Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ACM Annual report mon 2018

21 views

Published on

ACM Annual report mon 2018

Published in: Art & Photos
  • Be the first to comment

  • Be the first to like this

ACM Annual report mon 2018

  1. 1. 4 ÆÈËÈÉÍ ÒÀÉËÀÍ 2018
  2. 2. 4 Чингэлтэй дүүрэг Жуулчны гудамж Дельта төв, 4-р давхар 402 тоот Улаанбаатар 15170 Монгол улс www.artscouncil.mnwww.artscouncil.mn
  3. 3. 4 Агуулга Монголын Урлагийн Зөвлөлийн тэргүүний мэндчилгээ...........................................4 Урлагийн хөтөлбөр.....................................................................................................6 Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр.....................................................18 Соёлын өвийн хөтөлбөр............................................................................................32 Хөгжлийн хөтөлбөр....................................................................................................38 МУЗ-ийн төслийн хандивлагчид................................................................................42 МУЗ-ийн төслийн хамтрагчид....................................................................................43 МУЗ-ийн хэвлэл мэдээллийн хамтрагчид.......................................................................44 МУЗ-ийн гишүүн байгууллага, МУЗ-ийн гишүүд........................................................45 Удирдах зөвлөл..................................................................................................... 46,47 МУЗ-ийн хороодын гишүүд.........................................................................................48 Хөгжлийн хороо, Хөтөлбөрийн хороо........................................................................49 МУЗ-ийн ажилтнууд.....................................................................................................50 МУЗ-ийн эрхэм хүндэт хандивлагч Рожер Перригийн мэндчилгээ.........................51
  4. 4. 4 ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ Эрхэм танд Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн 2018 оны жилийн тайланг хүргэж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд МУЗ нь үйл ажиллагаагаараа дамжуулан соёл урлагийн, нийгмийн салбарт үзүүлж буй үр дүн, ач холбогдол, хүний нөөц, удирдлага, санхүүжилтийн хувьд төлөвшин, үндэсний болон олон улсын түвшинд хөтөлбөрүүдээ тогтвортой хэрэгжүүлж ирлээ. Бид 2018 онд Япон, Швейцар, Аргентин, Колумб, Чили, ОХУ, Австрали, Австри, Франц, Герман, Солонгос, АНУ-ын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтийн урлагийн боловсролоор дамжуулан бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа. Зөвлөл нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд 6,9 гаруй сая ам. долларын санхүүжилтийг бүрдүүлж, Монголын соёл урлагийн салбарын хөгжилдхувь нэмрээ оруулсан байна. 2018 онд МУЗ нь Улаанбаатар Олон Улсын Кино Наадам, Медиа Урлагийн Наадам, Соёлын наадам зэрэг уламжлалт томоохон наадмуудаа амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн онд шинээр Моушин Монголиа олон улсын бүжгийн наадмыг санаачлан зохион байгуулав. Энэ нь дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлах зорилготой наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тус наадамд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компани, Канадын “Бил Колмэн Дэнс”, ОХУ-ын “Туда-Сюда” орчин үеийн бүжгийн хос зэрэг нийт 20 гаруй уран бүтээлчдийг урин оролцуулж, 100 гаруй бүжигчдийн чадавхийг дээшлүүлэн, 3000 гаруй үзэгчдэд хүрч ажилласан байна. Мөн гадаадад зохион байгуулагдаж буй томоохон хэмжээний үзэсгэлэн наадмуудад уран бүтээлчдийг оролцуулж, Монголын урлагийг дэлхийд сурталчлах, гадаадын уран бүтээлчдийгМонголдооурьжоролцуулах,олонулсынхамтынажиллагаа,соёлынсолилцоогнэмэгдүүлсэн төслүүдийг хэрэгжүүллээ. Үүнд: Нидерланд улсад болсон “Today’s art” медиа урлагийн наадам, Норвеги улсадболсон“Инсомниа”медиаурлагийннаадам,Швейцарулсадболсон“SMArt”гэрэлзургийнурлангаар хангагдах хөтөлбөр, Камбож улсад болсон “Дэлхийн модны өдөр” олон улсын наадам, үзэсгэлэн, яармаг зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд Монголын уран бүтээлчдийг дэмжин оролцууллаа. 4
  5. 5. 4 Дараагийн онцлог төсөлд Урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Бид чадна-Бид авьяастай” төсөл юм. МУЗ нь Австралийн “Bus Stop Films” TББ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг кино урлагаар дамжуулан хөгжүүлэх, нийгэм дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай эерэг ойлголтыг төлөвшүүлэх зорилготой юм. Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд 2 жилийн турш хэрэгжүүлсэн “Чойжин ламын сүм музейн барилга байгууламжийн орчны нөлөөллийн судалгаа” төслийг амжилттай дуусгаж, тайлан ба хадгалалт хамгаалалтын зөвлөмжийг боловсруулан соёлын асуудал хариуцсан төр захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эцэст нь бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин, соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан бүхий л байгууллага, хувь хүн, хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнууддаа гүн талархал илэрхийлье! Доктор Нацагийн Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач 5
