Your SlideShare is downloading. ×
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Microsoft access 2007
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Microsoft access 2007

10,711

Published on

Microsoft access 2007 -ийн хичээл

Microsoft access 2007 -ийн хичээл

5 Comments
12 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total Views
10,711
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
705
Comments
5
Likes
12
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. MICROSOFT ACCESS 2007MICROSOFT ACCESS 2007 програм нь мэдээ мэдээллийн сан үүсгэж,боловсруулах, сан дотороо хялбар хайлт хийх зориулалттай MICROSOFTOFFICE -ын багц програмуудын нэг юм. ACCESS програм дээр DATABASE-ийг шинээр байгуулахдаа MICROSOFT ACCESS харилцах цонх нээгдэхбөгөөд үүнээс BLANK DATABASE командыг сонгоно. BLANK DATABASE командыг сонгосон хажуу талдаа BLANK DATABASEхарилцох цонх нээгдэнэ.Энэ цонхоны FILE NAME нүдэндшинээр үүсгэх мэдээний сангийннэрийг өгөх ба хавтасныбайрлалыг зааж өгөөд CREATE 1товчийг дарна. 1. OPEN товчлуур дээр дарж database хадгалах байрлал хавтасын замыг зааж өгнө. 87
  • 2. Хүснэгт үүсгэх ба DESIGN VIEWCREATE товчлуурыг дарсан дараа ACCESS програмын үндсэн цонхнээгдэнэ.Шинээр хүснэгт нэмэхэд DATASHEET-VIEW-DESIGN VIEW командыгсонгоно. Энэ хэрэглэгч өөрөө бие даан хүснэгтийн бүтцийгтодорхойлж үүсгэнэ. DESIGN VIEW командыг сонгоход хүснэгтийгхадгалах харилцох цонх нээгдэх болно.Table name-дээрээ хүснэгтийн нэрийг өгч Ok товчлуур дээр дарна. 88
  • 3. DESIGN VIEW сонголт хийхэд TABLE буюу хадгалсан нэртэй цонх гарчирнэ.Тус цонхонд шинээр үүсгэх хүснэгтэнд хамаарах бүх талбарыгтодорхойлж өгнө. Талбарын нэр, талбар дахь мэдээний төрөл зэрэгүндсэн тодорхойлолтыг зааж өгөхөөс гадна шаардлагатай нэмэлтшинж чанаруудыг хүснэгтийн талбар бүрт тодорхойлж өгдөг. Ингэснээрхэрэглэгч мэдээнийг санд оруулах явцад алдаагаа хянах, үнэн зөвмэдээлэл оруулахад нөлөөлдөг. Жишээ нь: ner гэсэн талбарт textтөрлийг авсан ба нэмэлт шинж чанарын хэсэг (FIELD PROPERTIES)-д 16үсэгтэй, “Өвчтөний нэр” гэсэн нэртэй, REQUIRED –ийг Yes гэж сонгосонтул заавал бөглөх зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж өгжээ.FIELD NAME буюу талбарын нэр 89
  • 4. Мэдээний нэг төрлийн элементийг хадгалах талбарын нэрийг заадаг.Үүнтэй холбоотойгоор та талбарын нэрийг өөрт ойлгомжтой байдлаар,юуг илэрхийлж байгаагаас нь хамааруулан агуулгынх нь хувьд товчлондураараа өгч болно. Талбарын нэрийг заавал крилл үсгээртодорхойлох шаардлагагүй. Талбаруудад ижил нэр зааж өгч болохгүй.DATA TYPE буюу өгөгдлийн төрөлAccess програм дээр талбарын өгөгдлийн дараах хэд хэдэн төрөлбайна.Хэрвээ тоогоор илэрхийлэгдсэн боловч тэдгээр дээр арифметикүйлдэл хэзээ ч хийгдэхгүй мэдээллийн төрлийг TEXT төрлөөр зааж өгөхнь зүйтэй. Ийм төрлийн өгөгдлийг дэд мөр болгон салгаж хэрэглэхшаардлага их гардаг бөгөөд дэд мөр салгах үйлдэлүүд нь ТEXT төрөлдээр хийгддэг. Жишээ нь: оюутны код, утасны дугаар Өгөгдлийн Авах утга Санах ойд төрөл эзлэх хэмжээ Text Нэг мөр тэмдэгтээс тогтох тэмдэгт 255 хүртэлх мөрийг заах байт Memo 64000-аас хэтрэхгүй үсэг, тоо, тусгай 64000 хүртэлх тэмдэгтээс тогтох их хэмжээний текст байт төрөл Number Тоон өгөгдөл 1,2,3 эсвэл 8 байт Date/Time Он, сар, өдөр, цаг зэрэг мэдээ 8 байт оруулах төрлийг заах Currency мөнгөн төрлийн өгөгдөл 8 байт AutoNumber Автомат дугаарлалт 4 байт Yes/No “үнэн” эсвэл “худал” гэсэн утгаар 1 байт илэрхийлэгдэх булийн төрөл OLE object график, дүрс, дуу зэрэг гадаад 1 гега байт объектийг заах төрөлDESCRIPTION – энд хэрэглэгчид зориулж талбарт хадгалах мэдээнийтухай дэлгэрэнгүй тайлбарыг өгч болно.TABLE -д орох бүх талбаруудыг тодорхойлсны дараа талбаруудтайхолбоотой нэмэлт шинж чанар буюу төлөвүүдийг тодорхойлож өгнө.Хулганаар аль нэг талбарыг идэвхижүүлэхэд table-ийн бүтцийн Field 90
