Mongoliin tvvhiin muzei

  • 9,938 views
Uploaded on

 

More in: Education
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
No Downloads

Views

Total Views
9,938
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2

Actions

Shares
Downloads
148
Comments
3
Likes
6

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. ШУТИС МТС Монголын түүхийн музей судлах ньБичсэн / /Шалгасан / / Улаанбаатар 2011 он
  • 2. Оршил Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэхухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анхүүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олоннийтэд толилуулдаг байгууллага юм. Энэхүү музейг монголийн түүх хичээлтэй холбогдуулансудалж музейгээр аялан судалгаа хийж монгол оронд суурьшсан хүн төрөлхтөн болон монголоронд амьдарч байсан овог аймгууд, улс үндэстэнг танин мэдэх нь бидний туйлийн зорилго юм.энэхүү музейг танин мэдэж судалсанаар монгол ороны түүхийн үйл явц болон хөгжил, уналтыг онцагт нь очиж хараагүй ч олон олон баримал болон фото зураг, архиологын олдвор, малтлагасудалгааны үр дүн, хөшөө чулууны хэсэг зэрэгээс нүдээрээ үзэх явдал билээ. Музейн түүх Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музейбайгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхийцогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байсан. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгалба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагданМонголын Үндэсний Түүхийн Музей болсон юм. 1-р танхим: Монголын эртний түүхийн танхим Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхолтатахуйц түүхийн эхлэл юм. Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800 000 жилийнөмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарчбайсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна. Хүний хөгжлийн анхдагчэрин, энэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар эртний түүхийн танхимдахь үзмэр, үзүүллэгээс дэлгэрэнгүй танилцлаа. Үзсэн үзмэр болон судалсан судалгаан дээрээтулгуурлан:Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ800000-12000 жилийн өмнө: Энэ үеийн хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байжээ. Мөнтүүнээс гадна яс, эвэр, том биетэй амьтны шүд зэргийг ч хэрэглэдэг байв. Монгол дахь хамгийнэртний хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахьЦагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнө хэрэглэж ирсэнбайна. Тухайн үед монголын уур амьсгал зөөлөн дулаан байжээ. Хуучин чулуун зэвсгийн голдурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Ө лзийт сумын Уранхайрхан уул, Ховдаймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо,Ө вөрхангай аймгийнГучин ус сумын Гучин ус, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалуудзэрэг юм.
  • 3. Дунд чулуун зэвсгийн үе (МЭӨ100 000 - 40 000 жилийн өмнө) Тухайн цаг нь мөнх цэвдэгмөстлөгийн үе байсан ба энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэтбайгалын хоргодох газарт байрлан, галыг нээж , агнасан амьтныхаа арьсаар хувцас хийж өмсдөгбайлаа. Түүнчлэн хадны сүг зураг ихэд хөгжжээ. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэнзэвсгүүдийг хийх болсон. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй,Баянхонгор аймгийн Их Богд уул , Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумынМойлтын ам зэрэг газруудад илэрчээ. Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөнголын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал ньөнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл,сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэгболов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүсагуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьжэхэлсэн байна.2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнө Хүн төрөлхтөний их нүүдлийн үе бөгөөд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ.Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүсхолын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыггаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэнхадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Дундчулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг чнэлээд ховор. