Adtai mytav

992
-1

Published on

2 Comments
2 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
992
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
11
Comments
2
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Adtai mytav

  1. 1. www.e-pada.comАдтай мятавНэг єдєр сонины эрхлэгч намайг дуудаж-Чамайг томилолтоор хєдєє явуулж, Мятав гэдэг хvний турхай сурвалжлуулахаарболлоо. тэр хvн, саяхан шатаж байгаа таван давхар байшингийн тагтан дээрээс нэгхvvхдийг буулган авч амий нь аварсан байна гэлээ. Би “буулган авч гэнэ vv? Єєрєєдор нь байж байгаад шат тавьж єгсєн хэрэг vv?” гэж асуулаа. Эрхлэгч:ийм учиртайюм гэнэ. Yvдний єрєєнєєс нь гэнэт хvчтэй гал дvрэлзэн асахад найман настай жаалхvv яах ч аргаа ололгvй тагтан дээрээ зугатан гарчээ. Удалгvй хойноос нь харанхуйхар утаа хуйлран баагиж, юу ч vлдээлгvй хуйхлах гэсэн шиг улаан гар єрвєлзєнэрчилж, vе vе хvvхдийн биенд хvрч байжээ.Гудамжинд цугларсан хvмvvс хий дэмий “Хаалга нь дотроосоо тvгжээтэй юм. Одоояана аа. Бусад нь дvvрч, тэр хvvг л авах юмсан, шат байгаад хvрэхгvй нь, Юун чєндєр юм бэ” гэх зэргээр учир замбараагvй шуугилдаж юу хийхээ мэдэхгvйсамгардан бужигналдсан гэнэ. Гэтэл Мятав тэдэн дээр ирж, байдлыг мэдмэгчманайхаас урт олс аваад ир гэж хvvхэд гvйлгэжээ. Бvх хvмvvсийн найдвар гагцхvvМятавт хандаж тvvний хэлэх, хєдлєхийг л харцгааж байжээ. Хvvхэд олс авчирмагчМятав vзvvрийг дээш шидэж, тэвдэж сандарсан хvvд:-Тайван бай. Олсны vзvvрээр биеэ ороон сайн барь. Тэгээд доошоо vсэр! гэлээ. Хvvч заасан ёсоор нь vсэрчээ. харж зогссон хvмvvс цєм дуу алдацгаав. Мятав хvvгvсэрмэгц хvчий нь дагуулан олсоо хvчтэй эргvvлжээ. Олсноос зуурсан хvv гайханшуугилдаж байсан хvмvvсийн толгой дээгvvр Мятавын гарын аясаар эргэлдэжгарчээ. Тэгснээ Мятав эрчи нь бууруулан бууруулсаар хvvг дэргэдээ буулгаж авсангэнэ.“Хачин юм даа” гэж намайг дуу алдахад эрхлэгч-Нээрээ тун сонин юм шvv. Би дуулснаа л чамд ярьж єглєє. Сайн сурвалжилбал єєрюм ч олдож магадгvй гэсэн юм. Ингээд би Мятав гуайг эрэн сурвалжлахаархvлгийн жолоог хєдєє тийш нь заллаа.Надтай хуучилж суугаа хvнийг Баяр гэдэг юм. Тэр, хашир хянуур, нягт нямбай, vгдуу цєєнтэй ч vнэн яриатай, єргєн мэдлэг, арвин туршлагатай, нутаг усныхандааvлгэрч тvvхч гэж алдаршсан хvн.Баяр гуай нутаг орныхоо тvvх, уул усны домог, тэндээс тєрсєн алдар цуутнуудынтухай олон юм мэднэ. Тиймээс ч би Баяр гуайг Мятавын сонин явдал руу нэвтрэн
  2. 2. орох “гvvр”, эрлийн эхэн болж чадах хvн гэж найдан, хэрэг болгож зорьж ирсэн юм.-Та Мятав гэдэг хvнийг таних уу? гэж би шууд яриа єдлєє.-Адтай Мятав уу? Би сайн танина. Дотор сайтай, ухаан сийрэг, цэцэн цэлмэг хvнюм шvv дээ гэлээ.Тэгвэл тэр хvнийхээ тухай надад нэг сайн ярьж єгєєч. Тун их хэрэг болоод байнагэвэл,-Ажил vйлсий нь ярих юм уу. Авир тєрхий нь хэлэх юм уу гээд инээмсэглэнэ.-Аль, алиныг нь… гэж би дуу алдав.Баяр гуай-Манай нутгийнхан тvvнийг адтай Мятав, ачтай Мятав гэдэг юм. Нэг vеманайхан бишгvйдээ л айл аймаг явдаг байлаа. Хатирдаг морь, хэцvv ан, сайханайрганд дуртай, нутаг усныхандаа нэр тєр сайтай, дєлгєєн сайхан зантай, тусархуу,ажилсаг, эртэч, наргиан, хєгжєєнтэй, хєдєє нутагт олон тааралдах жирийн л нэггvдэс шулуун хvн дээ. Овор тєрхий нь яривал, унжуудуу хамар, урт эрvvтэй,сэргэлэн хурц нvдтэй, амьдралын олон он жилийн хугацаанд хал дол vзсэнийггэрчлэх мэт хэдэн гvн vрчлээ суусан єргєн магнай, тэгш сайхан шvд бvхий цээжтэвхгэр зузаан, залуудаа сайхан эр явсан болов уу гэмээр янхигардуу чацархагбиетэй, хєнгєн шингэн нэг vгээр хэлбэл, нvдэнд дулаахан сайхан євгєн байдаггэдгийг л би сайн мэдэх юм.Мятав сvvлийнхэнтэйгээ нэг хэсэг нэгдлийн хонь хариулж байлаа гэсэн.Хєдєлмєрийн баатар болоогvй ч мал маллахын эрдэм ухааны сайн мэддэг, нэгдлийнурдаа барьдаг хоньчны нэг гэгдэж, сонин хэвлэлд ч гарч байсан байхаа.-Хvний байдал ерєнхийдєє ийм байж. Ажил хэргээс нь?…гэж намайг шамдуулахадБаяр гуай сахлаа имэрч:-Ах чинь vнэрхэж байгаа юм биш. Yлгэр домог бол яриад л єгєхсєн. Буух эзэнтэйбуцах замтай юмыг тэгж болохгvй ээ. Мятав гэдэг чинь vлгэр домгийн баатар биш,жинхэнэ эгэл жирийн хvн шvv дээ гэж инээмсэглээд,-Чи эхлээд хоршооны манаач Єлзийтэй уулз. Мятав Єлзий хоёр чинь цуг дайтажявсан улс. Тэр чамд мундахгvй юм хэлж ч єгнє. Хэнтэй уулзахыг зааж ч чадна гээдтамхиа сорж хэсэг сууснаа горьдсон гуйсан нvдээр єєрий нь ширтэн суугаа намайгхарж єрєвдсєн бололтой.-Чи ер нь салахгvй шинжийн эр vv дээ. Yзэж дуулсан ганц нэг юмаа ярьж vзэхээсдээ хэмээн бvдэгхэн шивнэж хойно єгvvлэх хоёр явдлыг ярьж єгсєн юм.Ийнхvv эрэл маань бvтэмжтэй эхэллээ.
