SlideShare a Scribd company logo
1 of 5
“YOUNG TOURISM PRO”
        УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
                                                 КОММИСТ




СЭДЭВ:              “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ
АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД”


БАГШ: ...................................................................................Г.ЭНХБОЛД
                                                /МОАЖ-ЫН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ, АХЛАХ БАГШ
                                                ДОКТРАНТ/
                                                ДОКТРАНТ/
БОЛОВСРУУЛСАН.:..........................................................Б. УУГАНЦЭЦЭГ
                                                /   ИЗИС, ЧИНГЭС-ТУР АЖС 3-Р КУРСИЙН ОЮУТАН,
                                                /




                                              УЛААНБААТАР ХОТ
                                                        2010 ОН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ
                            БОЛОВСРОЛД
                 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД
      Хорвоогийн юмс үзэгдэл өчүүхэн багаас аврага томд дэвшин хөгждөг тул
ялимгүй жижиг зүйл ч их юмны эх үүсвэр, ул үндэс болдог билээ.
      Хөгжил – энэ үг олон тооны үгсийн сантай нийлж тус бүртээ л чиглэл
чиглэлийнхээ арай ахисан түвшин, илүү боловсронгуй, эсвэл бүр огт өөр
орвонгоороо эргүүлсэн мэт үр дүн ба сэтгэлгээний эцсийн биш явцын үр дүн юм
болов уу гэж би бодож байна. Энэхүү хөгжлийн хөдөлгөгч хүч нь олон янзын
хүчин зүйлээс шууд болон шууд бусаар хамааран, тэд нь өөрийн хувь нэмэр, үүрэг
роль, жин массаараа ялгаатай боловч өнөөх хөгжлийн хөдөлгөгч хөдөлгүүрийн аль
нэгхэн хэсэгт өөрийн гэсэн байр суурийг эзлэн ажилладаг билээ. Энэ утгаараа би ч
гэсэн даяарчлагдаж буй дэлхий ертөнц, түүний дунд тодорхой бага ч гэсэн байр
суурийг эзлэн оршиж буй Монгол Улсын иргэний хувьд тэр хөгжлийн нэгэн эд эс
болон тодорхой хэмжээний хувь нэмэрээ оруулж байгаа гэдэгт итгэдэг. Харин
энэхүү миний нэмэр хэр зэрэг жин дарах нь надтай холбоотой. Би хөгжлийг зөвхөн
эдийн засаг, материаллаг талаас нь бус олон олон түвшинд авч үздэг. Хамгийн наад
захын жишээ нь оюун санаа, ёс суртахуун, бие бялдар, хэл соёл гээд цогц байдлаар
нь хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.
      Мөн хvн өөрөө хүсэл тэмvvлэл зорилготой байж тvvндээ хvрэхийг тэмvvлж
байх нь хүн байхын гол учир. Тиймдээ ч миний хамгийн гол давуу тал би зорилго,
хүсэл тэмүүлэлтэй оюутан хүн гэж хэлмээр байна. Баян ядууг олон янзаар зааглаж
болно. Өнөөдөр эх орон минь мөнгөөр гачуу, хүмүүс нь хөрөнгөөр ядмаг байгаа
хэдий ч vvнийг би хувьдаа туйлын ядууралд хэзээ ч тооцохгүй. Хүсэл мөрөөдлөө,
ирээдүйн тэр л хүнийг Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбосон залуусын
дунд байхдаа би Монголоороо бахархаж байдаг. Учир нь сэтгэлгээний хоосролыг
болоод ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх мөрөөдөлгүй хоосонг л би ядуурал
тооцдогт тэр. Миний хувьд гэвэл би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тиймдээ ч би
өөрийгөө баян хүнд тооцдог.
       “Хүсэл мөрөөдөлгүй залуу хүн бол залуу хүн биш” хэмээн нэгэн нэрт
бизнесмэн хүн хэлсэн байдаг.
