бөх

421 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
421
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
6
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

бөх

  1. 1. А. Сүхбат Монгол улсын 17 дахь аварга, сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга, чөлөөт бөхийн ОУХМ, МУГТ, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Сүхбат нь 1971 оны төмөр гахай жил мэндэлсэн. Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаанаараа олны талархлыг хүлээсэн бөх бол "Жижиг" Сүхбат. Тэрээр нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчид болох Г.Өсөхбөяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат (шилдэг 6 заан гэгдэж байлаа...) нартай хамт  Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хавыг үзүүлэн барилдаж байсан. Монгол бөхийн дэвжээнээ тодрон гарсан дахин үл давтагдах барилдаант бөх бол Сүхбат. Уран мэх, бяр хүч, ухааны илүүгээр онцгойрон шалгарч нэгэн үеийн хүчтэй өрсөлдөгчдөөсөө түрүүлэн Төрийн 9 хөлт цагаан тугаа есөнтөө тойрч, Монгол улсын арслан цолонд анхлан хүрсэн билээ.
  2. 2. Монгол бөхийн түүхнээ өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн, нэгэн үеийн Монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, Монгол түмний хайртай бөх А.Сүхбатын барилдааны амжилтыг он оноор нь тоймлон өгүүлэхүл: 2000 он, АХ-ын 79 жил: а/а Д.Болд, а/а Д.Азжаргал, у/н Ч.Батзориг, шинэ начин Ц.Сумъяабээс, у/з Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох /3-9/ нараар 9 даван түрүүлж, АРСЛАН цолонд хүрэв. Ийнхүү "Шилдэг 6 заан"-аасаа 3-ыг нь дараалуулан өвдөглуулж, мөн тэднээсээ түрүүлэн арслан цолонд хүрсэн түүхтэй. 2001 он, АХ-ын 80 жил: у/н Д.Жавзанжамьян, у/н Д.Моломжамц, шинэ начин Ш.Зоригт, Г.Ганхуяг, шинэ заан О.Одгэрэл, у/з Г.Өсөхбаяр, дар/а Б.Бат-Эрдэнэ /4-10/ нараар 10 даван түрүүлж, Монгол улсын АВАРГА цолонд хүрлээ. 2002 он, АХ-ын 81 жил: ц/з Г.Чулуундаваа, а/н Д.Баасандорж, у/з Д.Хишигдорж, шинэ начин Д.Пэрэнлэйдорж, у/з Д.Бумбаяр /3-7/ нараар давж, у/з Б.Гантогтоход өвдөглөв. "Хуйрнин шуугигч" чимэг нэмэв.
  3. 3. 2003 он, АХ-ын 82 жил: у/н Б.Пүрэв, а/н Т.Санчир, у/н Ц.Цэрэнхүү, шинэ начин Г.Олзгэрэл, шинэ харцага Э.Батбаатар /3-7/ нараар 7 давж у/а Г.Өсөхбаяртай удтал барилдаад өвдөглөв. 2004 он, АХ-ын 83 жил: а/з Р.Батсайхан, шинэ начин Ж.Алтансүх, шинэ харцага Л.Пүрэвжав, у/г Ц.Цэрэнпунцаг, у/г Б.Гантогтох /5-9/ нараар 9 даван түрүүлж Улсын ДАЛАЙ АВАРГА цолонд хүрэв. 2005 он, АХ-ын 84 жил: а/а Р.Дамдин, шинэ начин Б.Насандэлгэр нараар 5,6 давж, у/х Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодлоо. 2006 он, АХ-ын 85, Их Монгол улс байгуулсны 800 жил: у/х Ч.Чулуунбаатар, шинэ начин Б.Сэр-Од нараар 5,6 давж өөрийн шавь у/н Д.Амгаланбаатарт өвдөг шороодлоо.
  4. 4. 11
  5. 6. 12
  6. 7. /home/bagsh/Documents/777.JPG

×