  6. 6. 4 УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР 6
  7. 7. 4 УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Монголынсоёлурлагийнсалбарынөрсөлдөхчадварыгнэмэгдүүлэх,олонулсынхамтынажиллагаагөргөжүүлэх замаар тэдгээрийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах. Хөтөлбөрийн 2018 оны үйл ажиллагааны товч танилцуулга: Урлагийн хөтөлбөр нь Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тэдгээрийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд 2018 онд кино, бүжиг, хөгжим, дүрслэх урлаг, урлагийн менежментийн чиглэлээр нийт 12 төслийг хэрэгжүүлж, 565 уран бүтээлчдийг хамруулан 12,000 үзэгчид олон нийтэд хүрч ажилласан байна. Тухайлбал, олон улсын бүжгийн 4 компанийг танилцуулсан “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн анхдугаар наадам, АНУ, Англи, Тайвань, Франц, ХБНГУ, Румын, БНХАУ-ын уран бүтээлчдийг оролцуулсан 3 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам, Канн, Берлиний олон улсын кино наадмаас шагнал хүртсэн олон улсын 12, Монголын 4 киног олон нийтэд хүргэсэн 10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам, Австри улсад зохион байгуулагдсан Монголын кино өдрүүдийг нэрлэж болно. Мөн “Гэрэлт Морьд” олон улсын хөтөлбөрт хамрагдах уралдаан болон дотоодын тэтгэлэг, SМArt, Нүүдлийн урлан, Камбож улсад болсон “Дэлхийн модны өдөр”, Норвегийн “Инсомниа” олон улсын медиа урлагийн наадамд уран бүтээлчдийг оролцуулж, чадавхийг дээшлүүлсэн байна. Хөтөлбөр нь эдгээр олон улсын төслөөр дамжуулан 28 орны уран бүтээлчидтэй харилцаа холбоогоо өргөжүүлсэн ба үүнд АНУ, Англи, Тайвань, Франц, ХБНГУ, Румын, БНХАУ, ОХУ, Канад, Австри, Австрали, Аргентин, Колумб, Чили, Исланд, Япон зэрэг орныг дурьдаж болно. 7
  8. 8. 4 СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ Төслийн зорилго: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх Төслийн танилцуулга: МУЗ нь 2018-2019 онд МУЗ-ийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг АНУ дахь МУЗ-ийн дэмжлэгтэйгээр 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, кино, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээлэл зэрэг соёл урлагийн салбарын нийт 21 манлайлагч залууст “Манлайлал”, “Төслийн менежмент”, “Маркетинг”, “Стратеги төлөвлөлт”,“Сан бүрдүүлэлт”, “Зохиогчийн эрх ба оюуны өмч”, “Соёлын бодлого”, “Байгууллагын засаглал” зэрэг цуврал 22 сургалтыг олон улсын болон дотоодын мэргэжилтнээр удирдуулан зохион байгуулсан. Хөтөлбөрийн оролцогчид МУЗ-ийн үйл ажиллагаанд хамрагдаж, туршлага судлан, нийгэмд чиглэсэн, бүтээлч бичил 4 төслийг санаачлан хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд шилдэг нэг оролцогчийг шалгаруулан АНУ-д дадлага хийх боломжийг олгодог. 2018 оны 11-р сард жазз дуучин Б.Өнөрзул сонгогдон, АНУ-ын “Earshot жазз хөгжмийн наадам”-д нэг сарын хугацаатай мэргэжлийн дагуу дадлага хийж, олон улсын туршлагаас суралцсан. Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: UB Inn hotel & gallery АНУ дахь МУЗ Earshot жазз хөгжмийн наадам, АНУ Уолтэр Женкинс, МУЗ-ийн дэд тэргүүн 8
  9. 9. 4 “УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙ Төслийн зорилго: “Улаан Гэр” галерейн зорилго нь уран бүтээлчдийг дэмжих, бизнесийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар МУЗ-ийн тогтвортой хөгжлийг дэмжих, сан бүрдүүлэхэд оршино. Төслийн танилцуулга: “Улаан гэр” галерей нь Монголиан Пропертис ХХК-ний дэмжлэгтэйгээр “Олимпик Резиденс”-т нэг жилийн хугацаатайбайрланажилласан.Энэхугацаандавьяаслаг,чадварлагуранбүтээлчдийнүзэсгэлэнгүнэтөлбөргүй гаргаж дэмжин ажиллалаа. Товч дурьдвал Сүхбүрэнгийн “Төөрсөн сүүдэр” уран барималын үзэсгэлэн, “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн “Тэнгэрт нэгэн удаа” медиа урлагийн үзэсгэлэн, уран бүтээлч Ц.Ягаанцэцэгийн “Гэгээ” бие даасан үзэсгэлэн, гэрэл зурагчин Д.Даваанямын “Хүмүүс-7”, Б.Рэнцэндоржийн “+-40” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, мөн “Моушин Монголиа” Орчин үеийн бүжгийн наадмын хүрээнд уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Дахин Төрөлт” үзэсгэлэн багтаж, эдгээр бүтээлч үйл ажиллагаа, арга хэмжээг дамжуулан 1000 орчим хүнд үйл ажиллагаагаа таниулж, сан бүрдүүлсэн байна. Төслийн хамтрагч: “Монголиан Пропертис” ХХК 9
  10. 10. 410
  11. 11. 411
  12. 12. 4 “САЛХИЙГ МЭДЭР” НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, хөгжмийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх Төслийн танилцуулга: Монгол-Солонгосын уран бүтээлчдэд харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгох зорилготой “Нүүдлийн урлан” хөтөлбөрийг Солонгосын Урлагийн Зөвлөлийн санхүүжилт, “Mongolian Quest” ХХК-ын дэмжлэгтэйгээр “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулсан. Тус нүүдлийн урланд Үндэсний урлагийн их театр, Түмэн эх, Улаанбаатар чуулгын нийт 6 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “Noreum Machi” хамтлагийн 5 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялан байгалиас онгод урам авч, чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж хамтран ажилласан. Эдгээр Монгол-Солонгос уран бүтээлчдийн хөгжмийн шинэ бүтээлийн хамтарсан тоглолтыг “Улаан гэр” бүтээлч орон зайд зохион байгууллаа. Төслийн хамтрагч: “Noreum Machi” хамтлаг “Mongolian Quest” ХХК 12
