Your SlideShare is downloading. ×
×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

мөнгөний бодлого

7,884
views

Published on


0 Comments
3 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
7,884
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
377
Comments
0
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. БҮЛЭГ 31 Мөнгөний бодлого
  • 2. Та энэхүү бүлгийг судалснаар дараах мэдлэгийг олж авна. АНУ-ын мөнгөний бодлогын зорилтууд, түүнд хүрэх цар хүрээг тодорхойлох ХНС хүүний түвшний шийдвэр болон хүүний түвшний зорилтдоо хэрхэн хүрдэгийг тайлбарлах ХНС-ийн инфляцийн түвшинд нөлөөлдөг шилжих сувгуудыг тайлбарлах Мөнгөний бодлогын алтернатив стратегиудыг харьцуулж, тайлбарлах
  • 3. Мөнгөний бодлого юу хийж чадах вэ? ХНС жилд найман удаа хуралдахдаа дараагийн хур- лаас гарах шийдвэр хүртэл хүүний түвшинг өсгөх, бууруулах, эсвэл хэвээр нь байлгах эсэхээ мэдэгддэг. ХНС хүүний түвшний шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? ХНС хүүний түвшнээ хүссэн хэмжээндээ барихын тулд юу хийдэг вэ? ХНС-ийн хүүний түвшний өөрчлөлт тэдний хүссэнээр эдийн засагт нөлөөлдөг үү? ХНС хүүний түвшинг бууруулах, инфляцийг бага түвшинд хадгалах замаар эдийн засгийн өсөлтийг хурдасгаж чадах уу?
  • 4. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Үндэсний мөнгөний бодлогын зорилтууд, тэдгээрийг тодорхойлох болон түүнд хүрэх цар хүрээ төв банк ба засгийн газрын хоорондын хамтын ажиллагаанаас бий болдог.
  • 5. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Мөнгөний бодлогын зорилтууд 1913 оны Холбооны Нөөцийн хууль болон түүний нэмэлт өөрчлөлтөнд тусгаснаар Мөнгөний бодлогын зорилтууд ХНС-ийн Ерөнхийлөгчдийн Зөвлөлийн бүрэн эрхээр шийдвэрлэгддэг. Уг хуулинд: “ХНС болон ХНЗЗХ нь бүрэн ажил эрхлэлт, тогтвортой үнэ, урт хугацааны хүүний түвшинг зохицуулах зорилгуудыг үр дүнтэй дэмжсэнээр үйлдвэрлэлийг өсгөх, эдийн засгийн урт хугацааны хүчин чадалтай зохицох мөнгөний болон зээлийн агрегатуудын урт хугацааны өсөлтийг дэмжих ѐстой” гэжээ.
  • 6. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Зорилгууд болон тэдгээрийн утга санаа ХНС-ийн мөнгөний бодлогын зорилтууд нь хоѐр тусдаа хэсэгтэй. Энэ нь: 1. Хуулиар тогтоосон зорилгууд 2. ХНС зорилгуудад хүрэхдээ зааварчлага болгох үзүүлэлтүүд
  • 7. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Мөнгөний бодлогын зорилгууд Бүрэн ажил эрхлэлт, тогтвортой үнэ болон урт хугацааны хүүний түвшний зохицуулалт Урт хугацаанд эдгээр зорилгууд нь нийцтэй бөгөөд бие биенийгээ бататгадаг боловч богино хугацаанд зөрчилдөж болох юм. Хамгийн гол зорилго нь үнийн тогтвортой байдал юм. Үнийн тогтвортой байдал бүрэн ажил эрхлэлт болон урт хугацааны хүүний түвшинг зохицуулах суурь шалтгаан болдог.
  • 8. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Зорилгуудын утга санаа Потенциал ДНБ-ий өсөлтийн түвшинтэй зохицох мөнгөний хэмжээний өсөлтийн түвшинг хадгалснаар ХНС үнийн түвшинг тогтвортой барьж, бүрэн ажил эрхлэлтийг дэмжих боломжтой болно. ХНС зорилгууддаа хүрэхийн тулд хэрхэн ажилладаг вэ?
  • 9. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Үйл ажиллагааны “тогтвортой үнэ”-ийн зорилго ХНС нь суурь ХҮИ буюу хүнс болон түлш шатахууныг хассан ХҮИ-д гол анхаарлаа хандуулдаг. Суурь ХҮИ-ийн өсөлтийн түвшин нь суурь инфляцийн түвшин юм. ХНС суурь инфляцийн түвшин инфляцийн үндсэн хандлагыг илүү сайн хэмждэг бөгөөд ХҮИ-ээр тооцсон ирээдүйн инфляцийг илүү сайн таамаглах боломж олгодог гэж үздэг.
