SlideShare a Scribd company logo
1 of 33
ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ТӨСВИЙН ТУХАЙ
ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Дунд хугацааны төсөвлөлт, Хөтөлбөрийн
төсөвлөлт, төсвийн үндсэн бүрэлдэхүүн
I хэсэг
Дунд хугацааны төсөвлөлт
Зорилго нь :
1) төсвийн төлөвлөлтийг сайтар хийж, төсвийн гүйцэтгэлийн үед
түүнийг мөрдсөнөөр макро эдийн засгийн тогтвортой байдлыг
хангах;
2) хамгийн өндөр үр шимийг бий болгох тийм үйл ажиллагаа,
үйлчилгээг сонгох
3) тэдгээр үйл ажиллагаа, үйлчилгээг удирдан явуулахад үр
ашигтай байдлыг бий болгоход оршино.
Дунд хугацааны төсөвлөлт нь ерөнхийдөө таван
бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг:
1) төсвийн бодлого;
2) хоёроос гурван жилийн хугацааг хамарсан бодлого,
хөтөлбөрийн хувьд засгийн газраас гаргасан тэргүүлэх
чиглэлийн талаарх мэдэгдэл;
3) дэлгэрэнгүй төсөв хийхээс өмнө төсвийн ерөнхийлөн
захирагчдаар төсвийг хуваарилах (төсвийн хязгаар), салбарын
яамдыг төсөв бэлтгэх бодлогын удирдамжаар хангах
4) санхүүгийн бус үзүүлэлтээр хэмжихэд засгийн газар ямар
амжилтанд хүрэх вэ гэдийг харуулсан төлөвлөгөө;
5) жилийн төсөв.
Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэж юу вэ?
• Хөтөлбөр гэдэг нь бодлогын зорилгыг хангахад чиглэсэн өөр
хоорондоо уялдаа бүхий багц үйл ажиллагаа
• Хөтөлбөрийн төсөвлөлтөөр тэдгээр бодлогын зорилгуудыг
хамгийн сайн хангах засгийн газрын хөтөлбөрүүдэд төсвийн
хөрөнгийг хуваарилдаг.
• Төсвийн хөрөнгийг хэр зэрэг оновчтой зөв хуваарилсан бэ
гэдгийг үнэлэхийн тулд зорилгыг тодорхой гаргах, засгийн
газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаарх
мэдээллийг цуглуулах болон тэдгээр үйл ажиллагаа нь
бодлогын зорилгыг хэр зэрэг хангаж байна вэ гэдгийг тогтоох
шаардлагатай байдаг.
• Хөтөлбөрийн төсөвлөлт нь дунд хугацааны төсөвлөлттэй маш
нягт уялдаатай байдаг бөгөөд дунд хугацааны төсөвлөлттэй
адил зорилгыг хангахад чиглэгддэг.
Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэж юу вэ?
• Бүтээгдэхүүний төсөвлөлт нь “юуг” буюу төр “ямар” үйлчилгээг
иргэдэд хүргэж байна вэ гэдгийг харуулахыг зорьдог бол
Хөтөлбөрийн төсөвлөлт нь бүтээгдэхүүнд чиглүүлэн
төсөвлөхийн зэрэгцээ төр “Яагаад” эдгээр үйлчилгээг иргэдэд
хүргэж байна вэ гэдэгт ач холбогдол өгдөг .
• Тиймээс хөтөлбөрийн төсөвлөлт нь төрийн үйлчилгээний үр
өгөөж ба өртгийг тодорхойлохыг чухалчилдаг.
• Төрийн үйлчилгээний хэлбэр, оновчтой тоо хэмжээг
тодорхойлон шийдвэр гаргах нь төрийн зарим тодорхой
үйлчилгээг хамгийн хямд өртгөөр үзүүлэхээс илүү ач
холбогдолтой байдаг.
“Яагаад” бид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг вэ?
Үүнд хариултыг олох хэд хэдэн арга зам байж болно. Тухайлбал:
1) Төрийн үйлчилгээ засгийн газрын тэргүүлэх ач холбогдол бүхий
зорилттой нийцэж байна уу?
2) Төрийн үйлчилгээ төлөвлөсний дагуу гүйцэтгэгдсэн үү?
3) Төрийн үйлчилгээ нийгэм, эдийн засаг, байгаль орчны чухал асуудлыг
шйидвэрлэхэд чиглэгдсэн үү?
4) Засгийн газар зорилгодоо хүрэх эсвэл тулгарч буй бэрхшээлийг
шийдвэрлэхэд төрийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж чадсан уу?
5) Төрийн үйлчилгээ үр ашигтай байдлаар хэрэгжсэн үү?
6) Иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг уу?
Зөвхөн 4 дэх асуултад өгөх хариулт нь төсвийн зарлагын үр дүнтэй
холбоотой байдаг.
Гэхдээ үр ашгийн асуудлыг орхигдуулж болохгүй
• Үр ашиг гэдэг нь тодорхой үйлчилгээ үйл ажиллагааг хамгийн
бага боломжит зардлаар хэрэгжүүлэхийг хэлдэг
• Зохих үйлчилгээг тодорхойлсны дараа өртгийн тооцоог хийх
ёстой
Уламжлалт төсөвлөлт гэж юу вэ ?
Уламжлалт төсөвлөлтөд дараах шинжүүд байдаг:
• Бид байгууллагаар тодорхойслсон орц (эдийн засгийн
ангилалын зардлын зүйл)-д төвлөрдөг
• Бид нэг жилээс нөгөө жилд гарах нийт төсвийн хэмжээний
өөрчлөлтөд анхааралаа хандуулдаг
• Бид төсөв тооцохдоо норм норматив эсхүл нэгжийн өртөг
ашигладаг
Уламжлалт төсөвлөлт болон хөтөлбөрийн төсөвлөлт хоорондын ялгаа
• Хөтөлбөрийн төсөвлөлт, дунд хугацааны төсөвлөлтийн зорилго нь зүйл
заалтын буюу зардлын зүйл ангиар төсөвлөдөг уламжлалт
төсөвлөлтийн зорилготой зөрчилдөх зүйл байхгүй.
• Зорилго, хөтөлбөрийг чухалчилж авч үзэх нь төсвийн системийн
зорилгуудыг биелүүлэх хамгийн үр дүнтэй арга юм гэсэн ойлголт дээр
хөтөлбөрийн төсөвлөлт, дунд хугацааны төсөвлөлт тулгуурласан
байдаг.
• Харин зардлын зүйл ангиар төсөвлөдөг уламжлалт төсөвлөлт нь
төсвийг хэтрүүлэн зарцуулахаас урьдчилан сэргийлэх, төсвийг
зориулалтын (зардлын зүйл ангиар) дагуу зарцуулах, засгийн газрын
худалдан авах зүйлд хязгаарлалт хийх зорилгоор цалин, томилолт,
бараа үйлчилгээ зэрэг орцын төсөвлөлт, хяналтыг голлон анхаардаг.
• Төсөвлөлтийн эдгээр төрлүүдийн хоорондох гол ялгаа нь зорилгодоо
биш харин ямар тактик хэрэглэж байгаад оршдог.
Хөтөлбөрийн төсвийн бүрэлдэхүүн
1) хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн зорилго, зорилтыг илэрхийлсэн
мэдэгдэл;
2) хөтөлбөрийн бүтээгдэхүүн (хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх үйлчилгээ
эсхүл хэрэгжүүлэх үйл ажиллагаа), ерөнхий зорилгыг хооронд нь
холбож өгөх хөтөлбөрийн бүтэц буюу ангилал;
3) зардал үр ашгийн шинжилгээ, үүнд зардлыг хөтөлбөрийн үйл
ажиллагаа, үйлчилгээ бүрээр задалж харуулсан байх, зорилгыг
биелүүлэхэд гарч буй ахицаар нь үр ашгийг хэмжинэ;
4) хөтөлбөр, зарлагын төлөвлөгөө нь нэгээс дээш жилийн төлөвлөлтийг
голлон анхаардаг, учир нь өнөөдөр гаргасан шийдвэр нь нэгээс дээш
жилийн зардалд хамаатай байхаас гадна тухайн хөтөлбөрийг
хэрэгжүүлснээр гарах үр шим нь тодорхой болоход хугацаа
шаардагддаг;
5) хөтөлбөр зорилгоо биелүүлж байна уу үгүй юу гэдгийг мэдэх үүднээс
хөтөлбөрийг бүхэлд нь хамарсан шинжилгээ (тэг суурьт төсөвлөлт гэж
ихэвчлэн нэрлэгддэг) хийх.
Төсвийн тогтолцоо нь үр дүнтэй байхын тулд
• 1) төсвийн иж бүрэн байдал;
• 2) батлагдсан төсөв дэх орлого, зарлагын тооцоо хэр зэрэг бодитой байна вэ (төсвийн
төсөл, төсвийн гүйцэтгэлийн хоорондох зөрүү эерэг эсхүл сөрөг байна уу эсхүл
төсвийн гүйцэтгэлийн үед төсвийн тодотгол хийгдэж байгаа эсэхээр хэмжиж болно);
• 3) төсөв бэлтгэх процессийг удирдан явуулахад Сангийн яамны гүйцэтгэх үүрэг
хариуцлага чанга байх;
• 4) төсөв бэлтгэх удирдамжийг мөрдөх;
