Your SlideShare is downloading. ×
олон улсын худалдаа
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

олон улсын худалдаа

14,497

Published on

3 Comments
9 Likes
Statistics
Notes
  • YJ TATJ AWH WE
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • ene file powerpoint word deer neegdkui bnaa ymar programm deer neeh ve. batuhai_mn@yahoo.com
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Сайн байна уу. Би таны Олон Улсын худалдаа хичээлийг сайтаас тань татаж авсан юм. Дэлгэрэнгүй тайлбарлуулах гэсэн юм. Та боломжтой бол яаралтай над руу залгана уу. Миний утас 99117823.
    Баярлалаа. О.Ганчимэг
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
No Downloads
Views
Total Views
14,497
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
541
Comments
3
Likes
9
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Олон улсын худалдаа БҮЛЭГ 32
  • 2. Та энэхүү бүлгийг судалснаар дараах мэдлэгийг олж авна Олон улсын худалдааны өнөөгийн төлөв болон хандлагыг тодорхойлох Харьцангуй давуу талыг тайлбарлаж яагаад бүх улс олон улсын худалдаанаас хожихыг тайлбарлах Яагаад олон улсын худалдааны хязгаарлалтууд экспорт ба импортын хэмжээ болон бидний боломжит хэрэглээг бууруулж байдгийг тайлбарлах Олон улсын худалдааны хязгаарлалтыг дэмжих үндэслэлүүдийг тайлбарлаж тэдгээр нь хэрхэн гажуудал бий болгохыг харуулах Яагаад бид олон улсын худалдааны хориг саадтай байдгийг тайлбарлах
  • 3. Торгоны зам ба залгих чимээ-Sucking Sounds Эрт дээр үеэс хүмүүс худалдааг өргөжүүлсээр ирсэн байна. Үүний тод жишээ нь Марко Поло Европ Хятадын хооронд торгоны зам нээсэн явдал юм. Хойд америкийн чөлөөт худалдааны гэрээг баталснаар ажлын байр өндөр цалинтай Мичиган, Охиогоос бага цалинтай Мексикт шилжих болж олон хүмүүс чөлөөт худалдаанаас эмээж зарим нь түүнийг “асар том залгих чимээ” гэх болжээ. Мексиктэй харьцуулахад Хятадын ажилчид бага цалин авдаг. Бид хэрхэн бага цалинтай Хятадын эсрэг өрсөлдөх вэ? Хятадын бүтээгдэхүүнийг хязгаарлах, бусад улсын бүтээгдэхүүнд квот, тариф оногдуулах нь сайн санаа юу?
  • 4. Олон улсын худалдааны өнөөгийн төлөв ба хандлага Импорт гэдэг нь бид гадаадын улсаас бараа, үйлчилгээ худалдан авахыг хэлнэ. Экспорт гэдэг нь бид гадаадын улсад бараа, үйлчилгээ худалдахыг хэлнэ.
  • 5. Олон улсын худалдааны өнөөгийн төлөв ба хандлага Бүтээгдэхүүний худалдаа АНУ-ын экспортын 55 хувь, импортын 68 хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлж байна. Түүхий эд материал болон хагас аж үйлдвэржсэн материал АНУ-ын экспортын 14 хувь, импортын 15 хувийг эзэлж байна. ХАА-н бүтээгдэхүүн АНУ-ын экспортын дөнгөж 8 хувийг, импортын 4 хувийг эзэлж байна. АНУ-ын экспорт болон импортод автомашин, капитал бүтээгдэхүүн хамгийн өндөр хувь эзэлдэг.
  • 6. Олон улсын худалдааны өнөөгийн төлөв ба хандлага Үйлчилгээний худалдаа Аялал жуулчлал, тээвэр, даатгал зэрэг үйлчилгээний олон улсын худалдаа их хувийг эзэлж хэмжээ цааш нь нэмэгдсээр байна. Олон улсын худалдааны хандлага газар зүйн байршлаар АНУ дэлхийн олон улстай худалдааны харилцаатай байдаг ч хамгийн том нь Канад улс бөгөөд нийт экспортын 20 хувь, нийт импортын 17 хувийг тус улс эзэлдэг. Бусад худалдааны гол түншүүд нь Япон, Европын Холбоо, Латин Америк.
