цээгий 24
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

цээгий 24

on

  • 2,491 views

 

Statistics

Views

Total Views
2,491
Views on SlideShare
2,491
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
45
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as OpenOffice

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    цээгий 24 цээгий 24 Presentation Transcript

    • Гар багажаар мод боловсруулах технологи
    • Гар багажаар мод боловсруулах технологи
        Гар багажинд харуул хөрөө,сүх цүүц, өрөм ,өрөвтөл зэрэг шууд боловсруулалтанд хэрэглэгдэх багажууд метр шугам ,харандаа ,рэйсмус,чий ,штангэнциркуль зэрэг хэмжих шалгах багаж хэрэгслүүд орно. Гар багаж хэрэглэхэд тодорхой гарын ур дүй болон туршлага шаардана.Мод модлог материал боловсруулахад ашигладаг гар багажуудыг дараах бүлгүүдэд хувааж үзэж болох юм.Үүнд : - Зорох зориулалттай багажууд - Хуваах , Хэмжих багажууд - Тэлэх хавчих багажууд - Угсрах ба туслах багажууд Туслах багажинд модон ба төмөр алх ,халив , бахь төрөл бүрийн түлхүүр ,хадаас таслах ба сугалах хэрэгсэлүүд ,дэр ба тулгуур мод ,өрөмний эргүүлэг ,хэмжээ тавих хэрэгсэл зэрэг багаж хамаарна.
      ра
    • Хэмжих, шалгах багаж хэрэгсэл
      • Модон материал боловсруулалтын анхны ажиллагаа нь хэмжээ тавилт юм.Энэ нь материал болон бэлдцийн гадаргууд тусгай багажны тусламжтай деталийн овор болон элементийн хэмжээ тавихыг хэлнэ. Мужааны ажилд урт ба өнцгийн хэмжээнүүдийг нарийн хэмжих , шалгах шаардлагатай байдаг. Хэмжээ тавих аргыг хавтгайн ба орон зайн эзэлхүүнт гэж ангилдаг. Хэмжээ тавилтаас деталийг боловсруулах дараагийн бүхий л ажиллагаа шууд хамаарна.
      • Хэмжээ тавилтаар эдлэл хийх жиллагаа эхэлж шалгах ажлаар дуусдаг байна. Йимээс хэмжээс тавилт ба хэмжилт нь эдлэлийг хийж дуусгах хүртэл хамт явагддаг онцлогтой. Хэмжээ тавих дараалал
      • 1. Уртын дагуух хэмжээнүүдийг тавина.
      • 2. Пэрпэндикульяр шулуунуудыг татна.
      • 3. Элементүүдийн хэмжээг тавина.
      • 4. Хэмжээсүүдийг шалгана.
      • Мод боловсруулах багаж хэрэгслээр зөв ажиллаж сурах нь эдлэлийг зөв хийх үндэс болно. Хэмжилтэнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг дотор нь хэмжих шалгах хэмжээ тавих багаж хэрэгсэл гэж ангилж үзэх болох юм.Уртын хэмжээсийн үндсэн нэгж нь метр /м/ юм. Нэг метр гэдэг нь нарны гэрэл вакум орчинд 1/299 798 453 секундын хугацаанд туулах замын урт юм .
      • -0.1=1дициметр/дм/ -0.01м=1сантиметр/см/ -0.001м=1миллиметр/мм/ Мод боловсруулах үйлдвэрлэл бүх хэмжээнүүдийг миллиметрээр (мм) хэмжиж тэмдэглэдэг. Англи хэлээр ярьдаг орнуудад мөн инч хэмээх үндсэн нэгжийг ашигладаг. (1инч=1ямх=25.4)
      • Хийх эдлэлийн үнэн хэмжээг эдлэлийн гадаргуу дээр буулган зурахыг хэмжээс тавих гэнэ. Үүнд хэрэглэгдэх багажуудыг хэмжих багаж хэрэгсэл гэж нэрлэнэ. Харин эдлэл үнэн хэмжээний дагуу хийгдсэн эсэхийг тодорхойлох ажлыг шалгах багажын тусламжтайгаар гүйцэтгэдэг.
    • Өнцөг шалгагч /чий/
