монгол дахь улс төрийн бутрал

9,620 views

Published on

Published in: Education
0 Comments
17 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
9,620
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
12
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
17
Embeds 0
No embeds

No notes for slide

монгол дахь улс төрийн бутрал

1. 1. Монгол дахь улс төрийн бутрал
XV-XVI зууны зааг үеийн Монгол
Монголд бурханы шашин дэлгэрсэн нь
XV-XVI зууны үеийн Монголын соёл

2. 2. 1. XV-XVI зууны зааг үеийн Монгол
Монгол орон улс төрийн бутралд орсон нь
Монгол ба Мин улсын харилцааны эхлэл
Монгол ба мин улсын харилцааны хурцдал
XV-XVII зууны үеийн Монголын нийгмийн байдал

3. 3. Монгол орон улс төрийн бутралд орсон нь
20 жил үргэлжилсэн Хятадын ард түмний тэмцлийн үр дүнд Тогоонтөмөр хааны үед Хятад дахь монголын ноёрхол уналаа.
Их Юан улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр, Хубилай хааны байгуулсан Монголын Юан гүрний нийслэл байсан Дайду хотыг орхин ухарчээ.
Тогоонтөмөр хаан Дайдуг эргүүлүэн авахыг санаархаж улмаар Хөхтөмөр жанжныг 1368 оны сүүлээр Дайдуруу довтлуулжээ.
Тогоонтөмөр хаан 1369 оны 8 сард Далай нуур луу шилжин сууж, Датун руу довтлох, мөн Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч дээрх санаархал нь амжилт олоогүй байна.

4. 4. Монгол орон улс төрийн бутралд орсон нь
1370 оны 4 сард Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив.
Их хааны орыг түүний хүү Аюушридара залгамжилж Билигт хаан хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлөрөх болжээ.
Мин ба Чин гүрний хаадын ордон музей

5. 5. Монгол орон улс төрийн бутралд орсон нь
Энэ үед Монгол орон нь
Төв хэсэг буюу Зүүн Монгол
Баруун Монгол буюу Ойрад
Зүүн өмнөд хэсэг буюу Урианхайн хязгаар гэсэн 3 хэсгээс бүрдэж байв.
Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжин ирсний дараа хамаг эрсдэлийн төв нь Алтан ургийн өлгий нутаг Зүүн Монгол байлаа.
Баруун Монгол буюу Ойрад нь эхний үед дотоод нягтрал сайтай байжээ.

6. 6. Монгол орон улс төрийн бутралд орсон нь
Хаан
Ноёдын чуулган
Баруун Монгол
Зүүн Монгол
Жинон
Тайш
Хаан
Зүүн гар
Дөрвөн Ойрад
Баруун гар
ордос
Түмэд
Юншээбү
халх
цахар
урианхай
Хошууд
Торгууд
Дөрвөд
Чорос
Отог буюу хошуу
Отог буюу хошуу
Отог буюу хошуу

7. 7. Монгол ба Мин улсын харилцааны эхлэл
Хятадад Монголчуудын ноёрхол унаснаар Мин улс тогтов.
Мин улс байгуулагдсаны дараа гол зорилго нь “их дээрэмчдийг хөөн зайлуулж Хятад төр улсаа сэргээхэд” чиглэгдэж байлаа.
Мин улс улс төр, эдийн засгийн хувьд хараахан батжиж чадаагүй учир монголчуудтай харьцаагаа цэрэг дайны аргаар биш монголчуудыг дотроос нь хагалан бутаргах бодлого баримтлан явуулж байлаа.
Мин улсын дээрх арга төдийлөн амжилтанд хүрэхгүй байсан учир цэргийн хүчээр эзлэн дагуулах бодлогод шилжжээ.
1372 онд 3 чиглэлээр Монгол руу 15 түмэн цэргийг илгээжээ.
Төвийн замын цэргийг-Сюй Да
Зүү замын цэрэг-Ли Вэньчжуан
Баруун замын цэрэг-Фэн-Шэн зэрэг жанжид тус тус удирджээ.

8. 8. Монгол ба Мин улсын харилцааны эхлэл
Эн аян дайны шалтгаан нь:
Улсын тамгыг Ху нарын гараас салгах
Жанжин Хөхтөмөрийн ялыг асуух
Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаа шалтгааныг тодруулах ажээ.
Монгол руу хийсэнн том хэмжээний аян дайн нь бүтэлгүй болсны дараа Мин улс монголчуудтай найрамдахыг чухалчилж урьд баривчлагдсан Аюушридара хааны хүү Майдарбалыг суллаж буцаасан байна.
Хятадын энэхүү саналыг хүлээн авч 1378 он хүртэл дайны ажиллагаагаа түр зогсоосон байна.

