SlideShare a Scribd company logo
1 of 36
Download to read offline
ГЕРМАНЫ ТЕХНИК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ
             НИЙГЭМЛЭГ

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА БИОЛОГИЙН
         ТӨРӨЛ ЗҮЙЛ” ХӨТӨЛБӨР




 Уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээр, байгалийн
 нөөцийн менежментэд жендэрийн мэдрэмжтэй дүн
              шинжилгээ хийх нь”




Улаанбаатар хот, 2010 он
Агуулга

1. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА ........................................................................................................
2. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ ..........................................................................
           2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба бодлого эрх зүйн орчин,
           үндэсний тогтолцоо ...............................................................................................................

           2.2 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал ..........................................................

3. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
   (1990 ОНЫ ДАРААХ ШИЛЖИЛТИЙН ҮЕД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН
   МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ) ...................................................................................
           3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал:
           гэрлэлт, ажил эрхлэлт, амьжиргааны түвшний байдал ......................................................

           3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид хөвгүүдийн боловсролын
           байдал, болон хүртээмж ........................................................................................................

           3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх ..............................................................................

4. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД,
   ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ ......................................................................
           4.1Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал ....................................................................

           4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд
           үзүүлж буй нөлөөлөл .............................................................................................................

5. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ТОХИРУУЛАН ЖЕНДЭРИЙН
   МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ ...................................
           5.1 Эмзэг байдлыг тогтоох, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох
           жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, арга хэмжээ ...............................................................
ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь 2008 оны Засгийн газар
хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр “Байгаль Хамгаалал Байгалийн Нөөцийн
Тогтвортой Менежмент” хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох
хийгээд биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлүүдийг шинээр нэгтгэн, “Уур
амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл” хэмээн өөрчилсөн билээ.
Энэхүү хөтөлбөрийн нэгдсэн зорилго нь Монгол орны ой, хээрийн бүсийн уур
амьсгалын өөрчлөлтөнд өртсөн биологийн төрөл зүйлийг тогтвортой хамгаалахад
дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн
нөөцийн менежментийн бодлогын зөвлөгөө”, “Байгалийн нөөцийн төвлөрсөн бус
менежмент”, “Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, байгаль орчны боловсрол”
гэсэн 3 бүрэлдүүн хэсэгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Шинээр хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл”
хөтөлбөр нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд байгалийн баялаг болон
биологийн төрөл зүйлийн хадгалалт, тэнцвэртэй ашиглалтаас хамааралтай
амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтөнд хүчтэй өртөж буй Монгол орны хөдөөгийн
хүн ам тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл,
уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга замыг жендэрийн линзээр харж
төлөвлөх асуудлыг энэ хөтөлбөрт чухалчлан авч үзэж байна.
Тэрчлэн “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл“ семинарын тайланд
“Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанууд нь
эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй нөлөөтэй байж болох тул үйл
ажиллагаа нэг бүрийн ялгаатай хүйсүүдэд үзүүлэх нөлөөллийг нягтлан үзэхийг
санал болгосон. Аливаа арга хэмжээний төлөвлөлтийн явцад хүйсийн тэгш байдлыг
хангах зорилтыг тусгах нь хөгжлийн үйл явц бөгөд төлөвлөсөн үйл ажиллагааны үр
шимийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү хэмжээгээр хүртэх ѐстой гэжээ. (ГТХАН,
2009)
Мөн тайланд Монгол дахь жендэрийн байдлын талаар товч танилцуулга хийсэн
бөгөөд 7 асуудлаар хөтөлбөрт хандан зөвлөмж гаргажээ. Ялангуяа 3, 5-р
зөвлөмжүүд нь уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан
зохицох хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйтэйгээр боловсруулахыг санал
болгосон байна. Мөнтүүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендэрийн
линзээр харахад хөтөлбөрийн ажилтнуудын жендэрийн талаарх ойлголт мэдлэгтэй
чухал болохыг ч зөвлөмжид тусгажээ.
ГТХАН-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл”
хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн
эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл, жендэрийн ялгаатай нөлөөлөлд
тулгуурлан дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн талаар байгаа
мэдээлэл, тоо баримт болон жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын баримт
бичигт тулгуурлан танилцуулах болно.
Энэхүү баримт бичгийг бэлтгэж, боловсруулах явцад манай улсад хүйсийн
статистик хөгжөөгүй, ялангуяа байгаль орчин, уур амьсгалтай өөрчөлтийг хүйсийн
ялгаатай байдлаар харуулсан статистик мэдээлэл болон бусад судалгаанууд нэн
ховор буюу байхгүй байсан нь нэлээд хүндрэл учруулж байсан болно.

ХОЁР. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба нөхцөл байдал

Монгол Улс 1990-ээд оноос эмэгтэйчүүд, жендэрийн асуудлыг анхаарах болж
жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг хангах зорилгоор НҮБ-ын
конвенциуд, гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсон байдаг. Монгол Улсын хөгжилд
эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах, тэдний эрх тэгш байдлыг
баталгаажуулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний
хөтөлбөр”, 2002 онд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг тус
тус батлан хэрэгжүүлж, 2004 онд Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны
ажлын албыг байгуулснаар жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх
үндэсний тогтолцоо бүрэлдсэн.
Манай Улс “Мянганы хөгжлийн зорилтууд”-уудыг баталж мөн эдийн засгийн
өсөлтийг хангаж ядуурлыг бууруулах бодлогын баримт бичгийг боловсруулахдаа
жендэрийн тэгш байдлыг хангах агуулгыг оруулсаныг Дэлхийн банкнаас сайшаан
үнэлсэн билээ.
Хэдийгээр Монгол Улс жендэрийн бодлого стратегиэ тодорхойлох алхмуудаа
тодорхойлж байгаа ч цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрх толгойлсон
эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь
ялгаврлалыг арилгах, хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, эрэгтэйчүүдийн
боловсролын түвшинг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаа болон шийдвэр гаргах
түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага зүй ѐсоор урган гарч байна.
Энэхүү шаардлагын үүднээс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал,
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци,
түүний нэмэлт протоколын үзэл санаанд нийцүүлэн Жендэрийн тэгш байдлыг
хангах Үндэсний хөтөлбөрийг батлан түүний нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлж
дуусаад байна. Хөтөлбөрт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эрэгтэй,
эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тохиолдолж байгаа бэрхшээлийг арилгах,
тэдний идэвхтэй хамтын оролцоотойгоор хөгжилд хүрэх, юуны өмнө нийгмийн
анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх
жендэрийн тэгш байдлыг хангахыг эн тэргүүнд чухалчилж байгаа юм.
Монгол Улс хөтөлбөрийг жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог
боловсронгуй болгож бэхжүүлэх, төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоо, хувь нэмэр түүнчлэн
үндэсний болон орон нутаг, хандивлагчдын ажиллагааг өргөжүүлэх замаар
хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас Монголын жендэрийн байдалд үнэлгээ
өгсөн судалгаагаар ”Бусад олон улстай харьцуулахад Монголд жендэрийн харилцаа
харьцангуй тэгш боловч сүүлийн үед явуулсан судалгаа, үндэсний статистикийн
тоо баримтад хийсэн жендэрийн дүн шинжилгээнээс үзвэл шилжилтийн үр дагавар
эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд ихээхэн ялгаатай тусчээ” гэжээ. (АХБ, ДБ, 2005)
Мөн үнэлгээний үр дүнд шилжилтийн үед гэр бүл, улс төр, эдийн засаг, нийгэм,
соѐлын хүрээнд гарсан өөрчлөлт жендэрийн шинэ зөрүү бий болсон гэж дүгнэжээ.

Хүснэгт. Жендэрийн хөгжлийн үзүүлэлтүүд (2002-2003)

            Үзүүлэлт                        Эмэгтэй                    Эрэгтэй
Хүн амын хүйсийн тархалт (2003)               50,4                       49,6
Төрөлтөөс тооцсон дундаж наслалт            66,5 жил                   60,8 жил
Сургуульд хамрагдалтын бохир                   73                        66,3
коэффтициент (бага, ерөнхий, дээд)
Насанд хүрэгчдийн бичиг үсэг                  97,5                       98%
мэдэлтийн түвшин (15 ба түүнээс
дээш насны хүн амын)
Дээд боловсрол эзэмшиж буй хүн                 70                         30
ам
Ажиллах хүч (2002)                            51,3                       48,7
Нэг хүнд ногдох засварлагдсанг              2,303,20                   1,950,70
ДНБ (ам.доллар)
Эх үүсвэр: НҮБХХ (2003), Хүний Хөгжлийн Илтгэл Монгол улсын Засгийн газар, НҮБХХ (2003),
Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл 2003: Хот-хөдөөгийн ялгаатай байдал, УБ хот

Монгол улсын 2002 оны ЖХИ (0.679)-ийг ХХИ-тэй харьцуулж үзэхэд ижил
түвшинд байна. Энэ нь макро түвшинд жендэрийн харьцаанд тийм ч их зөрүү
байхгүйг харуулсан нааштай үзүүлэлт ч АХБ болон Дэлхийн Банкны Монголын
улсын жендэрийн байдалд өгсөн үнэлгээгээр:
 2000 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллого, амьжиргааны түвшинг
   оролцооны аргаар үнэлсэн судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй тэргүүнтэй
   өрхүүд (ЭТӨ) олноор ядууралд нэрвэгдэж, эмэгтэй тэргүүнтэй өрхийн хувь
   нэмэгдэж байна.
 Ядуурлыг жендэрийн мэдрэмжтэйгээр судалсан судалгаа, дүн шинжилгээ,
   цуглуулсан тоо баримт хомс байна. Амиа аргацаах үйлдвэрлэл болон өрхийн
   наад захын хэрэгцээг хангах албан бус үйл ажиллагаа ихсэх тусам эмэгтэйчүүд
   эрэгтэйчүүдээс илүү, охид хөвгүүдээс илүү олон цаг ажиллаж байна.
   Хөвгүүдийн хөдөлмөр өрх гэрийг тэтгэхэд шаардлагатай байгаа учраас дунд
   сургуульд элсэн суралцаж буй хөвгүүдийн тоо охидынхоос доогуур байна.
 Төрөлт буурч, үүнийг баталгаагүй ирээдүй, хүүхэд төрүүлэн асрах ачааг нэмж
   үүрэхийг хүсэхгүй байгаагаар олон эмэгтэйчүүд тайлбарлаж байна.
 Зах зээлийн эдийн засаг, тэгш байдлыг эрхэмлэсэн хууль тогтоомж байгаа
   боловч хөдөлмөрийн зах зээлд гажуудал байсаар байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн
   эсрэг ялгаварлан гадуурхалт, боловсролд оруулах хөрөнгө үр ашиггүйдэж
   улмаар эдийн засгийн өсөлтөд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмэр алдагдаж
   байна. Албан ѐсны хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн хувь өндөр хэвээр
   байна.
   Үйлчилгээний салбарт ажил олдоно гэж найдсан эмэгтэйчүүд, охид шилжин
    суурьших хөдөлгөөнийг тэргүүлэх хандлагатай байна. Гэвч ажлын байр хомс
    хэвээр байгаа бөгөөд хотын захын хороололд ядуурал улам гүнзгийрч байна.
    Мөн НҮБХХ, Дэлхийн банктай хамтран ҮСГ-аас явуулсан “Өрхийн орлого,
    зарлага, амьжиргааны түвшний судалгаа”-гаар нэн ядуу өрхийн 25, нийт ядуу
    өрхийн 18 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байгаагаас харж болох юм.
   Бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон бусад
    дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын ажигласнаар эмэгтэйчүүд шинэ нөхцөлд
    эрэгтэйчүүдээс илүү хурдан дадан зохицож ирсэн байна.
   Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн, 10
    эмэгтэй тутмын нэг нь бөгөөд 2 хүүхдийн нэг нь хүчирхийлэлд өртсөн мөн
    хүчирхийлэгчдийн 95 хувь нь эрэгтэйчүүд байна.
   УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд 2000 онд 11%-ийг эзэлж байсан бол 2004 онд
    6.5%, 2008 онд 5 хувь болж буурсан нь эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг
    хамгаалах, мөн хөгжлийн зарим салбар дахь жендэрийн зөрүүг шийдвэрлэхэд
    ач холбогдол өгөхгүй байсаар байна.

Эрэгтэйчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд зээл авах бололцоогоор хязгаарлагдмал
байна1. Энэ нь, өрхийн тэргүүн бол эрэгтэй хүн гэж үздэгтэй холбоотойгоор
хөрөнгийн хууль эрх зүйн өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Орон сууц,
мал гэх мэт хувьчлагдсан хөрөнгийн 46% нь зөвхөн нөхрийн нэр дээр, 30.5% нь
эхнэр, нөхөр хоѐрын хоѐулангийн нэр дээр, 16 % нь эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн
байдаг2. Ядуу болон бага орлоготой эмэгтэйчүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээ
үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын тоо олширсоор байна. Эмэгтэйчүүд,
эрэгтэйчүүд болон хот, хөдөөгийн хооронд үүссэн орлогын тэгш бус байдалд
анхаарал хандуулах шаардлага гарч байна.
Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр (ЖЭМХ) нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улс
төр, эдийн засгийн амьдрал дахь оролцооны тэгш байдлыг үнэлдэг үзүүлэлт юм.
Монгол улсад ЖЭМХ ихээхэн доогуур түвшинд, тухайлбал, 2002 онд 0.458 байгаа
нь улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдэл сул байгааг
харуулж байна.
Хүснэгт. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр, аймаг, хотоор, 2000-2002 он

                                                Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр
             Аймаг, хот
                                             2000             2001               2003
Архангай                                     0.319            0.301              0.313
Баян-Өлгий                                   0.267            0.301              0.278
Баянхонгор                                   0.310            0.316              0.305
Булган                                       0.280            0.298              0.294
Говь-Алтай                                   0.300            0.325              0.272
Дорноговь                                    0.317            0.325              0.325
Дорнод                                       0.625            0.593              0.612

1
  Монгол дахь бичил санхүүгийн дэд салбарын судалгаа, Монгол улсын Засгийн газр, НҮБХХ-ийн
судалгааны тайлан, 2004 он
2
  ДБ, Монгол дахь жендэрийн асуудлын үнэлгээ, 2003 он
Дундговь                                     0.305            0.304               0.310
Завхан                                       0.596            0.608               0.611
Өвөрхангай                                   0.293            0.318               0.330
Өмнөговь                                     0.639            0.643               0.647
Сүхбаатар                                    0.301            0.298               0.293
Сэлэнгэ                                      0.300            0.319               0.310
Төв                                          0.302            0.339               0.335
Увс                                          0.303            0.292               0.296
Ховд                                         0.292            0.327               0.310
Хөвсгөл                                      0.316            0.298               0.296
Хэнтий                                       0.624            0.622               0.612
Дархан-Уул                                   0.294            0.310               0.308
Улаанбаатар                                  0.513            0.518               0.524
Орхон                                        0.345            0.323               0.339
Говьсүмбэр                                   0.321            0.326               0.336
Бүгд                                         0.435            0.442               0.458
Эх үүсвэр: 2003 оны Монголын Хүний хөгжлийн илтгэл, ҮСГ

Манай улсын хувьд шилжилтийн үр дагаврууд нийгэм, эдийн засгийн гол гол
салбарт жендэрийн ялгаа гарч, улмаар ихсэж байна.

                   Зураг 4.1 Ядуурлын түвшин, өрхийн тэргүүний
                                      хүйсээр

                                                             Эрэгтэй тэргүүнтэй
              60
                                                             Эмэгтэй тэргүүнтэй
              50
              40
              30
              20
              10
              0
                    Нийслэл        Аймаг             Сум         Хөдөө


          Эх сурвалж: ҮСГ, 1998 оны АТС, Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл, 2003

Ядууралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү өндөр, эмэгтэй тэргүүнтэй өрхүүд
ядууралд өртөх эрсдэл илүү өндөртэйд тооцогдож байна. ҮСГ-ын 2002-2003 оны
Ажиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүн амд
эмэгтэйчүүд 48 хувийг эзэлж байгаа ч бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувь нь
эмэгтэйчүүд байна. 2002-2003 оны Хүн амын амьжиргааны түвшний судалгаагаар
нийт ядуу өрхийн 43.9 хувь нь эмэгтэй тэргүүнтэй байна. Хөдөлмөрийн зах зээлд
жендэрийн гажуудал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зарим ажил, албан тушаал илүү
тохиромжтой хэмээх ялгаварлан гадуурхах үзэл хандлага зэргээс үүдэн хөгжлийн
бололцоог үр дүнтэй ашиглах талаар эрэгтэй, эмэгтэйгээр ялгаа гарч байгаа нь
тодорхой байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн гэр бүлээ асран тэтгэх, нөхөн үржихүйн
үүргээ гүйцэтгэх хөдөлмөрийг хөлстэй ажил эрхлэлтэнд тооцдоггүй буюу
эмэгтэйчүүдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дутуу үнэлсээр байна.
Монгол Улс МХЗ-д 2015 онд ядуурлыг 18 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан
бөгөөд эдийн засгийн өсөлтийн үр шимийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тэгш
хүртэх боломжийг бүрдүүлэхийг чухалчилж байна.
Ажилгүй болон ядуу эмэгтэйчүүдийн орлого олох гол үүсвэр нь албан бус салбар
болсон ба ҮСГ-ын 2002-2003 оны ажиллах хүчний түүвэр судалгаагаар энэ салбарт
ажиллагсадын 45 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэжээ.