  3. 3. НЭГЭН СЭХЭЭОлон нуурын голд Хэцvv цvнхээл гэж зард гарсан бэрх нуур байдаг юм. Томоорооч гавихгvй л дээ. Нэг захаасаа нєгєє захаа хvртэл ердєє зуугаадхан л алхам.Жижигхэн хэрнээ учиргvй гvнзгий, эргvvлэгтэй, дотор нь орсон хэрийн амьтан эсэнмэнд эргэж гарах нь ховор дуулддаг. Уг нь ус нь тунгалаг тогтуун дєлгєєн, ёроолыншаргал элс нь тун ойрхон мэт туяаран харагддаг. Дэргэдvvр нь янз бvрийн євсургамал алаглан ургасан,хажуухандаа нарийн ширхэгтэй зєєлєн элстэй, ёстой ламарч байгууштай сайхан газар байдаг юм.Зургаан сарын аагим халуун ид шатаж байсан vе юмсан. Мятав хонь салхидаадхэцvv цvнхээлд vйчих вий, юмыг яаж мэдэх вэ гэсээр нуурын хойд ухаа дээгvvргарч иржээ. Гэтэл бачимдсан хvний муухай орилох дуу гарч гэнэ. Тогтож харвал,нуурын усанд нэг хvн орчихсон vе vе шовсхийн, сарвалзаж байгаа vзэгдлээ. Мятавнэг мэдэхнээ нуурын эрэг дээр ирчихсэн, “Одоо яана аа сvйд боллоо. Нуур лууорчихоор хамт єнгєрчих, гарч нь бариулчих гэхээр юу ч байдаггvй” гэж гасланзогсож байв.Ядаж уснаас их айдгийг хэлэх vv, яадаг ч аргаа олохгvй нэг хэсэг болжээ.Нєгєє хvн нэг ил гарч, нэг адлд орж орь дуу тавьсан хэвээр. Дууны нь хvч уламсуларч байхыг vзээд бvр ч их бачимдсан гэнэ. Улс амьтанд дуулгая уу гээд эргэтэлтэвдсэндээ болоод морио алдчихсан хєл залгаж хэл хvргэх унаа бvv хэл, гартаабарьсан шидэмсний тасархай ч vгvй хоцорсон байжээ.Яана аа, єнгєрчихлєє л дєє гэж харамсан ийш тийшээ хартал бєєр алаг хvрэн бяруунь оодогнон сvvл хатгасаар айсуйг vзэнгvvт:-Тэгдэг хэрэг, болдог арга! гэж дуу алдан бярууг амдлаа. Ялаа шумууланд хєєгдєнухаан жолоогvй яваа бярууг ойртоод ирэхээр нь ухасхийн сvvлдэж барьж аваадтэврэн нуур луу гvйв.Нуурын эрэг дээр ирж, нєгєє хvний ил гарч ирэхийг отож байснаа байдаг чадлаашавхан бярууг нуурын тэг дунд чулуудчихлаа. Холхийх сvртэй чимээ гарч, Мятавцалгисан усны хvчит давалгаанд цохигдон ар тийшээ саван унажээ.Долгио намдахаар эргэн тойрноо харсан чинь нєгєє хvн тэртээ эргийн шаргал элсэндээр хэвтээ харагдлаа. Очтол нєгєє хvн амьсгаа авч жаахан уужраад,-Ус элч хоёрт vхэх шахлаа. Юу ч болов доо. Усанд сарваганаж явтал минь нэг хvнтом алаг юм чулуудчих шиг болсон. Тэгсэн чинь ус хvчтэй палхийгээд би тvvнээсvvссэн хvчтэй долгионд цохигдон шидэгдэж яаж ч чадалгvй элс рvv шаачихаадбvтэж vхэх шахлаа гэхэд,-Арай дэндvv хvчтэй шидчихсэн юм болов уу даа. За яамай, яамай. Эрдэнэт хvнийамь л мэнд гарсан бол болох нь тэр! гэж Мятав олзуурхан баярлаж суужээ.
  4. 4. Хvний золионд амь алдах шахсан бярууны хошуу vе vе цухалзан явсаар нуурынэрэг рvv огло харайн гарч усаа шилгээгээд ингэж сэрvvцдэг бол ч аюултай юмбайна гэсэн янзтай эзэн рvvгээ харж байснаа ижлээ vгvйлэх мэт мєєрєн гэрийн зvгшогшиход Мятав:-Ингэх л ёстойсон. Овоо шvv бєєр алаг минь. Монгол vхрийн эрдмийг ёстой нэгvзvvлж чадлаа даа гэж бахдан хайрлажээ.ХУСНЫ ШИДНэг єдєр Мятав малд явж байгаад Асгатын цохион дээрээс хэдэн тэмээгээ дурандажсуужээ. Тэр цохио бол хажуунаас нь хус мод шахан ургасан, гурав дєрвєн давхарбайшингийн дайтай, тэрvvхэндээ єндєр гээчийн газар байдаг юм. Хvржигнэхсvртэй дуу гарахаар Мятав эргээд харсан чинь том алаг ирвэс ард нь ирчихсэнхэдхэн алхмын цаанаас vсрэн дайрахаар завдаж байлаа.Хаашаа ч гарах газаргvй болжээ. Ирвэс биеэ хураан архирлаа. Мятав гэнэтцохионоос vсэрч єндєр хусны оройгоос зуурахад хус саван гулзайж нумарсаарМятавыг газардуулав. Ирвэс хойноос нь vсрэхээс айн зvрхшээсэн янзтай єндєрхадны ирмэг дээр ирчихсэн балтайн хярж, Мятав руу хий л гєлєрч байв. Мятав“чамайг одоо” гэж шивнэн арайхийн тогтоон барьж байгаа нумарсан хусныvзvvрийг ирвэс рvv чиглvvлэн татаж байгаад тавьчихав. Хусны vзvvр чавхдан очижирвэсийг шавхуурдахад огцом муухай дуу гарч, амь тавьсан ирвэс єндєр хаднаасцоохор арьс шидсэн мэт газарт нэвсийн унажээ.Ингэж Мятав халз тулгарсан араатны аюулаас ухаанаараа мултран гарсан тvvхтэй.Би тэгээд манаач Єлзий гуайтай уулзсан юм.-Та найзынхаа тухай ярьж єгнє vv гэвэл:-Єєлєх юмгvй таван хуруу тэгш хvн. Хvний хийдгийг л хийдэг хvн дээ. Илvv гарнауу гэхээс дутна л гэж лав vгvй.-Яагаад адтай Мятав гэж хэлэгддэг болсон юм бэ?-Яах вэ ажил vйлс, авхаалж самбаа нь хvн хvнээс гоц тасархай болохоор л тэгжнэрлээ биз.-Та тэгвэл ажил vйлсээс нь ярьж єгєєч.-Ах чинь бvгдийг нь мэдэхгvй. Улс амьтан янз янзын л юм ярьдаг юм. Би дайтажявсан цагийнх нь явдлаас зарим юмыг єєрєєр нь яриулж, соронзон хальсанд бичижавсан юм. Тvvнийгээ л шууд сонсгочихьё. Чамд Мятавын явдал тийм хэрэгтэй юмбол Мєнхтэй уулзаарай л даа. Тэднийх одоо Борын хєндийд зусаж байгаа болов уу.