9. 9. Монгол ба Мин улсын харилцааны эхлэл
1378 онд Аюушридара хааны хүү Төгстөмөр хаан ор залгамжилжээ.
1380 онд Мин улсын цэрэг их хэмжээний цэрэг Хархорум хот хүртэл Монголын нутагт цөмрөн оржээ.
1387 онд Мин улс Ляодунд байсан Юан улсын нэрт жанжин Нагачугийн цэргийн хүчийг устгах шийд гаргажээ.
1388 оны хавар шийдвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд нарын хамт Хархорумын зүг зугтжээ.
Төгстөмөр хаан зугтсаар Туул гол хүрч очиход Аригбөхийн угсааны ноён Есүндэр тэдэн рүү довтолжээ.
Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болжээ.

10. 10. Монгол ба мин улсын харилцааны хурцдал
1388 оноос Монгол, Мингийн харилцаа хурцдав.
Мин улс, Монголтой харилцах талаар тогтоосон хязгаарлалт, хориг цааз нь үр дүнд хүрэхгүй болохоор худалдаа арилжаа хийхэд элдэв заль булхай гаргадаг болов.
1448 онд Эсэн тайш гурван мянган элч томилон Мин улсад очуулахад тайган Ван Чжэнь монголын элчийн тооны талыг хасч дээшээ худал мэдүүлсэн, нөгөө талаар Мин улс Монголтой харилцах талаар тогтоосон хязгаарлалт, хориг цааз нь үр дүнд хүрэхгүй болохоор худалдах морьдийн үнийг дур мэдэн бууруулсан, элчийг түр саатуулсан, морьны үнэнд өгөх торгоо сэм зүсч нэг толгойг нь хоёр толгой болгосон зэрэг Монголчуудын дургүйг ихэд хүргэж байв.

11. 11. Монгол ба мин улсын харилцааны хурцдал
Эсэн Мин улсын Ин Цзун хааныг олзлон авч, түүнийг барьцаа болгон Мин улсаас шаардсан бүхнээ авна гэж бодож байжээ.
Мин улсын эзэн хаан олзлогдоод, хаан ширээгээ алдахаас айн болгоомжилж байгааг Эсэн мэдээд хоёр улсын найрамдлыг гол болгох үүднээс Ин Цзун хааныг даруй нийслэлд нь буцааж, хаан ширээнд нь суулгана хэмээн мэдэгдэж, охин дүүгээ Ин Цзун хаанд өгөхөө мэдэгджээ.
Энэ үед Ин Цзуг хааны дүү, ван Чжу Чиюй гэгч хаан ширээнд санаархаж, яаран шууранхайлж 1449 оны 10 сарын 3 нд хаан ширээнд сууж Цзинтай цолтой хаан суужээ.
10 сарын 27 нд Эсэн тайш болон Ин Цзун хаан нар Бээжинд тулж ирэхэд Мин улс хаанаа угтаж авах санаагүй байгааг мэдэгдэхэд Эсэн ихэд уурсан буцахдаа олон хот сууринг уулгалан довтолжээ.

12. 12. Монгол ба мин улсын харилцааны хурцдал
1453 оны өвөл Эсэн баруун зүүн Монголыг нэгтгэн, Саган сэцэний “Эрдэнийн эрхи”-д өгүүлснээр дөчин дөрвөн хоёрыг нэгтгэн хаан суув.
Дөчин дөрвөн хоёрыг нэгтгэх гэдэг нь Дөрвөн түмэн Ойрад, Дөчин түмэн Монголыг нэгтгэсэн гэсэн санаа юм.

13. 13. Монгол ба мин улсын харилцааны хурцдал
1454 онд Эсэн амь насаа алдсанаар бутрал дахин даамжирав.
Эсэнг нас барсан үеэс Монголын хаадыг Хятадын түүх сударт “Сяованцзы” буюу “бага хаад” хэмээн бичих болов.
Эсэнгийн дараа Монголын хаан ширээнд Махахурхис(1454,1455-1465) суужээ.
Махахурхис үхэгт хийж явсан учир түүнийг үхэгт хаан хэмээн нэрийджээ. Өөрөөр хэлбэл бага насандаа хаан сууж, аян замд морилохдоо тэргээр явдаг байсантай холбоотой юм.
Түүний дараа 1465 онд Молон(Тайсун хааны бага хатнаас төрсөн хүү буюу Хубилайн хойчис) хаан суусан боловч 1465-1466 онд удалгүй Мулихай ванд хорлогджээ.

