Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Mongolin shine nen shine uein tuuh.lekts

on

  • 11,792 views

 

Statistics

Views

Total Views
11,792
Slideshare-icon Views on SlideShare
11,778
Embed Views
14

Actions

Likes
5
Downloads
281
Comments
0

3 Embeds 14

http://tulgaa-14.blogmn.net 12
http://www.slideshare.net 1
http://www.tulgaa-14.blogmn.net 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Mongolin shine nen shine uein tuuh.lekts Mongolin shine nen shine uein tuuh.lekts Document Transcript

    • “Монголын шинэ, нэн шинэ үеийн түүх” хичээлийн лекцийн агуулга Лекц 1 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүний шинжСэдвийн зорилго: Манжийн эрхшээлээс хэрхэн гарсан, шинэ засгийн бодлоготүүний хор уршиг, манжийн эсрэг монголчууд хэрхэн тэмцэж ялалтанд хүрсэн,1911 оны ҮЭЧХ, түүний мөн чанарын талаар цэгцтэй мэдлэг олгож, энэхүү сэдвийнхүрээнд оюутнууд түүхийн үнэт зүйлсийн талаар өөрийн үзэл баримтлалааилэрхийлэх чадварыг эзэмшинэ.Сэдвийн товч агуулга: Манжийн шинэ зэсгийн бодлого, Манжийн эсрэгМонголчуудын тэмцэл, төрт ёсоо хэрхэн сэргээсэн тухай агуулгыг багтаан судлах Манж Чин улсын гадаад, дотоод байдал. Гадаад: Өрнийн орнуудад капитализм эрчимтэй хөгжиж, манжийн эзэмшилнутагт нөлөөгөө тогтоох бодлого явуулав. 1894-1895 онд Япон Манжийн эсрэгдайтаж ихээхэн хэмжээний дайны төлбөр авах болжээ. Дотоод: Хятад тариачдын амьдрал доройтож, бослого тэмцэл байнга гарсаарбайв. Манж гүрэн их гүрнүүдийн хараат, хагас колони болох эхлэл тавигдсан.1850-иад оны эхээр Хятадад капитализмын хагжил эрчимжиж, үйлдвэр худалдааныэзэд, сэхээтнүүд манжийн хаант ёсны дэглэм, колоничлолыг эсэргүүцэн тэмцэхболов.Шинэ засгийн бодлого: 1. Малын бэлчээрт ангилал тогтоон худалдан авч, хятад иргэдэд хөлслөн тариа тариулав. Газрын үнийн 50% нь Манжийн төрийн санд орохоор заажээ. 2. Хятад иргэд монгол эмэгтэйтэй гэр бүл болохыг зөвшөөрчээ. 3. Монгол орны байгалийн баялгийг империалист гүрнүүдтэй нийлж цөлмөх бодлого явуулав. 4. Гадаад Монголын төрийг засах яамны зохион байгуулалт бүцийг өөрчиллөө. 5. Хятад иргэдийг Монголд орноор суурьшуулах болов.
    • 6. Ар Монголд гаалийн хороо байгуулж, Хятад худалдаачдаас гаалийн татвар авч, ихэнхийг нь Манжийн төрийн санд оруулах болжээ.Манжийн эсрэг тэмцэл - 1901-1910 онд Өвөрмонголын Жирэмийн чуулганы Горлос хошууны тайж Энхбилэгийн Тогтох /1832-1922/ хамаатан садан харьяат иргэдээ удирдан манжийн түрэмгийлэгчид, тариалан эрхлэгч хятад иргэдийн эсрэг тэмцэж байв. - Өвөрмонголын Харчин баруун хошууны мэйрэн Б. Хайсан нар 1907 онд их хүрээнд ирж, Түшээт хан аймгийн туслагч жанжин засаг ноён М. Ханддорж Их шавийн Да лам Г. Цэрэнчимэд нартай уулзан, Манжийн дарангуйллаас хэрхэн, яаж ангижирч төрт ёсоо сэргээх тухай ярилцаж байв. - Засагт хан аймгийн Дархан бэйсийн хошууны харц ард Аюуш /Ард Аюуш/ нутаг усныхнаа удирдан 1903 оноос эхлэн засаг ноёны бусармаг үйлдийг эсэргүүцэн заргалдаж байжээ. - 1900 онд Улиастайд Манжийн эсрэг 2000 цэрэг бослого гарган цэргийн албанаас зайлсхийн нутаг нутагтаа таран оджээ. Манжийн эрхшээлд байсан Хятад, Түвэд зэрэг оронд үндэсний ухамсарсэргэн, тэмцэл хөдөлгөөнүүд гарч байлаа. Манж нар эдгээр тэмцэл хөдөлгөөнийгдарах арга замыг янз бүрээр сүвэгчилж байв.Тусгаар тогтнол сэргэсэн Монголын удирдагчид Богдын хариуг авмагц Халхын Хүрээний Бүххэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх газар / ХХБХТЕШГ / -ыг 1911 оны 11 сарын30нд Түшээт хан аймгийн чуулган дарга засаг ноён Г. Чагдаржаваар толгойлууланбайгуулав. ХХБХТЕШГ нь Монгол дахь Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж,төрийн тусгаар тогтнолоо сэргээх үйлсийг бэлтгэн зохион байгуулах Түр засгийнгазрын үүрэгтэй байлаа. Үүний дараа ХХБХТЕШГ- аас Монголын төрийг сэргээнмандуулах тунхаг гаргажээ. Лекц 2
    • Олноо өргөгдсөн Монгол улсын төр, эдийн засаг, нийгмийн байдал.Сэдвийн зорилго: Олноо өргөгдсөн монгол улсын төрийн бүтэц, зохионбайгуулалт энэ үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар цэгцтэй мэдлэг олгож,энэхүү сэдвийн хүрээнд оюутнууд өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэх чадварыгэзэмшиж, судалгааны ажил хийх арга барилаас суралцана.Сэдвийн товч агуулга: Олноо өргөгдсөн монгол улсын төрийн бүтэц, зохионбайгуулалт, энэ үеийн монголын газар нутаг, газар тариалан, нийгэм, эдийн засаг,татвар, дэд бүтэц, соёлын талаар судалж, тодорхой мэдээлэл олохМонголын төрийн бүтэц, зохион байгуулалт:1911 онд - Гаалийн хамаг хэргийг ерөнхийлөн шийтгэгч яам /1911-1915 / - Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/ - Гадаадын хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам /1911-1919/ - Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/ - Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/ - Шүүх таслах хэргийг бүгд захирах шийтгэгч яам /1911-1919/ - Шашин төрд туслах яам / 1912-1915/ - Ховдын сайдын яам / 1911-1919/ - Улиастайн сайдын яам /1911-1919/ - Хиагтын сайдын яамдыг /1911-1919/ байгуулжээ. - 1912 онд Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т. Намнансүрэнг уг албан тушаалд томилсон байна. - Монголын зарим сэхээтний саналаар 1914 онд Улсын дээд, доод хурлыг байгуулжээ. Энэхүү улсын хурал нь урьд өмнө Монголд огт байгаагүй боловч XIII зууны үед ноёдын их хуралдай гэж байсан. 1911-1913 онд улсын төсвийн бүрдүүлэх гол эх үүсвэр болсон татварыгноогдуулахдаа “хувь” хэмээх нэгжийг үндэслэн, улсын хэмжээтэй нэг жилийнтөсөвт “4 түмэн хувь” шаардлагатай гэж төлөвлөдөг байв. Энэхүү “нэг хувь” нь
    • 100 толгой адуу үхрийн үнэтэй тэнцдэг байв. Гэвч дөрвөн аймгийн аль нь чногдсон татварыг гүйцээн төлж чаддаггүй байлаа. “Харбинский вестник” сонин: “Сүүлийн үед ямар ч гарз хохиролгүйихээхэн хялбархнаар дэлхийн улсуудын гэр бүлд Монгол хэмээх нэгэн шинэгишүүн нэмэгдэв.” “Речь” сонин: “Монголын хутагтыг хаанд өргөмжилснөөр … Монгол оронМанжийн захиргаанаас хараат байсан үе нэгэнт эцэс болов. ” Английн “Таймс”: “Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүрнарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо. ” гэж бичиж байсанбайна. Монголын удирдагчид Богдыг хаанд өргөмжлөхөөс өмнөхөн ХХБХТЕШГ-аас Их Хүрээн дэх Оросын консулд албан бичиг хүргүүлэн Монгол улс удахгүйтөрт ёсоо сэргээж, Богдыг тэргүүнээр өргөмжлөх болон “үүнээс хойш Манж,Хятад аль нь мандаж, аль нь сөнөвч манай Монголд хамаарахгүй гэмт засгаардахин дарлуулахгүй … Өөртөө улс болон үе залгамжлах хаан өргөмжлөн шарыншашныг бадруулж байх явдлыг аль зохих газарт нэвтэлгэн гүйцэтгэж агуу ихорноос туслалыг хүртээх ажааму ” хэмээн мэдэгдсэн байна. 1911 оны 12 сарын 29нд Манжийн өмнөд хэсэгт хувьсгал ялж хаант ёсыгхалан, БНДИУ-ыг тунхаглав. Лекц 3 Олноо өргөгдсөн монгол улсын гадаад бодлого, Автономит МонголСэдвийн зорилго: Олноо өргөгдсөн монгол улсын гадаад бодлогын зорилго,чиг хандлага, автономит эрхийн талаар системтэй мэдлэг олгох ба судалгааны ажилболгон судлуулах, энэ үеийн нийгэм, гадад бодлогын талаар үнэлэлт, дүгнэлт хийхчадвартай болгоход оршино.Сэдвийн товч агуулга: Энэ Орос Монголын харилцаа, Орос, Монгол, Хятад 3улсын хэлэлцээр, монголын талаарх байр суурь, Автономит эрхийн тухайасуудлуудыг нарийвчлан судлах
