Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan

93 views

Published on

Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan

  1. 1. 1 Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох БАЙГАЛИЙН БА НИЙГМИЙН ГАРАЛТАЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН нөлөөллийн судалгаа тайлан илтгэл УЛААНБААТАР 2018 он
  2. 2. ӨМНӨХ ҮГ Уран барилгын гайхамшиг болсон 15 байгууламж бүхий Чойжин ламын сүм цогцолбор нь 1908 онд Монгол төрийн сахиусны гүртэнбэ Лувсанхайдавын төр, шашныг сахин хамгаалах үйлст зориулан байгуулагдаж 2 жас, 50 орчим хурлын ламтайгаар 1930-аад оны сүүл үе хүртэл шашин номын үйл ажиллагаа эрхэлж байжээ. Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшиг болсон энэхүү сүм өргөөг Ерөнхий сайд А.Амар, Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд, Улсын өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар 1938 онд Шинжлэх ухааны хүрээлэн буюу одоогийн Шинжлэх ухааны академийн мэдэлд эрдэм шинжилгээ, судалгаа, үзэсгэлэнгийн зорилгоор шилжүүлж “музей” болгосноор хэлмэгдүүлэлтийн хүнд он жилүүдийг давсан ба өдгөө 110 жилийн ой нь тохиож байна. Тус музей нь Монгол Улсын хосгүй үнэт, үнэт зэрэглэлийн Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийцийн бурхад тэргүүтэн нийт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг хадгалан хамгаалж, судлан сурталчилдаг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны харьяа, төсвийн санхүүжилттэй, төрийн үйлчилгээний байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд бид музейн ажлын байрны орчин нөхцөл хийгээд аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирлээ. Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт, аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах зорилгоор бид “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааны төсөл”-ийг Монголын урлагийн зөвлөлтэй хамтран Австрали улсын иргэн Рожер Перригийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017-2018 онд амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү төслийн хүрээнд тус музейн эрсдлийг мэргэжлийн байгууллага болон судлаачдын багийн бүтэн хоёр жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд нийт есөн төрөл чиглэлээр нарийвчлан судалсан юм. Соёл, урлагийн салбар тэр дундаа музейн салбарт анх удаа хийгдсэн энэхүү цогц судалгааны ажлын тайлан илтгэлийг бусад музей, соёл, урлагийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдад танилцуулах, улмаар судалгааны эргэлтэнд оруулах үүднээс эмхэтгэн хураангуйлж, Эрхэм та бүхний мэргэн оюунд толилуулж байна. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЗАХИРАЛ Д.ОТГОНСҮРЭН
  3. 3. FOREWORD The Choijin Lama Temple Complex, which consists of 15 wonderful architectural constructions, was erected in 1908 for the sake of State and Religion securing activities of Mongolian State Oracle Lama Luvsankhaidav. It functioned as a Buddhist monastery with 50 monks and 2 treasure funds up to the end of 1930s. This magnificent monument of Mongolian history, religion, culture and art is celebrating its 110th anniversary of its establishment. It was rescued from the destruction of the political repression that happened in 1930s and was re-established as a museum under the administration of the Mongolian Science Academy. This was done under the direction of Prime minister A.Amar and Deputy minister in first ranking for the Council of Ministers and Commander in chief of Mongolian armed forces Kh.Choibalsan in 1938. Today the museum is a government functioning cultural organization under the Ministry of Education, Culture, Science and Sports with over 6000 artifacts, including highly valuable Mongolian masterpieces (such as statues) by Undur Gegeen Zanabazar and his art school. Since 2010 the museum has been implementing various projects and programs in order to improve its working conditions, security, preservation facilities and service qualities with the generous support of both foreign and domestic organizations as well as individuals. In co-operation with the Mongolian Art Council, the museum has successfully completed a significant project, titled, “Study on Risky Natural and Social Impacts on the Choijin Lama Temple Museum Constructions” with the sponsorship of Mr. Roger Perry from Australia. The main aim of this project was to develop an ideal plan for an uplifting renovation, improved security and conservation management of the Choijin Lama Temple Museum. Risk issues of the museum were thoroughly studied in 9 fields by a team of professionals and related organizations for two years. We are delighted to publish this research work, which is performed for the first time in a Mongolian culture and art field, particularly in museum field, for the sake of dynamic circulation among scholars as well as culture and art organizations Director of the Choijin Lama Temple Museum Mrs. OTGONSUREN Dugarsuren
  4. 4. 4 ТАЛАРХАЛ “Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгад эрсдэл учруулж болох байгалийн ба нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааны төсөл”-ийг хэрэгжүүлэхэд ивээн тэтгэсэн Австрали улсын иргэн Рожер Перри, хамтран ажилласан Монголын урлагийн зөвлөл, нэн ялангуяа эрдэмтэн судлаач нартаа болон төслийн ажлын хэсэгт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтран ажилласан байгууллагууд: - Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам - Соёлын өвийн үндэсний төв - ШУТИС, Геологи уул уурхайн сургууль - ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн - Ус цаг уур, орчны шинжилгээний газар - Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв - МУИС-ийн нийгмийн ухааны сургууль Судалгааны баг: 1. З.Оюунбилэг- МУ-ын Зөвлөх архитектор(Ph.D) “Хэритэйж” ХХК-ийн Зөвлөх архитектор 2. Н.Болдмаа-(Ph.D), дэд профессор, Б.Алтангүл(Ph.D), профессор МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим 3. Х.Цээдулам, Я.Болормаа- ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар 4. И.Түвшинтогтох(Ph.D), О.Мөнхзул(M.Sc), Ц.Түмэнжаргал(M.Sc), О.Энхтуяа(Ph.D) Г.Бүрэнбаатар(M.Sc)- ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Ургамалжлынэкологи,ургамлыннөөцийнлаборатори,Ургамлынаймаг,ангилал зүйн лаборатори 5. Д.Дуламсүрэн, П.Гомболүүдэв- Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 6. О.Анхбаяр- Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 7. Д.Баян-Эрдэнэ- ГСХ Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дарга 8. Б.Даваацэрэн- БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн 9. Б.Болормаа, Б.Гантулга- ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбарын ахлах багш, ГЗБТ-ийн мэргэшсэн инженер
  5. 5. 5 ACKNOWLEDGEMENTS We would like to sincerely extend our whole-hearted gratefulness to Mr.Roger Perry, who generously sponsored the project, Mongolian Art Council for its kind co-operation and especially scholars and research workers for their briliant scientific works. Co-operated organizations: - Ministry of Education, Culture, Science and Sports of Mongolia - Cultural Heritage Center - School of Geology and Mining, Mongolian University of Science and Technology - The Institute of General and Molecular Biology - Agency of Meteorology and Environmental Analysis and Information - Mongolian National Research Center for Disaster Management and Emergency Re- sponse - School of Social Science, Mongolian National University Research team members: 1. Ph.D. Z.Oyunbileg, State Advising Architect of Mongolia and “Heritage”, Co,.Ltd 2. Ph.D. Prof. N.Boldmaa and Ph.D. Prof. B.Altangul from the Department of Sociology and Social Works, Mongolian National University 3. Kh.Tseedulam and Ya.Bolormaa from the School of Geology and Mining, Faculty of Geology and Hydrogeology, Mongolian University of Science and Technology 4. Ph.D. I.Tuvshintogtokh, M.Sc. O.Munkhzul, M.Sc. Ts.Tumenjargal, Ph.D. O.Enkhtuya, M.Sc. G.Burenbaatar from the Institute of General and Molecular Biology, Plant ecol- ogy, Laboratory of Plant Reservations, Laboratory of Plant Species and Categories 5. D.Dulamsuren and P.Gomboluudev from the Agency of Meteorology and Environ- mental Analysis 6. O.Ankhbayar from the Agency of Meteorology and Environmental Analysis and In- formation 7. D.Bayan-Erdene, Head of the Disaster Experiment and Analysis Center, Mongolian National Research Center for Disaster Management and Emergency Response 8. B.Davaatseren, an Expert for Cultural Heritage, Ministry of Education, Culture, Sci- ence and Sports of Mongolia 9. B.Bolormaa and B.Gantulga from the School of Geology and Mining, Mon- golian University of Science and Technology.