  • 10. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Зураг 31.1-д суурь инфляцийн түвшин болон ХҮИ-ээр тооцсон инфляцийн түвшинг харуулав. Эндээс ХҮИ-ээр тооцсон инфляцийн түвшин хэлбэлзэл ихтэй бөгөөд суурь инфляцийн түвшин үнийн тогтвортой байдлыг илэрхийлэх илүү сайн үзүүлэлт гэдгийг харж болно.
  • 11. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Үйл ажиллагааны “бүрэн ажил эрхлэлт”-ийн зорилго Тогтвортой үнэ нь гол зорилго боловч ХНС бизнесийн мөчлөгт мөн анхаарлаа хандуулдаг. Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг хэмжихдээ ХНС үйлдвэрлэлийн зөрүү буюу потенциал ДНБ-ээс бодит ДНБ-ий хазайсан хувийг ашигладаг. Эерэг үйлдвэрлэлийн зөрүү инфляцийн өсөлтийг харуулна. Сөрөг үйлдвэрлэлийн зөрүү ажилгүйдэл хэвийн түвшнээсээ их байгааг илэрхийлнэ. ХНС үйлдвэрлэлийн зөрүүг хамгийн бага байлгахыг эрмэлздэг.
  • 12. Мөнгөний бодлогын зорилт ба хүрээ Мөнгөний бодлогын хариуцлага ХНС, Конгресс, Ерөнхийлөгчийн үүрэг нь юу вэ? ХНЗЗХ нь мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Конгресс нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтанд оролцдоггүй. Гэхдээ ХНС нь жилд хоѐр тайлан бэлдэж, түүнийгээ тэргүүлэгч нь Конгрессын өмнө тайлагнадаг (Хоѐр болон зургаадугаар сар). Ерөнхийлөгчийн албан ѐсны үүрэг нь Удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг томилох үүргээр хязгаарлагддаг.
  • 13. Мөнгөний бодлогыг удирдах нь Бодлогын арга хэрэгслийг сонгох нь Мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь ХНС шууд удирдах болон төлөвлөж өөрчлөх боломжтой хувьсагч юм. ХНС цорын ганц нөөц мөнгийг гаргагч учир монополь байдаг. 1. ХНС гадаад валютын зах зээл дээрх АНУ-ийн мөнгөний үнэ (валютын ханш)-ийг тогтмол барих уу? 2. ХНС валютын ханш уян хатан байхыг зөвшөөрч, богино хугацааны хүүг төлөвлөх уу? ХНС аль хувьсагчийг төлөвлөхөө шийдэх хэрэгтэй.
  • 14. Мөнгөний бодлогыг удирдах нь Холбооны сангийн хүү ХНС-ийн бодлогын арга хэрэгслийн сонголт (ихэнх төв банкны хийдэг сонголттой ижил) нь богино хугацааны хүүний түвшин юм. Энэ сонголтыг хийсэн үед валютын ханш болон мөнгөний хэмжээ нь зах зээлийн зарчмаар тэнцвэр тогтдог. ХНС-ийн зорилтод онцгой хүүний түвшин нь холбооны сангийн хүү бөгөөд энэ нь банкууд өөр хоорондоо зээлдэг овернайт зээлийн хүүний түвшин юм.
  • 15. Мөнгөний бодлогыг удирдах нь Зураг 31.2-д холбооны сангийн хүүг харуулав. Холбооны сангийн хүүг  1990 онд жилийн 8.25 хувиар, инфляци анхаарлын төвд байсан 2000 онд жилийн 6.5 хувиар тус тус өсгөжээ.  харин 2002-2004 оны хооронд уналтаас сэргийлэхийн тулд жилийн бараг 2 хувиар бууруулжээ.
  • 16. Мөнгөний бодлогыг удирдах нь Хэдийгээр ХНС холбооны сангийн хүүгээ өөрийн сонгосон дурын (зохистой) хэмжээгээр өөрчилж болох боловч уг хүүг 0.25 хувиар өөрчлөхийг хэвийн гэж үздэг. ХНС холбооны сангийн хүүний зохистой түвшний шийдвэрээ хэрхэн гаргадаг вэ? Мөн ХНС гаргасан шийдвэрийнхээ дагуу холбооны сангийн хүүг зорилтод түвшиндээ хэрхэн хүргэдэг вэ?