  5. 5. Мєнх Мятав хоёр бас ч яггvй дотно, хэн хэнийхээ ажил явдлыг овоо гадарладаг лбаймаар улс даа. Арай хоосон буцаахгvй байх гээд дуу хураагчийнхаа товчийгдарахад хэн нэгний эрдvv боргил хоолой сонсогдож намайг гялайлгасан билээ.ГАЙХАМШИГТ СОРОНЗОНЭх орны минь эрх чєлєє, тусгаар тогтнолд гадны аюул заналхийлсэн тvгшvvртэйцаг vе байлаа. Дайсан манай хил рvv vе vе гэнэт уулгалан дайрч єдєєн хатгажбайсан юм.Цэрэг болгон л дайн дажин, будлиан самуун, vхэл хагацал, ялсан дийлснээ ярьдагбайлаа. Шинэ цэрэг миний хувьд бол урьд ємнє ямар нэг vймээн будлианд оролцожявсангvй. Хvмvvсийн ярихыг сонсож суухад нэг vе тун ч аюултай юм шиг, нэгбодоход авхаалж самбаатайхан vзэлцвэл харин гавъяанд хvрч болмоор ч юм шиг,нэг vгээр хэлбэл, айж нэг vзэж, атаархаж нэг vзэж явсан цаг.Намайг харуул манаанд гарсан хугацаанд юу ч тааралддаггvй байсан болохоорбитvvхэндээ бардамнах маягтай. "”гvй ер нь яадаг юм бэ? Цєєвтєр дайсан ирвэлирэг. Хурдан буу vvрсэн эр хvн байна даа, vзэлцээд авахад яадаг юм бэ. Сэхээсамбаатай уужуухан байлдвал дийлж бололгvй дээ” гэж боддог байж билээ.Нэг єдєр дєрвvvл манаанд гараад байтал дайсны машин дvvрэг цэрэг гэнэт гарчирээд тарж хэвтэцгээлээ. Манай дарга нэг нєхрєє холбоо бариулахаар анги руубуцаалаа. Би тэгэхэд “Ашгvй намайг явуулаагvй нь яамай. Одоо л vзэж алдахгvйюм бол хэзээ цэргийн сургууль эрдэм хийснийхээ хэргийг гаргах юм бэ. За хєєрхийчиг сум тоолж єгнє дєє. Хорь гараадхан хvн ч юуны олон байх вэ дээ. Баатарболдоггvй юм гэхэд хариад нутаг усныхандаа ярих юмтай болж авъя. Эхлээд даргынь нухаад авдаг хэрэг ээ гэж бодоод битvvхэн баярласан юм шиг тушаал хvлээнанаж хэвтлээ.Гэтэл дайсны талаас буу тасхийн, газар доргин, яих дvлийрч нvд харанхуйлаадявчих нь тэр.Арай гэж харахад дайсны бууны ам харлан яг л амин газар руушивчих гэж байгаа юм шиг vзэгдлээ. Хаагуур сум орчихдог бол гэхээс хуйххєндvvрлэж, нурууны хvйтэн хєлс чийхарна. Дахин дахин буус тасхийн, толгойныvс хуйхалчих шиг боллоо. Яана даа, хэцvvдэх нь. Босоод зугатах юмсан гэж даргаруугаа харсан чинь тэр ер сандарсан шинжгvй дайсан руу заналтайяа ширтэжбайлаа.Миний айж байгааг гэдэг зvйрлэж хэлэхийн аргагvй.Ингэж байгаад дайсны бууныидэш болох вий гэхээс ясны хєлс дааварлаж, ойр хавь оготны нvх байдаг болбагтаад орчихоор санагдана. Эргэн тойрныг харахад хvний бие халхлах байтугаймогойны зулзага нуугдах газаргvй, нvцгэн цагаан тал байх шиг бодогдож, арга ядандахин ахлагч руугаа хартал хємхийгєє зуусан хэвээрээ, “Доошоо хэвт!” гэж дохижбайв.Хvний санаанд ганцхан агшинд хорвоо дэлхий бvхлээрээ багтдаг хойно доо. Би ч
  6. 6. олон юм бодож амжлаа. Тулалдах гэдэг чинь юутай ч зvйрлэхийн аргагvй аюул юмдаа. Энэ даргын ойртуулах гээд тайван байгаа, миний байж байгаа хоёр таарч дээ.Ээ гэгээн тєрийн минь сvлд, яаж нэг мэнд гаръя даа хэмээн бодож хавчигнан, ёстойтушаалын эрхээр газарт наалдаж байлаа.Буу дахин тас тасхийн хоёр чих шуугин, толгойн янгинаадз хамаг биеийн мэдээалдрах шиг боллоо.-Одоо ч тэсэхээ байлаа шvv хэмээн шивэгэж биеэ тэмтэрч vзэв. Дайсны ойртожбайгаа гэдэг ч яриа алга. Бараг хvний зvс танигдахаар боллоо.-Эргээд зугт гэж гялайлгадаггvй юм болов уу гэж бодсоор дарга єєдєє дахин хартал,нvднийхээ булангаар сvртэй нь аргагvй хялавхийгээд дайсны зvг хємхийгєє зуунширтсээн. Нєгєє нєхєр маань огт тэвдэж сандарсан шинжгvй, мєлхєж байгаадайсныг бvртгэх мэт харсаар.Миний энд л хэцvv газар таарч дээ. Ер нь би vхлийн шороо пурхийх газраа л олжхэвтснээс зайлахгvй. Даргын дэргэд ч очиж болдоггvй байгаа даа. Тэгвэл нємєртvшигтэй, айхгvй буудалцаж болох байх шvv. Дарга намайг дуудахгvй, мєн хатуусэтгэлтэй хvн ээ гэж бодож бас амжлаа.-Галлаад! гэх даргын зандрангуй дуу хангинамагц буун дуу зэрэг зэрэг нирхийж,миний хэвтсэн довцог дээр аяараа хєдєлж, ойр хавийн шороо буцлан, газар тэнгэрнийлэх шиг болоход дотор муухайрч, зэвгэр бор хувцастай дайсан бvдгэрэнхолдсоор харанхуй боллоо.Гэнэт сэрвээнээс нэг юм угv татахад арай гэж нvдээ нээж харвал дарга дэргэдирчихсэн-Яаж байна? гэв.-Яагаа ч vгvй, бие жигтэйхэн, яана аа даргаа-Шархадсан уу?-Yгvй дотор аягvйцээд… Та намайг дэргэдээ… гэтэл-Бvv ай, тэр мєлхєж байгаа дайсныг устга! Гээд мєлхєєд явчихлаа.Дайсан руу буугаа онилох гэсэн чинь овоо хараа нь харагддаггvй. Барьсан модvзэгдэхгvй мананд орчихсон юм шиг хамаг юм цэнхэртэн цийлэгнэнэ. Нэрэлхээдяаж вэ, vнэн нь тэр юм чинь. Хэвтэж хэвтэж жаахан уужраад харсан чинь хоёрнєхєр маань огт тэвдсэн янзгvй онь холбон буудсаар. Дайнд эр хvн шалгардаг юмгэнэ лээ. Ийм л улс гавьяа байгуулдаг байх. Баатар болно гэдэг чинь над шиг хvнзvvдэнд багтамгvй ажил юм гэж бодон нааш мєлхєж буй дайсан руу хий лгєлєрсєєр байв.