• 5) боловсон хүчин, систем, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг зэрэгтэй холбоотой
төсвийн нэгжийн чадавхи, үр ашигтай байдал;
• 6) орцын талаарх зардлын хяналт, хариуцлага хангалттай түвшинд байх;
• 7) салбарын яамд төсвийн төслийг хүлээн зөвшөөрөх, төсвийн шийдвэрийг оновчтой
болсон гэж үзэх.
Төсвийн ангилал
• Төсвийн ангилалууд бол төлөвлөсөн болон батлагдсан төсвийн зарцуулалтад анализ хийх нэг арга
хэрэгсэл юм. Нийтлэг хэрэглэдэг тодорхойлолтоор бол төсвийн аливаа төгрөг бүр төсвийн бүх ангилалаар
дамжин кодлогдсон байх ёстой :
• Санхүүжүүлэх хэлбэрийн ангилал: улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын төсөв болон
хүний хөгжил сангийн төсвийн алинд хамаарахыг заана
• Байгууллагын ангилал: мөнгөн хөрөнгийг зарцуулалтын зорилгын дагуу хариуцан зарцуулах байгууллага
•
• Хөтөлбөрийн ангилал: Зардлын зорилго нь юу болох буюу яагаад зардал гаргах гэж байгааг тодорхойлох
• Арга хэмжээний ангилал: хөрөнгө оруулалтын төсөв (хөрөнгө оруулалтын төсөл бүрээр) болон мөн
тусдаа урсгал зардал (нэг удаагийн шинжтэй)-ыг илэрхийлнэ
• Эдийн засгийн ангилал: цалин хөлс, томилолт, бараа үйлчилгээний зардал гэх мэт болон түүнчлэн орлого
• Санхүүжилтийн эх үүсвэрийн ангилал: зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхийг заах буюу өөрөөр
хэлбэл ямар данс эсхүл сангаас зардлыг санхүүжүүлэх мөнгө ирэх вэ гэдгийг харуулна. Энэ бол орлогоос
ялгаатай.
• Бид төсвийн ангилалыг ерөнхийдөө шаталсан загвараар ашигладаг. Жишээ нь хөтөлбөрийн өртөг( эдийн
засгийн ангилалаар хэмжигдсэн байна) улсын юмуу орон нутгийн төсвийн доор гардан хэрэгжүүлэгч
байгууллагаар харагдана. Нэгээс дээш тооны байгууллага нэг хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд энэ
тохиолдолд бид зардлыг хөтөлбөрийн дотор нь байгууллага тус бүрээр төлөвлөж болно.
Хөтөлбөрийн биелэлт буюу гүйцэтгэл
Гүйцэтгэлийг олон аргаар хэмжиж болдог. Жишээ нь, хэрэв бүтээгдэхүүн болон арга хэмжээ нь
• засгийн газрын бодлогод нийцэж байвал;
• гүйцэтгэгдсэн зүйлс төлөвлөгдсөн бол;
• тэдгээр нь үр ашигтай байдлаар хэрэгжсэн бол;
• иргэдийн хүлээллттэй тохирч байгаа бол;
• бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх болон зорилго зорилттой таарч нийцэж
байгаа бол .
Гүйцэтгэлийн мэдээлэл 2 үндсэн ашигтай :
• бүтээгдэхүүний тоо хэмжээ, хэлбэр болон төсөвт байгууллагын ажлын бодит
ачааллыг хэмжих ;
• ямарваа нэг зүйл алдаатай бол (жишээ нь нэгж өртөг өссөн хирнээ
бүтээгдэхүүний тоо хэмжээ буурсан ) илүү дэлгэрэнгүй байдлаар мөшгөх,
бүтээгдэхүүн арга хэмжээний хэлбэр, хослолыг дахин нягталж үзэх боломжийг
олгодог.
Цөөн тохиолдолд гүйцэтгэлийн хэмжүүр дангаараа төсвийн хэмжээг хэдий хэр өсгөх
болон бууруулах шийдвэр гаргахад ашигладаг
Хөтөлбөрийн төсвийг жинхэнээсээ хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах
• Үүнийг Сангийн яам хэрэгжүүлэх ба дараахь шаардлагыг хангасан байна:
a) Хөтөлбөрийн төсөвлөлтийг хэрэгжүүлж байгаа бол хөтөлбөрийн
ангилалыг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн хөтөлбөрийн ангилалыг
хэрэглэснээр төсвийг хөтөлбөрөөр бэлтгэж байна гэж үзэж болохгүй.
b) Төсвийн шийдвэр гаргах үед онцгой ач холбогдол бүхий анализ хийх болон
төсвийн хэлэлцүүлэг өрнүүлэхдээ төрөөс үзүүлэх үйлчилгээтэй уялдуулан
авч үзэж мөн дээр дурдсан 2 гол зүйл болох “төр Яагаад үйлчилгээ үзүүлдэг
вэ” болон Хөтөлбөрийн төсөвлөлтөд анализыг хэрхэн ашиглах талаарх
асуултуудад хариулт өгч чадаж байвал энэ нь жинхэнэ шалгуур болно.
Хөтөлбөрийн төсөвлөлт амжилттай хэрэгжиж байна уу үгүй юу гэдгийг дүгнэхдээ
төсвийн талаар гарч буй шийдвэр нь өмнө нь гарч байсан шийдвэрүүдтэй
харьцуулахад өөрчлөгдсөн байна уу үгүй юу эсхүл төсвийг тайлбарлах буюу
хамгаалахад илүү анализ дүн шинжилгээ хийх маягаар хийж байна уу үгүй юу
гэдгээр нь хэмжиж дүгнэж болно.
Шинэ маягт, гарын авлага, систем зэрэг нь хөтөлбөрийн төсөвлөлтийн хувьд орц
нь болж харин шийдвэр, үндэслэл гаргах байдал нь өмнөхөөсөө өөрчлөгдөж
сайжирсан байвал энэ нь хөтөлбөрийн төсөвлөлтийн үр дүн болно.
Хөтөлбөрийн төсөвт шилжих
• Бид бүтээгдэхүүнд суурилсан төсвийг хараахан амжилттай хэрэгжүүлж
чадаагүй байна гэдэгт бүтээгдэхүүнд суурилсан төсөвлөлтийг
хөтөлбөрийн төсөвтэй хамт хэрэгжүүлж болно гэсэн хариулт өгч болох
юм.
• Ихэнх хөгжингүй орнуудын төсөвт тэдгээр орнууд төсвийн хэв маягаа
юу ч гэж нэрлэсэн байлаа дээр дурьдсан хөтөлбөрийн төсвийн
элементүүд агуулагдсан байдаг. Энэ чиглэлээр хийж буй ажлыг
сайжруулахад хэдэн арван жил зарцуулдаг.
• Бусад бүх улсуудын адилаар хамгийн энгийнээс эхлэх ёстой. Төсвийн
хэлэлцүүлгийн хандлагыг өөрчлөхөд чиглэх ёстой.
• Хөтөлбөрийн төсөв нь амжилтгүй болж байсан орнуудын туршлагаас
харахад мэдээлэл хангалтгүй байснаас бус харин хэт их мэдээллийг
цуглуулсанаас болсон байдаг.
• Тухайн мэдээлэл төсвийн талаар уг мэдээлэлгүйгээр гаргасан
шийдвэрээс ялгаатай шийдвэр гаргахад нөлөөлөхүйц ач холбогдолтой
байх шаардлагатай.
Хөтөлбөрийн төсөвлөлт нь тийм хэрэгтэй юм бол бид урд нь
яагаад энэ төсөвлөлтийг хэрэглээгүй юм бэ?
a) хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагаанд итгэдэггүй, эсхүл төсвийн хөрөнгийн
зарцуулалтад үрэлгэн хандах явдал байдаг, авлига байдаг гэсэн ойлголт өргөн тархсан байвал төсвийн системийн
гол анхаарах зүйл нь хяналт хэвээрээ байна. Хөтөлбөрийн төсөвлөлтийн хүрээнд салбарын яамд зарлагын хяналтыг
зохих түвшинд сайн тавьж чадна гэж үздэг.
б) Бүхий л практик зорилгын хувьд авч үзвэл мэдээллийн хүснэгт нь хоёр хэмжээс буюу хоёр ангиллаар хязгаарлагддаг.
Компьютерчлэгдсэн мэдээллийн санг бий болгосноор олон төрлийн ангиллыг хэрэглэн мэдээллийг ямар ч хэлбэрээр
ашиглахад хялбар болсон.
в) Ямар төрлийн шинэ өгөгдөл, мэдээлэл шаардлагатай байгааг тодорхойлж, тэдгээр мэдээллийг цуглуулах
шаардлагатай. Энэ нь оюуны нилээн их хүч хөдөлмөр шаардахаас гадна тухайн газар нь очиж мэдээллийн системийг
судлах, шалгах хэрэгтэй болдог.
г) Шинэ мэдээлэл, шинжилгээний арга техник нь гол төлөв эсэргүүцэлтэй тулгардаг, яагаад гэвэл энэ нь удирдлагын арга
барил, хөтөлбөрийг олонд нээлттэй болгож өгдөг.
д) Ажлын ачаалал нэмэгддэг учраас хөтөлбөрийн төсөвлөлт нь нилээн өртөг өндөртэй байдаг.
е) Хөтөлбөрийн төсөвлөлтийн үр шимийг хүртэхээс өмнө үүнтэй холбогдон гарах зардлыг салбарын яамд эхэлж мэдрэх,