  13. 13. 413
  14. 14. 4 “AAN-ACM УЛААН ГЭР” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР Төслийн зорилго: Уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, бүтээн туурвих үйл явцыг дэмжих. Төслийн танилцуулга: МУЗ нь “Азийн Урлагийн Мэдээ” сэтгүүлтэй хамтран уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “ANN-ACM Улаан Гэр” урлангаар хангах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт залуу уран бүтээлч Ж.Мөнхжаргал хамрагдаж урлангийн хугацаанд бүтээсэн бүтээлүүд оролцсон үзэсгэлэнгээ 2018оны10сард“УлаанГэр”бүтээлчоронзайдгаргасанбайна.МөнкинонайруулагчП.Золжаргалтусхөтөлбөрт шалгарч “Нүцгэн гэрэл”, “Шар автобус” кино зохиолуудаа бичсэн ба одоо “Нүцгэн гэрэл” богино хэмжээний киноныхоо зураг авалтанд ороод байна. Төслийн хандивлагч: Иен Финдлей Браун, “Азийн урлагийн мэдээ” сэтгүүлийн эрхлэгч 14
  15. 15. 415
  16. 16. 4 “ДЭЛХИЙН МОДНЫ ӨДӨР” ОЛОН УЛСЫН НААДАМ Төслийн зорилго: Уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, монголын соёл урлагийг олон улсад сурталчлах Төслийн танилцуулга: МУЗ нь модон сийлбэрч уран бүтээлчдийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагөргөжүүлэх,урлагийнбайгальорчинболонороннутгийнхөгжилдоруулаххувьнэмрийгнэмэгдүүлэх, монголын соёл урлагийг олон улсад сурталчлах зорилготойгоор Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэгийн “Дэлхийн Модны Өдөр” олон улсын наадамд хамтран ажилласан билээ. Тус наадам нь 2018 онд Камбож улсад болсон ба мод хүн төрөлхтөний амьдрал, тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг олон нийтэд таниулах зорилготойгоор жил бүр өөр улсад зохион байгуулагддаг соёл урлагийн арга хэмжээ юм. Уг наадамд уран бүтээлч С.Цэнгэл уригдан оролцсон ба өөрийн уран бүтээлээ олон улсын хамтарсан үзэсгэлэнд танилцуулж, модон сийлбэрийн амьд үзүүлбэрт оролцож, уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл урласан. Төслийн хамтрагч: Олон Улсын Мод Хамгаалах Соёлын Нийгэмлэг, БНХАУ 16
  17. 17. 417
  18. 18. 4 УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР 18
  19. 19. 4 ОЛОН НИЙТИЙН УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Урлагийн боловсролоор дамжуулан үндэсний болон хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч иргэд, нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах Хөтөлбөрийн 2018 оны үйл ажиллагааны товч танилцуулга: 2018 онд Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөр нь хүүхэд залуучууд ба олон нийтэд чиглэсэн 8 төслөөр дамжуулан санхүүгийн бэрхшээлтэй 11 оюутанд сургалтын тэтгэлэг олгон, хотын захын дүүрэгт оршин суудаг 489 хүүхэд багачууд (үүнээс: 9 оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд)-ийг уран зураг, сонгодог хөгжим, кино урлагийн сургалтанд хамруулж, тэдний өөртөө итгэх итгэл, бүтээлч сэтгэлгээг хөгжлүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Эдгээр хөтөлбөрүүдийг Монголын 30 уран бүтээлч, 18 эмч, эмнэлгийн ажилтан, Австрали улсын 2 киноны уран бүтээлч, АНУ-ын 5 арт терапист багш нартай хамтран хэрэгжүүлж, хотын захын дүүргийн хүүхэд багачууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ба тэдний эцэг эх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, урлаг сонирхогч-олон нийт зэрэг нийгмийн зорилтот бүлгүүдэд үйл ажиллагаагаа хүргэж чадсан. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 2000 гаруй хүнийг оролцуулан, 6000 гаруй хүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл хүргэсэн. Түүнчлэн хөтөлбөр нь шинэ агуулга, хамтрагчдын тусламжтайгаар олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, дотоодын уран бүтээлч, багш нарын чадавхийг дээшлүүлэх замаар цар хүрээгээ өргөжүүлэн ажилласан байна. 19
  20. 20. 4 “УРЛАГТАЙ ЯРИА” МЕДИА ТӨСӨЛ Зорилго: Урлагаар дамжуулан нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсрол олгох, соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх Төслийн танилцуулга: Дөрөв дэх жилдээ үргэлжилж буй “Урлагтай яриа” медиа төслийн хүрээнд олон нийтэд зориулсан танин мэдэхүйн цуврал нийтлэл болон уулзалтыг зохион байгууллаа. Тухайлбал, сэтгүүлч Б.Гэрэлмаатай хамтран “Контемпорари бүжиг буюу Олсноо алдахуй”, “Соёлын наадмыг зорих 21 шалтгаан” нийтлэл бэлтгэн, МУЗ-ийн цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан хүргэсэн. Мөн “Урлагтай Яриа” цуврал уулзалтанд барималч Н.Сүхбүрэн, Ё.Төгөлдөр, зураач Ц.Ягаанцэцэг, медиа уран бүтээлч Б.Мөнхзул, БНХАУ- ын медиа уран бүтээлч Хуан Хуань ба Су Нан, Румын улсын уран бүтээлч Алберт Александру, ХБНГУ-ын уран бүтээлч Николай Фон Салвиц, Их Британы уран бүтээлч Даниэль Гэймар, Тайваны уран бүтээлч Мэя Чен нартай уран бүтээлийн ярилцлага хийж, 1000 гаруй урлаг сонирхогч залуучуудыг хамруулсан байна. Төслийн хамтрагч: News.mn Ub life Тойм сэтгүүл unuudur.mn Гэрэг сэтгүүл 20
