төв мэдрэл
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

төв мэдрэл

on

  • 1,070 views

 

Statistics

Views

Total Views
1,070
Views on SlideShare
1,070
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
17
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

төв мэдрэл төв мэдрэл Document Transcript

  • Төв мэдрэлийн тогтолцооХэрэв бидний биеийн бүх эртнүүдийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл үүний 90 хувийг шахуу тархины үйл ажиллагаа эзэлдэг. Чухамдаа бид явж байна, бид унтаж байна, бид сэтгэж байна, бид санаж байна, бид идэж байна….. бүгд тархины зохицуулалтаар үйлдэгдэж буй үйлдлүүд.  Тэгвэл тархи гэж яг ямар эрхтэн байдаг юм бэ? Түүний бүтэц, үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бол?Энэ талаарх нэгэн материалыг “Оюуны чадавх” төвийн сайтаас авлаа.
  • Тархины талаар та бид юу мэдэх вэ?1990 онд АНУ­ын конгресс, Европын холбооны парламентийн шийдвэрээр ирэх 10 жилийг (1990­2000) тархины 10 жил болгохоор шийдсэн юм. Энэ үеээс барууны эрдэмтэд тархины талаарх цоо шинэ баримт, нээлтүүдийг гаргаж тавьсан. Хэдийгээр тархи нь өнөөгийн түвшинд нэвтэрхий судлагдаж чадаагүй боловч бодит байдлын талбарт буулгаж үр дүнг хүртэх хэмжээнд хангалттай судлагджээ. Тархинд явагдах сэтгэх үйл нь химийн урвал, соронзон бичил долгионууд, эсүүдийн тусламжтай явагддаг гэж мэдэгдэж байгаа боловч зөн совин, гоц мэдрэмжүүд хэрхэн явагддагийг сайн тайлбарлаж чадаагүй л байна. Гэхдээ үүнийг нэрт онолын физикч Рожер Пенроуз сүүлийн үеийн квант физик, онолын математикт гарсан нээлтүүдийг ашиглаж тайлбарласан нь шуугиан тариад байна. Тархи судлалын бүх эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн бүх компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэг дээр санал нийлдэг. Хан боргоцойноос томгүй 1,5 кг жинтэй энэ супер компьютер хүн болгонд байдаг. Энэ гайхамшигт аварга компьютер юу чаддаг, яавал ажилладаг, яагаад супер гэж хэлэгдэж байгааг тайлбарлая.Бидэнд тархи яг ямар бүтэцтэй нь чухал бус биш харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал билээ. Тиймээс тархины сэтгэх, сэдэх, санах, амрах, хооллох зэрэгт анхаарлаа төвлөрүүлнэ.
  • Тархи юунаас бүтдэг вэ?Нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс(нейрон) нэг бүр нь компьютертай адил ажиллана. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Мөн нэг бүр нь маш нарийн төвөгтэй бүтэцтэй, наймаалжтай төстэй. Өөрийн гэсэн төв ба салаануудтай. Салаа хэсэг бүр нь холбоосын олон цэгтэй.1.Дендрит­тэмтрүүл хэлбэртэй, мэдээллийг хүлээн авах, хадгалах, бусад эсүүдийнхээ дендриттэй холбогдох үүрэгтэй2.Аксон­мэдээлэл, дохио дамжих үндсэн зам. Мөн бусад эсүүдэд мэдээлэл дамжуулах үндсэн гаралт юм3.Эсийн цөм4.Аксоны үзүүр.Бүх дендритүүд нь тархины хэсгүүдийг холбодог ойролцоогоор 900 миллиард глиаль эсүүдийн сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Глиаль буюу холбогч эсүүд маш чухал үүрэгтэй. Эдгээр глиаль эсүүд хэр зэрэг сайн хөгжсөн, хэр олон байгаагаас шалтгаалж таны сэтгэх хурд тодорхойлогдоно. Глиаль эсээ аль ч насны хүн хөгжүүлж болох нь туршилтаар батлагдсан. • Ялааны тархи 100 мянган эсээс  • Хулганы тархи 5 сая эсээс  • Сармагчны тархи 10 тэрбум эсээс  • Дөнгөж төрсөн хүүхдийн тархи 100 тэрбум эсээс бүрддэг.  View slide