эсхүл төсвийн талаар гаргаж буй шийдвэрт маш бага өөрчлөлт гарч байгаа атлаа хөтөлбөрийн төсөвлөлт нь маш их
өртөг зардалтай байвал хөтөлбөрийн төсөвлөлтийг эсэргүүцэх хандлага салбарын яамдын түвшинд гарч эхэлнэ.
ж) Төсвийн хөрөнгийг хуваарилах үед засгийн газраас дэвшүүлсэн хөтөлбөрийн зорилгоос өөр зорилго шийдвэр гаргагч
нарт гол төлөв байдаг.
з) Дунд хугацааны төсөвлөлтийн ихэнх систем нь төсвийн жилийн шийдвэр нь санхүүгийн хувьд ямар үр дагавар гарч
болох вэ талаар системтэй мэдээллээр хангах зорилготой байдаг.
Хөтөлбөрийн төсөвлөлт рүү яагаад аажмаар шилжих ёстой вэ
• Хөндлөнгийн хяналтгүйгээр салбарын яамд төсвийн зарцуулалтад (эдийн засгийн ангиллын дагуу) хяналт
тавих бололцоотой боллоо гэсэн бүрэн дүүрэн итгэл бий болоогүй байхад ихэвчилэн хөтөлбөрийн
төсөвлөлтийг нэвтрүүлдэг.
• Хөтөлбөрийн төсөвлөлтийг нэвтрүүлэхэд шинэ чадвар, дадал, мэдээлэл, систем шаардлагатай болдог
бөгөөд тэдгээрийг бий болгох, суралцахад хугацаа шаардагддаг. Тухайлбал:
• Нягтлан бодох бүртгэл гэхээс илүү эдийн засаг, статистик, бодлогын дүн шинижлгээ хийх чадавхи хэрэгтэй
болох учраас энэ чиглэлрүү ажилтнуудын чадавхийг сайжруулах хэрэгтэй.
• Хөтөлбөрийн өртөгийн тооцоолол, хөтөлбөртэй холбоотой зардал чиглүүлэгчийн талаарх ойлголт
аажимдаа сайжирна.
• Мэдээлэл нь үнэн зөв, бодитой байх, мэдээллийг цаг хугацаанд нь гаргадаг болоход хугацаа шаардагдана
• Цаг хугацааны явцад мэдээлэл нь хуримтлагдаад ирэхээр чиг хандлагыг тодорхойлох бололцоотой болох
учраас шинэ мэдээллийн ашиглалт, хэрэгцээ нэмэгдэнэ.
• Шинэ ангилал, мэдээлэл, тайлагналын шаардлагыг хангахуйц байхын тулд компьютерийн мэдээллийн
системийг өөрчлөх шаардлагатай.
• Шийдвэр гаргагчид тухайлбал парламентийн гишүүд төсвийн талаар өөрөөр сэтгэх хэрэгтэй болно.
Шийдвэр гаргагчид (УИХ-ын гишүүд ...) хөтөлбөрийн төсөвлөлт хэрхэн ажилладаг талаар мэддэг байх
ёстойгоос гадна хөтөлбөрийн шинжилгээг шийдвэр гаргахад хүч өгөх оновчтой арга хэрэгсэл гэдэгт ач
холбогдол өгөх ёстой..
Хөтөлбөрийн төсөвлөлт ба хяналт, хариуцлага
• Олон улс орнууд өөрсдийнхөө төсвийн системийг сайжруулахын тулд
хэдэн арван жилийг зарцуулж байна.
• Хөтөлбөрийн төсөвлөлт нь уламжлалт төсөвлөлттэй адил хяналт болон
хариуцлагын асуудлыг чухалчилж авч үздэг. Гэхдээ эдийн засгийн
ангиллын дагуу төсвийг зарцуулж байна уу гэдгийг бус харин үйл
ажиллагаа, үйлчилгээг тохиролцсон түвшинд үзүүлж байна уу, тэдгээр
үйл ажиллагаа, үйлчилгээг үзүүлснээр бодлогын зорилтыг үр дүнтэй
хангаж чадаж байна уу үгүй юу гэдгийг голлон анхаардаг.
• Хөтөлбөрийн төсөвлөлтөд шилжсэнээр төсвийг батлахаас өмнө хяналт
тавих бус харин баримтын дараах буюу төсвийг зарцуулсны дараа
хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх байдлаар хөтөлбөрт хяналт
тавина.
• Хөтөлбөрийн төсөвлөлт рүү шилжсэнээр зардлын хяналт тавих чиг
үүрэг нь бодлого, төлөвлөлтийг холбох төсөвлөлтөд шилжиж байгаа гэж
бичиж байгаа нь буруу ойлголт юм.
Жилийн төсөв бэлтгэхэд төсөвт байгууллага юу хийсэн байвал зохих вэ?
• Жилийн төсвийн төлөвлөлтийг мэдээллийн шинэ систем ашиглан
туршиж байна. Төсөвт байгууллагууд дараах бэлтгэл арга хэмжээг
хангасан байх шаардлагатай:
• Холбогдох хөтөлбөр, арга хэмжээг тогтоох
• Мэдээлэл оруулах зорилгоор холбогдох хөтөлбөр болон арга
хэмжээний ангилалын төвшинг тогтоох.
• Төсвийн хязгаарыг баримтлан хязгаарт багтаагүй саналаа тусад нь
бэлтгэх
• Хөтөлбөрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бэлтгэх
• Дээрх бүгдийг багтаасан жилийн төсвийн төсөл бэлтгэх төсвийн
шинэчилсэн удирдамж бэлтгэх
Хөтөлбөрийн мэдээлэл болон
дүн шинжилгээ
II хэсэг
A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ?
Онолоор:
1. Гарц /Outcome/:
a. Бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх үйл явц …
b. …яагаад гэвэл хөтөлбөрийн өрнөл үйл ажиллагаа
c. Зорилго болон зорилтууд нь байх бэрхшээлтэй асуудалаас
ялгаатай бөгөөд хөтөлбөрийн хяналтаас гадуур шийдэгдсэн
байдаг.
D. Gentry March 2009
A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ?
Онолоор:
2. Бүтээгдэхүүн:
• Хөтөлбөрүүд юу хийдэг вэ : үйлчилгээ, арга хэмжээнүүд болон
үйлдэлүүд
• Олон бүтээгдэхүүнүүд нь завсрын бараа: зүйрэлбэл гарцад хүрэх
бүтээгдэхүүнүүдийн гинжин хэлхээс
• Бүтээгдэхүүн дотроо: удирдлагын асуудлууд, үйлчилгээг хүргэх
стратеги
• Бүтээгдэхүүн хооронд: орлуулан сэлгэх, нэмэлт бүтээгдэхүүн ( урсгал
болон хөрөнгийн зардлын зүйлийн хамаарал шиг)
• Захиргааны чиг үүрэг тодорхой бүтээгдэхүүнтэй байдаг
A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ?
Онолоор:
3. Стратеги
• Стратеги гэдэг нь урт хугацаанд бэрхшээлтэй асуудлыг
шийдвэрлэхийн тулд сонгосон хөтөлбөрийн үйл ажиллагаа
болон үйлчилгээ, үйлдэл
• Хөтөлбөрүүд хэрхэн хамтдаа ажилдаг вэ ?
• Яагаад хөтөлбөрүүд бэрхшээлтэй асуудлыг шийддэг вэ ?
• Захиргааны чиг үүргүүд нь стратегид үүрэг рольтой байдаг
D. Gentry March 2009
A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ?
Практик дээр :
1. Гарц
• Хөтөлбөрийн үр ашигтай байдал нь нягт нарийн, бүрэн
хэмжигдэх нь их ховор. Учир нь хөтөлбөр болон бэрхшээлтэй
асуудлуудын өөрчлөлтийн үзүүлэлт хоорондын шалтгаант
холбоосыг хэмжих арга техник нь өөрөө өндөр өртөгтэй
байдаг
• Жилийн төсвийн мэдээлэл нь бүтээгдэхүүн болон
бэрхшээлтэй асуудлуудын өөрчлөлтийн үзүүлэлт хоорондын
шалтгаант холбоосыг тогтооход хэзээ ч хангалтгүй байдаг.
Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ?
Практик дээр :
2. Бүтээгдэхүүн
• Хэмжихэд харьцангуй хялбар
• Бүтээгдэхүүний хэмжүүр нь завсрын бараа бүтээгдэхүүнийг хэмжих зохистой
хэмжүүр
• Бүтээгдэхүүний хэмжүүрийг гарцад хүрэх прогрессийг хэмжихэд ашигладаг
байсан- маш ойролцоо байдлаар
• Бүтээгдэхүүн бол иргэдэд шууд хүрч ашиг тусаа өгөх төрийн үйлчилгээ юм.
• Харин арга хэмжээ бол иргэдэд шууд ашиг тусаа өгдөггүй буюу иргэд ажиглах
боломжгүй байдаг удирдлагын үүрэг хариуцлага гэх мэт засгийн газрын дотоод
үйл ажиллагаа юм.
• Бүтээгдэхүүний хэмжүүр нь үйлчилгээ байдаг бол арга хэмжээний хэмжүүр нь
хийсэн байвал зохих ажлын тоо хэмжээ юм. Эдгээрийг хоюуланг нь нэгжээр
өртөгжүүлж болдог.
Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ?
Практик дүгнэлт :
1. Бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтүүд нь бүтээгдэхүүн болон гарцын
хэмжүүрийн аль алинд нь ашиглагддаг
2. Гарцын хэмжүүр нь ихэвчлэн хөтөлбөрийн үр ашигтай байдлыг
хэмжиж чаддаггүй бэрхшээлт асуудлын хэмжүүр байдлаар өгөгдсөн
байдаг боловч тэрхүү бэрхшээлийн хэмжээ, байршил, хамрагдсан хүн
ам болон хөтөлбөрийн удирдлагын лавлагаа зэргийг хэмжихэд ашиг
тустай байдаг
3. Хөтөлбөрийн мэдээлэл нь ашиг тус/ давуу талыг тооцоход зайлшгүй
шаардлагатай
4. Давуу талыг хэмжих хэцүү цаг үед бид байна: бид хөтөлбөр
бүтээгдэхүүний өртөг, удирдлага болон стратегид илүү төвлөрдөг
5. Хөтөлбөрийг үнэлэхийн тулд санхүүгийн бус үзүүлэлтүүдийг төсөвт
хэрхэн ашиглах вэ? Боломжгүй
6. захиргааны чиг үүрэг шиг шууд үйлчилгээнүүдэд хөтөлбөрийн
мэдээлэл нь ашигтай байж чаддаг
Хөтөлбөрийн мэдээллийн ач холбогдол юу вэ?
• Хөтөлбөрийн талаарх мэдээлэл нь хэд хэдэн талын ашигтай. Тухайлбал:
• a) Үр ашгийн шинжилгээнд хөтөлбөрийн ангиллыг хэрэглэх нь бусад ангиллын
ашиглалтыг сайжруулдаг.
• б) Зардалд нөлөө үзүүлэх зардал чиглүүлэгчийг тодорхой болгож өгдөг учраас
хөтөлбөрийн талаарх мэдээлэл нь зардлын тооцооллыг нарийвчилан гаргах
боломжийг бий болгодог.
• в) Ерөнхий бодлого, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн шийдвэр гаргахдаа үйл ажиллагаа,
хөтөлбөрүүдийг бүхэлд нь тооцож үзэх замаар санхүүжилтийн хэмжээг нэмэх эсхүл
хасах зэргээр санхүүжилтэд өөрчлөлт оруулах боломжийг хөтөлбөрийн мэдээлэл
олгодог.
• г) хөтөлбөрийг ажил, үйлчилгээний тоон болон байршлын үзүүлэлт, бодлогын
зорилго, зорилтыг биелүүлэхэд гарч буй ахиц зэргээр нь хэмжиж болно.
• д) юу хийх зорилгоор засгийн газар байгаа юм бэ гэдгийг хөтөлбөрийн мэдээлэлд
голлон анхаардаг
Хөтөлбөрийн төсөвт хэрхэн дүн шинжилгээ хийх вэ
a) Ямар үйлчилгээ үзүүлж байгаа, тодорхой үр дүнд хүрэхийн тул арга хэмжээ
бүр хоорондоо ямар хамааралтай хэрэгжиж байгаа, мөн тэдгээр арга хэмжээ,
үйлчилгээний үр ашгийг хэн хүртэх вэ?
b) Төрийн үйлчилгээг хүртэгсдийн хэрэгцээг хангах эсвэл тодорхой зорилтуудыг
хангах (холимог үйлчилгээг өөрчлөх замаар) үйлчилгээг илүү хямд зардлаар
эсвэл илүү үр дүнтэй хүргэх арга замууд байна уу
c) Төрийн үйлчилгээ хүртэгсэд болон засгийн газрын зорилтуудыг хангах эдгээр
үйлчилгээг үргэлжлүүлэх, багасгах, эсвэл нэмэгдүүлэх ёстой юу?
d) Урьд нь хуваарилсан санхүүжилтийг өөр чиглэлийн үйлчилгээнд зориулах нь
илүү сайн зарцуулалт болох тохиолдолд тухайн санхүүжилтийг шилжүүлж
болох эсэх?
e) Салбарын яамд ямар үйл ажиллагаа чухам ямар учраас хэрэгжүүлж байгаагаа
тодорхой тайлбарлаж байгаа эсэх ?
f) Үйлчилгээний өртөг үнэн зөв байх ёстой.
Хөтөлбөрийн төсөвлөлтийн анализтай холбоотой зарим тайлбар
• Тайлбар1: Хөтөлбөрийн төсөвлөлтөд тухайн төсвийн бодлогын нөхцөлд
зөвшөөрөгдсөн нийт төсвийн хүрээнд мөнгийг хэрхэн ашиглах хуваарилахад
голлон анхаардаг.
• Тайлбар 2: төсвийн ердийн үйл явцын үед ирүүлсэн мэдээллийг ашигласан
ихэнх дүн шинжилгээ мөн чанарын хувьд төдийлөн ач холбогдолтой бус байдаг.
• Тайлбар 3: засгийн газрын хэд хэдэн арга хэмжээ ба зарлагууд нь мөн чанарын
хувьд захиргааны зардлууд байдаг. Өөрөөр хэлбэл, ард түмэн ашгийг нь хүртдэг
төрийн үйлчилгээтэй холбож үзэхэд нэлээд төвөгтэй.
Хөтөлбөрийн төсвийн анализ ба төсвийн санхүүжилт
1. Хөтөлбөрийн төсвийн анализ нь санхүүгийн хязгаарлагдмал нөөцийн хүрээнд
төрийн үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл
хөтөлбөрийн төсвийн анализийг хийж төсвийн зарлагын үр өгөөжийг
нэмэгдүүлэхийг хүсэж байгаагийн илрэл юм.
2. Нийт төсвийн хүрээнд төсвийн хэмжээ үйлчилгээ, арга хэмжээ өсөж, буурахын
хамт ихсэж багасаж байдаг. Эдийн засгийн ангилалд суурилсан үр ашгийн
талаас нь авч үзвэл зөвхөн төсөв дангаараа их хэмжээгээр өсөх юмуу буурах
нь ховор үзэгдэл. Төсөвт оруулах томоохон өөрчлөлтүүдийг үргэлж төрийн
үйлчилгээний өсөлт бууралтад үндэслэн шийдвэрлэдэг.
3. Ерөнхийдөө хөтөлбөрийн төсөв, төсвийн анализ болон санхүүжилтийн
хооронд механик холбоо байж болохгүй. Санхүүжилтийн шийдвэрийг гаргахын
тул дээр дурдсан “ЯАГААД” гэсэн асуудалд үндэслэн шүүн тунгаах
шаардлагатай.
4. Хөтөлбөрийн үр дүнд хийх бага хэмжээний анализ нь тодорхой үр дүнг
харуулах нь маш ховор
5. Үр дүн муутай хөтөлбөрийн санхүүжилтийг бууруулах хэрэгтэй гэж үздэг шиг
нөгөө талдаа үр дүнгүй хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд илүү санхүүжилт
хэрэгтэй болж болно.
Хөтөлбөрийн төсвийн анализ ба төсвийн санхүүжилт
6. Зарим тохиолдолд нормативүүдийг ашиглах нь хөтөлбөр ба санхүүжилтийг холбоход
хэрэгтэй байж болдогүндэслэж хийдэг. Жишээ нь тогтмол зардлууд ( байшингийн талбайн
хэмжээнээс хамааран эрчим хүч , халаалтын зардлууд).
Гэхдээ нормативууд нь маш тодорхой сул талуудтай:
i) норматив нь дундаж өртөгийг тодорхойлдог бөгөөд нормативт ашиглагдаж буй өртөг нь
хоорондоо их зөрүүтэй байх тохиолдолд нормативыг хэрэглэх нь тохиромжтой бус байдаг
(өөрөөр хэлбэл, тухайн үйлчилгээний мөн чанарыг харахад л өртөг ямар ч стандарт биш
хэмжээтэй нь тодорхой, ж нь цагдаагийн мөрдөн шалгах үйлчилгээ эсхүл замын капитал
засвар г.м.),
ii) норматив нь өртөгийн тодорхой бүтцэд суурилдаг учраас тогтмол шинэчилж байхгүй
бол бодит бус мэдээлэл ашиглахад хүргэнэ.
iii) бүтээгдэхүүнийг үр өгөөжтэй байна гэж нормативийн хүрээнд таамаглаж авч үздэг;
iv) бүтээгдэхүүний нормативүүд худлаа байж болох талтай, ж нь эмнэлгийн ор хоногийн
санхүүжилт, өртөг өндөртэй төрийн үйлчилгээг буруу хэрэглэхэд хүргэж болно. Өргөн
ойлголт талаас нь авч үзвэл параграф 2 ба 4-т дурьдсан асуудлуудыг шийдвэрлэж
чадахгүй учраас нормативүүд нь хөтөлбөрийн төсөвт хязгаарлагдмал үүргийг гүйцэтгэнэ.
Хөтөлбөрийн төсвийн анализ ба төсвийн санхүүжилт
7. Төсвийн хөрөнгийг хуваарилах (Хөтөлбөрийн төсөвт СЯ-ны гүйцэтгэх
үүрэг) хөтөлбөрийн менежментийг хэрэгжүүлэх (салбарын яамдын
үүрэг) хоорондын харилцаа тодорхойгүй. Ерөнхийдөө СЯ
менежментийн талаархи шийдвэрийг салбарын яамдад үлдээх ёстой,
ийм шийдвэрт зарлагын дэлгэрэнгүй (эдийн засгийн ангилал)
ангиллын талаар гаргах шийдвэр хамаарна.
8. Гэсэн хэдий ч зөвхөн менежментийн үргэлжлэн гаргаж байгаа
алдаанаас болж хөтөлбөрийн зорилтыг хангах боломжгүй болгосноор
тухайн хөтөлбөрийн хэмжээг багасгах, эсвэл зогсооход хүргэж болох
юм.