Монгол орон хөгжиж, мандаж, сөхөрч явсан түүхтэй. Нэгэн цагт
монголчууд хүчирхэгжин мандаж байлаа. Тэр үед биднийг дэлхий даяараа мэддэг
байсан. Харин одоо, Оросын тасархай юу, Хятадын хэлтэрхий юу? хэмээн асуухад
хүрчээ. Биднийг дэлхий дахин мэдэхгүй байна гэж үү? Тэгвэл бусдын анхаарлыг
татъя, гэртээ урья, дайлж цайлъя... Энэ бүхэн юу вэ гэвэл аялал жуулчлалыг
хөгжүүлье гэсэн миний бодол. Аялал жуулчлал бол манай улсын хөгжлийн гол
хөшүүрэг гэж би боддог юм. Энэ салбарыг өндөр хөгжүүлэх өргөн боломж бидэнд
бий. Монгол бол хүчирхэг Япон, хөгжилтэй Европынхноос хэд, бүр хэд дахин ч
уудам нутаг, баялаг хөрстэй. Тэдний хажууд тэнгэрээ сийчиж, газраа хөндөөгүй
“эрүүл” орон. Чулуу нь ч хүртэл “эрүүл”. Одоогийн аялал жуулчлал хэтэрхий
зохион байгуулалт, менежмент муутайгаас эргээд энэ нь сөрөг үр дүнд хүргэж
байна.
         За бидэнд хүний нөөц байна, баялаг аялалын нөөц байна. Хөгжилд юу чухал
билээ. Одоогийн аялал жуулчлал хэтэрхий зохион байгуулалт, менежмент
муутайгаас эргээд энэ нь сөрөг үр дүнд хүргэж байна. Өөрөөр хэлбэл гагцхүү
чадварлаг хүний нөөц дутмаг байгаагаас аялал жуулчлалын баялаг нөөц эргээд юу
ч биш хоосон хэрэглэгдэхүүн болж орхижээ.
         Тэгвэл миний эх орныхоо хөгжилд оруулах хамгийн гол хувь нэмэр бол
         “Өндөр мэдлэг эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин” болох.
     Монгол орныг удирдах энэ цаг үеийн оюутан залуус урсгалаа даган явсаар
байвал Монгол орон хэзээ хөгжих билээ. Хөгжлийн оргилд хүрсэн Монгол орон
энэ бол минийй хүсэл. Үүний төлөө би мэдлэгийг олж аван сурсан зүйлээ эх
орныхоо төлөө үнэт капитал болгон хувиргах хүч нь болохыг эрмэлзэж байна.
         Аялал жуулчлалын зах зээл бол хэрэглэгчийн хүсэл сонирхлыг эргүүлэн
худалддаг учраас үйлдвэрлэгчийн боловсролын асуудал чухал юм. Жилээс жилд
өргөжин тэлж буй аялал жуулчлалын салбарын хамгийн чухал асуудлын нэг нь
"чанартай боловсон хүчин" гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Гэхдээ өдгөө 50
гаруй их, дээд сургуульд мэргэжлийн боловёон хүчдийг бэлтгэж гаргаад байгаа
мөртөө байнга л боловсон хүчдээр дутагдаж гачигдаад байдаг асуудал тулгараад
байна.
         Хэрхэн үүнийг шийдвэрлэх вэ?
1. Аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээл бол дээд шатны боловсролын
  байгууллага юм. Энэ зах зээлийн хэрэглэгч үйлдвэрлэгч хоёрыг уулзуулж байх
  үүргийг бодитоор гүйцэтгэх хэрэгтэй байна.
     -   Мэрэгжлийн байгууллага дээр боловсон хүчний чанарыг дээшлүүхэийн тулд
         дадлага ажлыг хамтын ажиллагааны үндсэн дээр хийлгүүлэх. Их, дээд
         сургууль төгссөн оюутнууд аялал жуулчлалын салбарт, тэр дундаа хөдөө
         орон нутаг дахь жуулчны үйлчилгээний байгууллагуудад очиж ажиллахгүй
         байна, учир нь тэд энэ салбар хаана ажилладагийг мэдэхгүй төгсч байгаа
         эмэгнэлтэй асуудал бий болоод байна.
     -   Аялал жуулчлалын зах зээлд шаардлагатай хослох мэдлэгийг эзэмшүүлэхэд
         анхааран ажиллах. Англи хэлний асуудал дулим байгаатай холбогдуулан энэ
         салбарын мэргэжилтнүүд Англи хэлний орчуулагчийн мэрэгжилтнүүдэд
         өөрийн ажлын байраа алдаж байгаа бөгөөд ингэснээр аялал жуулчлалын
         хөдөлмөрийн зах зээлийн чанар муудаж, нөгөө талаас хэрэглэгчтэй
         мэргэжлийн үүднээс ажиллаж чадахгүй хэлтэй ажилтнууд аялалын
         бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас энэ салбарт
