Successfully reported this slideshow.
Your SlideShare is downloading. ×

хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5

Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Ad
Loading in …3
×

Check these out next

1 of 29 Ad
Advertisement

More Related Content

Slideshows for you (19)

Viewers also liked (19)

Advertisement

Similar to хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5 (20)

хүүхдийн төлөвшилд эцэг эхийн оролцоо4,5

  1. 1. Хүндэт эцэг эхчүүдээ сайн байцгаана уу
  2. 2. Хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эх болон олон нийтийн байгууллагын үүрэг оролцоо
  3. 3. Зорилг Хүүхэд гэж хэн бэ? Тэдний хүмүүжил төлөвшил гэж юу о: вэ? тэднийг хэрхэн төлөвшүүлэхэд эцэг эх болон олон нийтийн байгууллагын үүрэг оролцоо хэрхэн нөлөөлөх болон тэдний нас сэтгэхүйн онцлогт тохируулан зөв харьцахад суралцаж тэднийгээ хүмүүжил төлөвшилтэй зөв хүн болоход нь туслах.
  4. 4. Хүүхэд гэж хэн бэ? 1989 оны хүүхдийн эрхийн тухай конвенцид “Насанд хүрэх насны хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18- аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг хүүхэд гэнэ” гэж зөвхөн насаар нь тодорхойлсон байдаг.
  5. 5. Философийн шинжлэх ухааны доктор Ц.Балхаажав“Хүүхэд бол аугаа их ертөнц, маш баян намтартай, олон нарийн нууцыг биедээ агуулсан” хүүхэд шиг эцэж цуцашгүй бие , оюуны байнгын ажилтай, уян хатан, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, буруу зөвийн үнэлгээ хэмжүүр өндөртэй, хүүхэд шиг гэнэн цагаан сэтгэл, шулуун шударга зантай, учрыг олох, сурч мэдэх оргилуун хүсэлтэй, хүүхэд шиг бие оюунаа цаг ямагт сорилд оруулж хичээл сургамж авч байдаг, хүүхэд шиг хариу тооцоогүй бусдаас дэмжлэг тус горилж явдаг тэнгэрлиг ариун үзэл амьдралаар нэгэн зэрэг цэнэглэгдсэн дүр төрх том хүнд
  6. 6. Нас бие сэтгэцийн хувьд эрчимтэй хөгжилийн замыг туулж яваа, нийгмийн харилцаанд бие дааж оролцох чадвар хараахан төлөвшөөгүй, эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналтанд байдаг, өөрийн гайхамшигт ертөнцөөр хүрээлэн буй орчин болон бусдыг танин мэдэж буй 18 нас хүртэлх хүн бүрийг
  7. 7. Хүүхдийн төлөвшил үр Хөгжилийн дүн, амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын туршлага, бие хүний хөгжилийн цар хүрээ, түвшин, ерөнхий соёлын бүрэлдэхүүн юм.
  8. 8. Хүүхдийн хүмүүжил Хүний эрхэм нандин чанаруудыг төлөвшүүлэх, хүмүүстэй зөв харицах, зан төрхөд үзүүлэх нөлөөлөл
  9. 9. Хүүхдийн нийгэмшил Хүүхэд хүмүүн төрөлхтөний хөгжлийн хуульд захирагдан нийгмийн харилцаанд орж нийгмийн туршлага, үнэт зүйл, хэм хэмжээг өөрийн болгон эзэмших үйл явц.
