зөвөлгөө
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

Like this? Share it with your network

Share

зөвөлгөө

on

  • 1,190 views

 

Statistics

Views

Total Views
1,190
Views on SlideShare
1,185
Embed Views
5

Actions

Likes
0
Downloads
10
Comments
0

2 Embeds 5

http://tseegii123.blogmn.net 4
http://www.tseegii123.blogmn.net 1

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as OpenOffice

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

зөвөлгөө Document Transcript

  • 1. Өө рийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал ү зүү лэх вэ Ажил дээрээ хэн нэгэнтэй ам зөрөх, харилцаа муудах, хайртаасаа салах үед таны бие ханиад хүрсэн юм шиг жихүүцдэг үү. Хүн бүр л тийм гэж хариулах байх. Тийм болохоор та үүнийг тохиолдлын нэг зүйл гэж бодож байна уу. Тэгвэл шинжлэх ухаанчид бие болон сэтгэлийн харилцан холбоог нарийн судалсны эцэст энэ бол тохиолдлын зүйл биш хэмээн тогтоожээ. Бид юу мэдэрч байна вэ, ямар байдлаар аливаа зүйлийг хүлээн авч байгаагаас шалтгаалаад бидний сайн сайхан байх эсэх хамаардаг байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа бүтэлгүй ч юм уу зүйлд хариу урвал үзүүлэх чадвар, байдлаас таны тэрхүү ханиад бүр үгдэрч хатгалгаа болох уу, эсвэл хамрын шуухинаа болоод өнгөрөх үү гэдэг шалтгаална гэсэн үг. Тэгвэл таагүй зүйлтэй тохиолдсоны дараа учирдаг ханиад буюу тодруулбал стрессийг хэрхэн дарах вэ. Өөрийнхөө мэдрэмжид хэрхэн хариу урвал үзүүлэх вэ. Амьдралд тохиолдож буй бэрхшээлийг хэрхэн давж туулбал зохилтой вэ. Нэг үгээр хэлбэл, алхам тутам тохиолдож байдаг бэрхшээлийг хэрхэнзүрхэндээ тусгахгүй өнгөрөөж байх вэ.Эрүүл мэндийн шинжлэх ухааны эрдэмтэд “та өөрийнхөө эрүүл байх эсэхийг өөрөө шийдэжбайдаг” гэж хэлдэг. Олон судлаачид, бидний стрессийн эсрэг үзүүлж буй хариу үйлдлээсбидний эрүүл мэнд шалтгаалж байдаг хэмээн нотолсооор ирсэн юм. Стрессээс амархан гарччадсанаар мөнхийн биш юмаа гэхэд бусдаас хамаагүй олон жил залуугаараа явна гэдгийгтэдний зарим судалгаа нотлоод байгаа аж.Одоо эрдэмтдийн хэлээд байгаа санааг энгийнээр тайлбарлая. Бидний тархи болоод дархлалынсистем хоорондоо нягт холбогдсон байдаг аж. Бидний сэтгэл санаанд явагдаж буй нарийнурвалууд бие эрхтэн бүрт нөлөөлдөг гэсэн үг. Сингапурын эрүүл сэтгэхүйн төвийн сэтгэл зүйчэмч Степен Люгийн хэлснээр өөрдөг үзэлтэй хүн гутранги хүнээс урт удаан амьдардаг байна.Өндөр стресст орсон хүн үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад өвчинд хамгийн их нэрвэмтгийбайдаг нь Степен Люгийн судалгаагаар тогтоогджээ.Молекулын эмоциАмерикийн мэдрэлийн эмч, судлаач Кандис Перт, уур унтуу, уйтгар гуниг, хайр дурлал хүнийбиед олон төрлийн бодисыг үүсгэн тэр нь биед ямар нэг байдлаар нөлөөлдөгийг 1980 онысудалгаагаар тогтоосон тухай хэлсэн байдаг. Химийн бодис болох молекулууд амин хүчлийнбогино гинж, өөрөөр хэлбэл пептидүүд ба түүнийг хүлээн авагчууд нь тархинд байрладаг батүүнчлэн ходоод, биеийн булчин, бүх төрлийн булчирхай болон олон чухал том эд эрхтэнднөлөөлж, тэдгээр нь дээрх химийн урвалуудыг хүлээн авч хариу өгөөд завгүй байдаг юм байна.