Улаанбаатар Агаарын Чанар Urban Air Quality
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

Улаанбаатар Агаарын Чанар Urban Air Quality

on

  • 457 views

 

Statistics

Views

Total Views
457
Views on SlideShare
457
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
9
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

Улаанбаатар Агаарын Чанар Urban Air Quality Document Transcript

  • 1. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 1 ХОТ СУУРИН ГАЗРЫН АГААРЫН ЧАНАР  Бохирдлын эх үүсвэр  Агаар бохирдуулагчид  Агаарын чанарт цаг агаарын нөлөө  Агаарын чанар Агаарын чанарыг ярихын тулд хот суурин газарт хүний үйл ажиллагааны улмаас бохирдуулах бодис агаар мандал руу хаягдсаны дараа хэрхэн орчиндоо тархаж агаарын чанарт нөлөөлдөг тэр нь эргээд хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг болохыг явцын дарааллаар танилцуулъя. Бохирдлын эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодис ялгарна. Ялгарсан бодис нь салхины урсгалаар хэвтээ чиглэлд тархана, харин агаарын турбулуент хөдөлгөөн тухайн бохирдуулах бодисыг өмнө бохирдоогүй байсан цэвэр агаартай хутгаж бохир агаар болгоно. Үүний улмаас агаарын чанар өөрчлөгдөнө. Агаарт байгаа бохирдуулах бодисууд нь хүндийн хүчний нөлөөгөөр газрын гадарга орчимд аажмаар хуримтлагдана. Хуримтлагдсан бохирдлыг амьсгалын замаар авч хүн эрүүл мэндээрээ шууд хохирно. Үүнтэй адил экосистемийн бүрэлдхүүн хэсэг болох ус, ургамал, хөрс бохирдоно. Бохирдсон экосистем нь ундны ус болон хүнсээр дамжиж хүний эрүүл мэндэд дам нөлөөлнө (Зураг 1). Зураг 1. Агаарын бохирдол тархах ерөнхий схем АЕРОЗОЛ: агаарт дэгдсэн тоос, шороо, усны уур, хөө, тортог. Particulate Matter гэдэг үгийн эхний үсгээр PМ гэж тэмдэглэнэ, арын 10 ба 2.5 гэсэн тоонууд аэрзолын хэмжээг микроны нэгжээр илэрхийлнэ, 1 микрон нь 1 см-ыг 10 мянга хуваасантай тэнцүү. PМ хэмээх товчлол нь ерөнхийдөө: агаарт хий болон хатуу хэлбэрээр оршдог, харагдах хэмжээ нь маш өчүүхэн матери гэсэн санааг илэрхийлнэ
  • 2. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 2 БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭР Хүн ам төвлөрсөн суурин газарт орчны агаарыг бохирдуулагч гол эх үүсвэрүүд нь байгалийн гаралтай гэхээсээ илүү хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлүүд нь дараахь зорилгоор мод, нүүрс, бензин, түлш зэргийг шатаасны улмаас агаарт хорт хийнүүдийг ялгаруулдаг. Үүнд:  Орон байр халаах  Үйлдвэрлэл эрхлэх  Хог, хаягдал устгах  Эрчим хүч үйлдвэрлэх  Тээврийн хэрэгсэл ашиглах гм АГААР БОХИРДУУЛАГЧИД Хүний үйл ажиллагаатай холбоотой дээрхи үйлдлүүд нь газрын гадарга орчмын агаарт үндсэн бохирдуулагчид гэж нэрлэгдэх хийнүүд болон тоос тортог мэт жижиг ширхэгт хатуу биетүүдийг ялгаруулдаг. Үүнд:  Азотын ислүүд - NOx  Хүхэрлэг хий - SO2  Нүүрстөрөгчийн дутуу исэл - CO  Аэрозол - PM10, PM2.5  Дам үүсэх газар орчмын озон  Хар тугалга - Pd г.м АЗОТЫН ИСЛҮҮД. Азотын ислүүд нь утаа униар болон хүчиллэг тунадсыг бий болгодог бөгөөд бензин, дизель, нүүрс мэтийн түлшний шаталтаас үүсдэг. Энэ нь өвлийн улиралд хүүхдийн амьсгалын замын өвчнийг ихэсгэдэг. ХҮХЭРЛЭГ ХИЙ. Хүхэрлэг хий нь нүүрсний шаталтаас үүсдэг. Голдуу нүүрс түлдэг дулааны станцуудаас хаягддаг.