  • 17. Мөнгөний бодлогыг удирдах нь ХНС-ийн шийдвэр гаргах процесс ХНС дараахын алинийг нь ч сонгон ашиглах боломжтой.  Арга хэрэгслийн дүрэм  Зорилтод дүрэм
  • 18. Мөнгөний бодлогыг удирдах нь Арга хэрэгслийн дүрэм Арга хэрэгслийн дүрэм нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын түвшинд суурилсан бодлогын арга хэрэгслийг төлөвлөдөг. Хамгийн алдартай арга хэрэгслийн дүрэм нь Тейлорын дүрэм бөгөөд Холбооны сангийн хүүний түвшинг дараах хүчин зүйлсээс хамааруулан тогтоодог.  Зорилтод түвшнээс инфляцийн түвшний хазайх хазайлт  Үйлдвэрлэлийн зөрүүний чиглэл ба хэмжээ
  • 19. Мөнгөний бодлогыг удирдах нь Зорилтод дүрэм Зорилтод дүрэм нь бодлогын туйлын зорилтын таамаглал зорилтод түвшинд байхаар бодлогын арга хэрэгслээ төлөвлөдөг. Хэрэв бодлогын туйлын зорилго 2 хувийн инфляцийн түвшин бөгөөд арга хэрэгсэл нь холбооны сангийн хүү бол зорилтод дүрэм нь холбооны сангийн хүүг инфляцийн түвшний таамаглалыг жилийн 2 хувьтай тэнцүү байх түвшинд тогтооно.
  • 20. Мөнгөний бодлогыг удирдах нь Иймэрхүү зорилтод дүрмийг хэрэгжүүлэхдээ ХНЗЗХ эдийн засаг, түүний шоконд болон бодлогод хариу үзүүлэх арга замын талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж, боловсруулах ѐстой. ХНЗЗХ эдгээр бүх өгөгдлийг боловсруулсныхаа дараагаар бодлогын арга хэрэгслийн хамгийн сайн түвшний талаар шийдвэрт хүрдэг. ХНЗЗХ нь ХНС зорилтод дүрмийн стратегийг барим- тлахыг санал болгодог. Зарим эдийн засагчид хүүний түвшинг ХНЗЗХ Тейлорын дүрмээр маш сайн тооцсон шийдвэрээр тогтоодог гэж боддог.
  • 21. Мөнгөний бодлогыг удирдах нь Холбооны сангийн хүүнд үзүүлэх нөлөөнүүд Тейлорын дүрэм нь холбооны сангийн хүү (FFR)-г тэнцвэрт бодит хүүний түвшин (Тейлор үүнийг жилийн 2 хувь гэж үзсэн) дээр инфляцийн түвшин (INF) болон үйлдвэрлэлийн зөрүү (GAP)-г дараах томъѐоны дагуу нэмж тогтоодог (бүх утгууд нь хувиар илэрхийлэгдэнэ): FFR = 2 + INF + 0.5(INF – 2) + 0.5GAP Хэрэв инфляци зорилтод түвшиндээ байвал үйлдвэрлэлийн зөрүү тэг (бүрэн ажил эрхлэлттэй), 2 хувийн инфляцийн зорилттой үед холбооны сангийн хүү жилийн 4 хувь байна.
  • 22. Мөнгөний бодлогыг удирдах нь ХНС нь хүүний түвшнээ Тейлорын дүрмээр тогтоосон түвшнээс бага зэрэг дээшээ, доошоо өөрчилдөг. ХНС одоогийн инфляцийн түвшин болон үйлдвэр- лэлийн зөрүүнээс нилээд их мэдээлэл ашигладаг учир овернайт хүүг ямар ч энгийн дүрмээр тогтоосноос илүү сайн нягтлаж тогтоох боломжтой гэж үздэг. Үүнийг зураг 28.3-д дүрсэлсэн.
  • 23. Мөнгөний бодлогыг удирдах нь
  • 24. Мөнгөний бодлогыг удирдах нь
  • 25. Мөнгөний бодлогыг удирдах нь
  • 26. Мөнгөний бодлогыг удирдах нь Холбооны сангийн хүүний зорилтод хүрэх: Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэдэг нь ХНС засгийн газрын үнэт цаасыг арилжааны банк, ард иргэдээс худалдаж авах болон худалдах юм. ХНС үнэт цаас худалдан авах үедээ үнэт цаасны төлбөрийг төлснөөр банкны нөөцийг шинээр бий болгоно. ХНС үнэт цаасыг худалдах үед банкууд эзэмшиж буй нөөцөөрөө төлбөрийг төлдөг. Тиймээс нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа банкны нөөцөд нөлөөлнө.
