Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадар            гын хэв шинж, экологийн тогтол цооны ...
Дээрх хүснэгтээс үзэхэд 1990-2000 оны хоорондох 10 жилийн хугацаанд гандуу нутгийнэзлэх талбай 3.4%-иар ихэсч цөл жилт хүч...
Хэт гандуу цөл нутаг          -        8.5      3.8Гандуу нутгийн эзлэх талбай    41.3%    44.7%Цөлжилт Монголыг бүхэлд нь...
Мөн цөлжилт бусад улс оронтой харьцуулахаднэн хурдацтай явагдаж байгаа юм.Монголын цөлжилтийн шалтгаанДээр дурдсанаар Монг...
Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэйхур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оныхооронд хоѐр хувь буурсан нь тийм ч ...
1484 булаг шанд, 760 нуур ширгэжээ.Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийгхурдасгах бас нэг нөхцөл болж байна. Өөрөөрхэлб...
ихээр талхалдаг хонь ямааны тоо эрс нэмэгдэж(нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо/зургаан хувь/ буурч байна. Хонь ...
бэлчээр ашиглалт болон газар тариалангаасүүдэлтэй цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийндулаарал, хуурайшил, газарзүйн байрл...
ашиглах боломжгүй болсон байна.Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянганг...
он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөрбуюу хагас зууны дараа манай оро...
сүйтгэхийн оронд ард түмэнд хэрэгтэй зүйлд, бүтээн байгуулалтад зарцуулж болно гэсэнсанааг тэд хэлж байлаа .
Upcoming SlideShare
Loading in...5
×

цөлжилт

10,077

Published on

1 Comment
4 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
10,077
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
278
Comments
1
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

цөлжилт

  1. 1. Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадар гын хэв шинж, экологийн тогтол цооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагд дагийн улмаас түүхэнхөгжлийнхөө турш ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ.Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уурамьсгалтай, хур тунадас багатай, далайн түвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөнонцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг эзлэх говь цөлийн бүсэд үржил шиммуутай, цөлөрхөг, хээрийн болон говийн бор хөрс зонхилж, тачир сийрэг ургамланнөмрөгөөр бүрхэгдсэн байна.Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаа нь мөнх цасхайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс ус давсжих,элэгдэл эвдрэлд орох, үржил шимээ алдах, элсний нүүлт хөдөлгөөн ихсэх, байгалийнэлдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэргээр илэрч байна. Дэлхийн дулааралт, уурамьсгалын өөрчлөлтийн улмаас сүү лийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дун дажтемператур 1.56 хэмээр нэмэгд жээ. Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5жилд нэг удаа тохиолддог бөгөөд тал хээр, говийн бүсийн нутгаар шо роон шуурга тай өдрийн тоо XXI зууны бос гон дээр 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн хандлагатайбайна.Байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа цөлжилтийг хурдас гахадихээхэн нэрмээс болж байна. 1990-ээд оноос мал хувьчилж малын тоо толгой нэмэгдэхийнзэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйн уламжлал алдагдсан, бэлчээрийн усан хангамжмуудсан, талхлагдал ихсэж бэлчээрийн даацыг хэтрүү лэн ашиглахад хүргэж улмаар газарнутаг цөлжих нэг шалтгаан болсон билээ.Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдалдөртсөнөөс шалтгаалж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч 25 сая гаруй толгоймал сүргийн тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахаднөлөөлж байна.Монгол орны нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг ойн талбайн 40 хувь нь хүнийзохисгүй үйл ажиллагааны улмаас нөөц нь жилээс жилд хомсдон хортон шавьж, түймэртнэрвэгдсэнээс одоогийн байдлаар 6.7 хувь орчим ойтой болоод байна.Цөлийн бүсийн элсний үндсэн ургамал болох заган ойг их хэмжээгээр ашигласнаас 125.0мянган га газрын заг бүрэн устжээ. Гандуу бүс нутгийн аймаг, сумын төв зэрэг хүн амынтөвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийгтүлшинд хэрэглэх явдал үргэлжилсээр байна.Монгол орны газар зүйн байдал, уур амьсгалын байдлаас шалтгаалан нийт нутгийн 90гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутагт хамрагдах бөгөөднутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутагцөлжих аюулд илүү өртөгдөж нутаг дэвсгэр нь нэмэгдсээр байна. Цөлжилтийн үйл явцын хандлага