  • 5. PROPERTIES нүдэнд сонгогдсон талбарын төлвүүд гарч ирнэ. Одооэндээс GENERAL хэсэгт байгаа зарим төлөвүүдийг авч үзье.FIELD SIZE- д талбарын хэмжээ, хязгаарыг тодорхойлно. Энэ төлөв ньNumber болон text төрлийн талбарт хамаарна. Text – талбарын хувьдтухайн талбарт дээд тал нь хичнээн тэмдэгт орохыг зааж өгнө.Жишээбэл : Өвчтөний нэрсийг агуулах Name талбарт орох өгөгдөл ньхамгийн ихдээ хорин тэмдэгтээс хэтрэхгүй гэж үзвэл тухайн талбарыгидэвхижүүлээд Field properties нүдний Field size хэсэгт 20 гэж бичнэ.Харин талбар Number төрлийнх байх бол тоон өгөгдлийн янз бүрийнхэмжээг тодорхойлно. Тоон талбарын хувьд Field size –д доорхихэлбэрүүдийн аль тохиормжтойг сонгоно Бутархай Авах утгын хязгаар Санах ойд Хэмжээ орны эзлэх байт хэмжээ Хамгийн бага Хамгийн их . 308 DOUBLE 15 -1.797 10 1.797.10308 8 SINGLE 7 -3.4.1038 3.4.1038 4 LONG - -2,147,483,648 2,147,483,647 2 INTEGER INTEGER - -32,768 32,767 2 BYTES - 0 255 1 CURRENCY 4 - 922,337,203,68 4 922,337,203,685, 5, 477.5808 477.5808FORMAT- нь талбарт орсон утгуудын харагдах хэлбэрийг тодорхойлно.Энд тодорхойлох зүйлүүдийн мөн ямар төрлийн талбарыг сонгосноосшалтгаалан өөр өөр байна.NUMBER, AUTONUMBER, CURRENCY – төрлийн талбарын хувьдFORMAT Тайлбар Харагдах хэлбэрGENERAL Утгыг гараас оруулсан хэлбэрээр 125.69NUMBER харуулна.CURRENCY Тооны өмнө мөнгөн тэмдэгт авч $1,256.90 харуулна.FIXED Тоог заасан бутархай оронтойгоор 1256.9 үзүүлнэ.STANDARD Тоог мянгат мянгатаар тусгаарлаж, 1,458.60 бутархай орныг 2 цифрээр үзүүлнэ.PERCENT Тоог зуугаар үржиж, хувьд шилжүүлж 0.1259=12.59% харуулна.SCIENTIFIC Тоог аравтын зэрэгт хэлбэрээр 12569=1,26E+04 91
  • 6. харуулна.DATE/TIME – төрлийн талбарын хувьдFORMAT Харагдах хэлбэрGENERAL DATE 30/01/09 2:48:00 PMLONG DATE Thursday, January 30, 2009MEDIUM DATE 30-Jan-09SHORT DATE 10/30/09LONG TIME 2:59:00 PMMEDIUM TIME 02:59 PMSHORT TIME 14:59DECIMAL – Тоон ба мөнгөн төрлийн өгөгдлийн утгын бутархай орондавах цифрийн тоог заана. Бүхэл тооны хувьд бутархай нь тэг утгатайбайна. Харин бодит тооны хувьд бутархайн орны цифрийн тоог DOUBLEүед 15-аас, SINGLE үед 7-гоос хэтрэхгүй утгаар заана.YES/NO -төрлийн талбарын хувьд TRUE/FALSE, YES/NO эсвэл ON/OFFбайна.INPUT MASK – д талбарын утгыг гараас ямар хэлбэртэй оруулахыгтодорхойлно. Үүнийг тодорхойлж өгсний үр дүнд талбарын утгын ямарнэгэн байрлалд маскаар заасан тэмдэгтээс өөр ямар нэгэн тэмдэгторуулахыг Мэдээлийн сан удирдах систем нь зөвшөөрөхгүй хаадаг,Иймээс тус тодорхойлолт нь талбарт алдаатай утга орохоос сэргийлэхзохиулалттай.Оруулах маскийг текст төрлийн мэдээний хувьд ихэвчлэн тогтмолурттай утга авах талбарт заадаг. Жишээлбэл: Өвчтөний нэр, Эмчийннэр зэрэг талбарын утгын урт хэд ч байж болох учраас эдгээрт маскзаах шаардлагагүй юм.Жишээ нь: Иргэний үнэмлэхний дугаарын эхний 2 нь том үсэг,дараагийн 7 нь цифр байдаг. Үүнд >LL0000000 гэсэн оруулах маскхийнэ.Үсгэн эсвэл цифрэн тэмдэгтийн маскуудыг “Зайлшгүй оруулна” эсвэл“Зайлшгүй оруулах шаардлагагүй” гэж ялгаж өөр өөрөөр заадаг.- Хэрэв тус тэмдэгтийн байрлалд хоосон зай авч болохгүй, заавалмаскаар заасан тэмдэгтийг оруулах шаардлагатай бол зайлшгүйоруулах гэдэг маскийг хэрэглэнэ. Зайлшгүй оруулах төрлийн маскийгхэрэглэсэн тохиолдолд мэдээний сан удирдах систем нь тус байрлалдутга оруулахыг шаардаж, алдааны мэдээлэл өгч, оруулах ажлыг цаашүргэлжлүүлэх боломжгүй болгодог.- Хэрэв ямар нэг юмуу хэсэг бичлэгийн хувьд талбар нь утгаавахгүй байж болох, эсвэл сүүлд нь талбарт утга оруулахаар орхижболох бол зайлшгүй оруулах шаардлагагүй маскыг хэрэглэнэ. 92
  • 7. Жишээлбэл: ихэвчлэн бичлэгийн анхдагч түлхүүр болох кодуудыгзайлшгүй оруулах ѐстой байдаг. Учир нь түлхүүр талбарын утгаартухайн бичлэгийг ялгаж тодорхойлдог бөгөөд оруулахгүй орхисон тэгутгатай түлхүүрүүд бичлэгийг ялгаж тодорхойлож чаддаггүй юм.Жишээлбэл: Өвчтөний эрүүл мэндийн дэвтрийн дугаарыг 00000000гэсэн зайлшгүй оруулах шаардлагатай маскаар заах ба картындугаарыг 999 гэсэн зайлшгүй оруулахгүй байж болох маскаар заана.Маск Тайлбар0 Цифр (0-9), тооны зарим (+, -) тэмдэг байж болно. Зайлшгүй оруулах.9 Цифр (0-9), тэмдэгт оруулаагүй байрлалд зай авна. Зайлшгүй оруулахгүй.# Цифр (0-9), тэмдэгт оруулаагүй байрлалд зай авна. Зайлшгүй оруулахгүй.L Үсэг (A-z) оруулах. Зайлшгүй оруулна.? Үсэг (A-z), тэмдэгт ороогүй байрлалд зай авах. Зайлшгүй оруулахгүй.A Цифр (0-9) болон Үсэг (A-z) оруулах. Зайлшгүй оруулна.a Цифр (0-9) болон Үсэг (A-z) оруулах. Зайлшгүй оруулахгүй.& Дурын тэмдэгт болон зай авах. Зайлшгүй оруулна.C Дурын тэмдэгт болон зай авах. Зайлшгүй оруулахгүй..,:;- Бутархай орон, мянгат, огно, цагийг тусгаарлагч, болон бусад/() тусгаарлагчид> Энэ тэмдэгээс хойш бичигдэх бүх үсгүүд том үсэг рүү шилжинэ.< Энэ тэмдэгээс хойш бичигдэх бүх үсгүүд жижиг үсэг рүү шилжинэ.! Зайлшгүй оруулахгүй гэсэн масктай тэмдэгтүүдийг баруунаас зүүн тал руу хоосон зайг шахна. Энэ тэмдэгийн ард бичигдсэн тэмдэгт байнга бичигдэж үзэгдэх болно.CAPTION-нүдэнд идэвхитэй байгаа талбарын гарчгийг буюу хүснэгтийнтолгойд бичигдэх үгийг өгнө. Тухайлбал өвчтөний нэрсийг агуулахNAME нэртэй талбарын CAPTION нь “Өвчтөний нэр” гэж бичиж өгнө.TABLE-бичлэг оруулах үед талбарын гарчиг буюу хүснэгтийн толгойдCaption-бичсэн текст гардаг. Хэрэв нүдийг хоосон орхивол талбарыннэр хүснэгтийн толгойд гарна. 93