  7. 7. Гэнэт дайсны хэдэн хvн эргээд зугатлаа. Тэгэхээр нь эр хvн байна даа, буудъя байзгээд зориг орж хойноос нь хэд буудаж билээ. Одоо бодоход ниргэсний дараахашгирах гэгч, нєгєє vгээр хэлбэл, сvvгvй хонь холбоосог гэдэг л тэр болжээ.Бидний араас туслах хvч ирсэн юмсанж. Бид гурав зvв зvгээр. Дарга нар, найзнєхєд баатарлаг тулалдсан гэж биднийг магтана. Хожим ухаан ороод vзсэн чиньнээрээ л дайсны тэн хагасыг цааш харуулсан байж билээ.Зоригтой эрэмгий тvмэн эрийн дунд над шиг мулгуу эр єдрийн од шиг байдаг биз.Хань бараа л болж байсан байх даа. Тvvнээс биш миний хувь нэмэр гэж юу байх вэдээ. Тэр хоёрын л гавьяа юм чинь Гэгээн тєрийн минь сvлд, сайн нєхдийн баатарлагvйлс, ач гавьяа л амий минь аварлаа гэж халаглан vглэх шахаж, болж єнгєрсєнбайлдааны бодохоос євдєг чичрэн магнайны хєлс чийхран байлаа.Ахлагч маань толгой сэгсрэн жуумалзаж аядуун зєєлєн дуугаар,-Мятав аа, дайтах ямар байна даа? гэлээ.-Ярих юм биш дарга минь, арай л газрын хєрстэй хамт эргvvлчихсэнгvй гэжхэлэхэд хоолой чичирч, нvдний нулимс бvрхэлзэж байв.Оройхон дарга нар бvх цэргийг жагсаан, болж єнгєрсєн тулалдааны тухай, манайэрэлхэг гурван нєхєр амжилттай байлдаж дайсны арав гаруй цэргийг устгасантухай сонсгож, бидэнд баяр хvргэн хєхvvлэн шагналаа.Би юу ч хороож амжаагvй хvн шvv гэж хэлэх гэснээ насных байсан юм бол уу даа,нєхдєєсєє ичээд ам эвлэж єгєєгvй юм.Миний хувьд найман цагийн чєлєє хvнддэх том шагнал. Манай хоёрыг баатарболгосонгvй шvv. Ийм улсад єгєхгvй байгааг бодоход баатар болно гэдэг чбарагтай аавын хvv давдаг даваа биш юмаа. Би юу гэж бодож явлаа. Даанч ичгэвтэрюм бодож байжээ. Дур эзнээ голдоггvй гэгчээр мєн ч том санаатай явж шvv хэмээнєєрийгєє зэмлэж байлаа.Цэргvvд нам гvм унтжээ. Єдєр дайсантай тулалдсан хоёр нєхєр ч бусдын адилнэгэн жигд тайван хурхирна. Би элдвийг бодон хєрвєєсєєр. Дарийн эхvvн vнэр,гашуун утаа хамар аманд шингэчихсэн, чих дvлийрэн шуугисан хэвээр.-Yзээгvйгээ vзлээ. Тєрийн минь сvлд гэж шивнэснээ “яана аа” хэмээн єєрийнэрхгvй чанга хэлчихээд тvvнээс айн цочиж бєндгєсхийснээ ёх, ёх яаж тайвширдагюм билээ. Хvн яахаараа ийм их зориг зvрхтэй амгалан тайван байж болдог юм бол.Энэ хоёрын хурхирч байгааг.Дайтаж эхлэхээр ч орох нvх сvв олдохгvй, яаж ч болдоггvй эд юм. Эрдэнэт хvний
  8. 8. амь хутганы ирэн дээр л байх юм билээ. Золтой хяргуулчихсангvй шvv. Дараагааряаж харуулд гарна аа!Дайсны буудсан сумыг нэг газарт л тусгадаг, хvнд болон биедээ хавьтуулдаггvй идшидтэн ч болоосой хэмээн бодлогоширч хэвтсэнээ гэнэт нэг бодол тархинд харважорлоо.Тэгдэг хэрэг! хэмээн єєрийн эрхгvй уулга алдан єндийгєєд суучихав. Буцаж хэвтээдтvvнийг барьж явсан цагт дайсны сум биенд тусна аа гонж. Бvх сум тvvн дээршавчихна. Сум чинь тємєр! Тємєр болохоор соронзон ховх сорчихоод байх ньгарцаагvй гэх мэт элдвээр эргэцvvлэн бодож, бодож,-Ёстой ухаан ! Найман цагийн чєлєєг vvнд л зориулна. Тvvнийг маргааш олохдоо лолно гэж шивнэв.Дайн тулалдааны тухай зvрх vхvvлсэн бодол хоног хоногоор замхран арилж байв.Хэд хэдэн удаа харуул манаад гарч, бас ч хоёр гурван удаа жижиг тулалдаандоролцож, дайснаас ганц нэгийг цааш харуулдаг боллоо. Орж байх газар олдохгvйтэвдэн сандарч хєглєж байснаа бодоход хал дол vзсэн хуучин цэрэг болжээ. Эр хvнхэцvv бэрх цагт хатууждаг гэж vнэн шvv.-Байлдагч Мятав тушаал хvлээн авахад бэлэн vv? Гэж хороон дарга сvртэй асуухад,-Ямар ч тушаал биелvvлэхэд байлдагч Мятав би бэлхэн! гэж хариуллаа.Бид сая тагнуулын мэдээ хvлээн авлаа. Хэсэг дайсан хилийн ойролцоо иржбуудалласан байна. Хvн хvч зэвсэг техникийн тоог мэдэн, амьд хэл олзолж ир! гэжтушаахад,-Мэдлээ, нєхєр хурандаа, гvйцэтгэе гэж ёсоллоо. Тушаал авахад бага vд болжбайсан юм даг. Би заасан газрыг чиглэн явж барсгар хадтай толгойд нуугданхаранхуй болгохоор шийдлээ. Дайсны байрлалыг дурандвал хоёр машин цэрэгбололтой жар орчим хvн хоноглохоор шийдсэн янзтай оромж босгож байлаа.Оройн бvрий болтол эндээ хvлээхээс єєр аргагvй. Тагнаж мэдэх, амьд хэл олзлохтухайгаа нэгд нэгэнгvй нарийвчлан бодлоо. Тийм ч амар vvрэг биш. Яажбиелvvлдэг хэрэг вэ гэж удтал эргэлзэв. Олигтой юм санаад орж єгдєггvй шvv.Цаг дээрээ тулахаар учир нь олдоно биз гээд ширхэг ч vvлгvй цэлмэг хєх тэнгэрийгхарж хэсэг хэвтлээ.Єссєн нутаг, аав, ээж, ах дvv, нутаг усныхан, хурдан явдалтай морьд, цэрэгдмордсон, хилд ирсэн, анхны тулалдаан цєм ээлж дараалан санаанд урсан орж ирнэ.Гэнэт єєрийн эрхгvй инээд хvрч,-Нээрэн тэр нэг тємєр! Их ажил болсныг яана аа. Бараг єдєржин эрсэн шvv. Тэгсэн
  9. 9. хэрнээ хэрэглэдэггvй хэрэглээгvй нь ч болж, амьтны доог болж нэр нvvрээ хєєдєхбайснаас зайлахгvй. Мєн ч тэнэглэж байжээ. Их айсных л байхдаа . Биендээ сумхавьтуулахгvй, соронзонд татуулна гээд тvvнийг тэвэрчихсэн харайж байсан бол чєдийд муу Мятав олон даяар хєгєє дэлгэчихсэн байхдаг шvv. Цэрэг болгон лзахиандаа бичнэ дээ. Аа-яа-яа гэж толгой сэгсрэн биеэ тавиртал хєхєрлєє.Яахаараа тийм юм ухаанд орсон шvv болсон юм бол доо. Хvчтэй соронзон ч нээрээбууны сум нь юу юм бэ, хэрийн тємрийг vлдээхгvй ховх сорчих байх шvv гэжбодтол гэнэт шинэ арга сонин бодол тархинд минь зурсхийн орж ирлээ.-Ёстой догь. Яг болно. Хуу татуулна хэмээн би єєрєє мэдэлгvй дуу алдав.Яаран явж, зориудын эрэл болж байж олсон “учиртай” тємрєє булсан тэмдэгтгазраа очин тогоон тагны чинээ дугуй тємрийг малтан гаргаж ирээд тvvнийгюунаас ч илvv нандигнан байлдаг эрийн ширvvн гараар энхрийлэх адил илж, “За хєчи бид хоёр ч тэднийг ганц болгож єгнє дєє. Яг болно!” хэмээн ганцаараа ярьжсуулаа.Дугараг том тємрєндєє бат бэх оосор хийлээ. Yvрч vзсэн чинь биенд эвтэйхэнбайгаа гэдэг яриангvй.-Оройн цагаан гэгээ тасарч, vдшийн бvрий болох vед би товлосон газраа альхэдийн хvрч, дайсны байдлыг ажиглаж, чимээ чагнан хэвтэж байлаа. Шєнє дундыналдад тэд цєм унтав бололтой, таг чимээгvй боллоо. Хааяа чимээ єгч байсан манаачч мєн таг чиг болов.Дуу чимээ гаргахаас болгоомжлон мєлхсєєр зуны айлын чинээ ирлээ. Амьсгаагаадарж чагнахад нам гvм хэвээрээ. Хааяа хvний яраглах нь дуулдах бєгєєд цєм бєхунтсан шинжтэй. Нэг хvн босоогоороо vе vе дунхгас хийнэ. Тэр манаач ньбололтой.Харанхуйд нvдээ дасгасаар ойртвол оромжны хойхно сарайж сэрийсэн юмхарагдлаа. Бие биеий нь тvшvvлээд тавьчихсан буу байхыг vзээд, хэрэг болбол ганцухасхийгээд л нэг дор тавьсан зэвсгээ тєвєггvй авах нь байна шvv. Айхтармондинууд гэм. Энэ чинь надад л сайн хэрэг. Амттай хоол бэлтгээд тавьчихсан лгэсэн vг. Эдгээрийн минийх гэж тооцъё. Салгаад авчихсан хойно тоо нь аяндаамэдэгдэнэ.За даргын тушаал чинь хvн, зэвсгийн тоо, амьд хэл…Єдєр тоолоход яг л жаран гурван хvн байсан. Энэ болно. Бууны тоог мэдэхтєдийгvй цємийг нь… Хамгийн хэцvv юм амьд хэл! Яах вэ байз. Энэ vvрэглэсэнманаачийг л эрхэндээ оруулах хэрэгтэй, чухам яаж єєрийн болгох вэ. Мєлхєжочоод дуу гаргалгvй бариад авна гэж бодъё: Yгvй ээ. Тэгэхээр нєгєє чухал юмааvvрэхийн оронд аманд нь алчуур чихэж, хєл гары нь хvлсэн хvн vvрэх болно.Ингэж болох гvй ээ, миний ачаа ердєє хєнгєдєхгvй . Яая даа байз. Эр хvний дотор