         англи хэлний боловсон хүчин, аялал жуулчлалын боловсон хүчин зэрэгцэн
         орж ирсэнээр нийлүүлэлт хэт ихссэний улмаас боловсон хүчнийг үнэлэх
         үнэлгээ буурч байгаа сөрөг талтай.
     -   Хөрвөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх – Биеийн тамир аялал жуулчлал,
         фото-аялал     жуулчлал,    цэцэг,шувуу   зэрэг   тусгай   сонирхлын   аялал
         жуулчлалын мэрэгжилтэнг бэлтгэн гаргахад чиглэн ажиллах
     -   Онолын       мэдлэгийг     практикт   хэрэгжүүлэх    боломжтой    сургалтын
         хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх. өнөөдөр оюутан залуус өөрийнхөө
         төлөө клуб, холбоод байгуулан дадлага бага сага хийж байгаа нь
         талархууштай боловч, төгсөхөөсөө өмнө бусдад газарчлаж, бодит тулгамдаж
         буй асуудлыг шийдвэрлэж үзэх нь түүний ирээдүйн ажлын гараанд тустай
         алхам болох буй за.
     -   “Аялал жуулчлалын салбарын боловсон хүчнүүд орчин үеийн мэдээлэл,
         харилцааны технологийн гаргуун ашиглагч нар байдаг.” Бид чадах уу?
2. Нөгөө талаас бэлтгэгдэж буй боловсон хүчин бид өөрсдөө эрмэлзэл зорилго,
   мэрэгжил чадвараа ухамсарласан байх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл энэ салбарт
   боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад таамгаар элссэн, сохроор
   мэргэжил эзэмшиж буй боловсон хүчнүүд их байна.
   “Дургүй ламд дарж байгаад сахил хүртээх” гэдэг шиг л юм болж байгаа үзэгдэл
                                     их байна.
   Залуусын боловсрол, мэдлэг чадвар, оролцооноос тухайн улсын ирээдүй хамаарч
   байгаа энэ үед залуучууд бол асар их хүч, асар их нөөц билээ. Ажлын байрны
   заруудыг харж байхад, бидний ур чадвар нилээдгүй гологдож байгаа бололтой.
   Сурч буй сургууль бидэнд шаардлагатай ур чадварыг өгч байна уу гэсэн асуултыг
   хариултгүй үлдээе. Гэхдээ дахиад л сургуульруугаа буруугаа чихлээ гээд би ур
   чадвартай болчихгүй. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх гэсэн нэг хариулт олдоно.
      -   Ёс зүйн боловсрол: Нийгэмд өөрийгөө аваад явах чадварыг өөрсдөө
          эзэмших нь чухал
      -   Хэний төлөө суралцаж байгаа ухамсарлах: Миний хувьд энэ мэргэжлийг
          өөрийн хүсэл, сонирхлын дагуу сонгон суралцаж байгаагийн хувьд мэдлэг
          мэдээлэлийг хуримтлуулж, хэзээ нэгэн цагт ирэх боломжинд бэлэн байхыг
          эрмэлзэж байхад хүүхдүүд би ажиллахгүй мэргэжлээр яах вэ дэ? Гээд сууж
          байдаг нь даанч харамсалтай. Ажиллахгүй ч та хөрвөх чадвартай болохын
          тулд, цаг хугацааг хий дэмий алдахгүйн тулд өөрийгөө хөгжүүлж байх
          хэрэгтэй юм шиг.
      -   Өрсөлдөөнд бэлтгэгдэх. Энэ салбарын өрсөлдөгч боловсон хүчин бол
          Орчуулагч нар. Би 4 жил сурчихаад ажлын байраа бусдад алдахыг хүсэхгүй
          байна.
      Аялал жуулчлалын боловсрол хангалттай сайн, бас хэт муу гж би хэлэхгүй.
   Сайн муу нийлж сав дүүргэдэг хойно анхаарах асуудлууд байна. Гэхдээ хүн та
   өөрөөсөө, өөрийнхээ зорилгыг ухамсарлах нь нэн түрүүнд хийх хэрэгтэй
   боловсролын шинэтгэл билээ.
          Эрт үед илдний ирээр дэлхийг байлдан дагуулж байсан миний Монгол
   эдүгээ цагт хөгжил дэвшлээрээ дэлхийг байлдан дагуулах болно. Үүний төлөө би
   сурсан мэдсэн зүйлээ хөгжлийн хүч болгон Эх орондоо өргөх болно.