2.2 Бодлогын орчин

Монгол улс жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг
Үндсэн хуулиндаа (1992) тунхаглаж, нийгэм улс төр, эдийн засгийн бүхий л
салбарт адил тэгш боломж бүрдүүлэхийн төлөө олон улсын гэрээ конвенци,
зорилтын үзэл санаатай нийцүүлэн үндэсний бодлогын баримт бичгүүдэд батлан
гаргасан байдаг. Ялангуяа 1995 онд Бээжин хотноо хуралдсан дэлхийн
эмэгэйчүүдийн 5-р бага хурал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь
эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахын төлөө хамтын ажиллагаагаа хөгжүүлэн
дайчлахыг улс орнуудын Засгийн газар болон бусад оролцогч талуудад уриалснаар
1996-2002 онд Монгол улсын Засгийн газар “Эмэгтэйчүүдийн аж байдлыг
сайжруулах” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд эмэгтэйчүүд ба
эдийн засаг, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, ОНМХ, хүрээлэн байгаа байгаль
орчин, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, өрх гэр, үндэсний уламжлал,
удирдлага, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийлэл ба хүний эрх, үндэсний тогтолцоо гэсэн улс орны хөгжилд
нөлөө бүхий нийтлэг 10 багц зорилтыг хэрэгжүүлжээ. (ЖТБҮХ, НҮБЭХС, 2006)

2002 онд Жендэрийн тэгш байдлыг үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж,
2004 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороог байгуулснаар
жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх үндэсний тогтолцоо бүрдсэн
төдийгүй жендэрийн асуудлыг салбарын яамдын бодлого төлөвлөлтөнд тусгах,
МХЗ-ын зорилготой нийцүүлэн жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнг
Засгийн газрын 237-р тогтоолоор томилон ажиллуулж эхэлсэн байна. ( ЖТБҮХ,
НҮБЭХС, 2007) МХЗ, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр зэрэг
нь хууль , эрх зүйн зохицуулалтыг шаардаж байгаа бөгөөд Монгол улсын үндсэн
хуулийн үзэл санаанд нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй
эмэгтэйчүүдийн тэгш эрхийг бодитой хангах зорилгоор Жендэрийн тэгш байдлыг
хангах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

2.3 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, хот хөдөөд ялгаатай
байгаатай уялдан хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш бус байдлын асуудал
хөндөгддөг. Хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш байдал,
чадваржилтын асуудлыг хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах болон
жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдэд тусгалаа олсон. Ялангуяа
2003 онд шинэчилэн найруулсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний
хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал”-
ийн талаарх зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд багтсан.

Хөтөлбөр дэх “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал” бүрэлдэхүүн хэсэг
нь 3 зорилт, 3 үр дүн, 23 үйл ажиллагаанаас бүрдэж байгаа бөгөөд хөдөөгийн
эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх, ядуу эрэгтэй, эмэгтэй малчид, ногоочид
болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөдөлмөрөө хорших
хэлбэрийг дэмжих, тэрхүү хэрэгцээнд тулгуурласан чадавхийг бэхжүүлж,
санхүүгийн туслалцаа үзүүлэх, эхийн эндэгдэл, ялангуяа хөдөөгийн малчин
эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар хүлээх хамтын
хүлээх хариуцлагыг бий болгох, хөдөөгийн хөвгүүдийн сургалт завсардалтыг
бууруулж, хөдөөгийн эмэгтэй, эрэгтэйчүүд боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн
ур чадвартай болох, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд анхаарна гэжээ.

Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг 3-ын “Байгаль орчин” гэсэн зорилгод зохисой
хөгжлийн үндсэн зарчимд тулгуурлан бүс нутгийн хөгжлийн онцлогт тохируулан
байгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн эрсдэлтэй тэмцэх тогтвортой
менежментийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд чиглэсэн
эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн санаачлагыг урамшуулан дэмжинэ гэсэн. Энэ
зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд байгаль орчинд учирч буй
хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, эрсдлийн
удирдлага, механизмыг орон нутагт бий болгож хөгжүүлэхэд эрэгтэй,
эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, газар, байгалийн нөөцийн тэгш
хуваарилалт, экосистем болон түүний эрүүл мэнд, амьдралд үзүүлэх нөлөөллийн
талаарх бүс нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдийг өргөнөөр
оролцуулах, байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө, хохирол, байгалийн нөөцийн
хуваарилалт дахь жендэрийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаануудыг
хэрэгжүүлнэ гэж бодлогын баримт бичгүүдэд тусгажээ. Жендэрийн тэгш байдлыг
хангах үндэсний хөтөлбөр нь анх удаагаа хөдөөгийн хөгжил, бэлчээр, байгаль
орчны менежментийн асуудлыг жендэрийн агуулгаар авч үзсэн нь бодлогын
баримт бичиг болсон билээ.
ГУРАВ. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ
    БАЙДАЛ БА ШИЛЖИЛТИЙН ДАРААХ ЖИЛҮҮДЭД БАЙГАЛИЙН
          НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ

3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал (нийгэм
    хүн зүйн байдал, ажил эрхлэлт, орлогын байдал)

Нийгэм хүн ам зүйн байдал

2009 оны байдлаар 716.5 өрх, түүний 61.5 хувь нь хотод, үлдсэн 31.5 хувь нь буюу
276.1 өрх нь хөдөөд байна. Нийт хүн амын 48.9 хувь нь эрэгтэйчүүд, 51.1 хувь нь
эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96
байна. Хүн амын дундаж наслалтын байдлыг хүйсээр нь авч үзвэл 2009 онд
эрэгтэйчүүд 64.33, эмэгтэйчүүд 71.79 байна.
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 2009 онд 81.2 мянга болж 2008 онтой
харьцуулахад 5.8 хувиар өсчээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 67.1 хувь нь буюу
54482 нь аймаг, сумын төв болон хөдөөгийн эмэгтэйчүүд байна байна. Мөн оны
байдлаар гэр бүлгүй, 16 хүртэлх насны хүүхэдтэй 42327 эмэгтэй байгаагийн 27326
нь аймаг, сум, хөдөөд амьдарч буй эмэгтэйчүүд эзэлж байгаагаас харвал хөдөөд
насанд хүрээгүй, гэр бүлгүй охидын төрөлт төв суурин газартай харьцуулбал арай
илүү байна. Харин гэр бүл цуцлалт төв суурин газар илүү байгаа нь 2009 онд 34071
гэрлэлт бүртгэгдснээс 17734 нь аймаг, сум, хөдөөд ногдож байгаагаас мөн онд гэр
бүл цуцлалтын 60 хувь нь Улаанбаатарт ногдож байгаагаас харагдаж байна (ҮСГ,
2008)
ХАА-н салбарын байдал
Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт
бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж,
үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны
нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн,
өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Монгол улсын нийт хүн амын 43.4 хувь
нь хөдөө хагас суурин нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. 2008 оны
байдлаар статистикийн мэдээгээр 34 802.9 сая толгой малтай, 170.5 мянга, мал
бүхий өрх 60 мянга орчим, нийт 350 гаруй мянган малчин байна. Нийт хүн амын
гуравны нэг нь мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд гуравны хоѐрыг шууд бус
байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.
Эх сурвалж: ҮСГ, 2008 оны статистикийн эмхтгэл

Хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн байдал

Мал аж ахуйн салбарт нийт ажиллагсдын 34.5 хувь нь ажиллаж, хөдөө аж ахуйн
нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 12.5 хувийг
бүрдүүлж байна.

Хүснэгт 2.1 Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх
үүрэг (хувиар)

                                                             Онуудаар
       Үзүүлэлтүүд
                              2000    2003    2004     2005 2006 2007         2008    2009
Дотоодын нийт бүтээг-          33.4    19.4    21.3     21.7  20.2   20.5      18.8    21.1
дэхүүнд хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний эзлэх
хэмжээ
ХАА-н бүтээгдэхүүнд мал        87.6   81.2    82.1     82.2   90.1     91.3   91.1     82.5
аж ахуйн салбарын эзлэх
хэмжээ
Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл , 2009

Хөдөө аж ахуйн салбарт ажиглагсадын 55.7 хувийг эрэгтэйчүүд, 44.3 хувийг
эмэгтэйчүүд эзэлж байгаа бол хөдөөд ажиллаж байгаа хүн амын 29.3 хувь нь
эрэгтэйчүүд, 23.8 хувь нь эмэгтэйчүүд болж байна. Ерөнхийдөө эрэгтэйчүүдийн
хөдөлмөр эрхлэлт эмэгтэйчүүдийнхээс 5.4 пунктээр илүү байна. (Хүснэгт 2.1)

Хүснэгт 2.1 15-аас дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлт, хүйсээр болон
сонгосон үзүүлэлтээр

                                 Хөдөлмөр эрхлэгч хүн
     Сонгосон үзүүлэлтүүд                                            Хот                  Хөдөө
                                       ам (%)
Эмэгтэй




                                                                                 Эмэгтэй




                                                                                                            Эмэгтэй
                                           Эрэгтэй




                                                                       Эрэгтэй




                                                                                                  Эрэгтэй
                                  Бүгд




                                                                Бүгд




                                                                                           Бүгд
 ХАА, загас болон ан агнуур, ойн 100.0     55.7       44.3      47.0   24.8      22.2      53.0   29.2      23.8
 аж ахуй
 Уул уурхай, олборлох үйлдвэр     100.0    75.0       25.0      81.4   60.6      20.7      18.6   14.4      4.3
 Боловсруулах үйлдвэр             100.0    45.4       54.6      90.1   39.8      50.4      9.9    5.7       4.2
 Цахилгаан , хий үйлдвэрлэл,      100.0    75.0       25.0      88.1   65.0      23.1      11.9   10.0      1.9
 усан хангамж
 Барилга                          100.0    74.5       25.5      94.9   70.8      24.1      5.1    3.6       1.5
 Бөөний болон жижиглэн            100.0    48.6       51.4      86.0   42.9      43.1      14.0   5.7       8.3
 худалдаа, гэр ахуйн барааны
 засвар
 Зочид буудал, зоогийн газар      100.0    29.1       70.9      89.1   25.5      63.6      10.9   3.6       7.3
 Тээвэр холбоо                    100.0    71.7       28.3      82.2   57.5      24.7      17.8   14.3      3.6
 Санхүүгийн гүйлгээ хийх үйл      100.0    40.0       60.0      80.0   33.3      47.7      20.0   6.7       13.3
 ажиллагаа
 Үл хөдлөх хөрөнгө, түрээс,       100.0    53.4       46.6      91.3   49.5      41.7      8.7    3.9       4.9
 бизнесийн үйл ажиллагаа
 Төрийн удирдлага, батлан         100.0    72.3       27.7      73.2   52.2      21.0      26.8   20.1      6.7
 хамгаалал
 Боловсрол                        100.0    28.7       71.3      70.3   19.8      50.5      29.7   8.9       20.8
 Эрүүл мэнд нийгмийн халамж       100.0    19.9       80.1      74.5   13.1      61.4      25.5   6.9       18.6
 Бусад                            100.0    55.0       45.0      91.1   48.9      42.2      8.9    6.0       2.8
 Бүгд                             100.0    54.0       46.0      47.0   24.8      22.2      53.0   29.2      23.8
Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллого, ҮСГ, 2000

1990 оноос хөдөө аж ахуйн салбарт явагдсан өмч хувьчлалаар хөдөөгийн малчин
өрх хувийн өмчтэй болсон сайн талтай ч хөдөөд эмэгтэйчүүд гол ажиллах хүч
болж, өрхийн хэрэглээний бүхий л зүйлсийг үйлдвэрлэж, малын ашиг шимийг
боловсруулах ажлыг эрхэлж, үр хүүхэд төрүүлэх, асрах, хүмүүжүүлэх болон гэр
бүлийн бусад гишүүдийг асран хүмүүжүүлэх ажлыг давхар үүрч байна. (ЭМЯ,
НҮБХАС, ЗХЖТ, 2003)

3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд болон ахмад, залуу эмэгтэйчүүд,                                    охидын
    боловсролын хүртээмж болон боловсролыг дээшлүүлэх боломж

Монгол улс эмэгтэйчүүдэд боловсрол олгох асуудлаар томоохон амжилтанд хүрсэн
орнуудын тоонд багтдаг. Социализмын үеэс бага, бүрэн дунд болон дээд
боловсролын түвшинд охидын сургуульд хамрагдалтын түвшин хөвгүүдийнхээс
ямагт илүү байсаар ирсэн. Шилжилтийн жилүүдээс хөвгүүд, охидын сургуульд
хамрагдалтын хувь буурсан хэдий ч бүрэн дунд болон дээд боловсролын түвшинд
нэг хүйс рүү хэлбийсэн ялгаа ихсэж байна хэмээн үздэг. Энэ талаар МХЗ-уудын
хэрэгжилтийн байдлын тухай илтгэлд бүрэн дунд боловсролын сургуульд
хамрагдалтын нийт түвшинд охидын эзлэх хувь 20 хувиар, дээгүүр байгаа бөгөөд
их дээд сургуульд суралцагч оюутнуудын 70 хувь нь охид байна гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын бүх иргэн сурч боловсрох эрхтэй
бөгөөд суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй6 гэсэн тодорхой заалт байдгийн
дээр төрөөс боловсролын салбарт баримтлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй
бодлого, боловсролын тогтолцооны шинэчлэл, боловсрол олгох үйл ажиллагааны
үндсэн зарчмууд үйлчилдэг билээ. Хэдийгээр хууль тогтоомжид жендэрийн тэгш
байдал, эрхийн агуулга тусгагдаагүй ч бүх нийтээр сурч боловсрох, хүйсээс үл
хамааран гэж заасан нь хөвгүүд, охидын сурч боловсрох, боловсрол эзэмшихэд эрх
нь тэгш байна хэмээн үзэж байгааг илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн
газраас Жендэрийн тэгш бус байдлыг 2005 онд бага болон дунд боловсрол
эзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд арилгахаар
тусгасан бол МХЗ-уудад бага боловсролын сургалт, 1-5 дугаар ангид
суралцагсадын хамрагдалтын байдал, 15-24 насны залуучуудын бичиг үсэг
тайлагдалт, бага, дунд, дээд боловсрол эзэмшиж буй охид хөвгүүдийн харьцааны
асуудлыг чухалчлан авч үзсэн.

Харин нь боловсрол эзэмших тэгш боломжийг олгосон ч хөвгүүд, охидын ялгаатай
хэрэгцээг харгалзан үзэж, тэдний боловсрол тэгшээр эзэмших, түүнийхээ үр
шимийг тэгш хүртэх байдлыг баталгаажуулж, хараахан чадаагүй байна (“Хүний
эрх”сэтгүүл, 2008)

Хүснэгт. Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын зарим
үзүүлэлтүүд, мян.хүнээр

 Сонгосон үзүүлэлтээр                        Нийт        Үүнээс эмэгтэй
 Ерөнхий боловсролын сургуульд               522.1              262.6
 суралцагчдын тоо
 Ерөнхий боловсролын сургуульд                3.4                1.5
 эчнээгээр суралцагчдын тоо
 Сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн      4.4                1.7
 тоо
 ЕБС төгсөгчдийн тоо                         89.8                46.5
Эх сурвалж: ҮСГ, 2009

2006 оны байдлаар нийт суралцагсдын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба ЕБС-д
сургуульд орох үеийн хүйсийн харьцаа тэнцвэртэй, харин ахлах ангиас охидын
давамгайлал бүхий хүйсийн тэнцвэргүй байдал ажиглагдаж байн. Өөрөөр хэлбэл
боловсролын түвшний шатлал нэмэгдэх тусам охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувийн
жин нэмэгдэж байна.

Манай улсад хөдөөд хөвгүүд, охидын сургуульд хамрагдалт, ЕБС-д суралцахад
хүйсийн ялгаатай байдал асуудал болсон хэвээр байна. Ялангуяа охидтой
харьцуулахад эрэгтэй хүүхдийг сургууль завсардуулах нь илүүтэй тохиолдож
байгаа бөгөөд сургууль завсардуулахад хүргэж байгаа гол шалтгаан нь мал
хариулуулах, дотуур байрны хүрэлцээгүй, боловсролын шууд зардал өссөн зэрэг нь
сөргөөр нөлөөлж байна. 1990-ээд оноос мал хувийн өмчид шилжсэнээр хөвгүүдийн
хэрэгцээ, сонирхолыг үл харгалзан сургууль завсардуулан мал маллуулах болж,
харин охидод сурч боловсрох боломжоор нь илүүтэй хангаж байна. Хөдөөгийн
хөвгүүд, охидын ЕБС-д хамран сургалт, боловсрол хүртээмжийн ялгаатай байдалд
эцэг эхчүүдийн уламжлалт хандлага хүчтэй нөлөө үзүүлсэн хэмээн зарим
судлаачид үзсэн байдаг.




   Эх үүсвэр: ҮСГ, 2009

ҮСГ-ын 2009 оны Статистикийн эмхтгэлээс харахад сургууль завсардалтын тоо
буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа ч хөдөөд суралцах насны хөвгүүдийн
дунд сургууль завсардалт байсаар байна. 2009-2010 оны хичээлийн жилд охидтой
харьцуулахад хөвгүүдийн сургууль завсардалт хоѐр дахин их байна.


