History

694 views
618 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
694
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

History

  1. 1. ХУВИЛБАР 21. Энеолитийн үе аль үеийг улбаалан залгаж хөгжсөн бэ? А. Доод палеолит B. Дунд палеолит С. Дээд палеолит D. Мезолит E. Неолит2. Өнөөдөр түүхийн шинжлэх ухаан Монгол нутагт хэдийд анх хүн амьдарч байсан гэж үзэж байна? А.200 мянган жилийн тэртээ B. 500 мянган жилийн тэртээ С. 600 мянган жилийн тэртээ D. 800 мянган жилийн тэртээ E. 1 сая жилийн тэртээ3. Хүннү Хан улсын хооронд мэө 198 онд гэрээ байгуулагджээ. Энэ нь одоогоос хэдэн жилийн өмнө болсон бэ? А.2100 гаруй жилийн тэртээ B.2200 гаруй жилийн С.2000 жилийн D.1800 жилийн тэртээ E. 1900 жилийн тэртээ4. БНМАУ-ын үед Шинэ эргэлтийн бодлогын эхний үр дүнг МАХН-ын IX их хурал гаргажээ. Энэ нь Шинэ эргэлтийн бодлого хэрэгжснээс хойш хэдэн жилийн дараа болсон бэ? А. 1 жилийн B. 3 жилийн С. 4 жилийн D.5 жилийн E.6 жилийн5. 1921-1924 онуудад эдийн засгийн салбарт авсан дараах арга хэмжээнүүдийг шийдвэр гарсан хугацаагаар эхнээс нь эхлэн эрэмбэл. 1.”Гадаадын пүүсүүдэд төлөх иргэдийн ба улсын бүх өрийг хүчингүй болгосон” засгийн газрын тогтоол гарав. 2. “Худалдааны пүүс ба үйлдвэрийн эздээс татвар хураах дүрэм”-ийг мөрдөж эхлэв. 3.Гаалийн шинэ дүрэм мөрдөж эхлэв. 4. “Эдийн засгийн үндсэн бодлого” баримт бичгийг батлан гаргав А. 1,3,2,4 B.1,2,3,4 С. 4,3,2,1 D. 1,4,2,3 E.1,3, 4, 26. Дараах он цаг хийгээд үйл явдлыг болсон хугацаагаар нь харгалзуулан нэрлэ. А.Шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн 1.1936 B. “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг гаргасан 2.1945 С. Монгол-Оросын хооронд харилцан туслалцах проткол гэрээ байгуулагдсан 3.1932 D. Тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураалт явагдсан 4.1956 А. a3,b4,c1,d2 B. a4,b3,1,d2. С. a3,b4,c2, d1. D. a1,b4,c3,d2. E. a2,b4,c1,d3.7. Монгол нутгаас олдсон доод палеолитын үеийн дурсгалд үл хамаарах газрыг дор нэрлэсэн байна уу? А. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Ярх уул B. Өмнөговь аймгийн нутгийн урд зах, улсын хилийн ойролцоо орших Оцон Мааньтийн суурин С. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйн суурин D. Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн хилийн дээс орчмын Цахиуртын суурин E. Энд тийм газар дурьдагдаагүй байна8. Орчин үеийн хүн буюу homo sapiens sapiens үйл явц хэдийд шувтарсан бэ? А. Палеолитийн эхэн үед. B.Доод палеолитийн үед С.Дунд палеолитийн үед D. Палеолитийн төгсгөлөөр. E. Неолитийн үед9. XV-XVII зууны үед баруун Монгол хаана төвлөн оршиж байсан бэ? А.Монгол орны төв хэсэг B.Тэнгэр уул орчим С.Зүүн өмнөд хэсэгт