More Related Content

What's hot

1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчинlectureofblog
 
ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалByambadrj Myagmar
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДСChuluun Zulaa
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварByambadrj Myagmar
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтOdko Ts
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Gunjargal
 

What's hot (20)

Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлал
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДСНягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 6 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 6 ШИДС
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
хөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлтхөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлт
 
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааварСанхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголтMa lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт
 
Bank
BankBank
Bank
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 

Viewers also liked

байгууллагын өөрчлөлт
байгууллагын өөрчлөлтбайгууллагын өөрчлөлт
байгууллагын өөрчлөлтErdenezul Purevnanzad
 
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхТөрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхKhulan Iregun
 
сайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагасайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагаBilguun Jargalsaikhan
 
Handbook for students
Handbook for studentsHandbook for students
Handbook for studentsAmaraa Bat
 
ядуурал
ядууралядуурал
ядууралpagmapagma
 
2009 Tailan
2009 Tailan2009 Tailan
2009 TailanMUST
 
барилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамбарилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамUka Shuree
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2Uka Shuree
 
гадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлгадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлUka Shuree
 
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалцахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалSukhbaatar Dorj
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаTengis Batsukh
 
2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдалTuul Tuul
 
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйїйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйGerel Gerel
 
2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдалTuul Tuul
 
2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдалTuul Tuul
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестediinzasag
 

Viewers also liked (20)

байгууллагын өөрчлөлт
байгууллагын өөрчлөлтбайгууллагын өөрчлөлт
байгууллагын өөрчлөлт
 
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэхТөрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
Төрийн үйлчилгээг сайн дурынхны оролцоотой хүргэх
 
сайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлагасайн засаглалын төлөөх сайн туршлага
сайн засаглалын төлөөх сайн туршлага
 
Handbook for students
Handbook for studentsHandbook for students
Handbook for students
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
2009 Tailan
2009 Tailan2009 Tailan
2009 Tailan
 
барилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яамбарилга, хот байгуулалтын яам
барилга, хот байгуулалтын яам
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
гадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлгадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэл
 
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлалцахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
цахим засаглалыг үнэлэх хялбар аргачлал
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
 
2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2013 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
 
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїйїйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
їйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг бїтээгдэхїїний єртєгт шингээх арга зїй
 
2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2014 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
 
2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
2012 оны МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тест
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
8 цахим засаглал
8 цахим засаглал8 цахим засаглал
8 цахим засаглал
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
2014 q4
2014 q42014 q4
2014 q4
 

Similar to Lecture 4

Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020hicheel2020
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020hicheel2020
 
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментЭрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментBatzusemSharkhuu
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020hicheel2020
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020hicheel2020
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lectureBtk Bataka
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020hicheel2020
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020hicheel2020
 

Similar to Lecture 4 (20)

Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020Turuun sanhuu L12.2019 - 2020
Turuun sanhuu L12.2019 - 2020
 
Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020Turuun sanhuu L7. 2019-2020
Turuun sanhuu L7. 2019-2020
 
Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11Turiin sanhuu l11
Turiin sanhuu l11
 
лекц 8 9
лекц 8 9лекц 8 9
лекц 8 9
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежментЭрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн менежмент
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Sm3
Sm3Sm3
Sm3
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Master tosov
Master tosovMaster tosov
Master tosov
 
2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
2
22
2
 
Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020Turuun sanhuu L4.2019-2020
Turuun sanhuu L4.2019-2020
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020Turuun sanhuu L14.2019-2020
Turuun sanhuu L14.2019-2020
 