Энэ талын судалгааг ганц мэдрэлийн эмч бус дархлалын мэргэжилтнүүд түүн дотор сэтгэцсудлал, тархи мэдрэл судлал, дархлаа судлал, эм судлал, зан авир судлал, халдварт өвчинсудлал, үе холбогч эд судлалын олон эрдэмтэд оролцон хийж байгаа аж. Тархинаас бие рүүмэдээлэл дамжих үед үүссэн бодис цусаар болон эдээр дамжин биеийн бусад эд эрхтэнд хүрчбайдаг учир ийнхүү өргөн хүрээтэй судлахаас аргагүй гэнэ.
  • 2. Сайн сайхныг авчрах мэдрэмжПенсилваны их сургуулийн эерэг сэтгэл судлалын эцэг гэгддэг олныг танил болсон эрдэмтэнМартин Слегманы бичсэнээр эерэг мэдрэмж өнгөрсөн, одоо, ирээдүйн аль алинд нь судлагдсаариржээ. Эерэг эмоци гэдэгт тааламжтай сайхан мэдрэмж төрөхөөс эхлээд сэтгэл ханамжтайбайх, талархах сэтгэл төрөх, итгэж найдах, өөдрөх байх зэргийг оруулан үздэг байна. Энэ хүнийсудалгаагаар тухайн хүний эерэг эмоцтой байх эсэх нь бусдыг хэр зэрэг хайрладаг, хүнийг хэруучилж чаддаг, ирээдүйдээ хэр зэрэг итгэлтэй, шашин шүтдэг эсэхээс маш их хамаардаг байна.Мөн энэ эрдэмтэн “Би сайн байна, бүх зүйл бүтэмжтэй сайхан байна” гэсэн мэдрэмж болганцхан толгой төдийгүй биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг гэсэн дүгнэлтийггаргасан юм.Сө рө г бодлын хү ч Сөрөг бодол ч мөн оюун ухаантай төдийгүй биеийн байдалтай холбоотой нь гарцаагүй. 2004 онд “The Lancet” гэдэг сэтгүүлд Бразилийн Лондринагийн их сургуулийн судлаачдын хэвлүүлсэн өгүүлэлд архаг стресс болон сэтгэл гутрал нь дархлалын системийн гажуудал хэмээн онцолжээ. Стресс, сэтгэл гутрал нь ямар нэг төрлийн хавдрын эх үүсвэр бий болоход нөлөө үзүүлдэг төдийгүй дархлалын системийг гажуудуулдаг байж болох юм хэмээн дээрх өгүүлэлд бичжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар стресс, бухимдуулж буй зүйлүүд нь хүний “Natural killer cell” хэмээх дархлалын амин чухал эсийн үйл ажиллагааг бууруулдаг байна. Тийм болохоор дархлалын эсүүд туйлдан хавдар үүсдэг байж болох юм гэж эрдэмтэд үзжээ. Түүнээс өмнөх судалгааг хийсэн эрдэмтэд “стресс хариу үйлдэл үзүүлэхдээ санаагаар унадаг, итгэлээ амархан алддаг буюу С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүсийн хавдрын өвчлөлийн байдал хоорондоо тун ойрхон харилцан хамааралтай байгаа нь харагдаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, С төрлийн сэтгэцийн ангилалд орж буй хүмүүс хавдарт илүү өртөмтгий нь судалгаагаар тогтоогдсон гэж ойлгож болохнь.