  2. 2. D. А ба В хариулт хамаарна. Е. В ба С хариулт хамаарна.10. 1923-1924 онд орон нутгийн захиргааг өөрчлөн байгуулах ажил хийж, аймгуудын уламжлалт нэрийг өөрчилжээ. Тэдгээр нэрийг зөв оноо. 1.Засагт хан аймаг A.Богд хан уулын аймаг 2.Сайн ноѐн хан аймаг B.Хан хэнтий уулын аймаг 3. Түшээт хан аймаг С.Цэцэрлэг мандал уулын аймаг 4.Сэцэн хан аймаг D.Хан тайшир уулын аймаг A.1d, 2c, 3a, 4b B. 1d, 2c, 3b, 4a С. 1d, 2a, 3c, 4b D. 1c, 2d, 3a, 4b E. 1d, 2c, 3a, 4c11. Хүннүгийн үеийн алдартай дурсгалуудын нэгэн болох Ноѐн уулын дурсгал аль аймгийн нутагт байдаг вэ? А. Архангай B.Төв С.Хэнтий D.Сэлэнгэ E. Булган12. Монголын нууц товчооны 65 дугаар зүйлд “Нуган хөвгүүн маань нутгаа харъюу. Охин хөвүүн маань өнгө үзэгдьюү” хэмээсэн байдаг. Энэ ямар утгыг илэрхийлж байна бэ? А. Эрэгтэй хүүхэд эх нутгаа сахиж эзэмшинэ. B.Эмэгтэй хүүхэд хадамд гарч, харьд очно С.Энгийн толгой холбон хэлсэн агаад тодорхой утга үл агуулжээ D.А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна.13. Тулуйн хүү Хүлэгүгийн Иранд байгуулсан улсыг түүхэнд ямар улс хэмээн нэрлэдэг вэ? А.Цагадайн улс B.Иран С.Монгол улс D.Султаны улс E.Эл хант улс14. Бат хааны үндэслэн байгуулсан улсыг түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ? А.Алтан ордон улс B.Эл хант улс С.Цагадайн улс D. Юань улс E. Оросын хаант улс15. Японы эсрэг 1945 оны дайнд баатарлаг гавъяа байгуулан, БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан хүмүүсийг нэрлэ. А. Л.Дандар, Ц.Олзвой, П.Чогдон B. Л.Дандар, Ц.Олзвой, Л.Аюуш С. Л.Аюуш, Д.Данзанванчиг,П.Чогдон D. Ц.Олзвой, П.Чогдон, Д.Данзанваанчиг E. Л.Дандар, Л. Аюуш16. 1945 оны Японы эсрэг дайнд оролцсон дайчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөө хаана байдаг вэ? А. Жанчхүүгийн даваанд B. Халхын голд С. Японы Тохио хотод D. Монголын Улаанбаатар хотод E. Дорнот аймагт17. XII зуны эцсээр Гурван мэргидийн гол тэргүүлэгч нь аль аймаг байсан бэ? А.Удуйд мэргэд B.Увас мэргид С.Хаад мэргид D. a ба b хариулт хамаарна E.b ба с хариулт хамаарна.18. Найманы ханлигийн нэрийн үүсэл нь: А.Газар усны нэрээс B.8 аймагтай гэсэн тооны нэрээс С.Аймгийн тэргүүлэгчийн нэрээс D.Гол овгийн нэрээс E. Шашин шүтлэгтэй холбоотой19. ХХ зуунд Монголын уран зохиолын өв санд орж ирсэн дор дурьдсан романуудаас Ш.Нацагдоржийн зохиолыг нэрлэ. А.”Газар шороо” B. “Үүрийн туяа” С. “Мандухай сэцэн” D. “Манан будан” E. “Их хувь заяа”20. Улс төрийн бутралын үеийн зүүн монголын бүрэлдэхүүнд багтаж байсан зүүн гарын 3 түмэнг нэрлэ. А.Ордос, 12 түмэд, болон юншээбү,харчин, асуд