  • 7. Олон улсын худалдааны өнөөгийн төлөв ба хандлага Худалдааны цар хүрээний хандлага 1960 онд АНУ нийт үйлдвэрлэлийнхээ 3,5 хувийг экспортлож, америкчууд бараа, үйлчилгээнд гаргасан нийт зардлынхаа 4 хувийг импортын бүтээгдэхүүнд зарцуулж байсан. 2006 оны байдлаар АНУ нийт үйлдвэрлэлийнхээ 10 хувийг экспортлож, америкчууд бараа, үйлчилгээнд гаргасан нийт зардлынхаа 15 хувийг импортын бүтээгдэхүүнд зарцуулсан байна.
  • 8. Олон улсын худалдааны өнөөгийн төлөв ба хандлага Цэвэр экспорт ба олон улс зээллэг Экспортын хэмжээнээс импортын хэмжээг хассан ялгаварыг цэвэр экспорт гэж нэрлэдэг. 2006 онд АНУ-ын цэвэр экспорт -780 тэрбум доллар байсан. Экспортоос давсан импорттой улс гадаадаас зээл авах, эсвэл хөрөнгөнөө гадныханд худалдах хэрэгтэй болдог. Харин импортоос давсан экспорттой улс гадныханд зээл олгох, эвсэл гадаадаас хөрөнгө худалдан авдаг.
  • 9. Олон улсын худалдааны хожоо Харьцангуй давуу тал улс үндэснүүд хоорондоо худалдаа хийх үндсэн шалтгаан болдог. Харьцангуй давуу талд тулгуурласан худалдаа яваг- дах суурь нь алдагдсан боломжийн зардал улсуудын хооронд ялгаатай байгаа явдал юм. Харьцангуй давуу талт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд илүү нөөцийг хуваарилсан улсууд бараа, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж чаддаг.
  • 10. Олон улсын худалдааны хожоо Фермланд улсын алдагдсан боломжийн зардал Зураг 32.1-д Фэрмланд хэмээх зохиомол улсын үйлдвэрлэлийн болом- жийн муруйг харуулав. Фермланд улс ОУ-ын худалдаанд оролц- доггүй байхдаа 15 тэр- бум бушель үр тариа, 8 сая машин үйлдвэрлэж түүнийгээ хэрэглэдэг буюу А цэгт байсан.
  • 11. Олон улсын худалдааны хожоо A цэгийн хувьд, Нэг машины алдагдсан боломжийн зардал 9000 бушель үр тариатай тэнцүү байна.
  • 12. Олон улсын худалдааны хожоо Мобайль улсын алдагд- сан боломжийн зардал Зураг 32.2-д Мобайль хэмээх өөр нэг зохиомол улсын үйлдвэрлэлийн боломжийн муруйг харуулав. Мобайль улс ОУ-ын худалдаанд оролцдоггүй байхдаа 18 тэрбум бушель үр тариа, 4 сая машин үйлдвэрлэж түүнийгээ хэрэглэдэг буюу A' цэгт байсан.
  • 13. Олон улсын худалдааны хожоо A‘ цэгийн хувьд Нэг машины алдагд- сан боломжийн зар- дал 1000 бушель үр тариатай тэнцүү байна.
  • 14. Олон улсын худалдааны хожоо Харьцангуй давуу тал Мобайль улс машины нэгж бүрт цөөн үр тарианаас татгалзах учир Фермланд улстай харьцуулахад бага зардлаар машиныг үйлдвэрлэж байна. Фермланд улс үр тарианы нэгж бүрт цөөн машинаас татгалзах учир Мобайль улстай харьцуулахад үр тариаг бага зардлаар үйлдвэрлэж байна. Тухайн улс ямар нэг бүтээгдэхүүнийг бусад улсаас бага алдагдсан боломжийн зардлаар үйлдвэрлэж байвал уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд харьцангуй давуу тал-тай байна. Фермланд улс үр тариа, Мобайль улс машины үйлдвэр- лэлд харьцангуй давуу талтай байна.
