9

995 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
995
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
15
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

9

  1. 1. ЛЕКЦ 9 Ажил хэргийн захидал бичих
  2. 2. Хичээлийн агуулга • Ажил хэргийн захидал • Гарын үсэг • Нэрийн хуудас
  3. 3. Ажил хэргийн захидал бичих Аливаа байгууллага ажил хэргийн захидал бичих төрөл бүрийн захидал болон аль нэгэн албан тушаалтны нэрийн өмнөөс албан тушаалынхаа эрхийн дагуу явуулж буй захидал харилцааны бүх хэлбэрийн бичиг баримт ордог. Одоогийн хэрэглэж буй олон улсын захидлын харилцааны хэлбэрүүд 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд өрнийн орнуудын хувьд захидал харилцааны соѐл өндөр хөгжсөн байдаг.
  4. 4. Ажил хэргийн захидал бичих Бүх төрлийн албан захидал, харилцааны бичиг баримтыг дараах үндсэн 2 хэлбэрт хуваана. 1. Албаны буву дипломат 2. Ажил хэргийн буюу бизнесийн
  5. 5. Ажил хэргийн захидал бичих Ямар ч захидал захидал хүлээн авагчийн дугтуйн дээрх хаянаас эхлэнэ. Хэрэв захидлыг тусгай цонх бүхий дугтуйнд явуулж байгаа бол захидал илгээгчийн хаягийг дугтуйн зүүн талд бичиж хүлээн авагчийн хаягийг тусгай цонхоор харагдаж байхаар тохируулан бичнэ.
  6. 6. Ажил хэргийн захидал бичих Мөн хүлээн авагчийн овог нэрийг хүндэтгэлийн үгстэй хамт бичвэл зохистой. Гадаадын хүмүүсийг нэр овгоор нь эрэгтэй, эмэгтэй ялгаж салгахад хялбар биш байдаг. Захидал хүлээн авагч эрдмийн зэрэг цолтой байж болно. Ийм тохиолдолд “ноѐн “хадагтай”, “доктор”, “профессор”, “генерал ” гэх мэтийг бичсэний дараа овог нэрийн эхний үсгийг томоор бичдэг.
  7. 7. Ажил хэргийн захидал бичих Албан захидалд тавигдах шаардлага нь хүлээн авагчийн эрх мэдэл , нэр алдар , албан тушаалын хүрээнд хүндэтгэж байгааг харуулах зорилготой. Харилцагчдын хооронд эрх тэгш байдал хүндэтгэл ба харилцан эелдэг зарчмыг баримталдаг.
  8. 8. Ямар ч бичиг баримт нь дараах үдсэн зохион байгуулалттай байдаг. • Хандсан үг: Захидал хүлээн авагчийн албан ѐсны болон хүндэт цол хэргэмийг заана. • Найрсаг үг: Захидлын төгсгөлд хэрэглэх найрсаг таатай үгийг хэлнэ • Гарын үсэг : Захидал, албан бичгийн төгсгөл хэсэгт бичигдэх ба бичиг баримтыг баталгаажуулдаг. Захидал илгээгч өөрийн нэр овог бичсэний урд талд гарын үсгээ зурна. Хэзээ ч улаанаар бичдэггүй.
  9. 9. Ямар ч бичиг баримт нь дараах үдсэн зохион байгуулалттай байдаг. • Он сар өдөр: захидал бичсэн он сар өдөр болон газрын нэрийг бичнэ • Хаяг: Хаягийг товчилж бичдэггүй.
  10. 10. Ажил хэргийн болон албан захидлыг бэлтгэхдээ дараах журмыг барина • Албан захидлыг цэвэр бланк:Цэвэр бичгийн цаасан дээр зөвхөн нүүрэн талд бичнэ • Эхний хуудаснаас бусад бүх хуудас дугаарлагдах ѐстой • Албан захидлыг бичгийн машин, компьтерээр бичих ба цаасны зүүн талаас 2-с доошгүй см зайтай бичигдэнэ. Захидлын үгнүүд нь 1,5-2 үсэг, 5 үсгийн зайтайгаар тус тус бичигдэж болно • Захидлыг ямар нэг алдаагүйгээр баллаж засварларгүйгээр бичнэ.
