Report food rigth consumer

3,223 views
3,086 views

Published on

Published in: Technology, Business
0 Comments
6 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,223
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
6
Embeds 0
No embeds

No notes for slide

Report food rigth consumer

1. 1. Монголын хэрэглэгчийн хүнсний эрхийн хэрэгжилт, шинэчлэлийн стратеги
Проф.Л.Дамдинсүрэн
ШУТИС, МХХ
2010.03.11

2. 2. Илтгэлийн агуулга
Хэрэглэгчийн хүнсний эрх, түүнийг хангах зарчим
Өрсөлдөөний хэлбэр, төрлүүд
Чанарын төлөө өрсөлдөөн
Судалгааны арга зүй, хандлага
Хүнсний эрхийн бодит хэрэгжилт
Хүнсний баталгаат байдлын хяналт
Монголын хэрэглэгч ба өрсөлдөөн
Шинэчлэлийн зарим стратеги

3. 3. Хүнсний эрхийн онол, эрх зүйн үндэс, зарчим
Хүн бүр хэрэглэгч – аксиом
Хүний эрхийн түгээмэл тунхаг (1948):“хүн бүр хүнс хоол...ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй”,
Эдийн засаг, соёлын эрхийн тухай пакт (1966):“хүн бүр... хүнс хоолтой байх, эн тэргүүнд өлсгөлөн, хүнс хоолны дутлаас ангид байх эрхтэй”
Дэлхийн хүнсний дээд хэмжээний 1996, 2002 оны чуулга-уулзалтууд: Ромын хүнсний тунхаглал, “Өлсгөлөнгийн эсрэг эвсэн нэгдье” тунхаг, үйл ажиллагааны төлөвлөгөө
НҮБ-ын Мянганы дээд хэмжээний чуулга-уулзалт: “Мянганы тунхаглал”-д “Ядуурал, өлсгөлөнг бууруулах” асуудал - Мянганы хөгжлийн нэгдүгээр зорилт
НҮБ-ын Ерөнхий Ассамблей: “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим” (1992)
Монгол улсын Үндсэн хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Хүнсний тухай, Шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг 20-иод хууль, Засгийн газрын 18 тогтоол, Засгийн газрын гишүүн-сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга нарын 16 дүрэм, журам, үндэсний 500-аад стандарт
“Монголын хэрэглэгчийн эрхийн тухай тунхаг” (1993), “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтууд” (2005,2006), “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр (2009), Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр (2009)

4. 4. Хүнсний эрхийг хангах зарчим
үзэл баримтлал
“хүн амьдрахын тулд хооллодог”, “зохистой, зөв хооллолт-эрүүл мэнд”
хүнсний эрх нь “зөвхөн өлсөхгүй” байснаар бус, хоол, унд нь хүн бүрт жигд, тогтвортой, хүртэмжтэй, чанар, аюулгүйн баталгаатай, эрүүл мэндэд ач тустай байх
тухайн хэрэглэгч хүнсний зохистой хэрэглээний боловсролтой байх

5. 5. Хүнсний зах зээлийн өрсөлдөөний үндсэн хэлбэр
Зах зээлийн хөдөлгөгч хүч нь хэрэглэгчийн хүсэл таашаалыг хангахын төлөө өрсөлдөөн
Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хэрэглэгч таашаахгүй бол бизнес ашиггүй, дампуурал
хэрэглэгч “хаан” байдаг нь зах зээлийн “алтан” дүрэм
Хүнсний зах зээл дэх өрсөлдөөний объект нь хэрэглэгч, ийм учраас үр ашигтай бизнес эрхлэхийн тулд хэрэглэгчийг “хаан”-аар өргөмжлөх нь ойлгомжтой.

6. 6. Өрсөлдөөний хэлбэрүүд
Чиглэсэн өрсөлдөөн нь хэрэглэгчийн тодорхой нэг хэрэгцээг олон янзаар хангах зарчим
Төрөлжсөн өрсөлдөөн ижил боловч зохиомж, загвараараа ялгагдах бараа, бүтээгдэхүүний хооронд байдаг
Чанарын өрсөлдөөн хүчтэй өрнөсөн зах зээлд хэрэглэгч жинхэнэ “хаан”-ы эрх эдэлнэ.
Үнийн далд өрсөлдөөн нь өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөгчийн үнээр худалдах, барааны хэрэглээний өртгийг зориуд бууруулах үйл ажиллагаа юм.
Хууль бус өрсөлдөөний төрөл нь өрсөлдөгчийн барааны эсрэг сурталчилгаа, худал мэдээлэл, бараа, бүтээгдэхүүнийг дуурайлган үйлдвэрлэх зэрэг зөвхөн өрсөлдөгчийн хувьд төдийгүй хэрэглэгчийн эрхийг хохироодог учир зах зээл хөгжсөн орнуудад үүнийг “бүдүүлэг” өрсөлдөөн гэж нэрлэх нь бий.

