• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
газарзүй
 

газарзүй

on

  • 2,054 views

 

Statistics

Views

Total Views
2,054
Views on SlideShare
2,054
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
27
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    газарзүй газарзүй Document Transcript

    • XVI-р зууны европ бол ямар нэг эрт цагийн Грек, Ромын илэрхийлэл биш харин ч бүхий л талаараа шинэчлэгдэж байгаа цоо шинэ дүр төрхтэй болсон европ байлаа. Тухайн цаг үед европын бүхий л улс орнууд амирлангуй дүр төрхөө гээж явцуу хязгаарлагдмал байдлаас мултран гарахын төлөө шаргуу тэмүүлж байв. Европ олон зуун жилийн турш феодалын уламжлалт хамжлагт ѐсны нийгэм-эдийн зас- гийн бүтцийн хүлээсэнд баригдаж энэхүүнөхцөл байдал нь европыг өсөж хөгжиж дэвжихэд ихээхэн саад тотгор учруулж байв. Гэвчшинэ европ хараагаа сунгаж түгжигдмэл явцуу ертөнцөөсөө цааш ахиж, үйл явцыг дэлхийдахины дэвжээгээр бодож сэтгэх болжээ. Европ тэгж бодож, санаж, сэтгэх болсон голшалтгаан нь улс төр, нийгэм, соѐлын хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд гарсантайхолбоотой. Сэргэн мандалт, шинэтгэл, хувьсгал гэсэн тэр үеийн гурван том хөдөлгөөнийгтүүхчид ихэвчлэн онцлон авч үздэг. Сэргэн мандалт буюу “Ренесс анс” нь мэдлэг дахинсэргэж, европын орнуудын урлаг, шинжлэх ухаан, утга зохиол, хэлний хөгжилд үсрэнгүйдэвшилт хийсэн явдал байв. Энэ цаг үед л “ренесс анс” буюу сэргэн мандалт нь өнөөгийневропын соѐлын дүр төрхийг бий болгон бүрэлдүүлж үрийг нь тарьжээ. Шинэтгэл буюу“реформация” гэдэг нь ромын сүм хийдийн эсрэг гарсан бослого байв. Тэр нь сүм хийдийнхээл хахуулийг эсэргүүцсэн ард түмний бослого байв. Мөн ноѐрхлоо тогтоохыг санаарх-сан папуудыг эсэргүүцсэн европын санваартны бослого байв. Энэ нь сүм хийдийг дотрооснь шинэтгэх гэсэн оролдлого байв. Хувьсгал гэдэг нь хаад, эздэд хяналт тогтоож, тэднийэрх мэдлийг хязгаарлах зорилт бүхий хөрөнгөтний улс төрийн тэмцэл байв. Мөн шинэ төрсөн европт XVIII зууныдунд үед гурван их хувьсгал хийгдсэн бөгөөдэнэ гурван хувьсгал нь сүр далайцаараа,агуулгаараа, европын хөгжлийгтүргэтгэснээрээ европт гарсан бусад үйлявдлуудаас давж гарсан агуу үйл явдал байв.Тэр бол шинж чанараараа гурван өөр улстөрийн, аж үйлдвэрийн, нийгмийн хувьсгалбайлаа. Улс төрийн хувьсгал нь Америктболжээ. Энэ хувьсгал нь америк тивд байсананглийн колониудын бослого бөгөөд бослогынүрээр шинэ тусгаар тогтносон бүгд найрамдахулс болох Америкийн нэгдсэн улсбайгуулагдсан нь өнөөгийн хүчирхэг улс болонхувирчээ. Англид эхэлсэн аж үйлдвэрийнхувьсгал өрнөд европын орнуудыг нийтэд ньхамарч, улмаар бусад нутаг оронд дэлгэрчээ.Энэ бол тайван хувьсгал. Гэвч дэлхий дахинд