  21. 21. 421
  22. 22. 4 “ӨНГӨТ ӨДӨР” УРЛАГААР АНАГААХУЙ ТӨСӨЛ Зорилго: Дүрслэх урлагаар дамжуулан эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй хүнд өвчтэй иргэдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх замаар “арт терапи” (урлагаар анагаахуй) эмчилгээний олон улсын арга зүйг нэвтрүүлэх Төслийн танилцуулга: 2018оны7сардАНУ-ынХоспиталАртСангийн5сургагчбагшийнудирдлагандорШастинынэрэмжит3-рэмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний Төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн 18 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 3 сэтгэл зүйч, уран бүтээлчид болон тэдгээрт хэвтэн эмчлүүлж буй 135 өвчтөнд дүрслэх урлагаар дамжуулан анагаах сэтгэл заслын сургалтыг зохион байгуулсан. Төслөөр дамжуулан төрийн болон төрийн бус, бизнесийн, олон улсын байгууллагын хамтын бүтээлч үйл ажиллагааг бэхжүүллээ. Улмаар “Өнгөт өдөр” төслийн агуулгыг зөвхөн эмнэлгийн өвчтөнүүд төдийгүй бизнесийн байгууллагын захиалгаар хамт олонд шинэлэг сонирхолтой хамтын бүтээл туурвих, багаар ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай сургалтыг уран бүтээлч В.Ундраатай хамтран Монос ХХК-ний 60 ажилчдад зохион байгуулсан. бүтээлч сэтгэлгээ багаар ажиллах чадавхийг дээшлүүлсэн. Цаашид “Өнгөт өдөр” төслийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон бизнесийн байгууллага, хамт олны захиалгаар цар хүрээгээ өргөжүүлэн хэрэгжүүлнэ. Төслийн хамтрагч: АНУ-ын Хоспитал Арт Сан Шастины нэрэмжит 3-р эмнэлэг Хавдар Судлалын Үндэсний Төв Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Монос ХХК Төслийн хандивлагч: Монгол Эм Импекс Концерн Капитал Банк 22
  23. 23. 423
  24. 24. 4 “БИД ЧАДНА-БИД АВЬЯАСТАЙ” ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН КИНО УРЛАГИЙН ТӨСӨЛ, 1-Р ШАТ Зорилго: Кино урлагаар дамжуулан оюуны ялгаатай хөгжилтэй залуучуудад амьдрах ухаан, бие даах чадвар олгох Төслийн танилцуулга: МУЗ нь Австралийн “Bus Stop Films” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, “Оролцоог хангасан кино бүтээл туурвих нь” сургалтын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх албан ёсны эрхийг баталгаажуулсан. Төслийн 1-р шатанд Австралийн “Bus Stop Films” ТББ-ийн 2 уран бүтээлч-багш 2018 оны 10 сард хүрэлцэн ирж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, аргачлалыг МУЗ-ийн ажилтан болон 6 уран бүтээлчид зааж сурган, 9 оюуны ялгаатай хөгжилтэй залуучууд, тэдний эцэг эхийг жишиг сургалтанд хамруулсан. Төслийн 2-р шатыг 2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хамтрагчид: Bus Stop Films, Австрали улс Монголын Дауны Холбоо Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхчүүдийн Холбоо Төслийн хандивлагчид: БСШУСЯамны Соёл Урлаг Хөгжүүлэх Сан Рожер Перри, Австрали улс 24
  25. 25. 425
  26. 26. 4 “УРЛАГ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” ХОТЫН ЗАХЫН ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН СОНГОДОГ ХӨГЖМИЙН ТАЙЛБАРТ ТОГЛОЛТ Зорилго: Хувь хүний хөгжилд урлагийн үр нөлөөг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх Төслийн танилцуулга: 2018 оны “Урлаг хөгжлийн төлөө” төслийн хүрээнд Улаанбаатар хотын СХД-ийн 65-р сургууль, Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор 5-р сургууль, Чингэлтэй дүүргийн 11-р сургуулийн 10-14 насны 300 хүүхдийг бишгүүр хөгжмийн интерактив сургалтанд хамруулан, тэдэнд утсан хөгжим ба үлээвэр хөгжмийн тайлбарт концертыг толилуулав. Сургалт болон концертыг 11 мэргэжлийн залуу хөгжимчидтэй хамтран зохион байгуулж, улмаар хүүхдүүдэд 20 бишгүүр хөгжмийг бэлэглэн, цаашид хөгжмийн урлагаар дамжуулан өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нээсэн. Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо Монголиан Дижитал Арт СХД-ийн 65-р сургууль Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор 5-р сургууль Чингэлтэй дүүргийн 11-р сургууль Хүүхдийн Урлан Бүтээх Төв 26
  27. 27. 4 “МИНИЙ МӨРӨӨДӨЛ” ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН СУРГАЛТ БА ҮЗЭСГЭЛЭН Зорилго: Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний урлагийн боловсролыг дэмжих Төслийн танилцуулга: “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдааныг олон нийтэд нээлттэй зарлан, 200 хүүхдийн бүтээлийг цахимаар хүлээн авч, 150 хүүхдийг Хүүхдийн Урлан Бүтээх Төв дээр зохион байгуулагдсан уран зургийн сургалтанд хамрууллаа. “Миний Мөрөөдөл” хүүхдийн үзэсгэлэнг 8 уран бүтээлчийн хамт зохион байгуулж, 300 гаруй хүн ирж сонирхсон ба 6000 гаруй хүмүүс мэдээ, мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Төслийн хамтрагч: Хүүхдийн Урлан Бүтээх Төв Төслийн хандивлагч: ХАС Банк 27
  28. 28. 428
