Лаборатори 4:    Тайлангийн зохиомж
Орох долоо хоног:   XI-XV
Авах оноо:  6 оноо
Үр дүн:  Access Report аши...
New Report цонхонд тайлангийн дараах загварын төрлүүдээс сонгоно.
Design View  - загварын бүх бүтцийг гардаж тодорхойлно.
Report Wizard – санал болгосон тодорхой загвараас сонголт хийж бүтцийг    тодорхойлно.
Auto Report: -автоматаар талбаруудын нэр ба утгыг баганаар харуулсан    Columnar             загварыг үүсгэнэ.
Auto Report:  - бичлэг бүрийг нэг мөрөөр харуулсан загварыг үүсгэнэ.
Tabular
Upcoming SlideShare
Loading in...5

Lab4 Report

1,741

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

• Be the first to like this

No Downloads
Views
Total Views
1,741
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
93
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Lab4 Report"

1. 1. Лаборатори 4: Тайлангийн зохиомж
Орох долоо хоног: XI-XV
Авах оноо: 6 оноо
Үр дүн: Access Report ашиглаж хэрэглэгчийн хүссэн загвараар тайлан гаргах
Тайлан хэрхэн үүсгэх талаар доор харуулав.
Тайлан зохион байгуулах
Эцсийн хэрэглэгчид төрөл бүрийн тайланг өмнө нь үүсгэж хадгалсан ӨС дахь анхдагч хүснэгт ба хайлтын загваруудын тусламжтайгаар гаргаж өгдөг. ӨС-ийн эцсийн хэрэглэгчид шаардлагатай стандарт тайлангууд байдаг бөгөөд Аксесст тэдгээрийн загварыг урьдчилан боловсруулж, тодорхой нэрээр хадгалж бэлдэх зориулалт бүхий report хэрэгсэл байдаг.
Хэрэглэгчид гаргаж өгөх мэдээлэл нь нарийн зохион байгуулалт, бүтэц шаардаагүй тохиолдолд түүнийг хайлтын загвараар тодорхойлж гаргах боломжтой юм. Гэвч ихэнх тайлан урьдчилан тогтоосон стандарт бүтэцтэй байхын зэрэгцээ зарим шаардлагыг хайлтын загварт тусгах боломжгүй байдаг. Тайлангийн загварт тайлангийн ба түүн дэх хуудас бүрийн эхлэл ба төгсгөлд харуулах шаардлагатай тайлбар, гарчиг,хуудсын дугаар зэрэг нэмэлт мэдээллийг тодорхойлж болдог.
Тайлангийн загварыг гаргахад загварчлагч нь бүх бүтцийг өөрөө тодорхойлж болохоос гадна wizard эсвэл auto төрлийн нэмэлт хэрэгслийг ашиглаж болдог. Wizard төрлийн хэрэгслийг ашиглах үед дэлгэцэнд гарч ирэх цэсүүдээс тодорхой сонголтыг хийж тайлангийн загварыг гаргадаг. Харин auto төрлийн хэрэгсэл нь тайланд авах өгөгдлийн эх үүсвэрийг заасан байхад загварчлагчийн сонгосон тодорхой загварыг шууд боловсруулдаг. Тайланг Аксессийн report хэрэгслийн тусламжтай хэрхэн боловсруулахыг тайлбарлъя.
Тайлан үүсгэх

Report ➙ New сонголтыг хийнэ.
2. 2. New Report цонхонд тайлангийн дараах загварын төрлүүдээс сонгоно.
3. 3. Design View - загварын бүх бүтцийг гардаж тодорхойлно.
4. 4. Report Wizard – санал болгосон тодорхой загвараас сонголт хийж бүтцийг тодорхойлно.
5. 5. Auto Report: -автоматаар талбаруудын нэр ба утгыг баганаар харуулсан Columnar загварыг үүсгэнэ.
6. 6. Auto Report: - бичлэг бүрийг нэг мөрөөр харуулсан загварыг үүсгэнэ.
7. 7. Tabular
8. 8. Chart Wizard – тайланг график хэлбэрээр гаргах загваруудаас сонгож тодорхойлно.
9. 9. Label Wizard – стандарт хэмжээтэй нэрийн хуудас бүхий бүтэцтэй загварыг сонгож тодорхойлно.
10. 10. Тайлангийн эх үүсвэр болох тодорхой table буюу query –г сонгоно.