Жишээ

        "Ямар нэг шалтгааны улмаас эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдийнхээ аль нэгийг
        сонгон суралцуулах шаардлага гарвал Та ямар сонголт хийх вэ?” гэсэн
        асуултад судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 58,2 хувь нь "охиндоо боломж
        олгоно" гэсэн бөгөөд "эрэгтэй хүүхэд боловсрол эзэмшээгүй ч нийгэмд байр
        сууриа олоод, амьдралаа аваад явчихна, харин эмэгтэй хүн боловсрол,
        мэргэжилтэй бол “төрөлх” сул дорой байдлаа даван туулж, бусдын дор орохгүй
        аж төрж чадна” гэсэн байр сууринаас хандаж байв. Мөн эмэгтэйчүүд илүү
        суралцаж байгаа шалтгааныг судалгаанд оролцсон эцэг эхчүүд: 1. Эмэгтэй
        хүүхэд айл гэрийн эзэгтэй, хүүхдийн эх болдог учир бусдад гологдохгүй байх 2.
        Өөрөө өөрийгөө авч явах, тэжээх чадвартай болох; 3. Боловсролгүй эмэгтэй,
        эрэгтэй хүний адилаар хүнд хүчир ажил хийх бололцоогүй; 4. Хүүхэд төрүүлж,
        өсгөх зэргээр цаг хугацаа алддаг зэрэгтэй холбон тайлбарлажээ.

  (Эх сурвалж: 2003-2005 онд явуулсан “Боловсролын тогтолцоон дахь хүйсийн асуудал )


Суралцагсдын дунд бий болсон хүйсийн ялгаатай байдал ялангуяа хөдөөд цаашдаа
нэлээд хугацаанд хадгалагдах төлөвтөй байна (O.Сарантуяа, 2006)
Дүн шинжилгээний явцад боловсролын статитик мэдээллийг хүйсээр болон хот
хөдөөгөөр нь ангилсан мэдээллүүд хомс байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ нь
хөдөөгийн хөвгүүд, охид болон эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн боловсролын
хүртээмж, чанар, боломжийн талаар дүгнэлт хийхэд хүндрэл учруулж байлаа.

3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх

1990 оноос хойш эхэлсэн ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь эмэгтэйчүүдийн
эрхийг улам баталгаж, тэр нь 1992 оны Үндсэн хуулинд тусгалаа олсон (МХЗ-ын
хэрэгжилтийн байдал илтгэл, 2003) Монгол улсын Үндсэн хуулиар эмэгтэй хүн
гэрлэж байж, газар эзэмших эрхтэй байна. Мөн түүнчлэн Иргэний хууль, Гэр
бүлийн тухай хууль болон Эрүүгийн хуулинд эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших,
өвлөх эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлд гэр бүлийн
хөрөнгө хоѐр төрлийн эд хөрөнгөөс бүрдэж, гэр бүлийн хуваарьт хөрөнгө, гэр бүл
хамтран амьдарсан хугацаанд бий болох хөрөнгө буюу хамтран өмчлөх хөрөнгөд
хамаардаг.
2002 онд УИХ-аас газрын хувьчлалын шийдвэрийг батлан гаргасан байдаг. Энэхүү
шийдвэрийн дагуу хотын ба хотын захын газрын хагас хувийн өмчийн тогтолцоог
өргөжүүлж, үүний үр дүнд газар ашиглах, эзэмших эрхийг солих, өвлүүлэх,
худалдах эрхтэйгээр удаан хугацаатайгаар эзэмшүүлэх, барьцаалан түрээслүүлэх
боломжтой болсон байна. Өрх гэр хувьчилж авсан газрын гэрч илгээнд насанд
хүрсэн бүх гишүүдийнхээ нэрийг тодорхойлж бичүүлэх үүрэгтэй болжээ.
Өнөөг хүртэл хувьчлалын явцад газрын бүртгэлийг эрэгтэйчүүдэд эсвэл хамтарсан
байдлаар бүртгэж байгаа эсэхийг тодруулах мэдээлэл байхгүй байгаа учраас
өмчлөл ямар хандлагатай болсныг мэдэх аргагүй байна. (АХБ, 2005) Ялангуяа газар
эзэмших, ашиглах тал дээр эмэгтэйчүүд, жендэрийн тэгш эрхийг хангах идэвхтэй
байр суурь, энэ талаар хууль тогтоомжид хангалтгүй байгаагаас гадна газар өмчлөх
эрхийн талаар гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхрүүдийн мэдлэг ойлголт жигд бус
байна.
Газар хувьчлалд эмэгтэйчүүдийг оролцуулах, газар хувьчлах тухай хуулийг
амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг жендэрийн өнцгөөр авч үзэж судлах,
хамтарсан газар өмчлөл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон гэр бүл салаттай
холбоотой өмчлөлийн харилцааг хууль тогтоомжид тэнцвэртэй байдлаар тусгах
шаардлага амьдралаас урган гарч байна. Хэдийгээр зах зээлийн нийгэмд өмч
хувьчлал явагдаж иргэн бүр өмчтэй болох боломж бүрдсэн хэдий ч өмч
хувьчлалын явцаас эрэгтэйчүүдтэй харьцуулахад ихээхэн дутуу хувь хүртсэн гэж
зарим судлаачид дүгнэсэн байна. (Шилжилтийн үеийн дэвшлийг зураглахуй:
Монголын эмэгтэйчүүд, 2000) Энэ талаар эдийн засгийн шинэчлэлийн бодлогын
хүрээнд явуулсан өмч хувьчлалын явцад улсаас иргэдэд олгосон хувьчлан олгосон
орон сууц, мал сүрэг, газрыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш хуваарилсан гэх
боловч үнэн хэрэгтээ тэдгээрийг өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэн,
тэдэнд захиран зарцуулах давуу эрх мэдлийг олгожээ. (НХХЯ, МУИС, НҮБХХ,
2006) Ялангуяа өмч хувьчлалын алдаатай бодлого нь хөдөөгийн малчин
эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачааллыг нэмэгдүүлжээ. (Ц.Одгэрэл,
2000)
3.4 Бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн шийдвэр гаргахад түвшинд
    эмэгтэйчүүдийн оролцоо

2000 онд Нийтийн эзэмшлийн байгалийн нөөцийн тогтвортой менежмент
(НЭБНТМ) төсөл нь Монгол орны гурван ялгаатай экосистемийг төлөөлүүлэн Төв
аймгийн Лүн сум, Архангай аймгийн Хотонт, Баян-Өлгийн аймгийн Дэлүүн суманд
хэрэгжиж эхэлсэн бөгөөд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн
менежментийн арга барилыг баримталж ирсэн. Нутгийн иргэдэд түшиглэсэн БНМ-
ийн арга барилыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүхий л үе шатанд (дүн
шинжилгээ, төлөвлөлт, шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ)
нутгийн хүмүүс, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдэд адил тэнцүү
боломж олгох, өөрөөр хэлбэл эдгээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай үүрэг оролцоо
бүхий нөөц баялгийн эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч
ажиллаж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэж, дүн шинжилгээ
хийхгүйгээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан билээ.
Тэгээд ч нүүдлийн соѐл иргэншилтэй, бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэв
шинж бүхий эдийн засгийн үйлдвэрлэл зонхилсон Монгол орны хувьд байгалийн
нөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц дахь эмэгтэйчүүдийн
оролцоог бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих
ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн мэдлэг, чадварыг үл тоомсорлож буй тохиолдол
олон байна.


Жишээ: ББНМ-д яагаад Жендэрийн асуудлыг чухалчлан авч үзэв?

       Хүн төрөлхтөн юуны түрүүнд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоѐр бүлэг хүмүүсээс
       бүрддэг. Эрэгтэй, эмэгтэйчүүд нийгэмд ялгаатай байр суурь эзэлж, ялгаатай
       үүрэг гүйцэтгэдэг. Жендэрийн дүн шинжилгээ нь бэлчээрийн мал аж ахуй, хөдөө
       аж ахуй, ойн аж ахуй болон байгалийн нөөцийн бусад (ан агнуур, жимс түүх)
       чиглэлд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэж буй ялгаатай бөгөөд өөрчлөгдөн
       буй үүрэг, хариуцлага, сонирхлыг тодорхойлох боломж олгодог. Жендэрийн дүн
       шинжилгээ нь байгалийн нөөцийн менежментэд хүний хүчин зүйлийг онцлон
       авч үзэх, түүнчлэн малчин өрх, нутгийн олон нийтийн түвшинд эмэгтэйчүүдийн
       ойлголт, сонирхлыг бүрэн харгалзан үзэхгүй байгааг харуулахад тусалдаг.
       Ялгаатай эрх мэдэл эдэлж, ялгаатай үүрэг оролцоо бүхий, нөөц баялгийн
       эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч ажиллаж буй
       эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэхгүйгээр хөгжлийн төсөл хөтөлбөрийг
       хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Иймд жендэрийн дүн шинжилгээгүйгээр хүний
       хөгжлийг хангаж, хөгжлийг хурдасгах улмаар жендэрийн тэгш байдлыг тогтоох
       аргагүй юм. Аливаа хөгжлийн бодлогын үр шимийг эрэгтэй эмэгтэйчүүд адил
       тэгшээр хүртэх боломжийг нөхцлийг бүрдүүлэх ѐстой. Ингэхийн тулд энэ
       бүхний эхлэл бол яах аргагүй жендэрийн дүн шинжилгээ юм.
                                                         (Ронный Верной нар, 2005)

2002 оноос эхлэн НЭБНТМ төсөл бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд
эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг
илрүүлж, шинжлэхийн тулд нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг хийж
эхэлсэн бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн ойлголтыг (санаа, сонирхол, бодол)
бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд
хэрхэн тэгш тусгах вэ гэсэн асуудалд онцгой анхаарал тавьсан болно. ХТБНМ арга
барил нь үйл ажиллагаа, эерэг өөрчлөлт гаргахад мөн чиглэж байна. Нийгмийн
болон жендэрийн дүн шинжилгээ талаас нь харвал энэ нь эмэгтэйчүүд сургалт,
бусад үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх, бататгахад нь
дэмжлэг, онцгой анхаарал үзүүлэхийг хүсч байж болно гэсэн үг юм. Энэ нь
биднийг нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны практик руу
хөтөлж аваачиж байгаа юм. Манай төсөл Монгол орны нөхцөлд анх удаа БНМ-д
нийгэм жендэрийн дүн шинжилгээг судалгааны гурван бүсэд хийсэн бөгөөд энэхүү
нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг байгалийн нөөцийн менежментийн
судалгаанд тусган авч үзсэн юм. Энэхүү нийгэм жендэрийн судалгаагаар:
1. Эмэгтэйчүүдийн ойлголт, мэдлэгийг (сонирхол, хэрэгцээ, санаа бодол)
   бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд
   хэрхэн тэгш тусгах вэ?
2. Байгалийн нөөцийн менежментийн судалгаанд нийгмийн болон жендэрийн дүн
   шинжилгээ хийх нь өөр өөр сонирхогч талуудын хувьд юу гэсэн үг вэ?
3. Нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ хийхэд янз бүрийн сонирхогч
   талуудаас ямар үндсэн чадвар шаардагдах вэ?
4. Эерэг болон сөрөг ямар хүчин зүйл байна вэ?

Хүснэгт. Нийгэм болон жендэрийн судалгаанд                хүлээгдэж буй үр нөлөө,
баримталсан онол
                                                                           Эмэгтэйчүүд,
                                    Хосолсон менежментэд
    БНМ-д жендэрийн үүрэг                                             эмэгтэйчүүдийн бүлгийн
                                   эмэгтэйчүүдийн оролцоо
                                                                            чадавхжилт

-    Эмэгтэйчүүдийн бүлэг      -   ХМ-ийн гэрээний талаар         -    Хамтлаг бүрт
     зэрэг сонирхогч               шийдвэр гаргахад эмэгтэй,           эмэгтэйчүүдийн бүлгийг
     талуудын ойлголтыг            эрэгтэйчүүдийн тэгш эрх,            (Байгалийн нөөцийн
     оролцогч хамтлагийн           байр суурь, тэгш байдлыг            менежментийн нэг гол
     түвшинд судална               тодорхойлсон байна.                 оролцогч тал гэж үзэн)
     хамтлаг.                -   ХМ-ийг хэрэгжүүлэхэд                зохион байгуулсан
-    Хосолсон менежментийг         эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн          байна.
     “нийгэмшүүлэхэд”              үүрэг, хариуцлагыг             -    Төслийн судлаач, бусад
     шаардагдах нийгэм-            тодорхойлж, сумын түвшинд           сонирхогч талууд
     сэтгэл зүйн болон             ХМ-ийн багт эмэгтэйчүүдийг          оролцооны арга, ОХШҮ
     жендэрийн хүчин               оролцуулах боломжийг                аргын талаар
     зүйлийг судална.              хангана.                            эмэгтэйчүүдийн бүлэгт
-    Хосолсон менежментэд      -   Эмэгтэйчүүдийн бүлгүүд              сургалт явуулсан байна.
     оролцох хүсэл сонирхол,       ХМ-ийн (бэлчээр болон          -    Судалгааны гурван
     учир холбогдлын тухай         байгалийн бусад нөөц) гэрээ         талбарын
     эмэгтэй, эрэгтэй              байгуулах, хэрэгжүүлэх,             эмэгтэйчүүдийн бүлэг
     хүмүүсийн ойлголтын           хяналт-шинжилгээ хийх               харилцан туршлага
     ялгааг илрүүлнэ               бүхий л үйл явцад өөрсдийн          солилцсон байна.
-    Хамтлагийн түвшинд            гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг
     эмэгтэй, эрэгтэй              авч үзсэн байна.
хүмүүсийн нийгэм-         -   Судалгааны явцад хамтлаг
    сэтгэл зүйн болон             болон малчин өрхийн
    жендэрийн тэгш эрхийн         хооронд, хамтлаг болон БЗД,
    асуудлыг судална              хамтлаг болон СЗД-ын
-   Эмэгтэй, эрэгтэй хүмүүс       хооронд ХМ-ийн гэрээ
    өрхийн орлогод оруулж         байгуулах, оролцогч
    буй хувь нэмэр, ялгааг        талуудын үүрэг, хариуцлагад
    үнэлсэн байна.                гарч буй өөрчлөлтийг
                                  судалсан байна.


Бид БНМ-д нийгэм жендэрийн судалгааг хийхдээ орон нутгийн бүх оролцогч
талууд, тухайлбал баг, сумын захиргааны ажилтнууд, хамтлагийн гишүүд,
эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулж хамтын оролцоотой судалгааг хийсэн билээ.
Нийгэм жендэрийн дүн шинжилгээг хийхдээ дэлхий нийтэд баримталж буй дараах
хандлагуудыг харгалзан үзсэн болно.