  29. 29. 4 “ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” БА ОРИФЛЭЙМ МОНГОЛ ХХК-НЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Зорилго: Соёл урлагийн чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнуудын сурах хүсэл эрмэлзэлийг тэтгэх, сургалтын тэтгэлэг олгох Төслийн танилцуулга: МУЗ нь Соёл Урлагийн Их Сургууль болон МУ-ын Консерваторид амжилттай суралцаж буй санхүүгийн бэрхшээлтэйоюутнуудынсураххүсэлэрмэлзлэлийгтэтгэндэмжих,ирээдүйнурлагийнманлайлагчдыгтөрүүлэх замаар Монголын соёл урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлж ирлээ. Үүнд: - Америкийн Монголчуудын Соёлын Холбооны дэмжлэгээр “Ирээдүйн авьяастан” хөтөлбөрийг ес дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж, СУИС-ийн 3 оюутанд тэтгэлэг, - Орифлэйм Монгол ХХК-ны нэрэмжит тэтгэлэг”-ийг долоо дах жилдээ Монгол Улсын консерваторийн 8 оюутанд тус тус олгож, ирээдүйн урлагийн манлайлагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн. Төслийн хамтрагч: МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль, Монгол Улсын Консерватори 29
  30. 30. 4 ЛЮБИ-ЖЕНКИНС МОНГОЛ-АМЕРИКИЙН СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР Зорилго: Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, дэмжих Төслийн танилцуулга: 2018 онд Зориг Сантай хамтран Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх, дэмжих зорилготой Монгол-Америкийн хүүхэд залуучуудын соёлын солилцооны хөтөлбөрийг зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2017-2018 оны ээлжит хөтөлбөрт ЕБС-ийн ахлах ангийн 35 сурагч хамрагдаж, үндэсний өв соёл, соёлын олон төрөл зүйлст суралцсаны зэрэгцээ ардчилал, иргэнийнийгмийнталаархмэдлэгээдээшлүүлж,хамтарсан4бичилтөсөлхэрэгжүүлжтуршлагахуримтлууллаа. Мөн амжилттай суралцсан сурагчид хоёр орны соёл, боловсролыг танин мэдэх 14 хоногийн аялалд хамрагдаж, АНУ-аас 5 сурагч, Монголоос 5 сурагч, МУЗ-ийн ажилтан хамрагдан харилцан хоёр оронд айлчилсан болно. Төслийн хамтрагч: Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗ Зориг Сан Уолтер Женкинс, МУЗ-ийн дэд тэргүүн 30
  31. 31. 431
  32. 32. 4 СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР 32
  33. 33. 4 СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР Хөтөлбөрийн зорилго: Соёлын өвийг олон нийтэд сурталчлан түгээх, хадгалан хамгаалах. Хөтөлбөрийн 2018 оны үйл ажиллагааны товч танилцуулга: МУЗ-ийн Соёлын өвийн хөтөлбөр нь Монголын биет ба биет бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтэд соёлын өвийн талаар сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн болно. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар дамжуулан соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага ба гадаад дотоодын бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирлээ. 2018 онд тус хөтөлбөр нь түүх соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулахчиглэлээр“Чойжинламынсүммузейннөлөөллийнсудалгаа”-нытайланбахадгалалтхамгаалалтын зөвлөмжийг боловсруулж соёлын асуудал хариуцсан төр захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөн бол соёлын өвийг сурталчлан түгээх зорилгоор язгуур урлагийн залуу уран бүтээлчдийг Туркийн Анталя хотын Олон Улсын Хүүхэд Залуучуудын Урлагийн наадам оролцуулсан. Мөн соёлын биет бус өвийг сурталчлах “Соёлын наадам”- ыг 11 дэх жилдээ зохион байгуулан нийт 30 гаруй уран бүтээлчдийг үйл ажиллагаандаа хамруулан 15.000 хүнд хүрч ажилласан байна. 33
  34. 34. 4 СОЁЛЫН НААДАМ Төслийн зорилго: Монголын нүүдэлчдийн өв соёл, ардын урлагийг гадаад дотоодын үзэгчдэд таниулан сурталчлах, үндэсний их баяр наадмын соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх Төслийн танилцуулга: МУЗ нь Соёл урлагийн их сургууль, Улсын их баяр наадам зохион байгуулах комисстой хамтран Улсын их баяр наадмын үеэр наадамчин олон, хүүхэд залуус, жуулчдад Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг таниулан сурталчлах зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний урлагийн наадмыг Хүй долоон худагт арван нэг дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. “Соёлын Наадам”-ын үеэр “Монголын нэг өдөр” гар урлалын өртөө, “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолтыг тус тус зохион байгуулж, “Эсгий гар урлал”, “Уран бичлэг”, “Үндэсний хувцас, хэрэглэл”, “Нум сум харваа”, “Ардын аман зохиол” зэрэг өртөөгөөр дамжуулан биет болон биет бус соёлын өвийг сурталчилан таниулахын зэрэгцээ “Морьтны гайхамшиг” тоглолт, “Аварга Монгол” баримлууд бүхий урлагийн арга хэмжээг олон нийтийн хүртээл болгосон. Соёлын наадмыг зохион байгуулахад 100 орчим уран бүтээлчид, урлаг, уран сайхны ажилчид, 98 оюутан, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, 20’000 гаруй наадамчин олон, 2000 гадаадын жуулчдад үндэсний урлагаа таниулан сурталчиллаа. Төслийн хамтрагч: МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль Улсын Их Баяр Наадам Зохион Байгуулах Комисс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар Төслийн хандивлагч: Рио Тинто Хаан Банк Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар 34
  35. 35. 435