  • 15. Олон улсын худалдааны хожоо Худалдааны хожоо: Үйлдвэрлэхээс худалдан авах нь хямд Хэрэв Мобайль улс үр тариаг Фермланд улсаас түүнийг үйлдвэрлэх үнээр нь худалдан авбал нэг машинаар 9000 бушель үр тариа авах ба энэ энь Мобайль улс үр тариа тарих алдагдсан боломжийн зардлаас бага байна. Хэрэв Фермланд улс машиныг Мобайль улсаас тэдний төлдөг үнээр нь худалдан авбал 1000 бушель үр тариаг 1 машинд төлөх ба энэ нь Фермлэнд улс машин үйлд- вэрлэх алдагдсан боломжийн зардлаас бага байна.
  • 16. Олон улсын худалдааны хожоо Худалдааны нөхцөл Фермланд улсын Моб- айль улсад машины оронд төлж буй үр тарианы хэмжээг Фер- мланд улсын Мобайль улстай хийх худал- дааны нөхцөл гэдэг. Зураг 32.3-д ОУ-ын эрэлт, нийлүүлэлт нь хэрхэн худалдааны нөхцөл болон худалдааны хэмжээг тодорхойлохыг дүрслэв.
  • 17. Олон улсын худалдааны хожоо ОУ-н худалдаанд орол- цохгүй үед Мобайль улс нэг машиныг 1000 бушель үр тариагаар үйлдвэрлэх ба энэ үнээр Фермланд улсад машин худалдахгүй. Гэхдээ машины үнэ 1000 бушель үр тарианаас их болоход Мобайль улс машины нийлүүлэлтийн тоо хэмжээгээ өсгөнө.
  • 18. Олон улсын худалдааны хожоо ОУ-н худалдаанд орол- цохгүй үед Фермланд улс нэг машиныг 9000 бушель үр тариагаар үйлдвэрлэх ба энэ үнээр Мобайль улсаас машин авахгүй. Гэхдээ үнэ 9000 бушель үр тарианаас буурвал Фермланд улсын машины эрэлтийн тоо хэмжээ өснө.
  • 19. Олон улсын худалдааны хожоо Тэнцвэрт худалдааны нөхцөл (үнэ) нь 1 машин 3000 бушель үр тариатай тэнцэх ба энэ үнээр 4 сая машин Мобайль улс экспортлож, Фермланд улс импортлоно.
  • 20. Олон улсын худалдааны хожоо Тэнцвэржсэн худалдаа Мобайль улсын экспортлосон машины хэмжээ Фер- мланд улсын импортлосон машины хэмжээтэй тэнцүү. Фермланд улс 12 тэрбум бушель үр тариаг (4 сая машиныг 3000 бушель үр тариагаар үржүүлсэн) Мобайль улсад төлнө. 12 тэрбум бушель үр тариаг Мобайль улс импортлож, Фермланд улс экспортлосон. Худалдаа тэнцвэржсэн байна. Улс бүрийн хувьд экспорт импорт нь тэнцүү бөгөөд 4 сая машин, 12 тэрбум бушель үр тарианы өртөг тэнцүү.
  • 21. Олон улсын худалдааны хожоо Хэрэглээ болон үйлдвэрлэлийн өөрчлөлт Фермланд машиныг үйлдвэрлэх зардлаас хямд үнээр худалдан авах ба үр тариаг үйлдвэрлэсэн зардлаас давсан үнээр борлуулна. Мобайль үр тариаг үйлдвэрлэх зардлаас хямд үнээр худалдан авах ба машиныг үйлдвэрлэсэн зардлаас давсан үнээр борлуулна. Хоѐр улс олон улсын худалдаанаас хожоо олно. Улс бүрийн ҮБМ нь үйлдвэрлэлийн боломжийг харуулах ч ОУ-н худалдаанд оролцох үеийн хэрэглээний болом- жийг харуулдаггүй.