  • 27. Мөнгөний бодлогыг удирдах нь Зураг 31.4-д нээлттэй зах зээлийн худалдан авалтын ХНС болон Америка банкны тайлан тэнцэл дэх нөлөөг харуулав. Нээлттэй зах зээлийн худалдан авалт банкны нөөцийг өсгөдөг.
  • 28. Мөнгөний бодлогыг удирдах нь Зураг 31.5-д нээлттэй зах зээлийн борлуулалтын ХНС болон Америка банкны тайлан тэнцэл дэх нөлөөг харуулав. Нээлттэй зах зээлийн борлуулалт банкны нөөцийг бууруулдаг.
  • 29. Мөнгөний бодлогыг удирдах нь Нөөцийн зах зээлийн тэнцвэр Зураг 31.6-д нөөцийн зах зээлийг дүрслэв. x-тэнхлэг эзэмшиж буй нөөцийн хэмжээг илэрхийлнэ. y-тэнхлэг холбооны сангийн хүүг илэрхийлнэ.
  • 30. Мөнгөний бодлогыг удирдах нь Банкны нөөцийн эрэлт нь RD муруй юм. Холбооны сангийн хүү нь эзэмшиж буй нөөцийн алдагдсан боломжийн зардал учраас холбооны сангийн хүү өндөр байвал нөөцийн эрэлтийн хэмжээ бага байдаг. Нөөцийн эрэлт сөрөг налалттай байна.
  • 31. Мөнгөний бодлогыг удирдах нь Улаан шулуун нь ХНС- ийн зорилтод холбооны сангийн хүүг илэрхийлнэ. ХНС-ийн нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа банкны систем дэх нөөцийн бодит хэмжээг тодорхойлдог.
  • 32. Мөнгөний бодлогыг удирдах нь Нөөцийн зах зээлийн тэнцвэр холбооны сангийн хүүг тодорхойлно. Тиймээс ХНС холбооны сангийн хүүг зорилтод түвшиндээ барихдаа нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг ашигладаг.
  • 33. Мөнгөний бодлогын шилжих механизм Товч тойм ХНС холбооны сангийн хүүг бууруулснаар: 1. Бусад богино хугацааны хүүний түвшин болон валютын ханш буурна. 2. Мөнгөний хэмжээ болон зээлжих сангийн нийлүүлэлт өснө. 3. Урт хугацааны хүүний түвшин буурна. 4. Хэрэглээний зардал, хөрөнгө оруулалт, цэвэр экспорт өснө.
  • 34. Мөнгөний бодлогын шилжих механизм 5. Нийт эрэлт өснө. 6. Бодит ДНБ-ий өсөлт болон инфляцийн түвшин нэмэгдэнэ. ХНС холбооны сангийн хүүг өсгөх үед эсрэг чиглэлд дараалласан нөлөөлөл явагдана. Зураг 31.7-д нэгээс хоѐр жилийн хугацаанд өрнөдөг эдгээр дараалласан нөлөөллүүдийн товч дүгнэлтийг схемчилж харуулав.
  • 35. Мөнгөний бодлогын шилжих механизм
  • 36. Мөнгөний бодлогын шилжих механизм Хүүний түвшний өөрчлөлт Зураг 31.8-д гурван хүүний түвшний хэлбэл- злийг харуулав. Үүнд:  Богино хугацаат үнэт цаасны хүү  Урт хугацаат бондын хүү  Холбооны сангийн хүү
  • 37. Мөнгөний бодлогын шилжих механизм Богино хугацааны хүүний түвшин холбооны сангийн хүүг дагаж, ойролцоо өөрчлөгддөг. Урт хугацааны хүү холбооны сангийн хүүтэй ижил чиглэлд өөрчлөгдөх боловч холбооны сангийн хүүтэй сул хамааралтай байна.