  • 8. DEFAULT VALUE – Тухайн нэг талбарын утгуудын дийлэнх хувь ньтогтмол нэг утга авч байх тохиолдолд талбарт давтагдах утгыг заажөгөх нь ашигтай байдаг. Ингэснээр тухайн талбар заасан утгааравтоматаар бөглөгдөх ба энэ нь хэрэглэгчийг нэг утгыг ахин дахиноруулахаас чөлөөлж ажлыг нь хөнгөвчилдөг.Жишээ нь: Өвчтөний түүхээр мэдээний сан үүсгэгч тухайн нэг тасагдээр бүртгэл хийх бол “Тасгийн нэр” гэсэн талбарт тасгийнхаа нэрийгзааж өгнө. Мөн “Яс үндэс” гэсэн талбарт Халх гэж зааж өгвөл нилээдажлыг хялбарчлах болно.VALIDATION RULE ба VALIDATION TEXT – талбарт авах өгөгдлийн утга дээрнэмэлт хязгаар тавихад хэрэглэнэ. Жишээ нь: “Нас” гэсэн талбарт BYTEтөрлийг авч оруулах утгуудаа 1-ээс 112-ын хооронд хэлбэлзэнэ гэвэлутганд нэмэлт хязгаар өгч болно. Үүнийг зааж өгөхдөө >1 and <112 гэжбичнэ. Мөн “Боловсрол” гэсэн талбарын VALIDATION TEXT-д зөвхөн бага,дунд, дээд гэсэн утга авахаар зааж өгье гэвэл түүний утгын нүдэнд=”Бага” or =”Дунд” or =”Дээд” гэсэн логик илэрхийллээр заана.Хэрэв хэрэглэгч талбарын авах утгын хүрээнд тохироогүй утга оруулахоролдлого хийвэл мэдээний сангийн VALIDATION TEXT тодорхойлолтондзааж өгсөн бичвэр дэлгэц рүү гарч буруу утга оруулах гэж байгаагмэдээлнэ. Тус бичвэрийн уртыг 2048-аас хэтрүүлж болохгүй. Жишээнь: “Нас” талбарын хувьд буруу утгыг мэдээлэх бичвэр нь дараахбайдалтай байж болно. “Та өгөгдлөө буруу оруулсан байна. 1-112 хооронд утга авна” 94
  • 9. INDEXES- д сонгосон талбараар эрэмбэлэх үгүйг тодорхойлно. Дараахсонголтууд байна. NO-тухайн талбараар эрэмбэлэхгүй YES /DUPLICATES OK/- талбараар түлхүүр давхардаж эрэмбэлнэ. YES /NO DUPLICATES/- талбараар нэг утгатай эрэмбэлнэ. Энэ мэтчилэн талбарын төлөвүүдийг зааж өгч болно.REQUIRED – Талбарт зайлшгүй утга оруулах шаардлагатай эсэхийгхянадаг хэрэгсэл юм. Хэрэв талбарт зайлшгүй утга оруулах ѐстой болYes сонголтыг хийх, үгүй бол NO сонголт хийнэ.ALLOW ZERO LENGTH - Энэ нь TEXT БА MEMO төрлийн талбарт тэг мөрутгатай байж болох эсэхийг хянах зориулалттай, Хэрэв талбарт тэг мөрутга байж болох бол Yes сонголтыг хийх , үгүй бол No сонголтыг хийнэ.Түлхүүр буюу PRIMARY KEY тодорхойлохPRIMARY KEY-г тодорхойлохын тулд эхлээд хүснэгтийн ямар талбарыгтүлхүүр болгож авахыг нарийн шинжилгээ хийж тогтоосон байна.PRIMARY KEY- буюу түлхүүр талбарт орсон утга хоосон буюу 0 утга байжболохгүй, мөн тухайн түлхүүр талбарт орсон утга давхардахгүй байххэрэгтэй гэдгийг анхаарна. Мэдээллийн баазын хүснэгт бүрт түлхүүрталбар заавал байх хэрэгтэй гэж ойлгож болохгүй. Шаардлагатай үед лPrimary key-г тодорхойлдог гэдгийг анхаарах хэрэгтэй. PRIMARY KEY гэжтодорхойлсон талбар ихэвчлэн мэдээллийн бааз хоорондын харилцанхамаарлыг тодорхойлоход ашигладаг.FIELD PROPERTIES –ийн LOOK UP хэсгийг ашиглах ньFIELD PROPERTIES-ийн LOOK UP хуудсанд тухайн сонгосон талбарынхарагдах хэлбэрийг сонгоно. Тухайлбал YES/NO төрлийн өгөгдлийггараас тийм, үгүй утгыг оруулах уу, эсвэл CHECK BOX –д тийм, үгүйсонголт хийхээр харагдуулах уу гэдгийг сонгоно. TEXT төрлийнталбарын хувьд дараах жишээгээр тайлбарлая. Өвчтөнийболовсролын мэдээллийг агуулах талбарт дээд, дунд, бага гэх мэтээрбайнга давтагдан ордог мэдээллүүдийг жагсаалтаас сонгохоор хийжболно. 95
  • 10. DISPLAY CONTROL- нүдний сонголтын харагдах хэлбэрт TEXT BOX, LIST BOX, COMBO BOX гэсэн 3 хэлбэрбайна. Энэ жишээнд COMBO BOX хэлбэртэй харагдахаар сонгосонбайна.ROW SOURCE TYPE- нүдэнд жагсаалтын мэдээллийг хаанаас авахыг сонгоно. Энд TABLE/QUERY- ROW SOURCE нүдэнд заасан хүснэгтийн юмууquery-ийн мэдээнээс авах, VALUE LIST-бичсэн жагсаалтаас элементавах, FIELD LIST –заасан талбарын утгуудыг авах гэсэн 3 сонголт байна.Бидний жишээнд гараас бичсэн утгуудыг авна гэж тодорхойлож байгааучир VALUE LIST гэж сонголоо. ROW SOURCE – НҮДЭНД COMBO BOX-д авах хувьсагчдын жагсаалтыг бичиж өгсөн байна. Үүний тулд Өвчтөний боловсрол оруулах нүдэнд ДЭЭД, ДУНД, БАГА г.м мэдээллүүдийг шууд сонгож ашиглах боломжтой болно. Утгуудыг (“ ”) хашилтанд бичих ба (;) тодорхойлох таслалаар тусгаарлаж өгнө. 96