    • аль ч үйл явдлаас илүү их нөлөө үзүүлснээрээ ач холбогдол өндөртэй хувьсгал байв. Энэнь уурын машин, аварга машинуудыг бий болгож эцсийн эцэст бид бүхнийг хүрээлэнбайгаа өнөөгийн тоо томшгүй хэрэглэгдэж буй техник технологийн хөгжил дэвшлийнүндэс суурь нь болжээ. Нийгмийн хувьсгал гэгч нь хэмжээгүй эрхт хаант ѐс төдийгүй, тоотомшгүй илүү их эрх дарх эдлэх явдлыг эцэс болгож, шинэ ангиудыг тэргүүн эгнээндгаргаж ирсэн Францын Их хувьсгал байв. Энэ нийгмийн хувьсгалаас дэлхий дахины үзэлсанааны тэнхлэгийн хоѐр туйл болж байсан коммунизм, ардчилсан үзэл санаа хоѐул үүсэнгарсан байх жишээтэй. Дундад зууны үеийн европт гарсан өөр нэг онцлог чухал үйл явдал бол яах аргагүйхүн төрлөхтний түүхэнд газар зүйн их нээлтүүд гэж нэрлэгдсэн шинжлэх ухааны, улстөрийн, эдийн засгийн ач холбогдолтой далай тэнгис, хуурай замын их аялалууд оржбайлаа. Газар зүйн их нээлт нь бидний дээр дурдсан европын их амжилт, өөрчлөлтүүдийнүндэс суурь болж дэлхийн тавцанд шинэ өнгө төрхтэй европ өсөж өндийх тэр агшинг бийболгож чаджээ. Дэлхий бөөрөнхий, дэлхий нарыг тойрч байдаг гэдгийг өнөөгийн дундсургуулийн сурагч бүхэн мэдэх билээ. Гэвч дундад зуунд энэ нь хүн бүхний мэддэг зүйлбиш, харин ч энэ тухай толгойдоо боддог хүн сүм хийдтэй мөргөлдөхөд хүрдэг байв. Сүмхийдээс хичнээн айлаа ч гэсэн хүмүүс дэлхий бөөрөнхий гэдэгт улам бүр итгэж хэрэвдэлхий бөөрөнхий юм бол өрнө зүг яваад байхад Хятад, Энэтхэгт хүрч болно гэж зарим ньбодох болжээ. Нөгөө зарим нь Африкийг тойрон Энэтхэгт хүрэхээр аялаж эхэлжээ. Тэрүед Суэцийн суваг гэж байгаагүй, хөлөг онгоц Газрын дундад тэнгисээс Улаан тэнгис рүүорж чаддаггүй байсныг бүү мартаарай. Ачаа барааг хуурай замаар тээвэрлэж, газрындундад тэнгисээс Улаан тэнгис хүртэл тэмээн хөсгөөр тээвэрлэдэг байсан байж магад.Тэгээд тэндээс өөр хөлөг онгоцоор тээдэг байж. Дорно дахины үлгэрийн мэт хэмжээлшгүй их эд баялаг шинэ өнгө төрхтэй өсөнөндийж буй европын хорхойг хүргэн, шунал тачаалын сэтгэлийг урин дуудсаар байлаа.Тэрхүү хүслийн чандмань эрдэнийг эзэмшихээр Испани, Португал улсууд анхны далайншинэ замыг нээхээр аялж эхэлжээ. Португалийн далайн эргийн Синиш хэмээх жижиг хотод төрсөн хожмоо европоосЭнэтхэг хүрэх далайн замыг нээсэн Португалийн далайчин Васко да Гама 1497.7.8 нднийслэл Лиссабон хотоос дөрвөн онгоцтой Энэтхэг орохоор аялалд гарчээ. 