  36. 36. 4 “АНТАЛЯ” ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН УРЛАГИЙН НААДАМ Төслийн зорилго: Монголын ардын урлаг, соёлын өвийг олон улсад сурталчилах, Монгол, Туркийн соёл урлагийг харилцан таниулахад хувь нэмэр оруулах, залуу уран бүтээлчдэд ур чадвараа дээшлүүлэх, олон улсын уран бүтээлчидтэй мэдлэг чадвараа солилцох, суралцах боломж олгох. Төслийн танилцуулга: Туркийн 14 дэх удаагийн “Анталя” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын урлагийн сургуулийн 10 уран бүтээлч хүүхэд амжилттай оролцож, 3 удаагийн тоглолтоор Монголын соёлын биет бус өв хөөмий, уртын дуу, бий биелгээ зэрэг үндэсний язгуур урлагийг олон улсад сурталчиллаа. Тус наадамд Монгол улсаас 3 бүжигчин, 6 хөгжимчин, 1 дуучин, 2 багш, МУЗ-ийн 1 ажилтан бүхий нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд Ататурк парк, Бүгд найрамдах талбай дээрх хоёр төрлийн Нөхөрлөлийн парад болон Туркийн залуучуудын өдрөөр дөрвөн орны хүүхдүүд оролцсон урлагийн арга хэмжээнд тус тус эх орноо төлөөлөн оролцож, олон улсын хүүхэд залуучуудаас туршлага судаллаа. Уг төслөөр Монголын ардын урлагийг олон улсад таниулахаас гадна Өмнөговь аймгийн залуу уран бүтээлч сурагчдыг чадавхижуулсан болно. Түүнчлэн энэхүү наадмаар дамжуулан Монголын залуу үеийг олон улсын өсвөр залуу үеийнхэнтэй харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлж, ардын уламжлалт соёл урлагийг олон улсын хэмжээнд хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хуваалцах боломж олгосон юм. Төслийн хамтрагч: Анталя Олон Улсын Хүүхдийн Наадам, Турк улс Өмнөговь Аймгийн Ханхонгор сумын сургууль Төслийн хандивлагч: Номадик Экспедишнс ХХК АНУ дахь МУЗ 36
  37. 37. 437
  38. 38. 4 ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 38
  39. 39. 4 ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2018 оны үйл ажиллагааны товч танилцуулга: МУЗ-ийн Хөгжлийн хөтөлбөр нь Монголд үйл ажиллагаа явуулж бyй гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах замаар МУЗ-ийн тогтвортой хөгжлийг дэмжих, сан бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно. 2018 онд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа тогтворжин, харилцагч болон гишүүн байгууллагын итгэлийг хүлээсэн, захиалагчийн сонирхол, таашаалд нийцсэн арга хэмжээ, МУЗ-ийн Гишүүнчлэл, “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! үйлчилгээг явуулж ирлээ. “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! үйлчилгээ Хөгжлийн хөтөлбөр нь зургаа дах жилдээ “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд байнгын харилцагч байгууллагын тоо 2 дахин нэмэгдсэн. 2018 оны 12 сарын байдлаар Францын ЭСЯ, Прайсвотерхаус күүперс Аудит ХХК, АНУ-ын ЭСЯ, Зориг сан, Америкт Төгсөгчдийн Холбоо зэрэг 7 байгууллагын хүлээн авалтыг зохион байгуулж, нийт 30,500 ам.долларын санг бүрдүүлсэн байна. 39
  40. 40. 4 “СОЁЛЫН ДОВТОЛГООН” ТА АМАР, БИД ХИЙЕ! ҮЙЛЧИЛГЭЭ Хөгжлийн хөтөлбөр нь зургаа дах жилдээ “Соёлын довтолгоон” Та амар, бид хийе! байгууллага хамт олны захиалгат хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулдаг үйлчилгээг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд байнгын харилцагч байгууллагын тоо 2 дахин нэмэгдсэн. 2018 оны 12 сарын байдлаар Францын ЭСЯ, Прайсвотерхаус күүперс Аудит ХХК, АНУ-ын ЭСЯ, Зориг сан, Америкт Төгсөгчдийн Холбоо зэрэг 7 байгууллагын хүлээн авалтыг зохион байгуулж, нийт 30,500 ам.долларын санг бүрдүүлсэн байна. 40
  41. 41. 4 ГИШҮҮНЧЛЭЛ Хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг нь МУЗ-ийн гишүүнчлэлийн үйл ажиллагаа байдаг. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, уран бүтээлчийг дэмжих үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Бид танд урлагийг ойртуулна!” МУЗ-ийн гишүүнчлэлийн аяны нээлтийг 2018 оны 3 сарын 15-ны өдөр “BaRock Cello” нэртэйгээр зохион байгуулсан. 2018 оны 12-р сарын байдлаар МУЗ-ийн гишүүнчлэлд 6 байгууллага, 54 хувь хүн элсэн, бэлнээр 26,527 ам.доллар, бэлэн бусаар 768 ам.долларын сан бүрдүүлсэн болно. 41
  42. 42. 4 МУЗ-ИЙН ХАНДИВЛАГЧИД БА ХАМТРАГЧИД МУЗ-ИЙН ТӨСЛИЙН ХАНДИВЛАГЧИД $10.000+ • Америк дахь Монголын Урлагийн Зөвлөл • Солонгосын Урлагийн Зөвлөл • Делойт Онч Аудит ХХК • Францын Элчин Сайдын яам • М-Си-Эс Групп • Швейцарын уулархаг мужийн тогтвортой хөгжлийн сан • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар • Нийслэлийн Соёл Урлагийн Газар • Номадик Монголиа Экспедишн ХХК • Рожер Перри, Австрали улс • Рио Тинто ХХК • Стимулеринг сан, Нидерланд улс • Швейцарын Хөгжлийн Агентлаг • Төгөлдөр Сан /бэлэн бус/ • АНУ-ын элчин сайдын яам • Уолтер Женкинс, АНУ $5,000-$9,999 • БСШУСЯ-ны Соёл, Урлагийн Бодлогын Газар • Корпорэйт Зочид буудал /бэлэн бус/ • Австралийн Элчин Сайдын Яам • Embassy of Australia • Гёте Интстиут Монгол • Хаан Банк • Хаан Банк Сан • Хас Банк • Степ Паблишинг ХХК $1,000-$4,999 • Билл Колеман Данс, Канад улс • Канадын Элчин Сайдын яам • Гёте институт Сөүл /бэлэн бус/ • Гуру Медиа ХХК • Локарно Кино Наадам, Швейцар • Монгол-Америкийн Соёлын Холбоо, АНУ • Монголиан Дижитал Арт • Монголиан Пропертис ХХК /Бэлэн бус/ • Орифлэйм Монгол ХХК • Дэлхийн Модны Нийгэмлэг, АНУ /Бэлэн бус/ US $1,000 хүртэлх • Б.Бямбасайхан & Д.Өнөржаргал • Капитал Банк • Монгол улсаас Бүгд Найрамдах Австри Улсад Суугаа Элчин Сайдын Яам • Монгол Эм Импекс ХХК • Монос Фарм ХХК • Степпкупер с ХХК • Хоспитал арт сан, АНУ • Э.Туул 42