7. 7. Хүнсний эрхийн хамаарал
“Хаан” хүнсний эрхээ эдэлж чадах, эсэх нь зах зээлийн нийгэмд 3 үндсэн хүчин зүйлээс, тодруулбал хүнсний бүтээгдэхүүний бэлэн нөөц-зах зээл, тухайн хүний орлого-хэтэвч, боловсрол-амьдрахын төлөө идэх үзэл баримтлалаас шууд хамааралтай

8. 8. Хүнсний эрхийн онолын хандлага
Хэрэглэгчийн хүнсний эрхийн хангалтын бодит түвшинг “алтан гурвалжин” хандлагын дагуу “зах зээл-орлого-боловсрол” гэсэн адил талууд бүхий гурвалжингаар төсөөлөн судлах
Хүнсний баталгаат байдал (food security) нь “хүнсний хангамж, хүртэмж-food access&supply”, “хүнсний чанар, эрүүл ахуй-food safety”, “хооллолт, шим зүй-nutritoin” гэсэн үндсэн 3 тулууртай учраас түүнийг болон тулгууруудыг судлах “алтан гурвалжин” хандлагыг бид 2008 онд анх гаргасан

9. 9. Хүнсний эрхийн шалгуур үзүүлэлтүүд
Нэг хүнд ногдох бодит хэрэглээ
Илчийн хэрэгцээ-хангалт
Хүнс хоолны чанар, эрүүл ахуйн үзүүлэлтүүд
Биологийн идэвхит бодисын хэрэгцээ-хангалт
Орлого – хүнсний хэрэглээ
Хүнс хоолны үүрэг, ач холбогдлын тухай шинэ ойлголт

10. 10. Хүнсний эрх зүйн орчны SWOTшинжилгээ

11. 11.
12. 12.
13. 13. Бодит хооллолтын байдал
Судалгаанд хамрагдсан 105 хүний хооллолтын бодит байдлыг олон улсын аргачлалын дагуу биеийн жингийн индексээр үнэлэхэд 96.6% нь хангалттай хооллолттой, 2.1% уургийн архаг дуталтай, харин 11.5% үзүүлэлтүүдийг оновчтой гаргаж чадаагүй учраас судалгааг нарийвчлах шаардлагатай гэсэн таамаглал гарлаа.

14. 14. Орлого ба хэрэглээ
Манай улсын нэг өрхийн ам бүл дундажаар 4.1 хүн, хүнсний хэрэгцээг зөвлөмж хэмжээгээр хангахад өрх бүр сард 235.3 мян.төг. зарцуулах шаардлагатай бөгөөд энэ нь өрхийн 2007 оны нийт мөнгөн зарлагаас 40.0 мян.төг.-өөр, хүнсний зарлагаас 142.8 мян.төг.-өөр, амьжиргааны баталгаажих түвшингээс 2 дахин тус тус илүү
Манайд хүн амын 36% ядуу байгаа учир НҮ-ний ХХААБ-аас боловсруулсан дэлхийн өлсгөлөнгийн зураглал (зур.18)-д Монгол улсыг хүн амын 35% нь хүнсний хүртэмжийн асуудалтай орнуудын бүлэгт оруулжээ.