  6. 6. 6 АГУУЛГА ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТАД НИЙГМИЙН ОРЧНЫ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА Н.Болдмаа- МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш, Ph.D, дэд профессор БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ Д.Дуламсүрэн, П.Гомболүүдэв- Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ Д.Баян-Эрдэнэ- Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн дарга 93 117 133 АГААРЫН ЧАНАР, ТООСЖИЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА О.Анхбаяр- Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн 75 ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЦОГЦОЛБОРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА З.Оюунбилэг- МУ-ын зөвлөх архитектор, Ph.D “Хэритэйж” ХХК-ийн Зөвлөх 9
  7. 7. 7 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД УРГАМЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ И.Түвшинтогтох, О.Мөнхзул, Ц.Түмэнжаргал, О.Энхтуяа, Г.Бүрэнбаатар- ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лаборатори, Ургамлын аймаг, ангилалзүйн лаборатори ГЕОФИЗИК, ИНЖЕНЕР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА Х.Цээдулам, Я.Болормаа- ШУТИС, ГУУС, Геологи, гидрогеологийн салбар БАЙР ЗҮЙН ЗУРАГЛАЛ, ГЕОДЕЗИЙН СУДАЛГАА Б.Болормаа, Б.Гантулга- ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбарын ахлах багш, ГЗБТ-ийн мэргэшсэн инженер ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ СУДАЛГАА Б.Даваацэрэн- БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Тайлбар: Судалгааны материал ирүүлээгүй тул уг тайлан илтгэлд оруулаагүй болно. 141 159 183 199
  8. 8. 9 ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ЦОГЦОЛБОРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА З.ОЮУНБИЛЭГ МУ-ын Зөвлөх архитектор(PhD), “ХЭРИТЭЙЖ” ХХК zbileg@yahoo.com Удиртгал “Чойжин ламын сүм музейн цогцолборын нөхцөл байдлын судалгаа”-г Чойжин ламын сүмийн сэргээн засварласан түүх, архивын судалгаа, барилгын материалын судалгаа, барилга тус бүрийн эвдрэл гэмтлийн судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр хийж, судалгааг үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргасан болно. Судалгааг Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын архивт хадгалагдаж буй Чойжин ламын сүмийн хэмжилтийн болон ажлын зураг, төсөв, Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газарт ажиллаж байсан ЗХУ-ын (хуучин нэрээр) мэргэжилтэн Л.Лапкинагийн Чойжин ламын сүмийн сэргээн засварлалтын ажлын талаар бичсэн судалгааны материал, Чойжин ламын сүмийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн “Сүлд уул” ХХК-ийн архив, БСШУСЯаманд хадгалагдаж буй Сэргээн засварлалтын ажлын тайлан, Чойжин ламын сүм музейн архивт хадгалагдаж буй холбогдох баримт материал, аман судалгаа зэргийг үндэслэн хийлээ. Гэхдээ Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хувьчлагдсан үеэс буюу 1995 оноос хойш сэргээн засварласан дурсгалт барилгын хэмжилт судалгаа болон сэргээн засварлах ажлын зураг, төсвийг Үндэсний төв архивт зохих журмын дагуу хадгалуулаагүй учраас нэг ч баримт материал байхгүй байна. Цаашид хэмжилт судалгаа болон сэргээн засварлах ажлын зураг, гүйцэтгэсэн ажлын тайланг холбогдох баримт бичгийн хамт Үндэсний төв архивт зохих журмын дагуу хадгалуулж байх нь зүйтэй юм. “Түүх, соёлын дурсгалын холбогдол бүхий байшин уран барилгуудыг хамгаалан, үзвэрийн газар байгуулах тухай” МАХН-ын Улс Төрийн Товчооны хурлын 1960 оны 106 дугаар тогтоолоор 1961 оны 5 дугаар сарын 1-ний дотор Чойжин ламын сүмийн цогцолборыг сэргээн засварлаж үзвэрийн газар болгохоор шийдвэрлэж, БНХАУ-ын мэргэжилтний удирдлагаар 1960-1961 онд анхны сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн байна. Түүнээс хойш эвдрэл гэмтлээс шалтгаалж шаардлагатай тохиолдолд сэргээн засварлах ажлыг хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2015 онд Зуугийн сүмийн дээврийн сэргээн засварлах ажлыг хийсэн байна. Бүх сэргээн засварлалтын ажлыг он оноор, холбогдох баримт, гэрэл зургийг хавсарган хийлээ. Чойжин ламын сүмийн барилгуудын эвдрэл гэмтлийн судалгааг газар дээр нь очиж барилга тус бүрээр судалж бичсэн бөгөөд гэмтлийн байдлыг гэрэл зургаар баталгаажуулсан болно. Барилгад ашигласан барилгын материал болох чулуу, тоосго, шохой, шавар, мод, будаг, байтуу, зүмбэр, металл гэсэн 9 төрлийн материалын тодорхойлолтыг бичиж, зарим материалыг боловсруулах уламжлалт аргыг оруулав.
  9. 9. 10 Ер нь дурсгалт барилгыг сэргээн засварлах ажил нь: 1.1 Урьдчилсан ажил 2.2 Судалгааны ажил 3.3 Сэргээн засварлах ажлын зураг төсөл боловсруулах 4.4 Сэргээн засварлах ажил 5.5 Сэргээн засварласан ажлын тайлан гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Эдгээр үе шат бүхэнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэдэг бөгөөд тухайлбал, Урьдчилсан ажилд эвдрэл гэмтлийн тодорхойлолт бичих, материалыг судлах ажил багтах ба судалгааны ажилд архив, музей, номын сан зэргээс түүх, архивын судалгаа хийх, газар дээр нь хэмжилт судалгаа хийх, ухалт малталт, өнгө будгийн судалгаа хийх зэрэг ажлууд ордог. Сэргээн засварлах зураг төсөл боловсруулах ажилд хэмжилтийн зургийг боловсруулж, сэргээн засварлах зураг төслийг боловсруулах ажил орно. Өнөөдрийн байдлаар Чойжин ламын сүмийн бүх барилгын гадна өнгө будаг маш их гандаж муудсан, байтуу нь хагарсан, ховхорч унасан, дээврийг нь сэргээн засварлаагүй барилгын дээврийн ваарын завсраар өвс ургамал ургаж, ваар нь суларсан, төгсгөлийн нөмрөг болон тосгуур ваар, амьтад, дээврийн өнцгийн дам нурууны хонх унаж дутсан байна. Дээврийн ус зайлуулах хоолойн зарим нь эвдэрсэн, ваарын хагалаас муудаж, зарим газраа байхгүй болсон учраас их бороотой үед Гол сүмийн саравчны залгаа хэсэг болох Гонхон, Занхан сүм, болон Хүндэтгэлийн асар хаалганы дээврийн ус нэвтэрч дотогш хана, баганаа даган гоождог байна. Ер нь бүх барилгын өнцгийн цоколийн боржингийн хэсгээр хананд 1-3см ан цав гарч цуурсан, ялангуяа Гол сүмийн зүүн урд өнцгийн боржингийн дээд хана цуурч, хана боржингийн хооронд 3см зай гарсан ба хоёр талын хана нь дээшээгээ бага зэргийн цууралт өгсөн байна. Мөн үүдний Гонхоны сийлбэртэй боржин чулуун хайсны зүүн урд талын шон нь хугарч хөдөлгөөнд орж завсар гарсныг олсоор татаж бэхэлсэн байна. Зарим барилгын манаас байхгүй учраас их бороотой үед ус тогтож суурьт ус нэвчиж байна. 2008 онд Монголын урлагийн зөвлөлийн төслийн хүрээнд Чойжин ламын сүмийн бүх барилгын эвдрэл гэмтлийн тодорхойлолт бичиж, хэмжилт судалгаа хийн хэмжилтийн зургийг хийсэн тул сэргээн засварлах зураг төсөл боловсруулахад бэлэн болсон гэсэн үг юм. Энэ удаагийн судалгааны нэг хэсэг болох эвдрэл гэмтлийн тодорхойлолтод тухайн барилгын хийц бүтээцийн гэмтэл болон өнгө будгийн өнөөгийн нөхцөл байдлаас гадна хамгаалалтын бүсийн нөхцөл байдлыг бичлээ. Цаашид Чойжин ламын сүмийн сэргээн засварлах ажлын иж бүрэн зургийг боловсруулах шаардлагатай бөгөөд түүний дагуу сэргээн засварлах ажлыг зохих төлөвлөгөө, журам дүрмийн дагуу үе шаттайгаар гүйцэтгэх хэрэгтэй байна. Иймд энэхүү судалгааны ажилд Чойжин ламын сүмийг 2018-2022 онд хамгаалах, сэргээн засварлах төлөвлөгөөний төслийг хийж хавсаргасан болно.
