжтэй хурал Уг хурал нь хамгийн ардчилсан хурал юм. Ийм хуралд оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байдаг. Ийм хурлын зорилго бол хамт олон ба бүлгийн гишүүд тодорхой асуудлаар ямар байр суурьтай байгааг тодруулах явдал юм.
  10. 10. Чөлөөтэй шинжтэй хурал Уг хурал нь өдөр тутмын ажлын явцыг мэдээлэх үүрэгтэй.
  11. 11. Дугуй ширээ засалт
  12. 12. Чандманаласан засалт
  13. 13. Хагас саран хэлбэрийн засалт
  14. 14. Халз уулзалт
  15. 15. Хурлын бэлтгэл, зохион байгуулалт Тухайн хурал хэр амжилттай болох нь хурлын бэлтгэлээс шалтгаалдаг. Хурлын бэлтгэл ажлын хүрээнд дараах зүйлсийг анхааран үзнэ. Үүнд: • • • • Хурлын зорилго Хурлаар хэлэлцэх асуудал Хуралд оролцогчид Хурлын танхим
  16. 16. Хурал, зөвлөгөөний үе шатууд Хэлэлцэх асуудлаа батлах Асуудлыг хэлэлцэх Шийдвэр гаргах
  17. 17. Хурлын тэмдэглэл буюу протокол • Тэмдэглэл буюу протокол гэдэг нь тодорхой үйл ажиллагааны (хурал, зөвлөгөөн, уулзалт, хэлэлцээр) явцыг тэмдэглэсэн зохион байгуулалтын бичиг баримт юм. • Протоколд аливаа нэг хурал, зөвлөгөөн дээр хэлэлцсэн асуудал, хуралд оролцогчид, тэдгээрийн хэлсэн үг, санал дүгнэлт, удирдлагаас гаргасан шийдвэрийг тусгадаг.
  18. 18. Хурлын тэмдэглэл буюу протокол 1 2 • Хэлэлцсэн нь • Сонссон нь • Шийдвэрлэсэн нь 3
  19. 19. Хурлын протоколын бүрдэл • • • • • • • • Байгууллагын нэр Баримт бичгийн нэр Хуралдсан огноо Дугаар Төвлөрч буй газрын нэр Тэргүүн Протоколын бичвэр Гарын үсэг, баталгаа
  20. 20. Хурлын протоколын загвар Улаанбаатар Их Сургуулийн Бизнес Менежментийн Тэнхимийн хурлын протокол 20 оны …..сарын ….. өдөр Дугаар….. Улаанбаатар хот Бизнес Удирдлагын Тэнхимийн хурлын бүрэлдэхүүн : Бизнес Удирдлагын зөвлөх багш:…………………………../М.Хасбаатар/ Бизнес Удирдлагын Тэнхимийн эрхлэгч : …………………../Л.Ариунбат/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/А.Хандмаа/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/Л.Боргилхуяг/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/Б.Бүжидмаа/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/Ө.Энхтуяагэрэл/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/Б.Мөнгөнтуул/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/Т.Булган/ Бизнес Удирдлагын Тэнхимийн багш :………………………/Д.Эрдэнэболд/ Хурал эхэлсэн цаг: 15 цаг 00 минут Хурал дууссан цаг: 16 цаг 20 минут Хэлэлцэх асуудал : Тэнхмийн эрхлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлууд болоод шийдвэрүүдийг танилцуулах Сурлагын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2008-2009 онд тэнхмийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах Бизнес Удирдлагын Тэнхмийн ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудыг хэлэлцэх. УБДС-ийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулах
  21. 21. Хурлын протоколын загвар (Жишээ) Асуудал 1: Л.Ариунбат : Өнгөрсөн 7 хоногт УБДС-ийн тэнхмийн эрхлэгчдийн хурал болсон. Уг хурлаар шинээр нээх ангиудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Манай тэнхмийн хувьд шинээр “Нягтлан бодох бүртгэл”-ийн ангийг шинээр нээх болсон. Мөн анги даасан зөвлөх багшийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож зохих кредитыг олгохоор шийдвэрлэсэн Асуудал 2: Л.Ариунбат : Өнгөрсөн 7 хоногт УБДС-ийн тэнхмийн эрхлэгчдийн хурал болсон. Уг хурлаар шинээр нээх ангиудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Манай тэнхмийн хувьд шинээр “Нягтлан бодох бүртгэл”-ийн ангийг шинээр нээх болсон. Мөн анги даасан зөвлөх багшийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож зохих кредитыг олгохоор шийдвэрлэсэн Асуудал 3: Л.Ариунбат : Өнгөрсөн 7 хоногт УБДС-ийн тэнхмийн эрхлэгчдийн хурал болсон. Уг хурлаар шинээр нээх ангиудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Манай тэнхмийн хувьд шинээр “Нягтлан бодох бүртгэл”-ийн ангийг шинээр нээх болсон. Мөн анги даасан зөвлөх багшийн үүрэг хариуцлагыг тодорхой болгож зохих кредитыг олгохоор шийдвэрлэсэн Шийдвэр : БУТ-ийн багш нарын 2008.10.08-ний хурлаар тэнхмийн 2008-2009 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Анги даасан зөвлөх багш нар оюутантай тулж ажиллах төлөвлөгөө гаргаж батлуулах, Тус тэнхмээс 1-р семистрт орж буй бүх хичээлээр нэгдсэн тестийн сан бий болгож “Тест-1” тестийн ном гаргаж хэвлүүлэхээр шийдвэрлэж уг ажлыг багш Б. Мөнгөнтуулд хариуцуулав.