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуунзэвсэг зэрэг дурсгал бий.3. Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ7000 - 3000 жилийн өмнө) Энэ үед эртний хүмүүс гэрийн эртний хэлбэр нүхэн сууц, оромж урц майханг барьж чаддагболов. Үржил шимтэй голын эрэг хөвөөг даган багахан тариалан, загас, ан агнуур эрхлэн аж төржбайв. Энэ үеийн малтлагаар илэрсэн архелогийн дурсгалт зүйлсээс чулуун зэвсгээс гадна шавраархийсэн ваарны хагархай, ясаар хийсэн чимэг зүүлтний төрлүүд, энгийн гоёл чимэглэлийн эдлэлүүдилэрчээ. Мөн нас барагсадаа тусгай зан үйлийн дагуу оршуулдаг болсон. Тэд үхсэний дараахамьдралд итгэдэг байжээ. Иймэрхүү оршуулгын газар нь Дорнод аймгийн Норовлин уул,Тамсагбулаг ууланд илэрсэн. Энэ үеийн чулуун зэвсэг нь чулууг бутлан хийдэг эртний аргатехникээр зогсохгүй, нүх гаргах, өнгөлөх, ирлэх арга дэлгэрсэн. Хуурайдах багаж, сэлэм, зэв мэтийнбагаж дэлгэрсэн. Хатуулаг сайтай пийсүү, хаш чулуугаар багаж зэвсгийн чанарыг сайжруулжээ.4.Хүрэл зэвсгийн үе (МЭӨ3000- МЭ 300 жилийн өмнө) Монгол дахь хүрэл зэвсгийн үе нь МЭӨ3000 оноос эхэлдэг. Хүн төрөлхтөн зэс хэмээхметаллийг нээснээр чулуун зэвсгийн эрин үеийг хүрэл зэвсгээр сольжээ. Хүрэл зэвсгийн үед эртнийнүүдэлчид мал аж ахуйг хөгжүүлж түүнтэй уялдан тухайн үеийн соёл, хувь хүн, өмчийн харилцаа
  • 4. аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үеийн дурсгалуудад дөрвөлжин хэлбэрийн булшбунхан, дөрвөлжин мөн дугуй хүрээгээр хүрээлэгдэж чулуугаар хучигдсан том булшны чулуубайдаг. Мөн төв азийн амьтны загварт урлагийн мянган дурсгал бүхий хадны зураг, хүрэл эдлэл,евроазид цөөн тоотой тархсан буган чулуун хөшөө хэмээх алдарт дурсгал бүтээгдсэн ажээ. 2-р танхим: Эртний улсын үе Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаантулсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал,археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховордурсгал энд байсан.ХҮННҮ ГҮРЭН: МЭӨ3-р зуун - МЭ 1-р зуун. Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчидовгийн холбоонд нэгдэн аж төрж байсныг эртний хятад сурвалжид дурьдсан байдаг. Ийнхүүнүүдэлчдийн аймгийн холбооноос Хүннү аймгийн холбоо монгол, түрэг, хамниаган болон бусаднүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулж хожим нь Хүннү гүрэн хэмээнтүүхэнд алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгтБайгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэжбайсан ажээ. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэнбурхны болон бөөгийн мөргөл бүхий соёлын өвөрмөц орчинтой байсан нь энд харагдаж байна.Хүннүгийн үеийн Ширмэл ширдэг нь Төв аймаг, Батсүмбэр, Ноён уулын язгууттны булшнаасолдсон олдвор бөгөөд хосгүй үнэт дурсгалд тоотсогддог.Түрэгийн хаант улс (МЭ 6 -7-р зуун) Хөх Түрэгүүд МЭ 5-р зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 ондБуман Хааны үед төр улсаа байгуулжээ. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед/552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүйбайдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дарааХөх Түрэгийн сурвалжит Бөрү-гийн гэр бүлээс Көтүлүг Тигин Түрэг угсаатныг дахин нэгтгэжТүрэгийн сүр жавхлант улсыг байгуулсан юм. Элтэрэс хаанбуюу Көтүлүг Тигин 691 онд таалалтөгсөхөд түүний хүүхдүүд балчир байсан учраас заншил ёсоор түүний дүү Капаган ор залгажээ.Капаган хааны үед Хөх Түрэг улсын алтан үе байлаа. Энэ үеийн Хөх Түрэг улс нь дорнодод Хятадынтэнгис, өрнөдөд Кавказ, өмнөдөд Түвд, умардад Сибир хүртлэх нутгийг эзэлж байсан бөгөөдэнэхүү өргөн уудам нутаг дахь Түрэг угсаатныг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. 716 онд ХөхТүрэгийн хаант улсыг Билэг хаан удирдсан бөгөөд түүний дүү Көлтигин болон төрийн жанжинТоньюкук нарын үед Түрэгийн ард түмэн амар амгалан амьдарч байлаа. Тоньюкук болонКөлтигинийг таалал төгссөнөөс хойш төр улсад үймээн самуун дэгдсэн бөгөөд 734 онд Билэгхааныг насан эцэслэсний дараа хаан ширээнд суусан хаад хуучин төрт улсаа хэзээ ч байгуулжчадсангүй. Ийнхүү Түрэгийн хаант улс мөхөх шалтгаан болсон юм. Эн танхимд Kөлтигиний толгойнбаримал болон Билгэ хааны онгоны олдвор бий.