        Төрөл бүрийн өнцөг шалгах мөн хэмжээс тавих багажийг чий гэж нэрлэнэ. Чийг мод ба металлаар хийнэ. Мод боловсруулах ажиллагаанд гол төлөв 45 90градусын өнцгийн хэмжилт хийдэг. Үүнд зохицуулан өнцөг шалгагчийг хэд хэдэн янз хийдэг байна. 90 градусын өнцөг шалгагч буюу чий нь хавтгай ба сууртай хоёр янз байдаг. Хавтгай чийний их бие нэг адил зузаантай байна. Хавтгай чийг гол төлөв хайрцаг жаазны буланг шалгахад хэрэглэнэ.
      • Ялангуяа нимгэн жаазны буланг хавтгай чийгээр шалгахад тохиромжтой байдаг. Суурьт чийний нэг тал нөгөөгөөсөө зуззан хийгдсэн байна. Суурьт чийг бэлдцэд хэмжээ тавих ба шалгахад өргөн хэрэглэнэ. Мөн эдлэлийн булан өнцгийг 45 градусаар ташуулж тайрахад хэмжээ тавихад зориулагдсан хэвтэр бүхий чийг өргөн хэрэглэнэ. Эдгээр чийг орлож чадах дурын өнцгөөр байрлуулж болох нугастай чий байна.
    •  
    • Трансфортир
      • 180 градусаар тэнцүү хуваагдсан мод буюу металаар хийсэн өнцөг хэмжих багаж юм.Бэлдцийн гадаргууд өнцгийн хэмжээ тавихад хэрэглэнэ. Нэмэлт шугаман их бие бүхий түүн дээр бэхлэгдсэн градусын хувиар бүхий трансфортир байдаг.Трансфортир нь шугаманд эргээр бэхлэгдсэн байх ба шугам трансфортийн суурийн шулуунтай дурын өнцгөөр байрлах боломжтой байна. Трансфортироор дурын хэмжээний өнцгийг хэмжээний өнцгийг хэмжинэ.
    • Рейсмус (Гүйлгүүрт зуруул)
        Деталын гадаргууд тууш шулуун зураас гаргахад хэрэглэнэ. Рейсмус нь ерийн ба хос гэж хоёр янз байна. Их биеийг нэвт нүхээр шурган гарсан үзүүртээ хадаас бүхий савхны тоо нэг байвал ерийн, хоёр байвал хос зуруулт болно. Рейсмус ашиглан зураас гаргахдаа зуруул, харандаа зэргийг хэрэглэнэ.
    •  
    • Мужааны харандаа
        Модон материалын гадаргууд зураас гаргахад зориулагдсан хатуу хавтгай балтай харандаа байдаг. Шугам болон хэмжээ тавих хэрэгслийн гадаргууд ойртуулах, барзгар гадаргуу дээр удаан зурахад зориулан модны харандааг зориуд зууван дугуй буюу хавтгай хэлбэртэй хийдэг байна.
    •  
    • Штангерциркуль
        Эдлэлийн гадаад ба дотоод гадаргуу нүхний гүн гэсэн гурван хэмжилтийг 0.1-0.01 хүртэл нарийвчлалтай хэмжих багаж юм. Модны зузаан, ховилын өргөн, гүн, цилиндр эдлэлийн диаметр зэргийг хэмжихэд гол төлөв хэрэглэдэг. Штангенциркулын урт нь 200, 400мм гэх мэт янз бүр байдаг. Их уртыг хэмжих зориулалттай 2000мм хүртэлх урттай нарийн хэмжигч бий. Гүйгч дээрх нониусын шатлалыг 49мм уртад 50 ижил нэгжид хуваадаг.
      • Эдгээр шатлалын эсрэг үндсэн шугамын гол шатлал дээр 49 ижил нэгжүүд байрлана. Эхлээд нониусын тэг шатлалаас зүүн тийшээ бүтэн миллиметрүүд уншигдан, төгсгөлд нь баруун тийшээ гол шатлалын зураастай зэрэгцэх зураас хүртэлх хагас хэмжих үзүүлэлтүүдийг хайдаг. Эдгээр үзүүлэлтүүдийг нэмэн нарийвчилсан хэмжээг тогтооно. Орчин үед электрон дэлгэцтэй штангенциркуль бий болсон ба энэ нь 0.01мм хүртэл нарийвчлалтай хэмждэг багаж юм. Хэмжилтийн үзүүлэлтийг дэлгэцнээс уншдаг бөгөөд дараалсан хэмжилтийг тэглэн хийж болно.
    •  
    • Тэгш ус
        Аливаа биет газрын гадаргуу дээр зав тэгш байрласан эсэхийг тэгш усыг ашиглан тогтоодог ба маш мэдрэмтгий багаж юм. Тэгш усны үүрэг асар их юм. Тэгш ус нь овор хэмжээ, хэлбэр дүрсийн хувьд олон янз үйлдвэрлэгдэж байна. Тэгш усыг ашиглахдаа гадаргуу дээр жигд байрласан чадсан эсэхийг анхаарах нь чухал юм.
    •  
    • Хөрөөг солбих ажиллагаа