  43. 43. 4 ХАМТРАГЧИД • Алтан Хальс Холбоо • Анкор төв • Монгол Францын Төв • BaRock Cello утсан хөшжмийн хамтлаг • Bus Stop Films, Австрали улс • Bluefin ХХК • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам • Гамма агентлаг • Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей • Гуру Медиа ХХК • D-Light ХХК • Дуурь Бүжгийн Эрдмийн Театр • ОХУ – кино экспортын агентлаг • Зориг Сан • Lhamour Brand • MN17 арт галерей • Mongolia Quest ХХК • Монгол Улсын Консерватори • Монгол Наадам Цогцолбор • Монголын Уран Зургийн Галерей • Монголын Дауны Холбоо • Монголын Кино Урлагийн Зөвлөл • Монголын Мэргэжлийн Хөгжмийн Холбоо • Монголын Үндэсний Номын Сан • Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв • Нийслэлийн Улаанбаатар Чуулга • Номадик Балет Продакшн • Нью Медиа Маркетинг Агентлаг • Ririe-Woodbury Бүжгийн компани, АНУ • PricewaterhouseCoopers аудит • Playtime амьд хөгжмийн наадам • Соёлын Өвийн Үндэсний Төв • Соёл Урлагийн Их Сургууль • СУИС-ийн Дүрслэх, Дизайн Урлагийн Сургууль • СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургууль • Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль • Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв • Таван Богд Менежмент ХХК • Today’s Art Festival, Нидерланд улс • Тэнгис Кино Театр • Туда сюда, ОХУ • Тусгал ТББ • Премиум Капитал Трейдерс ХХК • Улсын Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо • Улсын Филармони • UB Inn Hotel & Gallery /Бэлэн бус / • Үлэмж Продакшн • Үлэг Гүрвэлийн Төв Музей • Хавдар Судлалын Үндэсний Төв • Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа Цогцолбор Сургууль • Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоо • Чойжин Ламын Сүм Музей • Шастины нэрэмжит Улсын Нэгдсэн Гуравдугаар Эмнэлэг • Эвент Монголиа ХХК 43
  44. 44. 4 МУЗ-ИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАМТРАГЧИД / ACM MEDIA PARTNERS • Artavenue.mn • Ikon.mn • Bloomberg TV • Боловсрол телевиз • VOD.mn • VTV • Gereg magazine • Gogo.mn • Eagle.mn • Like TV • MASS TV • MN25 • Mongol messenger сонин • Монгол телевиз • МҮОНРТ • News.mn • Niislel Guide magazine • NTV • OLLOO TV • Өнөөдөр сонин • SBN TV • Star TV • TM TV • ТОЙМ сэтгүүл • Tegshee’s Movie Corner • UB life • UBS TV • ECO TV • ETV 44
  45. 45. 4 МУЗ-ИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА Эрхэм хандивлагч $5.000+ Ард Санхүүгийн Нэгдэл Тэтгэгч $1,000-4,999 Эрнст янг Монголиа аудит /бэлэн бус / MSM Group ХХК /бэлэн бус / Ноамдик Экспедишнс ХХК Ноён Уул Эрдэнэ ХХК /бэлэн бус/ Тайваний Худалдаа Эдийн Засгийн Төлөөлөгчийн Газар Зориг Сан Анд $500-$999 Сант Марал Сан Чик Монголиа ХХК / бэлэн бус/ General Electric Монгол дахь Төлөөлөгчийн Газар МУЗ-ИЙН ГИШҮҮД Хүндэт эрхэм хандивлагч $10.000+ Рожер Перри, Австрали Хүндэт Хандивлагч 1.000.000₮+ Б.Доржпагма & Сара Морроу П.Цагаан М.Урнаа Б.Энхбат Хандивлагч 400.000₮- 1.000.000₮ Ч.Ганболд & О.Энхтуяа Н.Ганхуяг & Ч.Батгэрэл /бэлэн бус/ Камерон Макрей & Г.Даваа-Энх М.Золзаяа Тэтгэгч 400.000₮ О.Байгаль Ж.Чимэг Д.Хулан Анд 200.000₮ М.Агерке Т.Амарсайхан Б.Ариунаа Д.Бадам Ё.Бадрал С.Батсүх С.Болормаа Г.Бэхбат П.Гантуул Т.Ганцэцэг Гари Хофман Д.Гэрэлтөв Дэвид Спрул Д.Давааням /бэлэн бус/ С.Долгор Э.Должинсүрэн Б.Индра С.Ичинхорлоо & Ц.Ганзориг Ч.Ичинхорлоо Ж.Лхагвадэмчиг Jazz Train хамтлаг /бэлэн бус/ М.Мөнхбаатар П.Номинбилэг А.Одмаа Д.Оргилтуяа Д.Отгонсүрэн С.Саран Э.Сугархорлоо Г.Сүрэнжав /бэлэн бус/ Б.Уранзаяа /бэлэн бус/ Ч.Энхболд Ш.Энхжаргал Э.Энхжаргал /бэлэн бус/ Ц.Ягаанцэцэг 45
  46. 46. 4 Ц.Ариунаа Продюсер, Гуру Медиа ХХК Ахмет Язал Турк улсын элчин сайд Г.Аюурзана Зохиолч, яруу найрагч Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Б.Батсайхан Захирал, Монголын хөрөнгө оруулалтын сан Г.Батсүх ТУЗ-ийн дарга, Оюу Толгой компани Л.Болд Барималч Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Ч.Ганболд ТУЗ-ийн Дарга, ХАС Банк Т.Ганболд, Үүсгэн байгуулагч, Корпорэйт Зочид Буудал Дэвид Спрул Канадын Элчин Сайд* Б.Доржпагма Захирал, Гэр Гарден У.Жалсаа Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК, төлөөлж Б.Ундраа, Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Жон Бeлл Гүйцэтгэх захирал, Хаан Банк Жон Лангтри Австрали улсын элчин сайд Камерон Макрей Ерөнхий захирал, ‘Tarva’ хөрөнгө оруулалт, зөвлөх компани Т.Лхагвадорж Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Ж.Майзориг Партнер, ХаанЛекс Партнерс ХХН хуулийн фирм Г.Мэнд-Ооёо Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи Удирдах зөвлөл 2018 оны 12 сарын байдлаар 46
  47. 47. 4 Н.Ганхуяг Урлагийн менежер Ш.Норжинбат Гүйцэтгэх захирал, Делоит Онч Аудит ХХК Ж.Од Ерөнхийлөгч, М-Си-Эс Групп Х.Отгонтуяа Төгөлдөр сангийн Тэргүүн С.Оюун Тэргүүн, Зориг Сан Ж.Оюунгэрэл ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК Роберт Тэйт АНУ-ын Элчин Сайдыг төлөөлж Олон нийттэй харилцах албаны дарга Л.Сумати Захирал, Сант Марал Сан Такаока Масато Япон улсын элчин сайд Э.Туул Ерөнхийлөгч, Ажигана Групп Уолтэр Женкинс МУЗ-ийн Дэд тэргүүн, Инклюсив Солюшнс ХХК-ийн Ерөнхийлөгч П.Цагаан Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК Филип Мерлин Францын Элчин Сайд Б.Энхбат Партнер, ХаанЛекс Партнерс ХХН хуулийн фирм 47