14. 14. Монгол ба мин улсын харилцааны хурцдал
Молон хаанаас хойш Монголын хаан ширээ нэгэн хэсэг эзгүйрчээ.
1475 онд Мандуул хаан суув. Гэвч тэрээр 1476 оны үеэр нас барсан бололтой. Мандуул хаан, Бэгэрсэн, Болох жинон нар нас барснаар төрийн хэрэг тайш Исмайл, Мандуул хааны аймгийн удирдагч Дологон нарын гарт шилжсэн байна.
Мандуул хаан төр барьж байхад Урианхайн 3 харуулын тэн хагас нь түүний эрхэнд оржээ.

15. 15. Батмөнх даян хаан улсаа төвлөрүүлсэн нь
Монголын томоохон ноёд болон мандуул хааны бага хатан Мандухай нар Баянмөнхийн хүү Батмөнхийг дэмжин 7 настайд нь 1480 онд Чингис хааны найман цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж, Даяарыг эзлэх болтугай хэмээн Даян гэдэг цол өргөмжилсөн байна.

16. 16. Батмөнх даян хаан улсаа төвлөрүүлсэн нь
Боржигоны Болох жинонгоос Батмөнх нэрт хөвүүн төрж нэг настайдаа өнчин хоцроход Мандухай хатан асран тэтгэж мэргэн сайдтайгаа зөвлөн Даян тийн сахин Боржигоны галыг бадраажээ.

17. 17. Батмөнх даян хаан улсаа төвлөрүүлсэн нь
Батмөнх Даян хааныг төр барьсан хугацаанд Монгол улсын нэгдмэл байдал сэргэж, ард олон “гар газар, хөл хөсөр” байжээ.
Батмөнх Монголын төрийг хамгийн олон жил буюу 40 гаруй жил барьсан юм.
Даян хаан улс орноо нэгтгэн захирах, нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ.
Монголд бий болсон улс төрийн бутрал, дажин хямрал нь их хааны эрх мэдэл буурч төрийн эрх сайд тайш нарын гарт төвлөрснөөс үүдэлтэй байсан учир Батмөнх даян хаан юуны түрүүнд чинсан, тайш хэргэм тушаалыг устгажээ.

18. 18. Батмөнх даян хаан улсаа төвлөрүүлсэн нь
Даян хаан тайш хэмээх тушаалыг устгаж, жинон хэмээх тушаалыг бэхжүүлсэн ажээ.
Жинон нь Монгол төрийн уламжлалт тушаал байжээ.
1521 онд Батмөнхийн ач хүү Боди-алаг өвөг хааны орыг 8 настайдаа залгажээ.
Тэрээр 1547 онд нас баржээ.
Боди-Алагийн орыг 1548 онд Дарайсун гүдэн хаан залгамжлав.
1558 онд Дарайсуны хүү Түмэн засагт ханхэмээн алдаршсан хаан суув.
1593-1603 онд Буян сэцэн хаан, дараа нь алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн төр барьжээ.

19. 19. Түмэн засагт хааны үйл ажиллагаа
1558 онд Монголын хаан ширээнд Дарайсуны хүү Түмэн гарч “Засагт хаан” хэмээн алдаршжээ.
Түмэн засагт хаан Зүүн, баруун түмний хооронд найрсаг холбоо тогтоон төв засгийн байгуулж, улс төрийн шинэтгэл хийжээ.

20. 20. Түмэн засагт хааны үйл ажиллагаа
Түмэн засагт хаан 35 жил хаан ор суусан хугацаанд улс төрийн хямрал нэг хэсэг намжин, ард олны аж байдал нааштай болж байсан учир Саган сэцэн Түмэн зэсэгт хааныг “үлэмж жаргалангаар хүн амьтныг хангаж байсан” гэх зэргээр бичсэн байдаг.
Түмэн засагт хаан болоод дараах чиглэлээр ажилласан. Үүнд:
Төв засгийн газар байгуулсан
Татвар гувчуурын журмыг өөрчилж Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг бууж өгсөн аймгуудаас шан харамж авах болсон.
Өөрийн улсын дотор шашны төвийг бий болгох тал дээр арга хэмжээ авсан.

21. 21. Түмэн засагт хааны үйл ажиллагаа
Түмэн засагт хаан анх 1576 онд Түвдийн илд зангидагч Гармаа лам гэгчийг урин, түүнтэй багш шавь барилдан шашинд орж харъяат улсын дотор шашүин дэлгэрүүлэх ажлыг зохиож байжээ.
Тэр үед Түмэдийн Алтан хаан Түвдээс шарын шашны тэргүүн Содномжамцыг урьж ирүүлэн шашинд орсон байна.
Түмэн засагт хаан Алтан ханыг нас барсны дараа Далай ламтай холбоо тогтоон 2 ч удаа урьж, Содномжамц сүүлийн урилгыг нь хүлээж аван ирж байгаад 1588 онд нас баржээ.