        Чөлөөтэй хөрөөдөлт хийхийн тулд хөрөөг солбидог. Солбиосгүй хөрөөг бэлдэц зуун хавчих тул боловсруулалт хийхэд төвөгтэй байдаг. Хөрөөний солбилт нь ир төмрийн огтолсон зоргодсыг гаргах, хөрөөг зуурахаас сэргийлэх үүрэгтэй болно. Огтлолын өргөн шүдний солбилтоор тодорхойлогдоно. Шүдний өндрийн 3/1 хэсгийг солбидог ба үнээс их хэмжээгээр солбивол шүд хугарах боловсруулалт жигд биш болох талтай. Хөрөөний шүдийг гараар болон машинаар солбидог. Гараар солбихдоо тусгай бах хэрэглэдэг.
    •  
    • Хөвчит хөрөө
        Хөвчит хөрөөгөөр ганцаараа болон хоёулаа ажиллаж болно. Гол төлөв нэгээр ажиллавал тохиромжтой байдаг. Ир төмрийг сольсноор уран ба жирийн хөрөө болно. Хөвчит хөрөөний ир төмрийг сольсноор ямар ч ажиллагаанд хэрэглэх боломжтой. Хөвчит хөрөөгөөр ажиллах арга барил: Хөвчит хөрөөг гол төлөв, бэлдэц бэлтгэх, тайрах, зүсэх ажиллагаанд өргөн хэрэглэнэ. Хөвчит хөрөөний хажуу шилбэнээс баруун гараар барьж ажилладаг.
      • Зүүн гарын эрхий хуруу хөрөөдөж эхлэх үед хэмжээсний зураасан дээр хөрөөг чиглүүлж хөрөөдөх явцад боловсруулагдаж буй материалыг хөдөлгөөнгүй тогтоож байна. Бүх төрлийн хөрөөгөөр ажиллахын өмнө хөрөөдөх ажиллагаанд бэлтгэдэг. Хөвчит хөрөөнд янз бүрийн шүдтэй ир төмөр байрлуулж болох тул ямар ч ажиллагаанд өргөн хэрэглэнэ.
    •  
    • Хөрөөг ирлэх ажиллагаа
        Хөрөөг ирлэхийн тулд хавчуур багажинд бэхлэнэ. Ирлэх явцад үүсэх сэртэнг огтлолын чиглэлийн дагуу харуулахын тулд шүдийг түлхэлтийн эсрэг хуурайддаг. Хөрөөг ирлэхэд гурвалжин хуурай ашиглана. Дараах шалтгаануудаас болж хөрөө муруй хөрөөдөх болно. Үүнд:
      • Хөрөөний шүдийг солбихоос өмнө ирлэх
      • Солбилт харилцан адилгүй буюу нэг тийш хийгдсэн бол
      • Яр, модон дотор хуримтлагдсан давирхай гэх мэт бодисууд хөрөөний ирийг шахах, мохоох
    •  
    • Гар хөрөө
      • 300-400 мм хүртэл урттай жижиг хэмжээний материал боловсруулхад хэрэглэгдэх хөрөө юм. Гар хөрөө зориулалтаасаа хамааран хэд хэдэн янз байдаг. Гар хөрөө нь их бие ажлын хэсэг бариулаас бүтнэ. Өргөн гар хөрөөний их бие бариул талдаа 160 мм, үзүүртээ 60 мм өргөнтэй 1.5 мм зузаан, 315 мм урттай байна. Өргөн гар хөрөөг бэлдэц бэлтгэх, тайрах, зүсэх, углуурга гаргахад хэрэглэнэ. Нарийн гар хөрөөг дугуй хэлбэртэй эдлэл боловсруулхад хэрэглэнэ.
      • Бэлтцийн голд дугуй хэлбэртэй нүх гаргана гэж үзвэл уг хөрөөний үзүүр орооход нүх өрөмдөж гаргаад түүгээр хөрөөг оруулж ажиллана.
    • Гар харуул түүгээр ажиллах арга барил
      • Харуул нь бэлтцийг хэмжээний дагуу тэгш жигд гадаргуутай болгон боловсруулхад хэрэглэх багаж юм. Гар харуулын тусламжтайгаар бэлтцийг гадаргуугаас нимгэн үеийг хуулан авах замаар өгөгдсөн хэмжээнд хүртэл зорж боловсруулахыг харуулдах ажиллагаа гэнэ. Харуул олон төрлийн зориулалтаар хэрэглэгдэх тул төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг.
      • Бүх төрлийн харуулыг боловсруулалт хийх байдлаар нь богино, эвийн, их гарын харуул гэж ангилга. Харуулын ирний ирлэлтийн өнцөг 25 градус байвал тохиромжтой.
      • Бүх төрлийн харуулыг боловсруулалт хийх байдлаар нь богино, эвийн, их гарын харуул гэж ангилга. Харуулын ирний ирлэлтийн өнцөг 25 градус байвал тохиромжтой.