    • Монгол оросын хэлэлцээрүүд Монгол Оросын хэлэлцээр 1912 оны намар Нийслэл Хүрээнд болов.Хэлэлцээрт: Монголын төлөөлөгчдийн санал: Барга, Өвөр Монголыг нэгтгэсэн тусгаартогтносон, Монгол улс байгуулах явдал байв.Оросын талын хариу: “монгол овогтон бүхнийг нэгтгэх нь тус засгийн газрынбодлогод харшилж байна. Иймд гадаад Монголын өөртөө эзэрхэх эрхээ олж авах ньзүйтэй тул одоо даруй хэлэлцэнэ.” гэжээ. Оросын засгийн газрын тулгалтсүрдүүлгийн дор 1912 оны 11 сарын 2-нд уг хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн 1 зүйлд: “Их Орос улсын хаан эзний засгийн газраас монголулсыг туслахад өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх, ёс журам өөрийн газарт хятадынцэрэг ба нүүдлийн иргэдийг оруулахгүй өөрийн улсын цэрэг байгуулах эрхийгалдагдахгүй сахихад цөм тусална.” гэжээ. Энд дурдсан “өөртөө тогтнож, өөрөөэзэрхэх ёс журам” гэдгийг монголчууд “тусгаар тогтнол” гэж ойлгож байтал угхэлэлцээрийн Орос, Франц эхэд “автономи” хэмээсэн байлаа.1913 оны намар гэхэд Орос, Хятадын зүгээс Монголын талаар баримталж байсанбайр суурь тодорхой болсон. Монголын эрх баригчид бараг жил шахам хугацаандтусгаар тогтнолоо гадаад орнуудаар зөвшөөрүүлэх боломжтой бүх арга хэмжээгавчээ.Монголын ерөнхий сайдын айлчлалын зорилгыг олон улс хэрхэн үзэж байсныгдараах сурвалжаас мэдэж авна уу?Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээ Монгол Оросын хилийн хот Хиагтад гурван улсын хэлэлцээр эхэлсэн юм. Энэхүү хэлэлцээрээр Орос, Хятад хоёр урьдчилсан тохирсон асуудлааМонголд тулган зөвшөөрүүлэх нийтлэг сонирхолтой байв. Гэхдээ хэлэлцээрторолцсон улс тус бүр өөр, өөрийн улс төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхзорилготой.ОРОС УЛС: 1907-1912 онд Японтой хийсэн нууц хэлэлцээрийнхээ дагуу монголдтогтоох нөлөөлийнхөө бүс нутгийн хил хязгаарыг Хятад улсаар хүлээнзөвшөөрүүлэхХЯТАД УЛС: Ар, Өвөр Монгол Баргыг бүхэлд нь ДИУ-д нэгтгэх
    • МОНГОЛ УЛС: Нэгдмэл Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх 1913 оны Орос Хятадын тунхаглалд заасанчлан Монголд автономит эрхолгохоор хэлэлцээр эхлэхээс өмнө шийдвэрлэчихсэн байжээ. Оросын консулМиллер хэлэхдээ: “Орос улс Монголын автономийг л хүлээн зөвшөөрсөн.Автономи, тусгаар тогтнол хоёр бол огт өөр зүйл” гэжээ. Монголын төлөөлөгчид“Оросууд нэгэнт санасан эрхээ олж авсан тул Хятадын эвдрэл болохоосбэрхшээж… аяыг нь дагаваас бидэнд үнэхээр хорлолтой” гэж үзэж байсан боловчОрос, Хятадын тулгалтыг хүлээн зөвшөөрч 1915 оны 6 сарын 7нд гэрээнд гарынүсэг зурав. Гэрээнд зааснаар Монгол улс ДИУ-ын автономит болж, Монгол улсынтөрийн тусгаар тогтнолыг бататгах гэсэн Монголчуудын зүтгэл талаар өнгөрчээ.Ийнхүү Монгол улсын тусгаар тогтнолыг харь гүрнүүд хүчээр цуцлав. Чэнь-И 64 зүйлээ Монголын эрх баригчдаар зөвшөөрүүлэхийн тулд 1919оны намар Улсын дээд, доод хоёр хурлыг хуралдуулж, хэлэлцүүлсэн байна. Дээдхурын олон ван гүрнүүд уг 64 зүйлийг зөвшөөрөх хандлагатай байсан бол доодхурлынхан эсэргүүцжээ.Монголын улс төрийн хямрал нэн хурцдаад байсан 1919 оны 10 сарын 29нд хятадгенерал Сюй Шужан Нийслэл хүрээнд ирж, дахин хэдэн мянган цэргийг Монголднэвтрүүлсэн байна. Лекц 4 Монголын Үндэсний ардчилсан хувьсгалСэдвийн зорилго: Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хэрхэн анхөрнөсөн ба Үндэсний ардчилсан хувьсгал гарах урьдач нөхцөл, МАН-ын үйлажиллагаа, хувьсгалын өрнөлт, явц, ТЗГ байгуулагдсан тухай асуудлуудыг онолынүүднээс нарийвчлан судлуулах ба энэ үеийн монголын төр, нийгмийн талаарүнэлэлт дүгнэлт олгоход чиглэгдэнэ.Сэдвийн товч агуулга: Үндэсний ардчилсан хувьсгал гарах түүхэн нөхцөл,МАН байгуулагдсан нь, ТЗГ байгуулагдсан нь, 1921 оны 3 сарын 18-ны түүхтөдрийн талаар нарийвчлан судлах
    • ҮАХ гарах урьдач нөхцөл Монголын автономийг устгаж, ДИУ-ын дотоод муж болгосонд олон түмэндургүйцэж үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл улам гүнзгийрчээ. 1920 оны 1 сарын 5нд хоёр бүлгийн хорь гаруй гишүүд Нийслэл Хүрээн дэхАбатай сайн ханы баруун өргөөнд цуглаж, тэнд тахиж байдаг улаан сахиус бурхныөмнө сөгдөн хадаг дээр сүүгээр тангаргийн бичиг бичиж, улс Монголынхоо төлөөняцаж буцахгүй тэмцэхээ илэрхийлжээ.МАН-ыг байгуулсан нь Монголын хувьсгалчдын үйл ажиллагаа ийнхүү идэвхжиж, 1920 оны 6сарын 25нд нууц 2 бүлэг хамтран хуралдаж, Монгол ардын нам хэмээх улс төрийнбайгууллагад нэгдэж намын хүмүүсийн дагаж явах 9 зүйлтэй тангарагийн бичигбатлав. Энэхүү тангарагийн бичиг нь МАН-ын үйл ажиллагааны зорилт болонгишүүдийн дагаж мөрдөх дүрмийг тодорхойлжээ. 1920 оны 6 сарын 25-ны өдрийн хурлан шийдвэрийн дагуу ЗОУ-аас тусламжгуйх төлөөлөгчдийн хэсэг С. Данзан Х. Чойбалсан нар 1920 оны 7 сард 2 дахьхэсэг Д. Бодоо, Д. Чагдаржав нар, хамгийн сүүлд Д. Сүхбаатар, Д. Догсом, Д.Лосол нар Нийслэл хүрээнээс явлаа. Тэднийг МАН-ын анхны долоо гэж түүхэндтэмдэлэжээ. Унгерний цэрэг 1921 оны 2 сарын 3нд Нийслэл Хүрээг эзэлж хятад цэргийгхөөн, Богд Жибзундамбыг хаан ширээнд залж, монголын автономийг сэргээсэнтухай зарлан, ЗГ-ыг байгуулав. Унгерны цэрэгт цохигдсон хятад цэргийн олонхнь Хиагтад очиж байрлажээ. Энэ үйл явдал Монгол дахь цэрэг- улс төрийн хүчний харьцааг эрсөөрчилсөн учир МАН-ын төлөөлөгчид цэрэг элсүүлэх ажлаа улам яаравчилж, 2сарын 9-нд МАН-ын төлөөлөгчдийн хурлаар Д. Сүхбаатарыг бүх цэргийнжанжинд урьдчилан томилж цэрэг элсүүлэх ажил зохион байгуулахыг даалгажээ. 3 сарын 6-7 нд Ардын намын цэргийн штабын гишүүд, МАН-ын Төвхорооны хамтарсан хурал болж, Маймаа хотод байрласан хятад цэргийг хөөжзайлуулах тухай асуудал хэлэлцсэн байна. Мөн сарын 12-нд болсон МАН-ынгишүүдийн зөвөлгөөнөөр Ардын намын цэргийг Ардын журамт цэрэг хэмээннэрлэх болжээ. Монгол цэргийн уламжлалын дагуу ардын журамт цэргийг