Түүнчлэн цаас болон төмөр хайлуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн процесст ялгардаг бөгөөд хүчиллэг тунадас, утааны гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уушигны өрөвслийг бий болгодог.Улаанбаатар хотын гол эх үүсвэр нь гэр хорооллын галлагаа юм. НҮҮРСТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЭЛ. Нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий нь өнгөгүй, үнэргүй хий, бензин, дизель болон нүүрстөрөгч агуулсан түлшний дутуу шаталтаас үүсдэг. Түүнчлэн байгалийн болон байгалийн бус (тамхи мэтийн ) бүтээгдэхүүний шаталтаас үүсдэг. Уг хий нь бидний цусанд нэвтрэх хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж рефлехийг сулруулж унтаа байдалд оруулдаг. ОЗОН. Байгаль дээр озоны хий нь дэлхийн агаар мандлын дээд хил дээр буюу15-35 км орчимд оршино. Озоны хийн энэ давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг агаар мандал руу нэвтэрхээс сэргийлж хамгаалагч маягийн үүрэг гүйцэтгэж хүн төрөлхтнийг хэт ягаан туяаны аюулаас хамгаална. Ийм озоны хийг САЙН ОЗОН гэнэ. Дэлхийн газрын гадарга орчимд бүрэлддэг озоны хийг МУУ ОЗОН гэнэ. Хүн ам төвлөрсөн суурин газарт муу oзон бүрэлдэх гол үүсгүүр тээврийн хэрэгсэл юм. Муу озон нь шууд ялгарахгүй бөгөөд тээврийн хэрэгслээс ялгарсан азотын ислүүд нарнаас ирж буй хэт ягаан туяаны үйлчлэлээр фотохимийн урвалд орж бүрэлдэнэ. ХАР ТУГАЛГА – Pd. Дэлхийн олон улс орон автомашины яндангаас ялгарч буй утаанд агуулагдах хар тугалганы
  • 3. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 3 агууламжийг огт байхгүй болгож буюу тэглэж чадсан. Үүнийг шийдэхдээ авто тээврийн хэрэгсэлд зөвхөн хар тугалгагүй болгож үйлдвэрлэсэн бензинийг хэрэглэнэ гэсэн дүрэм, журмыг мөрдлөг болгосон байдаг. PМ. Хэмжээний хувьд харьцангуй том PМ буюу тоосонцор нь дизел хөдөлгүүрт машин, шороон шуурга, шороон зам дээр явж буй авто машины дугуйнаас дэгдсэн шороо, тоосноос үүсдэг. Хэмжээ нь жижиг буюу нарийн ширхэгтэй тоосонцрууд нь агаар мандалд явагдаж буй химийн урвалуудын улмаас буй болдог. Эдгээр нь амьсгалаар дамжин уушигний нүх сүвээр орж уушгийг гэмтээх, амьсгалах процесст нөлөөлдөг Дээр дурьдсан хүний үйл ажиллагаанаас гадна, байгалийн гаралтай бохирдуулагчид агаарыг бохирдуулдаг. Ой, хээрийн түймэрээс үнс, хөө, тортог, бага хольцтай органик нэгдлүүд ялгардаг бол галт уулын дэлбэрэлтээс асар их үнс ялгардаг. Манай оронд бол ой хээрийн түймрээс ялгарч буй бохирдуулагчид нь агаарыг бохирдуулах нь хуурай, дулааны улиралд элбэг тохиолддог (Зураг 3). Жишээ нь: зарим үед урд яваа машины гэрлийг ялгаж харахад хэцүү болдог. Тэгвэл таны эргэн тойрны агаарт байгаа аэрозолын хэмжээ их болжээ гэсэн үг, албан ѐсны хэллэгт бол “алсын барааны харагдац” муудлаа гэдэг. Агаар дахь аэрозолын хэмжээ зөвхөн хүний үйл ажиллагаанаас болж ихсэхгүй, галт уулын дэлбэрэлт, ой хээрийн түймрээс болж бүр асар ихээр нэмэгдэнэ. Жишээ нь Ирланд арлын галт уулууд үе үе идвэхжиж агаарт их хэмжээний үнс цацагдаж салхины урсгалаар Европ тив рүү орж ирдэг. Энэ үед агаарын тээврийн бүх нислэгүүд хойшлогддог (Зураг 2а, 2б). Зураг 2а. Галт уулнаас ялгарах үнс болон утаа. Зураг 2б. Галт уулнаас ялгарсан үнс гадаргуу дээр буусан байдал.