  2. 2. Дээрх хүснэгтээс үзэхэд 1990-2000 оны хоорондох 10 жилийн хугацаанд гандуу нутгийнэзлэх талбай 3.4%-иар ихэсч цөл жилт хүчтэй илэрсэн нутгийн талбай 5.4 дахин, машхүчтэй илэр сэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн байна.2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8%-ийг эзлэх хээрийн бүсийнбэлчээрийн эко систем хүний үйл ажил лагааны улмаас дорой тож түү ний 11.6% нь доройтон, 2.0% нь маш их доройт сон зэрэглэлд багтах болсон байна. Энэхүү судалгааны үр дүнзөвхөн говийн бүсийн хэмжээнд явуулсан судал гааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хээр, ойтхээр, ойн бүс хамрагдаагүй. Харин “Монгол орны цөлжил тийн динамик, түүний хандлага”сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд манай орны нутаг дэвсгэрийг хам руул саннэгдсэн аргазүйн дагуу явуулсан судалгааны үр дүнд 2006 оны байдлаар цөлжилтзэрэглэлээр дунд болон хүчтэй нэрвэгдсэн нутаг 70-аад хувьтай болоод байна. Өөрөөрхэлбэл, манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-аад хувь нь цөлжилтөнд өртжээ. Энэ ньманай орны цөл жилт нь үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн хэмээн ойлгож болохюм.Судалгаа-туршилтын ажлын зарим үр дүн:• Өмнөговь аймгийн төв (80 га), Говь жуулчин компани баруун хойд талд 40 га, Булгансуманд 20 га талбайд ойн зурвас байгуулж 12 төрөл зүйлийн мод сөөг тарималжуулсанбөгөөд амьдралт 82.7 хувьтай байна.• Ургамалжаагүй манхан элсийг тогтворжуулах судалгаа-туршилт ажлыг нийт 12.8 гаталбайд биологи - механикийн аргыг хослуу лан гүйцэтгэж судалгааны ажлуудыг хийжээ.• Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хоѐр км урттай 200 м өргөн ойн зурвас байгуулахсудалгаа-туршилтын ажлыг 1997 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаарсумын төв руу чиглэсэн элсэн урсгалын 46.9 хувийг барьж тогтоож байгаа билээ.• Ховд аймгийн Зэрэг суманд 15 орчим га талбайд ойн зурвас байгуу лан судал гааныажлуудыг хийж байна.• “Монгол орны цөлжилтийн динамик түүний цаашдын ханд лага” сэдэвт судалгааны ажилхийгдэж монгол орны хэмжээнд цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлүү дийн үнэлгээ,цаашдын ханд лагыг тодорхойлон гаргаад байгаа билээ. Түүнчлэн Монгол орныцөлжилтийн М1:2500000 зураг бэлэн болоод байна.• “Монгол орны цөлжилттэй тэмцэх стратеги, тактик” зөвлөмжДоктор А.Хауленбек, доктор Д.Даш, магистр Н.Мандах*ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн Цөлжилтийн судалгааны төвЦөлжилтийн зэрэглэл, хамрах нутгийн хүрээ % 1990 онд 2000 онд 2006Цөлжилт илрээгүй - - 1.5Цөлжилт сул илэрсэн нутаг 76.0 34.9 16.5Цөлжилт дунд зэрэг илэрсэн нутаг 20.0 38.7 37.2Цөлжилт хүчтэй илэрсэн нутаг 3.0 16.1 34.0Цөлжилт маш хүчтэй илэрсэн нутаг 1.0 1.8 7.0
  3. 3. Хэт гандуу цөл нутаг - 8.5 3.8Гандуу нутгийн эзлэх талбай 41.3% 44.7%Цөлжилт Монголыг бүхэлд нь залгижбайнаУ Ки Чүл /Солонгосын “Ногоон Ази” ТББ-ынЕНБ-ийн дарга/ (2008-07-31)БНСУ-ын байгаль экологийн чиглэлээр үйлажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд“Өнөөдөр” сонинтой хамтран явуулж буйэкологийн тулгамдсан асуудал хөндсөн цувралнийтлэлийн хоѐрдугаарыг толилуулж байна.Цөлжилт гэдэг нь ган, хуурайшилт, хуртунадасны хэмжээ багасах зэрэг байгалийн хүчинзүйл, бэлчээрийн даац хэтрэх, мод огтлолт,орчны бохирдол зэрэг зохиомол хүчин зүйлийнулмаас хөрс доройтож, үржил шимээ алдахыгхэлнэ. НҮБ-ийн Цөлжилтөөс сэргийлэхконвенциос үзвэл манай дэлхийн 1/3 цөлжилтөдөртөж, жил бүр 60 мянган га талбай, Зүүн ХойдАзийн 3,500 га талбай шинээр цөлжиж байна.Монголын цөлжилт маш хурцадмал байна.Цөлжилтөөс сэргийлэх газрын 2006 онысудалгаанаас үзвэл Монгол Улсын нийт нутагдэвсгэрийн 90 гаруй хувь нь дундаас дээшзэрэглэлийн цөлжилт, газрын доройтолд өртжээ.