  11. 11. Ажил хэргийн болон албан захидлыг бэлтгэхдээ дараах журмыг барина • Захидлын дугтуй цаасны хэмжээнд тохирсон зориулалтын байна. Дотор талдаа давхар нимгэн хар цаасаар доторлосон дугтуйг зөвхөн гашуудал эмгэнэл илэрхийлэх тохиолдолд ашиглана гэдгийг хатуу анраах. • Гаднаас ирсэн албан захидал бичиг баримтад хийх тэмдэглэгээг ердийн балын харандаагаар хийдэг ба эсвэл тусгай жижиг цаасан дээр бичиж , баримт бичгийн нүүрэн талд бичиж үддэг. • Албан захидлыг дугтуйнд хийхдээ бичигтэй талыг дотогш харуулж 1-2 нугална. Чухал албан захидлыг нугалалгүйгээр цаасны хэмжээтэй дугтуйнд хийнэ.
  12. 12. Ажил хэргийн болон албан захидлыг бэлтгэхдээ дараах журмыг барина • Ил захидлаар мэндчилгээ явуулахаар шийдсэн бол албан ѐсны мэндчилгээг гарынхаа үсгээс өөр зүйл бичихгүй, хувийн мэндчилгээнд мэнд хүргэсэн цөөн үг, гарын үсэг зурдаг байна. • Танд албан цахилгаан ирсэн бол 3 хоногт, албан захидалд 10 хоногт багтаан явуулах ѐстой. Хэрэв түргэн шийдвэрлэх бололцоогүй бол 3 хоногт багтаан түншдээ мэдэгдэж 30 хоногт шийдвэрлэх ѐстой.
  13. 13. Нэрийн хуудас Ажил хэрэгч харилцааны явцад өдөр тутам, байнга хэрэглэхэд байдгаараа онцгой ая холбогдолтой зүйл бол нэрийн хуудас юм. Нэрийн хуудас нь таны овог нэр, албан тушаал, ажлын чиглэл, албан хаяг зэргийг мэдээллэдэг.
  14. 14. Нэрийн хуудас Ажил хэргийн нэрийн хуудсанд сүүлийн үед их чөлөөтэй хандах болсон бөгөөд нэрийн хуудсыг 2 талтай хийлгэх нь элбэг тохиолдож байна. Эрэгтэй хүний нэрийн хуудас 90:50, эмэгтэй хүний нэрийн хуудас 90:40 байхад тохиромжтой.
  15. 15. Нэрийн хуудас ашиглах журам Тохиолдол Тайлбар Тэмдэ глэгээ Баяр хүргэхэд Албан ажлын болон найз нөхөд хамтран ажилладаг пүүс хувь хүмүүстэй үндэсний янз бүрийн баяр, түүхт ой, төрсөн өдрөөр баяр хүргэх энгийн хэлбэр. P.F Эмгэнэл илэрхийлэхэд Эмгэнэлийн үг P.C Талархал илэрхийлэхэд Талархалын үг P.R Тухайн орноос явж байгаагаа мэдэгдэх Биечлэн салах ёс хийх бололцоогүй тохиолдолд- P.P.C Жич танилцах Танилцах тухай P.P Хүлээн авалтанд урих Хүлээн авалтанд урих урилгын оронд нэрийн хуудас өгөх арга байдаг Хаяг өөрчлөгдсөн тухайгаа мэдэгдэх Энэ мэдээллийг өгөхдөө хуучин нэрийн хуудсаа шинэ нэрийн хуудсандаа дээд хэсэгт нь new гэж бичнэ
  16. 16. Нэрийн хуудас ашиглах журам Тохиолдол Тэмдэглэгээ Эмгэнэл илэхийлж туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх p.p.p. Уучлалт хүсэх p.p.c. Шинэ жилийн баяр хүргэн аз жаргал хүсэх p.f.n.a. Ийм тэмдэглэгээтэй нэрийн хуудсанд хариу илгээхгүй p.c, p.p.p, p.f

×