  • 38. Мөнгөний бодлогын шилжих механизм Валютын ханшны хэлбэлзэл Валютын ханш нь АНУ-ын харьцангуй хүүний түвшин (АНУ-ын хүүний түвшинг бусад улстай харьцуулсан)-ий өөрчлөлт буюу АНУ-ын хүүний түвшний зөрүүнд хариу үзүүлдэг. Гэвч бусад хүчин зүйлс өөрчлөгдсөнөөр валютын ханшийг таамаглахад хүндрэлтэй болно.
  • 39. Мөнгөний бодлогын шилжих механизм Мөнгө ба зээл ХНС холбооны сангийн хүүгээ бууруулахад мөнгө болон зээлийн хэмжээ өсдөг. Ингэснээр хэрэглээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өөрчлөгдөнө. Урт хугацааны бодит хүүний түвшин Зээлжих сангийн зах зээлийн тэнцвэр нь нэрлэсэн хүүний түвшнээс хүлээгдэж буй инфляцийн түвшинг хассан урт хугацааны бодит хүүний түвшинг тодорхойлдог. Урт хугацааны бодит хүүний түвшин зардлын төлөвлөгөөнд нөлөөлнө.
  • 40. Мөнгөний бодлогын шилжих механизм Зардлын төлөвлөгөө Холбооны сангийн хүүний өөрчлөлтийг дагадаг дараалласан нөлөө нь нийт зардлын дараах гурван бүрэлдэхүүнийг өөрчилнө. Үүнд: 1. Хэрэглээний зардал 2. Хөрөнгө оруулалт 3. Цэвэр экспорт Нийт зардлын төлөвлөгөөний өөрчлөлт үйдвэрлэлийн зөрүү болон инфляцийн түвшний зорилгод нөлөөлөх боломжтой нийт эрэлт, бодит ДНБ, үнийн түвшинг өөрчилдөг.
  • 41. Мөнгөний бодлогын шилжих механизм ХНС уналттай тэмцэх нь Хэрэв инфляци бага, үйлдвэрлэлийн зөрүү сөрөг бол ХНЗЗХ зорилтод холбооны сангийн хүүгээ бууруулна.
  • 42. Мөнгөний бодлогын шилжих механизм ХНС уналттай тэмцэх нь Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт богино хугацаанд зээлжих сангийн нийлүүлэлтийг өсгөнө.
  • 43. Мөнгөний бодлогын шилжих механизм ХНС инфляцитай тэмцэх нь Хэрэв инфляци хэт өндөр, үйлдвэрлэлийн зөрүү эерэг бол ХНЗЗХ зорилтод холбооны сангийн хүүгээ өсгөнө.
  • 44. Мөнгөний бодлогын шилжих механизм ХНС инфляцитай тэмцэх нь Мөнгөний нийлүүлэлтийн бууралт богино хугацаанд зээлжих сангийн нийлүүлэлтийг бууруулна.
  • 45. Мөнгөний бодлогын шилжих механизм Сул холбоо ба урт, хувьсах хугацааны хоцрогдол Зардлын төлөвлөгөөнд нөлөөлдөг урт хугацааны хүүний түвшин холбооны сангийн хүүтэй сул хамааралтай байдаг. Урт хугацааны бодит хүүний нэрлэсэн хүүний өөрчлөлтөнд үзүүлэх хариу үйлдэл инфляцийн хүлээлт хэрхэн өөрчлөгдсөнөөс хамаарна. Зардлын төлөвлөгөөний бодит хүүний түвшний өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдэл таамаглахад маш хэцүү маш олон хүчин зүйлсээс хамаардаг. Мөнгөний бодлогын шилжих механизм нь урт, сунжирсан байдаг бөгөөд үргэлж ижил замаар хариу үзүүлдэггүй.
  • 46. Мөнгөний бодлогын шилжих механизм Бодит байдалд шалгах нь Зураг 31.11-д мөнгөний бодлого хэрхэн ажил- ладагийг үзүүлэв. Цэнхэр шулуун холбооны сангийн хүүнээс урт хугацаат бондын хүүг хассан зөрүүг илэрхийлнэ. Улаан шулуун нэг жилийн дараах бодит ДНБ-ий өсөлтийг харуулна.
  • 47. Мөнгөний бодлогын шилжих механизм Бодит байдалд шалгах нь ХНС холбооны сангийн хүүг урт хугацаат бондын хүүнээс их болгон өсгөх үед бодит ДНБ-ий өсөл- тийн түвшин дараагийн жилд удааширдаг. ХНС холбооны сангийн хүүг урт хугацаат бондын хүүнээс бага болгон бууруулахад бодит ДНБ-ий өсөлтийн түвшин дараа- гийн жилд хурдасдаг.