  • 22. Олон улсын худалдааны хожоо Зураг 32.4-д худалдаанаас хоѐр улс хэрхэн хожиж байгааг дүрслэв.
  • 23. Олон улсын худалдааны хожоо Худалдааны хожооны тооцоолол Фермланд улсын машин болон үр тарианы хэрэглээ өссөн байна. Фермланд улс худалдааны нөхцлөөр машиныг үр тариагаар солилцох ба машин үйлдвэрлэх алдагдсан боломжийн зардал худалдааны нөхцөлтэй тэнцэх хүртэл машины үйлдвэрлэлийг бууруулж, үр тарианы үйлдвэр- лэлийг нэмэгдүүлнэ. Мобайль улсын машин болон үр тарианы хэрэглээ өссөн. Мобайль улс худалдааны нөхцлөөр үр тариаг машинаар солилцож, машин үйлдвэрлэх алдагдсан боломжийн зардал худалдааны нөхцөлтэй тэнцэх хүртэл машины үйлдвэлэлийг нэмэгдүүлж, үр тарианы үйлдвэрлэлийг бууруулна.
  • 24. Олон улсын худалдааны хожоо Улс бүрийн олох хожоо Худалдаанд оролцсон улс бүр үйлдвэрлэлийн боломжийн муруйн гадна хэрэглээний сонголт хийж хожоо хүртдэг. Худалдаа нь ялагч ба ялагдагч бий болгодоггүй. Худалдаа хийсэн хоѐр улс хожоо хүртдэг.
  • 25. Олон улсын худалдааны хожоо Бодит байдалд худалдааны хожоо Даяарчлагдсан бодит эдийн засагт худалдааны хожоог хүртэж байна. АНУ TV ба DVD тоглуулагч Солонгосоос, машин Европоос, гоѐлын хувцас Гонг-Конгоос худалдан авч тэдэнд машин, үр тариа, нисэх онгоц, компьютер, санхүүгийн үйлчилгээ худалддаг. Бүх улс худалдаанаас хождог. Хэрэглэгчдийн өөр өөр таашаал, өргөжилтийн үр өгөөжтэй нэгдэж нэг төрлийн гэхдээ ялгаатай бүтээгдэхүүн их хэм- жээгээр арилжаалагдах олон улсын худалдааг үүсгэх харь- цангуй давуу талыг бий болгодог.
  • 26. Олон улсын худалдааны хязгаарлалт Засгийн газар дотоодын үйлдвэрлэгчдээ гадны өрсөл- дөөнөөс хамгаалах зорилгоор хоѐр үндсэн хэрэгсэл ашиглан олон улсын худалдааг хязгаарладаг: 1. Тариф 2. Тарифын бус хориг Тариф гэдэг нь импортын бүтээгдэхүүн олон улсын хилийг давах үед импортлогч улсын ноогдуулж байгаа татварыг хэлнэ. Тарифын бус хориг гэдэг нь олон улсын худалдааг хязгаарлах тарифаас бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ.
  • 27. Олон улсын худалдааны хязгаарлалт АНУ-ын тарифын түүх АНУ-ын 1930 оноос хойших дундаж тарифын хувийг зураг 32.5-д дүрслэв.
  • 28. Олон улсын худалдааны хязгаарлалт Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ТХЕХ) гэдэг нь олон улсын худалдааны тарифыг бууруулах зорилготой улс орнуудын хооронд байгуулсан олон улсын худалдааны цуврал хэлэлцээр, “цугларалт”-ыг хэлнэ. 1960-аад он, 1970, 1980, 1990-ээд оны сүүлээр ТХЕХ- ийн цугларалтууд болж үр дүнд нь дундаж тарифын хувь аажмаар буурсан. Саяхны Дохагийн цугларалт бага зэргийн дэвшилд хүрсэн. Уругайн цугларалт хамгийн санаачлагатай нь байсан бөгөөд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) үүсэхэд чухал нөлөөлсөн. ДХБ-ий гишүүд ТХЕХ-ийн дагуу худалдааг удирдах үүрэг хүлээдэг.