More Related Content

Viewers also liked

Viewers also liked (12)

123
123123
123
 
Young tourism pro iii enebish a
Young tourism pro iii enebish aYoung tourism pro iii enebish a
Young tourism pro iii enebish a
 
Tarea 1 periodismo digital angel
Tarea  1 periodismo digital angelTarea  1 periodismo digital angel
Tarea 1 periodismo digital angel
 
certificate-tfkpnzj59x3x
certificate-tfkpnzj59x3xcertificate-tfkpnzj59x3x
certificate-tfkpnzj59x3x
 
Ciencia y ambientr la lucuma
Ciencia y ambientr la lucumaCiencia y ambientr la lucuma
Ciencia y ambientr la lucuma
 
Diapocitivas de rss
Diapocitivas de rssDiapocitivas de rss
Diapocitivas de rss
 
Silabo de arte
Silabo de arteSilabo de arte
Silabo de arte
 
certificate-zhe4u27tqfsh
certificate-zhe4u27tqfshcertificate-zhe4u27tqfsh
certificate-zhe4u27tqfsh
 
Trabajo de ajalpan
Trabajo de ajalpanTrabajo de ajalpan
Trabajo de ajalpan
 
Rss en la web 2.0
Rss en la web 2.0Rss en la web 2.0
Rss en la web 2.0
 
Ciencia y ambiente elsauco
Ciencia  y ambiente  elsaucoCiencia  y ambiente  elsauco
Ciencia y ambiente elsauco
 
Report
ReportReport
Report
 

Similar to Young tourism pro iii uugantsetseg b

алексеенковапрезентация
алексеенковапрезентацияалексеенковапрезентация
алексеенковапрезентацияAndrey Fomenko
 
презентация системы работы
презентация системы работыпрезентация системы работы
презентация системы работыNatasha Pushkarnaya
 
C:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologiiC:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologiiEvgenia
 
C:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologiiC:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologiiEvgenia
 
программа по спортивному туризму
программа по спортивному туризмупрограмма по спортивному туризму
программа по спортивному туризмуpashaaa
 
портфолио савиновой л_а
портфолио савиновой л_апортфолио савиновой л_а
портфолио савиновой л_аLarisa_Savinova
 
центр развития ребенка детский сад № 54 рябинка
центр развития ребенка   детский сад № 54  рябинкацентр развития ребенка   детский сад № 54  рябинка
центр развития ребенка детский сад № 54 рябинкаВалерия Кулеш
 
BASW_ newsletter_225
BASW_ newsletter_225BASW_ newsletter_225
BASW_ newsletter_225BASW-pr
 
статья матвейченко цпо
статья матвейченко цпостатья матвейченко цпо
статья матвейченко цпоrcnovo
 
проект здоровый я здоровая республика моя!
проект здоровый я   здоровая республика моя!проект здоровый я   здоровая республика моя!
проект здоровый я здоровая республика моя!ssuser4bfa18
 
Молодёжная политика КГИ
Молодёжная политика КГИМолодёжная политика КГИ
Молодёжная политика КГИKomitetGI
 
Презентация для инвестора
Презентация для инвестораПрезентация для инвестора
Презентация для инвестораStartup_Technologies
 
проект tik (туризм, интеграция, карьера)
проект tik (туризм, интеграция, карьера)проект tik (туризм, интеграция, карьера)
проект tik (туризм, интеграция, карьера)Vlado Sudin
 
Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому»
Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому» Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому»
Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому» Center of philanthropy development "Soprichastnost"
 
презентация моя
презентация мояпрезентация моя
презентация мояDashaYr
 

Similar to Young tourism pro iii uugantsetseg b (20)

алексеенковапрезентация
алексеенковапрезентацияалексеенковапрезентация
алексеенковапрезентация
 
презентация системы работы
презентация системы работыпрезентация системы работы
презентация системы работы
 
C:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologiiC:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologii
 
C:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologiiC:\fakepath\kv r tehnologii
C:\fakepath\kv r tehnologii
 
программа по спортивному туризму
программа по спортивному туризмупрограмма по спортивному туризму
программа по спортивному туризму
 
портфолио савиновой л_а
портфолио савиновой л_апортфолио савиновой л_а
портфолио савиновой л_а
 
центр развития ребенка детский сад № 54 рябинка
центр развития ребенка   детский сад № 54  рябинкацентр развития ребенка   детский сад № 54  рябинка
центр развития ребенка детский сад № 54 рябинка
 
BASW_ newsletter_225
BASW_ newsletter_225BASW_ newsletter_225
BASW_ newsletter_225
 
статья матвейченко цпо
статья матвейченко цпостатья матвейченко цпо
статья матвейченко цпо
 
проект здоровый я здоровая республика моя!
проект здоровый я   здоровая республика моя!проект здоровый я   здоровая республика моя!
проект здоровый я здоровая республика моя!
 
Prezentaciyaaudit
PrezentaciyaauditPrezentaciyaaudit
Prezentaciyaaudit
 
Молодёжная политика КГИ
Молодёжная политика КГИМолодёжная политика КГИ
Молодёжная политика КГИ
 
Issue 413
Issue 413Issue 413
Issue 413
 
детский туризм
детский туризмдетский туризм
детский туризм
 
Презентация для инвестора
Презентация для инвестораПрезентация для инвестора
Презентация для инвестора
 
25.10.12 Эгомаркетинг АМИР
25.10.12 Эгомаркетинг АМИР25.10.12 Эгомаркетинг АМИР
25.10.12 Эгомаркетинг АМИР
 
проект tik (туризм, интеграция, карьера)
проект tik (туризм, интеграция, карьера)проект tik (туризм, интеграция, карьера)
проект tik (туризм, интеграция, карьера)
 
21
2121
21
 
Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому»
Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому» Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому»
Марина Печникова, директор благотворительного фонда «Дорога к дому»
 
презентация моя
презентация мояпрезентация моя
презентация моя
 

More from Prime Rose Snowdrop

дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь
дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх ньдэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь
дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх ньPrime Rose Snowdrop
 
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиPrime Rose Snowdrop
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философиPrime Rose Snowdrop
 
зэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөц
зэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөцзэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөц
зэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөцPrime Rose Snowdrop
 
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлуудзочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлуудPrime Rose Snowdrop
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээPrime Rose Snowdrop
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...Prime Rose Snowdrop
 
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүдолон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүдPrime Rose Snowdrop
 

More from Prime Rose Snowdrop (16)

so
soso
so
 
Khuvi khunii soril
Khuvi khunii sorilKhuvi khunii soril
Khuvi khunii soril
 
Mongol oron sudlal
Mongol oron sudlalMongol oron sudlal
Mongol oron sudlal
 
graduation party
graduation party graduation party
graduation party
 
дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь
дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх ньдэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь
дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь
 
Managment legts
Managment legtsManagment legts
Managment legts
 
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
зэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөц
зэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөцзэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөц
зэрлэг ан амьтадыг ажиглах аялалыг хөгжүүлэх нөөц
 
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлуудзочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
зочид буудлын хоол үйлчилгээний зал зохион байгуулалтын асуудлууд
 
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээхангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
хангайн бүсийн аялал жуулчлалын нөхцөл нөөцийн шинжилгээ
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
 
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүдолон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд
 