    • аравтын тогтолцоогоор зохион байгуулан дөрвөн хороо болгож Б. Пунцаг, Ц.Хасбаатар, О. Цэрэндорж, Ч. Базарсад нарыг хороолын даргаар томилжээ.Түр ЗГ байгуулссан нь Ардын Түр Зг-ын даргад Д. Чагдаржавыг сонгожээ. АТЗГ байгуулсныгнийслэл хүрээний Засгийн газарт албан ёсоор мэдэгдэн, монголын ард түмэндхандаж тунхаг бичиг гарган Монгол газар гадаадын эзэрхэг түрэмгий этгээддураараа аашилж байгааг үүрд эцэс болгох цаг болсныг зарлаж, шинэбайгуулагдсан АТЗГ гагцхүү ард түмнийхээ хувь заяаны төлөө үйл ажиллагааявуулна гэдгээ тунхаглав.1921 оны 3 сарын 18 Хиагтыг чөлөөлөх байлдааны бэлтгэлийг 1921 оны 3 сарын 7-17 хүртэлххугацаанд бүрэн хангаж урьдчилан тохиролцсоны дагуу Монгол, Орос цэргүүд 3сарын 18-ны үүр цайхаас эхлээд өдөржин байлдаж, шөнө дундын үед Хиагтыгбүрэн чөлөөлжээ. Энэ нь нийслэл хүрээг чөлөөлөх боломжийг нээж өгсөн юм. Иймээс 1921оны 6 сарын 28нд МАН-ын Төв Хороо, АТЗГ-ын хамтарсан хурлаар Нийслэлхүрээг чөлөөлөх шийдвэр гаргаж, 7 сарын 6нд Орос Монголын цэргийн ангиуд, 8-ны өдөр МАН-ын Төв Хороо, АТЗГ нийслэл хүрээнд орж ирсэн. 1921 оны 7 сарын10нд хуучин ЗГ-ыг татан буулгаж АТЗГ-ыг байнгын ЗГ болгон зохион байгуулжерөнхий сайд бөгөөд Гадаад Яамны тэргүүн сайдад Д. Бодоо, Дотоод яамны сайдадда лам Н. Пунцагдорж, Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжиндД. Сүхбаатар, Сангийн яамны тэргүүн сайдад С. Данзан, Шүүх яамны тэргүүнсайдад Н. Магсаржавыг томилжээ. Ингэж Монголын түүхэнд тэмдэглэхүйц их үйлявдал болох ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ялж засгийн шинэ тогтолцооүүслээ. 1921 оны 7 сарын 11нд Монгол улс байгуулагдсаныг тунхаглан зарлаж БогдЖибзандамбыг хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн байр ёслол үйлдэв. Энэ үеэсэхлэн төрийн тусгаар тогтнолоо сэргээж, угсаа залгамжлан захирах ёсыг халж,ардын эрхт засгийг тогтоох Монгол улсын түүхийн шинэ үе эхэлсэн. Лекц 5
    • Монголын хэмжээт цаазат хаант төрСэдвийн зорилго: 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялсаны дараахМонголын ард түмний улс орноо төвхнүүлэх үйл ажиллагаа, эрх баригчдын байрсуурь, төр засгийн хувьд хийгдсэн шинэчлэлүүд, 1920 оны үеийн монголыннийгэм, эдийн засаг, соёл боловсрол, дэд бүтэцийн хувьд шинэчлэгдэн хийгдсэнзүйлсийн талаар мэдлэг олгоход оршино.Сэдвийн товч агуулга: Монголчуудын хувьсгалын дараах хийсэн үйлажиллагаа, төр засгийн хувьд хийгдсэн шинэчлэлтүүд, нийгэм, эдийн засаг, соёлынболовсролын хувьд хийгдсэн өөрчлөлт, хөгжлийн тухай асуудлуудыг судлах Засгийн газар ардын эрхт ёсыг дээдэлсэн төр, засгийн бүтэц үйлажиллагааг төлөвшүүлэхэд онцгой анхаарах болов. Үүний тулд хууль цаазыг шинэчлэх, Улсын их Хурлыг хуралдуулахаасөмнө Улсын түр цагийн хурал байгуулах, Богд хааны эрх хэмжээг тодорхойлох,орон нутгийн засаг захиргааг өөрчлөн шинэчлэх, хамжлагат ёсыг халах, бүхиргэнийг төрийн өмнө адил тэгш эрхтэй болгох, албан татварыг тэгшитгэнноогдуулах, хүрээ хийдэд данстай лам нараас бусад эрчүүдийг цэргийн албандтатах, аймаг, хошуу, шавьд сургууль байгуулах, түүхий эд боловсрууланэкспортонд гаргах, өртөөний албыг хөнгөлөх зэрэг их бүрэн зорилтыг тодорхойлонзаав. Мөн 1921 оны 8 сарын 31нд ЗГ-аас гаргасан тогтоолд Улсын их хуралхуралдуулж, Үндсэн хуулийг нэг жилийн дотор багтаан батлуулахаарзаажээ.Тухайлбл 1921 оны 8 сарын эцсээр ард, түшмэл, ноёд, лам нар, МАН баМонголын залуучуудын эвлэлийн төлөөлөгчид оролцсон хуралдаанаар улсын Түрхурал байгуулахаар тогтов. Улсын түр цагийн хурлын / УТЦХ/ бүрэлдэхүүнд ард, цэрэг, түшмэл, ноёдзэрэг янз бүрийн алба ажилтай 56 хүн оржээ. УТЦХ нь засгийн газарт зөвлөхэрхтэй бөгөөд бүрэлдэхүүн, үйл ажиллагааны шинжээрээ үндэсний эв нэгдлийнбайгууллага байв.
    • 1921 оны 11 сарын 1нд ЗГ Богд хааны эрхийг хязгаарлан тогтоосныг хуульэрхийн үндэстэй болгож “Тангаргийн гэрээ” гэдэг дүрэм батлав. Мөн 1922-1924онд сонгох зарчмын үндсэн дээр ардын хурал байгуулав.1920 оны эхэн үеийн Монголын нийгэм, эдийн засаг соёл 1921 онд Монголын эдийн засаг аж ахуйд харилцан адилгүй хэд хэдэнхэвшил байсан юм. Тухайлбал, хүрээ хийдийн аж ахуй, ноёд, дээдсийн аж ахуй,энгийн ардын аж ахуй ба баячууд, дундчууд, ядуусын аж ахуй, монголхудалдаачид, гадаадын худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн аж ахуй, уламжлалтүндэсний гар урчууд байв. 1921 онд улсын өмч дөнгөж үүсэл төдий байв. Шинэтөр засаг, ноёд том лам нарын хамжлага, шавь захирах эрхийг хүчингүй болгов.үүний үр дагавар нь Бүх иргэд чөлөөтэй хөдөлмөр эрхэлнэ, Бүх хүмүүс тэгш эрхэдлэхэд оршино. Хувийн худалдаа ихээхэн өргөжиж, 1921-1924 онд худалдаачдын тоо 2гаруй дахин нэмэгдсэний дотор монгол худалдаачид 2.7 дахин, Англи, Америк,Германых 12.4 дахин, Оросынх 5.7 дахин, хятад худалдаачид 1.6 дахин олширсонбөгөөд тэдэнд жилд 7-200 лан мөнгөний татвар ногдуулан хурааж байсан ажээ. 1921 оноос Монголд худалдааны газруудаас гадна үйлдвэрийн зарим салбарбий болов. Тухайлбал, хуучин ажиллаж байсан хэвлэлийн газар, Налайхын чулууннүүрснгий уурхай, цахилгаан станц, мод бэлтгэх газар, шохой тоосгоны үлйдвэр,малын эм бэлтгэх газар, Алтанбулагийн булигаарийн завод зэргийг улсын мэдэлдавч ноос угаах, өлөн гэдэс, саван боловсруулах жижиг үйлдвэрийн газрыгөргөтгөжээ. Тэдгээрийн ихэнх нь 1924 оноос Монгол ардын харилцан туслалцаххоршооны харьяанд шилжсэн байна. Сургууль байгуулах тусгай дүрмийг 1921 оны 8 сарын 14нд баталж, Дотоодяамны дэргэд сургууль гэгээрлийн ажил хариуцсан хэлтэс байгуулжээ. 1921 оны 11сарын 2нд Нийслэл хүрээнд анхны гурван жилийн хугацаатай бага сургуулийгулсын төсвөөр байгуулж хичээллүүлэв. 1922-1923 оны хичээлийн жилд багш нарбэлтгэх ба давтан сургах түр сургуулийг байгуулж, түүнийг 1924 онд Оюутнысургууль, 1924 онд тус улсын төв суурин газар, хөдөө нутагт 10 гаруй багасургуульд 500 гаруй хүүхэд суралцаж байв. 1923 онд Нийслэл хүрээнд анхнысургууль нээгдэв. Монголд орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлэх талаар
    • Монголын төр засаг байнга ахнаарч, 1921 оны 3 сарын 25нд Цэргийн газарт“Өвчтнийг эмчлэх хороо” байгуулах тухай БТЗГ-ын тогтоол гарч цэрэг ба энгийнхүмүүсийг ямар ч үнэ төлбөргүй эмчлэх болов. Энэ нь Монгол дахь Европэмнэлгийн эх үүсвэр болсон юм. Лекц 6 Анхдугаар үндсэн хууль БНУ-ыг тунхагласан ньСэдвийн зорилго: 1924 оны анхны үндсэн хуулийн талаар болон БНУ-г хэрхэнтунхагласан талаар онолын мэдлэг олгоход орших ба үндсэн хуулиудын хоорондхарьцуулалт хийж, судлан, үнэлэлт дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэхэдчиглэгдэнэ.Сэдвийн товч агуулга: 1924 оны анхдугаар үндсэн хуулийг хэрхэн баталсан,түүний агуулга, БНУ-ын тунхаглалын талаар судлах1924 оны анхдугаар үндсэн хууль Монголын удирдагчид 1922 оноос эхлэн Үндсэн хуулиа боловсруулахтусгай комисс томилж , Шүүх яамны тэргүүн сайд Н. Магсар хурцаар удирдуулжээ.Уул комисс Америк, Англи , Норвеги, Япон, ЗОУ зэрэг хэд хэдэн орны үндсэнхуулийг орчуулж түүнээс үлгэр дууриал болгож авах зүйл байгаа эсэхийгмагадлажээ. 1924 оны намар Коминтернй шинэ төлөөлөгч Т. Рысскулов Монголдирж, ЗГ-ын тогтоолоолр Үндсэн хуулийн комиссыг шинэчлэн Б. Цэрэндоржоорудирдуулжээ. Ингээд Комиссын өмнөх боловсруулсан Үндсэн хуулийн төсөлийгОрос улсын хууль цаазын мэргэжилтэн П. Всевятский гэгч өөрчилж, барагганцаараа монгол улсын Үндсэн хуулийн шинэ төсөл бэлтгэсэн байна. 1924 оны 11 сарын 25.26 нд Улсын анхдугаар Их хурлаар тэрхүү төслийгхэлэлцүүлжээ. Тус хурлаас сонгогдсон 90 гаруй төлөөлөгчдийн 77 нь хүрэлцэнирсний 71 нь угсаа сурвалжгүй жинхэнэ ард байлаа. Үндсэн хуулийн төслийгхэлэлцэж 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Үндсэн хуулийн заалт ёсоор МонголУлсыг БНМАУ хэмаээн нэрлэж, Улсын нийслэлийг Т. Рыскуловын саналаар УБхот гэж нэрийдэх болов.