  • 5. Уйгарын хаант улс МЭ 741-840 он Орхон болон Сэлэнгийн сав нутгаар нутаглаж байсан Уйгарууд өөрсдийн 3 дахь Түрэгийнхаант улсаа байгууллаа. Уйгарууд Хөх Түрэгийн нэгэн үндэстэн байсан бөгөөд Хөх Түрэгүүд Уйгарболон бусад Түрэг овог аймгуудыг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. Уйгарын хаант улс ньхудалдаа наймааг чухалчлан үзэхийн зэрэгцээ Хөх Түрэгийн зан заншлыг үргэлжлүүлэн хадгалжээ.Худалдаа наймаа хөгжихийн хэрээр Манихейн сүм хийд байгуулагдан худалдааны төв болонөргөжиж, улмаар албан ёсны шашин нь Манихейзмын шашин болсон юм. Эрэлхэг дайчин Уйгарынард түмний соёл урлаг, худалдаа наймаа хөгжсөн хэдий ч цагийн эрхээр хүчин буурч хойд хөршКыргиз Түрэгүүд Уйгарын нийслэл рүү довтолсноор Уйгарын хаант улс мөхсөн юм. Ийнхүү хөдөөаж ахуй эрхэлдэг Уйгарын ард түмэн баруун бие хэсэгт Туркистаны нутгаар амьдрах болжээ. 1229онд Монгол угсаатнууд Уйгар угсаатныг түүхийн тавцнаас унагасан юм. Монголчууд Уйгаруудыгитгэл найдвартай зөвлөгч хэмээн тооцож төрийн дээд албанд ажиллуулсаар иржээ.Кидан гүрэн 10-11-р зуун 10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчуудөөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Энэ үед нүүдэлчдийн бүс нутаг ба хот суурин хослож,уламжлалт ёс дэгжин дээшилж, газар тариалан эрхэлж, гар урлал, металл төмрийн боловсруулахтехнологи, худалдаа арилжаа хурдацтайгаар хөгжсөн. Цайз, тосгон, хот суурин, сүм хийд, дуган,чулуун гүүр хүртэл хурдтай баригдсан байна. Киданд 2 төрлийн үсэг орж ирсэн байсан тул уранзохиолын хөгжилд их түлхэц болсон. Судар бичиг болон аян замын тэмдэглэлүүд орчуулагдсан.Киданд Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их үсэг ба уйгар үсэгт үндэслэсэн бага үсэгний аль алийг ньхэрэглэж байв. Бичих, орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөнөдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж байсан байна. Хөрөнгө чинээтэйязгууртнууд Кидан, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын арвин номын баялагтай номын сантайбайжээ.3-р танхим: Монголын уламжлалт хувцас, гоёл чимэглэл Монгол улс нь 2 үндэсний бүрэлдэхүүнтэй 20 гаруй угсаатны бүлгээс бүрэлддэг билээ.Угсаатны бүлэг бүр өөр өөрийн уламжлалт хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ хэрэглэдэгбөгөөд тэдгээр нь хүний нас, хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ тухайнбүлгүүдийн байгаль орчин, түүх, зан заншлыг ч тусгасан байдаг. Тэдгээр нь дээл, хантааз, бүс,гадуур хувцас, гутал, малгай зэрэг юм. Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аадтөрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар базориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр,ёслол, онцгой хэргийнх гэх мэт. Монголын малгай ба толгойн чимэг нь хэлбэр, зориулалтын хувьдондоо байдаг. Малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын,улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт,элбэг баян зэргийг зөгнөн мөрөөдсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монголхүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий. Монгол гутал ньнүүдэлчдийн амьдралын маягт ихэд зохицсон байх төдийгүй хэв загварын олон төрөлтэй юм.