1498.5.20 ндтухайн үедээ Энэтхэг-Арабын худалдааны төв байсан Калькута хотын ойролцоохМалабарын эрэгт хүрэлцэн очжээ. Васко да Гамагийн энэхүү аялал европоос Энэтхэгхүрэх далайн замыг нээснээр дэлхийн улс түмний чухал үе шат болжээ. Гэвч европчуудаасАфрикт явуулсан далайн эзлэн түрэмгийлэх бодлогын бас нэг эхлэл болсон билээ. Өөрөөрхэлбэл шинэ тутам хөгжиж байсан хөрөнгөтнүүдэд улс орныг колоничлох нөхцөл буйболгосон юм. Тийнхүү Энэтхэгт хүрэх замыг хайн олох уралдаанд Португаличуудтүрүүлсэн ажээ. Гэвч тэр үед бас дэлхийн өөр өнцөгт том үйл явдал болж түүний үршимийг Испани орон ашиглаж чадсан байна. 1492 оны зун 90 хүнтэй баг бүрдүүлсэн гурван хөлөг онгоцоор Италийн Генуя хотыннэхмэлчний хүү Христофор Колумбаар удирдуулсан экспедиц Япон, Энэтхэг хүрэхзорилготойгоор олон сар үргэлжилсэн далайн аялалд гарчээ. Христофор Колумб дэлхийбөөрөнхий гэдэгт итгэн өрнө зүгийг барин олон сар явсаны эцэст Багамын арлуудад хүрч
    • цааш аялсаар төв Америкийн эргийн ойролцоох өнөөгийн Куба арлыг нээж улмаар 12 сардЭспаньолын /Гаитийн/ баруун эрэгт хүрчээ. Тэрээр цааш цаашдаа үргэлжлүүлсэн хэдхэдэн удаагийн экспедицийн аялалаараа америк тивийн далайн эргийн нэлээд газарнутгийг нээсэн юм. Харамсалтай нь Х.Колумб шинэ тив нээснээ мэдсэнгүйгээр үл барамөөрийгөө Энэтхэгт очлоо л гэж эндүүрч байжээ. 1501-1502 онд хийсэн аялалаарааИталийн Америго Веспуччи Х.Колумбийн нээсэн их газар бол Ази биш харин шинэ тивболохыг тодорхойлсон юм. Христофор Колумбийн нээлтүүд нь дундад зууны үеийнгазарзүйн ойлголтыг өөрчлөөд зогсоогүй газарзүйн шинжлэх ухаан үүсэхэд хүргэсэн юм. Х.Колумб, Васко да Гама нарын далайн аялалын шинэ зам нээсэн тухай мэдээ дорно,өрнөөс ирэх тусам европынхон улам ч их сэтгэл догдолжээ. 1519.9.20 нд Португалийндалайчин Васко да Гамын зоригт аялалыг шүтэн бишрэгч Фернан Магальянш МагелланИспанийн өмнөд эргээс 265 хүн, таван хөлөг онгоцтойгоор бүхэл бүтэн гурван жилүргэлжилсэн дэлхийг тойрох зорилготой холын аялалдаа гарчээ. Тэрээр усан бороо,далайн хүчтэй шуургатай тэмцэлдсээр гурван сарын дараа өмнөд Америкийн Бразилийнэрэгт хүрч 1520.11 сарын сүүлчээр Атлантын далайгаас Магелланы хоолойгоор дамжинНомхон далайд орж 1521 онд азийн зүүн өмнөд арлуудад хүрснээ мэдээд тэдгээр арлыгИспани улсад дагаар орохыг шаардаж заримыг нь зөвшөөрүүлээд Мактан арлынхантайтулалдаж яваад хүчин мөхөсдөж, амиа алджээ. Дарга ахмадуудаа алдаж цөөрсөн жуулчидмуудсан нэг хөлгөө шатааж, хоѐр хөлөгтөө тэр үед европ дахинд асар их үнэ хүрч байсанхалуун ногоо, гаа, эмийн ургамал ачаад нэг нь ирсэн замаараа, нөгөө нь африкийг тойрчявахаар хоѐр тийш салжээ. Ингээд Хаун Севастьян Эльканогоор удирдуулсан “Виктори”хөлгийнхөн 1522.9.6 нд Испанидаа 18-хан хүнтэй эгэж иржээ. Ингэж гурван жилүргэлжилсэн энэ жуулчлал нь Ази, Америк тивийн хооронд орших Номхон далай, бусадолон газар нутаг, арлыг нээж, дэлхийг анх бөмбөрцөг