    • “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлж”, “Улс төрийн захиргааныявдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж шинэ ёсны БНУ-ын үндэс тургуурыг”бататгах хэмээн заав. Үндсэн хуулиар төрийн байгууламжийг тогтоож, Улсын дээд эрхийгУлсын Их Хурал барина, УИХ-ын чөлөө цагт Улсын Бага Хурал төрийн хэргийгэрхэлж, Улсын бага хурал нь ЗГ-ын бүрэлдэхүүнийг томилж байх болов.Анхдугаар их хурлаас Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар одоогийнӨвөрхангай аймгийн харьяат жинхэнэ ард Пэлжидийн Гэндэнг сонгож, төрийнтэргүүн болголоо. Улсын Бага Хурлын гишүүнээр 30 хүн сонгосны дотор Э. Д.Ринчино, М.Г. Амугаев зэрэг ЗСБНХУ-ын харьяат хоёр хүнийг оруулсан байв. Монгол улс Үндсэн хуулиа баталсанаар улс төр – эрх зүйн баталгаатайболлоо. Лекц 7 МАХН ба КоминтернСэдвийн зорилго: Монгол орны хөгжлийн талаар үзэл баримтлал, МАХН-ындоторх хагарал, Коминтерний тухай, Баруунтаны үйл ажиллагаа, байр суурь,Коминтерний зүй бус үйл ажиллагааны талаар судлахСэдвийн товч агуулга:Ж. Цэвээний Монголын хөгжлийн талаарх үзэл баримтлалууд Хувьсгал ялсан гадаад Монгол төрт ёс, эдийн засаг, соёлын ололтамжилтаараа бусад Монгол угсаатныг үлгэрчлэн дагуулж, төв Азийн холбоо улсгэж байгуулах ёстой гэж Ж. Цэвээн үзэж байв. Ийм холбоот улс байгуулж чадвал“Хятад, орос, Япон зэрэг улсуудын алинд ч гишгэгдэшгүй тусгаар тогтносон” биедаасан улс болж чадах билээ. Энэ санаа нь Монгол оронд 1921 оны хувьсгалялсны дараа Өвөр Монгол, Барга, Тагна- тувагийн ард түмэн Монгол ард улсадсайн дураар нэгдэх хүсэл зорилгоо илэрхийлж байсантай бас холбоотой юм. “Төрийн бие даасан байдал, жинхэнэ тусгаар тогтнолоо олоход ЗСБНХУ-аархүлээн зөвшөөрөгдөх төдийгүй, мөн Хятад болон бусад гүрнүүдээр хүлээнзөвшөөрөгдсөн байх ёстой биз ээ. Бид Хятадын эзэн эрх ч биш, ЗСБНХУ-ын ивээл
    • асрамж дор ч биш, харин ЗСБНХУ, Хятад зэрэг улсаас батлагдсан бөгөөд бусадолон улсаас зөвшөөрөн хүлээсэн Швейцарь мэт төвийг сахисан улс байх ёстой.Чухамхүү ийм болж чадах аваас Монгол хэмээх хоцрогдсон нэгэн улс орон амартөвшнөөр соёл боловсролын хөгжлөөр хангаж чадна” гэж Ж. Цэвээн үзэж байлаа.Хоршооллын социализм бол аж ахуйг эдийн засгийн сонирхол дээр тулгуурланхөтлөн явуулах явдал гэж Ж. Цэвээн үзэж байв. Энэ нь “хоршоолол”, “улсын капитализм”, “нийтээр тэгшхөрөнгөжих” гэсэн ойлголтуудаар илэрч байв. Үзэл суртлын хувьд марксизм-ленинизм, буддизмын аль алины адил төсөөтэй буюу сайн үр хөврөлийг нэгтгэн,тэр дундаа шинэ үзэл баримтлал дэвшүүлэхийг Ж. Цэвээн оролдож, шашныг “ариунаар мандуулан”, түүний сэтгэлийг ариусгах нигүүлсэнгүй ёсыг хүндэтгэхүзэл санаа дэвшүүлж байв. Энэ бол Коминтернээс Монголын эрх баригчдыг анх удаа албан ёсоорзэмлэсэн шийдвэр байлаа. Ц. Дамбадорж, Б. Цэрэндорж, Н. Жадамба нарын хүмүүсКоминтерний дээрх тогтоолыг эсэргүүцэж, тодорхой тайлбарласан хариуг 1927оны 5 сард Коминтернд хүргүүлжээ.Баруунтан гэж хэн бэ? Монголын эрх баригчид буюу МАХН-ын дотор хагарал гарч 2 бүлэгтхуваагдсан. Тэрхүү хоёр хэсгийн нэгийг нь Коминтернээс “баруунтан” хэмээн нэрлэжээ.Тэднийг шинэ байдлыг үл ойшоож нийгмийн хөгжлийг саатуулагч, хуучныгбаримтлагч гэж хэт хувьсгалчид буруушааж байв. Баруунтны толгойлогчид ньерөний сайд Б. Цэрэндорж, Засгийн газрын жинхэнэ орлогч А. Амар, МАХН-ынТөв Хорооны тэргүүн дарга Ц. Дамбадорж, дэд дарга Н. Жадамба, Төв Хороонынарийн бичгийн дарга Г. Гэлэгсэнгэ, Намын Шалган байцаах төв комиссынажилтан Ж. Цэвээн нар гэж Комитерн үзэж байлаа.Комитерний зүй бус үйл ажиллагаа Коминтерн өөрийнхөө шаардлагыг МАХН-д тулган хүлээлгэж,“баруунтан”-д няцаалт өгөхөөр шийдвэрлэн 1928 оны 9 сард Б. Шмераль тэргүүтэйтөлөөлөгчдийг Монголд томилжээ.
    • Энэ үед ЗХУ-ын элчингээр Монголд сууж байсан П. М. Никифоров,Монголын удирдагчдын дотроос Ө. Бадрах зэрэг хүмүүсийг өдөөн дэвэргэж,баруунтны үйл ажиллагааг яаж илчлэх хэрхэн няцаахыг зааварлаж байлаа. Үүнийдараа МАН-ХН-ын YII их хурлыг хуралдуулан урьдчилан бэлтгэсэн хүмүүсээрээбаруунтнуудыг шүүмжлүүлж, төлөвлөсөн ёсоороо Ц. Дамбадорж, Н. Жадамба, А.Амар, Г. Гэлэгсэнгэ, Ж. Цэвээн, Н. Хаянхярваа нарыг ажлаас нь халж, П. Гэндэн, Ө.Бадрах, Б. Элдэв-Очир нарыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаарсонгуулан улсын бүх эрх мэдлийг тэдэнд шилжүүлсэн байна. Ингэж Комитерн төлөвлөснөө хэрэгжүүлсэн юм. Энэ үеэс эхлэн Монгол улсЗХУ-ын бүрэн эрхшээлд орж бусад улстай бараг харилцаагүй болжээ. Лекц 8 1932 оны шинэ эргэлтийн бодлогоСэдвийн зорилго: Зүүнтэний социализмын зөвлөлт загварыг хэрэгжүүлэхбодлого, үйл ажиллагаа, хувийн өмчийг хураасан нь,, зэвсэгт бослого дэгдсэнтухай, шинэ эргэлтийн бодлого, үр дүнгийн талаар онолын цэгцтэй мэдлэг олгох,энэ үеийн монголын төр нийгмийг өнөөгийн монголын үйл ажиллагаатайхарьцуулан дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.Сэдвийн товч агуулга: 1932 оны шинэ эргэлтийн бодлого, хувийн хөрөнгийгхурааж, шашныг устгах бодлого явуулсан ба зэвсэгт бослогууд хэрхэн дэгдсэн,зүүнтний бодлого үйл ажиллагааны талаар нарийвчлан судлах 1926 онд шашныг төрөөс тусгаарласан хууль батлав. Энэ хуулийннэгдүгээр зүйлд:“шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж, шашин шүтлэгийн зүйлийгөөр өөрийн дур сүсгээр болговоос зохино хэмээсэн тулд шүтэх итгэх явдлыгхэмжээлэх газар үгүй, гагцхүү тэд нар буруу тэрсүүд үзлээр ард олны ашиг тус, эрхчөлөө ба улс төр хорлолт явдал гаргаж хэрхэвч үл болно”. 1926 оны эцсээр Улсындээд шүүхийг байгуулав.Зүүнтэн, Зүүнтэний социализмын зөвлөлт загварыг хэрэгжүүлэх бодлого, үйлажиллагаа / Зүүнтэн гэж хэн бэ? /
    • 1924-1925 оны үеэс эхлэн Комитерн, ЗХУ-ын удирдагчдын заавар,зөвлөлгөөнд хэт итгэж туйлын үнэн хэмээн бишрэгч хүмүүс Монголынудирдагчдын дотор бий болсон юм. Тэд өөрсдийгөө хамгийн ухаалаг, зөв байрсуурьтай хүмүүс, намын доторх зүүн жигүүрийнхэн хэмээн дөвийлгөн нэрлэжбайсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Зүүнтэн хэмээх энэ нэр 1927- 1932 онд Монголын хамгийн ухаалаг хүмүүс,1932 оны 6 сараас эхлэн “алдаа”, “гажуудал”, “нугалаа”, “завхрал гаргагч” гэсэннэртэй болон хувирсан юм. 1928 оны эцсээр хуралдсан Намын YII их хурлаасНамын удирдлагад сонгогдсон бараг бүх хүн, тэднийг аялдан дагалдагчид ньзүүнтэн буюу зүүн жигүүрийнхэн байлаа. Бас угсаа язгууртай буюу баян хүнийг аливаа албанд томилж болохгүйгонцлон заалаа. Эдийн засгийн талаар төрөөс баримтлах гол чиглэл нь зөвхөн ядуу дундаж ахуйтан ба улс хоршооллын үйлдвэр, худалдааг дэмжиж зээл олгох ба баячууд,хувийн салбарын хөгжлийг аль болохоор хязгаарлах ёстойг тус их хурал онцлонанхааруулжээ. Монголын лам нар ба хуучны ноёд язгууртны хөрөнгө хогшлыгхураан авах санал дэвшүүлжээ. ЗХУ- аас Монголд нэгэнт тогтоосон нөлөөгөө бусармаг муу аргаар чхамаагүй бэхжүүлэх ёстой гэдгээ нуусангүй. Монголын 800 мянган хүн амаасаагазар нутаг нь илүү ач холбогдолтой гэж Б. Шмераль энэ хурал дээр анхааруулжээ.1929 оны 2 сард Комитерний удирдах ажилтнууд Монголын байдлын тухай П.Гэндэнгийн илтгэлийг сонсоод дахин “нухацтай” ярилцжээ. Монголын хамгийнноцтой дайсан бол лам нар юм. Тиймээс тэдний улс төрийн ба эдийн засгийннөлөөг бууруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх нэг гол арга бол сүм хийд, баянчинээлэг айл өрхийн хөрөнгийг хураах юм гэж үзэв. Коминтерний гаргасаншийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1929 оны 5 сард МАХН-ын Төв Хорооныбүгд хурал хуралдаж, Комитерний заавар зөвөлгөөг нэг бүрчлэн хэрэгжүүлэхээмэдэгдэн, “ангийн чанарыг баримталж ядуу, дунд ангийн аж амьдралынхөгжлийг сайжруулах ба баялаг этгээдийн эдийн хувь хөгжилтийг бууруулжхохирол завшлыг тэгшитгэн явуулах” тухай тогтоол гаргав. Энэ бол Монголыннам, төрийн бодлого гажуудсаны илрэл байлаа.