  • 6. Арьс, ширээр эх биеийг хийж улийг нь товшин ширж, түрүү, зуузай, харааг нь уламжлалт хээчимгээр гоёсон, ээтгэр хоншоортой байна. Гутлын дотуур эсгий оймс давхар өмсөнө. Монгол гоёлнь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалж, хээ чимэгээр баяжуулан өдөртутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олонтөрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монголэхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьдын далавчтайадилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монголхатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө,алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байххийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэлболно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэрч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлтунжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос зэрэг хээ чимэгтэй сийх ээмэг,цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль нэгийг донж маягийгтааруулан гоёно. Ташаанаас хос мөнгөн бэл унжуулах нь хэрэглээ хийгээд гоёлын шинжээхамтатгасан өвөрмөц сайхан гоёл болно. Зарим нутагт аяганы улчуур хэмээх олон өнгийн торгончимгийг уужны хоёр хажуугаас зүүнэ. Мөн ёслол хүндэтгэлийн зүүсгэлд арын гуу буюу нуруунычимэг зүүлт дагалдана. Монгол эрэгтэйчүүд дээлэндээ мөнгө, сувдан товч хадаж, гаанс, тамхиныуут, хөөрөг, хөөрөгний даалин, мөнгөн аяга, аяганы уут сэлтээ бүснээсээ зүүн гоёно. Гаанснытолгойг мөнгөөр урлаж, их биеийг хаш, пийсүү, ган зэргээр хийнэ. Хөөргийг мана, хаш, гартаам,оюу, усан болор, молор, мод, яс, шаазан гэх мэт үнэт зүйлээр хийдэг байжээ. Хөөрөгний толгойгголдуу шүрээр хийх ба халбагыг нь яс, модоор хийнэ. Хамрын нунтаг тамхи нь хатуу, зөөлөн,гаатай, энгийн зэрэг олон төрөлтэй. Хөөрөгний даалинг гоёмсог торгоор хийж загвар хийцтэйхатгамал болон зээгт наамлыг урладаг байв. Монгол эрэгтэйчүүд бүснийхээ баруун талд хэт хутгаазүүдэг. Энэхүү хэт хутгыг улаан мод, ган, яс, арьс, мөнгө зэргээр хийдэг. Хөөрөг солилцох ньуламжлалт мэндчилгээг илэрхийлэх маш чухал ёс заншил юм.4-р танхим: Монголын эзэнт гүрэн (13- 14 зуун) Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөдханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийгбайрлуулсан байна. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнтгүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл,эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайнүеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээсбүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон бичвэл:Ханлиг улсын үе: 10-12-р зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн ихговиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, ажахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал,тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв.Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч
  • 7. амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусадитгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөнЧингис хэмээх цолыг олов. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоондоруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга,төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан. Чингис хааны үеийн Их Монгол Улсумардад Байгаль нуур, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм, дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгтАлтайн нуруу хүртлэх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байлаа. Чингис хааны үе залгамжлагчдынүед Монголын эзэнт гүрэн нь дэлхийн талыг байлдан дагуулсан аугаа эзэнт гүрэн болов. Чингэсхаанаас эхлэн 1259 онд Мөнх хааныг таалал төгсөх хүртэлх төв хэсгийн Монголын эзэнт гүрэн,Хубилай хаанаас эхэлсэн Хятадын Юань гүрэн, Персийн Ил хааны улс, Оросын алтан орд, ТөвАзийн Цагаадайн хаант улс. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн олон үндэстэн, шашин, түүх, хэлсоёлоороо ялгаатай улс орнуудыг эрхшээлдээ оруулж дорно өрнийг холбосон ба эдгээр улсуудынулс төр, эдийн засаг, соёлын хөгжил дэвшилд чухал нөлөөг үзүүлж байв. Монголын байлдандагуулагчдын гүйцэтгэсэн гол үүрэг роль нь, анх удаа өрнө ба дорныг холбосонтой уялдаад хүнтөрөлхтөн, тэдгээрийн улс төр, эдийн засаг, худалдаа арилжаа, шашинтай холбоотой нийгмийнхөгжилд онцгой хувь нэмэр оруулсан явдалюм. Хубилай хааны хаанчлалын үед монголын эзэнтгүрний бүрэлдэхүүнд Японы арлаас бусад дорно зүгийн газар нутаг үндсэндээ харьяалдажбайлаа.5-р танхим 17-19-р зууны Монгол Дорно зүгт аажим аажмаар хүчирхэгжсэн Манж нар 1644 онд Хятадыг эзэлж, 1636 ондөвөр монголыг, 1691 онд халх монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг эзлэн авч монгол оронбүхэлдээ Чин улсын эрхшээлд орсон юм. Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жилбол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсан. Энэхүү хүнд хэцүү үеийн тухай энэтанхимд бий. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрхчөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсан юм. Энэ үед монголд хүчтэйдэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидээвэр бүтээлээтуурвижээ. Шашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тоонысүм хийд баригдаж, сүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээ.Энэ нь уран баримал, барилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаандэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байв. Энэ үеийн баримт нь зураг сэлт, гав дөнгө гэхмэтээр илэрсэн энэхүү танхимд бий.6-р танхим: Уламжлалт соёл Монголын соёлын уламжлалт өвийг энэ танхимд багтаасан байна. Тус үзүүлэнгийнтанхимд уламжлалт тоглоом, гар урлалын бүтээлийн дээжис, ном хэвлэлийн технологи, хөгжим,хөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэлгэсэн. Мөн монголчуудын шашин, мөргөлийн хэлбэр, эдхэрэглэлийг энэ танхимаас харна. Нүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөлуламжлалт зан үйлийн утга агуулга, мөн чанар, өнөөдөр ч хүмүүс бөө, тэнгэр, өвөг дээдсийн сүнссүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ танхимиин баримал болон бусад зүйлсээсилт. Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд
  • 8. хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашиндэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаарболон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг үзлээ. 7-р танхим: Уламжлалт аж ахуй Дэлхий дээр нүүдлийн сонгодог амьдралын хэв маягийг эдүгээ хүртэл тээж ирсэнмонголчуудын гэр сууц, уналга ачлагын тоног хэрэгсэл, ан агнуур, газар тариалангийн багаж зэрэгуламжлалт аж ахуй, соёлын тухай энэ танхимаас үзэх болно. 8-р танхим: 20-р Зууны Монгол орон 20-р зуун бол монголчуудын бас нэгэн сонирхолтой баялаг түүхийг агуулсан зуун юм. Энэзуунд хүмүүс тусгаар тогтнолоо дахин мандуулж, засаглалын хэлбэрээ гурвантаа халж өөрчилсөнхувьсгалыг хийсэн юм. Нөгөө талаар эл үеийг монголчуудын шинэ цагийн соёлд гэгээрэнболовсорсон үе ч гэж болно. Нийгмийн хөгжлийн энэ олон өөрчлөлт шнэчлэлийн тухай биет үзмэр,архивын баримт, түүхэн гэрэл зураг сэлтийг МҮМ-н 20-р зууны Монгол танхимд үзэх боломжтой.Богд хаант үеийн Монгол улс (1911-1920)20-р зуун гараад Монголчууд манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хувьсгалыгхийсэн юм. Тухайн үед монголчууд “шинэ засгийн бодлого” гэгчийг газар бүр эсэргүүцэж Манжаассалан тусгаарлах үзэл санаа нийгэм даяар өрнөж байлаа. Үүний дүнд Үндэсний эрх чөлөөнийхувьсгал ялж 1911 оны 12-р сарын 29-нд Олноо Ө ргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсантухай тунхаглан зарласан юм. Шашны тэргүүн 8-р Богд гэгээн Жавзандамба хутагтийг Богд хаандөргөмжилж, төрийн 5 яамтай засгийн газраа байгуулжээ. Богд хаант Монгол улсын Гадаад хэргийняамнаас нь тусгаар тогтнолоо зарлаж, олон улсаар батламжлуулах нот бичиг илгээж байв. Энэтухайд 1913 онд Монгол-Түвдийн найрамдлын гэрээгээр Олноо өргөгдсөн Богд хаант улсыг хүлээнзөвшөөрсөн ганц гэрээ юм. Энэ үеийн монголын улс төрчдийн бодлого үйл ажиллагааны талаартүүхэн баримт, төрийн бэлгэдлийн зүйлс туг, далбаа, түүхэн хүмүүсийн лаан баримал, тухайн үедоросоос тусламжаар ирсэн зэвсэг зэрэг ховор сонин үзмэр олон байсан. 1913 онд Орос, Дундадиргэн улс хоёр Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” тунхаглалд гарын үсэгзурж хоёр гүрэн монголын тусгаар тогтнолыг хавсадан цуцлаж Ар монголыг ДИУ-ын харъяатавтономит эрхтэй байлгахыг удирдамж болгожээ. Хэдийгээр өөртөө засах эрх бүхий улс болсон чулсын дотоод хэргийг түвшитгэх, боловсрол, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх тал дээранхааран улсын суруультай болоход туслаж, хуурай замын цэргийн байгууламж, сонин, гэрэлцахилгаан, цахилгаан холбооны газрыг нээхэд зориулан Оросын хаант улсаас зарим эдийн засгийнтусламжийг нийлүүлж байжээ. Дэлхийн 1-р дайнд айл хөрш Орос, Хятад улсууд аль аль ньтатагдан орж, дотоод улс төрийн байдал нь нэн тогтворгүй болж, нийгмийн анги бүлэг, улс төр,цэргийн хүчний хоорондын тэмцэл хурцдаж, Орос оронд хувьсгал гарсан нь Монголын дотоод,гадаад байдалд ихээхэн нөлөөлжээ. Удалгүй ардуудын дунд улаан Оросын большивек намтайхолбоо тогтоох, бүлгэм дугуйлан байгуулах, сэм уулзан нам байгуулах, хаант засгийг халах зэрэгасуудал өрнөсөөр 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал манджээ.