  4. 4. Мөн цөлжилт бусад улс оронтой харьцуулахаднэн хурдацтай явагдаж байгаа юм.Монголын цөлжилтийн шалтгаанДээр дурдсанаар Монголын цөлжилтийншалтгааныг байгалийн болон зохиомол гэж хоѐрхуваадаг. Байгалийн шалтгаан нь дэлхийндулаарлаас улбаатай хур тунадас, дулааныөөрчлөлт, салхины хурд хэмжээний нэмэгдэл,гол мөрөн ширгэж хатах, хорхой шавьжнынэмэгдэл, хөрсний үржил шимийн алдагдал зэрэгюм. Зохиомол шалтгаан нь бэлчээрийн даацхэтрэх, уул уурхайн ажиллагаа, мод огтлох, газартариалан, хүн амын нэмэгдэл хот суурин газрынтөвлөрөл, ойн түймэр зэрэгтэй холбоотой.1.Цөлжилтөд нөлөөлөх байгалийн хүчин зүйл.Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1946-2006 ондМонголын цаг уур 1.92 градус дулаарсан.Өнгөрсөн 100 жилийн дотор дэлхийн дундаждулаан 0.75 градусаар нэмэгдсэнтэйхарьцуулахад Монголын байдал маш хурцадмалбайна гэсэн үг юм. Дулаарлын улмаас баруунбүсийн мөнх цаст сарьдаг хайлан үгүй болжбайна.
  5. 5. Ургамлын ургалт өсөлтөд хамгийн их нөлөөтэйхур тунадасны хэмжээ өнгөрсөн 1940-2004 оныхооронд хоѐр хувь буурсан нь тийм ч ихөөрчлөлт бус юм. Гэвч ургамал ургалтынхугацааны нийт хур тунадасанд аадар борооөдөрт орох борооны хэмжээ нэмэгдсэн байна.Ийм хүчтэй бороо нь хөрсний үржил шимийгарчин урсгаж улмаар хөрсийг эвдэн, ургамалдногдох чийгийн тэнцвэрийг алдагдуулж ургалтадмуугаар нөлөөлөх болов.Хуурайшилт (NDVI) ч маш их байна. Монголддулааны улирал буюу 6-8 сарын дулааны хэмжээогцом өсч байгаа ч хур тунадасны хэмжээнэмэгдээгүй. Энэ нь цөлжилт хуурайшилтын голшалтгаан болдог. Мөн 1961-2006 онд нийт нутагдаяар ууршилтын хэмжээ жилд дунджаар 2-3 мм-ээр нэмэгджээ. Үүнийг ууршилтын хэмжээнийөөрчлөлтөөр тооцвол өнгөрсөн 46 жилийн турш100 мм нэмэгдсэн гэсэн үг. Үүнээс шалтгаалангол мөрний түвшин буурч ургамалд ногдохчийгний хэмжээ буурна. 2003 онд МонголынЗасгийн газрын хөрсөн дээрх ус чийгний талаархийсэн судалгаанаас үзвэл 683 гол мөрөн,
  6. 6. 1484 булаг шанд, 760 нуур ширгэжээ.Монголын газарзүйн байрлал нь цөлжилтийгхурдасгах бас нэг нөхцөл болж байна. Өөрөөрхэлбэл, Монгол Улс хойд туйлаас 3000 км, Газардундын тэнгисээс 5000 км, номхон далайгаас1600 км зайд өндөр уулсаар хүрээлэгдэн оршдогнь далайн чийглэг зөөлөн уур амьсгалыг хааж ,цаг уурын хувьд хуурай хахир болохоос өөраргагүй байдалд хүргэдэг аж.2.Цөлжилтөд нөлөөлөх зохиомол хүчин зүйлЗохиомол шалтгааны дотор цөлжилтөд хамгийних нөлөөлдөг шалтгаан нь бэлчээрийн даацхэтрэх явдал юм. Монголын мал сүргийн тоо1918 онд есөн сая 600 мянга байсан бол 2007 онысүүлээр 37 сая болж дөрөв дахин нэмэгдсэнбайна. Монголын эрдэмтдийн тооцоолсноосүзвэл бэлчээр нь 600-800 сая мал сүргийг даахчадвартай юм. Гэвч засаг захиргааны нэгжийнөөрчлөлт хувиарлалтаас болж бэлчээр сэлгэннүүдэллэдэг байсан уламжлал үгүй болжээ.Ийнхүү газрын доройтлоос бэлчээрийн талбайбагасч, төв болон баруун бүсэд даац уламхэтэрчээ. Мал сүргийн дотор газрын хөрсийг