    • Шинэ эргэлтийн бодлого, шинэ хандлага Монголд алдаа завхрал гарахад Коминтерны төлөөлөгч нөлөөлсөн гэдгийгонцлон заажээ. Гэхдээ Коминтерн, Зөвлөлтийн удирдагчдын буруутайг огтхөндөөгүй байна. Тэр Монголын нам, засгийн одоогийн удирдагчдыг өөрчлөх,нам, төрийн бодлого үйл ажиллагааг шинэчлэх хэрэгтэйг дурджээ. Зүүнтнүүдийнталаар “тэд хурдан түргэнээр нийгэм журмын байгуулалтыг байгуулах хэмээсэнюм” гэжээ. Танай улс бол нийгэм журам байгуулах хэмээн яарах хэрэггүй. Улсорныхоо өвөрмөц онцлогтой тохирсон үндэс суурийг нь бэлтгэж, аажмаархөрөнгө бус нийгэм журмын замд орно. “Танай улсын ард түмэн өмчийнхөрөнгөтэй /хувийн өмч /” бөгөөд түүнээсээ салахад дургүй нь тийнхүү өмчийнхөрөнгийг эрс шуудаар устгаж, нийгэм журамд орох хэмээвэл ард олны үнэнбайдал ба хүсэл саналд үл тохирон элдэв зүйлийн саад тоормос ба хувьсгалынэсэргүү хөдөлгөөнүүд гарна”. “Ер өмчийн хөрөнгийг заавал устгаж нийгэмжурамд орно хэмээж болохгүй” гэх зэргээр дэлгэрэнгүй үг хэлсэн байна 1932 оны зун эхэлсэн шинэ эргэлтийн бодлого нь богинохон хугацаанд үрдүнгээ өгч, манай орны эдийн засаг, аж ахуй, соёлын салбарт багагүй ахиц гарчээ.Гэвч олон улсын байдал хурцдаж, улс төрийн их егүүтгэл газар авснаас болжшинэ эргэлтийн бодлого тасалдсан. 1934 оноос лам нарыг хүрээ хийдээсхолдуулах аажмаар шашныг хориглон устгах бодлого дахин сэргэж эхэлжээ. Лекц 9 Улс төрийн их хэлмэгдүүлэлт ба МАХНСэдвийн зорилго: Монголд ямар алдаа завхралаас үүдэн улс төрийн иххэлмэгдүүлэлт гарах болсон, хэлмэгдүүлэлтэнд гадны улс орны оролцоо байсан бахэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн талаар оюутнуудад онолын системтэй мэдлэголгож, энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг эзэмшүүлэхэдчиглэгдэнэ.Сэдвийн товч агуулга: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл, явц,хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн нь, Хэлмэгдүүлэл гүнгийрэхэд И. В. Сталин, Х.
    • Чойбалсан нарын гүйцэтгэсэн үүрэг, Лхүмбийн хэрэг, Гэндэнгийн хэрэг зэрэгасуудлуудыг нарийвчлан судлахЛхүмбийн “Эсэргүү хэрэг ” Энэ бусармаг үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр 1933 оны зун хүртэлүргэлжлэн, олон хүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт хилс ял тулган цаазаар авч,шорон гянданд хорьж байлаа. Буриадуудыг залхаан цээрлүүлэх зорилгоор 1933 оны зун Дотоодыгхамгаалах газарт ажиллаж байсан ЗХУ-ын сургагч зөвлөхүүд “Лхүмбийн эсэргүү”хэмээх хэргийг хуурамчаар зохион байгуулж, МАХН-ын Төв Хорооны нарийнбичгийн дарга Ж. Лхүмбийг Японы тагнуулын удирдагч хэмээн сэжигтнээрбаривчилж урьдаас төлөвлөсөн ялаа тулган хүлээлгэсэн юм. Ж. Лхүмбэ ямар чхэрэг үйлдээгүй гэдгээ өчин мэдүүлж байсан боловч түүнийг тамлан зовоосоорзохиомол хэргийг хүлээлгэн, өөр бусад 317 хүнд янз бүрийн ял оноожээ. Нийтдээ56 хүнд цаазаар авах ял оноож, 260 хүнийг 3-10 жил гянданд хорихоор шийтгэжээ.Мөн энэ хэргээр 125 буриад иргэн, 700 гаруй буриад өрх айлыг Монгол нутгаасхөөн зайлуулах тушаалыг Ерөнхий сайд П. Гэндэнд тулган гаргуулсан байна. Цаазаар авахуулсан хүмүүсийн дотор Хэнтий аймгийн Онон голын хошуударга Дугарын Дунгаржид зэрэг эмэгтэйчүүд байжээ. үүгээр нийтээр хомроголонхэлмэгдүүлэх явдал эхэлжээ.Хэлмэгдүүлэл гүнгийрэхэд И. В. Сталин, Х. Чойбалсан нарын гүйцэтгэсэн үүрэг 1936 оны сүүлчээр А. Амар ЗХУ-д айлчилж, ЗХУ-ын удирдагчидтай уулзахүед И. В. Сталин түүнд хандан “ Монгол улс лам нараа даруй устга. Чухам яажустгахыг би мэдэж байна. Харин ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийнзөвшөөрөл өгөх нь чухал байна:” гэж тулган шаардав. А. Амар үүнд ихээхэнцочирдож, Монгол улс нэг зуун мянга гаруй ламтай, тэгэхээр ямар ч гэмт хэрэгүйлдээгүй тэр олон хүнийг уётгана гэдэг үнэхээр биелүүлж зүрхлэмгүй үйл хэмээнучирлан тайлбарласан боловч И. В. Сталин огтхон ч хэрэглэсэнгүй. Энэ үеэс эхлэн И. В. Сталин А. Амарыг итгэлгүй хүн хэмээн тооцож Х.Чойбалсан, Д. Лувсаншарав хоёрыг ЗХУ-д үнэнч найдвартай хүмүүс хэмээн итгэхболжээ.
    • Х. Чойбалсан ЗХУ-д дургүй өөрт нь саад тотгор болж магадгүй хүмүүсийгзайлуулахыг хичээн, Цэргийн Яамны сайд, бүх цэргийн жанжин Г. Дэмид, Ерөнхийсайд А. Амар нарыг албан тушаалаас нь огцруулж явуулга хийжээ. Х. ЧойбалсанЗХУ-аас өгсөн үүрэг даалгаварыг нэг бүрчлэн биелүүлж байгаагаа ч ойр ойрхонмэдээлж байв.Хэлмэгдүүлэл оргилдоо хүрсэн нь Мөн ДЯЯ-ын сайдын тушаал заавар зөрчсөн, биелүүлээгүй хүмүүсийг шуудцаазаар авч байх тушаал гарган, түүндээ эрдэн ямар ч гэм зэмгүй хүмүүсийгтагнуул, эсэргүү хэмээн олноор нь баривчилж байв. 1937 оны зун Цэргийн Яамны тагнуулын хэлтсийн дарга Б. Очирбатыгбаривчлан хорив. Яг тэр үед ЗХУ-д цөллөгт байсан П. Гэндэн болон эрдэмтэн М. Гомбожав,Ж. Цэвээн нарыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллага баривчилжээ. Тэднийгхаргис хэрцгийгээр байцаан, Лхүмбийн хэрэгт оролцож байсан гэдэг хилс хэрэгхүлээлгэж Лхүмбийг баригдсанаас хойш П. Гэндэн, Г. Дэмид нар уул хэргийгүргэлжлүүлж байсан гэдэг мэдүүлэг гаргуулж авчээ. Маршал Г. Дэмид ЗХУ-д албан ажлаар явах замд нь 1937 оны 8 сарын23нд ЗХУ-ын нутагт сэжигтэйгээр амь насаа алджээ. Түүнээс ганцхан хоногийндараа ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М. П. Фриновский, БХАК-ын орлогчСмирнов, ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С. Н. Миронов нарУлаанбаатарт ирж, Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг танилцуулж“хуйвалдсан” гэгч улс төрийн хэрэгт аолбогдсон 115 хүний нэрсийн жагсаалтыгДЯЯ-ын сайд Х. Чойбалсанд өгсөн байна. М. П. Фриновский нарыг ирсний дараа 9сарын 2нд Х. Чойбалсан, Цэргийн Яамны сайд бүх цэргийн жанжнаар томилсон ньтүүний эрх мэдлийг бүр ч өргөжүүлэв. Ингээд мөн оны 9 сарын 10ны шөнө ДЯЯ-наас эрхэлэн тус улсын цэрэг, төр захиргаа, бусад салбарын ажилтан 69 хүнийг нэгзэрэг баривчилснаар их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрэв. 1922 онд эхлэн 1937 ондоргилдоо хүрсэн ба хэлмэгдүүлэлийн жинхэнэ эзэд нь В. И. Сталин, түүний гархөл бологчид юм.
