Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

аадий111

650 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

аадий111

  1. 1. 55­р сургуулийн бага ангийн багш Б. Адьяагийн сурган хүмүүжүүлэх   зөвлөмж 2011­2­25 Урам хайрла        Бага насны хүүхдийн сэтгэл гэнэн цайлган,ямагт өөдрөг бадрангуй байх боловч бэрхшээлтэй тулгарах үед шантрах нь амархан.сэтгэл нь тогтворгүй байна. Ийм онцлогыг багш мэдэх тул шавийнхаа сайн талд тулгуурлан зөв сайн хийсэн зүйл, мэдсэн сурсаныг нь байга урамшуулж бай. Хүүхдэд урмын үг хэтэрнэ гэж бараг л үгүй. Шавийг урамшуулах гэгч түүнийг хуурна, хоосон магтаж зулгайдна гэсэн хэрэг биш өөрийх нь хүчэнд нь итгүүлнэ, мэдэх сурах дур хүслийг нь дэмжинэ гэсэн үг.Урамшуулахад учир бас бий. Тухайн сурагч хэн бэ? гэдгээс их шалтгаална.Урамшуулахаар онгирч хөөрөн хүнээ алдах нэгэн байхад магтсан ч муулсан ч адилхан хандах нэгэн буй.Урмын үгийг хэнд хэзээ яаж хэлэх нь тухайн нөхцөл байдал,багшийн харилцааны ур чадварын хэрэг болой.Юутай ч хүн, тэр дундаа хүүхэд урмаар амьдрах тул манай ард түмэн “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал”хэмээн сургаж иржээ. Дурсамж       Манай ангийн Энхболд хичээлд идэвхгүй, үсэг нүдлэхгүй хэцүүхэн л  байлаа. Би ангидаа уралдаан тэмцээн зохиов. Гэтэл биеийн тамирын тэмцээнд Энхболд түрүүлж, эцэг, эх, бид нар бөөн баяр болов. Хүүхэд маань ч Аваргын тууз, дурсамж бас бус шагнал авч царайд нь баяр баясгалан тодров. Энэ өдрөөс эхлэн Энхболд хичээлдээ идэвхтэй болж, уншиж, сайхан бичиж, даалгавраа сайн хийхийг хичээдэг болов. Энхболдын царайнаас гунигийн сүүдэр үргэж багшаа би үзүүлье, би анги цэвэрлэе гэсэн оргилуун хүсэл  эрмэлзэлтэй болсон юмаа. Хүүхдэд урам хайрлах гэгч  юутай  их хүч өгдгийг тэгэхэд би мэдэрсэн.  Дурсамж       “Лхамаа / Б.Лхамсүрэн / захирлын үед миний хувийн амьдрал ажил хөдөлмөр ид савлаж байсан цаг. Хүүхдүүд нялх, ажил их. Тэгээд айлын авгай болох гэж урьд нь огт заалгаагүй амьдрал хэмээх тэр шинэ сургуульд суралцаж, унаж босож явсан үе.Хүүхэд өвдөнө, акт авна, хичээл тасарна.Тэр бүхэнд миний урам хугарч ажлын эрч хүч буурна.Хариан манай Лхамаа захирал,тийм хүнийг ёстой урмаар тэтгэдэг байлаа.Сургуулийн хаалгаар дөнгөж орж ирэхэд л захирал үүдэнд  зогсож байна.”За манай Энхээгээр сонин юу байна.Хүүхдүүд нь сайн уу? гэдэгсэн”. Тийм сайхан үгний хариуд гэгээн хариулт шууд л орж ирэлгүй яахав.Захирлаас ийм үг сонсны дараа сэтгэл ямар хөнгөн байдаг гэж бодно.Ерөөсөө Лхамаа захирал хэн 
  2. 2. ямар үгээр дутаж явааг сайн мэддэг хүн байв”. Багш Ц.Энхээгийн дурдатгалаас  ”Шинэ Сүхбаатар”сонин 2004 оны 013­рт Урам хайрлаХүмүүсээ бие биедээ урам хайрлаХүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрлаАнх хөлд орж байгаа алдрай жаахан хүүдАлхаарай алхаарай гэж дэм хайрлаЭрдмийн үсэг хэлхэн суугаа сургуулийн жаахан охинд Эрдэмтэй хүн болноо хичээ! гэж урам хайрлаАнхны цалингаа аваад баясаж яваа хөвгүүндАавын хүү эр хүн болно гэж шан хайрлаӨдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагтӨө юухан байхав! гэж итгэл хайрлаӨндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралдӨвөө та ануухан байна гэж урам хайрлаХүмүүсээ бие биедээ урам хайрлаХүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла Т.Очирхүү
