хичээлийн хэрэглэгдэхүүн

12,437 views
12,008 views

Published on

Монголын орчин үеийн зохиолчдийн танилцуулга зурагтайгаа

2 Comments
3 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
12,437
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1,547
Actions
Shares
0
Downloads
205
Comments
2
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

хичээлийн хэрэглэгдэхүүн

  1. 1. Монголын орчин үеийн уранзохиолын зохиолчид
  2. 2. Зохиолч Дашдоржийн Нацагдорж Монголын уран зохиолыг үндэслэгч зохиолч Нацагдорж нь 1906 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд хохь тайж Дашдоржийн гэрт төржээ. Тэрээр 15 наснаасаа ардын төрийн үйл хэрэгт идэвхийлэн оролцож , улмаар 1925 онд пионерийн товчооны даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн ондоо “Бүхий олон багачууд” гэдэг пионерийн дууг зохиожээ. Зохиолч маань цөөн жилийн дотор “Миний хэнз хурга”, “Миний нутаг”, “Дөрвөн цаг”, “Од”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Ламбагуайн нулимс”,“Их авхай” зэрэг олон сайхан бүтээл туурвисан учир МХЗЭ-ийн нэрэмжит шагнал нэхэн олгосон байна. Түүний түүвэр зохиолууд 1945,1955,1961,1996,2006 онд хэвлэгджээ. Д.Нацагдоржийн зохиол орос, испани,хинди,япон зэрэг дэлхийн олон хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байдаг.
  3. 3. Зохиолч Цэндийн Дамдинсүрэн Зохиолч Ц.Дамдинсүрэн нь 1908 онд одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт малчин ард Цэндийн хүү болон төржээ. Тэрээр бага наснаасаа монгол бичиг сурч байсан бөгөөд 1928 онд анхныхаа зохиол “Өчүүхэн дөрвөн үлгэр”-ээ, 22 насандаа “Гологдсон хүүхэн” туужаа, “Зугаацахаар мордсон нь”, “Солийг сольсон нь”, “Багш шавь хоёр”, “Чөтгөр” зэрэг зохиолууд бичсэн. Ц.Дамдинсүрэн Монголын анхны сүлд дууллыг зохиожээ. Нэрт эрдэмтэн зохиолч маань шилдэг бүтээлүүдээрээ төрийн шагналыг 3 удаа хүртсэн шинэ үеийн уран бүтээлийг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан учир 1986 онд “Ардын уран зохиолч” цолоор шагнасан.Дэлхийн сонгодог уран зохиолтой уншигчдаа танилцуулах талаар ихээхэн зүйл хийж гадаадын зохиолчдын олон зохиолыг Монгол хэлээр орчуулсан төдийгүй түүний уран бүтээл ч гэсэн гадаадын олон хэлээр орчуулагдсан байна.
  4. 4. Зохиолч Бэгзийн Явуухулан Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Б. Явуухулан нь 1929 онд Завхан аймгийн Жавхлант сумын нутаг Богдын гол гэдэг газар төржээ. Тэрээр 1948 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд “Цэнхэр мандлын тэнгэр доор”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Хээр хоносон шөнө”, “Тэхийн зогсоол”, “Намрын мөнгөн өглөө”, “Үд дундын тэнгэр” зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ. Мөн 1983 онд “Яруу найраг- миний амьдрал” хэмээх утга зохиолын судлал, шүүмжлэлийн ном хэвлүүлжээ. Шилдэг бүтээлээрээ 1967 онд төрийн шагнал, 1979 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
  5. 5. Зохиолч Дэндэвийн Пүрэвдорж Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдорж нь 1933 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд малчны гэр бүлд төрсөн бөгөөд бага, дунд сургуульд суралцаж анхан шатны боловсрол олж авсан байна.Зохиолч маань 1957 онд улс төрийн оройн дээд сургууль, 1961 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн бөгөөд 1953 оноос уран бүтээлийн замналаа эхэлж 1956 онд “Хаврын дуу” нэртэй анхны номоо хэвлүүлжээ. Д.Пүрэвдорж “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ 1981 онд БНМАУ-ын төрийн шагнал, ардын уран зохиолч цол хүртжээ.