хэлбэртэйг болон газрын гадаргынихэнхийг ус бүрхэж байдгийг баталж өгсөн юм. Магелланыг дэлхий тойрон аялж явах үед Колумбын нээсэн шинэ тивд Испаний цэргийн жанжин Кортес 1519 онд Мехико хотод давшин орж Ацтекуудын эзэнт улсыг эзлэн авч, 1530 онд өөр нэг Писарро гэгч жанжин өмнөд Америк дахь Инкүүдийн эзэнт улсыг эзлэсэн байна. Аугаа их судлаачид, анх зам нээгчдийн явсан тэр нутгийн зүг олз омог хайж баяжих гэсэн тэрсүүд этгээдүүд тэмүүлэх болж, Ацтек, Майяа, Инкүүдийн үлгэр домог мэт баялаг, америк тивийн ариун бумбын орон болсон алдарт Эльдародогийн домог бүх хүний шуналын сэтгэлийг гижигдэж байв. Перу ба Мексикээс Испани руу алт, мөнгө тасралтгүй цувах болж асар их үнэт металл урсан орж ирэх болсноор европ хагартлаа баяжиж Испанийг европын хамгийн хүчирхэг гүрэн болгосон юм. Алт, мөнгө европын бусад оронд ч цутган орж ирж, Португал, Испанийн олсон амжилтад бусад орон ялангуяа Франц, Англи, Голланд, умард Германы хотууд асар их шимтэн шохоорхох болжээ. Европ тив газар зүйн их нээлтээр ихээхэн хэмжээний алт, мөнгө, капиталыг өөртөө хуримтлуулж, боолын, халуун ногооны худалдаанаас асар их ашиг олж, колончлогдсон бүс нутгуудаас хямд өртөгтэй, ашиг унац ихтэй баялгийг хуримтлуулж чадсан нь энэ тивийн улс орнуудыг дэлхийн тавцанд тэргүүлэгч эгнээнд гаргаж чадсан байна.
    • Европын улс орнууд эдгээр баялагийн багагүй хэсгийг шинжлэх ухаанд зарцуулжмеханик, техник, технологийн олон нээлтийг хүн төрлахтний өмнө хийхэд хүрсэн бөгөөдэдгээрийг эдийн засгийн салбарт үр ашигтайгаар ашиглаж чадсан байна. XVII-XVIII зуунд газар зүйн нээлтүүд үргэлжилж 1606 онд Голландын В.ЯнсзонАвстрали тивийн Кейп-Йоркын баруун эрэгт, 1642 онд А.Тасман Тасманы аралд хүрчээ.Бусад эргүүдийг XVII зуунд мөн Голландын далайчид нээжээ. Ийм учир тэр үедАвстралийг “Шинэ Голланд” гэж нэрлэж байв. Английн далайчин Жеймс Кук дэлхийгтойрох аяллынхаа явцад Австрали тивийн тухай нэлээд мэдээллийг Англид авчиржээ.Удалгүй 1798 онд Английн жуулчин М.Флиндерс гурван удаагийн хайгуулаарАвстралийн бараг бүх нутгаар явж , “Өмнөд эх газар” буюу Австрали гэж нэрлэв. ИйнхүүАвстралийг анх Голландчууд нээж, харин Англи колончилж эхэлсэн байна. XVIII зууныүеэс Английн колончлогчид Австралид нүүдэллэн ирж үржил шим сайтай газруудыгэзэмшин, хонин сүргийн бэлчээрийн нутаг болгожээ. Харин Африк тивийн хувьд газарзүйн их нээлтээс хойш хамгийн дорвитой судалгааг 1843 онд Английн эрдэмтэнД.Ливингстон гучин жилийн хайгуул судалгаагаар Төв ба Өмнөд Африкийг газар зүйнталаар нээн тодорхойлжээ. Тэрээр 1849 онд Калахарын элсэн цөлийг туулан европчуудхэзээ ч хүрч байгаагүй нутаг болох Нгам нуурт хүрчээ. Хоѐр жилийн дараа Конго, Замбезимөрний усны хагалбар газрыг тодорхойлж, 1855 онд бидний сайн мэдэх дэлхийн хамгийнтом хүрхрээ болох Викторийн хүрхрээг нээжээ. 