  • 48. Мөнгөний бодлогын алтернатив стратегиуд ХНС дараах дөрвөн алтернатив мөнгөний бодлогын стратегиудаас сонгож болно. Эдгээрийн нэг нь арга хэрэгслийн дүрэм, гурав нь алтернатив зорилтод дүрэм юм. Уг дөрвөн алтернатив нь:  Нөөц мөнгөний арга хэрэгслийн дүрэм  Мөнгөний зорилтод дүрэм  Валютын ханшны зорилтод дүрэм  Инфляцийн зорилтод дүрэм
  • 49. Мөнгөний бодлогын алтернатив стратегиуд Нөөц мөнгөний арга хэрэгслийн дүрэм МакКолумын дүрэм нь нөөц мөнгөний эргэлтийн хурдны дундаж хугацааны өөрчлөлт болон бодит ДНБ- ий урт хугацааны дундаж өсөлттэй тохирох нөөц мөнгөний өсөлтийн түвшинг тогтоодог. Уг дүрэм мөнгөний тооны онолд суурилна. МакКолумын дүрэмд үйлдвэрлэлийн зөрүү, бодит хүүний түвшний алиных нь ч үнэлгээ хэрэггүй. МакКолумын дүрэм мөнгөний эрэлт, тогтвортой байх магадлалтай нөөц мөнгөний эрэлтээс хамаарна. ХНС МакКолумын дүрэм маш сайн ажиллах боломжийг олгоход эдгээр нь хэтэрхий тогтворгүй гэж үздэг.
  • 50. Мөнгөний бодлогын алтернатив стратегиуд Мөнгөний зорилтод дүрэм Фридманы k-хувийн дүрэм нь мөнгөний хэмжээг нэг жилд потенциал ДНБ-ий өсөлтийн түвшинтэй тэнцүү k хувиар өсгөхийг санал болгодог. Фридманы санааг ашигладаг байсан боловч 1970, 1980-аад онд татгалзсан. ХНС мөнгөний эрэлт мөнгөний зорилтын ашиглалтыг найдвартай гүйцэтгэхэд хэт тогтворгүй гэж үздэг.
  • 51. Мөнгөний бодлогын алтернатив стратегиуд Валютын ханшны зорилтод дүрэм Тогтмол валютын ханштай үед тухайн улс инфляцийн түвшинд хяналт тавьдаггүй. ХНС валютын ханшийг харьцангуй тогтвортой түвшинд барих аргыг ашиглаж болно. Инфляцийн түвшинг зорих валютын ханшийг харьцангуй тогтвортой түвшинд барихын сул тал нь бодит валютын ханш ихэвчлэн таамаглашгүй байдлаар өөрчлөгддөгтэй холбоотой. Валютын ханшийг харьцангуй тогтвортой түвшинд барих замаар инфляцийн түвшнийг зорих үед ХНС бодит валютын ханшны өөрчлөлтийг тогтоох болон түүнийг балансжуулах хэрэгтэй.
  • 52. Мөнгөний бодлогын алтернатив стратегиуд Инфляцийн зорилтод дүрэм Инфляцийн түвшний зорилт нь төв банкнаас олон нийтэд мэдэгдэл хийдэг мөнгөний бодлогын стратеги юм. Уг мэдэгдэл нь: 1. Тодорхой инфляцийн зорилтод хүрэх 2. Энэ бодлогын үйл ажиллагаа зорилтдоо хэрхэн хүрэхийг тайлбарлна. Зарим улсын төв банкууд инфляцийн зорилтыг 1990-ээд оны дунд үеэс хойш хэрэгжүүлж байна. Инфляцийн зорилт ХНС-ийн одоогийн далд зорилтоос илүү сайн үр дүн авчрах эсэх нь тодорхойгүй юм.
  • 53. Мөнгөний бодлогын алтернатив стратегиуд Яагаад дүрэм гэж? Яагаад бүх мөнгөний бодлогын стратегиуд дүрмүүдтэй холбогддог вэ? Яагаад ХНС зорилтод мөнгөний бодлого ашигладаггүй вэ? Хариулт нь мөнгөний бодлого инфляцийн хүлээлтийг удирдах талаар байдагт оршино. Мөнгөний бодлогын дүрмийг маш сайн ойлгох нь инфляцийг таамаглах, удирдахад хялбар байх орчинг үүсгэхэд тусладаг.
  • 54. Лекц дуусав.