  • 9. 9-р танхим: Социализмын үе (1921-1989) Монголын засгийн эрх харийн түрэмгийлэгчдийн гарт ээлжлэн шилжиж байв. Хятадынхаргислал Унгерний дэглэмээр солигдсон ч Унгерний босгосон автономит засаг нь улс болонтогтож чадахгүй нь илт байлаа. Энэ эгзэгтэй үед Богд гэгээний засгийн газар нөхцлийг хүлээжнэжбайсан нь умар зүгт үйл явдал түргэн өрнөхөд нөлөөлөв.1920 онд эх орноо чөлөөлөх тэмцэлд олон түмнийг уриалан босгох бүлгэмүүд хуралдаж МонголАрдын Нам /МАН/-ыг хамтран байгуулсан ажээ. МАН 1920 оны 7-р сард төлөөлөгчдөө ЗөвлөлтОрос Улс руу улс руу илгээв. Эхлээд С.Данзан, Х.Чойбалсан нар мордож, араас нь Д.Бодоо,Д.Чагдаржав хоёр мөн Д.Сүхбаатар, Д.Догсом, Л.Лосол нар Богд хааны тамгатай бичгийг авчявжээ. МАН нь засгийн газар ба цэрэг армийг зохион байгуулж С.Данзан намын тэргүүн,С.Сүхбаатар цэргийн удирдагч болов. 1921 оны 7 сарын 23-нд Ардын засгийн газар нь төрийнхэрэгт хааны эрх мэдлийг хязгаарлаж, засгийн эрхийг Ардын засгийн газарт төвлөрүүлснийгзарлажээ. 1924 онд Богд хааныг таалал төгсөж 1921-1924 онд ардын эрхтэй аэмжээт цаазат хаантзасгийн хэлбэрээр оршиж байсан шилжилтийн үе дуусаж, монгол оронд анх удаагаа сонгуулийнбүгд найрамдах засаг тогтоох үйл ажил эхэлжээ. Улсын анхдугаар их хурал хуралдаж 1924 оны 11сарын 26-нд Үндсэн хуулийг баталжээ. Ийнхүү Үндсэн хуулийг баталсан нь 20-р зууны монголынтүүхэнд онцгой чухал үйл явдал болсон юм. 1925-1953 онуудад Монголын засгийн газраасүндэсний ардчилсан зорилтийг хэрэгжүүлэх оролдлогыг хийж бие даасан байдлаа хадгалахыгчармайж байв. Коминтерний “ардын дайсан” гэсэн нэр томъёог гарган ирж, улмаар МонголынХувьсгалт Намыг өөрчлөхийг ятгах болов. 1932 онд ЗХУ-аас, лам нарыг үймээн самуун гаргажбайгаа хэмээн буруутгаж, засгийн газар бүх сүм хийдүүдийг хааж эхэлжээ. 1937 онд засгийнгазраас улсын дайсан болох буддын шашны сүм хийд ба эрдэм мэдлэгтэй хүмүүсийг оролцуулантэдгээр хүмүүсийн эсрэг хэлмэгдүүлсэн гашуун түүх өрнөсөн ажээ. Хувийн өмчийг нийгэмчилж,сүм хийдүүдийг нурааж сүйтгэв. Бүрэн бус мэдээгээр 36000 хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсонхэмээдэг. Дэлхийн 2-р дайны үед монголын төрийн бодлогод коммунист үзэл онол хүчээ авчМАХН үндэсний ардчилсан үзэл бодол, үйл хэргээсээ социалист үзэл баримтлалд шилжин улсүндэсний эрх ашиг, сонирхол орхигдоход хүрсэн ажээ. Ингээд 1953-1965, 1965-1989 онуудадБНМАУ-д Социалист өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.10-р танхим: Ардчиллын үеийн Монгол (1990- өнөөг хүртэл) 1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөдгадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө,ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалистхөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөнбүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголдөрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав.МоАХ-ныхон 1990 оны 3-р сард Сүхбаатарын талбайд төрийн эрх баригчид, Засгийн газрыгогцруулах шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан юм. МАХН-ын 8-р бүгд хурал хуралдаж Улс төрийнтовчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн
  • 10. заалтаас татгалзах шийдвэр гаргав.Шинэ засгийн газар нэн яаралтайгаар ажил хэргээ эхлэж дараагийн байнгын тогтвортой засгийнгазрыг байгуулахын тулд Шинэ үндсэн хуулийг батлах ажлыг хийсэн билээ. Жил гаруй толгой өөдтатах завгүй ажиллан, асуудлыг хэлэлцэн 1992 оны 1-р сарын 25-нд Шинэ үндсэн хуулийгбаталжээ. Улс орон феодалын нийгмээс коммунизмд, 1990 оноос ардчилсан ба зах зээлийннийгэмд шилжсэн. Гэсэн ч өмнөх чиг хандлага нь маш хэцүү байдалтай байсан. Засгийн газрыгдахин эмхлэн байгуулахтай зэрэгцээд монголд оруулсан оросын тусламжийн зээллэг хүнд цохилтболсон. Тэр нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-тэй дүйцэх хэмжээтэй байжээ.Үйлдвэрүүд зогсож, хэрэгцээтэй бараа материал хомсдож, архи, хонины мах, талх зэрэг хүнсийгкартаар олгох болсон. Картаар хүнс олгох тогтолцоо 1991-1993 он хүртэл үргэлжилжээ. Монголорныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлтшинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгож, ардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууныМонголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйлявдлын шууд үргэлжлэл нь байв. Музейн сан хөмрөг дахь цуглуулгыг ерөнхийд нь тоймлон авч үзвэл:Угсаатан зүй сан хөмрөг: Гэр орон сууц, тавилга-371, гэр ахуйн сав суулга-771, бурхан багшийншүтлэгийн-1524, бөө удганы эд зүйлс-53, мал аж ахуйн-224, газар тариалангийн 65, мужааныболон дархны багаж зэвсэг-627, хөгжмийн зэмсгийн төрлүүд-353, тоглоом наадгай-241,монголчуудын улатжлалт дээл хувцас-978, гоёл чимэглэл,хэт хутга , хөөрөг даалин-1407, моринытоног хэрэгслийн холбогдолтой-436 нэгж ширхэг үзмэр.Түүхийн сан хөмрөг: янз бүрийн сийлбэр, нэхмэл, хатгамал, наамал, цутгамал зэрэг гар урлал бэлэгдурсгалын зүйлс-912, уран зургийн янз бүрийн төрлийн-750, өнгөрсөн үеийн түүхийг харуулсангэрэл зурга-6500, зоос,мөнгөн тэмдэгт, цаасан мөнгө-7274, одон медаль-1964, тамга-1351, туг,далбаа, дарцаг-800, цэргийн хувцас, зэвсэг-6168, археологийн олдвор-1560, баримт бичиг1850,партизан болон хувь хүмүүсийн хэрэглэж байсан-1410 орчим нэгж ширхэг зэрэг үзмэр эд өлгийнзүйлс хадгалагдаж байна. Монголчуудын байлдааны зэр зэвсэг Дундад эртний үеийн монголчуудын дайн байлдааны зэр зэвсэг, агт морьдын тоногхэрэгсэлийн сонирхолтой үзмэрүүд та бүхний анхаарлыг татах нь гарцаагүй. Юаны үеийн цэргийнширэн хуяг. Ханцуйгүй, охор маягийн хуяг, Ур энгэрээр битүү, ардаа уяж өмсөж байсан хийгээддөрвөлжин ширэн тушимыг нарийн сураар холбон хийсэн, Гадуураа улаан маажин хамгаалалттай.Одоогоор ижил үзмэр бүртгэгдээгүй цорын ганц. МҮМ-н сан хөмрөгт 2004 онд шинээрбүртгэгдсэн, хулсан сум бүхий нум, том хэмжээтэй Юан улсын үеийн цэргийн хэрэглэл.
  • 11. Дүгнэлт Монголын үндэсний түүхийн музейгээр аялан судалгаа шинжилгээний ажилуудтайтанилцаж өөрийн нүдээр олдвор болон хөшөө чулууг харан таниж мэдлээ. Музейг тойрон аялажолдвор үзүүлэнгүүдийн тайлбар бичгийг судалж товчлон тэмдэглэл хийж ирлээ. Ингэснийдараагаар лекц ном сурах бичиг болон интернет сайтнаас олж авсан мэдлэг баримт дээртулгуурлан өөрийн бичсэн товчлолоо баяжуулан танхим тус бүрийн онцлог, олдвор, он цагийнхэлхээсийн тухай товчхон тэмдэглэл бичсэн болно. Энэхүү ажлыг гүйцэтгэснээр бид номноосуншиж, лекцэнд сонсож байсан бүхнээ бодит олдвор, шинжлэх ухааны баримт нээлт, архиологынмалтлагын үр дүнгээс харсанаар илүү бодитой цаашид судлахад сонирхолтой болсон.