  6. 6. Зохиолч Шаравын Сүрэнжав Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав 1938 онд Төв аймгийн Авдарбаян суманд малчин ардын гэр бүлд төржээ. Тэрээр бага , дунд сургуульд суралцаж, МУИС-д Монгол хэл- утга зохиолын ангид ангид орж, 1963 онд багшийн мэргэжил эзэмшжээ. Зохиолч Ш.Сүрэнжав нь олон сайхан шүлэг найраглалаараа ард түмнийхээ хайр талархлыг бүрнээ хүлээсэн яруу найрагч бөгөөд “Шөнө ургасан цэцэг”, “Миний дуудах ертөнц”, “Нутгийн цэнхэр уулс” зэрэг ном хэвлүүлжээ. 1988 онд БНМАУ-ын төрийн шагналыг “Ерэн баатрын дууль”, “Багш” зэрэг найраглалаар хүртжээ.
  7. 7. Зохиолч Очирбатын Дашбалбар Эх оронч яруу найрагч О.Дашбалбар нь 1957 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. Тэр үеийн ЗХУ-д А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэжээ. Яруу найрагч О.Дашбалбар нь шилдэг яруу найрагч, нийтлэлч төдийгүй улс төрийн нэрт зүтгэлтэн төдийгүй “Дарьганга-шүлгийн түүвэр”,”Жаахан шарга”, “Гол намуухан урсана”, “Оддын аялгуу”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Гэрэлт хайр” зэрэг яруу найргийн ном, “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Уучилж болохгүй алдаа, ухаарч ойлгоогүй гай” зэрэг олон нийтлэлүүдийг бичжээ. 1996 онд УИХ-д Сүхбаатар аймгаас сонгогдон ажиллаж байсан.
  8. 8. Зохиолч Бямбын Ринчен Еншөөбүү овогт Бямбын Ринчен 1905 онд одоогийн Алтанбулагт төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн , хэл бичгийн ухааны доктор цолтой. 1945 онд “Цогт тайж” түүх уран сайхны кино зохиол хийж төрийн шагнал хүртэж байсан. 1929 онд анх байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн юм.
  9. 9. Зохиолч Сономын Удвал 1921.2.21 нд Булган аймгийн Дашинчилэг суманд төрсөн.Үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч. 1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. 1961- 1974 онд МЗЭеийн хороон даргаар ажиллаж байсан. 1937 оноос уран бүтээлээ эхэлж роман, тууж жүжиг яруу найраг олныг бичсэн. Түүний "Одгэрэл" тууж нь ихэд алдаршсан. 1976 онд "Чангас зогсоо хоёр" "Булган хангайн эрдэнэ" зохиолоороо МЗЭ шагнал, 1978 онд "Их хувь заяа"романаараа төрийн шагнал авчээ.
  10. 10. Зохиолч Долгорын Нямаа Д.Нямаа нь 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгой хэмээх газар малчин ард Долгорын гэрт төржээ. Ээж нь хүүгээ өхөөрдөн “Хурганы хүү” хэмээн нэрлэж байсан нь малд хайртай ажилсаг болохыг нь өгүүлсэн хэрэг байхаа. Тэрээр “Галуун цудаа”, “Тэнгэрийн хаяа”, “Их газрын чулуу”, “Тэмээний нутаг”, “Шинэ тэнгэр”, “Шөнийн талд адуу янцгаана”, “гитар барьсан залуус минь”, “Долоон Бурхан” зэрэг яруу найргийн ном гаргасан. Д.Нямаа шилдэг бүтээлээрээ Монголын зохиолчдын эвлэлийн болон МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, Монгол улсын төрийн шагнал хүртсэн байна.
  11. 11. Зохиолч Сормууниршийн Дашдооров Яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолч С.Дашдооров 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт малчин ард Сормууниршийн гэр бүлд төржээ. Түүний бүтээлүүдээс нь дурдвал “Талд татсан солонго”, “Миний ард түмэн”, “Говийн магтаал”, “Хүлэг”, “Тал бид хоёр” зэрэг яруу найргийн түүвэр, “Улаан гэрийн Юндэн” өгүүллэг,туужийн ном “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зэргээр нийтийн хүртээл болжээ. С.дашдооров “Говийн өндөр”, “Өндөр ээж” зэрэг шилдэг бүтээлээрээ 1975 онд БНМАУ-ын төрийн шагнал хүртэн ардын уран зохиолч цол шагнуулжээ.
  12. 12. Зохиолч Содномбалжирын Буяннэмэх Зохиолч С.Буяннэмэх 1901 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт малчин эмэгтэй Тумын гэрт төржээ. Тэрээр 9 наснаа Ашинга гэдэг хүнээр бичиг үсэг заалгасан бөгөөд ардын хувьсгал мандахын босгон дээр “Таван мөнгө хүрэхгүй үнээр Түмэн ардаа худалдсан халхын ноёд” гэсэн шүлэг нь түүний анхны зохиол нь байлаа. Мөн “Залуучуудын дуу”, “Монгол интернационал”, “Гайхамшигт учрал”, “Алсыг зорьсон алтан загас”, “Харанхуй засаг” зэрэг олон зохиол туурвижээ.