  22. 22. “ Хэрүүлч яншаа хүн ” • Уулзалт яриа эхлэхээс өмнө урьдчилан санал солилцох • Зайнаас цэврүү харьцах, шаардлагатай үед нь түүний санааг бусдаар няцаалгуулаад өөр зүгт анхаарлыг хандуулах • Хэрэв оновчтой санааг энэ хүн гаргасан бол шийдвэртээ түүний санааг тусгахыг тууштай дэмжих • Өөртөө татаж “ эерэг ” талын хүн болгох • Завсарлагаар нүүр тулан уулзаж, эсрэг байр суурь баримталж байгаа шалтгааныг тодруулах
  23. 23. “ Эерэг хүн “ • “ Эерэг хүн “ эелдэг зөөлөн, хөдөлмөрч, таатай хэв шинжийн хүн. Тэр ярилцлагыг тайван, үндэслэлтэйгээр үр дүнд хүргэхийг чармайдаг. Энэ хүнтэй хамран ажиллах арга барил: – Асуудлыг хамтдаа тодруулан ярьж шийдвэрлэх – Санал зөрөлдөөн хурцадмал үед тусламж дэмжлэг авах – Танхим дахь дурын сул суудалд
  24. 24. “ Бүхнийг мэдэгч “ • Уулзалт ярилцлагыг удирдаж байгаа эсвэл хамгийн нэр хүндтэй хүний дэргэд суулгах • Зогсолтгүй яриад эхэлбэл бусад хүмүүс мөн үг хэлэх хүсэлтэй байгаа гэдгийг сануулах • Асуудлуудын завсар хооронд жижгэвтэр дүгнэлт гаргахыг санал болгох • Маш өвөрмөц, зоримог санаа гаргасан үед нь бусад хүмүүс түүний хэлснийг сайтар шүүн тунгаах хэрэгтэй байгааг сануулах • Зайлшгүй тохиолдолд түүнд хандан хэцүү асуулт асуух
  25. 25. “Чалчаа” • Онцын ач холбогдолгүй яриагаараа ярилцлага дундуур үе үе орж байдаг. Өөрийнх нь дэмий яриа хэр их цаг авч байгааг анзаарддаггүй хүн. • Түүнийг уулзалт ярилцлагыг удирдаж байгаа эсвэл хамгийн нэр хүндтэй хүний дэргэд суулга. • Яриа нь сэдвээсээ халиад эхлэх үед эвтэйхнээр таслан зогсоох. • Энэ нь үр дүн өгөхгүй бол түүний яриа сэдэвтэй хэрхэн уялдаж байгааг шууд асуух. • Шаардлагатай бол хуралдааны үед үг хэлэх хугацааг хязгаартай болгох.
  26. 26. “Аймхай” • Олны өмнө үг хэлэхээс эмээдэг. Бусдын нүдэнд тэнэг инээдэмтэй харагдах вий гэхээс эмээн дуугүй суухыг боддог. Энэ хүнтэй их ажил хэрэгчээр хандаж харьцана. • Мэдээллийн чанартай хөнгөн асуулт тавих. • Санаа бодлоо цэгцлэн илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх. • Түүний доог тохуу хийсэн аливаа хандлагыг таслан зогсоох. • Таны бодлыг бас сонсмоор байна гэх мэтчилэн дэмжин хандах. • Ярилцлагад оруулсан их бага хувь нэмрийг нь үнэлэн тусгайлан талархах.
  27. 27. “Гэм зэмгүй хүн” • Орон зай цаг хугацаанаас ангид мэтээр сэтгэж биеэ авч явдаг хүн. • Энэ хүнийг ажлын өмнөх туршлагатай холбоотой асуулт тавих байдлаар ярианд татан оруулна. • Яригдаж байгаа асуудлын талаар тухайн хүний байр суурийг сонирхож байгаагаа шууд асуун хандах • Мэдлэг туршлагатай түүний оролцоог тэмдэглэн хэлэх
  28. 28. “Үл сонирхогч хүн” • Бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөн суух, хэнэггүй хүн • Түүний санаа бодлыг сонсохоор шууд хандах • Түүний мэргэжил, туршлага, амжилтыг дурьдан асуулт асуух
  29. 29. “Чухал” • “Чухал” хүн бүгдээс өөрийгөө өндөрт тавьдаг. Яригдаж байгаа асуудлын ач холбогдол, ярианы явцад хайхрамжгүй хандаж, бүгдийг хөндлөнгийн байр сууринаас хянан суугаа хүн. Энэ хүнтэй харьцахдаа: • Шууд шүүмжлэхгүй байх нь зүйтэй. • Завсарлагаар энэ хүнтэй ярилцаж зай барин суугаагийн учрыг тодруулах хэрэгтэй. Магадгүй түүний бодолд илүү оновчтой санаа агуулагдаж байж болох юм. • Түүний хэлсэн санал бодлыг тийм-гэхдээ гэдэг хандлагыг хэрэглэн сонсох
  30. 30. “Яагаадхан” • “Яагаадхан” албан ярианы явцад хамгийн ихээр анхаарал тавин бүгдийг сонсож мэдэж авахыг боддог хэт хичээнгүй нэгэн. Өнгөрсөнийг асуух, чухал бус олон асуултаар дарах зэргээр ярианы явцыг үймүүлэх нь их. • Түүнийг яншаа хүний адил чимээгүй буланд суулгана. • Олон асуултуудад хурал цуглаанд оролцогч бусад хүмүүсээр хариулуулна.
  31. 31. L/O/G/O

×