  3. 3. B.Халх, цахар, урианхай С. Халх, ордос, урианхай D. Халх, цахар, түмэд E. Халх, Түмэд, Ордос21. Манж Чин улсын үед Монголыг захирах төрийн дээд эзэн нь хэн байв? А.Халхын хангууд B.Халхын аймгийн чуулганы дарга нар С.Манжийн эзэн хаан D.Халхад байсан манж жанжин, сайдууд E. Богд Жибзундамба хутагт22. Өмч хувьчлалын эрхийн бичгийг (энгийн ярианд “тасалбар” хэмээн нэрлэж байсан) хэнд олгосон бэ? А. 1991-Ү-31 ний өдөр хүртэл монгол улсад амьдарч байсан бүх хүмүүст B. Монгол улсын бүх иргэдэд С. Монгол улсын зөвхөн насанд хүрсэн иргэдэд D. 1991-Ү-31 ний өдөр буюу түүнээс өмнө төрсөн монгол улсын иргэдэд E. Монгол улсын өрхөөр нэгж болгон хуваарилан олгосон23. Увс аймгийн Улаангомын ойролцоох Чандмань уулын соѐл аль үед хамаарах вэ? А. Неолит B. Энеолит С. Мезолит D. Хүрэл,Төмөр зэвсгийн түрүү үе E. Дээд палеолит24. Сурагч Батын аав Дорж одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт төржээ. Энэ нь уламжлалт засаг захиргааны хуваариар аль аймаг вэ? А. Засагт хан аймаг B.Түшээт хан аймаг С. Сайн ноѐн аймаг D.Сэцэн хан аймаг Е.Дөрвөд Далай ханы аймаг25. Дор өгүүлсэн монгол зүтгэлтнүүдээс хэн нь 1577 оны орчим Төвөдийн бурхны шашны шар малгайтны тэргүүн Содномжамцад шавь орсон бэ? А. Түмэдийн Алтан хан B. Хутугтай сэцэн хунтайж С. Түмэн засагт хаан D. А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна26. Их Монгол улсын үеийн төрийн зарим албан тушаалтан эрх мэдэлтэн ямар үүрэгтэй байсныг оноон нэрлэ. 1.Улсын заргач А.Хамгийн чухал , хамгийн хүнд бэрх дайнд явдаг. 2. Төрийн бэхи B.Улс орны нүд чих болж, хууль дүрэм боловсруулан сахиулна 3.Дөрвөн нохос С.Төрийн чухал хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгох, цаг зүг, (жанжин) чигийг заах A.1c,2b,3a B. 1a,2b,3c С. 1c,2a,3b D. 1a,2b,3c E. 1b,2c,3a27. Монгол нутгаас хичнээн тооны буган хөшөө олдоод байна бэ? А. 700 орчим B. 550 орчим С. 400 орчим D.300 орчим E.800 орчим28. Сяньбийн “Тоног авах ѐс” гэж ямар ѐсыг хэлж байсан бэ? А.Толгойн үсээ хусах B.Дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчин авдаг С.Толгой дээрээ хөхөл маягийн үс үлдээх D.Эдгээрийн аль алиныг нь хэлдэг E.А ба С хариулт хамаарна29. Халхын дөрвөн аймгийн хан, ноѐд, түшмэл, да лам нарын 1911 оны YII сард болсон нууц зөвөлгөөнд оролцогчдын дийлэнх нь Шинэ засгийн бодлогын талаар ямар саналтай байсан бэ? А. Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж байсан. B.Шинэ засгийн бодлогыг монголчуудын уламжлалт шашин, ѐс, зан заншилд нийцнэ хэмээн дэмжиж байв. С. Шинэ засгийн бодлогыг харзнах, хүлээх байдалтай байв. D. Манжийн төрд уг бодлогоо хэрэгжүүлэх санал тавихаар шийдвэрлэсэн E.Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон
  4. 4. 30. Алтан ханы зарлигаар Сэцэн хунтайжийн зохиосон шашны цаазад тусгагдаагүй заалтыг дор өгүүлсэн үү? А.Үхэгсэдийг оршуулахад хойллог хийх B. Жил ба сар дутам амьтан, малын амь таслахыг тэвчиж мацаг барих С.Цоржийг хунтайжтай, равжамба гавжийг тайж нартай, гэлэнг тавнан хонжинтой адил эрхтэй болгох D.Лам нар номын ѐсыг зөрчин гэргий авбаас сүм хийдээс үлдэн хөөх E.Энд тийм заалтын тухай өгүүлээгүй байна.31. Б.Я.Владимирцов нарын эрдэмтэд Монгол аймгуудыг “Талын нүүдэлчид”, ”Ойн иргэн” гэж хоѐр хуваасан байдаг. “Талын нүүдэлчин” аймгийн голлон эрхлэх аж ахуйг тэрбээр ямар аж ахуй байсан гэж үзэж байв? А. Ан гөрөө B. Мал аж ахуй С. Газар тариалан D. Гар үйлдвэрлэл E.Худалдаа32. Шүтлэгийн нэгэн хэлбэр болох Дом шившлэг буюу маги хэмээх ойлголтыг тодорхойл. А. Үгийн шид, хүчинд итгэн бишрэх шүтлэг B. Хүрээлэн буй юмс үзэгдэл нэг бүрийг цаанаа ямар нэгэн амь даагч эзэн, амьд зүйл байна хэмээн үзэж түүнд шүтэх С.Хүрээлэн буй орчныхоо онцгой содон сонин тогтоц бүхий аль нэгэн зүйлийг бусдаас онцлон салгаж, бишрэн шүтэх D. Овог, аймаг бүр өөрийгээ ихэвчлэн аль нэгэн амьтанаас гаралтай хэмээн үзэж, түүнийгээ шүтэх E. Аль нь ч биш33. Шинэ эргэлтийн эхний жилүүдэд хөлсний хөдөлмөр болон ажилчны талаар төрөөс ямар чиг шугам баримталж байв? А. Хувийн аж ахуйдаа хөлсний ажилчин хэрэглэхийг зөвшөөрсөн B. Хувийн аж ахуйд хөлсний ажилчин хэрэглэхийг хориглосон С.Гэр бүлийн хүчээр аж ахуйгаа эрхэлж дийлэхгүй хөлсний ажилчин ажиллуулахыг зөвшөөрсөн D. А ба С хариулт хамаарна. E. А ба В хариулт хамаарна.34. Монголын мал аж ахуйн хөдөлмөрийн уламжлалт зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох хот айл нь социализмын гэгдэж байсан үеийн сууриас юугаараа ялгаатай бэ? 1.Нэг төрлийн хийгээд нэг насны малыг дагнан маллана. 2.Дээрээс нь, удирдлагаас зохион байгуулна. 3.Сайн дурын буюу нэг гол усны болон ах дүү хүмүүс, тэрчлэн амьралын шаардлага, аж ахуйгаа хөтлөх арга ажиллагаанаас улбаалан хамтран айлсана. 4.Нэгдэлч малчдын айлсалт байна. 5.Мал малын зах бүхий малчдын айлсалт 6.Хөдөлмөрөө хоршсон хоршилт байдаг 7.Мал аж ахуй эрхэлсэн хэд хэдэн өрхийн нэгдэл 8.Ахлагч нь төрлийн хамгийн ахмад, амьдралын арвин туршлагатай хүн байна. 9. Ахлагч болон туслах малчдад хуваагдана. Тэднийг удирдлагаас томилно. А. 3.5.8. B.1.3.4.9. С. 1.2.5.6. B.3.8. D.3.5.6. E.3.5.935. Өнөөгийн монголчуудын дунд “нүдэн дээр өвдөг гарвал өвдгөөрөө домно, тэгвэл зүгээр болно” гэхчлэн хэлэлцдэг. Энэ нь шүтлэгийн ямар хэлбэрийн улбаа вэ? А. Тотемизм B. Фетишизм С. Анимизм D. Маги Е. Христос