  • 4. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 4 Зураг 3. Ойн хээрийн түймрээс ялгарах утааны тархалт.
  • 5. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 5 АГААРЫН ЧАНАРТ ЦАГ АГААРЫН НӨЛӨӨ Цаг агаар ямар байхаас шалтгаалаад тухайн өдрийн агаарын чанарт эерэг ба сөрөг нөлөө үзүүлдэг. Нүүрсээр галладаг халаалтын зуух байна гэж үзье. Халаалтын зуухны яндангаас ялгарч буй утааг тухайн өдрийн цаг агаар дараахь байдлаар удирдаж агаарын чанарт нөлөөлнө. Үүнд:  Яндангийн утаа хэвтээ чиглэлд орчиндоо хэр зэрэг хурдтай тархахыг тодорхойлно  Газрын гадаргуугаас дээшхи бохир агаарын зузаан хир зэрэг байхыг тодорхойлно Аягатай цайнд элсэн чихэр хийгээд хутгахад амт нь жигд холилдогтой адил, цаг агаар тогтуун байх буюу хэвийн нөхцөлтэй үед агаар бохирдуулагч хийнүүд нь конвекцийн үзэгдлийн тусламжтайгаар бохирдоогүй агаартай маш сайн холилдох бөгөөд бид түүгээр амьсгална. Ийм нөхцөл Улаанбаатар хотод өвлийн улиралд элбэг ажиглагдах бөгөөд ялангуяа 100 айл, Зурагт, Ногооннуур орчимд эрс мэдэгдэнэ. Хэрэв тухайн өдөр салхитай байвал салхины хурд болон чиглэлээс хамаараад бохирдсон агаар нэг байрлалаас нөгөө байрлал руу маш хурдан шилждэг. Энэ үед агаарт байгаа бохирдуулах бодисын агууламж эрс буурч агаарын бохирдол маш их байсан газарт эерэгээг нөлөөлдөг. Салхины зөөгдлөөр өөр газар шилжиж очсон бохир агаар нь бохирдоогүй байсан агаарын чанарыг эрс муутгаж сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь: салхины урсгал урдаасаа хойшоо чиглэсэн үед салхи Улаанбаатар хотын утааг Хандгайт, Шарга морьтруу шилжүүлдэг. Зураг 4 . Агаарын температурын инверсийн схем.
  • 6. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 6 Өвлийн улиралд Улаанбаатар хотод ихэнхдээ орчны бохир агаар хэвтээ, болон босоо чиглэлд ямар ч шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр газрын гадарга орчимд хоргоддог. Мэргэжилтнүүд ийм үзэгдлийг бохир агаар хавханд орчихлоо гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн орчны бохир агаар нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас ямар ч шилжилт хөдөлгөөн хийж чадахгүй бөгөөд бохирдуулах бодис эх үүсвэр орчимдоо хөдөлгөөнгүй хоргодоод байна гэсэн үг. Бохир агаар хавханд орох үзэгдэл нь газрын гадарга орчмын агаарын температур нь газрын гадаргуугаас хамаагүй өндөрт байгаа агаарын температураас хүйтэн болсон үед ажиглагдана. Агаарын температурын босоо чиглэлийн хуваарилагдалт ингэж өөрчлөгдөх үзэгдлийг агаар мандлын физикт инверси буюу температурын урвуу үе давхарага үүсэх гэдэг. Агаарын температур ингэж инверситэй болсон үед газрын гадарга орчимд салхины хүч сул эсвэл бүр салхигүй байвал бохир агаар тухайн газртаа ямарч шилжилт хөдөлгөөн хийхгүйгээр тогтвортой орших нөхцөл нь болно. Агаарын чанар эрс муудна. АГААРЫН ЧАНАР Энд Улаанбаатар хотын агаарын чанар одоо ямар байгаа тухай тайлбарлахгүй, энэ талын мэдээлэл http://www.tsag-agaar.gov.mn/ цахим хуудас дээр өдөр бүр мэдээлэгдэж байдаг. Дээрхи цахим хуудаснаас Улаанбаатар хотын агаарын чанарын тухай мэдээллийг өдөр, сар, улирал, жилийн явцаар харж болдог. Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанар ямар түвшинд байна вэ гэдгийг мэргэжлийн бус хүн яаж ойлгож чаддаг болоход нь туслахыг хичээе. Бохирдлын эх үүсвэрээс нэгж хугацаанд ялгаран гарах хийн хэмжээг тодохойлохдоо тусгай зориулалтын багажаар хугацааны агшин бүрт хэмжилт хийж хэмжилтийн үр дүнг массаар эсвэл эзэлхүүнээр илэрхийлнэ. Хот, суурин газарт байгаа бохирдлын үүсвэр тус бүрээс ялгаран гарч буй хийн хэмжээг өдөр бүр хэмжих ямарч боломжгүй, тэгээд ч агаарын чанарыг ийм аргаар тодорхойлох нь тохиромжгүй. Харин энэ арга нь ямар нэг эх үүсвэрээс нэгж хугацаанд хэдий хэмжээний бодис ялгаран гарах вэ гэх мэт тооцоонд хэрэгтэй байдаг. Харин хот суурин газрын агаарын чанар ямар байна вэ гэдгийг илэрхийлэхдээ агаарт агуулагдах бохирдуулагч хийн эзлэх хэмжээг концентрац буюу агууламжаар нь илэрхийлэх нь зохимжтой байдаг. Агаар дахь бохирдуулах хийн агууламж буюу концентрацын хэмжээг илэрхийлдэг хэд хэдэн арга байдаг. Эдгээрээс агаарын нягтын хэмжээгээр илэрхийлэх арга нь түгээмэл байдаг. Ямар нэг биетийн массыг нь эзэлхүүнд харьцуулвал тухайн биетийн нягтын хэмжээг илэрхийлдэг. Байгаль орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын агаарын чанарын тухай мэдээг олон нийтийн хэрэгслээр зарлахдаа дээрхи нягтаар илэрхийлсэн хэмжээг хэрэглэдэг.
  • 7. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 7 Энэ нь нэгж эзэлхүүнтэй агаарт төдөн кг бохирдуулагч хий байна аа гэсэн үг. Жишээ нь Улаанбаатар хотод 2014 оны 3 сарын 4 ны өдрийн 15 цагийн байдлаар агаарт агуулагдах хүхэрлэг хийн агууламжийн хэмжээ 500 мкг/м 3 байлаа гэвэл хааш хаашаа 1 м агаарт 500мкг хүхэрлэг хий байжээ гэж ойлгоно. Энэ хэмжээг юутай харьцуулвал бидэнд агаарын чанарын тухай ойлголт амьдралд илүү ойрхон байх вэ? Харьцуулж болох хэмжээ бол хүний амьсгалах агаар ийм л байвал эрүүл мэндэд хоргүй гэдгийг хэлж өгдөг зөвшөөрөгдөх хэмжээ буюу стандарт хэмжээ гэж байдаг. Монгол улсын стандарт хэмжээгээр (MNS4585;2007) бол Улаанбаатар хотын агаарт агуулагдах хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж нь жилийн аль ч улиралд 1 куб метр агаарт 20 мкг байвал хүний эрүүл мэндэд аюулгүй гэж үздэг. Тэгвэл дээрхи 200мкг –ыг стандартад заасан хэмжээтэй харьцуулбал Улаанбаатарын агаар дахь хүхэрлэг хийн агууламж 10 дахин их байжээ гэж ойлгох хэрэгтэй. Агаарт агуулагдах бохирдуулагч хийн агууламжийг тухайн хийн нягтын хэмжээгээр тодорхойлж судалгаа, тооцоонд ашиглаж, архивын бичлэгт мэдээлэл болгон ашиглахад л тохиромжтой. Өдөр бүрийн агаарын чанар хир зэрэг байгааг үзүүлдэг өөр нэг арга бол Агаарын Чанарын Индекс (АЧИ) гэж хэмжих нэгжгүй үзүүлэлтийг дэлхий нийтээрээ ашиглаж байна. АЧИ бол тухайн орон нутагт агаарын чанар ямар байгааг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор зохиогдсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр гадаа салхинд гаръя гэвэл гаднах орчны агаар цэвэр байна уу эсвэл эрүүл мэндэд хортой байна уу гэдгийг нийт хүн амд ойлгуулах зорилгоор ашигладаг. АЧИ-ийн тоон утга 0-500 хооронд байна, дотроо зургаа ангилагдах ба тоон утга нь