Lecture 4

  • 1. ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ТӨСВИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
  • 2. Дунд хугацааны төсөвлөлт, Хөтөлбөрийн төсөвлөлт, төсвийн үндсэн бүрэлдэхүүн I хэсэг
  • 3. Дунд хугацааны төсөвлөлт Зорилго нь : 1) төсвийн төлөвлөлтийг сайтар хийж, төсвийн гүйцэтгэлийн үед түүнийг мөрдсөнөөр макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах; 2) хамгийн өндөр үр шимийг бий болгох тийм үйл ажиллагаа, үйлчилгээг сонгох 3) тэдгээр үйл ажиллагаа, үйлчилгээг удирдан явуулахад үр ашигтай байдлыг бий болгоход оршино.
  • 4. Дунд хугацааны төсөвлөлт нь ерөнхийдөө таван бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг: 1) төсвийн бодлого; 2) хоёроос гурван жилийн хугацааг хамарсан бодлого, хөтөлбөрийн хувьд засгийн газраас гаргасан тэргүүлэх чиглэлийн талаарх мэдэгдэл; 3) дэлгэрэнгүй төсөв хийхээс өмнө төсвийн ерөнхийлөн захирагчдаар төсвийг хуваарилах (төсвийн хязгаар), салбарын яамдыг төсөв бэлтгэх бодлогын удирдамжаар хангах 4) санхүүгийн бус үзүүлэлтээр хэмжихэд засгийн газар ямар амжилтанд хүрэх вэ гэдийг харуулсан төлөвлөгөө; 5) жилийн төсөв.
  • 5. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэж юу вэ? • Хөтөлбөр гэдэг нь бодлогын зорилгыг хангахад чиглэсэн өөр хоорондоо уялдаа бүхий багц үйл ажиллагаа • Хөтөлбөрийн төсөвлөлтөөр тэдгээр бодлогын зорилгуудыг хамгийн сайн хангах засгийн газрын хөтөлбөрүүдэд төсвийн хөрөнгийг хуваарилдаг. • Төсвийн хөрөнгийг хэр зэрэг оновчтой зөв хуваарилсан бэ гэдгийг үнэлэхийн тулд зорилгыг тодорхой гаргах, засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг цуглуулах болон тэдгээр үйл ажиллагаа нь бодлогын зорилгыг хэр зэрэг хангаж байна вэ гэдгийг тогтоох шаардлагатай байдаг. • Хөтөлбөрийн төсөвлөлт нь дунд хугацааны төсөвлөлттэй маш нягт уялдаатай байдаг бөгөөд дунд хугацааны төсөвлөлттэй адил зорилгыг хангахад чиглэгддэг.
  • 6. Хөтөлбөрт суурилсан төсөвлөлт гэж юу вэ? • Бүтээгдэхүүний төсөвлөлт нь “юуг” буюу төр “ямар” үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ гэдгийг харуулахыг зорьдог бол Хөтөлбөрийн төсөвлөлт нь бүтээгдэхүүнд чиглүүлэн төсөвлөхийн зэрэгцээ төр “Яагаад” эдгээр үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ гэдэгт ач холбогдол өгдөг . • Тиймээс хөтөлбөрийн төсөвлөлт нь төрийн үйлчилгээний үр өгөөж ба өртгийг тодорхойлохыг чухалчилдаг. • Төрийн үйлчилгээний хэлбэр, оновчтой тоо хэмжээг тодорхойлон шийдвэр гаргах нь төрийн зарим тодорхой үйлчилгээг хамгийн хямд өртгөөр үзүүлэхээс илүү ач холбогдолтой байдаг.
  • 7. “Яагаад” бид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг вэ? Үүнд хариултыг олох хэд хэдэн арга зам байж болно. Тухайлбал: 1) Төрийн үйлчилгээ засгийн газрын тэргүүлэх ач холбогдол бүхий зорилттой нийцэж байна уу? 2) Төрийн үйлчилгээ төлөвлөсний дагуу гүйцэтгэгдсэн үү? 3) Төрийн үйлчилгээ нийгэм, эдийн засаг, байгаль орчны чухал асуудлыг шйидвэрлэхэд чиглэгдсэн үү? 4) Засгийн газар зорилгодоо хүрэх эсвэл тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд төрийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж чадсан уу? 5) Төрийн үйлчилгээ үр ашигтай байдлаар хэрэгжсэн үү? 6) Иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг уу? Зөвхөн 4 дэх асуултад өгөх хариулт нь төсвийн зарлагын үр дүнтэй холбоотой байдаг.
  • 8. Гэхдээ үр ашгийн асуудлыг орхигдуулж болохгүй • Үр ашиг гэдэг нь тодорхой үйлчилгээ үйл ажиллагааг хамгийн бага боломжит зардлаар хэрэгжүүлэхийг хэлдэг • Зохих үйлчилгээг тодорхойлсны дараа өртгийн тооцоог хийх ёстой
  • 9. Уламжлалт төсөвлөлт гэж юу вэ ? Уламжлалт төсөвлөлтөд дараах шинжүүд байдаг: • Бид байгууллагаар тодорхойслсон орц (эдийн засгийн ангилалын зардлын зүйл)-д төвлөрдөг • Бид нэг жилээс нөгөө жилд гарах нийт төсвийн хэмжээний өөрчлөлтөд анхааралаа хандуулдаг • Бид төсөв тооцохдоо норм норматив эсхүл нэгжийн өртөг ашигладаг
  • 10. Уламжлалт төсөвлөлт болон хөтөлбөрийн төсөвлөлт хоорондын ялгаа • Хөтөлбөрийн төсөвлөлт, дунд хугацааны төсөвлөлтийн зорилго нь зүйл заалтын буюу зардлын зүйл ангиар төсөвлөдөг уламжлалт төсөвлөлтийн зорилготой зөрчилдөх зүйл байхгүй. • Зорилго, хөтөлбөрийг чухалчилж авч үзэх нь төсвийн системийн зорилгуудыг биелүүлэх хамгийн үр дүнтэй арга юм гэсэн ойлголт дээр хөтөлбөрийн төсөвлөлт, дунд хугацааны төсөвлөлт тулгуурласан байдаг. • Харин зардлын зүйл ангиар төсөвлөдөг уламжлалт төсөвлөлт нь төсвийг хэтрүүлэн зарцуулахаас урьдчилан сэргийлэх, төсвийг зориулалтын (зардлын зүйл ангиар) дагуу зарцуулах, засгийн газрын худалдан авах зүйлд хязгаарлалт хийх зорилгоор цалин, томилолт, бараа үйлчилгээ зэрэг орцын төсөвлөлт, хяналтыг голлон анхаардаг. • Төсөвлөлтийн эдгээр төрлүүдийн хоорондох гол ялгаа нь зорилгодоо биш харин ямар тактик хэрэглэж байгаад оршдог.
  • 11. Хөтөлбөрийн төсвийн бүрэлдэхүүн 1) хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн зорилго, зорилтыг илэрхийлсэн мэдэгдэл; 2) хөтөлбөрийн бүтээгдэхүүн (хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх үйлчилгээ эсхүл хэрэгжүүлэх үйл ажиллагаа), ерөнхий зорилгыг хооронд нь холбож өгөх хөтөлбөрийн бүтэц буюу ангилал; 3) зардал үр ашгийн шинжилгээ, үүнд зардлыг хөтөлбөрийн үйл ажиллагаа, үйлчилгээ бүрээр задалж харуулсан байх, зорилгыг биелүүлэхэд гарч буй ахицаар нь үр ашгийг хэмжинэ; 4) хөтөлбөр, зарлагын төлөвлөгөө нь нэгээс дээш жилийн төлөвлөлтийг голлон анхаардаг, учир нь өнөөдөр гаргасан шийдвэр нь нэгээс дээш жилийн зардалд хамаатай байхаас гадна тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр шим нь тодорхой болоход хугацаа шаардагддаг; 5) хөтөлбөр зорилгоо биелүүлж байна уу үгүй юу гэдгийг мэдэх үүднээс хөтөлбөрийг бүхэлд нь хамарсан шинжилгээ (тэг суурьт төсөвлөлт гэж ихэвчлэн нэрлэгддэг) хийх.
  • 12. Төсвийн тогтолцоо нь үр дүнтэй байхын тулд • 1) төсвийн иж бүрэн байдал; • 2) батлагдсан төсөв дэх орлого, зарлагын тооцоо хэр зэрэг бодитой байна вэ (төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн хоорондох зөрүү эерэг эсхүл сөрөг байна уу эсхүл төсвийн гүйцэтгэлийн үед төсвийн тодотгол хийгдэж байгаа эсэхээр хэмжиж болно); • 3) төсөв бэлтгэх процессийг удирдан явуулахад Сангийн яамны гүйцэтгэх үүрэг хариуцлага чанга байх; • 4) төсөв бэлтгэх удирдамжийг мөрдөх; • 5) боловсон хүчин, систем, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг зэрэгтэй холбоотой төсвийн нэгжийн чадавхи, үр ашигтай байдал; • 6) орцын талаарх зардлын хяналт, хариуцлага хангалттай түвшинд байх; • 7) салбарын яамд төсвийн төслийг хүлээн зөвшөөрөх, төсвийн шийдвэрийг оновчтой болсон гэж үзэх.
  • 13. Төсвийн ангилал • Төсвийн ангилалууд бол төлөвлөсөн болон батлагдсан төсвийн зарцуулалтад анализ хийх нэг арга хэрэгсэл юм. Нийтлэг хэрэглэдэг тодорхойлолтоор бол төсвийн аливаа төгрөг бүр төсвийн бүх ангилалаар дамжин кодлогдсон байх ёстой : • Санхүүжүүлэх хэлбэрийн ангилал: улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын төсөв болон хүний хөгжил сангийн төсвийн алинд хамаарахыг заана • Байгууллагын ангилал: мөнгөн хөрөнгийг зарцуулалтын зорилгын дагуу хариуцан зарцуулах байгууллага • • Хөтөлбөрийн ангилал: Зардлын зорилго нь юу болох буюу яагаад зардал гаргах гэж байгааг тодорхойлох • Арга хэмжээний ангилал: хөрөнгө оруулалтын төсөв (хөрөнгө оруулалтын төсөл бүрээр) болон мөн тусдаа урсгал зардал (нэг удаагийн шинжтэй)-ыг илэрхийлнэ • Эдийн засгийн ангилал: цалин хөлс, томилолт, бараа үйлчилгээний зардал гэх мэт болон түүнчлэн орлого • Санхүүжилтийн эх үүсвэрийн ангилал: зардлыг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхийг заах буюу өөрөөр хэлбэл ямар данс эсхүл сангаас зардлыг санхүүжүүлэх мөнгө ирэх вэ гэдгийг харуулна. Энэ бол орлогоос ялгаатай. • Бид төсвийн ангилалыг ерөнхийдөө шаталсан загвараар ашигладаг. Жишээ нь хөтөлбөрийн өртөг( эдийн засгийн ангилалаар хэмжигдсэн байна) улсын юмуу орон нутгийн төсвийн доор гардан хэрэгжүүлэгч байгууллагаар харагдана. Нэгээс дээш тооны байгууллага нэг хөтөлбөрт хамрагдаж болох бөгөөд энэ тохиолдолд бид зардлыг хөтөлбөрийн дотор нь байгууллага тус бүрээр төлөвлөж болно.