  5. 5. 36. Монголчуудын малыг ялган таних арга ухаанд холбогдолтой зүйлийг нэрлэ. А. Им, тамгаар B. Зүсээр С. Нас шүдээр D.Онцгой содон шинж, зан араншингаар E. Дээрх бүгд37. 1943 онд сумын шүүхийн талаар авсан арга хэмжээнд аль нь хамаарах вэ? А.Сумын шүүхийн даргыг сумын дарга нар давхар гүйцэтгэдэг байсныг өөрчилсөн B. Анхан шатны шүүхийг хөдөлмөрчид өөрсдөө сонгох журам тогтсон С.Сумын шүүхийн дарга нар сумын даргын үүргийг гүйцэтгэх болсон D. А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна.38. Дор өгүүлсэн зүйлүүдээс өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлийн үед хамаарах шинжүүдийг ялган нэрлэ. 1. Эрх баригч нэг намын систем тогтсон. 2. Олон намын систем тогтсон. 3. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн 4.Нэг үзэл суртлын ноѐрхол тогтсон. 5.Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий. 6.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байсан 7.Тэгшитгэн хуваарилах зарчим ноѐрхож байлаа. 8.Бие даасан, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж байсан А. 2.3.5.8. B.1.4.6.7. С.1.6.7.8 D.1.2.7.8 E.3.4.5.839. 1378 онд Аюушридара хааныг нас барахад Мин улсын хаанаас “Эрхэмсэг ван (Аюушридараг хэлж байна.)Говь газраа захирч, миний бие Дундад улсаа захирч байв. Эрхэмсэг вантны олон түшмэдүүд тууштай бодлого баримталснаар хил хязгаарт түгшүүр үймээн үгүй байлаа. Өнөө эрхэм вантанг Говь нутагт оршуулах гэж буйг сонсоод ихэд гашуудан, улмаар тусгайлан элч илгээж, эмгэнэл илэрхийлэн нас барсны хойноос мөргөл үйлдэв” хэмээн зарлиг ирүүлсэн байдаг. Энэ баримтаас ямар гаргалгаа хийж болох вэ? А. Монгол Мин улсын харилцааны шинж төрхийг өгүүлсэн байна. В. Хоѐр улсын харилцаа найрсаг, тайван байсан тухай өгүүлсэн аж. С. Монгол Минг улсын хаад тус тусын газар орноо эзэмшин байх эрх мэдлээ хүлээн зөвшөөрсөн D. Бүгд хариулт зөв. Е. В ба С хариулт зөв40. 1937-1939 онд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үед зохиомол хэрэгт холбогдуулан 30000 шахам хүнийг баривчлан, 20000 гаруйг нь цаазалсан ба тэдний 17000 шахам нь лам нар байв. Тэрчлэн олон эмэгтэйчүүд, мөн Г.Дэмидийн төрсөн эцэг, ах, дүү, З.Шижээгийн төрсөн эцгийг 2 ахынх нь хамт цаазалсан гашуун баримт байдаг. Энэ баримтаас дорх дүгнэлтүүдийн алийг хийж болох вэ? А. Энэхүү хэлмэгдүүлэлт нь юуны өмнө лам нарын эсрэг чиглэсэн байна. В. Хэлмэгдүүлэлтэнд түүнд өртөгсдийн эцэг, ах дүүс, төрөл төрөгсөд хүртэл хамрагдсан байна. С. Энэ бол олон мянган гэм зэмгүй хүмүүсийн амь насыг хороосон аймшигтай хэрэг D. Дээрх дүгнэлтүүд хамаарна. Е. А ба В хариулт хамаарна.41. 1851 онд Түшээт хан аймгийн засаг Базарсадын хошуунд худалдаачин Далай өр нэхэж 12 сар буюу нэг жил суужээ. Далай энэ хугацаанд монгол гэр нэгийг бариулан, хүнсэнд 60 хонь идэж, 12 хатуу цай ууж, буцахдаа замын хүнс хэрэглэлд 2 хонь, 20 шар цай, уналга морь, ачлагын тэмээ бүрэн хэрглэлтэй майхан хошуунаас гаргуулан авсан байна. Энэ баримтанд ямар гаргалгаа хийж болох вэ?