1858 онд Д.Ливингстон Төв болон зүүнАфрикаар аялахдаа Ширва, Ньяс нуурыг нээжээ. Д.Ливингстоны газар зүйн нээлтүүд ньАнглийн колончлогчид Африк руу нэвтрэх замын эхлэлийг тавьсан бөгөөд К.Марксынтодорхойлсноор Африк нь “хар арьстныг авлах дархан газар“ болж хувирсан юм. 1850 ондЗамбези мөрний эх хүрч тэнд боолын худалдаачид хар арьстнуудыг хэрхэн авлажолзолдгийг анх удаа нүдээрээ үзсэн тухайгаа Д,Ливингстон өөрийн тэмдэглэлдээ бичсэнбайдаг. Венецийн худалдаачны хүү Марко Поло, Фернан Магальянш Магелланаас хойшШамбалын орныг өөртөө нуусан гэгдэх учир битүүлэг Ази тивийг хамгийн өргөнбүрэлдэхүүнтэйгээр оросын судлаачид судалсан бөгөөд эдгээрийн дотор П. Семѐнов-Тянь-Шаньский, Н.Пржевальский, П.Черский, Г.Потанин, Германы Ф.Рихтгофен нарнэлээд газар орныг нээжээ. Хүн төрлөхтөнд нээгдээгүй газар цөөхөн үлдсэн XX зуундАмерикийн жуулчин Роберт Пири Умард туйлыг нээх гэж Арктикийн цас мөсөн дундзориг мятрашгүй тэмцэж өнгөрүүлсэн 18 жилийнхээ 27 дахь оролдлогын эцэст негрХенсон хэмээх өөрийн үнэнч дагуул болон дөрвөн Эскимос хүний хамт 30 гаруй нохойхөлөлсөн чаргаар гарч, түмэн бэрхшээл даван туулж явсаар 1909.4.6 нд Умард туйлд хүрч,төв Арктикийн мөсийг тодорхойлж Америк, Гренланд, мөн умард туйлын хооронд хуурайгазар байхгүй, далайн их хэмжээний ус байдгийг анх тодорхойлжээ. Мөн Оросындалайчин Ф.Ф.Беллинсгаузен, М.П.Лазарев нар “Восток”, “Мирный” хэмээх хөлөгонгоцоор 1819 онд Георг аралд хүрч, шинэ шинэ газар нээж I Петрийн арал, IАлександрын газар гэх зэргээр нэрлээд, 1820.1.16 нд Антарктидын эх газрыг хүнтөрлөхтний түүхэнд анх удаа нээв. Асар их бэрхшээлийг тэсэн давж Норвегийн жуулчинР.Амундсен 1911.12.14 нд Өмнөд туйлд хүрч Английн жуулчин Р.Скотт Р.Амундсенээс 34хоногийн дараа 1912.1.17 нд мөн Өмнөд туйлд хүрээд буцах замдаа амь үрэгджээ. Орчинүеийн судалгаагаар эдгээр эр зоригт далайчид, аялагчид, туйл судлаачдийн нээсэнАнтарктид тив нь дэлхийн цэвэр усны 90 хувийг өөртөө агуулж байгаагийн зэрэгцээхөрсөн доор нь асар их хэмжээний ашигт малтмалын орд газрууд байгаа нь тогтоогдоодбайгаа юм.
    • Хүн төрлөхтний өмнө дэлхий ертөнц цэлийтэл нээгдэж эрдэнэсийн сан, гайхамшигаахаруулсан мэт санагдаж байсан газар зүйн их нээлтийн эрин үед шинэ нээлт дараадараалан гарч бүхэл бүтэн далай тэнгис, тив нутаг, цас мөсний орон, хэмжээлшгүй ихбаялаг нээгдэн “Сезам минь нээгдээрэй” гэсэн шидэт үгийг хэлэхэд л хамаг хэрэг бүтдэгшиг шинэ европ, шинэ тивийн орнууд ид шидэнд умбасан мэт байлаа.