  10. 10. эмээл хазаартай морь багтдаг гэдэггvй билvv. Ганцхан л арга хэрэгтэй сэн гэжєєрєєсєє ухаан шаардаж хэсэг ажиглалаа.Гэнэт манаач буугаа барьсан юм уу, мєрлєсєн vv, vvрсэн vv гэдгийг мэдэх хэрэгтэйболлоо. Ялигvй ойртоод харвал vvрэглээ манаач буугаа бvр лав vvрчихсэн,тvvгээрээ тvшиг хийгээд ганхаж ч байгаа юм шиг.За, хэргээ бvтээж болно. Одоо шийдсэнээ хийх цаг боллоо гэж бодсоор босожзогслоо.Мятав минь одоохон эхлээч гэх шиг эх нутгийн зvгээс урьхан салхи сэвэлзэнэ.Догдлон байгаа сэтгэлээ дарж, бодсоноо хийхээр шийдэж оосрын нь шалгаадсоронзонгоо vvрлээ. Татдаг талы нь сарайж сэрийсэн бєєн бараан юм руу харууллаа.Мод тємєр харшилах тєдийхєн чимээ гарснаа єнєєх олон буу хоромхон зуур иржсоронзонд минь наалдчихлаа. Сарайж сэрийсэн бараан юмны оронд овойж торойххумсын чинээ л юм vлдсэнгvй. Ховх сорчихжээ.Юу ч болтугай цємий нь гарыг мухарлалаа.Одоо манаачийг нь соруулах цаг болж гэж шийдээд цаашаа хараад дунхаганажбайгаа манаач руу соронзонгоо харуулав.Бич ангийнхаа зvг шогшиж гарлаа. Ачаа vvрэг ч зэгсэн хvнд болжээ. Эргэн харванманаач эрийн буу соронзонд аль хэдийн наалдчихсан эзэн нь бууныхаа оосрыгмултлах санаатай сарвалзаж байлаа. Бас цаашаа зvтгэж vзэж ч байгаа бололтой.Манаач арга нь барагдсан бололтой муухай ориллоо. Тэр дуунаар дайсны цэргvvдшулганалдан хашгиралдаж эхлэв.Би ч тvvнд бууныхаа оосроос мултрах завдал єгєлгvй явдлаа арай хурдатгаж байлаа.Дайсны муухай орлилдож хашгирах чимээ бvр холдсоор. Гахай явган, нохойнvцгэн барьсан модгvй тэд яав л гэж дээ хэмээн инээд хvрч байж билээ.Хvн гэдэг амьтан айхтар шvv ! Нєгєє манаач чинь орилж нэг vзнэ. Зvтгэж нэг vзнэ.Сарваганаад л байгаа бололтой. Ярдаг эр байж билээ. Ар тийшээ татагдаж яваа хvнчинь унахгvйг хичээж зєвхєн тэнцэж байхын хvслэн болж явдаг юм билээ. Эргэхгэхээр уначих гээд яаж ч чадахгvй явааг би бvр тvрvvнд мэдсэн юм.Тэр буугаа давчуу оосортойг мэдэхгvй даанч лав vvрсэн байсандаа л миний олсболсон юм. Єсєхєєсєє морь уургалсан би єдєр туршин vзэж байхдаа яаж чулавчилж суугаад тогтоогоогvй юм. Ийм айхтар хvчтэй татагдахыг анх удаагааvзэж байгаа хvн ч яаж тогтоох вэ дээ. Тэгэхдээ тун хєл сайтай эр байсан санагддагюм. Муухан эр бол муухай орилоод хvржигнэтэл чирэгдэж ачааг минь хvндрvvлэх
  11. 11. байсан. Тэр тэгээгvй юм шvvБи соронзонгийн гайхамшигтайд урамшин зоригжсоор баяр хєєртэй, их олзомогтой ангидаа эсэн мэнд ирж, тушаалыг ёсчлон биелvvлснээ даргадаа илтгэсэнюм. Цэрэг, цэрэг чигээрээ тєрдєггvй гэдэг vнэн юм шvv.Би Єлзий гуайн зааснара сураглаж явсаар хоньчин Мєнхтэй уулзлаа. Тэр єдєр Мєнхгуайн хонины ээлж таарчээ.Намхан цэнхэр уулсаар эргэн тойрон хvрээлэгдсэн єргєн хєндийд хойд биед байхухааг бvрхэн соргог сэмvvн бэлчээрт хонин сvрэг тавтай идээшлэнэ. Тэнvvн талындундах холбоо нуурын захаар адуу мал багшран бараантаж vзэгдэх бєгєєд тэндээснэлээд зайдуу байх цагаан гэрvvдийн яндангаас шингэн цэнхэр утаа баагиж, гvvнзэл орчимд унага даага тонгочин давхилдана.Голын эрэг даган хэд гурваар тархан буусан айл саахалтын хооронд морьтойбагачууд хєндлєн гулд давхилдаж хаа нэгтэйгээс vхэр мєєрєн дуу янцгаах ньхvvхэд багачуудын цовоо шингэн дуутай хослон сонсогдоно.Энэ бvхнийг сониучлан цэвэр цэнгэг агаар, тvмэн зvйлийн ургамлын vнэр танарыгтаашаан явах юутай бахтай. Ай тэнvvн жаргалант тvмэн амгалан монгол эх нутагминь. Цагийн сайхан дэлгэр зуны эхэн сар, газрын сайхан хєдєє нутгийн уужимхєндий.-Та Мятав гэдэг хvнийг таньдаг уу? гэж Мєнх гуайгаас асуулаа.-Адтай Мятав гэж нэг танил бий. Аавын цээж Мятав ч гэж бас бий. Аль нь юм болдоо?-Мэдэхгvй, их эртэй, зоригтой, лут сэдээч, ухаалаг хvн юм гэнэ дээ.-Єє тэгвэл адтай Мятав гарцаагvй мєн. Тvvнтэй дvйх арга ухаан, авхаалж самбаатайаавын хvv ч ховор шvv. Єєдлєхєд санах сэдэх гэж vг байдаг даа. Тvvнийг бvрэнэзэмшсэн хvн бол Мятав л байгаа юм.-Та тэр хvний явдлаас ярьж єгєхгvй юу?-Би мэддэгээ ярьж ч болно оо, чи юу боловч Эрдэнэтэй уулзаарай. Тэр Мятавтайнийлж олон жил ан гєрєє хєєсєн хvн дээ. Санаанд хэд гурван юм бий байх. Хvvминь, Євєр жаргалантыг мэдэх билvv? Тэднийх тэр хавьд л байгаагаас зайлахгvйгээд хэсэг бодлогоширсноо-За даа би ч тун мунгинуу хvн дээ. Бодоод байхад тvvний ярьснаас хоёр гуравханюм ухаанд минь vлджээ.НЭГ СУМААР ХОЁР ЧОНО