Young tourism pro iii uugantsetseg b

  • 1. “YOUNG TOURISM PRO” УЛСЫН ГУРАВДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОММИСТ СЭДЭВ: “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД” БАГШ: ...................................................................................Г.ЭНХБОЛД /МОАЖ-ЫН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ, АХЛАХ БАГШ ДОКТРАНТ/ ДОКТРАНТ/ БОЛОВСРУУЛСАН.:..........................................................Б. УУГАНЦЭЦЭГ / ИЗИС, ЧИНГЭС-ТУР АЖС 3-Р КУРСИЙН ОЮУТАН, / УЛААНБААТАР ХОТ 2010 ОН
  • 2. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ БОЛОВСРОЛД АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД Хорвоогийн юмс үзэгдэл өчүүхэн багаас аврага томд дэвшин хөгждөг тул ялимгүй жижиг зүйл ч их юмны эх үүсвэр, ул үндэс болдог билээ. Хөгжил – энэ үг олон тооны үгсийн сантай нийлж тус бүртээ л чиглэл чиглэлийнхээ арай ахисан түвшин, илүү боловсронгуй, эсвэл бүр огт өөр орвонгоороо эргүүлсэн мэт үр дүн ба сэтгэлгээний эцсийн биш явцын үр дүн юм болов уу гэж би бодож байна. Энэхүү хөгжлийн хөдөлгөгч хүч нь олон янзын хүчин зүйлээс шууд болон шууд бусаар хамааран, тэд нь өөрийн хувь нэмэр, үүрэг роль, жин массаараа ялгаатай боловч өнөөх хөгжлийн хөдөлгөгч хөдөлгүүрийн аль нэгхэн хэсэгт өөрийн гэсэн байр суурийг эзлэн ажилладаг билээ. Энэ утгаараа би ч гэсэн даяарчлагдаж буй дэлхий ертөнц, түүний дунд тодорхой бага ч гэсэн байр суурийг эзлэн оршиж буй Монгол Улсын иргэний хувьд тэр хөгжлийн нэгэн эд эс болон тодорхой хэмжээний хувь нэмэрээ оруулж байгаа гэдэгт итгэдэг. Харин энэхүү миний нэмэр хэр зэрэг жин дарах нь надтай холбоотой. Би хөгжлийг зөвхөн эдийн засаг, материаллаг талаас нь бус олон олон түвшинд авч үздэг. Хамгийн наад захын жишээ нь оюун санаа, ёс суртахуун, бие бялдар, хэл соёл гээд цогц байдлаар нь хүн өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хvн өөрөө хүсэл тэмvvлэл зорилготой байж тvvндээ хvрэхийг тэмvvлж байх нь хүн байхын гол учир. Тиймдээ ч миний хамгийн гол давуу тал би зорилго, хүсэл тэмүүлэлтэй оюутан хүн гэж хэлмээр байна. Баян ядууг олон янзаар зааглаж болно. Өнөөдөр эх орон минь мөнгөөр гачуу, хүмүүс нь хөрөнгөөр ядмаг байгаа хэдий ч vvнийг би хувьдаа туйлын ядууралд хэзээ ч тооцохгүй. Хүсэл мөрөөдлөө, ирээдүйн тэр л хүнийг Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбосон залуусын дунд байхдаа би Монголоороо бахархаж байдаг. Учир нь сэтгэлгээний хоосролыг болоод ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх мөрөөдөлгүй хоосонг л би ядуурал тооцдогт тэр. Миний хувьд гэвэл би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тиймдээ ч би өөрийгөө баян хүнд тооцдог. “Хүсэл мөрөөдөлгүй залуу хүн бол залуу хүн биш” хэмээн нэгэн нэрт бизнесмэн хүн хэлсэн байдаг.