  7. 7. ихээр талхалдаг хонь ямааны тоо эрс нэмэгдэж(нийт 88 хувь) үүнтэй харьцуулахад үхрийн тоо/зургаан хувь/ буурч байна. Хонь ямаа нь өвсногоог үндсээр нь зулгааж иддэг тул ургамлынбүрхэвч устахад гол нөлөө үзүүлжээ.Бусад зохиомол шалтгаан нь тариалан эрхэлжбайсан газрыг атаршуулж хаях, уул уурхайнзорилгоор газрын баялгыг хайр найргүй ухажавах, авто замын сүлжээ, ойн түймэр зэргээсшалтгаалан хөрс бохирдож, үржил шимээ алдахболсон. Мөн ядуурал болон Засгийн газраасгазар ашиглалт зэрэгт хяналт тавихгүй байгаа ньдоройтлыг улам хурдасгаж байна. Хүн амөсөхийн хэрээр хот суурин газарт ихээр төвлөрөхболсон нь бас нэг төрлийн шалтгаан болж байна.Гэвч монголчууд цөлжилтийн ийм хурцадмалбайдал, аюул зэргийн талаар ойлголт мэдлэгдутмаг аж. Засгийн газар нь энэ байдлыг анхаарчүзэхгүй байгаа нь харамсалтай.НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос үзэхэдцөлжилтөд 13 хувийн байгалийн, 87 хувийнзохиомол хүчин зүйл нөлөөлж байна гэж үзжээ.Гэвч Монголыг бусад оронтой харьцуулахад
  8. 8. бэлчээр ашиглалт болон газар тариалангаасүүдэлтэй цөлжилтийн нөлөө бага. Харин дэлхийндулаарал, хуурайшил, газарзүйн байрлал зэрэгмэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна. ТиймээсМонголын цөлжилтийг дэлхийн бусадорны байдалтай харьцуулж үзэх хэрэгтэй байна.Цөлжилт гэж яриад амин хувийнх нь эрх ашигт өчүүхэн тус нэмэр болохгүй учир юу болоодбайгааг мэдэхийг ч үл хүснэ. Тэгсэн атал эх орондоо хайртай гэдгээ янз бүрээр илчилжцөхөрнө. Цөлжилтийн аюулын тухай, түүнээс гарах арга замын тухай ярьж эх орондоо хайртайхүний дүр бүтээгээд өгөх хүн үнэндээ алга байна.Уур амьсгал болоод хүний хөгжлийн хүчин зүйлсээс үүдэн гарсан бүхий л муу үр дагаврынэцсийн үр дүнг “цөлжилт” гэсэн томъѐололд хамааруулж ойлгодог. Тэгэхээр уур амьсгалынөөрчлөлт, ургамлын ургац, малчин ардын амьдрал, монгол нутагт цаашид амьдрал яаж өрнөхвэ гэсэн олон асуултуудын хариуг “цөлжилт” гэсэн ганц зүйлээс л төгс ойлгох нь бидэндүгүйлэгдэж байна. Цөлжилтийн эцсийн үр дүнг Сахарын цөл нутгаар ойлгож болно.Эдүгээ Монгол орон цөлжилтийн ямар нэгэн үе шатыг туулж байна. Харин ямар үе шатыгтуулж, Сахарын цөл хүртэл хэдэн жил үлдэж байгааг бүү мэд. Огт ажиг сэжиггүй байцгаахыгбодоход ямар ч л байсан Сахарын цөлд хүрэхээр л зорьж байгаа юм байх. Говь, хээрийн бүснутгийн унаган ургамал болох хайлаас, бургас, харганы төрлийн зарим мод, сөөгүүдийнтархалт хумигдаж, байгалийн сэргэн ургалт бараг явагдахгүй байгаагаас гадна 90 гаруй төрөлзүйлийн ургамал устаж үгүй болсон “гайхамшигт” мэдээ байна.