  10. 10. 11 Чойжин ламын сүмийг сэргээн засварласан түүх Оршлын оронд YIII Богд Жибзундамба өөрийн дүү Лувсанхайдавт (1872-1918) зориулан хоёр удаа сүм бариулсан бөгөөд анхных нь 1899-1901 онд Зүүн Хүрээнд баригдсан. VIII Богд Жибзундамбаас Лувсанхайдавыг жил бүрийн цагаан сарын шинийн 8-нд Зүүн хүрээний Цогчин дуганд гурван сахиусын үүднээс Чойжин бууж байх тогтмол журам тогтоож, Чойжин сахиусны хурал, жасын албаны орон тоогоор үүсгэн байгуулж, Лувсанхайдавыг Монголын шашны гол Чойжин болгосон байна. Түүнээс хойш олноо Чойжин лам хэмээн шүтэгдэж алдаршжээ. 1903 оны өвлийн сүүл сард гал түймэрт өртөж Чойжин ламын гэр, орд, лавран, хашаа байшин бүгд шатсан байна. Тэр даруйд нь хүрээний олон дацангуудаас их бага эсгий гэр, хэрэгслийг дайчлан гаргаж цахарын шатар гүн Шагдаржавын хашаанд (Ленин клубын баруун үзүүрт) гэр орон бариулж, хурал номыг үргэлжлүүлэн хуруулж байжээ. 1904-1908 онд хааны ордны уран барилгач Омбын зураг төсөл, түүний удирдлагаар Чойжин ламын хоёр дахь сүм, орд лавран, гэр тугдам бүхий цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Уг сүмд Манжийн Бадруулт төр хаанаас “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнан Богдын төрийн шар ордон Дэчингалбын хийдийн адил эрх олгожээ. Энэхүү сүмийн барилгын мод, чулуу, төмрийн ажил болон дотоод чимэглэлийн ажилд нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулсан байна. Жүгдэрийн “Нийслэл хүрээ” зурагт Чойжин ламын сүмийг дүрсэлсэн хэсгээс, 1913 он
  11. 11. 12 Сүмийг1908ондашиглалтандоруулахадVIIIБогдЖибзундамбахутагтаас“Харзүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Доржшүгдэн хэмээх гурван Чойжингийн өмнөөс Чойжин буудаг төр, шашны нууц үйл ажиллагаа явуулдаг хаалттай сүм болгожээ. 1911 онд манжаас тусгаарлаж, Монгол Улсыг байгуулан VIII Богд Жибзундамба хутагтыг “Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын” хаан ширээнд суулгах баярыг тохиолдуулан, Богд хаанаас Чойжин Лувсанхайдавт үе улиран залгамжлах, Монголын шашныголЧойжинсахиулсанариунявдалтчинсүсэгтгүртэмбэ,ГүжирхамбаЭрдэнэбилэгт тунгалаг бишрэлт хутагт хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, Өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнан олгож, сүмийн олон тушаалтныг нэмэн томилжээ. Чойжин ламын сүмийн ерөнхий байдал (баруун урд талаас), 1928 он Чойжин ламын сүмд 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. Монголын урчуудын бүтээсэн хосгүй үнэт бүтээл арвинтай, уран барилгын дурсгалын хувьд 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн ба 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад авсан байна. Чойжин ламын сүмийн Дунд асар хааланы баруун талын барилгын нурсан байдал, 1938-39 он
  12. 12. 13 Чойжин ламын сүмийн зүүн талын тоосгон гэр, 1940 оны эхэн үе Чойжин ламын сүмийн дотор, гадна чимэглэл, доторх тахил шүтээн, жавдан суудал, тавилга зэрэг бүх зүйл нь шашны зан үйлийн дагуу хэвээр үлдсэн тул 1942 онд Шашны түүхийн музей болгосон байна. 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажлын зорилгоор болон тусгай зөвшөөрлөөр гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байсан бөгөөд 1962 оноос ард түмэнд үйлчилж эхэлсэн байна. Өнөөдөр Чойжин ламын сүмийн уран барилгын цогцолбороос Гол сүм (Занхан сүмийн хамт), Ядамын сүм, Зуугийн сүм, Хотол чуулган тус амгалан тив(Өндөр гэгээний сүм), Махранзын сүм, хоёр гэр тугдам, хэрмэн хашаа, Хүндэтгэлийн асар хаалга, Баруун, Зүүн асар хаалга, Ямпай үлджээ. Чойжин ламын сүмийн ерөнхий төлөвлөлт 1 – Ямпай хаалга 2- Махранзын сүм 3- Жин хэнгэрэгний сүм 4- Жин хонхны сүм 5- Чулуун хаалга 6- Хүндэтгэлийн асар хаалга 7- Ёслолын асар хаалга 8- Гол сүм 9- Занхан 10- Зуугийн сүм 11- Хотол чуулган тус амгалан тив буюу Өндөр гэгээний сүм 12- Ядамын сүм 13- Баруун асар хаалга 14- Зүүн асар хаалга 15- Гэр тугдам - Одоо байгаа сүм дуган
  13. 13. 14 1960-1976 оны сэргээн засварлалт 1950 оны 5 дугаар сарын 8-нд Шинжлэх ухааны хүрээлэнгээс “Музейн талаар авах арга хэмжээний тухай” Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд бичсэн Илтгэх бичигт Чойжин ламын сүм гэгдэх Хаалттай музейн засварын талаар тодорхой саналыг бичсэн байдаг. Тухайлбал, “Хаалттай музейн сүмүүд нь гол төлөв мод ба түүхий туйпуугаар баригдсаны дээр он жил удтал засваргүй байсан учраас эдгээрийн зарим нэгний хана туурга хагарч доош суусан. Дээвэр гоождог болсон ба гадна дотно талын хээ, угалз, шавар, будаг зэрэг нь хуурч унасан байна. Иймд энэ талаар Шинжлэх ухааны хүрээлэнгээс дор дурдсан саналуудыг тавих. Үүнд: 1. Хаалттай музейн баруун хойд захын нэг дуганд барилгын инженерийн зөвлөгөө ёсоор их засварыг хийх; 2. Музейн бусад сүмүүд хаалга, хэрэм зэрэгт хөнгөн засварыг хийх; 3. Музейд орохдоо түүний хаалгаар ордог болгох ба хуучин Соёлын ордны хашаанд байгаа музейн гол хаалганд хамаарагдах ямпайнуудыг хамгаалалтад оруулахын тулд музейгээс урагш өмнө талын нүүрийг хүртэл 120м, 30м- ын хэмжээтэй талбайг гаргаж хоёр талаар мод тарих, тэгвэл энэ музей элдэв гадна дотны хүмүүст үзүүлэх үзэмжтэй болж чадах байна. Эдгээр арга хэмжээг биелүүлэхэд барагцаалбал 120 орчим мянган төгрөгийн зардал шаардагдаж байна.”1 гэжээ. Чойжин ламын сүм. Зүүн хойноос, Лумир Йислийн авсан зураг, 1957.08.05 Түүнчлэн хаалттай музейгээс сүм музейн барилгыг сэргээн засварлах төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан бөгөөд 1959 онд Улсын барилгын хороо, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн баталж Сүм музейн эрхлэгч Лувсан, Богдын Ногоон ордны музейн эрхлэгч Чулуунбаатар нар Барилга трестийн дарга Чогдонтой Сүм музейн барилгын засварын ажлыг батлагдсан зургийн дагуу 100 000 төгрөгөөр чанар сайтай хийх, эхлээд Сүм музейг засаж дуусгах, БНХАУ-аас уригдаж ирсэн инженер Юй Минь Чень, барилгын техник Ли Жу Гэо нарын удирдлагаар барилгын гадаад ба дотоод янз байдлыг онцын өөрчлөлт хийхгүйгээр засаж дуусгах талаар хоёр тал үүрэг хүлээлцэж гэрээ байгуулжээ. 1 Чойжин ламын сүм музей “Баримт бичгийн эмхэтгэл (1900-2016)”, УБ.2016, тал.315
  14. 14. 15 Чойжин ламын сүм. Лумир Йислийн авсан зураг, 1957.08.06 Чойжин ламын сүм. Лумир Йислийн авсан зураг, 1957.08.07 Тухайн үед зөвхөн музейн захирал, манаачийн гэрийг хэрмэн дотор байхыг зөвшөөрсөн байжээ. 1960 онд ШУДБХүрээлэн, Барилга ба барилгын материалын үйлдвэрлэлийн яам баталгаажуулж Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажлын зургийн дагуу 500 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр дээрх гэрээг үргэлжлүүлэн байгуулж, 1961 оны сэргээн засварлах ажлын төлөвлөгөө гаргаж, төсвийг 906 200 төгрөгөөр тус тус баталжээ. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны “Түүх дурсгалын холбогдол бүхий байшин уран барилгуудыг хамгаалан үзвэрийн газар байгуулах тухай” 1960 оны 106 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн уран барилгыг хамгаалан үлдээж, 1961 оны 5 дугаар сарын 1-ний дотор сэргээн засварлаж үзвэрийн газар болгох арга хэмжээ авахыг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнд даалгасан байна.
  15. 15. 16 Ардын зураач Б.Чогсом(1930-) гуай 1960 онд “Чойжин ламын сүм” нэртэй уран зураг зурсан байдаг. Миний бие Б.Чогсом багштай 2017 оны 4 дүгээр сарын 15-нд уулзаж аман судалгаа авч, дээрх зургийн талаар асуухад: “Миний бүх зураг бодит амьдралаараа, оноороо байдаг. Одоогийн Бамбарууш кафений урд үүднээс яг байгаа байдлыг харж л зурсан. Чойдог багшийн нэрэмжит гудамж, Шатрын клубын байшин, Чойжин ламын сүмийг хойноос харсан 1960 оны байдал юм.” гэлээ. Ардын зураач Б.Чогсом “Чойжин ламын сүм” 1960 он. 50х75, зотон тос 1954 онд БНХАУ-тай байгуулсан гэрээний дагуу 1955-1964 онд манай улсад БНХАУ- аас хятад мэргэжилтэн, ажилчид ирж үйлдвэр, гүүр, цэнгэлдэх хүрээлэн, спортын ордон, зочид буудал, их дэлгүүр, орон сууц зэрэг олон тооны барилга байгууламж барьсан ба мөн эртний уран барилгын дурсгал болох Богд хааны Ногоон ордон, Чойжин ламын сүмийн хэмжилт судалгаа хийж, сэргээн засварлаж, Эрдэнэ Зуу хийд, Амарбаясгалант хийдийн хэмжилт судалгааг хийсэн байна. 1960ондБарилгынзургийнинститутэдЧойжинламынсүмийнсэргээнзасварлахзураг төслийн боловсруулсан бөгөөд зургийн ерөнхий инженерээр БНХАУ-ын мэргэжилтэн инженер Юй Минь Чень ажиллаж, зургийн техникч Ш.Нанзад, Ли Жу Жунь нар ажлын зургийг гүйцэтгэсэн байна. Үүнд: хэрэм, хайсан хашаа, Өндөр гэгээний сүмийн саравч, Баруун сүм буюу Зуугийн сүмийн карниз(мөг) Махранзын сүм түүний шинэ хаалга болон хайс, Ямпай зэргийн сэргээн засварлах ажлын зургийг хийж, зургийн дагуу сэргээн засварласан бөгөөд бүх сүмийн хөх вааран дээвэр, амьтад болон өнгө будгийг сэргээн засварлажээ. Ийнхүү Чойжин ламын сүмийн анхны хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөл, сэргээн засварлах ажлыг 1960-1961 онд гүйцэтгэсэн байна.