       “Эмэгтэйчүүд хөгжилд –эмэгтэйчүүд тэгш эрх, ядуурлын эсрэг“ /WID/
       “Эмэгтэйчүүд ба хөгжилд”-эмэгтэйчүүд өөрөө хөгжлийн түлхүүр гэж үзэх
        хандлага /WAD/
       “Жендэр ба хөгжил-эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөгжил дэх тэгш оролцоо
        /GAD/
       “Эмэгтэйчүүд, байгаль орчин ба хөгжлийн сонголтууд-Эрэгтэйчүүдийн
        тэргүүлэх оролцоо, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш бус оролцоо” /WED/
       “Постмодернизм ба хөгжил-хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн дуу хоолой,
        шийдвэр гаргахад тэгш оролцоо” /PAD/



Зураглал. Нийгэм болон жендэрийн дүн шинжилгээний зохион байгуулалт

                                        ХМ-д
                                     эмэгтэйчүү-
                                     дийн санаа
                                        бодол




                                       Хамтлаг
              БНМ-д                                                Сүлжээ,
             жендэрийн
                                    (Эмэгтэйчүүд,                эмэгтэйчүү-
               ялгаа                 эрэгтэйчүүд)               дийн бүлгийн
                                                                  эрх мэдэл




                                      Уламжлал,
                                       шилдэг
                                      туршлага
Энэ судалгаанд Хөдөөгийн оролцоот үнэлгээний (ХОҮ) арга хэрэгсэл болон тоон
судалгааны асуулгын аргыг ашиглав. ОХХҮ-ний арга хэрэгсэлд фокус бүлгийн
хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ярилцлага, өрхийн асуулгын судалгаа, аман
түүх, улирлын диаграм, судалгааны талбар дахь ажиглалт багтсан. Бэлчээр,
байгалийн нөөцийн менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл
цуглуулахад бүлгийн хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ганцаарчилсан
ярилцлага ажиглалтын аргуудыг хэрэглэсэн билээ.
Судалгааны үр дүнд тулгуурлан, сонирхогч гол талуудын (малчин ба хамтлагийн
тэргүүн; хамтлаг ба орон нутгийн засаг дарга) дунд байгуулах хосолсон
менежментийн гэрээг шинэчилж, өөрчлөн боловсруулсан бөгөөд эмэгтэйчүүдийн
санаа, бодлыг тусгалаа. Жендэрийн дүн шинжилгээ нь микро, мезо, макро түвшний
хувьд, байгалийн нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл явц дахь жендэрийн
үүргийг тодорхойлов. Түүнчлэн макро түвшний судалгаа нь засгийн газрын
бодлогод дүн шинжилгээ хийсэн болно. Эмэгтэйчүүдийн бүлгийн олон нийтийн
бүлэг хоорондын харилцан туршлага солилцох явдлыг дэмжиж, судалгааны
талбарууд дахь мэдээллийн сангийн төвөөр дамжуулан эмэгтэйчүүдийн бүлгийн
сүлжээ бий болгоход нөлөөлсөн юм.
2002 оноос төслийн судлаачид нийгэм жендэрийн асуудлаар дараах
судалгаануудыг хийжээ. Үүнд:
   -   БНМ дэх хүйсийн үүрэг (2002)
   -   БНМ-ийн хамтлагт оролцогч талуудын санал бодлыг макро, микро, мезо
      түвшинд судлах нь, (2003)
   -   Байгалийн нөөцийн хосолсон менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо,
      (2003)
   -   БНМ дэх нийгэм жендэрийн дүн шинжилгээ (2005)
   -   Монгол дахь бэлчээрийн менежментэд жендэрийн үүрэг (2007)
   -   ОХШҮ-ний аргууд (2005 оноос)
   -   ОХШҮ-ний аргаар эмэгтэйчүүдийн бүлгийн санаа бодлыг судлах нь (2007)
   -   Оролцооны болон жендэрийн дүн шинжилгээний арга зүйг бэлчээр,
      байгалийн нөөцийн менежментийн хамтлагуудад хэрэглэх нь (2007 оноос)


Бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэж
буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг илрүүлж, шинжлэхийн тулд жендэрийн
дүн шинжилгээгээр судлан шинжилсэн. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйд эрэгтэй,
эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэр
гаргалт, хэрэгжилтийн явцад эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн дүүрэн хүлээн
зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн
мэдлэг, чадварыг байгалийн нөөцийн менежментэд авч үзэж судлах нь судлаачдын
хувьд сонирхолтой асуудлын нэг болоод байгаа билээ. “Бэлчээр, байгалийн
нөөцийн менежментэд нийгэм болон жендэрийн дүн шинжилгээ” судалгааны
ажлын хүрээнд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментэд
жендэрийн тэгш оролцоог бий болгох, эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх,
эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрх мэдэлжүүлэх чиглэлээр сонгогдсон хөдөө орон
нутгийн малчдын хамтлагийн түвшинд сүүлийн таван жилийн динамиктайгаар
хийсэн билээ.

Нийгэм болон жендэрийн судалгааны үр дүн, ач холбогдол

Байгалийн нөөцийн менежмент дэх жендэрийн үүрэг
Хамтлагийн түвшинд Хосолсон менежментийг хэрэгжүүлэх эхний үед жендэрийн
үүрэг, бэлчээрийн нөөцийн менежментэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш
оролцооны талаар нэгдсэн ойлголт байгаагүй. Гэхдээ энэ байдал одоо өөрчлөгдсөн.
Хосолсон менежментэд оролцож буй малчид, бусад сонирхогч талууд хосолсон
менежментийн тогтвортой үргэлжлэх систем бий болгохын тулд шийдвэр
гаргахдаа эмэгтэйчүүдийн сонирхол, үүрэг чухал гэдгийг ойлгодог болж байна.
Түүний зэрэгцээ малчдын (эмэгтэй, эрэгтэй) бэлчээр, байгалийн нөөцийг зүй
зохистой ашиглах хамгаалах талын мэдлэг, уг мэдлэгээ амьдрал дээр хэрэглэх ур
чадвар сайжирсан.



      Жишээ

              “... Хосолсон менежментийг нэвтрүүлж эхэлснээс хойш малчид байгалийн
              нөөцийн менежментийн чиглэлээр хамтран ажиллах байдал нь дээрдсэн.
              Байгалийн нөөцийг хамгаалах, сэргээх мэдлэг, сонирхол нь нэмэгдсэн.
              Ялангуяа БНМ дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо нь манай
              сумын хамтлагуудын хувьд сайжирсан. Одоо хосолсон менежментийн гэрээ
              байгуулахад эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш оролцож байгаа.Шийдвэр гаргах,
              хэрэгжүүлэх үйл явцад эмэгтэйчүүд оролцох нь нэмэгдсэн, тухайлбал, Лүн
              сумын эмэгтэйчүүдийн бүлэг үр цацах замаар доройтсон өвөлжөө,
              хаваржааны бэлчээрээ сэргээх санаачлага гаргасан”.

                                                         (Эрэгтэй, Сумын засаг дарга)



Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөөгүй
байна. Энэ нь цаг хугацаа шаардах зүйл юм.

Эмэгтэйчүүдийн бүлэг
Төслийн судалгааны эхэн үед эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулах явдал байв.
Хамтлаг дотроо эдгээр бүлэг нь байгалийн нөөцийн менежментийн талаар шийдвэр
гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд асар чухал нөлөө үзүүлсэн.
Түүнчлэн хосолсон менежментийн ямар сайн дадлага байгаа, орон нутгийн мэдлэг,
дадлага дээр тулгуурлан хосолсон менежментэд гарч буй бэрхшээлийг хэрхэн давж
болох тухай асуудлыг судлахад эдгээр бүлэг чухал ач холбогдолтой байсан юм..
Эмэгтэйчүүдийн бүлэг нь хамтлагийн эмэгтэй гишүүдээс бүрдэнэ. Эмэгтэйчүүдийн
бүлэг бүр хамтлагийн хурал дээр гишүүдийнхээ дундаас удирдагчаа сонгоно.
Эмэгтэйчүүдийн бүлэг нь сард нэг удаа уулзаж, үйл ажиллагаагаа төлөвлөн,
асуудлын авч хэлэлцэн, юу хийх талаар шийдвэр гаргана. Гэвч зарим бүлгийн
хувьд, ялангуяа зарим эмэгтэй бие биеэсээ 50-100 км зайтай амьдардаг Дэлүүн, Лүн
сум дахь судалгааны талбарын хувьд сар бүр уулзахад хэцүү байв. Бүлгийн
хэлэлцүүлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн гаргасан саналаар зарим бүлэг хоѐр эсвэл
гурван сард нэг удаа уулзаж байхаар шийдэлд хүрч байлаа.


Жишээ

“... Эмэгтэйчүүд байгалийн нөөцийн менежментэд маш тодорхой үүрэг
гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар тэд нэгдэж, санаа бодлоо
хуваалцаж, хамтарсан шийдвэр гарган, бие биедээ тусалж байна”.

                                    (Эмэгтэй, хамтлагийн нарийн бичгийн дарга)



Эмэгтэйчүүдийн бүлэг нь эмэгтэйчүүдийн дунд дараахь үйл ажиллагааг зохион
байгуулдаг: эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
(жишээ нь, гар урлал, эсгий хийх, ногоо тарих), бие биеэсээ суралцах (ур чадвараа
хамтлагийн бусад гишүүдэд заах, бусдаасаа суралцах, тогтвортой амьжиргаа болон
БНМ-ийн талаар эмэгтэйчүүдэд сургалт явуулах), хамтлаг хооронд болон
судалгааны талбар хооронд туршлага солилцох (хамтлагийн бүтээгдэхүүний
үзэсгэлэн, өөр талбарт суралцах аялал хийх; жишээ нь, Дэлүүн, Хотонт, Лүн сумын
эмэгтэйчүүдийн бүлгийн Лүн суманд болсон хурал, Хотонт суманд болсон
хосолсон менежментийн гэрээг шинэчлэн сайжруулах уулзалт) хамтлагийн
хосолсон менежментийн хүчин чармайлтыг оролцооны аргаар хяналт-шинжилгээ,
үнэлгээ хийх туршлагатай болсон бөгөөд энэ ажлыг хариуцсан зохион байгуулж
байна.

Төслөөс судалгааны талбарууд дээр “Бэлчээрийн менежмент” сургалтыг
явуулснаас хойш хамтлагууд бэлчээрийн менежмент хийж буй системээ
сайжруулахын тулд бэлчээр сэлгэх төлөвлөгөө боловсруулсан. Цагааннуур,
Аржаргалант хамтлагийн эмэгтэйчүүдийн бүлэг бэлчээр сэлгэх төлөвлөгөө
зохиосон нь маш үр өгөөжтэй болсон байна (Хүснэгтэд Аржаргалант хамтлагийн
эмэгтэйчүүдийн бүлгийн боловсруулсан бэлчээр сэлгэх хуваарийг харуулав)
Хүснэгт. Аржаргалант               Юу хийх?        Хэзээ?       Хэн зохион
хамтлагийн                                                      байгуулах?
эмэгтэйчүүдийн бүлгийн       Зуны бэлчээрээс     6 сарын 20   Хамтлагийн
зохиосон бэлчээр сэлгэх      Цагааннуур голын    – 8 сарын    ахлагч,
төлөвлөгөө                   эрэг рүү нүүх       20           эмэгтэйчүүдийн
                                                              бүлэг
ЖИШЭЭ 3.5.4                  Зуслангаас          8 сарын 20   Хамтлагийн
МАНАЙ ХАМТЛАГИЙН             хадгалсан зарим     – 10 сарын   гишүүд
ЭМЭГТЭЙЧҮҮД БЭЛЧЭЭР          бэлчээрийг намар    20
СЭЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙСЭН.    ашиглана
ӨМНӨ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД          Их нуур руу оторт   12 сарын     Хамтлагийн
БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛД ХЭЗЭЭ    гарна               20 – 2       ахлагч, гишүүд
Ч ОРОЛЦОЖ БАЙГААҮЙ, ГЭХДЭЭ                       сарын 20
ТЭДНИЙ БЭЛЧЭЭР СЭЛГЭХ        Өвөлжөөнд талын     5 сарын 1-   Эмэгтэйчүүдийн
ТӨЛӨВЛӨГӨӨ МАШ ЗӨВ, САЙН     буудай, өвсний үр   нээс эхлэх   бүлэг,
ХИЙГДСЭН БАЙСАН.             суулгах                          хамтлагийн
(ХАМТЛАГИЙН ГИШҮҮН, 42                                        гишүүд
НАСТАЙ ЭРЭГТЭЙ)



Бүх хамтлагт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсны үр дүнд одоо хамтлагийн шийдвэр
гаргалтанд эмэгтэйчүүд илүүтэй оролцох болсон: тэд хамтлагийн хуралд оролцож,
хурал дээр өөрсдийн санааг чөлөөтэй илэрхийлж, эмэгтэйчүүдийн бүлгийн үйл
ажиллагааны талаар бусад гишүүддээ мэдээлдэг тогтолцоо бий болсон.




     Эх сурвалж: Ц.Одгэрэл, 2009
Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсанаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн
ХМ, БНМ, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд гарсан
өөрлөлтийг 2006-2007 болон 2009 онд хийсэн судалгаануудын үр дүнгээр
харьцуулан харахад 2007 оны судалгаагаар судалгаанд хамрагдсан хамтлагийн
гишүүдийн 46.9 хувь нь эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийг дэмждэг, харин 53.1 хувь
нь дэмжихгүй байна (Хүснэгт 3.5.2) гэж хариулж байсан бол 2009 онд Лүн, Хотонт,
Дэлүүн суманд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн
идэвх санаачлага, оролцоо, чадавхийг дэмжих, ХМ-ийн гэрээнд эмэгтэйчүүдийн
санал бодол тусч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа зохион байгуулалтанд орсныг
дийлэнх нь буюу дунджаар 60-аас дээш хувьтайгаар дэмжсэн эерэг үзүүлэлттэй
(Зураг 5.3.1) байна. Ялангуяа хамтлаг бүрт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсан
явдал хамгийн зөв шийдэл байсан гэдгийг бүх судалгаанд оролцсон хамтлагийн
гишүүд зөвшөөрч байна.
Хүснэгт. Нутгийн иргэдэд түшиглэсэн            бэлчээр, байгалийн нөөцийн
менежментийн чадавхийн үнэлгээ (n=96)

Сонгосон үзүүлэлтээр                             Тийм               Үгүй
                                             Тоо     Хувь       Тоо    Хувь
Өөрийн нутаг орны бэлчээр байгалийн
нөөцийн талаар тулгамдсан асуудлыг              75      78.1    21       21.9
тодруулж тодорхойлоход
Асуудлыг хамтарч ярилцаж шийдвэрлэхэд           88      91.6     8       8.4
Хамтлагийн хэмжээнд шийдвэр гаргахад
                                                51      53.1    45       46.9
гишүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхэд
Орчны зураглал гаргаж нөөц баялаг,
                                                78      81.3    18       18.7
экосистемийг үнэлэхэд
Шинэ мэдлэг авахад                              50      52.1    46       47.9
Сум, багийн удирдлагын өмнө нь санал
                                                79      82.3    17       17.7
бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд
Хамтлагийн ажилд оролцооны хяналт,
                                                68      70.8    28       29.2
шинжилгээ өгөхөд
Эмэгтэйчүүд болон ядуу эмзэг бүлгийг
                                                45      46.9    51       53.1
дэмжихэд
Бусад хамтлагийн туршлагаас суралцахад          78      81.3    18       18.7
Орлогын шинэ эх үүсвэрийг ашиглахад / төмс
хүнсний ногоо тарих, гар урлал, эсгий           67      69.8    29       30.2
бүтээгдэхүүн г.м /
Эх үүсвэр: (Б.Нарантулга, 2007)
Хүний сэтгэхгүй, зан үйл, мэдлэг хандлага өөрчлөгдөхөд төслийн зүгээс хийж
байгаа интервенци мөн цаг хугацаа маш чухал нөлөөлөгч хүчин зүйл болох нь энэ
хоѐр судалгааны үр дүнгийн харьцуулалтаас харагдаж байгаа юм.
Өнөөг хүртэл хийгдсэн нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны
хамгийн чухал үр дүн нь байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш эрхийн
асуудлыг авч үзсэнд оршиж байна. Энэ судалгаагаар эмэгтэйчүүд бэлчээр,
байгалийн нөөцийн менежментэд оролцох боломж хязгаарлагдмал, байгалийн
нөөцийн менежментийн асуудлаар шийдвэр гаргахад эрэгтэйчүүдийн эрх мэдэл
давамгайлж байгааг харуулаад зогсохгүй эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар
бүлгээрээ дамжуулан санаа бодлыг нь тусгаж эхэлсэн нь том дэвшил болж байна.

Хүснэгт. Нийгэм жендэрийн дүн шинжилгээ
      Үйл ажиллагаа     II шат              III шат*          Өөрчлөлт
Судалгаа
БНМ-д нийгэм жендэрийн 3 сумын            12 3 сумын     25 Нийгэм жендэрийн
судалгаа               хамтлагт              хамтлаг        тоон         болон
                                                            чанарын
                                                            мэдээлэлтэй
                                                            болсон
Эмэгтэйчүүдийн       бүлгийн 3 сумын      12 3 сумын     25 Хамтлагийн
хэлэлцүүлэг                  хамтлагт        хамтлаг        эмэгтэйчүүдийн
                                                            сонирхол,
                                                            хэрэгцээ,     үзэл
                                                            бодлын      талаар
                                                            судалгааны тайлан
НЖС-ны үр дүнгээр илтгэл Хамтлагт           Хамтлагт        Судалгааны илтгэл
тавих                     Суманд            Суманд
                          Үндэсний болон    Үндэсний болон
                          олон      улсын   олон      улсын
                          хурал семинарт    хурал семинарт
Судалгааны      үр   дүнд                                     НЖС-ны          үр
тулгуурлан ном бичих                                          дүнгээр ном бүтээл
                                                              хэвлүүлэв
Хамтын менежмент
Хамтлаг               бүрт Эмэгтэйчүүдийн Эмэгтэйчүүдийн      Эмэгтэйчүүд
эмэгтэйчүүдийн       бүлэг санаачлагаар    санаачлагаар       зохион
байгуулагдсан              бүх             бүх                байгуулалттай
                           хамтлагуудад    хамтлагуудад       хэлбэрт орсон
ХМ-ийн              гэрээг Хотонт, Дэлүүн, Бүх хамтлаг        ХМГ-нд
эмэгтэйчүүдийн       санаа Лүн                                эмэгтэйчүүдийн
бодлоор шинэчлэх бүлгийн                                      санал туссан
хэлэлцүүлэг
Гэрээний нэг гол оролцогч Хотонт,     Лүн, Их        булаг,   Эмэгтэйчүүдийн
тал болсон эмэгтэйчүүд Дэлүүн              Хужирын гол,       хамтлагыг
хамтлагийн шийдвэр гаргах                  Цагаан-Уул,        удирдах,    зохион
түвшинд ажиллах болсон                     Каратау            байгуулах түвшинд
                                                              ажиллах болсон
ББНМ
Нөхөн сэргээх үйл ажиллагаа   3 талбарт     Ихэнх             Ерхог,   согоовор,
                                            хамтлагууд        ой сийрэгжүүлэх
Бэлчээр ашиглалтын            3 талбарт     Ихэнх             Эмэгтэйчүүд
загварыг турших                             хамтлагууд        бэлчээр     сэлгэх
                                                              саналууд гаргасан

Туршилтын талбай              3 талбарт     Ихэнх             Ажиглалт    хийж,
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon
2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

More Related Content

What's hot

Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиUnuruu Dear
 
Business plan 2012 presentation
Business plan 2012 presentationBusiness plan 2012 presentation
Business plan 2012 presentationDashnyam Daria
 
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsohHunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsohUunee Moon
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээEnkhbold Ebo
 

What's hot (6)

Economics.s11
Economics.s11Economics.s11
Economics.s11
 
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратегиХ.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
Х.Бат-Ирээдүй: Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги
 
Economics.s11 b
Economics.s11 bEconomics.s11 b
Economics.s11 b
 
Business plan 2012 presentation
Business plan 2012 presentationBusiness plan 2012 presentation
Business plan 2012 presentation
 
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsohHunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsoh
 
судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ
 

Viewers also liked

2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lectureEnebish Ganbaatar
 
Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011
Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011
Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011Ochir Consulting Ltd
 
Adb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongolAdb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongolBayar Tsend
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудJust Burnee
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 

Viewers also liked (7)

2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture2.4.proposal development lecture
2.4.proposal development lecture
 
Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011
Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011
Жендэр. үзэл баримтлал, хэмжүүр, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, УБ 2011
 
Adb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongolAdb 28.06.13 mongol
Adb 28.06.13 mongol
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 

Similar to 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

Популяцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцПопуляцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцKherlen Shinebayar
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Unuruu Dear
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...batnasanb
 
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)mapc88812
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monOchir Consulting Ltd
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...batnasanb
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vnelehhi_bmb
 
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхGreengoldMongolia
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилYondonsambuu Buyanbileg
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 
Lkhagvaa gw last
Lkhagvaa gw lastLkhagvaa gw last
Lkhagvaa gw lastBathishig
 
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛApproach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛMr Nyak
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр Lhamlhundev Baljaa
 

Similar to 2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon (20)

Популяцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцПопуляцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэц
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - СОНГУУЛИЙН ДҮРЭМ БА НӨӨЦ...
 