  • 29. Олон улсын худалдааны хязгаарлалт 1994 онд АНУ, Канад, Мексик улсын хоорондын худалдааны хоригыг 15 жилийн дараа бүрэн арилгах хойд америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (ХАЧХХ)-д АНУ нэгдсэн. Европын холбоо (ЕХ) нь гишүүн орнуудын хоорондох худалдааны хоригыг арилгахаар тохиролцсон европын орнуудын холбоо юм. Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (APEC) нь Хятадыг багтаасан зүүн азийн орнуудын хоорондох худалдааны хоригыг бууруулах өөр нэг хэлэлцээр юм.
  • 30. Олон улсын худалдааны хязгаарлалт Тарифын нөлөө Тариф импортлогч улсын хэрэглэгчдийн төлөх ѐстой импортын бүтээг- дэхүүний үнийг өсгөдөг. Зураг 32.6-д Фермланд, Мобайль улсын жишээг ашиглан Фермланд улсын машины импортод оногдуулсан тарифын нөлөөг харуулав.
  • 31. Олон улсын худалдааны хязгаарлалт Тариф Мобайль улсын машин нийлүүлэхэд бэлэн үнийг өсгөх учир Ферланд улс руу машины нийлүүлэлт буурна. Үнэ өсч, тоо хэмжээ буурна. Засгийн газар тарифын орлого олно. Экспорт импорттой ижил хэмжээгээр өөрчлөгдөнө.
  • 32. Олон улсын худалдааны хязгаарлалт Тарифын бус хориг Тарифын бус хориг дараах үндсэн хоѐр хэлбэртэй байдаг: Квот нь тухайн хугацаанд импортлож болох хамгийн их хэмжээг нь тогтоосон тодорхой бүтээгдэхүүний импортын тоо хэмжээний хязгаарлалт юм. Сайн дурын экспортын хязгаарлалт (СДЭХ) нь экспортлогч улсын засгийн газар экспортын хэмжээгээ хязгаарлахыг зөвшөөрч байгааг илэрхийлсэн хоѐр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр юм.
  • 33. Олон улсын худалдааны хязгаарлалт Квот ба СДЭХ-н нөлөө Зураг 32.7-д Фермланд улсын машины импортод оногдуулсан квотын нөлөөг дүрслэв. Квот импортлож болох тоо хэмжээг хязгаарлана. Дотоодын үнэ өснө. Машин импортлогчдын ашиг олно.
  • 34. Олон улсын худалдааны хязгаарлалт Квот тарифын нөлөөтэй ижил үр дүнг бий болгож байгаа ч квоттой үед машин импортлогчид засгийн газрын олох тарифын орлоготой тэнцүү хэмжээний эдийн засгийн ашиг хүртэнэ. СДЭХ-ийн хувьд экспортлогч улс эдийн засгийн ашгийг хүртэхээс бусдаар квоттой ижил байна.
  • 35. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Олон улсын худалдаа оролцогч улс бүрийн хөгжлийг тэтгэдэг болохыг үл хайхран худалдааг хязгаарладаг. Дараах шалтгаанаар олон улсын худалдааг хязгаарлах дээр байнга маргадаг.  Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах  Шинээр байгуулагдсан үйлдвэрийг хамгаалах  Дампингийн эсрэг Эдгээр үндэслэлүүдийн аль ч нарийн судалгаагаар нотлогдоогүй.