  16. 16. 17 Махранзын дээд давхрын ханын ажлын зураг. Зургийн ерөнхий инженер Юй Минь Чень, зургийн техникч Лу Жу Жунь, 1960 он Чойжин ламын сүмийн гол дэлний лууны ажлын зураг. Зургийн ерөнхий инженер Юй Минь Чень, зургийн техникч Ш.Нанзад, 1960 он
  17. 17. 18 Чойжин ламын сүмийг сэргээн засварласны дараах байдал. Лумир Йислийн авсан зураг, 1963 он Ахмад архитектор Ш.Нанзад гуай ярихдаа: “Би Чойжин ламын сүмийн хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг төсөл боловсруулах, засах ажилд оролцож байсан. 1960-1961 онд БНХАУ-аас Юй Минь Чень инженерээр удирдуулсан 10 зураач Чойжин ламын сүмийн засвар дээр ажиллаж байлаа. Юй Минь Чень инженер бол англи хэлтэй, Франц Улсад сургууль төгссөн, 40 гаруй насны хүн байлаа. Чойжин ламын сүмийн доторхийг бүгдийг нь зассан шүү дээ. Зургийн авьяастай болохоор Чимэд гуай намайг тийшээ өгсөн байх. Сүм дугануудын сэргээн засварлах зургийг голдуу хэмжилт хийсэн материалаа, архиваас авсан хуучны гэрэл зурагтайгаа харьцуулан үзэж хийсэн. Чойжин ламын сүм нь засах шаардлагатай болсон байсан. Дээвэр нь дусаал гоождог болчихсон байсан. ЧойжинламынсүмийнхамгийнтомзасвархийгдсэнхэсэгньМахранзынсүмийндээд давхар юм. Гол нуруу нь хотойсон байсан. Түүний 4 баганын 2 залгаатай, 2 нь залгаагүй байсан. Тэгээд дээд талыг бүгдийг нь нураагаад, муудсан модыг нь сольж буцаагаад хуучин байдлаар нь угсарсан. Хятад техникч ажиллаж байсан ба буулгахдаа моднуудыг дугаарлаж, уулзвар хэсгүүдээр нь салгаж, схем хийж байсан. Сүм хийдийн барилга маш нарийн байдгийг тэгэхэд л би мэдэж авсан юм. Сүмийн болон хэрмийн дээврийн ваарны хагалаасыг хийхдээ Юй багш газар дор түүхий шохой булж, хэдэн сар байлгаад яг тараг шиг болсны дараа Үйлдвэр комбинатаас хаягдал ноос авчирч жижиглэж холиод гагнаас хийдэг байсан. Гахайн цусаар модыг нь бордоод даавуугаар ороож байтуу хийдэг байсан. Чойжин ламын сүмийн хуучин ганжруудыг үнсээр өнгөлөөд буцааж тавьсан. БиБолгартархитектурынсургуульдявахынхааөмнө1960-1961ондБарилгынзургийн институтэд ахлах техникчээр ажиллаж байхдаа Голын Ногоон сүм, Чойжин ламын сүмийн засварын бүх зургийг хийсэн. Нэг хятад инженертэй, Пунцагдорж гэдэг орчуулагчтай байсан. Хятад инженер миний хийсэн зургийн дагуу гүйцэтгэл хийхээс гадна зарим зүйл дээр надад зааж зөвлөж түүний дагуу зураг хийгддэг байлаа.” хэмээн өгүүлсэн билээ.
  18. 18. 19 Баруун гар талаас ахмад архитектор Ш.Нанзад, архитектор З.Оюунбилэг, 2008.04.28 Түүнчлэн 1961 оны засварын үеэр Гол сүмийн хөх вааран дээврийн зарим хэсэгт ус зайлуулах төмөр хоолойнуудыг хийсэн ба мөн 1961 онд Гол сүм, Зуугийн сүм, Ядамын сүм, Өндөр гэгээний сүмийн гэрэлтүүлэг буюу цахилгааны холболтын ажлын зургийг шинээр хийсэн байна. 1970-аад онд сэргээн засварлах ажил үргэлжилжээ. 1971 оны 1 дүгээр сарын 23-нд “Чойжин ламын сүм музейн барилгуудын тухай” Улсын барилгын зөвлөлийн Барилга техникийн байцаах шалгах газрын 6 тоот “Дүгнэлт” гарчээ. Үүнд: Зуугийн сүмийн дөрвөн булангийн тоосгон өрөг доош сууж ан цав гарснаас дотор талын агуйн баримал чимэглэл хөндлөн дагуудаа 4-6см хүртэл хагарч ноцтой гэмтэл гарсан учраас сүмийг хаах; Гол сүмийн хөндлөн дам нуруунд тор хийх, дээврийг засаж ус гоождоггүй болгох, шал нь мөөгөнцөрдснийг засах; Занхан сүмийг дээврийг сэлбэх; Ядам сүмийн дээврийг засах, бэхэлгээ төмөр боолтуудыг чангалах; бүх сүмийн барилгын гадна талаар усны хамгаалалт хаяавч хийх; гадна хэрмийн ховхорсон шаврыг нөхөж будах эдгээр ажлыг Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө хийхийг дурьджээ. 1971 онд дээрх дүгнэлтийн дагуу Гол сүм, Занхан сүм, Ядамын болон Зуугийн сүмд бага зэрэг засвар хийснээс гадна тоосгон ба модон ханатай хоёр гэр тугдамын суурь, шал, дээвэр зэргийг өөрчлөн сэргээн засварласан байна. 1973 онд Зуугийн сүмд хийсэн инженерийн дүгнэлтийг үндэслэн засварын ажлын зургийг инженер Ж.Баясгалан гүйцэтгэсэн байна. Үүнд: Дөрвөн багана зүүн хойш бага зэрэг хазайсан байсан, 4 булангийн суурийг сольж, эргэн тойрон төмөр бүс(швеллер) хийсэн, агуйг буулгаж шинээр сэргээн засварласан ба гэрэлтүүлэг хийжээ. 1974 онд Гол дуган болон Зуугийн сүмийн сэргээн засварлах ажлын зургийг архитектор Ү.Цэрэндорж, инженер Ж.Баясгалан, техникч Г.Нямдорж нар хийсэн байна. Дээрх зургийн дагуу сэргээн засварлах ажлыг хийсэн бөгөөд 1975 онд Гол сүмийн хуучин модон шалыг солиход сайжруулсан шороон хөрсөн дээр тавьсан модон шал нь мөөгөнцөрдсөн байжээ. Хуучин шалыг сольж шинэ модон шалыг бетонон суурин дээр тавьж усны хамгаалалт хийсэн байна. Түүнчлэн бүх модон хийцийн доод хэсэгт мөөгнөөс хамгаалсан түрхлэг хийжээ. Мөн сүмийн зарим өнгө будгийг сэргээх, бэхжүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
  19. 19. 20 Түүнчлэн Гол сүмийн төмөр дээврийн 3 үе хар цаасыг сольсон, вааран дээврийн ус гоождог хэсгийг цемент-шохойн зуурмагаар ваарыг өрж бөглөсөн, барилгын эргэн тойронд бетонон манаас хийсэн, сүмийн тоос, шороо ордог завсар зайг цементэн зуурмаг, замаскаар бөглөж чигжсэн, ханын үүрсэн тоосгыг шинэ хөх тоосгоор сольсон зэрэг ажлуудыг хийжээ. 1974-1975 онд Зуугийн сүмийн дотор талын баганын боржин чулуун суурийг сольж баганын суурин дор бетонон суурь хийж өгсөн байна. Тухайн үед хийсэн инженер- геологийн дүгнэлтээр гадна талын хананд үүссэн цууралт нь суурийн деформациас шалтгаалаагүйучраасчулуунсуурийгхэвээрүлдээж,ханынэргэнтойрондманаасхийжээ. Шинэ модон шалыг усны хамгаалалттай бетонон суурин дээр хийсэн байна. Түүнчлэн Зуугийн сүмийн В-2 тэнхлэгийн багана 2-3см хазайж, суурь нь суусан байсан учраас барилгын 4 буланд суурийг хэсэгчлэн сольж төмөр швеллер бүс эргэн тойронд нь хийсэн, 4 баганын суурийг сольж бетоноор хийсэн, хуучин суурийг зайлуулж, шинэ бетон цутгаж баганын боржин суурийг тавьсан, хагарсан боржинг сольсон ба 1-р давхрын дээврийн төмрийг ховхолж 3 үе хар цаас дэвсэн дахин хийсэн байна. 1976 онд гадна модон хашаа, шүргэн хашаа2 -ны зургийг архитектор Ц.Намсрай хийж, хэрмэн хашаанаас урагш Ямпай хаалгыг тойруулаад модон хайс нь ялзарч муудсан тул 100% шинээр сольсон байна. Хашааны урт нь 57,70м, өргөн нь 61,40м байжээ. 1982-1995 оны сэргээн засварлалт 1982 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар ажиллаж байсан ЗХУ- ын мэргэжилтэн, цахилгааны инженер А.Н.Лесовой Чойжин ламын сүмийн цахилгаан, гэрэлтүүлэг, галын дохиоллын иж бүрэн ажлын зургийг хийжээ. 1988 онд түүхэн баримтат судалгааг үндэслэн Чойжин ламын сүмийн хэрмэн дотор байсан 2 давхар сүмийн барилгыг сэргээн босгож музейн сан хөмрөг, үзэсгэлэн, захиргаа, үйлчилгээний зориулалттай конторын шинэ барилгын ажлын зургийг архитектор З.Оюунбилэг хийсэн байна. Түүнчлэн энэ онд хашаа, хаалга, багана зэргийн цулгуй будаг, шохой, шавардлагын ажлыг гүйцэтгэжээ. 1991 онд Хэрмэн хашаа, жижиг хаалга, шүргэн хашааны ажлын зургийн архитектор Б.Баатаржав хийж, хэрмэн хашаа, түүний 4 хаалга, Зуугийн сүмийн ханыг шавардах, Баруун, Зүүн асар хаалганы дээврийн эр, эм ваарыг солих, амьтдыг нөхөх зэрэг засварын ажил хийсэн байна. 1992 онд баруун, зүүн хоёр гэр тугдамын тоононы рамыг авч, шинээр хийх, шиллэж, тосон будгаар будсан байна. 1995 онд Зуугийн сүмийн дээврийн засварыг хийжээ. 2 Гуалин модыг зөрүүлдэж нүхэлж хөшүүр хэлхэн хийсэн шүргэн шивээг “загаг” гэх боловч “шүргэн хашаа” хэмээн нэрлээд тогтжээ. Энэхүү шүргэн хашаа нь зөвхөн Манжийн хааны зарлигтай бөгөөд айлтгалтай сүмд байдаг.