  10. 10. Хүүхэд гэдэг нь хөгжин төлөвших, нийгэмших үйл явцаар дамжин өөрийгөө танин мэдэж, хөгжүүлэх чадвартай, ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй иргэн бие хүн болж төлөвших замд явж буй нийгмийн харилцааны субьект юм. Хүүхэд – бие хүний төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлийг байгалийн болон нийгмийн гэж 2 хуваана. Хүүхэд нь байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд хүнээс төрж өсөн торниж , үр удмаа залгамжилж, байгалийн шалгарлыг туулдаг дээд зэргийн хөгжилтэй уураг тархи, мэдрэлийн систем бүхий амьд бодьгал бөгөөд түүний хөгжил төлөвшилд удамшил зохих нөлөө үзүүлдэг. Нөгөөтэйгүүр хүүхэд нийгмийн бүтээгдэхүүн болохын хувьд түүний хөгжилд хүрээлэн буй байгаль орчин болон нийгмийн орчин,
  11. 11. Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг хүмүүжүүлэхэд нас, насны онцлогт зүхицуулан хандахыг Тухайлбал: чухамчилж ирсэн байдаг 1. 0-5 насанд хан хөвүүн мэт асарч хүмүүжүүл 2. 6-10 насанд нь сүүдэр мэт дагуулан сурга 3. 11-14 насанд нь ажил хөдөлмөрт биеийг нь даалгаж сурга 4. 15-аас дээш насанд нь хүүхэдтэйгээ найз нөхөр мэт
  12. 12. Орчин үеийн хүүхдийн нас зүйн сэтгэл судлалын 1. ухаанд Нялх насны үе (0-1) 2. Балчир насны үе (1-3) 3. Сургуулийн өмнөх нас (3-6) 4. Сургуулийн бага нас (6-12) 5. Өсвөр нас (12-16) 6. Сургуулийн ахлах нас буюу орь залуу нас (17-18) гэж бие-оюун сэтгэцийн хөгжилд гарч буй үндсэн өөрчлөлтөөр нь тус тус хуваадаг байна.
  13. 13. Сургуулийн дунд буюу өсвөр нас (12-16) Энэ насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны хөгжил, харилцаанд огцом өөрчлөлт орж эхлэх тул “шилжилтийн” нас гэдэг. Өсвөр насанд бэлгийн бойжилт явагдаж энэ нь хүүхдийн бие бялдар, сэтгэлзүйн шинэ шинж үүсэж, хөгжихөд нөлөөлдөг. Энэ насанд өөрийнхөө “Би”-г олж авах, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, өөрийгөө үнэлэх, өөрийгөө бусадтай харьцуулж ойлгох, өөрийнхөө дотоод сэтгэлийг мэдрэх, нэг үгээр хэлбэл өөрийгөө нээж хөгжүүлэх хэрэгцээ бий болдог.
  14. 14. Багш, эцэг эх, насанд хүрэгчид ухаалаг эв дүйтэй хандаж, тэдэнд туслах шаардлагатай. Өсвөр насны хүүхэд аливаад бие дааж хандах идэвхи санаачлагатай, урам зоригтой, өөрийгөө удирдах, юмс үзэгдэлд үнэлэлт дүгнэлт өгч шүүмжлэлтэй хандах чадвартай болдог. Түүнчлэн амьдралын туршлага харьцангуй бага, зарим зүйлийг буруу ойлгосноос болж “Зөрүүд” зан, гэнэн болчимгүй байдал гаргах явдал харагддаг
  15. 15. Өнөөдөр хүүхэд хүмүүжлээр доголдох асуудал эцэг эх, багш нарын хувьд тулгамдсан асуудалын нэг болж байна.
  16. 16. Хүмүүжлийн доголдлын зарим илрэлүүд: § Ажил хөдөлмөрөөс зайлсхийх, залхуурах Уурлаж уцаарлах, догшин авир гаргах § Эцэг эх , багш нарын шаардлагыг хүлээж авахгүй байх § Хөнгөн, бусдын нөлөөнд амархан автаж буруу зүйлийг даган дуурайх § Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрүүл бус дадал хэвшилтэй болох § Хараалын үг хэрэглэж бусдыг хэл амаар доромжлох, бусдыг айлган сүрдүүлэх § Худал хэлэх § Сурах идэвхи сул, сурлагаар хоцорч сэтгэл санаагаар унах, гэх мэт