  • Төрснөөс эхлэн хүүхдийн тархины эсүүд нь өөр хоорондын шинэ холбоосууд буюу синаптикуудыг секундэд 3 тэрбумаар нь бий болгож байдаг. Ялангуяа 0­3 насанд хүүхдийн тархин дахь эсүүдийн шинэ холбос хамгийн эрчимтэй явагддаг.Доорхи зурганд 6 сартай хүүхдийг тодорхой хөтөлбөрөөр хөгжүүлж 24 сартай болох үед нь авсан зургыг харьцуулсан байна. Хүүхдийн оюуныг аль болох багаас нь хөгжүүлбэл үр дүнтэй гэдгийг Францын тархи судлаач нар баталсан. Эсүүдийн шинэ холбоосууд хүний мэдээлэл дамжуулах, сэтгэх хурдыг улам ихээр нэмэгдүүлдэг. Хүний уураг тархи нь нэг триллион эсээс бүрдэнэ. Yүний аравны нэг нь идэвхитэй эс юм. Зөвхөн нэг эс гэхэд өөр бусад 10000 гаруй эсүүдтэйгээ холбогдож чаддаг байна. Жишээ болгоход сүлжээнд 1ш гар утас байвал огт ашиггүй, харин сүлжээн дэхь утасны тоо 2, 3,…100 гэх мэт нэмэгдсээр 10000 болох үед таны утас жинхэнэ хэрэглээнд очно. Тэгэвэл нэг бүр нь 10000 гаруй бусад эсүүдтэйгээ холбогдож чаддаг, тэгээд нэг триллион ширхэг эсүүдийн нэгдэл болсон уураг тархи хэмээх ийм аварга сүлжээн доторхи мэдээлэл тархах хурд, шинэ холбоос шинэ снаан үүсгэх боломж хэмжээлгшүй их юм. Таны нэг л эс гэхэд нээлт хийх, шинэ санааг ганцаараа үүсгэх боломжтой нь батлагдсан.Мэдрэлийн эсийн холбоос үүсэх боломжийн тоо нь Ертөнц дээрх атомын тооноос ч давна. Та үүнд итгэх үү?Тархины 10 эс авъя. Эсүүдийг байж болох бүх хувилбараар холбоход 3,628,800 төрлийн хослол үүснэ.Хэрэв 11 эс авбал үүсч болох хослолын тоо 39,916,800.Харин 10 тэрбум эсийг янз бүрээр хослуулан тооцож үз. Хэд гарах бол?Тархины хэсгүүдЭнэ зурагт насанд хүрсэн хүний дундаж тархины эгц дээрээс болон баруун талаас нь авсан байдал харагдаж байна. • Доод тархи буюу уураг тархины суурь.  • Тархины төв хэсэг  • Дээд тархи  • Бор давхарга гэсэн үндсэн 4 хэсэгт тархийг хувааж тайлбарлая. Доод тархи: Амьсгал,  зүрхний цохилтын үйл явц зэрэг төрөлхийн олон инстинкт үйл явцыг удирддаг, мөн  нугаснаас ирсэн мэдээллийг дээш нь дамжуулдаг. Төв хэсэг: Сэтгэл хөдлөлийг удирддаг ба тархины суурийг хүрээлж байдаг. Ихэнх  мэдээллүд энд зангидагддаг. Дээд хэсэг: Сэтгэх, ярих, бүтээн туурвих чадварыг хариуцдаг хоёр тал бөмбөлгөөс  бүрддэг. Тал бөмбөлөг тус бүр өөр өөр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийг өөр өөр арга  хэлбэрээр боловсруулдаг. View slide
  • Тархины гадна хэсгээр бүрхэж байрладаг. 3 мм зузаантай 6 дэд давхраатай Тархины бор  давхарга дараах чадваруудыг хариуцдаг: Хоёр хөл дээрээ босоо явах, Гарынхаа эрхий,  долоовор хурууг зөрүүлэн барих, Ярих, бичих, Аман яриаг ойлгох, Унших. Суутнуудын  тархины бор давхарга энгийн хүнийхээс илүү аржгар, атираа ихтэй байдаг байна. Хэдий  чинээ аржгар, атираа их байна тэр хэмжээгээр бор давхаргын талбай ихэснэ, тэр  хэмжээгээр эсүүдийн тоо болон холбоос олширно…тиймээс л суут ухаантан хэмээн  нэрлэгдэнэ. Хэрэв уураг тархинд зүсэлт хийж харвал тархины сууринд “эртний давхраа” хэмээх гүрвэл, матар, шувууны тархитай ихээхэн төстэй давхрааг олж үзнэ. Иймээс ч эрдэмтэд “хэвлээр явагчдын эртний тархи” гэж нэрлэсэн байдаг. Тархины энэ хэсэг нь жирийн боловч чухал үйлдлүүд болох амьсгал, зүрхний агшилтын давтамж зэрэг олон төрөлх инстинктийг хариуцдаг. Жишээлбэл зам дээр сууж байгаа шувуу хүн ойртохоор нисээд явчихдаг. Учир нь шувууны “хэвлээр явагчийн” гэдэг нэртэй тархинд амиа хамгаалах төрөлхийн код байдаг учраас тэр.