  • 14. Хөтөлбөрийн биелэлт буюу гүйцэтгэл Гүйцэтгэлийг олон аргаар хэмжиж болдог. Жишээ нь, хэрэв бүтээгдэхүүн болон арга хэмжээ нь • засгийн газрын бодлогод нийцэж байвал; • гүйцэтгэгдсэн зүйлс төлөвлөгдсөн бол; • тэдгээр нь үр ашигтай байдлаар хэрэгжсэн бол; • иргэдийн хүлээллттэй тохирч байгаа бол; • бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх болон зорилго зорилттой таарч нийцэж байгаа бол . Гүйцэтгэлийн мэдээлэл 2 үндсэн ашигтай : • бүтээгдэхүүний тоо хэмжээ, хэлбэр болон төсөвт байгууллагын ажлын бодит ачааллыг хэмжих ; • ямарваа нэг зүйл алдаатай бол (жишээ нь нэгж өртөг өссөн хирнээ бүтээгдэхүүний тоо хэмжээ буурсан ) илүү дэлгэрэнгүй байдлаар мөшгөх, бүтээгдэхүүн арга хэмжээний хэлбэр, хослолыг дахин нягталж үзэх боломжийг олгодог. Цөөн тохиолдолд гүйцэтгэлийн хэмжүүр дангаараа төсвийн хэмжээг хэдий хэр өсгөх болон бууруулах шийдвэр гаргахад ашигладаг
  • 15. Хөтөлбөрийн төсвийг жинхэнээсээ хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах • Үүнийг Сангийн яам хэрэгжүүлэх ба дараахь шаардлагыг хангасан байна: a) Хөтөлбөрийн төсөвлөлтийг хэрэгжүүлж байгаа бол хөтөлбөрийн ангилалыг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ зөвхөн хөтөлбөрийн ангилалыг хэрэглэснээр төсвийг хөтөлбөрөөр бэлтгэж байна гэж үзэж болохгүй. b) Төсвийн шийдвэр гаргах үед онцгой ач холбогдол бүхий анализ хийх болон төсвийн хэлэлцүүлэг өрнүүлэхдээ төрөөс үзүүлэх үйлчилгээтэй уялдуулан авч үзэж мөн дээр дурдсан 2 гол зүйл болох “төр Яагаад үйлчилгээ үзүүлдэг вэ” болон Хөтөлбөрийн төсөвлөлтөд анализыг хэрхэн ашиглах талаарх асуултуудад хариулт өгч чадаж байвал энэ нь жинхэнэ шалгуур болно. Хөтөлбөрийн төсөвлөлт амжилттай хэрэгжиж байна уу үгүй юу гэдгийг дүгнэхдээ төсвийн талаар гарч буй шийдвэр нь өмнө нь гарч байсан шийдвэрүүдтэй харьцуулахад өөрчлөгдсөн байна уу үгүй юу эсхүл төсвийг тайлбарлах буюу хамгаалахад илүү анализ дүн шинжилгээ хийх маягаар хийж байна уу үгүй юу гэдгээр нь хэмжиж дүгнэж болно. Шинэ маягт, гарын авлага, систем зэрэг нь хөтөлбөрийн төсөвлөлтийн хувьд орц нь болж харин шийдвэр, үндэслэл гаргах байдал нь өмнөхөөсөө өөрчлөгдөж сайжирсан байвал энэ нь хөтөлбөрийн төсөвлөлтийн үр дүн болно.
  • 16. Хөтөлбөрийн төсөвт шилжих • Бид бүтээгдэхүүнд суурилсан төсвийг хараахан амжилттай хэрэгжүүлж чадаагүй байна гэдэгт бүтээгдэхүүнд суурилсан төсөвлөлтийг хөтөлбөрийн төсөвтэй хамт хэрэгжүүлж болно гэсэн хариулт өгч болох юм. • Ихэнх хөгжингүй орнуудын төсөвт тэдгээр орнууд төсвийн хэв маягаа юу ч гэж нэрлэсэн байлаа дээр дурьдсан хөтөлбөрийн төсвийн элементүүд агуулагдсан байдаг. Энэ чиглэлээр хийж буй ажлыг сайжруулахад хэдэн арван жил зарцуулдаг. • Бусад бүх улсуудын адилаар хамгийн энгийнээс эхлэх ёстой. Төсвийн хэлэлцүүлгийн хандлагыг өөрчлөхөд чиглэх ёстой. • Хөтөлбөрийн төсөв нь амжилтгүй болж байсан орнуудын туршлагаас харахад мэдээлэл хангалтгүй байснаас бус харин хэт их мэдээллийг цуглуулсанаас болсон байдаг. • Тухайн мэдээлэл төсвийн талаар уг мэдээлэлгүйгээр гаргасан шийдвэрээс ялгаатай шийдвэр гаргахад нөлөөлөхүйц ач холбогдолтой байх шаардлагатай.
  • 17. Хөтөлбөрийн төсөвлөлт нь тийм хэрэгтэй юм бол бид урд нь яагаад энэ төсөвлөлтийг хэрэглээгүй юм бэ? a) хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагаанд итгэдэггүй, эсхүл төсвийн хөрөнгийн зарцуулалтад үрэлгэн хандах явдал байдаг, авлига байдаг гэсэн ойлголт өргөн тархсан байвал төсвийн системийн гол анхаарах зүйл нь хяналт хэвээрээ байна. Хөтөлбөрийн төсөвлөлтийн хүрээнд салбарын яамд зарлагын хяналтыг зохих түвшинд сайн тавьж чадна гэж үздэг. б) Бүхий л практик зорилгын хувьд авч үзвэл мэдээллийн хүснэгт нь хоёр хэмжээс буюу хоёр ангиллаар хязгаарлагддаг. Компьютерчлэгдсэн мэдээллийн санг бий болгосноор олон төрлийн ангиллыг хэрэглэн мэдээллийг ямар ч хэлбэрээр ашиглахад хялбар болсон. в) Ямар төрлийн шинэ өгөгдөл, мэдээлэл шаардлагатай байгааг тодорхойлж, тэдгээр мэдээллийг цуглуулах шаардлагатай. Энэ нь оюуны нилээн их хүч хөдөлмөр шаардахаас гадна тухайн газар нь очиж мэдээллийн системийг судлах, шалгах хэрэгтэй болдог. г) Шинэ мэдээлэл, шинжилгээний арга техник нь гол төлөв эсэргүүцэлтэй тулгардаг, яагаад гэвэл энэ нь удирдлагын арга барил, хөтөлбөрийг олонд нээлттэй болгож өгдөг. д) Ажлын ачаалал нэмэгддэг учраас хөтөлбөрийн төсөвлөлт нь нилээн өртөг өндөртэй байдаг. е) Хөтөлбөрийн төсөвлөлтийн үр шимийг хүртэхээс өмнө үүнтэй холбогдон гарах зардлыг салбарын яамд эхэлж мэдрэх, эсхүл төсвийн талаар гаргаж буй шийдвэрт маш бага өөрчлөлт гарч байгаа атлаа хөтөлбөрийн төсөвлөлт нь маш их өртөг зардалтай байвал хөтөлбөрийн төсөвлөлтийг эсэргүүцэх хандлага салбарын яамдын түвшинд гарч эхэлнэ. ж) Төсвийн хөрөнгийг хуваарилах үед засгийн газраас дэвшүүлсэн хөтөлбөрийн зорилгоос өөр зорилго шийдвэр гаргагч нарт гол төлөв байдаг. з) Дунд хугацааны төсөвлөлтийн ихэнх систем нь төсвийн жилийн шийдвэр нь санхүүгийн хувьд ямар үр дагавар гарч болох вэ талаар системтэй мэдээллээр хангах зорилготой байдаг.
  • 18. Хөтөлбөрийн төсөвлөлт рүү яагаад аажмаар шилжих ёстой вэ • Хөндлөнгийн хяналтгүйгээр салбарын яамд төсвийн зарцуулалтад (эдийн засгийн ангиллын дагуу) хяналт тавих бололцоотой боллоо гэсэн бүрэн дүүрэн итгэл бий болоогүй байхад ихэвчилэн хөтөлбөрийн төсөвлөлтийг нэвтрүүлдэг. • Хөтөлбөрийн төсөвлөлтийг нэвтрүүлэхэд шинэ чадвар, дадал, мэдээлэл, систем шаардлагатай болдог бөгөөд тэдгээрийг бий болгох, суралцахад хугацаа шаардагддаг. Тухайлбал: • Нягтлан бодох бүртгэл гэхээс илүү эдийн засаг, статистик, бодлогын дүн шинижлгээ хийх чадавхи хэрэгтэй болох учраас энэ чиглэлрүү ажилтнуудын чадавхийг сайжруулах хэрэгтэй. • Хөтөлбөрийн өртөгийн тооцоолол, хөтөлбөртэй холбоотой зардал чиглүүлэгчийн талаарх ойлголт аажимдаа сайжирна. • Мэдээлэл нь үнэн зөв, бодитой байх, мэдээллийг цаг хугацаанд нь гаргадаг болоход хугацаа шаардагдана • Цаг хугацааны явцад мэдээлэл нь хуримтлагдаад ирэхээр чиг хандлагыг тодорхойлох бололцоотой болох учраас шинэ мэдээллийн ашиглалт, хэрэгцээ нэмэгдэнэ. • Шинэ ангилал, мэдээлэл, тайлагналын шаардлагыг хангахуйц байхын тулд компьютерийн мэдээллийн системийг өөрчлөх шаардлагатай. • Шийдвэр гаргагчид тухайлбал парламентийн гишүүд төсвийн талаар өөрөөр сэтгэх хэрэгтэй болно. Шийдвэр гаргагчид (УИХ-ын гишүүд ...) хөтөлбөрийн төсөвлөлт хэрхэн ажилладаг талаар мэддэг байх ёстойгоос гадна хөтөлбөрийн шинжилгээг шийдвэр гаргахад хүч өгөх оновчтой арга хэрэгсэл гэдэгт ач холбогдол өгөх ёстой..
  • 19. Хөтөлбөрийн төсөвлөлт ба хяналт, хариуцлага • Олон улс орнууд өөрсдийнхөө төсвийн системийг сайжруулахын тулд хэдэн арван жилийг зарцуулж байна. • Хөтөлбөрийн төсөвлөлт нь уламжлалт төсөвлөлттэй адил хяналт болон хариуцлагын асуудлыг чухалчилж авч үздэг. Гэхдээ эдийн засгийн ангиллын дагуу төсвийг зарцуулж байна уу гэдгийг бус харин үйл ажиллагаа, үйлчилгээг тохиролцсон түвшинд үзүүлж байна уу, тэдгээр үйл ажиллагаа, үйлчилгээг үзүүлснээр бодлогын зорилтыг үр дүнтэй хангаж чадаж байна уу үгүй юу гэдгийг голлон анхаардаг. • Хөтөлбөрийн төсөвлөлтөд шилжсэнээр төсвийг батлахаас өмнө хяналт тавих бус харин баримтын дараах буюу төсвийг зарцуулсны дараа хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх байдлаар хөтөлбөрт хяналт тавина. • Хөтөлбөрийн төсөвлөлт рүү шилжсэнээр зардлын хяналт тавих чиг үүрэг нь бодлого, төлөвлөлтийг холбох төсөвлөлтөд шилжиж байгаа гэж бичиж байгаа нь буруу ойлголт юм.
  • 20. Жилийн төсөв бэлтгэхэд төсөвт байгууллага юу хийсэн байвал зохих вэ? • Жилийн төсвийн төлөвлөлтийг мэдээллийн шинэ систем ашиглан туршиж байна. Төсөвт байгууллагууд дараах бэлтгэл арга хэмжээг хангасан байх шаардлагатай: • Холбогдох хөтөлбөр, арга хэмжээг тогтоох • Мэдээлэл оруулах зорилгоор холбогдох хөтөлбөр болон арга хэмжээний ангилалын төвшинг тогтоох. • Төсвийн хязгаарыг баримтлан хязгаарт багтаагүй саналаа тусад нь бэлтгэх • Хөтөлбөрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг бэлтгэх • Дээрх бүгдийг багтаасан жилийн төсвийн төсөл бэлтгэх төсвийн шинэчилсэн удирдамж бэлтгэх
  • 22. A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ? Онолоор: 1. Гарц /Outcome/: a. Бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх үйл явц … b. …яагаад гэвэл хөтөлбөрийн өрнөл үйл ажиллагаа c. Зорилго болон зорилтууд нь байх бэрхшээлтэй асуудалаас ялгаатай бөгөөд хөтөлбөрийн хяналтаас гадуур шийдэгдсэн байдаг. D. Gentry March 2009