  20. 20. 21 Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын архивт 1971 онд Сүм хийдийн зургийн групп УБЗТИнститутэд байгуулагдсан цагаас 1995 онд Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар хувьчлагдах хүртэлх үеийн сүм хийдийн барилгын хэмжилт судалгааны болон сэргээн засварлах зураг төсөл, төсөв, өнгийн будгийн зураг, гэрэл зураг зэрэг холбогдох материалууд хадгалагдаж байлаа. Түүнээс хойш буюу 1995- 2017 он хүртэлх 20 гаруй жилд гүйцэтгэсэн ганц ч сэргээн засварлах ажлын холбогдох баримт материал, ажлын зургийг зохих журмын дагуу архивт огт хадгалуулаагүй байгаа нь тун харамсалтай байна. Тийм учраас Чойжин ламын сүмийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн компаниас нь холбогдох материалыг авах, газар дээр нь судалгаа хийх, яаманд өгсөн тайлантай нь танилцах зэргээр судалгааг хийлээ. 2003-2015 оны засвар ба сэргээн засварлалт 2003 онд Чойжин ламын сүм музейн хэрмэн дотор үйлчилгээний албан шаардлагаар нийтийн бие засах газрын барилгыг шинээр барьсан. Барилгын зураг төслийг “Од тэнхлэг” зураг төслийн байгууллага хийж, “Моност инженеринг” ХХК гүйцэтгэсэн байна. Уг барилгын нийт төсөвт өртөг 2 948 100 төгрөг болжээ. 2005 онд Чойжин ламын сүмийн хэрмэн дотор сүм хоорондын замыг голын хайрган чулуу шигтгэж хийсэн байсныг хуулан авч 40м урт, 1,5м өргөн цементэн хавтанг зам болгосон байна. Уг ажлыг зохих газрын зөвшөөрөлгүй, Соёлын өвийг хамгаалах хуулийг зөрчиж гүйцэтгэсэн тул УМХГ-ын 2005 оны 06/30/241 тоот Албан шаардлагаар хуучин байдлаар нь сэргээх шаардлагыг Чойжин ламын музейн захирал Т.Батаад хүргүүлсний дагуу хуучин чулууг ашиглаж цементэн зуурмагаар буцааж хийсэн боловч эрх бүхий мэргэжлийн байгууллага хийгээгүй ба анхны төрх байдалд хүргэж, чанартай гүйцэтгэж чадаагүйг өнөөдөр харж болно. Голын хайрга чулууг эвлүүлэн, хавтгай талыг дээш харуулж элсэнд суулган хийж, 100 шахам жил хүний хөлөөр гишгэгдэн элэгдэж хэвэнд орсон замыг дахиж хуучин хэвэнд нь оруулах хэцүү бөгөөд зарим замыг хөх тоосго, бетон, байгалийн дөрвөлжин чулуу зэрэг янз бүрийн материалаар хийсэн байгаа тул Чойжин ламын сүмийн хэрэм, хашаа доторх замыг ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу бүх замыг шаардлага хангасан замын материалаар шинээр хийх нь зүйтэй юм. 2008 онд Чойжин ламын сүмийн үлдсэн бүх барилгын хэмжилт судалгаа хийх, хэмжилтийн зургийг “Архитектур” нэгдэл түүний архитектор Г.Нямцогтоор удирдуулсан зургийн баг гүйцэтгэсэн бөгөөд Ерөнхий архитектороор нь миний бие ажилласан юм. Сэргээн засварлах ажлын зураг боловсруулах ажлын эхний шат бол түүх, архивын судалгаа, газар дээр нь хийх хэмжилт судалгаа, өнгө будгийн судалгаа, хэмжилтийн зураг боловсруулах ажил байдаг. Чойжин ламын сүмийн хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэх талаар 2008 оны 4-р сарын 14-нд Монголын урлагийн зөвлөлтэй Ерөнхий архитектороор ажиллах гэрээ байгуулж ажилласан билээ. Тухайн үед гүйцэтгэсэн Чойжин ламын сүмийн барилгуудын эвдрэл гэмтлийн судалгаа, хэмжилтийн зураг бүхий тайлан нь Монголын урлагийн зөвлөлийн архивт хадгалагдаж байгаа болно.
  21. 21. 22 Дээрх судалгааны хүрээнд 2008 оны 4 дүгээр сард би, Чойжин ламын сүмийн хэмжилт судалгаа, сэргээн засварлах зураг хийх болон засварын ажилд оролцож байсан архитектор Ш.Нанзад(1927-2014) гуайтай уулзаж аман судалгаа авсан юм. Ш.Нанзад гуайд хадгалагдаж байсан хуучин гэрэл зургуудийг хуулан авч тухайн үед судалгааны ажлын тайландаа хавсаргасан юм. 2009 онд Зуугийн сүмийн дээврээс ус гоожиж доторх үзмэрийг гэмтээсэн тул сэргээн засварлах ажлыг гүйцэтгэжээ. Харамсалтай нь хуулийн дагуу дурсгалт барилгыг сэргээн засварлах эрх бүхий байгууллагаар бус, захирал Х.Пүрэвтогтохын шийдвэрээр өөрсдийн хүчээр сэргээн засварласан байна. Түүнчлэн мөн онд Зүүн гэрийн цонхыг ваакум болгосон ба 2010 онд гипсэн ханаар доторлож, шалыг паркет болгожээ. 2011 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж Чойжин ламын сүмийн хамгаалалтынбүсбайтугайхэрмэндотор“Зулынбайшин”гэгчийгшинээрбарьж,зулөргөн тахиж шүтэх үйл ажиллагаа явуулах гэж байсныг Чойжин ламын сүм музейн цогцолборын хадгалалт хамгаалалтад эрсдэлтэй бөгөөд сүм хийд биш тул зогсоосон бөгөөд өнөөдөр уг зориулалтын бус байшинд Бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж байна. Цаашид Чойжин ламын сүм музейн цогцолборын хэрмэн дотор ямар ч зохицолгүй, зориулалтын бус, хууль зөрчин шинээр барьсан энэхүү шилэн байшинг буулгаж, зайлуулах шаардлагатай юм. 2010-2011 онуудад Гол сүмийн 1,2 дугаар давхрын дээвэр болон саравчны дээврийг сэргээн засварлаж, Занханы дээврийг сэргээн засварлаагүй үлдээсэн байна. Дээр дурдсан 2008 оны “Архитектур нэгдэл”-д хийсэн хэмжилтийн зургийг үндэслэн сэргээн засварлах ажлын зургийг “Сүлд проект” ХХК-ийн архитектор Г.Нямцогт, Б.Бизъяасүрэн, И.Долгорсүрэн, П.Түвшинжаргал нар хийж, дурсгалт барилгыг сэргээн засварлах эрх бүхий “Сүлд уул” ХХК сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж, барилгын ажлын даамалаар Ц.Дуламсүрэн ажилласан байна. Сэргээн засварлах ажлын нийт төсөвт өртөг 70 сая төгрөг байжээ. Гол сүмийн дээврийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхдээ уламжлалт материал болох хөх тоосго, дээврийн хөх ваар, амьтдыг хэмжээгээр нь Хөх хотод захиалан хийлгэж авчирснаас гадна цагаан шохойн лагшин, шороон будаг зэргийг хэрэглэж, сэргээн засварлах зарчмын дагуу анхны төрх байдлыг хадгалж, уламжлалт технологиор сэргээн засварласан байна.
  22. 22. 23 Гол сүмийн дээвэр сэргээн засварлахын өмнө ба сэргээн засварлаж байгаа нь, 2010 он Гол сүмийн 1,2-р давхрын дээврийг сэргээн засварласны дараа, 2011 он 2011 онд Баруун гэрт засвар хийж, тооныг солих, вакум цонх хийх, дээврийг дулаалах, хананд 12-ын хана нэмж өрж дотор талд гипсэн хана хийх, шалыг дулаалж паркетэн шал хийх зэрэг ажлуудыг хийж албан конторын зориулалтаар ашиглах болжээ. 2011 онд Зүүн асар хаалганы урд өнцгийн хөх тоосгон ханыг хүнд механизмаар мөргөж эвдэлж гэмтээсэн тул сэргээн засварлалтын ажлыг хийсэн байна. 2011-2012 онд Чойжин ламын сүмийн урд хэрэм буюу Махранзын сүмийн хоёр талын хэрэм, жижиг хаалгын хамт, Дунд асар хаалганы хоёр талын хэрэм, Ядамын сүмийн хойд хэрмийн хоёр талын хэрэм, аваарын хаалга болон Баруун, Зүүн асар хаалгыг сэргээн засварласан бөгөөд нийт төсөвт өртөг 144,7 сая төгрөг болжээ. 2008 онд “Архитектур нэгдэл”-д хийсэн хэмжилтийн зургийг үндэслэн сэргээн засварлах ажлын зургийг “Сүлд проект” ХХК хийж, “Сүлд уул” ХХК сэргээн засварлаж барилгын ажлын даамлаар Ц.Дуламсүрэн ажилласан байна. Чойжин ламын сүм музейн баруун, зүүн хэрэм болон дунд талын дотор хэрмийн шавардлага унасан, зарим газраа суулт өгч хазайсан, сууриараа ганхсан, хөх тоосгон баганууд ерөнхийдөө өгөршиж муудсан, ялангуяа хэрмийн гадна талын доод хэсэгт шээс, бороо, цас нэмчиж тоосгууд нь өмхөрч унасан, 20-30см зузаантай байгалийн чулуун суурийн холбоос нь үгүй болсон зэрэг эвдрэлтэй байсан тул сэргээн засварлах шаардлагатай болжээ. Сэргээн засварлалтаар хэрмийн суурийг бетоноор цутгаж,
  23. 23. 24 баганыг хөх тоосгоор өрөөд, дундах ханыг улаан тоосгоор дүүргэгч болгон өрж хуучинтай нь адилхан шавардлага хийж шохойдсон байна. Түүхий тоосгон дүүргэгч бүхий хуучин хэрмийн бүтцийг Ядамын сүмийн хоёр талын дотор хэрмээс харж болно. Дунд асар хаалганы хоёр талын хэрэм, сэргээн засварлах өмнө Дунд асар хаалганы хоёр талын хэрмийг сэргээн засварлаж байгаа нь Хэрмийн ханын дүүргэгчийг хагархай, хаягдал хөх тоосго, хөх ваар болон түүхий тоосгоорөржшавардсанбайсныгулаантоосгоорөржбатбэхболгонсэргээнзасварласныг тухайн үед “Чойжин ламын сүм музейн хэрмийг сэргээн засварлахдаа улаан тоосго хэрэглэлээ, буруу сэргээн засварлалт боллоо” гэж сонин хэвлэл, телевизээр яригдаж байсан. Энэхүү сэргээн засварлалтын ажил нь “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах тухайн олон улсын Харти”-ийн 2-р зүйлд: “Архитектурыг дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд уг дурсгалыг авран хамгаалах, судлахад үр нөлөө болохуйц шинжлэх ухаан, техникийн бүхий л ололт амжилт, нөөц боломжийг ашиглах шаардлагатай” гэж заасны дагуу хийгдсэн гэж үзэж байна.