  • 11. BOUND COLUMN, COLUMN COUNT, COLUMN HEADS, COLUMN WIDTH – эдгээрзаалтууд нь тухайн жагсаалтын утгуудыг агуулсан цонхон дахь баганытоо, толгой, өргөн зэргийг тодорхойлно.LIST ROWS, LIST WIDTH, LIMIT TO LIST - эдгээр заалтууд нь тухайнжагсаалтын утгуудыг агуулсан цонхон дахь мөрийн тоо, өргөн, мөнзөвхөн жагсаалтад бичигдсэн сонготоор хязгаарлах эсэх зэргийгтодорхойлно.ACCESS 2007 програмын нэг давуу тал ньТухайн хүснэгтийн мэдээлэл оруулах цонхны төгсөлд ADD NEW FIELD-гэсэн хэсэгт хулганы зүүн талын товчлуурыг 2 удаа хурдан дарж гарчирсэн хоосон нүдэнд талбарын нэрийг бичиж өгнө. Жишээ нь Албантушаал гэж бичсэн байгаа. Доод тал хоосон нүдэнд үсгээр бичвэл DATATYPE-ийн утгыг автоматаар TEXT болно. Харин тоо бичвэл DATA TYPE-ийн утгыг автоматаар NUMBER болно. Гэхдээ GENERAL цонхны шинж чанаруудыг тохируулж өгөх боломжгүй учраас DESIGN VIEW – командыг сонгож тухайн талбарт хамрагдах шинж чанаруудыг тохируулж өгөх хэрэгтэй. Мэдээллийн баазын бүтэц буюу хүснэгтийн талбарын мэдээллүүдэд өөрчлөлт оруулах бол тухайн хүснэгтийг сонгож VIEW цэсний DESIGN VIEW командыг сонгоно. Ингэхэд 97
  • 12. хүснэгтийн талбарын бүтцийг харуулсан цонх дахин гарч ирэх баөөрчлөлт хийх боломжтой.CREATE цэснүүд-шинээр мэдээлэл нэмэх цэс 1 2 3 4 1. Шинээр хүснэгт нэмэх командын хэрэглүүрүүд 2. FORM нэмэх командын хэрэглүүр 3. Тайлан бэлдэх командын хэрэглүүр 4. QUERY-тэй ажиллах командын хэрэглүүрШинээр хүснэгт буюу TABLE нэмэх Тable – командыг сонгоход шинээр хүснэгт нэмэх ба автоматаар DATASHEET цэс рүү шилжих болно. Энэ аргаар хүснэгт нэмэх аргыг дээр танилцуулсан байгаа. TABLE TEMPLATES- командыг сонгоход танд 5 төрлийн бэлэн хүснэгтийн загварыг санал болгоно.Та эндээс аль тохиромжтой хэлбэрийг сонгож болно. Мөн сонгосонхүснэгтийн талбарт өөрчлөлт оруулах боломжтой байдаг. DESIGN VIEWкомандыг сонгох үед хүснэгтийн хадгалах харилцах цонх нээгдэх бахүснэгтийн нэрийг өгч OK товчийг дарна. Бид CONTACTS хүснэгтийн бэлэн загварыг харууллаа. 98
  • 13. TABLE DESIGN- командыг сонгоход шинээр нэмэгдэх хүснэгт DESIGNхэлбэрт орох ба та эндээс талбаруудад нэрээ өгч хадгалах боломжтой.Бид ингээд хүснэгт нэмэх 3 аргатай танилцлаа.Бид дараах 4 хүснэгтээр оюутаны бүртгэлийн програм хийе.Хүснэгтийн хараар будсан хэсэг нь тухайн хүснэгтийн талбар бүрийннэр.1. Student гэсэн нэртэй хүснэгт Код На Яс Регистр Утас Овог Нэр Хүйс с үндэсAU001 Эрдэнэ Болд 20 Эрэгтэй Халх ЧИ89122525 9999999 9UA101 Цэнд Амаржарга 25 Эмэгтэ Захчин ЛО84020436 8888888 л й 8BA111 Дорж Бат 22 Эрэгтэй Өөлд ЭШ8703064 7777777 5 7МТ22 Болд Сувд 18 Эмэгтэ Дөрвө АЯ91090807 66666662 й д 6EZ309 Батаа Зулаа 21 эмэгтэй халх ОЛ88102846 5555555 5NE404 Даваахү Баяр 18 Эрэгтэй Дөрвө БХ90112233 4444444 ү д 42. ДүнКод Хичээлийн код Огноо Авсан онооAU001 IT01 09/01/16 87UA101 IT02 09/01/25 81BA111 PH03 09/01/28 93МТ222 MAT01 09/01/26 70EZ309 PHY01 09/01/29 100NE404 COM06 09/01/28 60 99
  • 14. 3. Яс үндэс Яс үндэс4. Хичээл ХалхХичээлийн код Хичээлийн нэр Кредит ДөрвөдIT01 Алгоритмын үндэс 3IT02 Программчлалын хэл 3 ЗахчинPH03 Физиологи 2 КазахMAT01 Дээд тоо 1PHY01 Анагаахын физик 3 ӨөлдCOM06 Компьютер 3 Торгууд Бид дээр 4 хүснэгтийн мэдээллийг ACCESпрограмд оруулая. Хүснэгт дотороос тухайн мөрийг буюу бичлэгийгтөлөөлж чадах талбарыг түлхүүр талбар буюу PRIMARY KEY гэнэ.Дээрхи жишээнд: Хичээлийн код, Код нь түлхүүр талбар болж байна.ALL TABLES –хавтасанд 4 хүснэгтийг харуулсан байна. Student хүснэгтийн мэдээллийг оруулая. Үүний тулд Овог, нэрталбарын урт 20 тэмдэгт авахаар, нас талбарт 15-50 хоорондох тоонмэдээлэл авахаар, хүйс талбарт эрэгтэй, эмэгтэй гэсэн сонголтхийхээр, яс үндэс талбарын мэдээллийг 3-р хүснэгт буюу яс үндэсхүснэгтээс сонгохоор, регистр талбарт эхний 2 тэмдэгт нь үсэг, үлдсэн8 тоон тэмдэгт авахаар, утас талбарт тоон тэмдэгт авахаар зохионбайгуулъя. Бид яс үндэс талбарын мэдээллийг яс үндэс хүснэгтээсмэдээлэл авахаар зохион байгуулъя. 100
  • 15. LOOKUP хавтасанд ороод DISPLAY CONTROL –оос COMBO BOX-ийгсонгоод, ROW SOURCE –ийн баруун талын жижиг дөрвөлжинийг ( сумаарзаасан ) дарна. Дараах цонхгарч ирнэ.Та эндээс YAS UNDES гэсэннэртэй хүснэгтийгидэвхижүүдээд ADD товчлуурдээр дарна. Мөн QUERIESхавтас руу ороод үүсгэсэнQUERY-үүтэй холбож өгчболно.Add товчлуурыг дарсан үедQuery builder хавтасанд таны сонгосон хүснэгт орж ирнэ. Өөр хүснэгторуулахгүй учир Show Table цонхны Close товчлуурыг дарна. 101
  • 16. Field-аас яс үндэс гэсэн талбарыг,table-ээс хүснэгтийн нэрийг, show-талбараас checked Box-ыг чатлаж(зөв тэмдэгтийн хэлбэрт оруулна)өгнө. Бид ингээд яс үндэсхүснэгтээс яс үндэс гэсэнталбарыг харуулах тохиргоогхийлээ. Одоо Save as командыг сонгож query1 гэсэн нэрийг үндэсгэсэн нэр өгч хадгална.Эндээс гарах CLOSE командыг сонгоход дараах цонх гарч ирнэ. Та энэцонхоос Оk товчлуур дээр дарна.ROW SOURCE –талбарт Undes гэсэн хүснэгтээс мэдээлэл авахаархолбогдсон байна. 102