15. 15. Мах үйлдвэрлэлт, хуваарилалт
жилд 7-8 сая мал хүнсэнд зориулж, дотоодоо 190-200 т мян.т мах хэрэглэж, экспортод 10 орчим мян.т мах гаргадаг, жилд 400-500 сая л сүү саадаг боловч хэрэглээнд зориулсан малын дөнгөж 5-7%, хөдөө аж ахуйд бэлтгэсэн сүүний 3%-ийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг
ил задгай газар нядалсан, эрүүл ахуйн баталгаагаагүй малын мах, түүхий сүү, чанараа алдсан цагаан идээг “ченж”-ийн сүлжээгээр зах зээлд нийлүүлдэг тогтолцоо олон жил ноёрхож байна

16. 16. Хүнсний аюулгүй байдлын хяналт
Зах зээл хөгжсөн, хууль ёс шудрага үйлчилдэг оронд үйлдвэрлэгчнийлүүлэгч нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын төлөө хатуу хариуцлага хүлээдэг, хэрэглэгч нь эрүүл мэндээ дээдэлж, цэвэр ариун хүнс хоол сонгон авч, “хаан” эрхээ эдэлдэг, хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч хэрэглэгчийн болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн хангаж байгааг төрийн зүгээс нарийн тогтсон хууль, тогтоомжийн дагуу тогтмол хянаж, зохицуулдаг
манайд төр давамгайлах үүрэгтэй байгаа нь үйлдвэрлэгч, ялангуяа импорт эрхлэгчийн үүрэг, хариуцлага тодорхой дүгнэгддэггүй, нэгэнт гол субъект хариуцлагын гадна үйлдэж байгаа учраас хэрэглэгчийн эрхийг хангах, хамгаалах асуудал үнэн хэрэгтээ эзэнгүй орхигдож байгаа юм

17. 17. үйл ажиллагааны шинэчлэл
Хэрэглэгчийн боловсрол гэдэг нь зөвхөн бараа, үйлчилгээ сонгон авч, зөв хэрэглэх мэдлэг, дадал эзэмших төдий бус, харин дэлхий нийтийн түгээмэл зарчмаар бол “амьдрах бөгөөд хамтрахуйн ухаан” юм.
хэрэглэгчийн боловсролд нэмэр хандив болох нэвтрүүлэг, нийтлэлийг тодорхой чиглэл, зорилготойгоор нийтийн хүртээл болгох, сурвалжлагч, мэдээллийн ажилтнуудыг хэрэглээний чиглэлээр мэргэшүүлэх, тэдгээрийг төрийн болон төрийн бус байгууллагаас итгэмжлэх зэрэг зардлыг төр, хэрэглэгч хариуцдаг тогтолцооны хувилбар
орон нутгийн хяналт, зохицуулалтыг үр нөлөөтэй болгох нь шинэчлэлийн тэргүүн зорилт
Хүнсний зах зээлд дамын наймааны сүлжээ зонхилох болсон гаж тогтолцоог нэн даруй өөрчлөх, чанартай импортыг хөгжүүлэх, үндэсний компани, аж ахуйн нэгжүүдийн чадавхийг бэхжүүлэн өрсөлдөөнийг зах зээлийн жамаар өрнүүлэх хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх
хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь гагцхүү төр, засгийн үүрэг биш, эрхээ хамгаалахын төлөө хэрэглэгч өөрөө чармайх хэрэгтэй. Хэрэглэгчийн эрх гэж ерөнхий ярьж, нэг агентлаг, төрийн бус байгууллага бүх асуудлыг хариуцсан нэртэй өнөөгийн тогтолцоо үр дүн өгөхгүй байна. Хүнсний эрхийг хамгаалах асуудлыг төрийн зүгээс хариуцан зохицуулах Хүнс, эмийн хяналтын хороо байгуулах, хяналтын зарим чиг үүргийг Хүнсчдийн холбоонд шилжүүлэх зэрэг прагматик сэтгэлгээгээр асуудалд хандах нь чухал байна.

18. 18. Стратегийг хэрэгжүүлэх санал
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар үнэхээр шийдвэртэй алхам хийе гэвэл “Хэрэглэгчдийн үндэсний чуулга-уулзалт”-ыг энэ онд бүс нутаг бүрээр хийж, иргэд, засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагууд бодлого, зорилгоо нэгтгэж, хэн юуг, яаж хийхээ тодотгож авахаас эхлэх ёстой гэж бодож байна.
Чуулга-уулзалтад төр, засгийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд зөвхөн илтгэл тавигчийн хувьд бус, харин хэрэглэгчийн хувьд, хэрэглэгчийн өмнө үүрэг хүлээсний хувьд ажил хэрэгч, санаачлагатай оролцоосой гэж уриалж байна.

19. 19. Thank you for your attention