  24. 24. 25 Түүнчлэн архивт хадгалагдаж буй 1960 онд хийсэн Чойжин ламын сүмийн хэрмийг сэргээн засварлах ажлын зурагт уг хэрмийн ил баганыг хөх тоосгоор, хоорондох ханыг улаан тоосгоор өрж, элс шохойн шаварлага хийхээр тусгасан байна. Сэргээн засварласны дараа Баруун, Зүүн асар хаалганы дээврийг сэргээн засварлах ажлын зургийг архитектор Г.Наямцогт гүйцэтгэж, “Сүлд уул” ХХК 2011-2012 онд сэргээн засварласан бөгөөд улсын төсвөөс 50,0 сая төгрөгний санхүүжилт хийсэн байна. Сэргээн засварлалтын ажлаар гол болон хажуу дэлийг үлдээж, дээврийн бүх ваарыг буулгаж шинээр өрж хаглаас хийсэн ба дэлний дутуу, ваар, амьтдыг нөхөн хийжээ. Бүх дэл болон 2-р давхрын хаёр талын фронтоныг анхных нь төрх байдлаар нь улаан хүрэн шороон будгаар будсан байна. Зүүн асар хаалга, сэргээн засварлахын өмнө
  25. 25. 26 Баруун асар хаалгын дээврийн сэргээн засварлалт Баруун асар хаалгыг сэргээн засварлаж байгаа нь Баруун асар хаалга, сэргээн засварласны дараа 2013 онд Чойжин ламын сүмийн баруун, зүүн талын хэрмийг “Сүлд уул” ХХК сэргээн засварласан бөгөөд нийт төсөвт өртөг нь 50 сая төгрөг байжээ.
  26. 26. 27 Баруун талын хэрэм сэргээн засварлахын өмнө Баруун талын хэрэм сэргээн засварласны дараа Зүүн талын хэрэм сэргээн засварлахын өмнө
  27. 27. 28 Зүүн талын хэрэм сэргээн засварласны дараа 2015 оны сүүлээр дурсгалт барилгыг сэргээн засварлах эрх бүхий “Түүх,соёл” ХХК нь Зуугийн сүмийн дээврийг сэргээн засварласан байна. Сэргээн засварлах ажлын зургийг “Сүлд проект” ХХК хийжээ. Зуугийн сүмийн 2-р давхар буюу Гонхоныг хөх ваараар дээвэрлэсэн,1-р давхрын дээврийн хучилтанд резинэн дээвэр хийсэн нь болхи, үзэмжгүй хийсэн ба зүмбэртэй баганын доод хэсгийн резинээр бүрсэн, резинэн дээвэр дээрээ хайрга чулуу асгасан байна. Зуугийн сүмийн 1-р давхрын дээврийг сэргээн засварласан байдал Өөрөөр хэлбэл 1-р давхрын хавтгай дээврийг сэргээн засварлахдаа ЭПДМ(этилен- пропилин- дайн-терполимер мембран) суурьтай нэг үет дээврийн хуйлмал резинэн материал хэрэглэсэн байна. Энэхүү материалыг дэвсэхдээ гонхоны баганын доод хэсгийг
  28. 28. 29 мөнхүү резинээрээ бүрж, анхны төрх байдлыг өөрчилж, үзэмжгүй, муухай болгосон ба дулааны улиралд багана нь чийг татаж гэмтэх эрсдэлийг бий болгожээ. Том хэмжээний хавтгай дээврийг ЭПДМ мембранаар хийснээр байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд хэрэгтэй бүхэл ногоон орчинг бий болгох боломжийг бүрдүүлж, зүлэг, ногоо, бут, сөөг тарих, амралтын задгай өрөө, усан бассейн, цэцэрлэгт хүрээлэн, ресторан, кафе, наран шарлагын талбай зэргийг хийхэд илүү тохиромжтой материал хэмээн заажээ. Олон улсын хэмжээнд мөрдөж буй сэргээн засварлах зарчимд буюу Венецийн Харти-гийн 10-р зүйлд: “Сэргээн засварлах уламжлалт технологи нь сэргээн засварлах ажлын явцад тохирохгүй байгаа нөхцөлд үр дүн нь шинжлэх ухааны үзүүлэлт, практикаар нотлогдсон орчин үеийн технологийг ашиглаж болно.” гэж заасан байна. Гэтэл энэхүү ЭПДМ(этилен- пропилин- дайн-терполимер мембран) резинэн материал нь 2013 онд Монгол улсын стандартаар(MNS ASTM D 4637: 2013) батлагдаж, том хэмжээний хавтгай дээвэр дээр зүлэг мод тарих, цэцэрлэг, усан бассейн, наран шарлагын газар зэргийг хийхэд ашиглаж байгаа бөгөөд түүх, соёлын дурсгалт барилгын сэргээн засварлах ажилд хэрэглэсэн олон улсын туршлага, практик байхгүй байна. Түүнчлэн Зуугийн сүмийн 2-р давхрын сэргээн засварлахдаа дээврийн ваарны анхны төрх байдлыг өөрчилсөн байна. Тухайлбал, төгсгөлийн нөмрөг ваар нь зээбад дүрсэлсэн байсныг цэцгэн хээтэй, арай том хэмжээтэй ваараар сольж сэргээн засварлах ажлын үндсэн зарчмыг зөрчсөн байна. 2-р давхрын дээврийг сэргээн засварлахдаа төгсгөлийн нөмрөг ваарыг өөрчилсөн байдал Ер нь түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийн сэргээн засварлах ажил нь зураг төслийн дагуу хийгдэж байгаа эсэхэд автор архитектор нь сэргээн засварлах ажил эхэлсэн өдрөөс тэрхүү барилга байгууламжийг ашиглалтанд өгөх хүртэл хугацаанд зохиогчийн хяналтыг хийж сэргээн засварлах ажлын явцыг тусгай дэвтэрт тэмдэглэн хөтлөх ёстой. Автор архитектор сэргээн засварласан ажлын тайланд: - Төслийн шийдлийн тухай товч тодорхойлолт; - Анхны төсөлд оруулсан өөрчлөлт;
  29. 29. 30 - Архитектурын дурсгалд хийсэн судалгааны ажлын дэлгэрэнгүй тайланг түүхийн баримт бичиг бусад ашигласан материалуудтай нь хамт бичих; - Сэргээн засварласан ажлуудыг төрөл төрлөөр нь үр дүнтэй нь хамт дэлгэрэнгүй бичнэ. - Сэргээн засварлах ажил хэд хэдэн жил үргэлжилбэл он, оны эцэст жилийн товч тайлан бичиж байх ёстой. Түүнчлэн захиалагч байгууллага буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, сдортын яам дурсгалт барилгыг сэргээн засарлах зураг төсөл, төсөв, гүйцэтгэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, түүх, соёлын дурсгалт барилгыг хамгаалж бэхжүүлэх, сэргээн засварлах Олон улсын зарчим, дүрэм, журмын дагуу хийгдэж байгаад хяналт тавьж байх ёстой.ЭзэмшигчбайгууллагабуюуЧойжинламынсүммузейдурсгалтбарилгыгхамгаалан арчлан тордож, хадгалалтын нөхцөл байдал, өөрчлөлт, эвдрэл гэмтэлд тогтмол хяналт тавьж, үзлэг хийж ямарваа асуудал гарахад дээд байгууллага, мэргэжлийн байгуулагад цаг алдалгүй мэдэгдэж зохих арга хэмжээг авахуулж байх үүрэгтэй юм. Эцэст нь хэлэхэд өнөө мөрдөгдөж буй БСШУ-ны сайд, ДБ-ийн сайдын 2004 оны 183/111 тоот хамтарсан тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажил гүйцэтгэх журам”- ын дагуу Сэргээн засварласан ажлын тайлан (судалгааны ажлын тайлангийн хамт), Хэмжилтийн зураг, Сэргээн засварлах ажлын зураг, Өнгө будгийн зураг, гэрэл зургийн цомог (сэргээн засварлахын өмнө, явц, дараагийн болон деталь хэсэглэл, баримтат хуучин зураг г.м), төсөв, холбогдох акт, баримт бичгийн Үндэсний төв архивын Зураг төслийн баримтын архивт хадгалуулах ёстой. Архивт хадгалагдаж буй энэхүү баримт материал нь тухайн дурсгалт барилгын дараагийн сэргээн засварлалтад зайлшгүй хэрэгтэй үнэт материал юм. Ялангуяа байгалийн гамшиг, дайн зэрэг гэнэтийн аюулаас болж тухайн дурсгалт барилга сүйрсэн тохиолдолд дахин сэргээн босгоход хамгийн чухал баримт болдог. Гэтэл Зураг төслийн баримтын төв архивт түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварласан ямар ч материал 1995 оноос хойш байхгүй байгаа бөгөөд сэргээн засварлах ажлын захиалагч байгууллагын архивт өгдөг гэсэн нь тухайн баримт материалыг төөрөгдүүлж, байх ёстой архивт өгөхгүй хууль, журам зөрчигдсөөр байна. Чойжин ламын сүмийн барилгын материалын судалгаа Чойжин ламын сүмийн барилгын үндсэн материал нь мод, чулуу, тоосго, ваар, шавар, шохой, будаг юм. Өөрөөр хэлбэл барилгын болон баганын суурь, гадна шат, довжоо(террас)-ны хүрээ, ханын булан зэргийг байгалийн гаралтай чулуугаар, ханын өргийг шатаасан болон түүхий тоосгоор, барилгын арга яс (каркас), унь, хучилт, цонх, хаалга бусад жижиг хэсэглэлийг модоор, дээвэр, дээврийн чимэглэлийг шатаасан болон пааландсан ваараар, өнгө будгийг байгалийн гаралтай эрдэс болон шороон будгаар, оройн чимгийг зэс, алтаар бүтээсэн байдаг. Түүнээс гадна монголчууд барилга байгууламж барихдаа мал аж ахуйн гаралтай