Тайлангийн загварыг тодорхойлох
Тус хэсэгт тайлангийн загварыг Design View хэрэгслээр хэрхэн тодорхойлж болохыг тайлбарлана. New Table ➙ Design View сонголтоор Report цонх гарах ба үүнд тайлангийн загварыг тодорхойлно.

Загварын бүтцийг тодорхойлох

Report цонх нь дараах бүтэцтэй байдаг.
Хуудсын төгсгөлийг заах хэсэгТайлангийн үндсэн өгөгдлийг заах хэсэгХуудсын толгойг заах хэсэгТайлангийн толгойг заах хэсэгТайлангийн төгсгөлийг заах хэсэг

Тус цонхонд тайлангийн толгой (Report Header) ба төгсгөл (Report Footer) хэсэг ихэвчлэн гараагүй байдаг. Хэрэв тайланд толгой буюу төгсгөлд тодорхой бичилт хийх шаардлагатай бол View➙Report Header/Footer сонголтыг хийж тэдгээр хэсгүүдийг гаргана.
11. 11. Хэрэв хуудсын эхлэл Page Header ба төгсгөл Page Footer тус цонхонд гараагүй байвал View➙Page Header/Footer сонголтыг хийнэ.
12. 12. Тайланд гарах үндсэн мэдээлэл буюу тайлангийн их биеийг Detail хэсэгт зааж өгнө.
13. 13. Нэмэлт бичвэрийг тодорхойлох

Тайлан нь өгөгдлийн санд хадгалсан мэдээллийг гаргахаас гадна тайлангийн ба хуудсын толгой, төгсгөл хэсгийн бичилт, талбарын толгой гэх зэрэг нэмэлт мэдээлэл агуулдаг. Тайлангийн загварт эдгээр нэмэлт бичвэрийг label заалтуураар заадаг ба түүнийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

Үндсэн цэсээс View➙Toolbox сонголтыг хийж Toolbox хэрэгслийн самбарыг идэвхжүүлнэ.
14. 14. Тус самбараас Label товчийг дарж идэвхжүүлээд тайлангийн нэмэлт бичилт хийх шаардлагатай хэсэгт байрлуулна.
15. 15. Байрлалын эхлэлийн цэгээс гарсан заагчийг чирж бичилт хийх нүдийг тодорхойлж өгнө.
16. 16. Нүдэнд бичилтийг хийнэ. Шаардлагатай бол нүдийг өөр байрлал буюу найлангийн хэсэгт шилжүүлж ба хуулж, түүний хэмжээг томсгож ба багасгаж болно.
17. 17. Хуудсын толгойд талбарын тайлбар нэрийг заахТайлангийн толгойг заахХэрэгслийн самбар дахь Label товч
18. 18. Талбарыг тодорхойлох

Талбарыг тайлангийн загварт тодорхойлох хоёр арга байдаг. Үүнд:
Нэг дэх бөгөөд хялбар аргыг дараахи үе шаттай явуулна.

View ➙Field List сонголтыг хийхэд эх үүсвэр хүснэгт гарна.
19. 19. Хэрэгтэй талбарыг сонгож чирээд тайлангийн хэсэгт байрлуулна.
20. 20. Дээрхи үйлдлийг хийсний дараа талбарын толгой ба талбарын нэр гарах ба тэдгээрийг шилжүүлж, хүссэнээрээ хэлбэржүүлж болно. Талбарын толгой байх шаардлагагүй бол түүнийг устгаж болно. Харин талбарын нэрийг устгахад толгой нь давхар устана. Талбарын нэргүйгээр тайлбар нэрийг авах шаардлагатай бол дээр үзсэний дагуу Label-г ашиглаж болно.
21. 21. Хоёр дахь буюу гар арга
22. 22. Toolbox хэрэгслийн самбараас text box товчийг идэвхжүүлж хулганы заагчийг тайлангийн хэсэгт байрлуулж товшилт хийнэ эсвэл тодорхой байрлалаас чирнэ.
23. 23. Талбарыг тодорхойлоход хэрэглэгдэх text ба unbound гэсэн хоёр хэсэг гарна. Text хэсэгт талбарын тайлбарыг, unbound хэсэгт талбарын нэрийг зааж өгнө.
24. 24. Тайланд томъёогоор бодолт хийх