  6. 6. А.Хятад худалдаачдын өр нэхэхээр явж байгаа хугацааны зардлыг монголчууд гаргадаг байжээ. B. Хятад худалдаачид өр нэхэн тодорхой хугаццагаар оршин суудаг. С. Монголчуудад хятад худалдаачид өр нэхэхээр явахдаа ихээхэн дарамт учруулдаг байлаа. D. Дээрх бүгд хамаарна. E. А ба В хариулт хамаарна.42. Дор өгүүлсэн зүйлээс Монголын нэгдсэн улс байгуулагдах түүхэн боломжийг ялгаж нэрлэ. А. Аймаг хоорондын зөрчил тэмцлийг намжаах B. Улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг зохицуулах С. Зүрчидийн Алтан улсын улсын эсрэг хүчээ нэгтгэх D. Хамаг Монголын ханлигийн нэгдэл сэргэсэн Е. Нийгмийн доторх анги, давхаргуудын хоорондын зөрчил тэмцлийг зогсоох43. Саган сэцэнмй “Эрднийн товчи”-д “Түмэдийн Алтан ханы … Молан хатан Төвэд тайж хэмээх ганц хөвүүнтэй, тэр хөвүүн нь үгүй болсонд хатан эх нь хилэнцээс үл айхын тул зуун хүний хүүхнийг (хүүхдийг) алж дагуулах, зуун ингэний ботгыг алж буйлуулах хэмээн дөч илүү хүүхдийг алуулан бүхийд их улс эвдрэл болоход завдахад … алахаа огоорчээ” хэмээжээ. Эл баримтанд ямар мэдээлэл агуулагдаж байна вэ? А. Бөөгийн мөргөлийн хойлоглох зан үйлийн тухай өгүүлжээ. B. Олон түмэн Молан хатны энэхүү үйлийг эсэргүүцжээ. С. Түмэдийн Алтан хан Төвэд гэдэг хүүтэй байжээ. D. Дээрх бүгд хариулт хамаарна. E. Зөвхөн А хариулт хамаарна44. Эртний хүмүүсийн дор өгүүлсэн амьдрал, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагуудаас аль нь химийн мэдлэг ухаан үүсэхэд илүү нөлөөлсөн бэ? А. Мал аж ахуй үүссэн, эцэг малыг сонгон тавих зэргээр арга ажиллагаа нь боловсронгуй болсон B. Газар тариалан үүсч, ажлыг тодорхой, тохиромжтой хугацаанд хийх шаардлага С. Малаа тоолох, бүтээгдэхүүний солилцоо хийх хуваарилах шаардлага D. Хөдөлмөрийн хийгээд агнуурын багаж зэвсгийг боловсронгуй болгох E.Шавар ваар ав хийж, хоол хүнсээ хадгалах, болгох45. Хүннү гүрний дэлхийн болон бүс нутгийн түүхэн гүйцэтгэсэн үүргийг үнэлэхдээ илүүц зүйл өгүүлсэн байна уу? А. Төв Азийн нүүдэлчдийн угсаа гарвалын нэгдэл, угсаатны адилсал бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн B. Хүннүгийн соѐл Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин үеийн тодорхойлогч гол соѐл байлаа. С.Хятадын умар зүг нутгаа тэлэх бодлогыг тогтоон барьж байсан учир түрэг, манж, түнгүс, перс зэрэг олон угсаатнууд хятадын түрэмгийлэлд авталгүй бие даасан улс байгуулах боломжийг бүрдүүлсэн D. Хүннүчүүдийн Европт байгуулсан Аттилагийн улс Ромын эзэнт улс задрахад гол үүрэг гүйцэтгэж, олон улс орныг бие даан хөгжих замыг нээсэн E. Энд тийм зүйл өгүүлээгүй байна.46. Дарлигин аймгийн язгууртнууд Ойн иргэд, Хоритүмэдээс бэр буулган ураг барилддаг байсны учир холбогдлыг тайлбарла. А. Өөр овгоос гэрлэдэг ѐс нэгэнт тогтсоныг харуулж байна. B. Угсаа гарал нэгтэй монголчуудыг өөрийн найдвартай холбоотон болгох С. Дарлигин аймаг өөрийн нэр хүнд нөлөөгөө бэхжүүлэх D.Дээрх бүгд E. А ба С тайлбар хамаарна.