  17. 17. Хүүхдийн хүмүүжлээр доголдоход нөлөөлөх хүчин зүйлүүд: § Нийгмийн хямрал, эмх замбараагүй байдал, архидалт, хээл хахууль, садар самуун, архи тамхи зэргийг мэдээллийн хэрэгслээр суртачлах зэрэг нь хүүхдийн хүмүүжлийн доголдлын бодит орчин болдог. § Эцэг эхчүүдийн сурган хүмүүжүүлэх арга ажиллагаандаа гаргадаг алдаа дутагдлаас болж хүүхэд хүмүүжлээр доголдоход хүрдэг. Жишээ нь: хүүхдээ хэтэрхий эрхлүүлэх, буруу зүйл дээр өмөөрөх, эсвэл хүүхдээ хайрлаж зохих анхаарал тавьдаггүй, хэт үглэх, хүүхдийнхээ дотоод ертөнцийг мэддэггүй, хүчээр дуулгавартай байлгахыг хичээх, их хэмжээний мөнгө, үнэтэй зүйлээр урамшуулах , гэр бүлийн салат гэх мэт § Багшийн ухаалаг бус шаардлага,бүдүүлэг харьцаа, шударга бус үнэлгээ, хүүхдийн хүсэл авъяасыг
  18. 18. Эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа холбоог батжуулах Эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа холбоо нь төрсөн цагаас нь эхлэн батжин тогтдог. Бие биедээ итгэх итгэл болон хамтрах үзэл бодлыг бага наснаас бий болгосоноороо хүүхэд өсөхийн хэрээр энэхүү холбоо нь улам бүр батжиж өсвөр насны хүүхдийн хувьд том хүн болоход нь тулгуур суурь болдог. Хэрэв хүүхдийн эцэг эхтэйгээ тогтоосон холбоо нь : Элэгсэг дотно сэтгэл, хайр энэрлээр дүүрэн Найдвартай, тууштай, итгэж болох бөгөөд урьдчилан харж болохоор бүрэлдэн тогтсон бол хүүхэд өсвөр насны хөгжлийн үеийг саадгүйгээр бэрхшээл багатай
  19. 19. Эцэг, эхтэйгээ сайн харилцаатай өсвөр насны хүүхэд: Бусад өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүстэй эв найртай, эерэг харилцан тогтоож чаддаг. Эцэг, эх өөрт нь итгэж байгааг мэдэрч, энэхүү итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээдэг. Бусдыг хүндэтгэдэг, тэдний юу мэдэрч буйг ойлгож хүлээн авдаг Өөртөө итгэлтэй бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь илүү байдаг. Бусад хүнтэй сайн хамтран ажиллаж чаддаг. Сэтгэцийн хувьд эрүүл саруул байдаг. Эцэг, эхийнхээ зөвлөгөөг сонсож, хүлээн авдаг байна. Өсвөр насны хүүхэдтэйгээ хүндэтгэлтэй, эелдэг зөөлөн ханддаг эцэг эхчүүдэд хүүхэд нь ч мөн ийм байдлаар ханддаг байна.
  20. 20. Харин эцэг, эх х үүхэд хоорондын харилцаанд хатуу чанд хараа хяналт, зэмлэл, шийтгэл голловол өсв өр насны х үүхэд. Эцэг, эхээсээ айж, тэднээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Шийтгүүлэхгүйн тулд худал хэлдэг. Сэтгэлийн дарамтад орж санаа сэтгэлээр унадаг, айдас түгшүүртэй болдог. Уур уцаар хорсол зэвүүцлийг мэдэрдэг. Эцэг, эх болон өсвөр насны хүүхэд хоорондын сэтгэл санааны холбоо нь тэдний хоорондох харилцааны бүхий л өнгө төрхийг илэрхийлдэг. Халуун дулаан, эелдэг ялдам, хайр энхрийллээр дүүрэн харилцаа нь хүүхдийн хөгжлийн энэ үе шатанд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үйл хэргийг ихээхэн хөнгөвчилдөг