Тайланд зөвхөн ӨС-д хадгалагдсан өгөгдлийг шууд гаргахаас гадна Акссесийн дүрмийн дагуу бичигдсэн дурын томъёо ба стандарт функцийг хэрэглэж өгөгдлийн утга дээр нэмэлт боловсруулалт хийж болдог. Ямарваа томъёог бичихэд хүндрэл гарвал expression builder хэрэгслийг ашиглаж болно.
Sum(), Avg(), Count(), Max(), Min() гэх зэрэг агрегат функцууд ямарваа тоон талбарын утгуудыг нэгтгэж бодолт хийдэг. Иймээс эдгээрийг тайлангийн толгой, төгсгөл ба бүлгийн толгой, төгсгөлд авч хэрэглэж болдог. Тайлангийн их бие болох detail хэсэгт нийлбэр бодох шаардлагатай үед нийлбэрийн тэмдэгтийг (+) хэрэглэдэг.
Жишээлбэл, тайлангийн загварт томъёо оруулахын тулд дараахи үйлдлүүдийг хийнэ.
Үүнд:

Toolbox➙Text box сонголтыг хийнэ.
25. 25. Text хэсэгт тайлбар нэрийг заана. Unbound хэсэгт томъёог “=” тэмдгийн араас залгаж бичнэ.

Жишээ нь: оюутны сонгосон хичээлүүдийн нийт кредит нь төлбөрийг бодохын тулд Sum ба iif гэсэн стандарт функцүүдийг ашиглаж зурагт үзүүлсэнээр бичнэ.
Төлбөр бодоход хэрэглэх илэрхийлэл:=Iif(Sum([crs_cred])<7;Sum([crs_cred])*9800; Iif(Sum([crs_cred])<13;Sum([crs_cred])*10000; Sum([crs_cred])*10500))
Тайлбар:

Sum(crs_cred) томъёогоор хичээлийн кредит талбарыг уншиж нийлбэрийг бодно.
26. 26. Төлбөр нь оюутны нийт кредитээс хамаарч өөр өөрөөр бодогдох тул үүнийг бодох илнрхийлэл дараах зүйлүүдийг багтаасан байна. Үүнд:
27. 27. Кредитийн нийлбэрийг бодох
28. 28. Гарсан нийлбэрийн утгыг тодорхой утгын хязгаарт шалгах
29. 29. Шалгасны үр дүнгээс хамаарч нийт кредитийг нэг кредитийн өөр өөр үнээр бодох

Iif функц нь дараах ерөнхий хэлбэртэй байдаг.
Iif(<логик илэрхийлэл>,<үнэн утга буцаах үед заах илэрхийлэл>,
<худал утга буцаах үед заах илэрхийлэл>)
Тус функцийг давхардуулж хэрэглэж болдог. Жишээлбэл, давхардсан 3 функц бичвэл: iif(<логик илэрхийлэл>,<үнэн утга буцаах үед заах илэрхийлэл>, iif(<логик илэрхийлэл>,<үнэн утга буцаах үед заах илэрхийлэл>, iif(<логик илэрхийлэл>,<үнэн утга буцаах үед заах илэрхийлэл>, <худал утга буцаах үед заах илэрхийлэл>))) гэнэ.

Тайланд бүлэглэлт зохион байгуулах
30. 30. Тайланд ижил утгууд агуулсан нэг буюу хэд хэдэн талбараар бүлэглэлт хийж болдог. Үүний тулд дараах үйлдлүүдийг хийнэ.
31. 31. View –Sorting and Grouping сонголтыг хийнэ.
32. 32. Sorting and Grouping цонхонд бүлэглэлт хийх талбарыг заана.

Нэгээс илүү талбараар бүлэглэлтийг зохион байгуулах тохиолдолд эхний бүлэг дотор дахин бүлгүүд үүсэх бөгөөд үүсэх бүлгийг талбар заах хэсгийн дараагийн мөрөнд заана.

Бүлэгт шаардлагатай нэмэлт заалтууруудыг Group properties хэсэгт тодорхойлно.