  48. 48. 4 МУЗ-ийн Хороодын гишүүд ** 2018 оны 12 сарын байдлаар Гүйцэтгэх хороо Дарга: Б.Энхбат Партнер, ХаанЛекс Партнерс ХХН хуулийн фирм Гишүүд: Ц.Ариунаа Продюсер, Гуру Медиа ХХК Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Н.Жанцанноров МУЗ-ийн Тэргүүн Ш.Норжинбат Гүйцэтгэх захирал, Делоитт Онч Аудит ХХК Л.Сумати Захирал, Сант Марал Сан П.Цагаан Гүйцэтгэх захирал, Степпкупер ХХК Уолтэр Женкинс МУЗ-ийн Дэд тэргүүн, Ерөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК 48
  49. 49. 4 Хөгжлийн хороо Дарга: Б.Бямбасайхан Тэргүүн, Монголын Бизнесийн Зөвлөл Гишүүд: Ё.Бадрал Гүйцэтгэх захирал, Mongolia Quest Ч.Ганболд ТУЗ-ийн Дарга, ХАС Банк Н.Жанцанноров МУЗ-ийн тэргүүн Х.Отгонтуяа Тэргүүн, Төгөлдөр Сан Ж.Оюунгэрэл ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК Р.Туяацэцэг Ерөнхий захирал, Монре Импекс ХХК Хөтөлбөрийн хороо Дарга: Л.Болд Барималч Гишүүд: Г.Аюурзана Яруу найрагч Б.Баяраа Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, СУИС Н.Ганхуяг Урлагийн менежер Г.Энхбат Захирал, Соёлын Өвийн Төв 49
  50. 50. 4 МУЗ-ИЙН АЖИЛТНУУД О.Одгэрэл Гүйцэтгэх захирал odgerel@artscouncil.mn Б.Номинтуяа Урлаг ба Хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал arts@artscouncil.mn Х.Оюундарь Олон Нийтийн Урлагийн Боловсролын Хөтөлбөрийн захирал culture@artscouncil.mn Д.Баянмөнх Соёлын Өвийн Хөтөлбөрийн захирал heritage@artscouncil.mn Б.Оюунсүрэн Хөтөлбөр зохицуулагч education@artscouncil.mn Д.Оюунсүрэн Ерөнхий Нягтлан бодогч grants@artscouncil.mn Ч.Чинбаатар Хөтөлбөр зохицуулагч marketing@artscouncil.mn М.Биндэръяа Хөтөлбөр зохицуулагч program@artscouncil.mn Б.Батгэрэл Хөтөлбөрийн ажилтан (2013-2018) associate@artscouncil.mn Г.Гэрэлсүрэн Хөтөлбөрийн ажилтан redger@artscouncil.mn С.Бадамхорол Хөтөлбөрийн туслах assistant@artscouncil.mn 50
  51. 51. 4 МУЗ-ИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ ХАНДИВЛАГЧ РОЖЕР ПЕРРИГИЙН МЭНДЧИЛГЭЭ Юуны өмнө энэхүү жилийн тайлантай танилцаж суугаа эрхэм уншигч таньтай миний бие МУЗ-ийн Эрхэм Хүндэт Хивлагчийн хувьд дахин мэндчилж байгаадаа баяртай байна. Өмнөх жилүүдэд дурьдаж байсанчлан Монголчуудын хувьд соёлын өвийг хадгалж хамгаалах нь нэн чухал асуудал хэвээр байна. Энэ ч утгаараа МУЗ нь соёлын өвийн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаад нь би баяртай байдаг. Хөх тэнгэрийн орныг зорьж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхэд олон зуун жилийн улбаатай өв соёл, түүхэн замнал чухал. Гэхдээ энэхүү замналыг хадгалан хамгаалахад олон талт хамтын ажиллагаа их үүрэгтэй гэж боддог. Улс орон хөгжихийн хэрээр нийгмийн хөгжилд учрах дарамт шахалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байдаг. Ийнхүү даяаршиж буй нийгэмд Монголчууд өөрсдийн өв уламжлалыг дээдлэн, бахархам сайхан түүхтэй үндэстний нэг гэдгээ бүү мартаасай гэж хүсдэг. Өнгөрсөн үеийн түүх өнөө үед давамгайлахгүй ч ирээдүй хойч үеийнхэнд өөрсдийн үнэ цэнээ тодорхойлоход чухал ач холбогдолтой. МУЗ-ийн төсөл, хөтөлбөрүүд нь Монголын ирээдүйд хувь нэмэрээ оруулахын хэрээр энэхүү хос үүргийг хүлээн зөвшөөрч үйл ажиллагаагаа явуулдаг гэдэгт би итгэдэг. Би та бүхэнд МУЗ-ийн 2019 онд хэрэгжүүлэх хоёр төслийг энд онцолж дурдъя. Эхний төсөл М-Си-Эс Группийн 25 жилийн ойн хүрээндээ хэрэгжүүлж буй “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр юм. Харин энэхүү тэтгэлэгийг М-Си-Эс Групп МУЗ-д гардуулсан гэж дуулаад би тэднээр их бахархаж байлаа. Тэр тусмаа олон жилийн өмнөөс дэмжиж, хамтран ажиллаж ирсэн Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төсөл энэхүү тэтгэлэгийн анхны төслөөр шалгарсанд тун их баярласан. Байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжиж буй энэ төсөл нь Монголын болон гадаадын бизнесийн байгууллагуудад үлгэр жишээ төсөл болно хэмээн найдаж байна. М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Од захирал энэхүү санаачлагыг гарган, дэмжиж ажилласанд талархал илэрхийлэхийн ялдамд Монголд эргэн очихдоо төслийн үр дүнг харна гэхээс тэсэн ядан хүлээж сууна. Удаах төсөл нь “Бид чадна-бид авьястай” кино урлагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг өөртөө итгэлтэй, урам зоригтой иргэн болж төлөвшихөд чиглэсэн төсөл юм. Төслийг Австралийн “Bus Stop Film” ТТБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд оюуны ялгаатай хөгжилтэй залуус болон тэдний гэр бүлд энэхүү төсөл нь эерэг өөрчлөлтийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Монголоронбиетболонбиетбуссоёлынөвөөрбайлагорон.Эдгээрөвийгхадгалжүлдээхэдмонголчууд,айлчлан зочилж буй жуулчид зэрэг хүн бүрийн хүчин чармайлт шаардагдлагатай. Энэхүү хүчин чармайгчдын нэгээхэн хэсэгт МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, МУЗ-ийн ажилчид, сайн дурынхан багтана. Тэд манлайлагчид, санаачлагчид юм. Харин уншигч та бүхэн тэдний урам зоригыг бадраагч, дэмжигч эрхэмүүд билээ. Миний бие энэхүү мэндчилгээгээрээ дамжуулан МУЗ-ийг өнгөрсөн хугацаанд дэмжин ажилласан, цаашид үргэлжүүлэн дэмжин ажиллах уншигч та бүхэндээ 2019 онд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 51

×