  • 17. PRIMARY KEY тавихStudent хүснэгтийн код, дүн хүснэгтийнхичээлийн код талбарууд дахиндавтагдахгүй өгөгдлүүд учраас primarykey тавина. DESIGN VIEW командыгсонгож тухайн талбарыг идэхижүүлээдхулганы баруун товчийг дарж primarykey сонголтыг хийнэ. Ингэхэд код гэсэнталбарын зүүн талын нь түлхүүрийндүрстэй болно. Энэ аргаар дүн хүснэгтийн хичээлийн код гэсэн талбартprimary key тавина.Relationship-хийхБүх хүснэгтүүдийг байгуулсаныдараа тэдгээрийн ямар харилцанхамаарал байгааг RELATIONSHIPкомандыг ашиглаж тодорхойлно.Хүснэгт хоорондын харилцанхамаарлыг нэг удаа тодорхойлсонбол дахин дахин тодорхойлоххэрэггүй.Хүснэгтүүдийн хооронд харилцанхамаарал тогтоохын тулдDATASHEET цэсийн RELATIONSHIP команд өгөхөд RELATIONSHIP нэртэйцонх үүснэ. Үүний хамт дараах SHOW TABLE цонх үүснэ.SHOW TABLE-цонхоос тухайн мэдээний сан-д байгаа хүснэгтүүдээссонгож ADD командаар RELATIONSHIP цонхонд нэмнэ. 103
  • 18. Хүснэгтүүдийг RELATIONSHIP цонхонд нэмж дууссаны дараа тэдгээрийнхарилцан хамаарал үүсгэж байгаа талбаруудын аль нэг дээр хулганаарчирч, дээрээс нь авчирч хулганы даралтыг дарна. Ингэхэд ямархүснэгтүүдийн хооронд, ямар талбараар, ямар хэлбэрийн харьцаа үүсчбайгаа талаар мэдээллийг илэрхийлсэн дараахь цонх гарах ба CREATE командаар хүснэгт хоорондын харьцааг байгуулна. Энэ цонхны ENFORCE REFERENTIAL INTEGRITY сонголтыг хийснээр харилцан хамааралтай хүснэгтийн түлхүүр талбараар хүснэгт бүрт мэдээ бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах, CASCADE UPDATE RELATED FIELDS сонголтыг хийснээрхарилцан хамааралтай хүснэгтүүдийн аль нэгэнд аль нэг талбарттүлхүүр утга засагдвал бусад хүснэгтүүдэд мөн адил өөрчлөлт хийгдэх,CASCADE DELETE RELATED RECORDS СОНГОЛТЫГ хийснээр харилцанхамааралтай хүснэгтүүдийн аль нэгэнд аль нэг түлхүүр талбартайбичлэг устгагдвал бусад хүснэгтүүдэд мөн адил устгагдах боломжийгбий болгоно. Энэ нь хэрэглэгч хүснэгтүүдийн мэдээг нэг бүрчлэн өөрөөхянахгүй сайн талтай байдаг.Энд нэг анхаарах зүйл бол RELATIONSHIP буюу харилцан хамааралүүсгэж байгаа хоѐр хүснэгт-ийн аль нэг нь түлхүүр талбар буюуPRIMARY KEY тодорхойлогдсон байх ѐстой. 104
  • 19. RELATIONSHIP-ийг устгахдаа мэдээллийн баазуудын хамааралтайталбаруудыг холбосон сумтай шугамыг хулганаар сонгон DELETEтовчин дээр дарна. Бид ингээд хүснэгт байгуулж, тэдгээрийн харилцанхамааралтай хэсгийг холбож сурлаа. ACCESS програмын дараагийн нэгнэг чухал объект бол QUERY объект юм.QUERY- ийн тухайМэдээлэлийн сангийн үндсэн объектуудын нэг болох QUERY –ийгдараах зорилгуудаар ашигладаг. 1. Талбарыг сонгох - хүснэгтэд байгаа өгөгдлөөс тодорхой талбарын мэдээллийг сонгож харуулахын тулд ашигладаг. Тухайлбал Student хүснэгтээс овог, нэр, регистр зэргийг сонгож харах 2. Бичлэгийг сонгох – хүснэгтэд байгаа мэдээллүүдээс тодорхой нөхцлийг хангасан бичлэгүүдийг сонгож авахад ашиглана. Жишээлбэл, оюутаны мэдээллийн жагсаалтаас 70 дээш үнэлгээ авсан оюутаны мэдээллийг буюу бичлэгийг сонгож харах г.м 3. Бичлэгийг эрэмбэлэх - хүснэгтэд байгаа мэдээллүүдийг эрэмбэлж болно. Тухайлбал: оюутаны бүртгэлийн мэдээллийг нэрсийн дарааллаар нь эрэмбэлэн харуулах 4. Томъѐо тооцоолол хийх – хүснэгтэд буй өгөгдлөөс төрөл бүрийн томъѐо тооцооллыг хийж үр дүнг гаргаж болно. Тухайлбал өвчтөний хэвтсэн ор хоног, нийт гарсан эмийн зардал зэргийг бодож болно. 105
  • 20. 5. Талбаруудыг нэгтгэх – хэд хэдэн хүснэгтэд байгаа мэдээллийг нэгтгэж харуулж болно. Students хүснэгтээс овог, нэр гэсэн мэдээллийг, дүн хүснэгтээс хичээлийн дүнг нэгтгэж харуулахQUERY байгуулах QUERY байгуулахдаа CREATE цэснээс QUERY WIZARD, QUERY DESIGN гэсэн 2 командуудаас аль нэгийг сонгож query байгуулж болно. Бид эхлээд QUERY DESIGN командыг ашиглаж query зохион байгуулъя.DESIGN VIEW командыг сонгоход QUERY-ийн дизайныг байгуулах цонх,мөн хэрэглэгчийн үүсгэсэн хүснэгтүүдийг харуулсан SHOW TABLE цонхгарч ирнэ. Show Table цонхны хүснэгтийн жагсаалтаас Query-дхэрэглэгдэх хүснэгтүүдээ Add командын туслалцаатайгаар QUERYDESIGN-ий цонхонд оруулна. Оруулж дууссаны дараа CLOSE командыгөгч SHOW TABLE цонхыг хаана.Одоо student хүснэгт байгаа өгөгдлүүдээс нэр, овог гэсэн талбартбайгаа өгөгдлүүдийг сонгож QUERY байгуулъя. Эхлээд хүснэгтийнталбаруудаас QUERY-д хүссэн талбаруудаа сонгож байрлуулна.Сонгохдоо талбараа хулганаар чирч QUERY DESIGN-ны FIELD нүдэндбайрлуулна. Дараагийн талбарыг мөн адил FIELD –ийн дараагийнбаганад дээрхийн адил байрлуулна. Эдгээрийн үйлдлийн ДҮНД QUERYDESIGN дараах байдалтай харагдана. 106