  13. 13. Зохиолч Бөхийн Бааст 1921.9.10 нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1964 онд Москвад М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгссөн. 1936 оноос уран зохиол бичиж эхэлсэн. 1966 онд “Намрын уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор” “Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цол авсан.
  14. 14. Зохиолч Пунцагийн Бадарч Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны 8 сарын 17нд төржээ. 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ. 1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд АУ зохиолч цол хvртжээ.
  15. 15. Зохиолч Шагдарын Дулмаа 1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн.1954 онд МУИС, 1958 онд ЗХУ -ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН- ын дээд сургууль төгссөн. "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо МЗЭ -ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд авчээ.
  16. 16. Зохиолч Чадраабалын Лодойдамба 1917.08.20 нд Говь-Алтай аймгийн Түмэн суманд Туульчийн гэр бүлд төрсөн. 1954 онд МУИС төгссөн. 1959 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн шинжлэх ухааны академийн аспирантурт суралцаж урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1954 онд "Алтайд" роман, "Манай сургуулийнхан туужаараа, 1971 онд "Тунгалаг Тамир" романаар төрийн шагнал хүртсэн.
  17. 17. Зохиолч Бавуугийн Лхагвасүрэн Төв аймгийн Өнжүүл суманд 1945.11.25 нд төрсөн1963 онд Худалдааны техникум төгссөн. 1990- 1992 онд МЗЭ -ийн дарга байсан. "Уянгын тойрог" "Цагаан тэнхлэг" номоороо 1990 онд төрийн шагнал, 1998 онд СГЗ цол, 2003 онд ардын уран зохиолч цол авчээ. Яруу найргаас гадна драмын болон хүүхдийн жүжгийн зохиол, кино зохиол бүжгийн болон дуулалт жүжгийн цомнол мөн маш олон дууны шүлэг бичжээ.
  18. 18. Зохиолч Тангадын Галсан 1932 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 1960 онд МУИС төгссөн. 1957 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1960-аад оны дунд үеэс түүний зохиол бүтээл хаагдан хэлмэгдэж явсан.1990 онд "Өнөр хүний зүрх" номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2000 онд Б.Ренчингийн нэрэмжит шагнал, 2003 онд СГЗ, 2005 онд АУЗ цол авчээ
  19. 19. Зохиолч Жагдалын Лхагва Жагдалын Лхагва 1942 оны 03-р сарын 18нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар Санжмятав,Жагдал нарын хоёр дохь хүү болон мэндэлжээ. 1951-1958 онд Хөвсгөл сумын 7 жилийн дунд сургуульд, 1958-1961 онд Сайншандын 10 жилийн дунд сургуульд,1992 -1997 онуудад “Үнэн” сонин болон “Бодлын солбицол” сонинд утга зохиолын ажилтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1970 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон байна. Ж. Лхагвын уран бүтээлийг төр засгаас үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал,Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 1995 оны “Утгын чимэг” наадмын тэргүүн байрын шагнал тус тус хүртэж байжээ.
  20. 20. Зохиолч Донровын Намдаг 1911 оны 10 сарын 20нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 1964 онд Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1962 онд "Цаг төрийн үймээн" романаар, 1983 онд "Ээдрээ", "Оролмаа эх" жүжгийн зохиолоор төрийн шагнал, 1969 онд "Наян чулууны ой" жүжгийн зохиолоор МЗЭ - ийн шагнал, 1971 онд УГЗ цол хүртсэн. Тэрээр Монголын үндэсний театрыг үүсгэн байгуулалцсан. Мөн бичихийн хажуугаар гэрийн шавь сургууль байгуулж жүжгийн зохиолч шавь төрүүлж байжээ.