    • Лекц 10 Улс орны гадаад бодлого ба Халх голын дайнСэдвийн зорилго: Зарлаагүй дайн буюу Халх голын дайнд монголын ард түмэнхэрхэн оролцож, туслалцаа үзүүлж байсан, энэ үеийн улс орны гадаад бодлого, үйлажиллагаа, 1940 оны үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар онолынмэдлэг олгохоос гадна оюутнуудад түүхэн үйл явцын талаар үнэлэлт дүгнэлтгаргах чадварыг эзэмшүүлнэ.Сэдвийн товч агуулга: Япон, Хятадын байр суурь, Халх голын дайн, түүндмонголын оролцоо, ардын аж ахуйтны тухай, 1940 оны үндсэн хуулийн агуулгынталаар судлах Герман, Итали, Япон гурав “Коминтерний эсрэг гэрээ ” гэгч холбообайгуулсан нь юуны өмнө ЗХУ, түүний “дагуул” орон БНМАУ-ын эсрэг чиглэжбайв. Тэд Өрнөд ба Алс Дорнодод дайны хоёр голомт үүсгэж, ялангуяа алсДорнодод дайны гал дүрэлзэж эхэлжээ. Япон улс Манжуурыг эзлэн авч, хойт Хятадад цөмрөн орсноор БНМАУ-ыннутагтай шууд хаяа нийлэх болов. Япончууд Манжуур дахь Квантуны армийн биебүрэлдэхүүн болон зэвсэглэлийг ихээхэн нэмэгдүүлж, төмөр ба засмал зам,холбооны шугамаа Монголын хилд ойртуулан сунгаж, нисэх онгоцны буудал,цэргийн шинэ бэхлэлтүүдийг шуурхайлан барьж байв. 1936 оны 3 сард нэгэндЗХУ-ын Зг-ын тэргүүн И. В. Сталин Америкаас Скрипс- Ховард Ньюспейперсонины нэгдлийн дарга Рой Ховардтай ярилцахдаа: “хэрэв Япон улс БНМАУ-ынтусгаар тогтносон байдлыг бусниулж түүнд халдан довтлохоор шийдвэл… бидБНМАУ-д 1921 онд тусалсантайгаа адил туслана” гэжээ. 1936 оны 3 сарын 12нд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд харилцан туслахтухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. 1939 оны 5 сарын 11нд Японы түрэмгийлэгчид Халх голын орчноорБНМАУ-ын дорнод хилд томоохон хүчээр цөмрөн оров. Энэ нь Японы зүгээсүзүүлсэн “Зарлаагүй дайны ” эхлэл болжээ. Японы тал Манжуур дахь Квантуныармийн шилдэг ангиудаас 75 мянга шахам цэрэг, 500 гаруй их буу, 180 танк, 350
    • нисэх онгоц татаж авчирсан байв. Дайнд татагдан орсонтой холбогдуулан Монголулсын Зг МАХЦ-ийн ангиудыг зүүн хилийн дагуу яаралтай шилжүүлэнбайрлуулав. 7 сарын эхээр Улаан армийн Белоруссийн цэргийн тойргийнкомандлагч Г. К. Жуковыг Монгол дахь зөвлөлтийн цэргийн 57-р тусгай корпусынзахирагчаар томилон ирүүлжээ. Халх голын байлдаан нь харьцангуй явцуу талбардээр их хэмжээний амьд хүч, зэвсэг техник бөөгнөрснөөрөө болон Монгол,Зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн урлагийн давууг харуулсан хэд хэдэнтулалдаануудаараа онцлог юм. Монгол, Зөвлөлтийн цэрэг 8 сарын 20-ноосшийдвэрлэх тулалдаанд орж, дайсны цэргийг бүслэн тулалдаж бүрмөсөн бутцохисон. Энэ хоёр талаас 130 мянга гаруй хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800гаруй байлдааны нисэх онгоц оролцсон байна. 1939 оны 5 сараас 9 сар хүртэлявагдсан тулалдаануудад японы тал 55 мянган хүнээ алдаж, зэвсэг техникийнүлэмжхэн хохирол хүлээжээ. Япон улс Халх голын байлдаанд ялагдсанаа хүлээж,1939 оны 9 сарын 16-нд байлдааны ажиллагааг зогсоох тухай актад гарын үсэгзурав.1940 оны үндсэн хууль 1940 оны 6 сард БНМАУ-ын YIII их хурал хуралдаж, тус улсын Үндсэнхуулийг баталжээ. Үндсэн хуульд: “БНМАУ бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашиднийгэм журамд дэвшин орохын учир улс орноо хөрөнгө бус замаар хөгжүүлэхявдлыг хангаж бүхий хөдөлмөрчин /малчин, ажилчин, оюутан/ ардын тусгаартогтносон улс мөн” гэж тодорхойлоод, улс нийгмийн бүх байгууллагуудыгудирдах гол хүчин бол МАХН мөн гэж заасан байна. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г. Бумцэндинг сонгожээ. Шинэүндсэн хуульд БНМАУ-ын сүлд тэмдгийг өөрчлөн тус орны хангай, тал, говьхосолсон өргөн уудам нутаг, түүнийг тойрон таван хошуу мал, голд нь уургабарьсан морьтой хүн мандаж буй нарын зүглэн давхиж яваагаар дүрсдэж, алханхээгээр эмжээрлэсэн дугуй хэлбэртэй, монголын ард түмний тусгаар тогтнолынбэлгэдэл алтан соёмбот улаан таван хошууг оройд нь залсан“ БНМАУ” гэсэн үсэгбүхий улаан туузаар суурийг нь ороосноор өнгө ялган зурсан байв.
    • Лекц 11 Дэлхийн II дайн ба Монголын тусгаар тогтнолын асуудалСэдвийн зорилго: Дайны үеийн Монголын нийгэм, эдийн засаг, соёл,боловсрол, Монголын тусгаар тогтнолын асуудлыг улс орнууд хэрхэн хүлээн авсанталаар системтэй мэдлэг олгох, энэ үеийн монголын нөхцөл байдлыг судландүгнэлт гаргуулахад оршино.Сэдвийн товч агуулга: Зөвлөлт эх орны дайны жилүүд дэх Монгол, дайныүеийн монголын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, Монголын тусгаартогтнолын талаар судлах Герман 1941.06.22 нд харилцан үл довтлох гэрээг зөрчин, ЗХУ-д гэнэтхалдан довтлов. Зөвлөлтийн ард түмэн эх орноо хамгаалж дайсанд цохилт өгөхариун дайнд бүх нийтээрээ орсон. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээтуслах хөдөлгөөн монголын нийт хүн амын дунд өрнөсөн. Улаан армид бэлэгхуримтлуулах ажлыг зохион байгуулах, дайны фронт дээр буй дайчдад бэлэгхүргэх ажлыг эрхлэх “Бэлэглэлийн Төв комисс” байгуулагдав. “Бүхнийг фронтод”,“Бүхнийг ялалтын төлөө” хэмээх уриан дор Зөвлөлтийн улаан армид туслах олонхэлбэрийн ажил зохиожээ. Монголын төлөөлөгчид фронтод 6 удаа хүрэлцэн очиж,монголын ард түмний хүч хөрөнгөөр бэлтгэсэн 9 цуваа 950 орчим вагон дулаанхувцас, хүнсний зүйл, хувийн бэлэг болон хөдөлмөрчдийн хувийн болон хамт олныолон мянган захидлыг улаан армийн дайчдад гардуулжээ. Малчин ардууд хагас саяшахам шилдэг морьдоо Улаан армид хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй мориобэлэглэжээ. Дайны үеийн бэрхшээл Монголын нийгмийн амьдралын нөхцөл байдлыгихээхэн хүндрүүлж эхэлсэн. Хүнсний өргөн хэрэглээний бараа хомсдож, захзээлийн үнэ түргэн өсөж, амьжиргааны өртөг эрс нэмэгдэв.Дайны үеийн Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол Дотоод нөөц бололцоогоо дайчлах замаар улс, хоршооллын үйлдвэрүүдцай, тамхи, чүдэнз, давс, саван, ахуйн хэрэглээ зэрэг хүнсний ба өргөн хэрэгцээний
    • бараа, мал аж ахуйн болон газар тариалангийн багаж, машин, тоног төхөөрөмжийнзарим сэлбэг хэрэгсэл гэх мэт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхболжээ. 1940-1942 онд Баян-өлгий, Бөмбөгөр /баянхонгор/, Шарангад /дундговь/,Жавхлан шарга /сүхбаатар/ аймгуудыг шинээр байгуулжээ. Улсын төсвөөс 1941-1945 онд соёл боловсролын хэрэгт зарцуулсан хөрөнгө 1936-1940 оныхоос 3 дахинөссөн байна. Монгол үсгийг латин үсгээр солих ажил эхэлсэн боловч МАХН-ын ТХ,Сайд нарын зөвлөл 1941 оны 3 сард “Монголын шинэ үсэг хэрэглэх тухай” тогтоолгаргаж, монгол үсгийг кирилл үсгээр солихоор шийдвэрлэжээ. Сум бүрд бага сургууль байгуулж, бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн тооголшруулав. 1941 онд нам ба улсын төв сургуулийг “Намын шинэ хүчний дээдсургууль” болгон өөрчлөн байгуулав. 1942 онд Монгол улсын анхны их сургуулийгнээжээ.Монголын тусгаар тогтнол 1945.08.08нд ЗХУ Японд дайн зарласны дараа мөн сарын 10нд БНМАУманай улсын тусгаар тогтнолд байнга заналхийлж байсан милитарист Японд басдайн зарласан. МАХЦ Долоон нуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэгбайлдааны ажиллагаа өрнүүлж, хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийгчөлөөлж, Хятадын цагаан хэрэмд тулж очсон байна. Японы эсрэг дайнд Монголынталаас 675 хүний амь үрэгдэж, тэр үеийн ханшаар 249 сая төгрөгийн эд агуурсынхохирол хүлээжээ. 1945 оны 9 сарын 2нд Япон Холбоотон гүрнүүдийн зэвсэгтхүчинд буун өгч Дэлхийн 2-р дайн дууссан байна. 1945 оны 8 сарын 14-нд Зөвлөлт- Хятадын Гадаад яамны сайд нар Японыгялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлэлээ баталбалГадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэсэнноот солилцсон байна. Улсын бага хурлын тэргүүлэгчид 1945.9.21-нд уг нотбичгийн тухай хэлэлцэж, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар мөн оны10.20нд орон даяар бүх ард түмний санал хураалт явуулахаар тогтсон. 97.8 хувь ньоролцож, монголчууд төрийнхөө тусгаар тогтнолыг санал нэгтэй баталсан.