Group Header - бүлгийн толгой ба төгсгөлийг заах эсэхийг
ба Group Footer тодорхойлно.
Group On -талбарын утгаар бүхэлд нь эсвэл утгын эхний тэмдэгтүүдээр салгаж бүлэглэлт хийхийг заана.
Group Interval -Тэмдэгтээр салгаж бүлэглэлт хийж байгаа үед эхний хэдэн тэмдэгтээр бүлэглэлт хийхийг заана.
Whole Group -Бүлгийн толгой, төгсгөл, бүлэгт хамаарах үндсэн мэдээлэл хэвлэх үед нэг хуудсанд хамт орох эсвэл салж болох эсэхийг заана.
Бүлэглэх талбарыг заахБүлгийн толгой,эх бие ба төгсгөлийг нэг хуудсанд байх эсэхийг заахЭхний хэдэн тэмдэгтээр бүлэглэхийг заанаУтгаар бүхэлд нь эсвэл тэмдэгтээр бүлэглэхийг заахБүлгийн толгой ба төгсгөлийг заахЭрэмбийг заах476250635

Жишээ

Оюутны сонгосон хичээлүүд, тэдгээрийн нийт кредит, оюутны төлбөрийг бодож харуулсан тайлангийн загварыг гаргъя.
1.Тус тайланг гаргахын тулд дараах хайлтын загварыг гаргана.
39052512065
952504025902. Тус тайлангын загварыг харуулъя.
Тайлбар:

Report header хэсэгт тайлангийн толгойг label хэрэглэж заана.
33. 33. Page header хэсэгт баганы нэрсийг label хэрэглэж заана.
34. 34. Оюутны кодоор (st_id) бүлэг үүсгэж, бүлгийн толгой ба төгсгөлийг тодорхойлсны дараа st_id header гэсэн бүлгийн нэр гарна. Бүлэг бүрт оюутны кодын ялгаатай утга бүрээр толгой үүсэх учраас оюутны код (st_id) ба нэрийг (st_name) талбар тодорхойлох аргаар бүлгийн толгойд заана. Үүний тулд toolbox хэрэгслийн самбараас text box товчийг ашиглаж тухайн талбарын нэрсийг бичиж өгнө.
35. 35. Сонгосон хичээлийн нэр (crs_name), хичээлийн кредит (crs_cred) нь оюутан бүрт өөр өөр байж болох ба тэдгээрийг тайлангийн эх бие буюу detail хэсэгт талбар тодорхойлох аргаар заана.
36. 36. St_footer буюу бүлгийн төгсгөл хэсэгт оюутан тус бүрийн нийт сонгосон хичээлийн кредитийг бодох ба үүний тулд toolbox хэрэгслийн самбараас text box товчийг сонгон тус хэсэгт байрлуулж text хэсэгт нь нийт кредит гэсэн бичилт хийж, unbound хэсэгт нь =sum(crs_cred) гэсэн нийлбэр бодох функц оруулж өгнө.

Жишээлбэл, оюутны төлбөрийг тооцоход дараах журмыг мөрддөг гэж үзье.

Хэрэв нийт кредит <=7 бол 1 кредитийн үнэлгээ 9800 төгрөг
37. 37. Хэрэв 7>нийт кредит<13 бол 1 кредитийн үнэлгээ 10000 төгрөг
38. 38. Хэрэв нийт кредит>=13 бол 1 кредитийн үнэлгээ 10500 төгрөг

Тэгвэл дээрх журмыг дараах томъёогоор илэрхийлж болно.
=iif(Sum([crs_cred])<=7; Sum([crs_cred])*9800;
iif(Sum([crs_cred])<=13; Sum([crs_cred])*10000;
Sum([crs_cred])*10500))

Page footer буюу хуудсын төгсгөл хэсэгт хуудсын дугаарыг гаргаж болох ба үүний тулд үндсэн цэсээс Insert>Page Numbers сонголтыг хийнэ.
39. 39. Эцэст нь report footer буюу тайлангийн төгсгөл хэсэгт оюутны хичээл сонголтыг хэн хянасан тухай мэдээллийг гаргахаар заана.
40. 40. Тус загварын дагуу дараах хэлбэр бүхий тайлан гарна.
41. 41. 1000005880090000