Сэтгэл судлаач Лю судалгааны өгүүлэлдээ, меланхолик темпераментын эмэгтэйчүүд хөхнийхавдарт өртөх нь илүү байдаг гэж эртний Ромын эрдэмтэн Гален бичиж байсан тухай өгүүлсэнбайдаг. Стенфордын их сургуулийн профессор Дэвид Спигл, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэгүзүүлдэг төвөөр үйлчлүүлдэг өвчтөнүүд түүгээр үйлчлүүлдэггүй, холбоо харилцаагүйөвчтөнүүдийг бодвол 18 сараар удаан амьдардаг нь тогтоогдсон тухай судалгаандаа өгүүлсэнбайна. Өөрөөр хэлбэл, өвчнөө тайван хүлээн авч бусадтай нээлттэй ярилцан, дэмжлэг үзүүлэхтөвөөрүйлчлүүлэн адил өвчтөнүүдтэйгээ холбоо харилцаатай байдаг хүмүүс өвчнөөсөө болоодстресст орсон хүмүүсээс жил хагас илүү насалж байгаа хэрэг.Зүрхний эмч нар сэтгэцийн А төрлийн буюу тэсвэр тэвчээр муутай, төвийг сахисан хүмүүсзүрхний шигдээс болох нь олонтаа байдаг гэж дүгнэжээ. Өөртөө байгаадаа сэтгэл ханамжгүй
  • 3. байдаг хүмүүс эрт нас бардаг нь ажиглагдсан гэж эрдэмтэд өгүүлж байна. “Хувийн зан чанарболон нийгмийн сэтгэл зүй” нэртэй сэтгүүлд баяр баясгалантай хүмүүс баяр баясгалангүйхүмүүсээс 6,9 жилээр урт амьдардаг тухай ч бичсэн байна. 2006 онд клиникийн сэтгэл судлаачАнтоний Тон, ерөнхий эмч Ламберт Чан нар Хонконгийн эмч нарын сэтгүүлд бичихдээ,“Харвардын эрэгтэй оюутнуудын дунд хийсэн судалгаагаар сэтгэл гутрамтгай хүмүүсийнөвчлөл өөдрөг хүмүүсийг бодвол нас баралтаар дуусах тохиолдол өндөр байдаг нь тогтоодсон”хэмээн өгүүлсэн байна. Энэ бүхний эцэст, уруу дорой зан чанартай хүмүүсийн дархлал байнгабуурч, өвчин рүү хөтөлж байдаг юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг.Бие болоод тархины химиАвстралийн Технологийн их сургуулийнРоял Мелбурн институт дэх Цогц анагаах ухааны сургуулийн профессор Марк Кохен, “Сэтгэцмэдрэл дархлал судлал бол биеийн цогц хими юм. Хүний бие үүний үр дүн юм” гэжээ. Хүмүүссөрөг урвал буюу стресст орох үед цусны даралт ихсэж, цусан дахь тавган эсүүд илүүнаалдамхай болон, цусны цагаан эсүүд шилжин нүүдэллэж, Кортизол дааврын түвшин өндөрсдөг гэж тэрбээр хэлжээ. Тэгвэл баяр баясгалантай зүйл тохиолдох юм уу, хайр дурлалтайучрах, дасгал хөдөлгөөн хийх юм уу инээвэл хүнээс ялгарах химийн бодисууд дархлалынсистемийг өдөөж, сайхан мэдрэмж төрүүлж байдаг тухай тэрбээр нэмж өгүүлжээ. Ингэхээр табаяр баясгалантай байх, эсэхээ өөрөө шийдэж чадна гэсэн үг.Хоёр гараараа хоёр өөр ая зэрэг тоглодог авъяастанГоц авьяастай хvvхдvvдийг цахилгаантай зvйрлэж болох юм. Нэг удаа хурц гэгч ньгялалзаад л алга болно. Харин хөгжмийн ертөнцөд энэ vзэгдэл арай өөр. Нэртэйхөгжимчдийн гэр бvлд төрсен хvvхдvvд орчныхоо нөлөөн дор төрөлхийн авьяасаа дээдцэгт нь хvртэл хөгжvvлэх нь бий.Хамгийн тод жишээ бол Вольфанг Амадей Моцарт.Авьяаслаг хөгжимчин эцгээрээ анхны хөгжмийн хичээлээ заалгасан тvvний авьяасынтухай дөрвөн настайд нь Австрийн эзэн хаан сонссон. Моцарт зургаан нас хvрээд аав,найман настай эгч хоёрынхоо хамтаар Европ тивээр аялан тоглолт хийжээ. Агуухөгжмийн зохиолч тун ядуу амьдралыг туулсан бөгөөд 35 настайдаа хорвоог орхисонюм. Тэрбээр нас барахаасаа хэдхэн цагийн өмнө ч хөгжмөө зохиосоор байсан гэдэг.