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
Day 1 session 1 concepts_version of 20_october2016 (mng)
 
Changes in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 monChanges in democratic governance 2007 08 mon
Changes in democratic governance 2007 08 mon
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
 
NA ANANA 2
NA ANANA 2NA ANANA 2
NA ANANA 2
 
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
SWON205-20160504
SWON205-20160504SWON205-20160504
SWON205-20160504
 
Bie daalt 1
Bie daalt 1Bie daalt 1
Bie daalt 1
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 
Lkhagvaa gw last
Lkhagvaa gw lastLkhagvaa gw last
Lkhagvaa gw last
 
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛApproach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
Approach on early childhood development БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЦОГЦ ХӨГЖИЛ
 
Poverty, governance, corruption
Poverty, governance, corruptionPoverty, governance, corruption
Poverty, governance, corruption
 
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөрамьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
амьдарлын буруу хэвшилээс сэргийлэх, тэмцэх үндэсний хөтөлбөр
 
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 

2010 08 06_gender_desktop_analysis_odgerel_mon

  • 1. ГЕРМАНЫ ТЕХНИК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ” ХӨТӨЛБӨР Уур амьсгалын өөрчлөлт болон бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийх нь” Улаанбаатар хот, 2010 он
  • 2. Агуулга 1. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА ........................................................................................................ 2. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ .......................................................................... 2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба бодлого эрх зүйн орчин, үндэсний тогтолцоо ............................................................................................................... 2.2 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал .......................................................... 3. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ (1990 ОНЫ ДАРААХ ШИЛЖИЛТИЙН ҮЕД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ) ................................................................................... 3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал: гэрлэлт, ажил эрхлэлт, амьжиргааны түвшний байдал ...................................................... 3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид хөвгүүдийн боловсролын байдал, болон хүртээмж ........................................................................................................ 3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх .............................................................................. 4. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ ...................................................................... 4.1Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал .................................................................... 4.2 Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл ............................................................................................................. 5. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨНД ТОХИРУУЛАН ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨМЖ ................................... 5.1 Эмзэг байдлыг тогтоох, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, арга хэмжээ ...............................................................
  • 3. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь 2008 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр “Байгаль Хамгаалал Байгалийн Нөөцийн Тогтвортой Менежмент” хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох хийгээд биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлүүдийг шинээр нэгтгэн, “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл” хэмээн өөрчилсөн билээ. Энэхүү хөтөлбөрийн нэгдсэн зорилго нь Монгол орны ой, хээрийн бүсийн уур амьсгалын өөрчлөлтөнд өртсөн биологийн төрөл зүйлийг тогтвортой хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөцийн менежментийн бодлогын зөвлөгөө”, “Байгалийн нөөцийн төвлөрсөн бус менежмент”, “Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа, байгаль орчны боловсрол” гэсэн 3 бүрэлдүүн хэсэгтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шинээр хэрэгжиж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл” хөтөлбөр нь 2009 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд байгалийн баялаг болон биологийн төрөл зүйлийн хадгалалт, тэнцвэртэй ашиглалтаас хамааралтай амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтөнд хүчтэй өртөж буй Монгол орны хөдөөгийн хүн ам тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга замыг жендэрийн линзээр харж төлөвлөх асуудлыг энэ хөтөлбөрт чухалчлан авч үзэж байна. Тэрчлэн “Уур амьсгалын өөрчлөлт ба Биологийн төрөл зүйл“ семинарын тайланд “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагаанууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст харилцан адилгүй нөлөөтэй байж болох тул үйл ажиллагаа нэг бүрийн ялгаатай хүйсүүдэд үзүүлэх нөлөөллийг нягтлан үзэхийг санал болгосон. Аливаа арга хэмжээний төлөвлөлтийн явцад хүйсийн тэгш байдлыг хангах зорилтыг тусгах нь хөгжлийн үйл явц бөгөд төлөвлөсөн үйл ажиллагааны үр шимийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүү хэмжээгээр хүртэх ѐстой гэжээ. (ГТХАН, 2009) Мөн тайланд Монгол дахь жендэрийн байдлын талаар товч танилцуулга хийсэн бөгөөд 7 асуудлаар хөтөлбөрт хандан зөвлөмж гаргажээ. Ялангуяа 3, 5-р зөвлөмжүүд нь уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйтэйгээр боловсруулахыг санал болгосон байна. Мөнтүүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг жендэрийн линзээр харахад хөтөлбөрийн ажилтнуудын жендэрийн талаарх ойлголт мэдлэгтэй чухал болохыг ч зөвлөмжид тусгажээ. ГТХАН-ийн хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн хөдөөгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нөлөөлөл, жендэрийн ялгаатай нөлөөлөлд тулгуурлан дасан зохицох жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтийн талаар байгаа
  • 4. мэдээлэл, тоо баримт болон жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын баримт бичигт тулгуурлан танилцуулах болно. Энэхүү баримт бичгийг бэлтгэж, боловсруулах явцад манай улсад хүйсийн статистик хөгжөөгүй, ялангуяа байгаль орчин, уур амьсгалтай өөрчөлтийг хүйсийн ялгаатай байдлаар харуулсан статистик мэдээлэл болон бусад судалгаанууд нэн ховор буюу байхгүй байсан нь нэлээд хүндрэл учруулж байсан болно. ХОЁР. МОНГОЛЫН ЖЕНДЭРИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 2.1 Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ба нөхцөл байдал Монгол Улс 1990-ээд оноос эмэгтэйчүүд, жендэрийн асуудлыг анхаарах болж жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхийг хангах зорилгоор НҮБ-ын конвенциуд, гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орсон байдаг. Монгол Улсын хөгжилд эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулах, тэдний эрх тэгш байдлыг баталгаажуулах зорилгоор “Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”, 2002 онд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж, 2004 онд Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албыг байгуулснаар жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх үндэсний тогтолцоо бүрэлдсэн. Манай Улс “Мянганы хөгжлийн зорилтууд”-уудыг баталж мөн эдийн засгийн өсөлтийг хангаж ядуурлыг бууруулах бодлогын баримт бичгийг боловсруулахдаа жендэрийн тэгш байдлыг хангах агуулгыг оруулсаныг Дэлхийн банкнаас сайшаан үнэлсэн билээ. Хэдийгээр Монгол Улс жендэрийн бодлого стратегиэ тодорхойлох алхмуудаа тодорхойлж байгаа ч цаашид ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаврлалыг арилгах, хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, эрэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаа болон шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага зүй ѐсоор урган гарч байна. Энэхүү шаардлагын үүднээс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци, түүний нэмэлт протоколын үзэл санаанд нийцүүлэн Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийг батлан түүний нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлж дуусаад байна. Хөтөлбөрт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тохиолдолж байгаа бэрхшээлийг арилгах, тэдний идэвхтэй хамтын оролцоотойгоор хөгжилд хүрэх, юуны өмнө нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангахыг эн тэргүүнд чухалчилж байгаа юм. Монгол Улс хөтөлбөрийг жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх, төр, засгийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоо, хувь нэмэр түүнчлэн үндэсний болон орон нутаг, хандивлагчдын ажиллагааг өргөжүүлэх замаар хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.
  • 5. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас Монголын жендэрийн байдалд үнэлгээ өгсөн судалгаагаар ”Бусад олон улстай харьцуулахад Монголд жендэрийн харилцаа харьцангуй тэгш боловч сүүлийн үед явуулсан судалгаа, үндэсний статистикийн тоо баримтад хийсэн жендэрийн дүн шинжилгээнээс үзвэл шилжилтийн үр дагавар эрэгтэйчүүдэд, эмэгтэйчүүдэд ихээхэн ялгаатай тусчээ” гэжээ. (АХБ, ДБ, 2005) Мөн үнэлгээний үр дүнд шилжилтийн үед гэр бүл, улс төр, эдийн засаг, нийгэм, соѐлын хүрээнд гарсан өөрчлөлт жендэрийн шинэ зөрүү бий болсон гэж дүгнэжээ. Хүснэгт. Жендэрийн хөгжлийн үзүүлэлтүүд (2002-2003) Үзүүлэлт Эмэгтэй Эрэгтэй Хүн амын хүйсийн тархалт (2003) 50,4 49,6 Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 66,5 жил 60,8 жил Сургуульд хамрагдалтын бохир 73 66,3 коэффтициент (бага, ерөнхий, дээд) Насанд хүрэгчдийн бичиг үсэг 97,5 98% мэдэлтийн түвшин (15 ба түүнээс дээш насны хүн амын) Дээд боловсрол эзэмшиж буй хүн 70 30 ам Ажиллах хүч (2002) 51,3 48,7 Нэг хүнд ногдох засварлагдсанг 2,303,20 1,950,70 ДНБ (ам.доллар) Эх үүсвэр: НҮБХХ (2003), Хүний Хөгжлийн Илтгэл Монгол улсын Засгийн газар, НҮБХХ (2003), Монгол улсын Хүний хөгжлийн илтгэл 2003: Хот-хөдөөгийн ялгаатай байдал, УБ хот Монгол улсын 2002 оны ЖХИ (0.679)-ийг ХХИ-тэй харьцуулж үзэхэд ижил түвшинд байна. Энэ нь макро түвшинд жендэрийн харьцаанд тийм ч их зөрүү байхгүйг харуулсан нааштай үзүүлэлт ч АХБ болон Дэлхийн Банкны Монголын улсын жендэрийн байдалд өгсөн үнэлгээгээр:  2000 онд хийсэн Хүн ам, орон сууцны тооллого, амьжиргааны түвшинг оролцооны аргаар үнэлсэн судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй тэргүүнтэй өрхүүд (ЭТӨ) олноор ядууралд нэрвэгдэж, эмэгтэй тэргүүнтэй өрхийн хувь нэмэгдэж байна.  Ядуурлыг жендэрийн мэдрэмжтэйгээр судалсан судалгаа, дүн шинжилгээ, цуглуулсан тоо баримт хомс байна. Амиа аргацаах үйлдвэрлэл болон өрхийн наад захын хэрэгцээг хангах албан бус үйл ажиллагаа ихсэх тусам эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү, охид хөвгүүдээс илүү олон цаг ажиллаж байна. Хөвгүүдийн хөдөлмөр өрх гэрийг тэтгэхэд шаардлагатай байгаа учраас дунд сургуульд элсэн суралцаж буй хөвгүүдийн тоо охидынхоос доогуур байна.  Төрөлт буурч, үүнийг баталгаагүй ирээдүй, хүүхэд төрүүлэн асрах ачааг нэмж үүрэхийг хүсэхгүй байгаагаар олон эмэгтэйчүүд тайлбарлаж байна.  Зах зээлийн эдийн засаг, тэгш байдлыг эрхэмлэсэн хууль тогтоомж байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд гажуудал байсаар байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт, боловсролд оруулах хөрөнгө үр ашиггүйдэж улмаар эдийн засгийн өсөлтөд оруулах эмэгтэйчүүдийн хувь нэмэр алдагдаж байна. Албан ѐсны хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн хувь өндөр хэвээр байна.
  • 6. Үйлчилгээний салбарт ажил олдоно гэж найдсан эмэгтэйчүүд, охид шилжин суурьших хөдөлгөөнийг тэргүүлэх хандлагатай байна. Гэвч ажлын байр хомс хэвээр байгаа бөгөөд хотын захын хороололд ядуурал улам гүнзгийрч байна. Мөн НҮБХХ, Дэлхийн банктай хамтран ҮСГ-аас явуулсан “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа”-гаар нэн ядуу өрхийн 25, нийт ядуу өрхийн 18 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байгаагаас харж болох юм.  Бичил, жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын ажигласнаар эмэгтэйчүүд шинэ нөхцөлд эрэгтэйчүүдээс илүү хурдан дадан зохицож ирсэн байна.  Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн, 10 эмэгтэй тутмын нэг нь бөгөөд 2 хүүхдийн нэг нь хүчирхийлэлд өртсөн мөн хүчирхийлэгчдийн 95 хувь нь эрэгтэйчүүд байна.  УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд 2000 онд 11%-ийг эзэлж байсан бол 2004 онд 6.5%, 2008 онд 5 хувь болж буурсан нь эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хамгаалах, мөн хөгжлийн зарим салбар дахь жендэрийн зөрүүг шийдвэрлэхэд ач холбогдол өгөхгүй байсаар байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд зээл авах бололцоогоор хязгаарлагдмал байна1. Энэ нь, өрхийн тэргүүн бол эрэгтэй хүн гэж үздэгтэй холбоотойгоор хөрөнгийн хууль эрх зүйн өмчлөл нь эрэгтэйчүүдийн нэр дээр байдаг. Орон сууц, мал гэх мэт хувьчлагдсан хөрөнгийн 46% нь зөвхөн нөхрийн нэр дээр, 30.5% нь эхнэр, нөхөр хоѐрын хоѐулангийн нэр дээр, 16 % нь эхнэрийн нэр дээр бүртгэгдсэн байдаг2. Ядуу болон бага орлоготой эмэгтэйчүүдэд хадгаламж, зээлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн байгууллагуудын тоо олширсоор байна. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон хот, хөдөөгийн хооронд үүссэн орлогын тэгш бус байдалд анхаарал хандуулах шаардлага гарч байна. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр (ЖЭМХ) нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн амьдрал дахь оролцооны тэгш байдлыг үнэлдэг үзүүлэлт юм. Монгол улсад ЖЭМХ ихээхэн доогуур түвшинд, тухайлбал, 2002 онд 0.458 байгаа нь улс төр, нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх мэдэл сул байгааг харуулж байна. Хүснэгт. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр, аймаг, хотоор, 2000-2002 он Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр Аймаг, хот 2000 2001 2003 Архангай 0.319 0.301 0.313 Баян-Өлгий 0.267 0.301 0.278 Баянхонгор 0.310 0.316 0.305 Булган 0.280 0.298 0.294 Говь-Алтай 0.300 0.325 0.272 Дорноговь 0.317 0.325 0.325 Дорнод 0.625 0.593 0.612 1 Монгол дахь бичил санхүүгийн дэд салбарын судалгаа, Монгол улсын Засгийн газр, НҮБХХ-ийн судалгааны тайлан, 2004 он 2 ДБ, Монгол дахь жендэрийн асуудлын үнэлгээ, 2003 он