  3. 3. 55­р сургуулийн бага ангийн багш Б. Адьяагийн сурган хүмүүжүүлэх   зөвлөмж 2011­2­25 Урам хайрла        Бага насны хүүхдийн сэтгэл гэнэн цайлган,ямагт өөдрөг бадрангуй байх боловч бэрхшээлтэй тулгарах үед шантрах нь амархан.сэтгэл нь тогтворгүй байна. Ийм онцлогыг багш мэдэх тул шавийнхаа сайн талд тулгуурлан зөв сайн хийсэн зүйл, мэдсэн сурсаныг нь байга урамшуулж бай. Хүүхдэд урмын үг хэтэрнэ гэж бараг л үгүй. Шавийг урамшуулах гэгч түүнийг хуурна, хоосон магтаж зулгайдна гэсэн хэрэг биш өөрийх нь хүчэнд нь итгүүлнэ, мэдэх сурах дур хүслийг нь дэмжинэ гэсэн үг.Урамшуулахад учир бас бий. Тухайн сурагч хэн бэ? гэдгээс их шалтгаална.Урамшуулахаар онгирч хөөрөн хүнээ алдах нэгэн байхад магтсан ч муулсан ч адилхан хандах нэгэн буй.Урмын үгийг хэнд хэзээ яаж хэлэх нь тухайн нөхцөл байдал,багшийн харилцааны ур чадварын хэрэг болой.Юутай ч хүн, тэр дундаа хүүхэд урмаар амьдрах тул манай ард түмэн “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал”хэмээн сургаж иржээ. Дурсамж       Манай ангийн Энхболд хичээлд идэвхгүй, үсэг нүдлэхгүй хэцүүхэн л  байлаа. Би ангидаа уралдаан тэмцээн зохиов. Гэтэл биеийн тамирын тэмцээнд Энхболд түрүүлж, эцэг, эх, бид нар бөөн баяр болов. Хүүхэд маань ч Аваргын тууз, дурсамж бас бус шагнал авч царайд нь баяр баясгалан тодров. Энэ өдрөөс эхлэн Энхболд хичээлдээ идэвхтэй болж, уншиж, сайхан бичиж, даалгавраа сайн хийхийг хичээдэг болов. Энхболдын царайнаас гунигийн сүүдэр үргэж багшаа би үзүүлье, би анги цэвэрлэе гэсэн оргилуун хүсэл  эрмэлзэлтэй болсон юмаа. Хүүхдэд урам хайрлах гэгч  юутай  их хүч өгдгийг тэгэхэд би мэдэрсэн.  Дурсамж       “Лхамаа / Б.Лхамсүрэн / захирлын үед миний хувийн амьдрал ажил хөдөлмөр ид савлаж байсан цаг. Хүүхдүүд нялх, ажил их. Тэгээд айлын авгай болох гэж урьд нь огт заалгаагүй амьдрал хэмээх тэр шинэ сургуульд суралцаж, унаж босож явсан үе.Хүүхэд өвдөнө, акт авна, хичээл тасарна.Тэр бүхэнд миний урам хугарч ажлын эрч хүч буурна.Хариан манай Лхамаа захирал,тийм хүнийг ёстой урмаар тэтгэдэг байлаа.Сургуулийн хаалгаар дөнгөж орж ирэхэд л захирал үүдэнд  зогсож байна.”За манай Энхээгээр сонин юу байна.Хүүхдүүд нь сайн уу? гэдэгсэн”. Тийм сайхан үгний хариуд гэгээн хариулт шууд л орж ирэлгүй яахав.Захирлаас ийм үг сонсны дараа сэтгэл ямар хөнгөн байдаг гэж бодно.Ерөөсөө Лхамаа захирал хэн 
  4. 4. ямар үгээр дутаж явааг сайн мэддэг хүн байв”. Багш Ц.Энхээгийн дурдатгалаас  ”Шинэ Сүхбаатар”сонин 2004 оны 013­рт Урам хайрлаХүмүүсээ бие биедээ урам хайрлаХүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрлаАнх хөлд орж байгаа алдрай жаахан хүүдАлхаарай алхаарай гэж дэм хайрлаЭрдмийн үсэг хэлхэн суугаа сургуулийн жаахан охинд Эрдэмтэй хүн болноо хичээ! гэж урам хайрлаАнхны цалингаа аваад баясаж яваа хөвгүүндАавын хүү эр хүн болно гэж шан хайрлаӨдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагтӨө юухан байхав! гэж итгэл хайрлаӨндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралдӨвөө та ануухан байна гэж урам хайрлаХүмүүсээ бие биедээ урам хайрлаХүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла Т.Очирхүү

×