Нэг удаа найзууд нь Моцартаас хэрхэн хөгжим зохиодог тухай асуухад тэрбээр өөрөө чмэддэггvй гэсэн байна. "Сэтгэл санаа минь өөдрөг байх vед миний толгойд хөгжмийн аяөөрөө урсаад ирдэг. Би мартахгvйн тулд амандаа аялж байгаад боломж гарангуут ньцаасан дээр буулгадаг" гэжээ.Өөр нэг хөгжмийн суутнаар Чарльз Вселиг нэрлэж болно. Бас л Моцарт шиг гурваннастайдаа л авкяас нь тодорсон. Ямар нэгэн ая сонсуутаа л дууриалган тоглодогбайжээ. Гэтэл энэ хvv хэзээ ч хөгжмийн боловсрол эзэмшиж байгаагvй аж. Тvvнийгдөрвөн нас хvрэхэд эцэг нь Лондоны шилдэг хөгжмийн зохиолч нарт vзvvлэхээраваачжээ. Чарльз 12 настайдаа хамгийн гайхалтай хөгжимчдийн тоонд зvй ёсоортооцогдож байсан.Vvнтэй ижил тvvх нэлээдийг өгvvлж болно. Шопен наймтайдаа анх vзэгчдийн өмнө гарчбайсан бол Вебер 17 настайдаа Бреслаугийн дуурийн театрын удирдаач болсон байжээ.Рихард Штраус, Гайдн нар зургаан наснаасаа хөгжим зохиож эхэлсэн бол ЛэндонРональд хэлд орохоосоо өмнө хөгжим тоглож сурсан байна.
  • 4. Гэвч гоц авьяастай хvvхэд бvр тvvх болдоггvй. Том Блинд хэмээх хар арьст хvугийнталаар зарим нэг толь бичигт дурдсан байдаг. Боолын гэр бvлд төрсен тэрбээр Америктболсон иргэний дайны vеэр амьдарч байсан бөгөөд Том, зvvн баруун гараараа хоёр өөрянзын аяыг төгөлдөр хуур дээр тоглож чаддаг байсан аж. Vvгээр ч зогсохгvй хоёр янзынаяыг хоёр гараараа зэрэг тоглож байхдаа Том гурав дахь аяыг амандаа аялдаг байсангэнэ. Энэ бол ер бусын vзэгдэл.Гоц авъяас нь гэнэт vгvй болжээХөгжмийн авьяастай хvvхдvvд, тооны авьяастнуудаасаа илvv азтай байдаг бололтой.Залуу математикчдын ихэнх яг гялалзах цаг нь ирэхээр л унтрах нь элбэг. Францыналдарт физикч, математикч Ампер багадаа мөн л гоц авьяастай хvvхэд байжээ. Тэрбээрзөвхөн тооны салбарт ч биш ерөнхий мэдлэгийн тvвшин онцгой өндер хvvхэд байсангэнэ. Vеийнхэн нь тоглож байхад жаал хvv толь бичиг унших дуртай байсан бөгөөд олонжилийн дараа ч уншсан зvйлээ тод санадаг нэгэн байжээ.Гэхдээ бvх бяцхан суутнуудын хувь заяа тvvнтэй адил биш.Дээр дурдсан Зера Колберн л гэхэд арав хvрээд гоц авьяасаа алдсан юм. Сургуулийнбосго ч алхаагvй зургаан настайдаа энэ хvv олны өмнө тоо бодож шуугиулдаг байжээ.Математикийн ямар ч хэцvv бодлого бодоход тvvнд дээд тал нь арван секунд лшаардлагатай байсан гэнэ.Зера Колберныг сорьсон бодлогоос сонирхьё л доо. "Бостон Конкорд хотуудын хооронд65 милийн зайтай. Нэг алхмыг хvний хөлийг гурван удаа нийлvvлсэнтэй тэнцэнэ гэжvзвэл энэ хvртэл хэдэн алхам хийх бэ?" арван секундын дараа жаал хvv 114,400 алхамгэсэн vнэн зөв хариулт өгчээ. Гоц авьяастай хvvгээ эцэг нь Англид авчирч тэр vеийнхамгийн нэртэй математикчдаар шалгуулсан байна. Бяцхан суутан маань бvх асуултадзөв хариулт өгсөн төдийгvй тvvний хариултыг тэмдэглэж байсан бичээч, хvvг арай удаанхэлэхийг хvсч байжээ. Зера Колбернтой тохиолдсон бас нэг гайхалтай тохиолдол гэвэл4294 967 297 гэдэг тоо зөвхөн өөртөө юм уу эсвэл нэгд хуваагдана гздгийг тэрбээр нvдирмэхийн зуур баталж чадсан байна. Насанд хvрсэн ердийн