  • 3. Монгол орон хөгжиж, мандаж, сөхөрч явсан түүхтэй. Нэгэн цагт монголчууд хүчирхэгжин мандаж байлаа. Тэр үед биднийг дэлхий даяараа мэддэг байсан. Харин одоо, Оросын тасархай юу, Хятадын хэлтэрхий юу? хэмээн асуухад хүрчээ. Биднийг дэлхий дахин мэдэхгүй байна гэж үү? Тэгвэл бусдын анхаарлыг татъя, гэртээ урья, дайлж цайлъя... Энэ бүхэн юу вэ гэвэл аялал жуулчлалыг хөгжүүлье гэсэн миний бодол. Аялал жуулчлал бол манай улсын хөгжлийн гол хөшүүрэг гэж би боддог юм. Энэ салбарыг өндөр хөгжүүлэх өргөн боломж бидэнд бий. Монгол бол хүчирхэг Япон, хөгжилтэй Европынхноос хэд, бүр хэд дахин ч уудам нутаг, баялаг хөрстэй. Тэдний хажууд тэнгэрээ сийчиж, газраа хөндөөгүй “эрүүл” орон. Чулуу нь ч хүртэл “эрүүл”. Одоогийн аялал жуулчлал хэтэрхий зохион байгуулалт, менежмент муутайгаас эргээд энэ нь сөрөг үр дүнд хүргэж байна. За бидэнд хүний нөөц байна, баялаг аялалын нөөц байна. Хөгжилд юу чухал билээ. Одоогийн аялал жуулчлал хэтэрхий зохион байгуулалт, менежмент муутайгаас эргээд энэ нь сөрөг үр дүнд хүргэж байна. Өөрөөр хэлбэл гагцхүү чадварлаг хүний нөөц дутмаг байгаагаас аялал жуулчлалын баялаг нөөц эргээд юу ч биш хоосон хэрэглэгдэхүүн болж орхижээ. Тэгвэл миний эх орныхоо хөгжилд оруулах хамгийн гол хувь нэмэр бол “Өндөр мэдлэг эзэмшсэн, чадварлаг боловсон хүчин” болох. Монгол орныг удирдах энэ цаг үеийн оюутан залуус урсгалаа даган явсаар байвал Монгол орон хэзээ хөгжих билээ. Хөгжлийн оргилд хүрсэн Монгол орон энэ бол минийй хүсэл. Үүний төлөө би мэдлэгийг олж аван сурсан зүйлээ эх орныхоо төлөө үнэт капитал болгон хувиргах хүч нь болохыг эрмэлзэж байна. Аялал жуулчлалын зах зээл бол хэрэглэгчийн хүсэл сонирхлыг эргүүлэн худалддаг учраас үйлдвэрлэгчийн боловсролын асуудал чухал юм. Жилээс жилд өргөжин тэлж буй аялал жуулчлалын салбарын хамгийн чухал асуудлын нэг нь "чанартай боловсон хүчин" гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Гэхдээ өдгөө 50 гаруй их, дээд сургуульд мэргэжлийн боловёон хүчдийг бэлтгэж гаргаад байгаа мөртөө байнга л боловсон хүчдээр дутагдаж гачигдаад байдаг асуудал тулгараад байна. Хэрхэн үүнийг шийдвэрлэх вэ?
  • 4. 1. Аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээл бол дээд шатны боловсролын байгууллага юм. Энэ зах зээлийн хэрэглэгч үйлдвэрлэгч хоёрыг уулзуулж байх үүргийг бодитоор гүйцэтгэх хэрэгтэй байна. - Мэрэгжлийн байгууллага дээр боловсон хүчний чанарыг дээшлүүхэийн тулд дадлага ажлыг хамтын ажиллагааны үндсэн дээр хийлгүүлэх. Их, дээд сургууль төгссөн оюутнууд аялал жуулчлалын салбарт, тэр дундаа хөдөө орон нутаг дахь жуулчны үйлчилгээний байгууллагуудад очиж ажиллахгүй байна, учир нь тэд энэ салбар хаана ажилладагийг мэдэхгүй төгсч байгаа эмэгнэлтэй асуудал бий болоод байна. - Аялал жуулчлалын зах зээлд шаардлагатай хослох мэдлэгийг эзэмшүүлэхэд анхааран ажиллах. Англи хэлний асуудал дулим байгаатай холбогдуулан энэ салбарын мэргэжилтнүүд Англи хэлний орчуулагчийн мэрэгжилтнүүдэд өөрийн ажлын байраа алдаж байгаа бөгөөд ингэснээр аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээлийн чанар муудаж, нөгөө талаас хэрэглэгчтэй мэргэжлийн үүднээс ажиллаж чадахгүй хэлтэй ажилтнууд аялалын бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас энэ салбарт англи