ихсэх тутам агаарын чанар муу байгааг илтгэнэ. АЧИ-ийн тоон утга 100-аас илүү болоод ирвэл агаарын чанар хүний эрүүл мэндэд тааламжгүй болж эхэлнэ. АЧИ –ийн тоон ангилал тус бүр нь маш сайн, сайн, дунд, муу гэх мэтээр тус тусдаа чанараар ангилагдах бөгөөд, тухайн ангилал тус бүрт хэрэгжүүлж болохуйц эрүүл мэндийн зөвлөгөөг өгсөн байдаг (Хүснэгт 1). Ангилал тус бүр нь мөн өнгөөр кодлогсон байх бөгөөд тухайн өдрийн агаарын чанар ямар байгааг өнгөөр бас илэрхийлэх боломжтой гэсэн үг. Хүснэгт 1. Агаарын чанрын индексийн хэрэглэх хүснэгт. Индекс Чанар Иргэдэд өгөх мессэж Өнгөний код 0-50 Маш сайн Байхгүй Ногоон 51-100 Сайн Маш мэдрэмтгий хүмүүс гадаа байх хугацаа, гадаа хийдэг биеийн хүчний ажлаа багасгах Шар 101-150 Дунд Мэдрэмтгий хүмүүс гадаа байх хугацаа, гадна хийдэг биеийн хүчний ажлаа багасгах Улбар шар 151-200 Муу Мэдрэмтгий хүмүүс гадаа удаан байх, гадаа биеийн хүчний ажил хийхээс зайлсхийх Нийт хүн ам гадаа байх хугацаагаа багасгах, гадна хийдэг биеийн хүчний ажлаа багасгах Улаан
  • 8. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 8 201-300 Маш муу Мэдрэмтгий хүмүүс гадаа гарахгүй байх, гадаа үйл ажиллагаагаа явуулахгүй байх Нийт хүн ам гадаа удаан байхаас зайлсхийх, гадна биеийн хүчний ажил хийхгүй байх Чернилэн ягаан 301-500 Аюултай  Нийт хүн ам аль болохоор гадаа гарахгүй, гаднах үйл ажилгаагаа зогсоох Бор Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанарын мэдээг тодорхой хугацааны дунджаар олон нийтэд зарладаг бөгөөд жишээ болгож 2014 оны 03 сарын 04 –ны өдөр Хүхэрлэг хийн агууламж Улаанбаатар хотын хаана хаана ямар байсан мэдээг Хүснэгт 2 –т үзүүлэв. Зураг 5. Улаанбаатар хотын төв хэсэгт SO2 ын АЧИ - ийг тойрог ашиглаж түүний талбайгаар харьцуулж үзүүлэв
  • 9. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 9 Хүснэгт 2. Орчны шинжилгээний мэдээ: Агаарын чанрын индекс. 2014-03-04. Мягмар гариг. Хаана Агаарын чанрын индекс: SO2 Агаарын чанар Баруун 4 зам 130 Дунд 13 - р хороолол 150 Дунд 100 айл 180 Муу Цах станц 90 Сайн Ургах наран 90 Сайн АЧИ болон Хүснэгт 2 -ыг ашиглаад хэрэглэгч агаарын чанарын тухай янз бүрийн судалгаа, тооцоо, зураг хийх боломжтой болдог. Жишээ болгож Улаанбаатар хотын төв хэсгээр агаарын чанарын орон зайн тархалт ямар байгааг үзүүлье (Зураг 5, 6). Зураг 5-д Улаанбаатар хотын төв хэсэгт SO2 ын АЧИ ямар байгааг тойрог ашиглаж түүний талбайгаар харьцуулж үзүүлэв. Зураг 6-д Улаанбаатар хотын төв хэсэгт SO2-ын АЧИ- ийн орон зайн тархалт ямар байгааг интерполяцын аргаар тооцоолж үзүүлэв. Ингэж үзүүлэхдээ мөн л тойрог ашиглаж АЧИ-ийн тоон утгаас хамааруулж тойргийн талбайн өөрчлөлтөөр харьцуулж үзүүлэв. Зургуудаас харвал Улаанбаатар хотын төв хэсгээр АЧИ –ийн тоон утга маш өндөр харин Дунд голоос урагшаа болоод ирэхээр эрс буурч байна. B.Өлзийсайхан, Б.О. Инженерүүд ТББ-ын Технологи Баг. Tag : Улаанбаатар хотын агаарын чанар, air quality Ulaanbaatar
  • 10. Танин мэдэхүйн электрон сонин. Дугаар 1. Агаарын чанар 2014 он 03 сар email: orchinii.engineers@gmail.com , https://sites.google.com/site/page9514/gis/pdf 10 Зураг 6. Улаанбаатар хотын төв хэсэгт SO2 ын АЧИ – ийн орон зайн тархалт.