  • 21. Энэ QUERY-ийн үр дүн нь studentхүснэгтийн зөвхөн овог, нэр гэсэн 2талбарын мэдээллүүдээс бүтсэнжагсаалт гарна.QUERY-ийн үр дүнг харахдааQUERY цэсээс Run QUERYкомандыг өгөх буюу RUNдүрст командыг сонгоно.Хадгалахдаа гараас Ctrl+S командыгаль эсхүүл query цонхыг хаахдаахадгалж болно.Оюутаны мэдээллүүдийг агуулсан хүснэгтүүдээс 70 дээш үнэлгээавсан оюутны овог, нэр, хичээлийн нэр, дүнг харуулах QUERYбайгуулъя.Үүний тулд дараах байдлаар QUERY DESIGN байгуулна. 107
  • 22. Энэ QUERY-ийн үр дүн дараах байдалтай харагдаж байна.Мэдээллийг эрэмбэлэхStudent хүснэгтийн овог талбарын өгөгдлүүдийг эрэмбэлж QUERYбайгуулсан дизайн дараах байдалтай байна. SORT талбарынASCENDINIG –дарааллаар, DESCENDING-буурах дарааллаарэрэмбэлэхийг заана.Энэ query-ийн үр дүн ийм байдалтай байна. 108
  • 23. Бүлэглэлт хийхИжил утгууд агуулсан талбарын утгаар бүлэглэж үр дүнг харуулах буюутодорхой бүлэг бүрт нийлбэр, дундаж, нийт тоо ширхгийг олох зэрэгшаардлагаар бүлэглэлтийг хийдэг. - Эхлээд DESIGN  TOTALS сонголт хийнэ. - Үүний үр дүнд TOTAL мөр гарч ирэх ба тус мөрийн GROUP BY гэсэн бүлэглэх заалтуур бүх талбаруудад гарч ирнэ. - Бүлэг үүсгэх талбарт тус заалтыг идэвхжүүлэхэд дараах сонголт бүхий цэсээр задарна. Үүнд: GROUP BY – Тухайн талбарын утгаар бүлэглэхийг заах SUM – нийлбэрийг тооцох AVG – дундажийг тооцох COUNT – нийт тоо ширхэгийг тоолох MAX – хамгийн их утгыг тодорхойлох MIN – хамгийн бага утгыг тодорхойлохГарч ирсэн зарим талбарын хэрэгцээгүй GROUP BY заалтыг арилгахшаардлагатай.QUERY –ийг QUERY WIZARD командаар байгуулахDESIGN цэснээс QUERY WIZARD командыг сонгоход дараах цонх гарчирнэ. 1. SAMPLE QUERY WIZARD- нэг хүснэгтээс тодорхой тооны талбаруудыг шүүн харуулах, эсвэл харилцан хамаарал бүхий хүснэгтэд байгаа талбаруудын мэдээллүүдийг нэгтгэж харуулна. 2. CROSSTAB QUERY WIZARD – энэ хэлбэрийг ихэвчлэн давхардсан өгөгдөл бүхий таблицыг эмхэлж, цэгцлэхэд ашигладаг.3. FIND DUPLICATES QUERY WIZARD –нь мөн давхардсан хүснэгтийн мэдээллүүдийг цэгцлэж харуулна4. FIND UNMATCHED QUERY WIZARD- нь ихэвчлэн нэгээс олон харьцааүүсгэж байгаа олон таблицуудын дунд хийгдэх бөгөөд үндсэнмэдээллийн санд байгаа тодорхой талбарын өгөгдөл, мөн тэрталбараар нэгээс олон юмуу эсвэл нэгээс нэг харьцаа үүсгэж, байгаадэд мэдээллийн сангийн тухайн талбарт байхгүй байвал тэр 109
  • 24. бичлэгүүдийг үндсэн мэдээллийн сангаас шүүж, мэдээллийг эрэмбэлжгаргана.SAMPLE QUERY WIZARD-ыг сонгоод OK товчлуурыг дарахад дараах дүрсгарч ирнэ. TABLES/QUERIES хэсгээс тухайн мэдээллийн сан байгаа хүснэгт болон query- ийн нэрийг сонгоход AVAILABLE FIELDS цонхонд тухайн сонгосон хүснэгтийн талбарын жагсаалт гарч ирэх ба та эндээс өөрөө хэрэгтэй талбаруудыг сонгож SELECTED FIELDS цонхонд оруулж NEXT товчлуурыг дарна. DETAIL- буюу талбар бүрийг жагсаалт хэлбэрээр сонгож NEXT товчлуур дээр дарна. 110
  • 25. QUERY-ийн нэрийг бичиж өгөөд FINISH товчлуур дээр дарсаны дараа хайлтын хүснэгт гарчигтай шинэ хүснэгт үүснэ. Бид ингээд QUERY байгуулах 2 аргатай дэлгэрэнгүй танилцлаа.Бид хичээлүүдийн нэрсийг гараас оруулж өгч хайлт хийх аргыг үзье.Үүний тулд овог, нэр, хичээлийн нэр, дүн зэргийг оруулж дарааххэлбэртэй Design-тэй болгов.Criteria мөрний хичээлийн нэр талбарт[ENTER хичээлийн нэр] гэж бичиж өгөөдRUN товчлуур дээр дарахад дараах цонхгарч ирнэ. ENTER хичээлийн нэр гэсэнцонхонд хичээлийн нэрийг бичиж өгөөдOK товчлуур дээр дарна.Үр дүн нь:Form-ын тухайForm гэдэг нь хүснэгтэд байгаа бичлэгүүдийг цонхонд харуулах Accessпрограмын нэг хэсэг юм. Form-ийг хүснэгтэд байгаа өгөгдлийгдэлгэцэнд тохиромжтой хэлбэрээр харуулах, бичлэгтэй ажиллахадилүү хялбар дөхөм болгох зэрэгт ашигладаг. Мөн тооцоолол хийх, 111
  • 26. нэгээс олон хүснэгтийн бичлэгүүдийг нэг цонхон дээр харуулах зэрэголон боломжуудтай.FORM-ИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛАХCreate цэсний form дэд цэснүүдээс форм байгуулах командуудыгсонгоно. Үүний тулд та эхлээд аль хүснэгтийг ашиглаж form бэлдэх гэж байгаагаа тодорхойлсон байх хэрэгтэй. FORM –команд нь таны сонгосон хүснэгтийг автоматаар Form-ын хэлбэрт оруулна. SPLIT FORM- команд нь сонгосон хүснэгтийн Formыг автоматаарбайгуулахаас гадна доор нь тухайн хүснэгтийн бичлэгүүдийг давхархаруулдаг.MULTIPLE ITEMS- команд нь хүснэгт дээр байгаа бүх бичлэгийг FORMхэлбэрт оруулж харуулдаг.PIVATCHART –команд нь хүснэгтийн зарим бичлэгийн үзүүлэлтүүдийгашиглаж график байгуулна.BLANK FORM- командаар хоосон form-ын цонх нээгдэх бөгөөд хүснэгтийнталбаруудаас өөрөө хэрэгтэй мэдээллүүдийг татаж оруулж formбайгуулж болно.Бид FORM-ын загварыг өөрсдөө байгуулахаар FORM DESIGN командыгсонгов. Үүнд дараах цонх нээгдэнэ.DESIGN цэсний TITLE командыг сонгож формын нэрийг “Оюутныбүртгэлийн програм ” гэж бичив. 112