  • 7. Дундговь 0.305 0.304 0.310 Завхан 0.596 0.608 0.611 Өвөрхангай 0.293 0.318 0.330 Өмнөговь 0.639 0.643 0.647 Сүхбаатар 0.301 0.298 0.293 Сэлэнгэ 0.300 0.319 0.310 Төв 0.302 0.339 0.335 Увс 0.303 0.292 0.296 Ховд 0.292 0.327 0.310 Хөвсгөл 0.316 0.298 0.296 Хэнтий 0.624 0.622 0.612 Дархан-Уул 0.294 0.310 0.308 Улаанбаатар 0.513 0.518 0.524 Орхон 0.345 0.323 0.339 Говьсүмбэр 0.321 0.326 0.336 Бүгд 0.435 0.442 0.458 Эх үүсвэр: 2003 оны Монголын Хүний хөгжлийн илтгэл, ҮСГ Манай улсын хувьд шилжилтийн үр дагаврууд нийгэм, эдийн засгийн гол гол салбарт жендэрийн ялгаа гарч, улмаар ихсэж байна. Зураг 4.1 Ядуурлын түвшин, өрхийн тэргүүний хүйсээр Эрэгтэй тэргүүнтэй 60 Эмэгтэй тэргүүнтэй 50 40 30 20 10 0 Нийслэл Аймаг Сум Хөдөө Эх сурвалж: ҮСГ, 1998 оны АТС, Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл, 2003 Ядууралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь илүү өндөр, эмэгтэй тэргүүнтэй өрхүүд ядууралд өртөх эрсдэл илүү өндөртэйд тооцогдож байна. ҮСГ-ын 2002-2003 оны Ажиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр эдийн засгийн идэвхтэй хүн амд эмэгтэйчүүд 48 хувийг эзэлж байгаа ч бүртгэлтэй ажилгүйчүүдийн 54.3 хувь нь эмэгтэйчүүд байна. 2002-2003 оны Хүн амын амьжиргааны түвшний судалгаагаар нийт ядуу өрхийн 43.9 хувь нь эмэгтэй тэргүүнтэй байна. Хөдөлмөрийн зах зээлд жендэрийн гажуудал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зарим ажил, албан тушаал илүү тохиромжтой хэмээх ялгаварлан гадуурхах үзэл хандлага зэргээс үүдэн хөгжлийн бололцоог үр дүнтэй ашиглах талаар эрэгтэй, эмэгтэйгээр ялгаа гарч байгаа нь тодорхой байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн гэр бүлээ асран тэтгэх, нөхөн үржихүйн
  • 8. үүргээ гүйцэтгэх хөдөлмөрийг хөлстэй ажил эрхлэлтэнд тооцдоггүй буюу эмэгтэйчүүдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дутуу үнэлсээр байна. Монгол Улс МХЗ-д 2015 онд ядуурлыг 18 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд эдийн засгийн өсөлтийн үр шимийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тэгш хүртэх боломжийг бүрдүүлэхийг чухалчилж байна. Ажилгүй болон ядуу эмэгтэйчүүдийн орлого олох гол үүсвэр нь албан бус салбар болсон ба ҮСГ-ын 2002-2003 оны ажиллах хүчний түүвэр судалгаагаар энэ салбарт ажиллагсадын 45 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэжээ. 2.2 Бодлогын орчин Монгол улс жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Үндсэн хуулиндаа (1992) тунхаглаж, нийгэм улс төр, эдийн засгийн бүхий л салбарт адил тэгш боломж бүрдүүлэхийн төлөө олон улсын гэрээ конвенци, зорилтын үзэл санаатай нийцүүлэн үндэсний бодлогын баримт бичгүүдэд батлан гаргасан байдаг. Ялангуяа 1995 онд Бээжин хотноо хуралдсан дэлхийн эмэгэйчүүдийн 5-р бага хурал, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахын төлөө хамтын ажиллагаагаа хөгжүүлэн дайчлахыг улс орнуудын Засгийн газар болон бусад оролцогч талуудад уриалснаар 1996-2002 онд Монгол улсын Засгийн газар “Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд эмэгтэйчүүд ба эдийн засаг, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, ОНМХ, хүрээлэн байгаа байгаль орчин, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдал, өрх гэр, үндэсний уламжлал, удирдлага, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба хүний эрх, үндэсний тогтолцоо гэсэн улс орны хөгжилд нөлөө бүхий нийтлэг 10 багц зорилтыг хэрэгжүүлжээ. (ЖТБҮХ, НҮБЭХС, 2006) 2002 онд Жендэрийн тэгш байдлыг үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, 2004 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хороог байгуулснаар жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх үндэсний тогтолцоо бүрдсэн төдийгүй жендэрийн асуудлыг салбарын яамдын бодлого төлөвлөлтөнд тусгах, МХЗ-ын зорилготой нийцүүлэн жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнг Засгийн газрын 237-р тогтоолоор томилон ажиллуулж эхэлсэн байна. ( ЖТБҮХ, НҮБЭХС, 2007) МХЗ, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр зэрэг нь хууль , эрх зүйн зохицуулалтыг шаардаж байгаа бөгөөд Монгол улсын үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн жендэрийн тэгш байдлыг хангах, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг бодитой хангах зорилгоор Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулаад байна. 2.3 Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, хот хөдөөд ялгаатай байгаатай уялдан хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш бус байдлын асуудал хөндөгддөг. Хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш байдал, чадваржилтын асуудлыг хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдэд тусгалаа олсон. Ялангуяа
  • 9. 2003 онд шинэчилэн найруулсан Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн гуравдугаар хэсэгт “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал”- ийн талаарх зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд багтсан. Хөтөлбөр дэх “Хөдөөгийн хөгжил дэх жендэрийн тэгш байдал” бүрэлдэхүүн хэсэг нь 3 зорилт, 3 үр дүн, 23 үйл ажиллагаанаас бүрдэж байгаа бөгөөд хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх, ядуу эрэгтэй, эмэгтэй малчид, ногоочид болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хөдөлмөрөө хорших хэлбэрийг дэмжих, тэрхүү хэрэгцээнд тулгуурласан чадавхийг бэхжүүлж, санхүүгийн туслалцаа үзүүлэх, эхийн эндэгдэл, ялангуяа хөдөөгийн малчин эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар хүлээх хамтын хүлээх хариуцлагыг бий болгох, хөдөөгийн хөвгүүдийн сургалт завсардалтыг бууруулж, хөдөөгийн эмэгтэй, эрэгтэйчүүд боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай болох, мэдээлэл авах орчинг бүрдүүлэхэд анхаарна гэжээ. Хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг 3-ын “Байгаль орчин” гэсэн зорилгод зохисой хөгжлийн үндсэн зарчимд тулгуурлан бүс нутгийн хөгжлийн онцлогт тохируулан байгалийн нөөцийг хамгаалах, бэлчээрийн эрсдэлтэй тэмцэх тогтвортой менежментийг хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд чиглэсэн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн санаачлагыг урамшуулан дэмжинэ гэсэн. Энэ зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлд байгаль орчинд учирч буй хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, эрсдлийн удирдлага, механизмыг орон нутагт бий болгож хөгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, газар, байгалийн нөөцийн тэгш хуваарилалт, экосистем болон түүний эрүүл мэнд, амьдралд үзүүлэх нөлөөллийн талаарх бүс нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулахад эмэгтэйчүүдийг өргөнөөр оролцуулах, байгаль орчинд үзүүлж буй хор нөлөө, хохирол, байгалийн нөөцийн хуваарилалт дахь жендэрийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ гэж бодлогын баримт бичгүүдэд тусгажээ. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр нь анх удаагаа хөдөөгийн хөгжил, бэлчээр, байгаль орчны менежментийн асуудлыг жендэрийн агуулгаар авч үзсэн нь бодлогын баримт бичиг болсон билээ.
  • 10. ГУРАВ. ХӨДӨӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ШИЛЖИЛТИЙН ДАРААХ ЖИЛҮҮДЭД БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТЭД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ 3.1 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал (нийгэм хүн зүйн байдал, ажил эрхлэлт, орлогын байдал) Нийгэм хүн ам зүйн байдал 2009 оны байдлаар 716.5 өрх, түүний 61.5 хувь нь хотод, үлдсэн 31.5 хувь нь буюу 276.1 өрх нь хөдөөд байна. Нийт хүн амын 48.9 хувь нь эрэгтэйчүүд, 51.1 хувь нь эмэгтэйчүүд, хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96 байна. Хүн амын дундаж наслалтын байдлыг хүйсээр нь авч үзвэл 2009 онд эрэгтэйчүүд 64.33, эмэгтэйчүүд 71.79 байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 2009 онд 81.2 мянга болж 2008 онтой харьцуулахад 5.8 хувиар өсчээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 67.1 хувь нь буюу 54482 нь аймаг, сумын төв болон хөдөөгийн эмэгтэйчүүд байна байна. Мөн оны байдлаар гэр бүлгүй, 16 хүртэлх насны хүүхэдтэй 42327 эмэгтэй байгаагийн 27326 нь аймаг, сум, хөдөөд амьдарч буй эмэгтэйчүүд эзэлж байгаагаас харвал хөдөөд насанд хүрээгүй, гэр бүлгүй охидын төрөлт төв суурин газартай харьцуулбал арай илүү байна. Харин гэр бүл цуцлалт төв суурин газар илүү байгаа нь 2009 онд 34071 гэрлэлт бүртгэгдснээс 17734 нь аймаг, сум, хөдөөд ногдож байгаагаас мөн онд гэр бүл цуцлалтын 60 хувь нь Улаанбаатарт ногдож байгаагаас харагдаж байна (ҮСГ, 2008) ХАА-н салбарын байдал Хөдөө аж ахуй нь манай орны уламжлалт салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэж хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байгаагийн хувьд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэг үндэс байсаар ирсэн, өнөө ч энэ ач холбогдлоо алдаагүй байна. Монгол улсын нийт хүн амын 43.4 хувь нь хөдөө хагас суурин нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. 2008 оны байдлаар статистикийн мэдээгээр 34 802.9 сая толгой малтай, 170.5 мянга, мал бүхий өрх 60 мянга орчим, нийт 350 гаруй мянган малчин байна. Нийт хүн амын гуравны нэг нь мал аж ахуйн орлогоор амьдардаг бөгөөд гуравны хоѐрыг шууд бус байдлаар хүнс, тэжээлээр хангадаг.
  • 11. Эх сурвалж: ҮСГ, 2008 оны статистикийн эмхтгэл Хөдөө аж ахуйн салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн байдал Мал аж ахуйн салбарт нийт ажиллагсдын 34.5 хувь нь ажиллаж, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг үйлдвэрлэж, экспортын орлогын 12.5 хувийг бүрдүүлж байна. Хүснэгт 2.1 Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын гүйцэтгэх үүрэг (хувиар) Онуудаар Үзүүлэлтүүд 2000 2003 2004 2005 2006 2007 2008 2009 Дотоодын нийт бүтээг- 33.4 19.4 21.3 21.7 20.2 20.5 18.8 21.1 дэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эзлэх хэмжээ ХАА-н бүтээгдэхүүнд мал 87.6 81.2 82.1 82.2 90.1 91.3 91.1 82.5 аж ахуйн салбарын эзлэх хэмжээ Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл , 2009 Хөдөө аж ахуйн салбарт ажиглагсадын 55.7 хувийг эрэгтэйчүүд, 44.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол хөдөөд ажиллаж байгаа хүн амын 29.3 хувь нь эрэгтэйчүүд, 23.8 хувь нь эмэгтэйчүүд болж байна. Ерөнхийдөө эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эмэгтэйчүүдийнхээс 5.4 пунктээр илүү байна. (Хүснэгт 2.1) Хүснэгт 2.1 15-аас дээш насны хүн амын хөдөлмөр эрхлэлт, хүйсээр болон сонгосон үзүүлэлтээр Хөдөлмөр эрхлэгч хүн Сонгосон үзүүлэлтүүд Хот Хөдөө ам (%)
  • 12. Эмэгтэй Эмэгтэй Эмэгтэй Эрэгтэй Эрэгтэй Эрэгтэй Бүгд Бүгд Бүгд ХАА, загас болон ан агнуур, ойн 100.0 55.7 44.3 47.0 24.8 22.2 53.0 29.2 23.8 аж ахуй Уул уурхай, олборлох үйлдвэр 100.0 75.0 25.0 81.4 60.6 20.7 18.6 14.4 4.3 Боловсруулах үйлдвэр 100.0 45.4 54.6 90.1 39.8 50.4 9.9 5.7 4.2 Цахилгаан , хий үйлдвэрлэл, 100.0 75.0 25.0 88.1 65.0 23.1 11.9 10.0 1.9 усан хангамж Барилга 100.0 74.5 25.5 94.9 70.8 24.1 5.1 3.6 1.5 Бөөний болон жижиглэн 100.0 48.6 51.4 86.0 42.9 43.1 14.0 5.7 8.3 худалдаа, гэр ахуйн барааны засвар Зочид буудал, зоогийн газар 100.0 29.1 70.9 89.1 25.5 63.6 10.9 3.6 7.3 Тээвэр холбоо 100.0 71.7 28.3 82.2 57.5 24.7 17.8 14.3 3.6 Санхүүгийн гүйлгээ хийх үйл 100.0 40.0 60.0 80.0 33.3 47.7 20.0 6.7 13.3 ажиллагаа Үл хөдлөх хөрөнгө, түрээс, 100.0 53.4 46.6 91.3 49.5 41.7 8.7 3.9 4.9 бизнесийн үйл ажиллагаа Төрийн удирдлага, батлан 100.0 72.3 27.7 73.2 52.2 21.0 26.8 20.1 6.7 хамгаалал Боловсрол 100.0 28.7 71.3 70.3 19.8 50.5 29.7 8.9 20.8 Эрүүл мэнд нийгмийн халамж 100.0 19.9 80.1 74.5 13.1 61.4 25.5 6.9 18.6 Бусад 100.0 55.0 45.0 91.1 48.9 42.2 8.9 6.0 2.8 Бүгд 100.0 54.0 46.0 47.0 24.8 22.2 53.0 29.2 23.8 Эх сурвалж: Хүн ам, орон сууцны тооллого, ҮСГ, 2000 1990 оноос хөдөө аж ахуйн салбарт явагдсан өмч хувьчлалаар хөдөөгийн малчин өрх хувийн өмчтэй болсон сайн талтай ч хөдөөд эмэгтэйчүүд гол ажиллах хүч болж, өрхийн хэрэглээний бүхий л зүйлсийг үйлдвэрлэж, малын ашиг шимийг боловсруулах ажлыг эрхэлж, үр хүүхэд төрүүлэх, асрах, хүмүүжүүлэх болон гэр бүлийн бусад гишүүдийг асран хүмүүжүүлэх ажлыг давхар үүрч байна. (ЭМЯ, НҮБХАС, ЗХЖТ, 2003) 3.2 Хөдөөгийн эмэгтэйчүүд болон ахмад, залуу эмэгтэйчүүд, охидын боловсролын хүртээмж болон боловсролыг дээшлүүлэх боломж Монгол улс эмэгтэйчүүдэд боловсрол олгох асуудлаар томоохон амжилтанд хүрсэн орнуудын тоонд багтдаг. Социализмын үеэс бага, бүрэн дунд болон дээд боловсролын түвшинд охидын сургуульд хамрагдалтын түвшин хөвгүүдийнхээс ямагт илүү байсаар ирсэн. Шилжилтийн жилүүдээс хөвгүүд, охидын сургуульд хамрагдалтын хувь буурсан хэдий ч бүрэн дунд болон дээд боловсролын түвшинд нэг хүйс рүү хэлбийсэн ялгаа ихсэж байна хэмээн үздэг. Энэ талаар МХЗ-уудын хэрэгжилтийн байдлын тухай илтгэлд бүрэн дунд боловсролын сургуульд хамрагдалтын нийт түвшинд охидын эзлэх хувь 20 хувиар, дээгүүр байгаа бөгөөд их дээд сургуульд суралцагч оюутнуудын 70 хувь нь охид байна гэжээ.