22. 22. Түмэн засагт хааны үйл ажиллагаа
Түмэн засагт хаан Монголыг нэгтгэх бодлого явуулж байсан бөгөөд хүчирхэг Алтанханг дуулгавартай байлшахыг хичээж байлаа.
“Ван ли у гун лу”-д Хятадын нэгэн тшүмэл өгүүлсэн нь: “...Алтан бол Түмэнгийн харъяат, гэвч Алтан манайхаас ван хэргэм, алтан тамга хүртсэнэээр эр нөхөр нь болж, Түмэн эхнэр нь болов.” гэжээ.
Түмэн хаан Хятадын энэхүү хагалан бутаргах бодлогыг дургүйцэж улмаар Хятадын хилийг уулгалахад хүрчээ.
Түмэнгийн довтолгоон 1577 оноос их ширүүссэн байна.
Түмэн 1578 онд Доин, Тайнин харуулуудын ноёдтой нэгдэн Хятадыг довтолж эхэлжээ.
Түмэн хаан хятадын хилийг хэд хэдэн удаа довтолсны дараа Мин улстай найрсаг харилцаа тогтоохоор 1577 онд элч илгээн өөрийн болзлыг тавьсан байна.

23. 23. Түмэн засагт хааны үйл ажиллагаа
Түмэнгийн болзлыг хүлээж авахгүй байсан тул Түмэн дараа жилээс нь Хятадын зүүн хилийг уулгалан довтолж эхэлжээ.
Түмэн засагт хаанаас хойш Түүний хүү Буян тайж(1593-1603) онуудад Сэцэн цолтойгоор төр барьжээ.

24. 24. Түмэдийн Алтан хааны үйл ажиллагаа
Алтанг 13 настайд нь эцэг Барсболд нь нас барсан тул Гүнбилэг мэргэн жиноны ивээлд очиж ах Мэргэн жинонтой улс төрийн хэрэгт оролцжээ.
Гүнбилэг нас барсны дараа Алтан баруун Түмэнийг зонхилон захирах болсон байна.
1558 онд алтан дахин хөх нуур хавь нутгийг эзлэн аваад тэндээ 1560 он хүртэл байж байгаад хөвүүн Бинтээрээ захируулжээ.

25. 25. Түмэдийн Алтан хааны үйл ажиллагаа
Алтан хан анх 1552 онд биеэр цэрэг авч мордон, дөрвөн ойрдыг Хүнүй, Завханы орчим байлдан цохисон байна.
1558 онд Уйгар, шар Уйгарыг эрхшээлдээ оруулжээ.
1567 оны Шахай руу элч илгээн Чагаадайн улсын үеэс ургийн холбоотой байснаа сануулж аргамаг хөлөг, алт үнэт эрдэнэсийг явуулж байжээ.
Алтан хан улс төрийн хувьд бэхжсэнээр түүний эзэмшил газарт нийгэм эдийн засгийн нааштай өөрчлөлтүүд гарчээ.
Баруун гарын нутаг дэвсгэр дээр газар тариалангийн аж ахуй үүсгэн хөгжүүлж байжээ.
1550 хэдэн оны үщэр алтан Баян тал гэдэг газар хот барьж тариа тарин, уг хотоо “Байшин” хэмээн нэрлэсэн нь одоогийн хөх хот юм.

26. 26. XV-XVII зууны үеийн Монголын нийгмийн байдал
Монголын газар нутгийг уламжлалаар “Их нутаг” хэмээн нэрлэнэ.
“Түмэн” гэдэг нь улс гэдэг утгаар хэрэглэгдэж байна.
Түмэн нь дотроо отогт хуваагдана.
Отог нь Ар, Өвөр монголд түгээмэл дэлгэрчээ.
Отог үүссэнээр мянгатын тогтолцоо оршин байхаа болив.
Хошуу нь XIII зууны үед гол төлөв цэргийн зохион байгуулалтын нэгж болж байсан бол Батмөнх даян хааны үеэс нилээд өргөн утгаар хэрэглэгдэж эхэлжээ.
Сурвалжтан язгууртны хунтайж, хошууч, эрдэнэ хөндлөн, цөөхөр, өлзийт, дайчин цогт, илдэн зэрэг шинэ цол гарч ирэв.
Лам нарын эрх дарх нэмэгдэв.