  21. 21. Зохиолч Данзангийн Нямсүрэн Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн 1949 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Хужиртын гол” гэдэг газар төржээ.Бага, дунд, Багшийн сургууль төгсч, ардын цэргийн албыг хаан, Дорнодын Эрээнцавын төмөр замын өртөөнд амьдран бүтээлээ туурвиж байлаа. Тэрбээр нэгэн цагт хорьдугаар зууны сод билэгт хүү О.Дашбалбарын багш нь байж, хожим нэг өдөр мөнөөх шавь нь Монголын утга зохиолын ижил олон нөхөдтэй нь түүнийг учруулсан юм. Д.Нямсүрэн он он жил аглаг тайгад сууж олон дэвтэр шүлэг бичиж олон жил дарсан шүлгийнхээ охь дээжийг уншигчиддаа дэлгэн “Сэтгэлийн байгал”, “Хаврын урсгал”, “Миний шүлгийн хүүхнүүд”, “Аглагхан талаасаа” зэрэг номуудаа бичсэн билээ.
  22. 22. Зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн Монгол улсын төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн нь 1938.02.20нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. 1962 онд УБИС төгссөн. 1958 оноос эхлэн уран бүтээлээ эхэлсэнбөгөөд “Хүний тухай дууль”, “Бүргэдийн дууль”, “Гал”, “Хүслийн зарлиг”, “Цэцгийн хувь” зэрэг шүлэг, найраглалын ном, “Чин хайрын өргөл” “Уран захидлын хариу”, “Зууны цэцэг”, “Тавилан” зэрэг туужийн 20 гаруй ном хэвлүүлжээ. “Өшөө”, “Шувууны хараал” зэрэг хүн байгалийн харьцааны тухай өгүүллэгүүд нь уншигчдын таашаал хүлээсэн юм. 1989 онд төрийн шагнал, 1973 онд МЗЭ шагнал хүртсэн.
  23. 23. Зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай 1940 оны 7-р сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1978 онд "Халуун зуны сүүдэр" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002 онд “Алтан-Өд”, 2003 онд “Болор цом” наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд “Алтан өд” шагнал авч байсан
  24. 24. Зохиолч Дөнгөтийн Цоодол 1944.2.7 нд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд намын дээд сургууль төгссөн. 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1982 онд "Тогоруун цуваа" номоороо МЗЭ-н шагнал авсан. 1996 онд "Нутгийн зургаан өнгө" "Он жил" ном, "Тэнэг" "Харамчийнхан" дуулиараа төрийн шагнал 2005 онд соёлын гавьяат зүтгэлтэн авсан.
  25. 25. Зохиолч Мишигийн Цэдэндорж Монголын нэрт яруу найрагч, орчуулагч М.Цэдэндорж нь 1932 онд Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт төржээ. 1953 оноос уран бутээлийн гараагаа эхэлсэн бөгөөд “Алаг тууж”, “Хамгийн ядуу, хамгийн баян”, “Сувд эрдэнийн хэлхээ”, “Бурхантын хөндийд бурхад нь ирэв”, “Жаран алтан эрдэнэс” зэрэг өгүүллэг, найрууллын түүвэр, 1964 онд “Морин хуур” шүлгээ бичсэн, 1970 оны орчим Зөвлөлтийн шилдэг яруу найраг орчуулгын 2 боть ном гаргасан.1982 онд (50 нас) таалал болсон
  26. 26. Зохиолч Ренчиний Чойном 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.1956 онд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв. “Хүн” гэдэг шүлэглэсэн роман Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлд нийтлэгдэж байсан юм.
  27. 27. Зохиолч Сэнгийн Эрдэнэ Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. 1965 онд "Малын хөлийн тоос", "Чулуут голын цуурай" зохиолоороо төрийн шагнал, 1976 онд "Лодойхүүгийн зан", "Үхэж болохгүй орчлон", "Зохиолч далай хоёрын хүүрнэл" найрууллаараа МЗЭ-ийн шагнал, 1994 онд АУЗ цол авчээ. Мөн Сүхбаатарын одон авчээ.
  28. 28. Зохиолч Цэрэнтулгын Түмэнбаяр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Арван жилийн 47-р сургуульд бага, дунд боловсрол эзэмшин, Холбооны техникомыг радио электроникийн техник мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан. Нацагдоржийн нэрэмжит шагнал, монголын зохиолчдын эвлэлийн шагнал Төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медаль, Удвал сангийн нэрэмжит шагнал Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд арваад удаа 1-ээс 5-аар байранд орсон.

×