хэлний боловсон хүчин, аялал жуулчлалын боловсон хүчин зэрэгцэн орж ирсэнээр нийлүүлэлт хэт ихссэний улмаас боловсон хүчнийг үнэлэх үнэлгээ буурч байгаа сөрөг талтай. - Хөрвөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх – Биеийн тамир аялал жуулчлал, фото-аялал жуулчлал, цэцэг,шувуу зэрэг тусгай сонирхлын аялал жуулчлалын мэрэгжилтэнг бэлтгэн гаргахад чиглэн ажиллах - Онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх боломжтой сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх. өнөөдөр оюутан залуус өөрийнхөө төлөө клуб, холбоод байгуулан дадлага бага сага хийж байгаа нь талархууштай боловч, төгсөхөөсөө өмнө бусдад газарчлаж, бодит тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж үзэх нь түүний ирээдүйн ажлын гараанд тустай алхам болох буй за. - “Аялал жуулчлалын салбарын боловсон хүчнүүд орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн гаргуун ашиглагч нар байдаг.” Бид чадах уу?
  • 5. 2. Нөгөө талаас бэлтгэгдэж буй боловсон хүчин бид өөрсдөө эрмэлзэл зорилго, мэрэгжил чадвараа ухамсарласан байх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл энэ салбарт боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад таамгаар элссэн, сохроор мэргэжил эзэмшиж буй боловсон хүчнүүд их байна. “Дургүй ламд дарж байгаад сахил хүртээх” гэдэг шиг л юм болж байгаа үзэгдэл их байна. Залуусын боловсрол, мэдлэг чадвар, оролцооноос тухайн улсын ирээдүй хамаарч байгаа энэ үед залуучууд бол асар их хүч, асар их нөөц билээ. Ажлын байрны заруудыг харж байхад, бидний ур чадвар нилээдгүй гологдож байгаа бололтой. Сурч буй сургууль бидэнд шаардлагатай ур чадварыг өгч байна уу гэсэн асуултыг хариултгүй үлдээе. Гэхдээ дахиад л сургуульруугаа буруугаа чихлээ гээд би ур чадвартай болчихгүй. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх гэсэн нэг хариулт олдоно. - Ёс зүйн боловсрол: Нийгэмд өөрийгөө аваад явах чадварыг өөрсдөө эзэмших нь чухал - Хэний төлөө суралцаж байгаа ухамсарлах: Миний хувьд энэ мэргэжлийг өөрийн хүсэл, сонирхлын дагуу сонгон суралцаж байгаагийн хувьд мэдлэг мэдээлэлийг хуримтлуулж, хэзээ нэгэн цагт ирэх боломжинд бэлэн байхыг эрмэлзэж байхад хүүхдүүд би ажиллахгүй мэргэжлээр яах вэ дэ? Гээд сууж байдаг нь даанч харамсалтай. Ажиллахгүй ч та хөрвөх чадвартай болохын тулд, цаг хугацааг хий дэмий алдахгүйн тулд өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй юм шиг. - Өрсөлдөөнд бэлтгэгдэх. Энэ салбарын өрсөлдөгч боловсон хүчин бол Орчуулагч нар. Би 4 жил сурчихаад ажлын байраа бусдад алдахыг хүсэхгүй байна. Аялал жуулчлалын боловсрол хангалттай сайн, бас хэт муу гж би хэлэхгүй. Сайн муу нийлж сав дүүргэдэг хойно анхаарах асуудлууд байна. Гэхдээ хүн та өөрөөсөө, өөрийнхээ зорилгыг ухамсарлах нь нэн түрүүнд хийх хэрэгтэй боловсролын шинэтгэл билээ. Эрт үед илдний ирээр дэлхийг байлдан дагуулж байсан миний Монгол эдүгээ цагт хөгжил дэвшлээрээ дэлхийг байлдан дагуулах болно. Үүний төлөө би сурсан мэдсэн зүйлээ хөгжлийн хүч болгон Эх орондоо өргөх болно.