  • 27. Мөн dESIGN цэсний ADD EXISTING FIELDS командыг дарахад програмдараах хэлбэрт шилжинэ. Та эндээс тухайн FORM-д оруулах гэж байгааталбаруудыг сонгож хулганаар формын цонх руу чирч оруулж ирнэ.Бид students, dun, hicheel гэсэн хүснэгтүүдийг зарим бичлэгүүдийгформ-д оруулж FORM-ын загварыг дараах хэлбэрт оруулсан. 113
  • 28. DESIGN-VIEW командыг сонгоход FORM дараах хэлбэртэй орно. Таныэнэ форм нэмсэн мэдээллүүд тухайн харъялагдах хүснэгтийнталбаруудад автоматаар нэмэгдэх болно.Бид ингээд жишиг бүртгэлийн програм хийж сурлаа. Хэрэв FORMхэлбэр, үзэмжийг өөрчлөх бол DESIGN ЦЭСНИЙ VIEW –LAYOUT VIEWкомандыг сонгоход FORMAT цэсэнд AUTOFORMAT гэсэн шинэ дэд цэснэмэгдэж гарч ирнэ. AUTOFORMAT цэс нь бэлэн FORM-уудын харагдахзагвар юм. 114
  • 29. REPORT –ийн тухайREPORT гэдэг нь тайлан гэсэн үг бөгөөд ACCESS 2007 дээр REPORTбайгуулна гэдэг нь таблицийн өгөгдлийн цаасан дээр хэвлэж гаргахзагварыг байгуулна гэсэн үг юм. Форм ашиглан бид хүснэгтийнмэдээллийг дэлгэцэнд харуулж байсан бол REPORT ашиглан хүснэгт дэхь мэдээллийг цаасан дээр хэвлэж авах боломжтой. REPORT – команд нь тухайн сонгосон хүснэгтийн талбаруудыг хөндлөнгөөр байрлуулж автоматаар тайлан бэлдэж харуулна. BLANK REPORT, REPORT DESIGNкомандуудаар та өөрөө тайлангийн загварыг бэлдэх болно. Хийхаргачлал нь FORM DESIGN –ийг ашиглаж форм байгуулсантай адилханбөгөөд энэ аргачлалыг дээр форм байгуулж дэлгэрэнгүйтайлбарласан.REPORD WIZARD командыг ашиглаж тайлангийн загварыг байгуулъя.Командыг сонгоход дараах цонх гарч ирнэ. Бид энэ цонхонд өөртөөхэрэгтэй хүснэгтийн талбаруудыг оруулсан байгаа. 115
  • 30. TABLES/QUERIES- цонхноос тайлан дээр ашиглах хүснэгт болон query-ийг сонгоно. AVAILABLE FIELDS- цонхоос тухайн хүснэгтэнд байгаа талбаруудын жагсаалт гарч ирэх болно. Та энэ жагсаалтаас тайланд хэрэгтэй талбаруудыг сонгож SELECTED FIELDS цонхондоруулна. Бид энэ жишээнд оюутны бүртгэлийн програм гэсэн нэртэйформын мэдээллүүдээр (формд ашиглагдсан хүснэгтийнталбаруудаар) тайлан байгуулахаар шийдлээ.NEXT товчлуурыг дарахад дараах цонх гарч ирнэ. Энэ цонхноосхарагдах хэлбэрүүдийг сонгож NEXT-ийг дарна.DO YOU WANT TO ADD ANY GROUPING LEVELS?- цонхоноос та аль талбараарнь групплэхийг сонгож болно. Энэ цонхонд тайланд дээр гарах мэдээллийг ямар талбараарэрэмбэлэхийг тодорхойлно.Хэрэв эрэмбэлэх бол өсөх болон 116
  • 31. буурах дарааллыг нь тодорхойлно. NEXT команд өгнө.Гарч ирсэн цонхоос тайлангийн харагдах хэлбэрийг (Багана, хүснэгт)мөн цаасныхаа хэмжээг (босоо, хөндлөн)сонгоод NEXT товчлуур дээрдарна.Тайлангийн харагдах хэлбэр, дизайныг сонгож , тайлангийн гарчигийгбичиж өгөөд FINISH товчлуур дээр дарна.Бид“оюутны бүртгэлийн жагсаалт” гэсэн гарчиг өгсөн юм. Үр дүн нь дарааххэлбэртэй тайлан үүсгэсэн байна. Хэрэв тухайн талбарын бичлэгүүдбагтаахгүй байвал DESIGN цэсний DESIGN VIEW командыг сонгожзасварлаж болно.Бид ингээд Access 2007 програмтай дэлгэрэнгүй танилцлаа. 117
  • 32. Access програм дээр хийх дасгалуудДасгал 1.Нэгдүгээр хүснэгт: (10 хүний мэдээллийг оруул)Код: эхний 2 үсэг, дараагийн 3 тоо (түлхүүр үгээр авна)Овог: 18 хүртэл үсэгтэй,Нэр: 18 хүртэл үсэгтэйРегистрийн дугаар: 10 тэмдэгт, эхний 2 үсэг, дараагийн 8 тооИргэний үнэмлэхний дугаар: 9 тэмдэгт, эхний 2 үсэг, дараагийн 7тооҮндсэн захиргаа: 21 аймаг, нийслэлийн жагсаалт нэмэлтхүснэгтээр өгөгднө.Хүйс: Эр, Эм гэсэн 2 үгний жагсаалт байна.Дунд боловсролын гэрчилгээний дундаж дүн:0-100% хүртэл тоон утгаавахСуралцаж буй анги: 8 хүртэл тэмдэгт, эхний 5 хүртэл үсэг, дараагийн3 тооХоѐрдугаар хүснэгт:А. Үндсэн захиргаа: 21 аймаг, нийслэлийн жагсаалт байна.Гуравдугаар хүснэгт: (10 хүний мэдээллийг оруул)Код: эхний 2 үсэг, дараагийн 3 тоо (түлхүүр үгээр авна)Анги: 8 хүртэл тэмдэгт, эхний 5 хүртэл үсэг, дараагийн 3 тооМикро эдийн засгийн онол: 100% хүртэл тоон утга авахМакро эдийн засгийн онол: 100% хүртэл тоон утга авахЭдийн засгийн статистик: 100% хүртэл тоон утга авахМатематик: 100% хүртэл тоон утга авахМонгол улсын түүх: 100% хүртэл тоон утга авахКомпьютер: 100% хүртэл тоон утга авахХайлтын хүснэгт үүсгэх:Код, Анги -аар холболт хийж, Үндсэн захиргаа Дархан-Уул,Улаанбаатар хот хоѐрын оюутнуудын дүнгийн жагсаалтийг үзүүлэхтайлан бэлтгэ. 118