  7. 7. 47. Судлаачид Чингис хааныг цэргийн суут жанжин байсан хэмээн үзэж түүний энэ шинжийг илэрхийлсэн үндэслэлүүдийг гаргасан байдаг. Энэхүү үндэслэлүүдэд юу багтаж байна вэ? А. Цэргээ хайрлан захирдаг жанжин байжээ. B. Тулалдах этгээдээ сайтар тагнан мэдэж, хот улс бүрт тохирсон арга тактик боловсруулан хэрэгжүүлж чаддаг С. Цэргээ төмөр мэт сахилга баттай, сайн зохион байгуулалттай болгож чадсан D. Маш наийн боловсруулсан стратеги тактикийн ачаар дайн тулаанаас хохирол харьцангуй бага амсахыг эрхэмлэдэг байжээ E. Дээрх бүгд48. Юань гүрний үед хүн амаа Монгол, өнгөт нүдтэн, умард хятадын, өмнөт хятадын гэж 4 хуваан ялгавартайгаар хандаж байжээ. Үүний учир холбогдлыг хэрхэн тайлбарлах вэ? А. Монгол төрийн албанд ажиллуулах зэрэг дэвийг бий болгосон хэрэг B. Хятадуудыг өөр хоорондоо нэгдэж, монголчуудын эсрэг тэмцэхээс сэргийлсэн С. Энэ нь тохиолдлын зүйл байлаа. D. А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна.49. Халхын сурвалжтан ноѐдын дотроос Лигдэн хааныг тууштай дэмжсэн хүн бол Түшээт ханы дотор тусгай албаттай, Халхын зүүн гарын нөлөө бүхий ноѐдын нэг, Гэрсэнз Жалайр хунтайжийн хөвгүүн Онохуй Үйзэнгийн тавдугаар хүү Бахарай хошуучийн ахмад хөвгүүн Цогт тайж байлаа. Цогт тайж чухам яагаад Лигдэн хааныг дэмжиж, түүний талд байсан бэ? А. Цогт тайжийн эх оронч үзэл, улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн чин эрмэлзлэл B.Тухайн үед Халхын ноѐдын хооронд гарч байсан тэмцэлд Лигдэн хутагтыг тууштай дэмжиж байсан Цогт ялагдан нутгаасаа шахагдан гарч, Хөх нуурт очсон С.Цогт тайж, Лигдэн хаан нар хоѐул бурхны шашны улааны урсгалыг баримталдаг байсан D. Дээрх бүгд хамаарна. E. В ба С хариулт хамаарна.50. 1913 онд Бээжин хотод Хятад-Орос улсын хооронд Монголын талаар нууц хэлэлцэээний хурал нээж хэлэлцэн тогтсон, илэрхийлэн гаргасан бичгийн нэгдүгээр зүйлд “Орос улс Дундад улсын Гадаад монголыг хэмжээтэйгээр эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв”, хоѐрдугаар зүйлд “Дундад улс Гадаад монголын өөртөө эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв” гэжээ. Мөн Уг гэрээ бичгийн хавсралтын хоѐрдугаар зүйлд “Аливаа гадаад Монголын засгийг засах ба газар дэлхий лугаа холбогдох хэрэг зүйлд холбогдох зүйлийг Дундад засгийн хэрэг шийтгэх газраас Орос улсын засгийн газар лугаа нийлэн зөвлөх ба Гадаад Монгол мөн тэр хэрэгт зөвлөлдөж болох явдлыг зөвшөөрөв” гэж заажээ. Энэ баримтанд ямар гаргалаа хийж болох байна вэ? А. Хятад Монгол улсыг өөртөө эзэрхэхийг оролцогч талууд хүлээн зөвшөөрчээ. B. Монголын дотоод бодлогын асуудлыг Хятад ба Орос улс зөвлөн шийдвэрлэх С. Монголын гадаад бодлогын асуудлыг Хятад ба орос улс зөвлөн шийдвэрлэх D. Өөрийн асуудлыг шийдэхэд Монголын тал зөвлөлдөж болох E. Дээрх бүгд

×