  30. 30. 31 болон ан олдворын түүхийн эдийг хэрэглэж байснаараа суурьшил улсуудын барилгын материал түүнийг боловсруулах технологиос онцлогтой юм. Байгалийн чулуу болох боржин, занар, тунамал билүү чулуу, гантиг, голын хайрга зэрэг чулуулгыг барилгын материал болгон хэрэглэж байжээ. Чулуу Сүм дуганы барилгын хана, суурь, багана болон барилгын гадна байх чулуун хаалга, баримал, бойпор, зам тавих зэрэг ажилд сайн чанарын байгалийн чулуу болох боржин, занар, гантиг болон голын чулууг ашигладаг байсан. Боржин чулуу. Боржин нь пегматет төрлийн гол чулууны нэг юм. Боржингийн найрлаганд кварц (30%), кали, натрийн хээрийн жоншууд (40%), хүчиллэг плагиоклазууд (20%), гялтгануур голлодог ба олон эрдсийг агуулдаг. Боржин нь ширхэгийн хувьд том, бага байхаас гадна саарал, хөх, цагаандуу, шаргал, улаан, ягаан, ногоон хар зэрэг олон өнгөтэй, нүх сүвгүй, ус нэвчдэггүй, элэгддэггүй, бат бөх, хүйтэнд тэсвэртэй зэрэг сайн чанартай юм. Боржин чулууг засаж янзлалгүй ялуун өрөгт хэрэглэхээс гадна засаж гулдмай болгоод барилгын шатны гишгүүр, цоколийн хүрээ, ханын өрлөгийн буланд оруулж хэрэглэж байсан ба сийлбэрлэж баганын доод суурь, тугны мод, барилгын чимэглэл, хөшөө зэрэгт хэрэглэдэг байна. Боржин чулууг нэг шулуун шугамын дагуу өөр хоорондоо 30см орчим зайтай ухлаас цавчаад түүндээ төмөр шаантаг зоож хагалах журмаар сүм дуганы барилгад хэрэглэх том хэмжээний куб, чулуун гулдмай бэлдэцийг хийнэ. Тэдгээр бэлдэцээ хэрэгцээ хэмжээнд нь тохируулан бэлтгээд хүний нүдэнд үзэгдэх гадаргыг цүүц хусуураар голдуу сүлжээ хээ мэтээр мөр гаргаж талбайг тэгшлэх буюу чулуун сийлбэрийн ерөнхий төрх байдлыг гаргана. Үүний дараа өнгөлөх буюу нарийвчилсан ажлыг гүйцэтгэдэг байжээ. Боржин чулуу авдаг газар нь хагалж бэлдсэн бэлдэц Бэлдэцэд сүлжээ хээ гаргасан байдал Чойжин ламын сүмийн боржин чулуун хайс, арслан, багана болон бойпорын суурь зэргийг маш уран хийсэн бөгөөд одоо байгаа Гол сүмийн Гонхоны боржин чулуу хайсны сийлбэртэй боржин чулуун баримлын ур хийцийг харж болно.
  31. 31. 32 Боржин чулуун хаалга (одоо байхгүй) Боржин чулуун багана (одоо байхгүй) Боржин чулуун арслан
  32. 32. 33 Боржин чулуун бойпор, Дээр нь төмөр бойпорын хэсгийг тавьжээ. Гол сүмийн саравчны боржин чулуун шат, хайс Голын хайрга болон чулуу. Сүм хийдийн барилгын үүдний талбайг тэгшлэх, явган хүний замын өнгөлгөө хийхэд голын хайрга буюу голд удаан жил байгаад мөлийсэн том, жижигчулуугхэрэглэжбайсанбайна.Оворхэмжээ,өнгөөрньялгажтэгшилж,нягтруулсан газарт шууд суулгах буюу цэцгэн хээ, усны долгион хээ, сүлжээ хээ гарган шигтгэх маягаар хэрэглэж байжээ. Чойжин ламын сүмийн гол сүмүүдийг холбосон явган хүний замыг голын чулуугаар хээ, хэлбэр гаргалгүй шууд суулгаж хийсэн байсныг 2005 онд чулууг авч сольсон байна. Аргын чулуу: Элс, шохой, ясны цавуугаар зуурмаг бэлдэж түүнийгээ хашлаганд хийж ширээрбэлдсэнцохиураарнүдэждагтаршуулжбэхжүүлснийдараахатуучулуугаарзүлгэж дараа нь зөөлөн эдээр арчиж өнгөлөхөд шар цайвардуу өнгөтэй гантиг шиг болдог. Ийм чулууг аргын чулуу буюу аргаар хийсэн чулуу гэдэг. Сүм хийдийн барилгын хэрмэн хана барилгын суурь, шал, явган хүний замын өнгөн үе, барилгыг тойруулан газрыг тэгшлэн өнгөлөх зэрэг ажилд хэрэглэж байжээ. Шохой Шохойн чулуу, цэрд зэрэг шохойн түүхий эд нь нүүрсхүчлийн кальцаас (CaCO3 ) тогтох бөгөөд үндсэндээ кальцийн исэл CaO, нүүрсхүчлийн хий CO2 хоёрын талст гэж үзэж болно. Бүхэл ба нунтаг шохойг усаар тунгааж хоёр сараас доошгүй хугацаагаар хадгалан лагшим шохой бэлтгэн сүм дуганы барилгын ажилд хэрэглэдэг байжээ. Шохойн лагшим нь 50%- ийн устай байх ба эзлэхүүний жин 1400кг/м3 байдаг. Манай улсад шохойн лагшмыг эрт дээр үеэс өргөн хэрэглэж байсан боловч сүүлийн үед мартагдаж барилгын өрөг шавардлагын зуурмагт цемент хэрэглэх болжээ. Гэхдээ бид дурсгалт барилгыг сэргээн засварлах ажилд энэхүү уламжлалт аргаар бэлдсэн шохойн лагшим болон шохойг хэрэглэж байна.
  33. 33. 34 Лагшим шохойгоор хийсэн өрөг шавардлагын зуурмаг ямар нэг сөрөг хүчгүй зөвхөн бэхжил олсоор цаг хугацаа улирах тутам улам их хатуу, бат бэх болдог. Лагшмаар хийсэн өргийн зуурмагыг 5-10 жилийн дараа ховхолж эвдэхэд цементэн зуурмагаас ч илүү хатуурсан байдаг. Сүм хийдийн барилгын дээврийн хөх ваарыг өрсний дараа шохойн лагшмаар хагалаас хийдэг. Түүнчлэн 3л шохойн лагшим дээр 100г давс, 400г будаг нэмж сайн холиод лагшмаа 8-10л болтол усаар шингэлж шохойн будаг найруулж барилгынхаа дотор, гадна ханын гадаргуу, хэрмийг шохойдно. Шавар Усаар зуурахад уян налирхай, аргуун зуурмаг үүсгэдэн хэвлэж хатаахад хэлбэрээ хатгалж чаддаг, тодорхой хэмд шатаан боловсруулсны дараа чулуужин хатуурдаг шороолог бөөн эрдсийг буюу уулын шороон хэмхдэс чулууг шавар гэнэ. Шаврын үндсэн голшинжньтүүнийуянналирхайчанартайбайхявдалбөгөөдшаврынуянналирхайчанар нь усаар зуурсны дараа илэрнэ. Уян налирхай шаварт ус их зарцуулах ба уян налирхай чанар бага, аргуун шаварт ус бага орно. Шаврын уян налархай чанарыг бэхжилтийн бат бэх болон шугаман суултаар тодорхойлно. Сүм дуганы гадна ханыг хөх тоосгоор өнгөлөн өрж, дотор ханыг гол төлөв хэрчсэн сүрэл хольсон шар шавраар шавардлага буюу дэвсгэр хийж, шохойн зуурмагаар өнгөлдөг байжээ. Шохойн зуурмаганд шавардлагыг хатсаны дараа гадаргууг хэд хэдэн удаа норговол шохойн өнгөлгөө улам бэхжинэ. Дараа нь хуучин хана ямар өнгөтэй байсан тийм өнгө хувиргагч шохойн лагшиндаа хольж 1-2 удаа будна. Хэрмийн ханын сүрэлтэй шавардлага