  12. 12. Мятав цахиур буугаа vvрчихээд нэгэн халуун єдєр уулын хэцээр харж явжээ. Чулуухvртэл данхтай халуун цайд гараа хvргэсэнтэй адил улайдсан жин vдийн халуунболов.Морио чєдєрлєчихєєд хадан дэл дээгvvр єнгийтєл ойролцоохон хоёр том чонохалуун наранд нам цохиулсан мэт тэрийн хэвтэж байлаа. Хар авахуулчих вийгэхээс буцаж болдоггvй, байж болдоггvй яг гацчихлаа.“Буруу газраас л єнгийчихлєє. Тэр зvvн дэл дээрээс гарч ирсэн бол нэвт буудчихадболохгvй гэх газаргvй юм. Яадаг хэрэг вэ, зvvн дэл єєд мєлхдєг юм бил vv?Яршигтай юм даа, энэ халуунд,…Нэгийг нь буудахаар нєгєєг нь алдчихна. Цахиурбуу цэнэглэх хооронд хэдэн уул даваад талийна” гэж бодлоо.Тэгснээ халуун наранд элгээ маарштал дэмий хэвтэж байхаар хоёуланг зэрэг агнахарга сvвэгчилдэг хэрэг ээ гэж ажиглаж гарлаа. Гэв гэнэт тэмээний хорголын чинээбєв бєєрєнхий чулуу хоёр чононоос наахна тэгэхдээ нэгэнд нь нэлээд ойрхонбайгааг vзэж аргаа дорхноо оллоо.Юу ч гэсэн мууижртал нь дэлсчихмээр овоо шаг хийсэн эр чулуу бололтой.Сарьсан хоншоор дээр нь тааруулсан байхад ч учир бий. Суманд бол огт санаазоволтгvй. Замдаа нэг хvч аваад л хулхиар нь орчихно.Нар тусаж байгаа тэр гялгар бєєрєн дээр бол “нимгэднэ” Наад бараан хэсэгтбаривал “зузаадна” Тэр гялгар бєєрєнхийн наад амсарт бол яг таарна. Сумбєєрєнхий, чулуу бєєрєнхий! Бильярдаар бол яг л хоёр буланд гэсэн vг.Товлосон газраа шагайн гохоо атгалаа.Шаг хийх яхир чимээ дуулдсанаа пvд, таг хийх дуу зэрэг гарч, хоёр чоно умираадявчихлаа.Чулуунд оногдож муужирсан чононд гvйн хvрч, муу хийж аваад нєгєєдєх дээр ньирвэл сум яг хулхинд нь туссан байжээ.Мятав ингэж нэгэн сумаар хоёр чоно агнаж, ганзагаа мялаасан удаатай. Ангийнтэнгэртэй яваа хvнд ч арга ухаан дорхноо олддог юм билээ.УТАС ОЛСНООС ХYЧТЭЙ-Мятавын явдлаас vзсэн єєр юм байна уу Мєнх гуай?-За даа єєр юм vгvй шив дээ.-Ингээд л болох гэж vv?-Харин ээ юу сан билээ. Аа тийм. Манай муу идэмхий солби шарыг… гэж тодхон
  13. 13. хэлээд инээн ингэж ярилаа.Хэдэн жилийн ємнє юмсан. Манайх нvvж явлаа. Євєр Жаргалантын голоор нvvдэлмаань гарах болов.Хэсэг, хэсэг булагнаж ногоорон эргэлдсэн хэцvv бэрх тохой цvнхээл элбэгтэй энэголыг гармы нь олж гарахаас биш дуртай болгон санааныхаа зоргоор гаталжамждаггvй билээ.Ачааны тvрvvч голын нєгєє эрэг дээр гарч байтал цаанаас Мятав хатирдаг хээрийгуначихсан хvрч ирэв ээ. Амар мэндээ мэдэлцээд:-Хаа хvрээд буцаж явна даа гэж асуувал-Агентынд очиж аахар шаахар юм аваад л явж байна гэлээ. Ачааны хамгийн сvvлдявсан, хоёр хєхvvр айраг ачсан солби шар тайлаг голын тэг дунд орж ирснээбурантгаа тасдуулан сууж vлдээд,ийш тийшээ харж байснаа ингээд л дvvрье гэсэнаятай муухай орилон дайвганасаар ойчоод єглєє.Амы нь сайн боож тэгнэсэн хєхvvртэй айраг усанд живч орохгvй байгааг шартайлаг доошоо ч ордоггvй, хєллєєд босож ч чаддаггvй єеєдчихсєн бололтой, авралгуйсан нvдээр биднийг ширтэн сэвсээрээ булан орилсоор усны урсгал даган хєвжэхэллээ. Ачаатай тайлаг гарамнаас аль хэдийн ходож ойртон очиж болохооргvй, уснь ногоорон эргэлдсэн том цvнхэлд хvрч, наашаа ч vгvй, цаашаа ч vгvй болоодусны эргvvлэг даган єєрийн эрхгvй эргэлдэн хєвсєєр. Би хий бухимдан:-Ээ, малын шаар! гэж хараал тавьж, хєж! хєєг! хэмээн дотроо дэвслэн хичнээнхашгичсан боловч огт нэмэр болсонгvй.Мятав:-Тэмээ усанд мууг хэлэх vv, энэ одоо босохгvй ээ! Эргvvлгэнд орчихож, гарч ирэхгорьдлого тасарлаа л даа гэв.Би яадаг ч аргаа олохгvй, улам цухалдаж,-Ийм дvvрсэн мал гэж байдаг аа. Бусад нь гармаар давгvй гарчихаж байхад….Даавуу хэмлэхээс єєд идгvй, заяагvй мал байх гэж яая даа та минь, Дvvрлээ л дээгэтэл Мятав:-Энэ чинь тийм их идэмхий мал юм уу? гэлээ. Би ч тэр тайлгийг муучлахад vгхайхралгvй гэсэн шиг.-Яриа юу байх вэ? Дvvрчихсэн идэмхий золиг байгаа юм. Энэ яваа насандаауранхай тасархай даавуу урдуураа зvгээр єнгєрєєж огт vзээгvй амьтан! Тэмээсэжигч амьтан, харин vvнд эрээлэх юм гэж даанч байхгvй дээ! хэмээн хэлж
  14. 14. орхилоо.Мятав “Єєр аргагvй” гэж шийдмэг хэлэд єврєєсєє оёдлын машины утас гаргажнэлээд хєвснєє тэрэгтэй уснаас тэмээ рvv шидээтэхлээ. Тэрэгтэй улаан утсыгдэргэдээ буунгуут идэмхий шар ч мэргэжсэн минь энэ гэсэн шиг vмхээд авах нь тэр.Яаж байгаа юм бол доо гэж гайхшаа баран ажиглаж зогстол Мятав утасныхааvзvvрээс угз татан цааш алхлаа. Идэмхий шар тайлаг ч хєвсєн янзаараа чирэгдэжэхлэв. Мятав нилээд явж тогтуухан ногоорон эргэлдэгч эргvvлэгт тохойноос орлиошарыг гаргах зуураа голын эргийг няхуур ажиглаж байгаад усны урсгал сєргєнгарамны зvг ачаатай тайлгийг дураараа хєндлєн гулд чирж гулдарч явлаа.Идэмхий шар тайлаг учрыг олоогvй хэрнээ таатай байгаа янзтай, хялгас тєдий vлялих нарийхан утсанд ачаа бараатайгаа цуг чирэгдэн, усны урсгал сєрж яг л уснышувуу аятай хєвж яваа vзэгдлээ.Миний гайхсаныг хэлээд баршгvй. Гараад ирлээ шvv гэж бодохоос баярласан гэдэгучиргvй.-Yгvй мєн хачин аа! Муу солби шар минь элдэв даавуу шуувуу vлдээдэггvй хамжиддэг vнэн идэмхий амьтан гэсэндээ тэрэгтэй утсыг овоо vмхэж шvv гэж vглэлбухимдал маань инээдээр солигдов.Солби шар тайлаг уснаас гараад юу болов доо гэсэн маягтай усаа сэгсэрснээ амандорсон дээр нь... гэсэн шиг тэрэгтэй утсыг ховдоглон хvлхсээр бусад тэмээ рvvгээочиж билээ.-Yгvй бас хачин юм даа. Мятав аа, тайлган тэмээг ачаа бараатай нь хамт оёдлынмашины утсаар чирж их уснаас гаргана гэдэг санаанд багташгvй юм шvv. Аливнаад утсы чинь vзье гэвэл Мятав нэг их гоц гойд юм боллоо гэж бодсон янзгvй.-Yз л дээ. Юм оёдог жирийн л утас шvv дээ гээд надад утасныхаа нэг хэсгийгтєвєггvй тасдаж єгснєє-Усанд хєвсєн бие их хєнгєрдєг гэж ярилцдаг байх аа! гэж байсан юм шvv.Биеийн тамирын ордны єргєн цэлгэр танхимд хvмvvс пиг дvvрсэн байв.Таван ханатай гэрийн буурийн чинээ дэвжээн дээр єндєр гулзгар хvн, намхандуулагс биетэй залуу хоёр ач тач ноцолдон дээр дороо орж годройтон дунгуйлданболовч хэн нэг нь оноо авч чадахгvй байлаа.Нэг нь єрсєлдєгчєє єргєєд чулуудсан чинь нєгєєг нь унахдаа хєлийг нь хаман даржойчлоо. Єндєр гулзгар эр ганц горьдлого маань энэ боллоо гэсэн мэт байдагчадлаараа нумлалаа.