  21. 21. Австралийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач Стеве Биддульф (Steve Biddulph) “Аз жаргалтай хүүхдийн нууц” номондоо “Олон хүн аз жаргалтай бус байхад программчлагдсан байдаг. Аз жаргалгүй байхыг томчууд тэдэнд хүүхэд байхад нь (зориуд бусаар) зааж сургадаг. Тэгээд хүүхэд тэр байдал- рольдоо насан туршдаа итгэн амьдралын төгсгөл хүртэл түүнтэйгээ хамт явдаг”
  22. 22. Бид яаж н ө л өө лд ө г вэ? “Ээ залхуу минь”, “Чи ёстой хар амиа бодогч юмаа”, “Тэнэг юмуу чи”, “Амгалан тайван байлгаж болохг ү й байна уу”, “Замаа хардагг ү й юмуу?”, “Чи ч Нямаагийн ижил болох нь дээ” (тэрээр шоронд байгаа) “Уур х ү ргээд чи ч муу х үү хэд юм даа”, “Алив наад хутгаа ө г, гар х өл өө з үсэх нь үү ?” гэх мэт ү гс айлуудад сонсогдож байдаг. Ийм ү гс сонссон х үү хэд өө рийг өө з ө вх ө н “Би муу байж”, "Би буруу юм хийсэн байна" гэж бодоод ө нг ө рд ө гг ү й, харин энэ нь тэдний сэтгэл санаа, ухамсарт ховсдох адилаар н ө л өө лд ө г нь Стеве Биддульфийн удирдсан судалгаагаар тогтоогджээ
  23. 23. Ийм үгс хэдийчинээ олон давтан хэрэглэгдэх тохиолдолд хүүхдэд төдийчинээ ойр танил сонсдоно. Ингээд хүүхэд түүнд итгэж үнэмшдэг болж, "дутуугийн мэдрэмж”-ийг авна. Стресстэй ээж, аавын амнаас зориуд бусаар гарсан үгс ийнхүү үр удамд нь ул мөрөө үлдээдэг ажээ.
  24. 24. Аз жаргалтай байхад суралцаж болдог Аз жаргалтай насанд хүрэгчид бол багаасаа аятай мэдрэмжүүдийг авч, олон сайхан, тааламжтай үйл явдлын нөлөөлөл дор өсч бойжсон байдаг байна. Үүнд материаллаг орчин нөхцөл гэхээсээ сэтгэл санааны тааламжтай мөчүүд илүү нөлөөлдөг ажээ. Ээжийн “Миний охин хаана байна?” гээд энхрийлсэн үнсэлт, аавынх нь “Мундаг хүү шүү” гэсэн магтаал, багшийн “Бүү гудайгаарай” гэх зоригжуулалт гэх мэт. Тэгэхээр ээж, аав нар хүүхдийг аз жаргалтай болгоход сургах, тэдэнд туслах боломжтой. Хүүхэд бол дээд зэргийн мэдрэмж, авьяас чадвартай, нарийн ажиглагчид байдаг.
  25. 25. Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нар юуны өмнө дараах зүйлсийг анхаарна. • Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх • Өөрөө өөдрөг байх • Хүүхдээ тоож, үгийг нь сонсох, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй хандах • Хүүхдээ үнэлж байгаагаа мэдрүүлэх • Хүүхдээ зоригжуулж, магтаж байх • Чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэйгээр өнгөрүүлэх (ном уншиж өгөх, хүүхэдтэйгээ тоглох, мал, амьтан, ургамал арчлах гэх мэт) • Гэр орныхаа ажлыг хамтран амжуулах • Найз нөхөдтэй болох, тэдэнтэй хамт байх боломж олгох, гадаа тоглуулах
  26. 26. Хүний амьдрал зүүний үзүүр дээр тогтсон будаа шиг чухал учраас энхрий үрстэйгээ ойр дотно харилцаатай байж тэднийхээ хүсэл сэтгэлийг хүндэтгэн дээдэлж з өв боловсон хүмүүжүүлж ирээдүйн сайхан амьдралд нь дэмжин тусалцгаая
  27. 27. Анхаарал тавьсанд баярлалаа

×