  • 36. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Хамгаалалтын өөр нийтлэг дараах үндэслэлүүд байдаг.  Ажлын байрыг хадгалах  Гадаадын хямд хөдөлмөртэй өрсөлдөхийг зөвшөөрөх  Өөрийн эдийн засгийг тогтвортой, олон чиглэлт болгох  Байгаль орчны стандарт муу сахисан улсыг шийтгэх  Үндэсний соѐлыг хамгаалах  Мөлжигч ядуу орноос баян орнуудыг хамгаалах
  • 37. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Үндэсний аюулгүй байдалтай холбоотой үндэслэл Улсаас аюулгүй байдлын тоног төхөөрөмж, зэвсэг үйлдвэрлэгчийг болон түүнд нийлүүлэх түүхий эд материалын нийлүүлэлтийг хамгаалах хэрэгтэй гэсэн санаа юм. Энэ үндэслэл нарийн судалгаагаар нотлогдоогүй. Дайны жилүүдэд нэг ч үйлдвэрлэгч үндэсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулж байгаагүй.
  • 38. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Шинээр байгуулагдсан үйлдвэрийг хамгаалах Шинээр байгуулагдсан үйлдвэрийг хамгаалах үндэслэл нь шинэ үйлдвэрийг дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах хүртэл импортын өрсөлдөөнөөс хамгаалах зайлшгүй шаардлага юм. Энэ үндэслэл хийхийн хирээр дадлагажихаас бий болдог динамик харьцангуй давуу талд суурилдаг. Хийхийн хирээр дадлагажих нь бүтээмжийн өсөлтийн хүчирхэг хөдөлгүүр ч хамгаалалтыг зөвтгөдөггүй.
  • 39. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Дампингийн үндэслэл Дампинг гадаадын пүүс бүтээгдэхүүнээ үйлдвэр-лэлийн зардлаас нь бага үнээр экспортлох үед бий болдог. Тариф гадаадын пүүс дотоодын пүүсийг бизнесээс шахан гаргахаас хамгаалж үнийг өсгөдөг гэж дампингийг зөвтгөдөг. Энэ үндэслэл хамгаалалтыг зөвтгөдөггүй. Учир нь:  Пүүсийн зардлыг тодорхойлох бараг боломжгүй  Хэрэв дэлхийн нийтийн хувьд зүй ѐсны монополь байгаа бол тариф оногдуулахаас зохицуулалт нь илүү үр ашигтай байна.
  • 40. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Ажлын байрыг хадгалах Гадаадын бүтээгдэхүүн худалдан авах нь дотоодын ажлын байрыг алдана гэсэн санаа буруу юм. Чөлөөт худалдаа зарим ажлын байрыг үгүй хийх ч өөр илүү сайн ажлын байрыг бий болгодог. Чөлөөт худалдаа бас гадаадын орлогыг нэмэгдүүлж гадаадынханд дотоодын бүтээгдэхүүнээс илүү их худалдан авах боломж олгодог. Тодорхой ажлын байрыг хагалж үлдэх хамгаалалт нь маш өндөр зардалтай байдаг.
  • 41. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Гадаадын хямд хөдөлмөртэй өрсөлдөхийг зөвшөөрөх Цалингийн түвшин өндөр улс цалингийн түвшин бага улстай өрсөлдөж чадахгүй гэсэн санаа нь буруу юм. Бага цалинтай хөдөлмөр өндөр цалинтай хөдөлмөрөөс бага бүтээмжтэй байдаг. Мөн цалин болон бүтээмж нь харьцангуй давуу талт худалдаанаас олох хожооны шалтгааны талаар бидэнд юу ч хэлэхгүй.
  • 42. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Өөрийн эдийн засгийг тогтвортой, олон чиглэлт болгох Хамгаалалт олон чиглэлт үйлдвэрлэл болон илүү тогтвортой орлогыг бий болгоно гэсэн санаа нь буруу юм. Тухайн улс олон улсын хөрөнгө оруулалтаар олон чиглэлт, тогтвортой эдийн засагт хүрэх боломжтой байдаг.