  • 13. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын бүх иргэн сурч боловсрох эрхтэй бөгөөд суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй6 гэсэн тодорхой заалт байдгийн дээр төрөөс боловсролын салбарт баримтлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй бодлого, боловсролын тогтолцооны шинэчлэл, боловсрол олгох үйл ажиллагааны үндсэн зарчмууд үйлчилдэг билээ. Хэдийгээр хууль тогтоомжид жендэрийн тэгш байдал, эрхийн агуулга тусгагдаагүй ч бүх нийтээр сурч боловсрох, хүйсээс үл хамааран гэж заасан нь хөвгүүд, охидын сурч боловсрох, боловсрол эзэмшихэд эрх нь тэгш байна хэмээн үзэж байгааг илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн тэгш бус байдлыг 2005 онд бага болон дунд боловсрол эзэмшигчдийн дунд, 2015 он гэхэд бүх шатны боловсролын түвшинд арилгахаар тусгасан бол МХЗ-уудад бага боловсролын сургалт, 1-5 дугаар ангид суралцагсадын хамрагдалтын байдал, 15-24 насны залуучуудын бичиг үсэг тайлагдалт, бага, дунд, дээд боловсрол эзэмшиж буй охид хөвгүүдийн харьцааны асуудлыг чухалчлан авч үзсэн. Харин нь боловсрол эзэмших тэгш боломжийг олгосон ч хөвгүүд, охидын ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж, тэдний боловсрол тэгшээр эзэмших, түүнийхээ үр шимийг тэгш хүртэх байдлыг баталгаажуулж, хараахан чадаагүй байна (“Хүний эрх”сэтгүүл, 2008) Хүснэгт. Бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын зарим үзүүлэлтүүд, мян.хүнээр Сонгосон үзүүлэлтээр Нийт Үүнээс эмэгтэй Ерөнхий боловсролын сургуульд 522.1 262.6 суралцагчдын тоо Ерөнхий боловсролын сургуульд 3.4 1.5 эчнээгээр суралцагчдын тоо Сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн 4.4 1.7 тоо ЕБС төгсөгчдийн тоо 89.8 46.5 Эх сурвалж: ҮСГ, 2009 2006 оны байдлаар нийт суралцагсдын 51 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба ЕБС-д сургуульд орох үеийн хүйсийн харьцаа тэнцвэртэй, харин ахлах ангиас охидын давамгайлал бүхий хүйсийн тэнцвэргүй байдал ажиглагдаж байн. Өөрөөр хэлбэл боловсролын түвшний шатлал нэмэгдэх тусам охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдэж байна. Манай улсад хөдөөд хөвгүүд, охидын сургуульд хамрагдалт, ЕБС-д суралцахад хүйсийн ялгаатай байдал асуудал болсон хэвээр байна. Ялангуяа охидтой харьцуулахад эрэгтэй хүүхдийг сургууль завсардуулах нь илүүтэй тохиолдож байгаа бөгөөд сургууль завсардуулахад хүргэж байгаа гол шалтгаан нь мал хариулуулах, дотуур байрны хүрэлцээгүй, боловсролын шууд зардал өссөн зэрэг нь сөргөөр нөлөөлж байна. 1990-ээд оноос мал хувийн өмчид шилжсэнээр хөвгүүдийн хэрэгцээ, сонирхолыг үл харгалзан сургууль завсардуулан мал маллуулах болж, харин охидод сурч боловсрох боломжоор нь илүүтэй хангаж байна. Хөдөөгийн
  • 14. хөвгүүд, охидын ЕБС-д хамран сургалт, боловсрол хүртээмжийн ялгаатай байдалд эцэг эхчүүдийн уламжлалт хандлага хүчтэй нөлөө үзүүлсэн хэмээн зарим судлаачид үзсэн байдаг. Эх үүсвэр: ҮСГ, 2009 ҮСГ-ын 2009 оны Статистикийн эмхтгэлээс харахад сургууль завсардалтын тоо буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа ч хөдөөд суралцах насны хөвгүүдийн дунд сургууль завсардалт байсаар байна. 2009-2010 оны хичээлийн жилд охидтой харьцуулахад хөвгүүдийн сургууль завсардалт хоѐр дахин их байна. Жишээ "Ямар нэг шалтгааны улмаас эрэгтэй эсвэл эмэгтэй хүүхдийнхээ аль нэгийг сонгон суралцуулах шаардлага гарвал Та ямар сонголт хийх вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 58,2 хувь нь "охиндоо боломж олгоно" гэсэн бөгөөд "эрэгтэй хүүхэд боловсрол эзэмшээгүй ч нийгэмд байр сууриа олоод, амьдралаа аваад явчихна, харин эмэгтэй хүн боловсрол, мэргэжилтэй бол “төрөлх” сул дорой байдлаа даван туулж, бусдын дор орохгүй аж төрж чадна” гэсэн байр сууринаас хандаж байв. Мөн эмэгтэйчүүд илүү суралцаж байгаа шалтгааныг судалгаанд оролцсон эцэг эхчүүд: 1. Эмэгтэй хүүхэд айл гэрийн эзэгтэй, хүүхдийн эх болдог учир бусдад гологдохгүй байх 2. Өөрөө өөрийгөө авч явах, тэжээх чадвартай болох; 3. Боловсролгүй эмэгтэй, эрэгтэй хүний адилаар хүнд хүчир ажил хийх бололцоогүй; 4. Хүүхэд төрүүлж, өсгөх зэргээр цаг хугацаа алддаг зэрэгтэй холбон тайлбарлажээ. (Эх сурвалж: 2003-2005 онд явуулсан “Боловсролын тогтолцоон дахь хүйсийн асуудал ) Суралцагсдын дунд бий болсон хүйсийн ялгаатай байдал ялангуяа хөдөөд цаашдаа нэлээд хугацаанд хадгалагдах төлөвтөй байна (O.Сарантуяа, 2006)
  • 15. Дүн шинжилгээний явцад боловсролын статитик мэдээллийг хүйсээр болон хот хөдөөгөөр нь ангилсан мэдээллүүд хомс байгаа нь ажиглагдсан бөгөөд энэ нь хөдөөгийн хөвгүүд, охид болон эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн боловсролын хүртээмж, чанар, боломжийн талаар дүгнэлт хийхэд хүндрэл учруулж байлаа. 3.3 Эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх 1990 оноос хойш эхэлсэн ардчилсан өөрчлөлт шинэчлэлт нь эмэгтэйчүүдийн эрхийг улам баталгаж, тэр нь 1992 оны Үндсэн хуулинд тусгалаа олсон (МХЗ-ын хэрэгжилтийн байдал илтгэл, 2003) Монгол улсын Үндсэн хуулиар эмэгтэй хүн гэрлэж байж, газар эзэмших эрхтэй байна. Мөн түүнчлэн Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль болон Эрүүгийн хуулинд эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших, өвлөх эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлд гэр бүлийн хөрөнгө хоѐр төрлийн эд хөрөнгөөс бүрдэж, гэр бүлийн хуваарьт хөрөнгө, гэр бүл хамтран амьдарсан хугацаанд бий болох хөрөнгө буюу хамтран өмчлөх хөрөнгөд хамаардаг. 2002 онд УИХ-аас газрын хувьчлалын шийдвэрийг батлан гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу хотын ба хотын захын газрын хагас хувийн өмчийн тогтолцоог өргөжүүлж, үүний үр дүнд газар ашиглах, эзэмших эрхийг солих, өвлүүлэх, худалдах эрхтэйгээр удаан хугацаатайгаар эзэмшүүлэх, барьцаалан түрээслүүлэх боломжтой болсон байна. Өрх гэр хувьчилж авсан газрын гэрч илгээнд насанд хүрсэн бүх гишүүдийнхээ нэрийг тодорхойлж бичүүлэх үүрэгтэй болжээ. Өнөөг хүртэл хувьчлалын явцад газрын бүртгэлийг эрэгтэйчүүдэд эсвэл хамтарсан байдлаар бүртгэж байгаа эсэхийг тодруулах мэдээлэл байхгүй байгаа учраас өмчлөл ямар хандлагатай болсныг мэдэх аргагүй байна. (АХБ, 2005) Ялангуяа газар эзэмших, ашиглах тал дээр эмэгтэйчүүд, жендэрийн тэгш эрхийг хангах идэвхтэй байр суурь, энэ талаар хууль тогтоомжид хангалтгүй байгаагаас гадна газар өмчлөх эрхийн талаар гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхрүүдийн мэдлэг ойлголт жигд бус байна. Газар хувьчлалд эмэгтэйчүүдийг оролцуулах, газар хувьчлах тухай хуулийг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг жендэрийн өнцгөөр авч үзэж судлах, хамтарсан газар өмчлөл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон гэр бүл салаттай холбоотой өмчлөлийн харилцааг хууль тогтоомжид тэнцвэртэй байдлаар тусгах шаардлага амьдралаас урган гарч байна. Хэдийгээр зах зээлийн нийгэмд өмч хувьчлал явагдаж иргэн бүр өмчтэй болох боломж бүрдсэн хэдий ч өмч хувьчлалын явцаас эрэгтэйчүүдтэй харьцуулахад ихээхэн дутуу хувь хүртсэн гэж зарим судлаачид дүгнэсэн байна. (Шилжилтийн үеийн дэвшлийг зураглахуй: Монголын эмэгтэйчүүд, 2000) Энэ талаар эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд явуулсан өмч хувьчлалын явцад улсаас иргэдэд олгосон хувьчлан олгосон орон сууц, мал сүрэг, газрыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш хуваарилсан гэх боловч үнэн хэрэгтээ тэдгээрийг өрхийн тэргүүн эрэгтэйчүүдийн нэр дээр бүртгэн, тэдэнд захиран зарцуулах давуу эрх мэдлийг олгожээ. (НХХЯ, МУИС, НҮБХХ, 2006) Ялангуяа өмч хувьчлалын алдаатай бодлого нь хөдөөгийн малчин
  • 16. эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачааллыг нэмэгдүүлжээ. (Ц.Одгэрэл, 2000) 3.4 Бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн шийдвэр гаргахад түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 2000 онд Нийтийн эзэмшлийн байгалийн нөөцийн тогтвортой менежмент (НЭБНТМ) төсөл нь Монгол орны гурван ялгаатай экосистемийг төлөөлүүлэн Төв аймгийн Лүн сум, Архангай аймгийн Хотонт, Баян-Өлгийн аймгийн Дэлүүн суманд хэрэгжиж эхэлсэн бөгөөд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн арга барилыг баримталж ирсэн. Нутгийн иргэдэд түшиглэсэн БНМ- ийн арга барилыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүхий л үе шатанд (дүн шинжилгээ, төлөвлөлт, шийдвэр гаргалт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ) нутгийн хүмүүс, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд зэрэг нийгмийн бүлгүүдэд адил тэнцүү боломж олгох, өөрөөр хэлбэл эдгээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай үүрэг оролцоо бүхий нөөц баялгийн эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч ажиллаж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэж, дүн шинжилгээ хийхгүйгээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан билээ. Тэгээд ч нүүдлийн соѐл иргэншилтэй, бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн хэв шинж бүхий эдийн засгийн үйлдвэрлэл зонхилсон Монгол орны хувьд байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц дахь эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн мэдлэг, чадварыг үл тоомсорлож буй тохиолдол олон байна. Жишээ: ББНМ-д яагаад Жендэрийн асуудлыг чухалчлан авч үзэв? Хүн төрөлхтөн юуны түрүүнд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоѐр бүлэг хүмүүсээс бүрддэг. Эрэгтэй, эмэгтэйчүүд нийгэмд ялгаатай байр суурь эзэлж, ялгаатай үүрэг гүйцэтгэдэг. Жендэрийн дүн шинжилгээ нь бэлчээрийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон байгалийн нөөцийн бусад (ан агнуур, жимс түүх) чиглэлд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн гүйцэтгэж буй ялгаатай бөгөөд өөрчлөгдөн буй үүрэг, хариуцлага, сонирхлыг тодорхойлох боломж олгодог. Жендэрийн дүн шинжилгээ нь байгалийн нөөцийн менежментэд хүний хүчин зүйлийг онцлон авч үзэх, түүнчлэн малчин өрх, нутгийн олон нийтийн түвшинд эмэгтэйчүүдийн ойлголт, сонирхлыг бүрэн харгалзан үзэхгүй байгааг харуулахад тусалдаг. Ялгаатай эрх мэдэл эдэлж, ялгаатай үүрэг оролцоо бүхий, нөөц баялгийн эзэмшиж, ялгаатай хэрэгцээтэйгээр ялгаатай нөхцөлд амьдарч ажиллаж буй эрэгтэй эмэгтэйчүүдийн байдлыг авч үзэхгүйгээр хөгжлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Иймд жендэрийн дүн шинжилгээгүйгээр хүний хөгжлийг хангаж, хөгжлийг хурдасгах улмаар жендэрийн тэгш байдлыг тогтоох аргагүй юм. Аливаа хөгжлийн бодлогын үр шимийг эрэгтэй эмэгтэйчүүд адил тэгшээр хүртэх боломжийг нөхцлийг бүрдүүлэх ѐстой. Ингэхийн тулд энэ бүхний эхлэл бол яах аргагүй жендэрийн дүн шинжилгээ юм. (Ронный Верной нар, 2005) 2002 оноос эхлэн НЭБНТМ төсөл бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг
  • 17. илрүүлж, шинжлэхийн тулд нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн ойлголтыг (санаа, сонирхол, бодол) бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд хэрхэн тэгш тусгах вэ гэсэн асуудалд онцгой анхаарал тавьсан болно. ХТБНМ арга барил нь үйл ажиллагаа, эерэг өөрчлөлт гаргахад мөн чиглэж байна. Нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ талаас нь харвал энэ нь эмэгтэйчүүд сургалт, бусад үйл ажиллагаанд оролцох, шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх, бататгахад нь дэмжлэг, онцгой анхаарал үзүүлэхийг хүсч байж болно гэсэн үг юм. Энэ нь биднийг нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны практик руу хөтөлж аваачиж байгаа юм. Манай төсөл Монгол орны нөхцөлд анх удаа БНМ-д нийгэм жендэрийн дүн шинжилгээг судалгааны гурван бүсэд хийсэн бөгөөд энэхүү нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээг байгалийн нөөцийн менежментийн судалгаанд тусган авч үзсэн юм. Энэхүү нийгэм жендэрийн судалгаагаар: 1. Эмэгтэйчүүдийн ойлголт, мэдлэгийг (сонирхол, хэрэгцээ, санаа бодол) бэлчээрийн болон байгалийн бусад нөөцийн хосолсон менежментийн гэрээнд хэрхэн тэгш тусгах вэ? 2. Байгалийн нөөцийн менежментийн судалгаанд нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ хийх нь өөр өөр сонирхогч талуудын хувьд юу гэсэн үг вэ? 3. Нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээ хийхэд янз бүрийн сонирхогч талуудаас ямар үндсэн чадвар шаардагдах вэ? 4. Эерэг болон сөрөг ямар хүчин зүйл байна вэ? Хүснэгт. Нийгэм болон жендэрийн судалгаанд хүлээгдэж буй үр нөлөө, баримталсан онол Эмэгтэйчүүд, Хосолсон менежментэд БНМ-д жендэрийн үүрэг эмэгтэйчүүдийн бүлгийн эмэгтэйчүүдийн оролцоо чадавхжилт - Эмэгтэйчүүдийн бүлэг - ХМ-ийн гэрээний талаар - Хамтлаг бүрт зэрэг сонирхогч шийдвэр гаргахад эмэгтэй, эмэгтэйчүүдийн бүлгийг талуудын ойлголтыг эрэгтэйчүүдийн тэгш эрх, (Байгалийн нөөцийн оролцогч хамтлагийн байр суурь, тэгш байдлыг менежментийн нэг гол түвшинд судална тодорхойлсон байна. оролцогч тал гэж үзэн) хамтлаг. - ХМ-ийг хэрэгжүүлэхэд зохион байгуулсан - Хосолсон менежментийг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн байна. “нийгэмшүүлэхэд” үүрэг, хариуцлагыг - Төслийн судлаач, бусад шаардагдах нийгэм- тодорхойлж, сумын түвшинд сонирхогч талууд сэтгэл зүйн болон ХМ-ийн багт эмэгтэйчүүдийг оролцооны арга, ОХШҮ жендэрийн хүчин оролцуулах боломжийг аргын талаар зүйлийг судална. хангана. эмэгтэйчүүдийн бүлэгт - Хосолсон менежментэд - Эмэгтэйчүүдийн бүлгүүд сургалт явуулсан байна. оролцох хүсэл сонирхол, ХМ-ийн (бэлчээр болон - Судалгааны гурван учир холбогдлын тухай байгалийн бусад нөөц) гэрээ талбарын эмэгтэй, эрэгтэй байгуулах, хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн бүлэг хүмүүсийн ойлголтын хяналт-шинжилгээ хийх харилцан туршлага ялгааг илрүүлнэ бүхий л үйл явцад өөрсдийн солилцсон байна. - Хамтлагийн түвшинд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг эмэгтэй, эрэгтэй авч үзсэн байна.