Ойрын хэдхэн жилийн дотор 90 гаруй төрлийн ургамал устаж, элсэнд даруулсныг мэдсэн чхашгирч уйлах хүн хаа ч алга байна. Ургамлын бүрхэвчийн алдрал нь элсний нүүлтхөдөлгөөнийг идэвхжүүлэн төв суурин газар элсэнд дарагдаж, Онгон, Молцог, Монгол, Бор хярзэрэг томоохон манхан элс нүүж бэлчээр, уст цэг, баянбүрдүүдийг доройтуулж заримбиологийн төрөл зүйлийг ч устах аюулд хүргээд байна. Өдгөө Дундговь, Дорноговь, Өмнөговь,Ховд аймгийн зүүн хэсэг, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн урд хэсэг, Сүхбаатар,Баянхонгор аймгийн нийт 145 сумын төвийг тойрсон дунджаар 800-1500 га талбай бүхий“цэгэн” цөлжилт илэрч, хамрах талбай нь өргөжин тэлсээр байгааг юу гэх вэ.Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 30-аад хувь нь техноген үйл ажиллагаанд өртөж, Дөргөн сум,Ховд, Эрдэнэбүрэн, Үенч, Манхан, Алтай зэрэг сумдын төв элсний нүүлт хөдөлгөөнд өртөж,эргэн тойрны 100 орчим га талбай талхлагджээ. Тэгвэл Дорнод аймгийн нутаг дэвсгэрийнэлсний нүүлт хөдөлгөөнд Баянтүмэн, Хөлөнбуйр зэрэг сумд өртөж, төвийн эргэн тойрны 510-650 га талбай талхлагдсаны зэрэгцээ Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 40-өөд хувьдоройтож, цөлжилт нь дундаас хүчтэй зэрэглэлд шилжин бэлчээр нутгийн 32,9 хувь нь эргэн
  9. 9. ашиглах боломжгүй болсон байна.Харин Булган аймгийн ойн сангийн 57,1-61,5 хувь нь хөгширсөн ой эзэлж, шатсан ой 10 мянганга, 40 мянга орчим га талбай хортон шавьжинд идэгдсэн, тариалангийн талбайн 60-аад хувийгатаршуулан орхисон зэрэг нь орчны доройтлыг ихээхэн нэмэгдүүлжээ. Тэрчлэн хээрийнбүсийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвд 0,5-1.0 метр орчим зузаан элс хашаа,байшин, малын саравч зэрэг байгууламжийн ард хуримтлагджээ. Нэг хүний амьдрах насанд лажиглагдахуйц тийм хурднаар байгаль дэлхий нүдний өмнө хувиран өөрчлөгдөж байна.Ялангуяа нүүдлийн мал аж ахуй дагнан эрхэлж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь бүр ихтулгамдсан асуудал болж байгаа нь яриангүй. Нүүдлийн мал аж ахуйг энэ хэвээр нь цаашидхичнээн жил авч явахыг төр засаг гэж байдаг бол ард түмэндээ хэлж өгөх цаг нь болжээ. Нэг лөдөр нэг л цагт уламжлалт мал аж ахуй байгалийн давж гэтэлшгүй хүчний өмнө тулгарангайхширч зогсох нь эргэлзээгүй юм. Айл бүр, албан байгууллага бүр, сум, аймаг бүр орчнооногооруулах, эдийн засгийн ашигтай ургамал тариалахыг зорилго болгосон “Ногоон хэрэм”мэтийн том бодлогыг хэрэгжүүлэх биш өнөөдөр мартаж эхэлж байна.Сэлэнгэ мөрний илүүдлийг өмнийн говь нутаг руу татах нь Хятадыг усжуулах мастертөлөвлөгөө мэтээр хадууруулан дооглож байгаа нь ч үгүйдээ инээдтэй хэрэг юм. Цөлжилтбидний амьдрах орчинд нэгэнт бий болоод байгаа учраас бид гагцхүү дэргэдээсээ л ажиллажтэмцэх нь чухал болоод байна. Эх орны цэнхэр судас болсон хоѐр мянга гаруй гол горхиширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдажмалчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьжэхлээд байна.Бэлчээрийн зүй зохистой ашиглалт, менежмент гэж ярьдаг ч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг чамьдрал дээр буусан үр дүн гэж юу ч алга байна. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөө ньТөв Азийн эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд нэн эмзэг нөлөөлж байгаа нь үнэн чтүүнээс өөр гол буруутай эзэн холбогдогч гэж өнөөдөр алга. Эх орон маань цөлжиж байна.Онгон дагшин элсэн манханыг гадаадын жуулчид үй олноороо ирж үзэх тул түүнийгхөгжүүлээд бай гэсэн уриа лоозонг Монголын улстөрчид чимээгүй дэвшүүлж байна.Тэдниймөхөл даллаж амьдарсан цаг үеийг ирээдүй үе маань харах л болно.Бидний мэдэх говийн олон зуун мянган зоны амьдралыг тэтгэж ирсэн Улаан нуур өнөөдөрширгэн алга болжээ. Харин эх орны маань газрын зураг дээр тодоос тод тэмдэглээтэй Улааннуурын зураг одоо ч бий нь өр өвтгөнө. Ургамал, өвсгүй болж гагцхүү хэзээ гүйцэд бүрхэх ньүл мэдэг улаан элсний исгэрэн шуугих халуун давалгаа л дуулдаж байна. Тэр магад Сахарын“цөл” шиг эмгэнэлт цөл болох орон зай, цаг хугацааны хэмжээс мөн буй заа.Атрын аян-Цөлжилт. XXI зуунд цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд эрчимтэйявагдаж байгаа. Ялангуяа Монголд цөлжилт тун богино хугацаанд хүрээгээ тэллээ. Өнөөдрийнбайдлаар гэхэд газар нутгийн 80 хувь нь цөлжилтөд өртсөнийг эрдэмтэд нотолжээ. Дархан-Уул аймагт экологийн өөрчлөлтийн судалгаа хийхэд манай орны цөлжилт урдаасаа бишДархан-Уул аймгаас эхэлж байгааг тогтоосон байна. Тодруулбал, Монголд цөлжилт төвөөсөөэхэлж байгаа гэнэ. 1940 оноос хойш дэлхийн цаг агаар 1.9 градусаар нэмэгджээ. Харин 2020
  10. 10. он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа гарсан. Бүр хэтийн төлвөөрбуюу хагас зууны дараа манай орон Сахарын элсэн цөл шиг хуурайшч, Африкийн халуун ороншиг халах хэмжээнд хүрэх нь тодорхой болсныг Экосистем судлаач, доктор Г.Баярсайханхэлж байна.Эрдэмтдийн хувьд мөн МУ-ын ЗГ-аас зарласан “Атар III” аян өрнүүлэхийг эсэргүүцэжбайгаагаа хэлж байна. Атрын аян ганц манай улсад өрнөж байсан ажил биш. Жишээ нь АНУ,Канад зэрэг оронд 1920-1930 онд маш эрчимтэй хөгжсөн. Мөн хуучин ЗХУ-д өрнөсөн атрынаяны 50 жилийн ой саяхан боллоо. Харин одоо эрдэмтэд атрын аянаар тухайн үед дэд бүтэцтодорхой хэмжээгээр хөгжсөн боловч экологийн асар их сүйрэл авчирсан юм байна гэдэгтсанал нэгдсэн гэлээ. Угаасаа сүйрэлд хүрдэгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрснийг ч тэдярьж байна. Казахстанд Арал тэнгис гэж бий. Энэ нь манай Хөвсгөл далайгаас 10 дахин том.Гэтэл энэ тэнгис далай нь атрын аянтай холбоотойгоор бараг ширгэж үгүй болсон.Түүнчлэн хөрсийг атаршуулснаас үүсдэг бас нэг сөрөг үр дагавар нь шороон шуурга юм. АНУгэхэд хэдэн сая га-гаар нь газраа хагалсан. Гэхдээ тухайн үед эрдэмтдийнхээ зөвлөгөө,анхааруулгыг сонсч атаржсан талбайгаа ургамлан бүрхүүлээр нөхөн сэргээсэн түүхтэй.Хамгийн гол нь америкчууд хөрөнгөтэй, чадалтай улс орон болохоор сэргийлж чадсан. Гэтэлбидэнд ийм боломж байхгүй болохоор аюул дэргэд ирснийг хэлж байлаа.