  15. 15. Намхан нуруут ч ийм болгоод алдчих вий гэсэн янзтай анаж, байдаг чадлаараадарсаар. Єрєєсєн дал нь дэвжээнд хvрлээ.-Уухай дараад бай, дараад бай хэмээн танхим дvvрэн шуугиан боллоо.Єеєдсєн мэт хэвтээ залуу шvд зуун гэдийж, дээр нь байгаа эр байдаг тамираашавхан цээжээрээ дарсаар… Дарж даруулж байгаа шинжгvй огт хєдлєлгvй хvч ньяг тэнцэн нэг л хэвэндээ. Цагаан хувцастай шvvгч хэрхэхийг отон цаана ньажигласаар. Олны учир тоймгvй шуугиан vргэлжилсээр. Гэнэт хурган дотортойхvрэн торгон дээлтэй ануухан євгєн суудлаасаа босож,-Дараад нэмэргvй, тэнхээний гарз. Хєлий нь солбиод гэж хуруугаараар зааж хэллээ.Бєх ч санаа авсан мэт баруун хєлнийх нь доогуур гараа хийж цаад хєлнєєс ньзугуухан татлаа.-Зєв, зєв. Одоо цээжээрээ сайн дар! гэж єнєєх євгєн хашгирна.Шvгэл тасхийн, учиргvй шуугиан нижигнэсэн алга ташилт болж хувирлаа.Тэр євгєн чинь хэн сэн билээ, vзсэн хvн шиг. Унжуудуу хамар, урт эрvvтэй,сэргэлэн хурц нvдтэй, амьдралын олон он жилийн хугацаанд хал дол vзсэнийггэрчлэх мэт хэдэн гvн vрчлээ суусан єргєн сайхан магнай, тэгш сайхан шvд бvхий,цээж тэвхгэр зузаан, залуудаа сайхан эр явсан болов уу гэмээр янхигардуу чацархагбиетэй, хєнгєн шингэн, нvдэнд дулаахан сайхан євгєн байх чинь. Хаана vзлээ?-Аа тийм. Мятав гуай байна. Яг дvрээрээ мєн гээд би тэр хvн рvv олны дундуурдайрлан зvтгэлэв. Хvн амьтан замд тээглээд ер явж болдоггvй.Нэг харсан чинь Мятав гуай бах нь ханасан янзтай инээж хажуугийнхаа хvнтэйярилцсаар хаалгаар гарч явлаа.-Хєєе Мятав гуай гээд би байдаг чадлаараа хашгиртал-Сэрээрэй залуу минь гэсэн бvдvvн баргил дуу гарч, хєнжлєєс татаж байлаа. Бизvvдэлжээ. Хайран зvvд гэж харуусан єндийтєл єчигдєр эрэлд яваад ирээгvй байсанЭрдэнэ гуай аль хэдийн хувцаслачихсан цай уун сууж байв. Би нэгд зvvдэлжхашгирсандаа, хоёрт Эрдэнэ гуайг шєнє ирэхэд нь сэрээгvйдээ бантан ичингvйрхэншуухитнан хувцаслалаа.-Аль хар амрав даа. Арай эрт сэрээчихэв vv дээ. Цай уу гээд Эрдэнэ гуай минийємнє тавагтай єрєм тавьж цай аягалж єглєє.Эрдэнэ гуай цай уух зуураа:-Єчигдєр хэдэн тэмээгээ харж гадуур жаахан яваад олсонгvй. Єнєєдєх дахиад л
  16. 16. шогшихоос доо. Манайхан чамайг надтай уулзахаар ирсэн гэж ашгvй нададтvрvvхэн хэллээ. Золтой л унтаагаар чинь орхичихоод мордоод явчихсангvй гэм.Хот газрын хvнийг хэлэх vv, нас залууг хэлэх vv, нойртой байлгvй яах вэ гэжминий сантаж байгааг мэдсэн янзтай хэллээ.-Би танаас ганц нэг юм асуух л гэж ирсэн юм. Та яаруу ажилтай байгаа бол хамтмордоод замдаа яриулсан ч болох л доо гэж намайг єгvvлтэл:-Хvн уулзахаар зориуд ажил болж ирж байхад хаанаас тэгж болох вэ? Ах чиньхэрэгтэй бол хэдэн тэмээндээ маргааш явсан ь болох шvv дээ гэлээ.-Ялитай ч юм биш ээ гэж би тvгдэрснээ:-Та Мятав гэдэг хvнийг таньдаг гэл vv? гэж асуув.-Ямар Мятав?-Адтай Мятав-Танихаар барах уу даа…Эрдэнэ гуай босож айргаа бvлснээ шуугин байгаа хєхvvртэй айрагнаас хувиндуудлан ємнє минь тавив.Би сэнгэнэсэн сайхан айрагнаас аягалан залгилж,-Та Мятав гуайн ажил явдлаас надад ярьж єгєєч гээд учирсан хvмvvс, тэднийгярьсныг товч хэлэхэд Эрдэнэ гуай:-Yнэндээ хєєрхий, яг л тэгж ярьдаг юм.-Чи єєртэй нь уулзахыг бодоорой. Охин хvv хоёроо дагаж хєгшинтэйгээ хот ороодхэдэн жил болж байгаа юм. Мятавын ярьснаас би хоёр юмыг нь л сайн санаж байна.Тvvнийг тvрvvчийн улс чамд яриагvй бололтой. Миний хувь болгож vлдээсэн юмбайлгvй дээ гээд инээв.-Ээ дээ, тvvнийгээ л гэж би дуу алдав.МЭХЭЭРИЙН АМТХэдэн хурга шингэнээр гvйлгээд болдоггvй. Мэхээр сайн юм гэнэ гэж дуулаадМятав ойд очиж, оготно хєеєлсєн жаахан мэхээр олоод, багадуулж хэлбэл vдийнгазар, бадруулж хэлбэл хоногийн газар ирсний хэрэг юу билээ, ахиухан байвалзvгээр ч юм уу гэж санан ой дундуур хэрэн бэдэрч явжээ.Тэгсэн чинь нэг их том баавгай идэш хайсан янзтай огт сэжиг авалгvй явж байгаа
  17. 17. vзэгдлээ. Яадаг хэрэг вэ? Буу ч байна, сум ч байна, цааш харуулчихдаг хэрэг vv гэжхэсэг эргэлзлээ.Мориноосоо буун буугаа шийрлэх зуур энд нь нударчихаж болно. Харин тvvнийгээяаж гэр єєдєє дєхvvлдэг хэрэг вэ? Алахаасаа єлгєх нь.... гэсэн бодол орж ирлээ.Нээрээ тийм, бараг сум сунган аймаг алгасан гэр орноосоо зайдуу яваа ганц хvн энэтом амьтныг алахад амины нь гарз юм гэж эргэлзэн буудахаа болилоо. Яаж гэрєєдєє дєхvvлье дээ. Туултай биш, дуудалтай биш хэмээн санаж санаж нэг арга олов.-Гарцаагvй бvтнэ гэж шивнээд шалавхан мордож баавгайг амдлаа.Yvгээр л ирнэ шvv дээ гэж бодон ойн нэгэн цоорхойд мэхээртэй хvvдийгээ эндтэнд нь жижигхэн жижигхэн тэгэхдээ гоожчихооргvй цоочлоо.Ганзагалж явсан арваад алд сурныхаа vзvvрээр амы нь сайн боочихоод хол оо очиж,нєгєє vзvvрээс нь барин тэр том амьтны хэрхэхийг ажиглаж байлаа. Баавгай явсаарнєгєє ойн чєлєєнд ч гарч ирлээ. Ер сэжиг авсан янз алга аа! Yзэхгvй явчихна уу даа,энэ монди чинь гэж шивнээд хэсэг харлаа.-Алхаад єнгєрєх нь шvv. Баавгай ижилгvй тэнэг гэдэг нь vнэн болж таарлаа гэжбодуут сурнаасаа жаахан жаахан угзчив.Баавгай гэнэт зог туслаа. Амь голтой юм шиг татав, татав, ухас ухасхийж байгаатэрхvv ер бусын “амьтныг” сонирхсон эгдvvцсэн янзтай ширтэж байв. Мятав чугзчихаа больжээ… Баавгай адтай хєдєлж байсан хачин “амьтан”- хvvдийг гайхсанянзтай ажиглаж, залхуутай тэгэхдээ хянуур нь аргагvй тvvнд ойртлоо. Бvр очоодшинжиж гарав аа. Тэгснээ хvvдийг долоож эхлэв. Сайхан амттай хоолтой учравгэсэн янзтай ийш тийшээ харснаа ум хумгvй долоолон хэл амаа билvvдэх ньаргагvй дуртай юмтайгаа учирсныг гэрчилнэ.Болдогсон бол бvхлээр нь залгичихмаар байгаа бололтой. гэвч аманд нь олигтой вморж єгєхгvй байгаа янзтай хий л нухчин тунтаганана. Одоо амты нь бvрэн авах шигболлоо гэхтэйгээ зэрэг Мятав хvvдийтэй мэхээрийг угз татсан гэнэ. Баавгай амттайхэрнээ “амьтай” хоол гэж байдаг байж дээ гэсэн янзтай цочсоноо хvvдий рvv амхамраа шилэмдсээр очиж бас л долоолов. Удвал, хvvдийгий нь хvv татчихаад аль чvгvй болно. Баавгайд тухлах чєлєє єгєхгvй юм шvv гэж бодон сурнаасаа угз татав.Бас л хойноос нь айсуй.Мятав ч гэрийн зvг ергvvлсээр, баавгай ч хvvдийтэй мэхээрийн хойноос шогшсоор.Ёстой барахгvй цадахгvй хоол гэдэгтэйгээ тэр баавгай учирчээ. Ойртож ирээддолоотол гэнэт годхийн алга болно. Амттайг нь бодвол идэж барж салахаас наашсанаа амрахгvй гэсэн янзтай хvvдийтэй юмтай єнєєх баавгай хєєцєлдсєєр.Нар хvvшлэхийн алдад баавгай, хvvдийтэй мэхээр Мятав гурав гэрийнхээ урдмодтой толгойд хvрч иржээ.