  • Тархи цацаргасан бүтэцтэй болох нь Доор харж буй зураг бол Science сэтгүүлийн 1996 оны шилдэг зургаар шалгарч байсан бүтээл. Осолд орсон нэгэн эмэгтэйн тархины бүх цусыг асар богино хугацаанд соруулж аван оронд нь тусгай шингэн хийж авсан зураг. Тархины эд, эсүүдэд очиж буй цусан хангамж цацаргасан бүтэцтэй болох нь илт байна. Эсүүд ч бас өөр хоорондоо холбогдож цацаргасан бүтэц үүсгэдэг.Тархинд өрнөж буй процес, дамжиж буй мэдээллүүд, тэр ч бүү хэл тархи маань өөрөө бүхэлдээ цацаргасан бүтэцтэй. Дээр өгүүлсэнчлэн тархи бол чөлөөт нейронуудын эцэс төгсгөлгүй орооцолдсон холбоост бүтэцтэй байдаг. Энэхүү бүтцийн цаана хүний Задгай Сэтгэлгээ нуугдаж байдаг. Өөрөөр хэлбэл, задгай сэтгэлгээ бол хүнд заяагдмал шинж юм. • Задгай Сэтгэлгээ гэдэг нь аливаа зүйлийн үндсэн санааг олон талаас нь задлаж холбон  хэлхэх байдлаар сэтгэх үйл явц мөн.  • Задгай Сэтгэлгээ нь хувь хүний оюуны дахин давтагдашгүй чанарыг нээн илэрхийлэх арга  ухаан мөн. Хэн нэгнийг даган дууриах бус өөрийнхөө сэтгэлгээний модыг тарьж  ургуулаарай. Санах сэргээх Хуулбарлагч төхөөрөмж болохын хувьд тархи бол юутай ч харьцуулшгүй илүү юм. Та болж өнгөрсөн ямар нэг зүйлийг санахгүй байгаа гэдэг бол яг үнэндээ та тархинаасаа тэр мэдээлэлийг олж чадахгүй байна гэсэн үг. Тархи бол өөр рүүгээ орж ирсэн бүх мэдээлэл өгөгдлийг хадгалах чадвартай. Хэрэв таныг мэддэг бүх бөөрөнхий хэлбэртэй зүйлсээ хэл гэвэл алим, зүрж, бөмбөг, усан үзэм зэргийг та ой тогтоолтынхоо “бөөрөнхий зүйлсийн модноос” сугалан авч нэрлэнэ. Тархи ингэж номын сан шиг мэдээллийг төрөлжүүлж байдаг. Хэрвээ бидний уураг тархи “тайвширсан анхаарлын” нөхцөл байдалд байгаа бол бид мэдээллийг хавьгүй хурдан, үр дүнтэйгээр “шингээж авч” чадна хэмээн олон судлаачид дүгнэж байна. 1998 оны 10 сарын 2­ны өдрийг ихэнх монголчууд сайн санаж байдаг байна. Тэр өдөр С.Зориг агсан нас барсан болхоор бидний ой ухаанд тэр үйл явдал үлджээ. Ямар нэгэн баярт үйл явдал, эсвэл гэнэтийн үйл явдлыг тархи хадгалаад, дараа нь маш сайн сэргээж чаддаг байна.Давтах, үр дүнтэй аргууд, бодлого тестүүдээр тархиа тасралтгүй дасгалжуулах нь эсүүдийн хоорондох холбоосыг улам чангаруулж, синаптик холбооны зай ойртож ингэснээр цахилгаан химийн дохионууд эсүүдийн хооронд улам сайн дамждаг. Таны амжилт олох эсэх нь тархитай шууд холбоотой, харин сайн юмуу муу тархины үндсэн ялгаа нь эсүүд, тэдгээрийн холбоос, синаптик зай, глиаль эсээс хамаардаг. “Үргэлж хэрэглэгддэг түлхүүр гялалзаж байдаг” гэж Б.Франклины хэлснийг санаж яваарай.
  • Тархи энергийг үндсэндээ хоол хүнснээс авдаг. Насанд хүрсэн хүний хувьд тархины жин нь биеийнх нь жингийн дөнгөж хоёр хувь орчмыг эзэлдэг. Гэвч тархи нь өөрийн бие организмын ялгаруулж байгаа энергийн 20 орчим хувийг зарцуулдаг байна. Тархийг ажиллуулахын тулд хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд зайлшгүй чухал. Тархиг нэрлэхдээ “уураг” хэмээх үгийг оржуулж байгаа нь шалтгаантай. Уураг нь нүүрс ус, өөх тос гэх мэтийн өөр бусад олон бодисуудаас тархины хамгийн гол тэжээл юм. Тийм ч учраас тархи судлаач нар загас, далайн байцаа, түрс, адуу болон үхрийн мах, мөн ангийн махыг тархины хоолоор нэрлэж байна. Хэрэв уураг тархийг чанар муутай, эрүүл бус хоол хүнсээр хангаад байвал ажиллагаа нь сулардаг. Иймээс хэрэглэж байгаа хоол хүнсээ сайжруул. Тэгвэл таны “байгалийн компьютер” тун сайн ажиллах болно.Таны тархинд ямар мэдээлэл орно, та тийм л болно. Таны тархи юу иддэг вэ, та өөрөө тэр л зүйл болно.“Хэрэглэгдэхгүй байгаа зүйл мууддаг, тэгсгээд хаягддаг” хэмээх үнэн үг нь хүний, тархинд ч хамаатай.