  • 33. Дасгал 2.1. Овог, нэр, хүйс, төрсөн огно, орлогын хэмжээ, өндөр, жин, утас гэсэн асуултууд оруулах талбар үүсгэж, бүртгэл хий. Үүнд: хүйс гэдэгт эр, эм гэсэн үг авах, орлогын хэмжээ мөнгөн хэлбэрээр, өндөр, жин нь тоон утгаар, утас текст гэсэн төрлөөр авна.2. Дараах бүртгэлээр талбарууд үүсгэ. Үүнд: Регистрийн дугаар: 2 үсэг 8 тоо, Цусны бүлэг талбарт зөвхөн I, II, III, IV гэсэн утга жагсаалтаас авна. Овог ба нэр талбарууд 20 хүртэл үсэг агуулна. Нас 18 – 100 хүртэл утга авна (Number). Хүйс зөвхөн эр, эм гэсэн үгнүүдийг жагсаалтаас авдаг байхаар хийнэ. Утас гэсэн талбарт 6 ба 8 оронтой тоо авах (Text), Боловсрол талбар нь зөвхөн бага, дунд, дээд гэсэн 3 утгуудыг жагсаалтаас авна. Ажил байдлын тодорхойлолт нь 1024 үсэг тэмдэгт оруулж болох багтаамжтай байна (Memo). Хүснэгт үүсгэх заавар: а. Input Mask хийхдээ: Паспортын дугаар: 2 үсэг 7 тоо; LL0000000 Регистрийн дугаар: 2 үсэг 8 тоо; LL00000000 б. Цусны бүлэг талбарт: зөвхөн I, II, III, IV гэсэн утга авдаг болгохын тулд Validation rule – д =”I” or =”II” or =”III” or =”IV” гэж бичнэ. Харин Validation text –д “Цусны бүлэг биш” гэж оруулна. жагсаалтаар нээгддэг болгохын тулд Lookup –д шилжиж түүний Display Control –д Combo box гэснийг сонгоод Row Source Type –д Value List –ийг сонгоно. Row Source –д дараах бичилтийг хийнэ. ”I”; ”II”; ”III”; ”IV”, Мөн List Rows –д 4 мөрөө үзэгдэнэ гэж зааж өгнө. в. Насыг оруулах тоон төрлийг Byte –аар авна. 18 – 100 хүртэл утга авдаг болгохын тулд Validation rule –д >=18 and <=100 гэж бичнэ. Харин Validation text –д “насны хязгаараас давлаа” гэж оруулна.г. Утас гэдэгт Input Mask хийхдээ: 99000000 –гэж оруулбал эхний хоѐртоог оруулахгүй хоосон зай авч болно.3. Оюутны бүтгэлгийн хүснэгтийг дараах асуулгаар хийж, 10-аас дээш оюутан бүтгэ. Үүнд: Овог, нэр, төрсөн огно, хүйс, иргэний үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, үндсэн захиргаа (аймаг, нийслэлээр өөр хүснэгт үүсгэн холбож оруулах), төгссөн сургууль, дунд боловсролын гэрчилгээний голч оноо, гэрийн хаяг, энэ жил 119
  • 34. дунд сургууль төгссөн үү? (Yes/No), анги (тухайлбал: ЭММЗ-101, ЭМЭЗ-202, АУ-312, МУА-203 гэх мэт)4. Дээр үүсэгсэн мэдээний санд оруулсан оюутны дүнгийн хүснэгтийг дараах загвараар үүсгэж, дээрх уг оюутнуудын дүнг оруул.Id Овог Нэр Анги Компь Эдийн Экологи Анагаахын Гадаад ютер засаг Физик хэл1. Дорж Бат АУ-102 98,7 68,3 96,2 67,3 95,02. Болд Сувд ЭЗ-201 99,0 97,3 87,9 96,5 76,33. Юндэн Цэцэг БА-101 75,8 76,3 98,7 86,5 99,05. Дээрх 2 ба 3-р бодлогын хүснэгтүүдийг овог, нэр, анги зэргээр нь холбож, тодорхой хоѐр аймгийн Компьютер ба Гадаад хэлний хичээл дээр 90-ээс дээш оноотой оюутнуудын жагсаалтыг гарга.6. Хичээлийн нэрийг гараас оруулж хайлт хий7. 2-р дасгалд өгөгдсөн хүснэгтийн Форм үүсгэж бүртгэл хий.8. 2-р дасгалд өгөгдсөн хүснэгтийн Тайлан үүсгэж хэвлэхэд бэлд. Дасгал 3.1. Ажилтан хүснэгт: (бүртгэлийн дугаар, нэр, овог, нас, хүйс, мэргэжлийн код, албаны дугаар, албан тушаалын дугаар, ажилд орсон огноо, гэрийн хаяг)2. Мэргэжил хүснэгт: (мэргэжлийн код, мэргэжилийн нэр) a. Эмч b. Багш c. Инженер г.м3. Ажил хүснэгт: (албан тушаалын дугаар, албан тушаалын нэр)4. Алба хүснэгт: (албаны дугаар, албаны нэр) a. Захиргааны алба b. Сургалтын алба c. Оюутны алба г.м5. Цалин хүснэгт: (албан тушаалын дугаар, цалингийн хэмжээ) гэсэн талбаруудаас бүрдсэн хүснэгтүүдийг байгуулж 10-аас дээш хүний мэдээллийг оруул. Анхаарах:(бүртгэлийн дугаар, мэргэжлийн код, албан тушаалын дугаар, албаны дугаар зэрэг талбаруудыг түлхүүр үгээр авна) I. Оюутны албаны ажилчдыг шүүж харуул II. Сургалтын албаны эмэгтэй ажилчдыг шүүж харуул III. Захиргааны албаны ажилчдын тоог ол (Count функц ашиглаж) IV. Бүх мэдээллийг оруулсан ажилтны бүртгэл гэсэн нэртэй форм үүсгэ V. Ажилтны овог, нэр, нас, албан тушаал, цалингийн хэмжээгээр тайлан бэлдэж хэвлэхэд бэлэн болго 120
  • 35. Дасгал 4.Дараах формыг ашиглаж мэдээний сан үүсгэ Үүнд:Тасгийн нэр, үндэс угсаа, төрсөн аймаг, сум зэргийг тусдаа хүснэгтээсавахаар зохион байгуул Дасгал 5.Word програмын 10-р дасгал буюу “Өвчтөний түүх”-ийг ашиглажөвчтөний бүртгэлийн програм зохио. Өвчтний бүртгэлийг харуулсан форм бэлтгэ Регистрийн дугаарыг гараас оруулж хайлт хий Өвчтний бичлэгийг харуулсан тайлан бэлтгэ 121

×