  34. 34. 35 Тоосго Тоосгыг сүм дуганы барилгын үндсэн материал болгож өргөнөөр ашиглаж байсан бөгөөд наранд хатаасан шавран тоосго буюу түүхий тоосго, зууханд шатаасан хөх тоосго гэсэн хоёр төрлийн тоосго хэрэглэж байв. Хөх тоосго, ваар. Хөх тоосгыг сүм дуганы барилгын ханын өнгөлгөө, зам талбайд хэрэглэж байсан ба судалгаанаас үзэхэд хөх тоосго, хөх ваар, вааран эдлэлийг ердийн шар шавраар өнгийг хувиргах ямар ч нэмэлтгүй үйлдвэрлэж байсан байна. Өнгө нь зөвхөн шатаан боловсруулах технологийн өвөрмөц онцлогтой холбоотой байжээ. Хөх тоосго, ваар шатаах зуух нь дугуй, тал дугуй, сувган зэрэг олон хэлбэртэй, газрын гүнд буюу газрын гадаргуу дээр барьдаг ба газрын гадаргуугаас доош барьсан зуух нь дулаан алдалт бага, ханын хучилтад хөдөлмөр, материал бага зурцуулдаг, шатаан боловсруулах эдлэхүүнийг зөөж оруулах, гаргахад хялбар зэрэг олон талын ашигтай юм. Ийм шатаах зуух буюу бааюуг сүм дуган барьж буй газраа эсвэл ойрхон газарт барьдаг уламжлалтайбайжээ.Шатаанболовсруулахзүйлийнхээтоохэмжээнээсзуухныбагтаамж, хэмжээ хамаардаг байна. Хөх тоосго шатаах уламжлалт арга: Сүм дуганыг сэргээн засварлах ажилд хэрэглэж байсан хөх тоосго, хавтан, дээврийн ваарыг хийхдээ Толгойтын шар шаврыг 2-3 сар боловсруулж 20-30% чийгтэй уян налархай зуурмаг бэлтгэж, тоосго, дээврийн ваар, амьтдын эх загварыг бүтээгээд түүнээсээ хэв авч, хэвэндээ нухаж бэлдсэн бэмбийгээ хийж гаргадаг. Энэ бүх үйл ажиллагааг гар аргаар хийдэг байсан. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ хатаасны дараа газар зуух(бааюу)-анд өрж, дээд талыг битүүлээд шатаалтыг 4 үе шаттайгаар температурыг 2000 С-аас эхлэн нэмсээр 9000 -10500 С хүргээд яндангийн нүхнээс бусдыг таглаж, бүтээгдэхүүн хөх өнгөтэй болж эхэлсэн мөчөөс температурыг жигд барьж 26-34 цаг болно. Зуухыг хөргөж 1000 С - 2000 С болгоод 10-20 цагийн дараа шатаан боловсруулсан тоосго, вааран эдлэлийг зуухнаас гаргаж тусгай саравч, тавиурт тавьж хатаана. Сүм дуганы барилгын хөх тоосго болон вааран эдлэл, паалантай тоосго, хавтан, вааран эдлэл зэргийг уламжлалт аргаар шатаан боловсруулах үйлдвэрлэлийг Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар явуулж байсан бөгөөд уг газар 1995 онд хувьчлагдсанаас хойш сэргээн засварлах ажилд хэрэглэх хөх тоосго, дээврийн хөх ваар болон бусад вааран эдлэлийг БНХАУ-д тоо, хэмжээний дагуу захиалан хийлгэдэг болжээ. Түүхий тоосго: Тоосгоны хэмжээгээр бэлтгэсэн модон хэвэнд шавраа хийж хэвлээд наранд тавьж сайн хатаагаад шууд барилгын ажилд хэрэглэдэг шатаагаагүй тоосгыг түүхий тоосго гэдэг. Бороо хур багатай говийн бүсэд түүхий тоосгыг ихэвчлэн хэрэглэдэг байжээ. Түүхий тоосгон өрлөгийг гол төлөв шавар зуурмагаар ус нэвтрэхгүй болтол нь шавдаг байсан ба цаг агаарын нөлөөнд тэсвэр муутай учир амархан элэгддэг. Гэхдээ бороо, цас болон ус чийгнээс сайн хамгаалж чадвал нэлээд удаан хугацаанд чанараа алддаггүй. Модон араг
  35. 35. 36 ястай барилгад түүхий тоосгыг дүүргэгч маягаар хийж гадна талаас нь шохойн зуурмагаар ус нэвтрэхгүй болтол нь шавдаг байжээ. Ер нь сүм дуганы барилгын хананд түүхий тоосгыг дүүргэгч байдлаар хэрэглэхдээ хэвтээ бус босоогоор шавардаж өрөөд гадуур нь шатаасан хөх тоосгоор өнгөлдэг. Хэрэмний тулгуур баганын хоорондох ханыг түүхий тоосгоор өрж гадуур сүрэлтэй шавардлага хийж шохойн уусмалаар буддаг байна. Ядамын сүмийн түүхий тоосгон хэрэм Мод Сүм дуганы барилгад мод чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд үндсэн даацын нуруу, тулгуур багана, баганын толгой, туслах нуруу, холбоос болон шүрэн шүтээн, дээврийн нуруу, унь, дээврийн хучилт, шал, хаалга, цонхыг модоор хийнэ. Монголын уран барилгад хар мод, нарс, хус, хуш, бургас, боролзгоно зэрэг бутлаг ургамал ба модыг голчлон хэрэглэнэ. Онцгой тохиолдолд хулс, суман, зандан модуудыг гадаад улсаас худалдан авч хэрэглэж байсан. Хар мод: Бага зэрэг долгиотсон, бараан өнгөтэй насны цагираг нь цайвар, 500-600 жил насалдаг, давирхай ихтэй учир агаарын өөрчлөлттөд тэсвэртэй. Бүтцийн хувьд хатуу, зөөлөн эд үелэн тогтсон байдаг учир нарийн зүйл хийхэд тохиромж муу, догшин мод юм. Хагарч хатах нь амархан, нягт бүдүүн ширхэгтэй. Сүм дуганы барилгын гол төлөв даацын үндсэн хийц багана, дам нуруу, унь модыг хийдэг ба зүсмэл хийж шал, дээврийн хучилтын дэвсгэр банз зарим тохиолдол дээврийн нуруу хийдэг. Нарс: Нарсны цагираг нь тод харагддаг, гол нь хүрэн, гадна талын модлог эд нь шаравтар буюу улаавтар туяатай, цагаан өнгөтэй 300 хүртэл жил насалдаг. Өндөр нь
  36. 36. 37 40м хүрдэг, бүдүүн нь 2м орчим хүрдэг, гэрэлсэг мод. Нарс нь хүний янз бүрийн өвчнийг анагаах чадалтай, сэтгэлийн дарамтыг зайлуулж, гутралыг амархан сарниулах увдистай өгөөмөр мод юм. Нарсаар шүтээний барилгын бараг бүхий л модон хийцийг урлан бүтээдэг. Хус:Цагаанөнгөтэй,ширхэгньжигднягттулбатбөх,хатуумодюм.Гадуураахолтосгүй үйсээр бүрмэл, яр ихтэй. Том зүйл хийхэд төвөгтэй ба жижиг зүйл хийхэд тохиромжтой. Хусныүйсээртөрөлбүрийнзүйлхийхээсгаднаүндсийгньурансийлбэрхийхэдашигладаг. Гэрийн тооно мэт малтмал зүйл хийхэд хэрэглэж байв. Хуш: Хөх саарал холтостой, бөх бат, нягт бөгөөд зөөлөн, нэгэн төрлийн ширхэгтэй, эдэлгээ сайн даадаг, 500 хүртэл жил насалдаг, өндөр нь 35м хүрдэг. Хушаар хийсэн зүйл удах тусмаа бэхждэг. Шүтээний барилгын сийлбэрийн үндсэн материал бөгөөд сийлбэртэй гоёл чимэглэл, тавилга(ширээ, сэнтий г.м) бурхан тахилын аравч, гонхон, гүнгэрваа зэргийг хийхэд голчлон хэрэглэж байжээ. Боролзгоно: Хана хөнгөлөх чимэглэлийн суурь дэвсгэр болгон хэрэглэнэ. Түвд хэв маягийн сүм дуганы барилгын дээврийн хашлагын хамар ханын хооронд боролзгоно хийж, дээр нь гуулин толь хийж чимэглэдэг. Сүрэл: Ханын шавардлагыг барьцалдуулах, бат бэх, тогтвортой болгох зорилгоор сүрэл буюу тариа буудайны ишийг тайрж жижиглэн шавартайгаа хольж хэрэглэдэг байжээ. Үүнээс гадна сүм хийдийн уран барилга болон дотоод тавилга, шүтээнийг урлахад гацуур, жодоо, улмас, буйлс, арцны мод, яргай, хайлаас, сухай, хүрэн зандан, цагаан зандан, эмгэлжин, агар, тавалгана, тоорой, хатир, нохойн шээрэн, гандан, монос, царс, ум хар, улаан зандан зэрэг олон төрлийн модыг ашиглаж иржээ. Чойжин ламын сүмийн барилгын даацын үндсэн хийц багана, дам нуруу, унийг нарс, хар модоор, цонх, хаалга, баганын далбаа зэрэг сийлбэртэй жижиг хийц хэсэглэлийг хуш, нарс модоор хийсэн байна. Мод бэлтгэх уламжлалт арга: Сүм хийдийн хийц, хэсэглэлд хэрэглэх модыг 2-3 жилийн өмнөөс бэлтгэж, сайн хатаасан модоор хийдэг байсан учраас чанартай, урт настай болдог байжээ. Чийгтэй мод нь хөгц ба бусад мөөгөнцрийн үйлчлэлээр хялбархан өмхөрч, эд эсийн бүтцэд өөрчлөлт орно. Нойтон модоор бэлтгэсэн барилгын модон хийц эдэлхүүн нь бат бэх муутайгаас гадна сэнсрэх, гажих, ан цав үүсэх, хагарах зэргээр хугацаанаас өмнө эвдрэлд ордог. Чийгтэй модонд боловсруулалт хийхэд төвөгтэйгээс гадна гадаргууг нь харуулдаж өнгөлөхөд хэцүү байдаг. Мөн нойтон, давирхайтай хийсэн зүйл нь будаг авахдаа муу, будсаны дараа давирхай нь нэвчиж гардаг байна. Монголын модоч, дархчууд хийх зүйлдээ тохируулан хэрэгцээт модоо байгалийн болон зохиомол аргаар хатааж иржээ. Юуны өмнө барилгын ажилд хэрэглэх модыг ой хөвчид очиж сонголт хийж тэмдэглэнэ. Сонголт хийсэн модыг 1-3 жил тордож бордох ба эгц шулуун байдлаа хадгалж байгаа эсэхэд хяналт тавьдаг байна. Хяналтын хугацаа

×