  18. 18. Хэдэн хурганд жаахан юм vлдвэл харамлаад ч яах вэ идвэл идэг, гэрийнхээ хаяандч ирлээ гэж бодоод бууж, буугаа эхэллээ. Баавгай, баригдаж єгєхгvй зовоосон хоолтогтсонд санаа нь амарсан бололтой, єнєєх хvvдийг хvv татан амаа олохгvй vмхэлжэхэллээ. Єрєвдмєєр гэнэн ч амьтан юм уудаа. Алж хядахын дон туссан биш, гэмтариагvй амьтан шvv дээ энэ чинь. Буудалгvй орхичихдог ч юм билvv гэж бодожбайтал мэхээр нь барагдсан ч юм уу, хорхой нь дарагдаж ухаан ороод хажууханд ньхvн байгааг гэнэт олж vзэж зэвvvцсэн ч юмуу, муухай архираад дайрах гэжээ.Тэгмэгц Мятавын санаа шулуудан тvvнийг буудан унагав. Хаа байсан алсын хяраасхаяандаа тийм том ан дагуулан авчирч эд бад хийснийг хvмvvс нvдээрээ vзэж байжарай гэж vнэмшсэн билээ.ХЄШYYРГИЙН ЭРДЭМОйрд vзэгдэхгvй хэдэн морио харах, бас ч малгайнхаа vсийг сэргээе vv гэж МятавБатхаан ууланд гарсан юмсанжээ. Бараг цатгалан оготно шургаж багтамгvй шигvvойд модны мєчиртэй ноцолдсоор яваад нэгэн хэсэг чєлєєнд гарч иртэл хvнийдавчидсан муухай хашгирах дуу, модны мєчир шажигнан хугарах чимээ гарав.Эргэн тойрон юу ч алга. Хvний хашгирах дуу ойртсоор. Хариу чимээ єгчээ.Модны мєчир гишvv тас нясхийж байснаа дээрээс нэг хvн ум хумгvй харайж яваахарагдана.-Амь авар! Зэрлэг гахай! гэж єнєєх хvн хашгирсаар наашаа байдаг чинээгээрээхарайж байв. Ойн хэсэг чєлєєн цаад шигvv мод ярагдан зугтсан хvний замаар нэгтом гахай гарч ирэв ээ!-Хэрэг бишидлээ яадаг билээ. Гар хоосон хvн зэрлэг араатны єєдєєс ямар хариухийдэг хэрэг вэ? Харсаар байж эрдэнэт хvнийг зэрлэг араатны аманд єгч яаж болохвэ гэж Мятав гайхшаа баран бантаж зогссоноо, эргэн тойрноо харав. Гэтэл нэлээдурт барагцаалбал дєрєв таван алд хэрийн овоо бядтай сургааг хэвтэж байлаа. Бас лгэнэт нэг санаа тархинд нь харван орж иржээ. Тvvнд учиргvй олзуурхан “дэр,дэр”гэж амандаа шивнэн ийш тийшээ харав. Хажууханд минь бvдvvн гээчийн салаа модхарагдлаа. Модны ац овоо єндєр ханын эрсийн дайтай байсан санагдах юм.Хvнгахай хоёр модонд тээглэхгvй болохоор аль аль нь байдгаараа хурдалж байгаабололтой. Ус уух хувьтай хvн юм даа. Хvний vр ялгаа юу байх вэ хєєрхий,хийморьтой л явна шvv хэмээн баярлаж:-Наашаа чиглээд гvй! харайгаад бай! гэж хашгирлаа. Єнєєх хvн ч амь тэмцэнхарайсаар айлын дайтай ойрхон ирлээ. Мятав,-Битгий сандар! Энэ сургаагны vзvvр дээгvvр харайгаад гар! Хол битгийявчихаарай гэж хашгирлаа.Єнєєх хvн ч амь авах эцсийн арга энэ гэсэн шиг улаан гvйхээрээ ирж заасан ёсоорнь сургаагны vзvvр дээгvvр эрчээрээ харайлаа. Том бодон ч аманд орсон олзыг
  19. 19. алдахгvй гэсэн шиг хар хурдаараа айсуй.Мятав биеэ харагдуулахгvйг хичээн модонд таширлан зогсоод, сургаагны их талынvзvvрээс барин анаж байлаа.Бодонгийн урд хоёр хєл сургаагны нєгєє vзvvр дээгvvр гарч ирэнгvvт л барьжбайсан vзvvрээ байдаг чадлаараа огцомхон нь аргагvй, газарт шигдтэл дарчихсанчинь хvчтэй хєшилтєнд єртєгдсєн єнєєх бодон эргэлдсээр дээшээ хєєрч гарчээ.Ончий нь тааруул хєшсєнийх юм байх даа, хєєрєєд л байж. Нэг харсан чинь бvрдээр гарчихсан бараг л хомоол шиг жижигхэн хар юм харагдаж байсан гэнэ.Удаж удаж бодон доошилж, яг л харвасан сум шиг юм бууж ирэхэд газар лvг хийндоргих шиг боллоо. Тэр том биетэй амьтан толгойгоор газар шааж унасан бололтой,толгой нь бараг цээжиндээ орчихсон байжээ.Ингэж тэр хоёр хангай дэлхийн хайрласан хишгийг санамсаргvй хvртэж, томангаар ганзагаа мялаажээ. Эр хvн гэдэг чинь эрээрээ сvрээрээ, ухаанаараа хээрийндогшин хэрцгий араатны сvр сvлдийг зайлуулж явах учиртай юм гэж Мятав ярихдуртай.ДАХИАД Л ТОМИЛОЛТ АВАХААС ДААМиний томилолтын vр дvн энэ. Эрэл маань урагштай бvтэмжтэй байгаадолзуурхсаар нийслэл хотдоо буцаж ирлээ.Эрдэнэ гуайн зааснаар баримжаалж, адтай Мятавынхыг сураглаж явсаар тав дахьхоногийн єглєєгvvр орон сууцны шинэ хорооллын тохилог байрны нэгэн хаалгыгтогшив.Хананд янхигардуу чацархаг бие, унжуудуу хамар, урт эрvvтэй, дєлгєєн сайхан нvд,хэдэн гvн vрчлээ суусан єргєн саруул магнай бvхий ухаалаг байрын нvдэнддулаахан сайхан євгєний зургийг хvндтэй байрлуулжээ.Тэр гарцаагvй адтай Мятав мєн! Би Мятав гуайг нэг л ер бусын хvн байдаг болов уугэж тєсєєлєн бодож явсан юм. Гэтэл санаснаас огт єєр , хvн хvнээс онцгойрчялгарах юм даанч vгvй, ёстой л хамгийн эгэл жирийн хvн байлаа.Хаалга тайлж, тохилог аятай гэртээ урин оруулсан тєлєв сайхан эмэгтэй ч ягаавыгаа дууриаж тєржээ.-Танай аав чинь Мятав гуай бил vv?-Тийм ээ-Аа ашгvй, би уулзах гэж ирсэн юмсан.
  20. 20. -Аав єнєє єглєє дvvгийнд очихоор Євєрхангай аймаг руу онгоцоор явчихсан шvvдээ гэсэн уриалагхан намдуун дуу намайг балмагдуулав.Дахиад л томилолт авахаас даа 1980 он

×