  • 43. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Байгаль орчны стандарт муу сахисан улсыг шийтгэх Байгаль орчинд хамгаалалт сайн байх санаа нь буруу юм. Чөлөөт худалдаа орлогыг нэмэгдүүлэх ба ядуу орнууд баян орнуудтай харьцуулахад мэдэгдэхгүйц бага байгаль орчны стандарттай байна. Тэдгээр орнууд байгаль орчинд баян орнууд шиг ихийг зарцуулж чадахгүй бөгөөд зарим тохиолдолд “бохир” байдалд ажиллах харьцангуй давуу талтай байх ба тэр нь дэлхийн байгаль орчин өндөр стандартад хүрэхэд тус болдог.
  • 44. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Үндэсний соѐлыг хамгаалах Үндэсний соѐлыг хамгаалах худалдааны хязгаар- лалтын санаа нь буруу юм. Энэ үндэслэлд Канад болон европын орнууд илүү анхаарал тавьдаг. Олон орон дэлхийн зах зээлд алдартай америкийн кино, телевизийн нэвтрүүлэг, урлаг, уран зохиол, хоол зэргээр дамжин үндэсний соѐл нь америк хэв маягийн болохоос эмээдэг. “Соѐл”-ын аж үйлдвэрлэлийн хамгаалалт нь рент хайхын нэг хэлбэр бөгөөд үндэсний соѐлыг устгах баттай арга зам юм.
  • 45. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Мөлжигч ядуу орноос баян орнуудыг хамгаалах Мөлжигч ядуу орнуудаас баян орнуудыг хамгаалах худалдааны хязгаарлалтын санаа нь буруу юм. Чөлөө худалдаа ядуу орнуудын ажлын нөхцөл, цалинг өсгөх хамгийн сайн арга зам болдог.
  • 46. Чөлөөт худалдаанаас хамгаалахын эсрэг кейс Хамгаалалтын хамгийн хүчтэй үндэслэл нь хариу барих юм. Их хямралын үед АНУ Smoot-Hawley хууль гаргасанд бусад улсууд хариу үзүүлсэн байдаг. Өнөөдөр АНУ-ын ган болон хөдөө аж ахуй дахь өндөр тарифт дэлхий хариу үзүүлж байгааг бид харж байна.
  • 47. Яагаад олон улсын худалдааг хязгаарладаг вэ? Хоѐр гол шалтааны улмаас олон улсын худалдааг хязгаарладаг.  Tарифын орлого  Рент хайх
  • 48. Яагаад олон улсын худалдааг хязгаарладаг вэ? Tарифын орлого Засгийн газарт дотоодын борлуулалт болон орлогоос татвар цуглуулах зардалтай байдаг. Олон улсын худалдаа маш нарийн хяналттай учир олон улсын арилжаанаас татвар цуглуулах засгийн газарт зардал багатай байдаг. Энэ орлогын эх үүсвэр ялангуяа хөгжиж буй орнуудын засгийн газрын анхаарлыг татдаг.
  • 49. Яагаад олон улсын худалдааг хязгаарладаг вэ? Рент хайх Рент хайх гэдэг нь худалдаанаас хожоо олохын төлөө лобби болон улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Худалдааны хамгаалалт үр ашиггүй ч засгийн газар чөлөөт худалдааны хожоог үл анзаарч хамгаалалтаас бий болох хожоог хүлээж авдаг. Учир нь хамгаалалтын хожоо төвлөрч, хохирлыг тарааж үүрдэг.
  • 50. Яагаад олон улсын худалдааг хязгаарладаг вэ? Хохирлын төлөөс Чөлөөт худалдааны хожоо нь хохирлоос их, зарим үед чөлөөт худалдааны хэлэлцээр худалдааны хожоог чөлөөт худалдаанаас хохирсон талд хувааарилах асуудлыг анхаарч үздэг. 1. Чөлөөт худалдаанаас үүссэн хохирлыг тогтоох зардал болон нөхөн төлбөр асар их байдаг. 2. Тухайн хүн чөлөөт худалдаанаас болж хохирсон эсэхийг мэдэх нь хэцүү байдаг. Хохирлын нөхөн төлбөр хийж байгаагүй учраас протекцинизм түгээмэл хэвээр байна.
  • 51. ЛЕКЦ ДУУСАВ.

×