  • 18. хүмүүсийн нийгэм- - Судалгааны явцад хамтлаг сэтгэл зүйн болон болон малчин өрхийн жендэрийн тэгш эрхийн хооронд, хамтлаг болон БЗД, асуудлыг судална хамтлаг болон СЗД-ын - Эмэгтэй, эрэгтэй хүмүүс хооронд ХМ-ийн гэрээ өрхийн орлогод оруулж байгуулах, оролцогч буй хувь нэмэр, ялгааг талуудын үүрэг, хариуцлагад үнэлсэн байна. гарч буй өөрчлөлтийг судалсан байна. Бид БНМ-д нийгэм жендэрийн судалгааг хийхдээ орон нутгийн бүх оролцогч талууд, тухайлбал баг, сумын захиргааны ажилтнууд, хамтлагийн гишүүд, эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулж хамтын оролцоотой судалгааг хийсэн билээ. Нийгэм жендэрийн дүн шинжилгээг хийхдээ дэлхий нийтэд баримталж буй дараах хандлагуудыг харгалзан үзсэн болно.  “Эмэгтэйчүүд хөгжилд –эмэгтэйчүүд тэгш эрх, ядуурлын эсрэг“ /WID/  “Эмэгтэйчүүд ба хөгжилд”-эмэгтэйчүүд өөрөө хөгжлийн түлхүүр гэж үзэх хандлага /WAD/  “Жендэр ба хөгжил-эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөгжил дэх тэгш оролцоо /GAD/  “Эмэгтэйчүүд, байгаль орчин ба хөгжлийн сонголтууд-Эрэгтэйчүүдийн тэргүүлэх оролцоо, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш бус оролцоо” /WED/  “Постмодернизм ба хөгжил-хөгжиж буй орны эмэгтэйчүүдийн дуу хоолой, шийдвэр гаргахад тэгш оролцоо” /PAD/ Зураглал. Нийгэм болон жендэрийн дүн шинжилгээний зохион байгуулалт ХМ-д эмэгтэйчүү- дийн санаа бодол Хамтлаг БНМ-д Сүлжээ, жендэрийн (Эмэгтэйчүүд, эмэгтэйчүү- ялгаа эрэгтэйчүүд) дийн бүлгийн эрх мэдэл Уламжлал, шилдэг туршлага
  • 19. Энэ судалгаанд Хөдөөгийн оролцоот үнэлгээний (ХОҮ) арга хэрэгсэл болон тоон судалгааны асуулгын аргыг ашиглав. ОХХҮ-ний арга хэрэгсэлд фокус бүлгийн хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ярилцлага, өрхийн асуулгын судалгаа, аман түүх, улирлын диаграм, судалгааны талбар дахь ажиглалт багтсан. Бэлчээр, байгалийн нөөцийн менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл цуглуулахад бүлгийн хэлэлцүүлэг, судалгааны талбарт хийх ганцаарчилсан ярилцлага ажиглалтын аргуудыг хэрэглэсэн билээ. Судалгааны үр дүнд тулгуурлан, сонирхогч гол талуудын (малчин ба хамтлагийн тэргүүн; хамтлаг ба орон нутгийн засаг дарга) дунд байгуулах хосолсон менежментийн гэрээг шинэчилж, өөрчлөн боловсруулсан бөгөөд эмэгтэйчүүдийн санаа, бодлыг тусгалаа. Жендэрийн дүн шинжилгээ нь микро, мезо, макро түвшний хувьд, байгалийн нөөцийн менежмент, шийдвэр гаргах үйл явц дахь жендэрийн үүргийг тодорхойлов. Түүнчлэн макро түвшний судалгаа нь засгийн газрын бодлогод дүн шинжилгээ хийсэн болно. Эмэгтэйчүүдийн бүлгийн олон нийтийн бүлэг хоорондын харилцан туршлага солилцох явдлыг дэмжиж, судалгааны талбарууд дахь мэдээллийн сангийн төвөөр дамжуулан эмэгтэйчүүдийн бүлгийн сүлжээ бий болгоход нөлөөлсөн юм. 2002 оноос төслийн судлаачид нийгэм жендэрийн асуудлаар дараах судалгаануудыг хийжээ. Үүнд: - БНМ дэх хүйсийн үүрэг (2002) - БНМ-ийн хамтлагт оролцогч талуудын санал бодлыг макро, микро, мезо түвшинд судлах нь, (2003) - Байгалийн нөөцийн хосолсон менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо, (2003) - БНМ дэх нийгэм жендэрийн дүн шинжилгээ (2005) - Монгол дахь бэлчээрийн менежментэд жендэрийн үүрэг (2007) - ОХШҮ-ний аргууд (2005 оноос) - ОХШҮ-ний аргаар эмэгтэйчүүдийн бүлгийн санаа бодлыг судлах нь (2007) - Оролцооны болон жендэрийн дүн шинжилгээний арга зүйг бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн хамтлагуудад хэрэглэх нь (2007 оноос) Бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг, хариуцлага, сонирхлын ялгааг илрүүлж, шинжлэхийн тулд жендэрийн дүн шинжилгээгээр судлан шинжилсэн. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйд эрэгтэй, эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг ч байгалийн нөөцийн хэрэглээ, шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явцад эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, тэдний оруулж буй хувь нэмрийг зохих ѐсоор үнэлэх, эмэгтэйчүүдийн мэдлэг, чадварыг байгалийн нөөцийн менежментэд авч үзэж судлах нь судлаачдын хувьд сонирхолтой асуудлын нэг болоод байгаа билээ. “Бэлчээр, байгалийн нөөцийн менежментэд нийгэм болон жендэрийн дүн шинжилгээ” судалгааны ажлын хүрээнд нутгийн олон нийтэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш оролцоог бий болгох, эмэгтэйчүүдийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрх мэдэлжүүлэх чиглэлээр сонгогдсон хөдөө орон
  • 20. нутгийн малчдын хамтлагийн түвшинд сүүлийн таван жилийн динамиктайгаар хийсэн билээ. Нийгэм болон жендэрийн судалгааны үр дүн, ач холбогдол Байгалийн нөөцийн менежмент дэх жендэрийн үүрэг Хамтлагийн түвшинд Хосолсон менежментийг хэрэгжүүлэх эхний үед жендэрийн үүрэг, бэлчээрийн нөөцийн менежментэд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцооны талаар нэгдсэн ойлголт байгаагүй. Гэхдээ энэ байдал одоо өөрчлөгдсөн. Хосолсон менежментэд оролцож буй малчид, бусад сонирхогч талууд хосолсон менежментийн тогтвортой үргэлжлэх систем бий болгохын тулд шийдвэр гаргахдаа эмэгтэйчүүдийн сонирхол, үүрэг чухал гэдгийг ойлгодог болж байна. Түүний зэрэгцээ малчдын (эмэгтэй, эрэгтэй) бэлчээр, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах хамгаалах талын мэдлэг, уг мэдлэгээ амьдрал дээр хэрэглэх ур чадвар сайжирсан. Жишээ “... Хосолсон менежментийг нэвтрүүлж эхэлснээс хойш малчид байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр хамтран ажиллах байдал нь дээрдсэн. Байгалийн нөөцийг хамгаалах, сэргээх мэдлэг, сонирхол нь нэмэгдсэн. Ялангуяа БНМ дэх эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо нь манай сумын хамтлагуудын хувьд сайжирсан. Одоо хосолсон менежментийн гэрээ байгуулахад эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш оролцож байгаа.Шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад эмэгтэйчүүд оролцох нь нэмэгдсэн, тухайлбал, Лүн сумын эмэгтэйчүүдийн бүлэг үр цацах замаар доройтсон өвөлжөө, хаваржааны бэлчээрээ сэргээх санаачлага гаргасан”. (Эрэгтэй, Сумын засаг дарга) Гэсэн хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь өөрчлөгдөөгүй байна. Энэ нь цаг хугацаа шаардах зүйл юм. Эмэгтэйчүүдийн бүлэг Төслийн судалгааны эхэн үед эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулах явдал байв. Хамтлаг дотроо эдгээр бүлэг нь байгалийн нөөцийн менежментийн талаар шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд асар чухал нөлөө үзүүлсэн. Түүнчлэн хосолсон менежментийн ямар сайн дадлага байгаа, орон нутгийн мэдлэг, дадлага дээр тулгуурлан хосолсон менежментэд гарч буй бэрхшээлийг хэрхэн давж болох тухай асуудлыг судлахад эдгээр бүлэг чухал ач холбогдолтой байсан юм.. Эмэгтэйчүүдийн бүлэг нь хамтлагийн эмэгтэй гишүүдээс бүрдэнэ. Эмэгтэйчүүдийн бүлэг бүр хамтлагийн хурал дээр гишүүдийнхээ дундаас удирдагчаа сонгоно. Эмэгтэйчүүдийн бүлэг нь сард нэг удаа уулзаж, үйл ажиллагаагаа төлөвлөн,
  • 21. асуудлын авч хэлэлцэн, юу хийх талаар шийдвэр гаргана. Гэвч зарим бүлгийн хувьд, ялангуяа зарим эмэгтэй бие биеэсээ 50-100 км зайтай амьдардаг Дэлүүн, Лүн сум дахь судалгааны талбарын хувьд сар бүр уулзахад хэцүү байв. Бүлгийн хэлэлцүүлэгт хамрагдсан эмэгтэйчүүдийн гаргасан саналаар зарим бүлэг хоѐр эсвэл гурван сард нэг удаа уулзаж байхаар шийдэлд хүрч байлаа. Жишээ “... Эмэгтэйчүүд байгалийн нөөцийн менежментэд маш тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар тэд нэгдэж, санаа бодлоо хуваалцаж, хамтарсан шийдвэр гарган, бие биедээ тусалж байна”. (Эмэгтэй, хамтлагийн нарийн бичгийн дарга) Эмэгтэйчүүдийн бүлэг нь эмэгтэйчүүдийн дунд дараахь үйл ажиллагааг зохион байгуулдаг: эмэгтэйчүүдийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх (жишээ нь, гар урлал, эсгий хийх, ногоо тарих), бие биеэсээ суралцах (ур чадвараа хамтлагийн бусад гишүүдэд заах, бусдаасаа суралцах, тогтвортой амьжиргаа болон БНМ-ийн талаар эмэгтэйчүүдэд сургалт явуулах), хамтлаг хооронд болон судалгааны талбар хооронд туршлага солилцох (хамтлагийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, өөр талбарт суралцах аялал хийх; жишээ нь, Дэлүүн, Хотонт, Лүн сумын эмэгтэйчүүдийн бүлгийн Лүн суманд болсон хурал, Хотонт суманд болсон хосолсон менежментийн гэрээг шинэчлэн сайжруулах уулзалт) хамтлагийн хосолсон менежментийн хүчин чармайлтыг оролцооны аргаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх туршлагатай болсон бөгөөд энэ ажлыг хариуцсан зохион байгуулж байна. Төслөөс судалгааны талбарууд дээр “Бэлчээрийн менежмент” сургалтыг явуулснаас хойш хамтлагууд бэлчээрийн менежмент хийж буй системээ сайжруулахын тулд бэлчээр сэлгэх төлөвлөгөө боловсруулсан. Цагааннуур, Аржаргалант хамтлагийн эмэгтэйчүүдийн бүлэг бэлчээр сэлгэх төлөвлөгөө зохиосон нь маш үр өгөөжтэй болсон байна (Хүснэгтэд Аржаргалант хамтлагийн эмэгтэйчүүдийн бүлгийн боловсруулсан бэлчээр сэлгэх хуваарийг харуулав)
  • 22. Хүснэгт. Аржаргалант Юу хийх? Хэзээ? Хэн зохион хамтлагийн байгуулах? эмэгтэйчүүдийн бүлгийн Зуны бэлчээрээс 6 сарын 20 Хамтлагийн зохиосон бэлчээр сэлгэх Цагааннуур голын – 8 сарын ахлагч, төлөвлөгөө эрэг рүү нүүх 20 эмэгтэйчүүдийн бүлэг ЖИШЭЭ 3.5.4 Зуслангаас 8 сарын 20 Хамтлагийн МАНАЙ ХАМТЛАГИЙН хадгалсан зарим – 10 сарын гишүүд ЭМЭГТЭЙЧҮҮД БЭЛЧЭЭР бэлчээрийг намар 20 СЭЛГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙСЭН. ашиглана ӨМНӨ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД Их нуур руу оторт 12 сарын Хамтлагийн БЭЛЧЭЭРИЙН АСУУДАЛД ХЭЗЭЭ гарна 20 – 2 ахлагч, гишүүд Ч ОРОЛЦОЖ БАЙГААҮЙ, ГЭХДЭЭ сарын 20 ТЭДНИЙ БЭЛЧЭЭР СЭЛГЭХ Өвөлжөөнд талын 5 сарын 1- Эмэгтэйчүүдийн ТӨЛӨВЛӨГӨӨ МАШ ЗӨВ, САЙН буудай, өвсний үр нээс эхлэх бүлэг, ХИЙГДСЭН БАЙСАН. суулгах хамтлагийн (ХАМТЛАГИЙН ГИШҮҮН, 42 гишүүд НАСТАЙ ЭРЭГТЭЙ) Бүх хамтлагт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсны үр дүнд одоо хамтлагийн шийдвэр гаргалтанд эмэгтэйчүүд илүүтэй оролцох болсон: тэд хамтлагийн хуралд оролцож, хурал дээр өөрсдийн санааг чөлөөтэй илэрхийлж, эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаар бусад гишүүддээ мэдээлдэг тогтолцоо бий болсон. Эх сурвалж: Ц.Одгэрэл, 2009
  • 23. Эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсанаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн ХМ, БНМ, орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд гарсан өөрлөлтийг 2006-2007 болон 2009 онд хийсэн судалгаануудын үр дүнгээр харьцуулан харахад 2007 оны судалгаагаар судалгаанд хамрагдсан хамтлагийн гишүүдийн 46.9 хувь нь эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийг дэмждэг, харин 53.1 хувь нь дэмжихгүй байна (Хүснэгт 3.5.2) гэж хариулж байсан бол 2009 онд Лүн, Хотонт, Дэлүүн суманд явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бүлгийн идэвх санаачлага, оролцоо, чадавхийг дэмжих, ХМ-ийн гэрээнд эмэгтэйчүүдийн санал бодол тусч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа зохион байгуулалтанд орсныг дийлэнх нь буюу дунджаар 60-аас дээш хувьтайгаар дэмжсэн эерэг үзүүлэлттэй (Зураг 5.3.1) байна. Ялангуяа хамтлаг бүрт эмэгтэйчүүдийн бүлэг байгуулагдсан явдал хамгийн зөв шийдэл байсан гэдгийг бүх судалгаанд оролцсон хамтлагийн гишүүд зөвшөөрч байна. Хүснэгт. Нутгийн иргэдэд түшиглэсэн бэлчээр, байгалийн нөөцийн менежментийн чадавхийн үнэлгээ (n=96) Сонгосон үзүүлэлтээр Тийм Үгүй Тоо Хувь Тоо Хувь Өөрийн нутаг орны бэлчээр байгалийн нөөцийн талаар тулгамдсан асуудлыг 75 78.1 21 21.9 тодруулж тодорхойлоход Асуудлыг хамтарч ярилцаж шийдвэрлэхэд 88 91.6 8 8.4 Хамтлагийн хэмжээнд шийдвэр гаргахад 51 53.1 45 46.9 гишүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлэхэд Орчны зураглал гаргаж нөөц баялаг, 78 81.3 18 18.7 экосистемийг үнэлэхэд Шинэ мэдлэг авахад 50 52.1 46 47.9 Сум, багийн удирдлагын өмнө нь санал 79 82.3 17 17.7 бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд Хамтлагийн ажилд оролцооны хяналт, 68 70.8 28 29.2 шинжилгээ өгөхөд Эмэгтэйчүүд болон ядуу эмзэг бүлгийг 45 46.9 51 53.1 дэмжихэд Бусад хамтлагийн туршлагаас суралцахад 78 81.3 18 18.7 Орлогын шинэ эх үүсвэрийг ашиглахад / төмс хүнсний ногоо тарих, гар урлал, эсгий 67 69.8 29 30.2 бүтээгдэхүүн г.м / Эх үүсвэр: (Б.Нарантулга, 2007) Хүний сэтгэхгүй, зан үйл, мэдлэг хандлага өөрчлөгдөхөд төслийн зүгээс хийж байгаа интервенци мөн цаг хугацаа маш чухал нөлөөлөгч хүчин зүйл болох нь энэ хоѐр судалгааны үр дүнгийн харьцуулалтаас харагдаж байгаа юм. Өнөөг хүртэл хийгдсэн нийгмийн болон жендэрийн дүн шинжилгээний судалгааны хамгийн чухал үр дүн нь байгалийн нөөцийн менежментэд жендэрийн тэгш эрхийн асуудлыг авч үзсэнд оршиж байна. Энэ судалгаагаар эмэгтэйчүүд бэлчээр,
  • 24. байгалийн нөөцийн менежментэд оролцох боломж хязгаарлагдмал, байгалийн нөөцийн менежментийн асуудлаар шийдвэр гаргахад эрэгтэйчүүдийн эрх мэдэл давамгайлж байгааг харуулаад зогсохгүй эмэгтэйчүүдийн бүлэг байгуулснаар бүлгээрээ дамжуулан санаа бодлыг нь тусгаж эхэлсэн нь том дэвшил болж байна. Хүснэгт. Нийгэм жендэрийн дүн шинжилгээ Үйл ажиллагаа II шат III шат* Өөрчлөлт Судалгаа БНМ-д нийгэм жендэрийн 3 сумын 12 3 сумын 25 Нийгэм жендэрийн судалгаа хамтлагт хамтлаг тоон болон чанарын мэдээлэлтэй болсон Эмэгтэйчүүдийн бүлгийн 3 сумын 12 3 сумын 25 Хамтлагийн хэлэлцүүлэг хамтлагт хамтлаг эмэгтэйчүүдийн сонирхол, хэрэгцээ, үзэл бодлын талаар судалгааны тайлан НЖС-ны үр дүнгээр илтгэл Хамтлагт Хамтлагт Судалгааны илтгэл тавих Суманд Суманд Үндэсний болон Үндэсний болон олон улсын олон улсын хурал семинарт хурал семинарт Судалгааны үр дүнд НЖС-ны үр тулгуурлан ном бичих дүнгээр ном бүтээл хэвлүүлэв Хамтын менежмент Хамтлаг бүрт Эмэгтэйчүүдийн Эмэгтэйчүүдийн Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн бүлэг санаачлагаар санаачлагаар зохион байгуулагдсан бүх бүх байгуулалттай хамтлагуудад хамтлагуудад хэлбэрт орсон ХМ-ийн гэрээг Хотонт, Дэлүүн, Бүх хамтлаг ХМГ-нд эмэгтэйчүүдийн санаа Лүн эмэгтэйчүүдийн бодлоор шинэчлэх бүлгийн санал туссан хэлэлцүүлэг Гэрээний нэг гол оролцогч Хотонт, Лүн, Их булаг, Эмэгтэйчүүдийн тал болсон эмэгтэйчүүд Дэлүүн Хужирын гол, хамтлагыг хамтлагийн шийдвэр гаргах Цагаан-Уул, удирдах, зохион түвшинд ажиллах болсон Каратау байгуулах түвшинд ажиллах болсон ББНМ Нөхөн сэргээх үйл ажиллагаа 3 талбарт Ихэнх Ерхог, согоовор, хамтлагууд ой сийрэгжүүлэх Бэлчээр ашиглалтын 3 талбарт Ихэнх Эмэгтэйчүүд загварыг турших хамтлагууд бэлчээр сэлгэх саналууд гаргасан Туршилтын талбай 3 талбарт Ихэнх Ажиглалт хийж,