  • 23. A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ? Онолоор: 2. Бүтээгдэхүүн: • Хөтөлбөрүүд юу хийдэг вэ : үйлчилгээ, арга хэмжээнүүд болон үйлдэлүүд • Олон бүтээгдэхүүнүүд нь завсрын бараа: зүйрэлбэл гарцад хүрэх бүтээгдэхүүнүүдийн гинжин хэлхээс • Бүтээгдэхүүн дотроо: удирдлагын асуудлууд, үйлчилгээг хүргэх стратеги • Бүтээгдэхүүн хооронд: орлуулан сэлгэх, нэмэлт бүтээгдэхүүн ( урсгал болон хөрөнгийн зардлын зүйлийн хамаарал шиг) • Захиргааны чиг үүрэг тодорхой бүтээгдэхүүнтэй байдаг
  • 24. A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ? Онолоор: 3. Стратеги • Стратеги гэдэг нь урт хугацаанд бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд сонгосон хөтөлбөрийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, үйлдэл • Хөтөлбөрүүд хэрхэн хамтдаа ажилдаг вэ ? • Яагаад хөтөлбөрүүд бэрхшээлтэй асуудлыг шийддэг вэ ? • Захиргааны чиг үүргүүд нь стратегид үүрэг рольтой байдаг D. Gentry March 2009
  • 25. A. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ? Практик дээр : 1. Гарц • Хөтөлбөрийн үр ашигтай байдал нь нягт нарийн, бүрэн хэмжигдэх нь их ховор. Учир нь хөтөлбөр болон бэрхшээлтэй асуудлуудын өөрчлөлтийн үзүүлэлт хоорондын шалтгаант холбоосыг хэмжих арга техник нь өөрөө өндөр өртөгтэй байдаг • Жилийн төсвийн мэдээлэл нь бүтээгдэхүүн болон бэрхшээлтэй асуудлуудын өөрчлөлтийн үзүүлэлт хоорондын шалтгаант холбоосыг тогтооход хэзээ ч хангалтгүй байдаг.
  • 26. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ? Практик дээр : 2. Бүтээгдэхүүн • Хэмжихэд харьцангуй хялбар • Бүтээгдэхүүний хэмжүүр нь завсрын бараа бүтээгдэхүүнийг хэмжих зохистой хэмжүүр • Бүтээгдэхүүний хэмжүүрийг гарцад хүрэх прогрессийг хэмжихэд ашигладаг байсан- маш ойролцоо байдлаар • Бүтээгдэхүүн бол иргэдэд шууд хүрч ашиг тусаа өгөх төрийн үйлчилгээ юм. • Харин арга хэмжээ бол иргэдэд шууд ашиг тусаа өгдөггүй буюу иргэд ажиглах боломжгүй байдаг удирдлагын үүрэг хариуцлага гэх мэт засгийн газрын дотоод үйл ажиллагаа юм. • Бүтээгдэхүүний хэмжүүр нь үйлчилгээ байдаг бол арга хэмжээний хэмжүүр нь хийсэн байвал зохих ажлын тоо хэмжээ юм. Эдгээрийг хоюуланг нь нэгжээр өртөгжүүлж болдог.
  • 27. Хөтөлбөрийн мэдээлэл гэж юу вэ? Практик дүгнэлт : 1. Бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтүүд нь бүтээгдэхүүн болон гарцын хэмжүүрийн аль алинд нь ашиглагддаг 2. Гарцын хэмжүүр нь ихэвчлэн хөтөлбөрийн үр ашигтай байдлыг хэмжиж чаддаггүй бэрхшээлт асуудлын хэмжүүр байдлаар өгөгдсөн байдаг боловч тэрхүү бэрхшээлийн хэмжээ, байршил, хамрагдсан хүн ам болон хөтөлбөрийн удирдлагын лавлагаа зэргийг хэмжихэд ашиг тустай байдаг 3. Хөтөлбөрийн мэдээлэл нь ашиг тус/ давуу талыг тооцоход зайлшгүй шаардлагатай 4. Давуу талыг хэмжих хэцүү цаг үед бид байна: бид хөтөлбөр бүтээгдэхүүний өртөг, удирдлага болон стратегид илүү төвлөрдөг 5. Хөтөлбөрийг үнэлэхийн тулд санхүүгийн бус үзүүлэлтүүдийг төсөвт хэрхэн ашиглах вэ? Боломжгүй 6. захиргааны чиг үүрэг шиг шууд үйлчилгээнүүдэд хөтөлбөрийн мэдээлэл нь ашигтай байж чаддаг
  • 28. Хөтөлбөрийн мэдээллийн ач холбогдол юу вэ? • Хөтөлбөрийн талаарх мэдээлэл нь хэд хэдэн талын ашигтай. Тухайлбал: • a) Үр ашгийн шинжилгээнд хөтөлбөрийн ангиллыг хэрэглэх нь бусад ангиллын ашиглалтыг сайжруулдаг. • б) Зардалд нөлөө үзүүлэх зардал чиглүүлэгчийг тодорхой болгож өгдөг учраас хөтөлбөрийн талаарх мэдээлэл нь зардлын тооцооллыг нарийвчилан гаргах боломжийг бий болгодог. • в) Ерөнхий бодлого, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн шийдвэр гаргахдаа үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг бүхэлд нь тооцож үзэх замаар санхүүжилтийн хэмжээг нэмэх эсхүл хасах зэргээр санхүүжилтэд өөрчлөлт оруулах боломжийг хөтөлбөрийн мэдээлэл олгодог. • г) хөтөлбөрийг ажил, үйлчилгээний тоон болон байршлын үзүүлэлт, бодлогын зорилго, зорилтыг биелүүлэхэд гарч буй ахиц зэргээр нь хэмжиж болно. • д) юу хийх зорилгоор засгийн газар байгаа юм бэ гэдгийг хөтөлбөрийн мэдээлэлд голлон анхаардаг
  • 29. Хөтөлбөрийн төсөвт хэрхэн дүн шинжилгээ хийх вэ a) Ямар үйлчилгээ үзүүлж байгаа, тодорхой үр дүнд хүрэхийн тул арга хэмжээ бүр хоорондоо ямар хамааралтай хэрэгжиж байгаа, мөн тэдгээр арга хэмжээ, үйлчилгээний үр ашгийг хэн хүртэх вэ? b) Төрийн үйлчилгээг хүртэгсдийн хэрэгцээг хангах эсвэл тодорхой зорилтуудыг хангах (холимог үйлчилгээг өөрчлөх замаар) үйлчилгээг илүү хямд зардлаар эсвэл илүү үр дүнтэй хүргэх арга замууд байна уу c) Төрийн үйлчилгээ хүртэгсэд болон засгийн газрын зорилтуудыг хангах эдгээр үйлчилгээг үргэлжлүүлэх, багасгах, эсвэл нэмэгдүүлэх ёстой юу? d) Урьд нь хуваарилсан санхүүжилтийг өөр чиглэлийн үйлчилгээнд зориулах нь илүү сайн зарцуулалт болох тохиолдолд тухайн санхүүжилтийг шилжүүлж болох эсэх? e) Салбарын яамд ямар үйл ажиллагаа чухам ямар учраас хэрэгжүүлж байгаагаа тодорхой тайлбарлаж байгаа эсэх ? f) Үйлчилгээний өртөг үнэн зөв байх ёстой.
  • 30. Хөтөлбөрийн төсөвлөлтийн анализтай холбоотой зарим тайлбар • Тайлбар1: Хөтөлбөрийн төсөвлөлтөд тухайн төсвийн бодлогын нөхцөлд зөвшөөрөгдсөн нийт төсвийн хүрээнд мөнгийг хэрхэн ашиглах хуваарилахад голлон анхаардаг. • Тайлбар 2: төсвийн ердийн үйл явцын үед ирүүлсэн мэдээллийг ашигласан ихэнх дүн шинжилгээ мөн чанарын хувьд төдийлөн ач холбогдолтой бус байдаг. • Тайлбар 3: засгийн газрын хэд хэдэн арга хэмжээ ба зарлагууд нь мөн чанарын хувьд захиргааны зардлууд байдаг. Өөрөөр хэлбэл, ард түмэн ашгийг нь хүртдэг төрийн үйлчилгээтэй холбож үзэхэд нэлээд төвөгтэй.
  • 31. Хөтөлбөрийн төсвийн анализ ба төсвийн санхүүжилт 1. Хөтөлбөрийн төсвийн анализ нь санхүүгийн хязгаарлагдмал нөөцийн хүрээнд төрийн үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл хөтөлбөрийн төсвийн анализийг хийж төсвийн зарлагын үр өгөөжийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаагийн илрэл юм. 2. Нийт төсвийн хүрээнд төсвийн хэмжээ үйлчилгээ, арга хэмжээ өсөж, буурахын хамт ихсэж багасаж байдаг. Эдийн засгийн ангилалд суурилсан үр ашгийн талаас нь авч үзвэл зөвхөн төсөв дангаараа их хэмжээгээр өсөх юмуу буурах нь ховор үзэгдэл. Төсөвт оруулах томоохон өөрчлөлтүүдийг үргэлж төрийн үйлчилгээний өсөлт бууралтад үндэслэн шийдвэрлэдэг. 3. Ерөнхийдөө хөтөлбөрийн төсөв, төсвийн анализ болон санхүүжилтийн хооронд механик холбоо байж болохгүй. Санхүүжилтийн шийдвэрийг гаргахын тул дээр дурдсан “ЯАГААД” гэсэн асуудалд үндэслэн шүүн тунгаах шаардлагатай. 4. Хөтөлбөрийн үр дүнд хийх бага хэмжээний анализ нь тодорхой үр дүнг харуулах нь маш ховор 5. Үр дүн муутай хөтөлбөрийн санхүүжилтийг бууруулах хэрэгтэй гэж үздэг шиг нөгөө талдаа үр дүнгүй хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд илүү санхүүжилт хэрэгтэй болж болно.
  • 32. Хөтөлбөрийн төсвийн анализ ба төсвийн санхүүжилт 6. Зарим тохиолдолд нормативүүдийг ашиглах нь хөтөлбөр ба санхүүжилтийг холбоход хэрэгтэй байж болдогүндэслэж хийдэг. Жишээ нь тогтмол зардлууд ( байшингийн талбайн хэмжээнээс хамааран эрчим хүч , халаалтын зардлууд). Гэхдээ нормативууд нь маш тодорхой сул талуудтай: i) норматив нь дундаж өртөгийг тодорхойлдог бөгөөд нормативт ашиглагдаж буй өртөг нь хоорондоо их зөрүүтэй байх тохиолдолд нормативыг хэрэглэх нь тохиромжтой бус байдаг (өөрөөр хэлбэл, тухайн үйлчилгээний мөн чанарыг харахад л өртөг ямар ч стандарт биш хэмжээтэй нь тодорхой, ж нь цагдаагийн мөрдөн шалгах үйлчилгээ эсхүл замын капитал засвар г.м.), ii) норматив нь өртөгийн тодорхой бүтцэд суурилдаг учраас тогтмол шинэчилж байхгүй бол бодит бус мэдээлэл ашиглахад хүргэнэ. iii) бүтээгдэхүүнийг үр өгөөжтэй байна гэж нормативийн хүрээнд таамаглаж авч үздэг; iv) бүтээгдэхүүний нормативүүд худлаа байж болох талтай, ж нь эмнэлгийн ор хоногийн санхүүжилт, өртөг өндөртэй төрийн үйлчилгээг буруу хэрэглэхэд хүргэж болно. Өргөн ойлголт талаас нь авч үзвэл параграф 2 ба 4-т дурьдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй учраас нормативүүд нь хөтөлбөрийн төсөвт хязгаарлагдмал үүргийг гүйцэтгэнэ.
  • 33. Хөтөлбөрийн төсвийн анализ ба төсвийн санхүүжилт 7. Төсвийн хөрөнгийг хуваарилах (Хөтөлбөрийн төсөвт СЯ-ны гүйцэтгэх үүрэг) хөтөлбөрийн менежментийг хэрэгжүүлэх (салбарын яамдын үүрэг) хоорондын харилцаа тодорхойгүй. Ерөнхийдөө СЯ менежментийн талаархи шийдвэрийг салбарын яамдад үлдээх ёстой, ийм шийдвэрт зарлагын дэлгэрэнгүй (эдийн засгийн ангилал) ангиллын талаар гаргах шийдвэр хамаарна. 8. Гэсэн хэдий ч зөвхөн менежментийн үргэлжлэн гаргаж байгаа алдаанаас болж хөтөлбөрийн зорилтыг хангах боломжгүй болгосноор тухайн хөтөлбөрийн хэмжээг багасгах, эсвэл зогсооход хүргэж болох юм.