    • Лекц 12 Социализмыг дэлгэрүүлэн байгуулах үзэл баримтлал, улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлогоСэдвийн зорилго: Дайны дараах монголын бүтээн байгуулалтын их ажил баулс орныг төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар онолынцэгцтэй мэдлэг олгохоос гадна энэ үеийн монголын нийгэм, эдийн засгийнасуудлыг одоогийн монголын нийгэм эдийн засгийн асуудлуудтай харьцууландүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ.Сэдвийн товч агуулга: Монголын үтээн байгуулалт, анхдугаар таван жилийнтөлөвлөгөө, ардчилалын анхны алхам, гадаад орчин, гадаад бодлого, үйлажиллагаа, нэгдэлжих хөдөлгөөн, хоршоолол, газар тариалангийн тухайасуудлуудыг нарийвчлан судлахБүтээн байгуулалт, анхдугаар таван жилийн төлөвлөгөө Төр засгаас бий болсон шинэ нөхцөл байдалтай холбогдуулан: - Батлан хамгаалах зардлыг хорогдуулах - Хэмнэгдсэн хүч, хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд дайчлах - Дайны үед улсын тээвэрт ердийн хөсгийг ардын аж ахуйтнаас албан журмаар гаргуулж байсан хуулийг хүчингүй болгож, сайн дурын гэрээгээр хэрэглэх журам тогтоох - 1946 оноос эхлэн өргөн хэрэгцээний ба хүнсний зарим барааны жижиглэн худалдаалах үнийг хоргдуулах, чөлөөтэй худалдаалах болсны дүнд картын системийг халах арга хэмжээ авчээ. Дайны дараа бий болсон гадаад, дотоод шинэ нөхцөл байдалд тулгуурланэнх цагийн бүтээн байгуулалтыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэхзорилгоор МАХН-ын ТХ-ны улс төрийн товчоо 1946 оны 9 сард “БНМАУ-ын улсардын аж ахуйн ба соёл боловсролыг хөгжүүлэх анхдугаар таван жилийнтөлөвлөгөө зохиох тухай” шийдвэр гаргаж, улсын төлөвлөгөөний комисс угтөлөвлөгөөний төслийг боловсруулсан ажээ.
    • Анхны таван жилийн төлөвлөгөө нь улс ардын аж ахуйд өмчит жижигтаваарын аж ахуй, улсын ба хоршооллын өмч дээр суурилагдсан социалист аж ахуйхоёр зэрэгцэн оршиж байсан нийгэм, эдийн засгийн нөхцөлд улс ардын аж ахуй,соёлыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлнэ гэсэн анхны оролдлоготуршлага болсон.Гадаад орчин, гадаад харилцаа Зөвлөлтийн тусламжтайгаар УБ, Дархан, Чойбалсанд дулааны цахилгаанстанц, нүүрсний уурхай, гурилын болон хүнсний үйлдвэрүүд, орон сууц, нийгэм,ахуйн олон барилга байгуулагдсан. 1952 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийнзасаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1960 онд нөхөрлөл, хамтынажиллагааны тухай гэрээ байгуулагдсан байна. 1962 онд Монгол Хятадын хоорондхилийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр Ингэн уснаас Алтайн Таван богдхүртэл үргэлжилсэн хоёр улсын нутаг дэвсгэрийн заагийг тодотгон тогтоосон. Гэвчнэг талаас Хятадад “соёлын хувьсгал” дэгдсэн, нөгөө талаас Зөвлөлт, Хятадынхооронд үүссэн зөрөлдөөн социалист орнуудын харилцаанд нөлөөлснөөс БНМАУ,БНХАУ-ын харилцаа хүйтэрч эхэлсэн юм. БНМАУ, Европ, Азийн социалисторнуудтай харилцаагаа өргөтгөсөн. Югослав, Куба улсуудтай дипломат харилцаатогтоосон. Монгол Их Британи, Франц, Австри, Финлянд, Швейцари, Швед зэрэгөрнөдийн улсуудтай дипломат харилцаа тогтоосон. Мөн 1955-1965 онд Энэтхэг,Бирм, Индонез, Балба, Мали, Алжир, Гвиней, Афганистан, Пакистан, Египет зэрэгоронтой дипломат харилцаа тогтоосон. БНМАУ-ын олон улсын нэр хүнд ихээхэнөсч, 1961 оны 10 сарын 27-нд НҮБ-д гишүүнээр элссэн. Лекц 13 Монголд төрийн Авторитари дэглэм тогтсон ньСэдвийн зорилго: Авторитари дэглэм, түүний мөн чанар, Социализмын үзэлбаримтлал, түүний мухардал, хөдөө аж ахуй, газар тариалан, улс төрийн салбартгарсан өөрчлөлтүүдийн талаар мэдлэг олгох, энэ үеийн улс орны хөгжлийнзагварыг тодорхойлж дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлнэ.
    • Сэдвийн товч агуулга: Социализмын үзэл баримтлал, мухардал, нийгэм, улстөрийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн талаар судлахСоциализмын үзэл баримтлал Нэг хэсэг нь социализмыг хүлээн зөвшөөрч байхад нөгөө нь үгүйсгэжбайсан. Социализм байгуулах гэсэн төрийн зүтгэлтнүүдийн байр суурь 1940 оныүед харилцан адилгүй байсан. Монголд социализмын үзэл баримтлалыгболовсруулах асуудалд 1950 оноос Ю. Цэдэнбал, түүний удирдсан МАХН голүүрэг гүйцэтгэсэн байна. 1961 онд хуралдсан МАХН-ын XIY их хурал БНМАУөөрийн хөгжлийн шинэ үе шат- социализмыг байгуулж дуусгах шатандаа орлоохэмээн үзэж, энэ үеийн үндсэн зорилго шинжийг тодорхойлох шийдвэр гаргасанбилээ. 1966 оны XY их хурлаас намын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх арга замыгтодорхойлсон.Монгол улсад социализм байгуулж дуусгах үеийн гол агуулгыг: - социализмын материал- техникийн бааз байгуулах - нийгмийн харилцааг боловсронгуй болгох - шинэ хүнийг хүмүүжүүлэх явдал гэж үзэж байсан байна.Социализмын мухардал Энэ үед аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт үйлдвэрлэл , үйлчилгээнийашгийг бус дээрээс өгсөн төлөвлөгөөг биелүүлэхийг хамгийн гол зорилт болгодогбайсны сацуу техник, технологи ихээхэн хоцрогдсон байв. Энэ нь үйлдвэрлэл,үйлчилгээний зардал ихээхэн өсч, ашиг буурахад хүргэж байсан. Ашиггүйажилласан үйлдвэрийн газрын алдагдлыг төсвөөс болон ЗХУ, социалист орнуудынзээл тусламжаар нөхдөг байсан. МАА-н хөгжилд багагүй дутагдал, сөрөг үзэгдлүүд бий болсон. Үүнийг эрхбаригч нам, төр засгийн газар хүлээн зөвшөөрч байсан. МАХН-ын ТХ-ны X бүгдхурал /1985/ ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулахзорилтот программыг улс орны эдийн засаг нийгмийн бодлогын бүрэлдэхүүн хэсэгболгон баталсан юм.Улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдээс…
    • 1984 оны 8 сард Ю. Цэдэнбалыг биеийн эрүүл сэндийн шалтгаанаар албантушаалаас нь чөлөөлж оронд нь Ж. Батмөнхийг сонгосон байна. Монголын улстөрийн системийн нэг бүрдүүлэгч хэсэг нь Монголын төр засаг байлаа. Нийгмийн бүтэцийг их төлөв нийгэм ангийн талаас нь тодорхойлон“ажилчин анги- хоршоолсон ард- хөдөлмөрийн сэхээтний давхарга” гэсэнгурвалсан бүтэц бүхий нийгэм оршин тогтнож байсан байна. - Ажилчин анги: аж үйлдвэрийн, барилгын салбарын, нийгэм ахуйн үйлчилгээний болон хөдөөгийн ажилчид - Хоршоолсон ард анги: нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд нэгдлийн гишүүн малчдаас бүрдэнэ. - Сэхээтний давхарга: бүх шатны сургуулийн багш нар, эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд, инженер- техникийн ажилтнууд, урлаг соёлын зүтгэлтнүүд хамаарагдана. Лекц 14 БНМАУ-ын гадаад бодлого, үйл ажиллагаа /1965-1985/Сэдвийн зорилго: 1965- 1985 оны үеийн БНМАУ-ын гадаад орчин нөхцөлбайдал, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар мэдлэг олгоход оршино.Сэдвийн товч агуулга: Социализмын үеийн Монголын гадаад бодлогын чигхандлага, гадаад бодлого, улс орнуудын харилцааны тухай судлахБНМАУ нь “ ЗХУ болон социалист бусад оронтой нягт хамтран ажиллахдаа: - Намжмал байдлыг бэхжүүлэх, олон улсын байдлыг эрүүлжүүлэх чиг бодлогыг идэвхтэй бөгөөд тууштай хэрэгжүүлэх - Энх тайвны программыг хөгжүүлэн ЗХУКН-ын XXYI их хурлаас дэвшүүлсэн энх тайванч томоохон санаачлагыг хэрэгжүүлэхэд зүйл бүрээр туслах - Зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлан зогсоох, цэргийн намжмал байдал тогтоох, зэвсэг хураах салбарт үр үтээлтэй арга хэмжээ авах талаар энх тайвныг эрхэмлэгч улс орнуудын хүчин чармайлтыг дэмжих
    • - Орчин үеийн тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх талаар тавьж байгаа хүчё чармайлтанд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд тус дөхөм үзүүлэх - Азийн энх тайван аюулгүй байдлыг Азийн улсуудын хамтын хүчин чармайлтаар бэхжүүлэхэд туслах - Азийн орнуудтай улс төрийн яриа хэлэлцээг цаашид өргөжүүлэх, янз бүрийн салбарт эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тэмцэх болно” гэсэн.Гадаад бодлого - БНМАУ-ын гадаад бодлогын үндсэн зорилго нь дэлхийн социалист орнуудын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, олон улсын коммунист, ажилчны болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байсан. - Дэлхийн улс орнуудын социалист, капиталист, хөгжиж байгаа орнууд хэмээн гурав ангилан ялгавартай харилцах бодлого, үйл ажиллагаа явуулж байсан - Манай улсын гадаад бодлого нь өгүүлэн буй үед үзэл суртлын нөлөөнд автагдсан, улс төржсөн, ЗХУ-ын гадаад бодлогыг аялдан дагасан зэрэг шинжтэй байсан - Гадаад бодлогын шийдвэр гаргах гол механизм нь МАХН-ын их болон бүгд хурал, Намын ТХ-ны Улс төрийн товчоо байсан.БНМАУ болон социалист орнуудын харилцаа 1980 оны дунд үе гэхэд зөвлөлтийн тусламжтайгаар байгуулагдсанүйлдвэрийн газрууд манай орны аж үйлдвэрийн бүтээгдэхүүний бараг тэн хагасыггаргаж байсны дотор цахилгаан, дулааны эрчим хүчний 95%, нүүрсний 83%,гурилын 85%, барилгын материалын 81%, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэийнбүтээгдэхүүний 95.7%, угаасан ноос, эсгий өвлийн гутал, ноосон нэхмэл, багсармалтэжээл, зэс молбиденийн бараг бүгдийг үйлдвэрлэж байсан.Монгол ба хөгжиж байгаа орнуудын харилцаа:
    • 1960 оны эхнээс Японы тал манай улстай дипломат харилцаа тогтооххүсэлтэйгээ илэрхийлж байсан. Улмаар 1972 оны 2 сарын 24-нд уг асуудалшийдвэрлэгдэн дипломат харилцаа тогтоосон. 1987 онд Монгол АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсон. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс 1964 онд манай улстайдипломат харилцаа тогтоон, мөн онд Их Британи- Монголын нийгэмлэг, 1966 ондМонгол Их Британий нийгэмлэг тус тус байгуулагдсан. 1965 онд Франц, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож, элчин сайдаа харилцан суулгажээ. 1968онд Монгол- Францын соёлын хэлэлцээр байгуулагджээ. Ингэж 1970 онд Итали-Монголын хооронд дипломат харилцаа тогтжээ. БНМАУ НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай идэвхитэй хамтранажиллах бодлого баримталж ирсэн. Монгол улс НҮБ-ын зарим хороо, комисс,төрөлжсөн байгууллага, ялангуяа Ази, Алс дорнодын эдийн засгийн комисс,Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага, ЮНЕСКО /НҮБ-ын боловсрол, соёлшинжлэх ухааны байгууллага/, Олон улсын Олимпийн хороо, Дэлхийн цаг уурынбайгууллага, Олон улсын шуудан харилцааны нийгэмлэг зэрэг олонбайгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна. Лекц 15 Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсон ньСэдвийн зорилго: Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээрнийгэм, улс төрийн харилцаанд ихээхэн өөрчлөлт орсон талаар оюутнуудадонолын мэдлэг олгохоос гадна энэ үеийн нийгмийн онцлогыг одоогийн үеийннийгмийн зүй тогтолтой харьцуулан судалж дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ.Сэдвийн товч агуулга: Ардчилсан хөдөлгөөн, түүний үр дүн, улс төрийнардчилсан шинэ тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн төлөвшил Олон намын тогтолцоо төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, парламентатёсыг жинхэнэ утгаар нь бий болгох, ардчилсан үндсэн дээр сонгууль явуулах,МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, тус намын удирдах бүрэлдэхүүнийгсэлбэн өөрчлөх, нам, төрийн үүргийг зааглах зэрэг шаардлагыг тавьж байсан. Уг
    • шаардлагад эрх баригчид хангалттай хариу өгөөгүй учир тэмцлийн дараагийншатны хурц хэлбэр улс төрийн өлсгөлөн зарлах замыг сонгосон. 1990.03.07-ны 14 цагаас Сүхбаатарын талбайд улс төрийн шинэ хүчнийтөлөөлөгчид оролцсон улс төрийн өлсгөлөн эхэлж төр, түмнийг цочирдуулсан.Ингэж эрх баригчид асуудалд уян хатан хандаж, харилцан тэвчээртэй хандсаны үрдүнд улс төрийн өлсгөлөн зогссон. Үүний үр дүнд МАХН-ын ТХ-ны Улс төрийнтовчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэнөөрчлөх практик үйл ажиллагаа эхэлсэн.Улс төрийн ардчилсан шинэ тогтолцоо 1990 оны 7 сард олон намын тогтолцооны үндсэн дээр анхны чөлөөтардчилсан сонгууль явуулжээ. Энэ сонгуульд МАХН сонгогчдын 61.7%, харин38.2%-ийн саналыг шинэ залуу намууд авав. 1990-1992 оны шилжилтийн зурвасүед ЗГ-ыг эрх баригч болон сөрөг намуудын оролцоотойгоор хамтаараа хариуцлагахүлээх танхимын зарчмаар байгуулан ажиллуулжээ. 1992.1.13- нд баталсан МУ-ын үндсэн хууль бол ардчилал, хүний эрх, эрхчөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хуульболсон юм. Үндсэн хууль ёсоор бол МУ төрийн хэлбэрийн хувьд парламентын БНУ,төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс юм. Энэхүү үндсэн хуулиар Төрийнбэлгэдэл сүлд, туг, далбааг шинэчилсэн. 1992, 2000 онд МАХН үнэмлэхүйолонхийн, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл олонхийн суудал авч, парламентынтөдийгүй эрх баригч нам болсон юм. 2004 онд УИХ-ын сонгуульд МАХН, “Эхорон- ардчилал” эвсэл тэнцүү санал авч, их эвслийн ЗГ байгууллаа. Дараа нь ихэвсэл тарж, үндэсний эв нэгдлийн ЗГ-ыг бүрдүүлсэн. МУ-ын анхны ерөнхийлөгчөөр 1990-1997онд П. Очирбат, хоёр дахь нь1997-2005 онд Н. Энхбаяр, 2005 оносс эхлэн одоог хүртэл Н. Энхбаяр сонгогдонажиллаж байна.Өнөөгийн МУ-ын улс төрийн тогтолцооны хөгжлийн хандлага нь: - эрх зүйт төр, сайн засаглал тогтоох - иргэний нийгмийн байгууллагуудын тогтолцоог бий болгох
    • - иргэдэд нийгмийн идэвхитэй байр суурь, улс төрийн ухамсар төлөвшүүлэх хандлага бүхий байна.Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшил Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд авчхэрэгжүүлсэн үндсэн арга хэмжээнүүд нь: - Үнэ, вальютын хашийг чөлөөлөх - Төрийн мөнгөний бодлогыг өөрчлөх - Банкны салбарт шинэчлэл хийх - Өмч хувьчлал - Хувийн өмчийн эрхийг хамгаалан баталгаажуулах - Төрийн өмчийг шаардлагатай хэмжээгээр хувьчлах - Үйлдвэр, аж ахуйн газруудын бие даасан үйл ажиллагааг хангах - Эдийн засаг дахь төрийн тогтолцоо, зохицуулалтыг багасгах зэрэг болно. Лекц 16 Глобалчлал ба Монгол улсСэдвийн зорилго: 1990 оноос хойших улс орнуудын хөгжлийн шинэ загварынтөлөвшил, гадаад орчин, Монголын гадаад бодлого, энэ үеийн монголын нийгэм,эдийн засагт гарсан өөрчлөлт, даяаршлын тухай асуудлуудын талаар цэгцтэймэдлэг олгох, одоогийн Монгол улсын төр, нийгмийн хөгжлийн талаар дүгнэлтхийх чадварыг эзэмшүүлнэ.Сэдвийн товч агуулга: Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн Монголулсын нийгэм, улс төр, оюун санаанд гарсан өөрчлөлт, гадаад бодлогын үзэлбаримтлалын талаар нарийвчлан судлах Зах зээлийн эдийн засаг нь Монголын нийгмийн социаль дүр төрх, оюунсанааны амьдралын хэв маягийг өөрчилж байна.Нийгмийн давхраажилтын үр дүн: - төрийн эрх баригчид болон улс төрийн удирдлагын янз бүрийн албаны шаталсан давхраа
    • - аж ахуй, бизнесийн байгууллага, үйлдвэр, худалдааны эзэд, үйлдвэр, аж ахуйн байгууллагын албан хаагч мэргэжилтнүүд - соёл, урлаг, шинжлэх ухаан, боловсролын элитүүд - өмчийн бүх хэвшлийн ажилчин, малчин, жижиг үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, наймаачид, ченжүүд - тэтгэвэр, тэтгэлэг авагчид - ажилгүйчүүд зэрэг болно. Монгол улсын түүх судлалд шинэчлэл амжилттай хийгдэж байна. 2003 ондМонгол улсын түүхийн 5 боть бүтээл хэвлэгдэн нийтийн хүртээл болсон. Манайулсад зээлийн нөхцөлд соёлыг хөгжүүлэх үзэл баримтлал, эрх зүйн үндэс бүрджээ.Соёл урлаг, утга зохиолын салбарт үзэл суртлын дарамтаас ангижирч, уранбүтээлчид чөлөөтэй сэтгэх, туурвих боломжтой болсон. Интернэт нэвтэрч, хэдэн зуугаар тоологдох чөлөөт сонин сэтгүүл, радиотелевизтэй, хэд хэдэн чөлөөт суваг бий болж мэдээлэл авах бололцоо их өргөжив.Уран бүтээлчид арга барилаа өөрчилж, ур чадвараа дээшлүүлэн, шинэ шинэ уранбүтээл туурвих болсон.Гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад орчин Монгол орон ардчилал зах зээлд хөл тавимагц төр засаг, улс төрх, эдийнзасаг, бизнес, хүмүүнлэгийн хүрээнд орон зайгаа тэлэх шаардлага зүй ёсоор ургангарчээ. Монгол улсын гадаад бодлогын гол чиглэл нь 1994 онд УИХ-аар батлагдсан“Үндэсний аюулгүй байдал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал” –д тодорхойтусгагдсан байна. Манай гадаад харилцаанд хоёр их хөршөөс гадна АНУ, Япон, БНСУ,Герман болон Баруун Европын орнууд тэргүүлэх байр суурь эзэлж байна. ЭдүгээМонгол улс дэлхийн 140 гаруй оронтой дипломат харилцаа тогтоожээ. Шинэсонголтын жилүүдэд манайхыг дэмжигч, хандивлагч орнууд болон олон улсынсанхүү, эдийн засгийн байгууллагуудын бүхэл бүтэн бүлэг бүрэлджээ. Улс орон,угсаатан үндэстнүүдийн соёл иргэншлийн харилцаа XXI зууны олон улсынхарилцааны өнгө төрхийг тодорхойлох болно. үүнийг бид “даяаршил” хэмээнтомъёолох болсон.