Газар хагалахад байгаль орчинд хамгийн түрүүнд ямар сөрөг үр дагавар үзүүлэх вэ? Гэсэнсэтгүүлчийн асуултад, Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэнээр агаар мандалд ялгаруулаххүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах үүрэг хүлээдэг. Тэгвэл хөрсөнд ялзмаг гэж бий. Монголорны ялзмагийн хэмжээ 1940-өөд оны үед 3.2 мг грамм байсан бол өнөөдөр энэ хэмжээ 70хувь буураад 1.7 болсон. Байгальд нэг см ялзмаг бүрэлдэхэд олон зуун мянган жилшаардлагатай. Гэтэл бид үүнийг нэг далайлтаар үгүй хийх гэж байна.Газар хагарахад хөрсөн дэх ялзмаг задарч тэр хэмжээгээр хүлэмжийн хийг агаарт ялгаруулдагюм. Түүнчлэн хагалсан газраас дэгдэх сул шороог яах билээ. Хуурайшилтай холбоотойгоорүүсээд буй түйрэн, шар шороон шуурга өнөөдөр зөвхөн Монгол Улсад хамаатай асуудал бишболоод удлаа. Тэгэхээр “Атар III” аяныг өрнүүлэх эсэхэд тун анхааралтай хандаж, үндэслэлтэйсудалгаа хийх хэрэгтэйг эрдэмтэд онцолсон юмаа. Урд нь өрнөсөн атрын аяны 50 жилийн ойудахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Монгол орны экологи асар их өөрчлөгдсөн. Ийм үедатрын шинэ аянг эхлүүлж болохгүй. Уг нь Засгийн газраас дэвшүүлсэн энэ асуудалбодлогынхоо хувьд зөв юм. Газар тариалангаа сэргээж үр тарианыхаа үйлдвэрлэлийгнэмэгдүүлээд, гурилаар ард түмнээ хангана гэдэг чухал. Харин үүнийг Р.Содхүү тэргүүтэйхэдэн эдийн засагчид боловсруулахдаа байгаль орчны асуудлыг тэр чигт нь хаячихаж. 5-6сангийн аж ахуй байгуулна, өндөр хөгжилтэй орноос трактор, камбайн авчирна, шилдэг сортынүрээр га тутмаас 10-20 центр ургац авна гэх мэтээр ярьж байна. Үнэндээ тэд хийсвэрсэтгэлгээгээр санал дэвшүүлжээ. Нэг ѐсондоо шоу хийж байгаад тун их эмзэглэж байна гэлээ.“Атар III” аян гэдэг бол экологийн талаас нь харвал террор буюу латинаар айдас хүйдэстөрүүлж байгаа санаа юм. Угтаа бол атар бол дэлхий ертөнцөд хаана ч байдаггүй. Тиймдээ чМонгол орон бол монголчуудын мянга мянган жил амьдарсан бэлчээрийн нутаг болохоос атарбиш гэдгийг эрдэмтэд сануулж байна. Атарын I аянаар 450 мянган га газар хагалсан. Дараа нь1978 онд нэмж 1.11 сая га газрыг атаршуулсан. 1990-ээд онд 1.35 сая га-г хагалсан. Одоо 300-гаад мянган га газрыг эргэлтэд оруулсны 190-ээд мянгад үр тариа, ногоо тарьж байна. 1998оны үед Монгол Улс 20-иод миллиард үр тариа хураан авсан байдаг. Энэ их баялаг. Гэтэлбайгаль орчинд үүнээс хавьгүй илүү хохирол учруулсан гэлээ. “Атар III” аяныг эхлүүлье гэхэдтийм их буудай тарих хүн байх болов уу гэдэг нь эрэлзээтэй. Хэрвээ улаан буудайны үнэунавал бүгдээрээ рапс тарьж эхлэх биз. Түүнчлэн аяныг өрнүүлэхэд 300 тэрбум төгрөгзарцуулах юм гэнэ. Угтаа бол үүнийг газарт булахаас ялгаа байхгүй. Ингэж байгаль орчноо
  11. 11. сүйтгэхийн оронд ард түмэнд хэрэгтэй зүйлд, бүтээн байгуулалтад зарцуулж болно гэсэнсанааг тэд хэлж байлаа .

×