сэтгэхvйтэй хvн vvнийгбодохын тулд нэлээд цат зав зарцуулах хэрэгтэй. Зарим нь ч бvр хэчнээн хичээгээд чбодож чадахгvй байх биз. Хvvгээс 48 жилийг минутад шилжvvлвэл хэд вө гэж асуухадхоёрхон секундын дотор зөв хариулт өгчээ. Зөв хариултыг өгөхдөө бvр секундэдшилжvvлж хэлсэн гэдэг. Харамсалтай нь , Европын хамгийн шилдэг эрдэмтдийншалгалтыг наймхан настайдаа давж гарсан тэрбээр хоёр жилийн дараа энэ гоцавьяасаа алдсан юм. Том болсон хойноо Зера Колберн цээжээр биш юм аа гэхэдцаасан дээр бичиж байгаад ч болов vржих, хуваах vйлдэл хийхэд хvндрэлтэй болсонгэдэг.Английн алдартай бяцхан суутнуудын нэг бол 1805 онд төрсен Жорж Биддер. Тэрбээр"тоо боддог хvv" нэрээр адаршсан. Бичиж ч сураагvй дөрвөн настайдаа тvvнийматематикийн онцгой авьяас тодорчээ. Хvмvvс ямар ч тоог боддог авьяасыг нь гайхажэхлэхэд эцэг нь хvvгээ аван аялалд гарлаа. "Минутад 120 дусал дусна гэвэл нэг кубметр багтаамжтай сав хэдэн минутад дvvрэх вэ" гэсэн бодлогыг дөрвөн настай хvvхоёрхон минутын дотор зөв бодож байсан гээд төсөөл дөө.Зера Колберноос ялгаатай нь Жорж Биддер том болсон хойноо авьяасаа гээгээгvйбөгөөд Английн нэртэй инженерvvдийн нэг болсон юм.Тvухэнд гоц авьяастай хvухдуvдийн тухай нэлээдгvй зуйл тэмдэглэн vлдсэн байдаг.Жишээ нь, XXI зуунд Мексикт төрсен Мигель Мантилья хоёр настайдаа "Хэрвээхоёрдугаар сарын дөрвөнд баасан гараг таарсан гэвэл энэ хэдэн он байсан вэ?" гэдэгасуултад хуртэл хариулжчаддаг байсан гэнэ.
  • 5. Букстед хотод 1785 онд төрсен Жорж Ватсон оюун ухааны хомсдолтой нэгэн байсан чтоо бодох гоц авьяастай байжээ. Тэрбээр уншиж, бичиж чаддаггvй ч хамгийн хэцvvбодлогыг бодох талаараа хэнийг ч дагуулдаггvй байсан гэнэ. Мөн тэрбээр тvvхэн vйлявдал болсон ямар нэг өдрийг нэрлэхэд хэдэн оны хэдэн сарын хэдэн, ямар гарагбайсныг тvгдрэлгvй хэлдэг. Хэрвээ энэ vйл явдал тvvнийг төрснөөс хойш болсон болөөрөө тэр өдөр юу хийж байсан, цаг агаар ямар байсныг ч санадаг онцгой ойтогтоолттой нэгэн байжээ.Суут ухаантай зарим хvvхдvvд олон талын авьяастай байх нь ч бий. Жирийн иргэдХейнекений гэр бvлд 1921 онд Кристиан нэртэй хvv төрсен бөгөөд эхийн хэвлийгээсгараад хэдэн цагиин дараа vг хэлж хvмvvсийг айлгасан тvvхтэй. Энэ ер бусын хvvхдийгой хvрсэн хойно нь ном уншиж өгөхөд бvгдийг vг vсэгчлэн цээжилдэг байсан гэнэ.XIX зууны нэрт эдийн засагч, гvн ухаантан Жон Стюарт гурван настайдаа грекээруншдаг байжээ.Тэрбээр арав дөнгөж хvрээд Платон, Демосфений гvн ухааныбvтээлvvдийг ухаж ойлгодог байсан гэнэ.Томас Макалей ч бас гоц авьяастай хvvхэд байжээ. Vе тэнгийнхэн нь дөнгөж vсэгхолбож сурч байхад тэрбээр тvvхэн сэдвээр зохиол бичиж байв. Францын гvн ухаантан,математикч Блез Паскалийн авьяас ч багаас нь тодорчээ. Тэр 12 ч хvрээгvй байхдааавианы дуудлагын ухааны чиглэлээр эрдмийн ажил бичжээ. Паскаль 13 настайдаатооцоолон бодох машин бvтээсэн юм.Манай vеийн бяцхан суутнуудМанай vед ч вундеркинд буюу гоц ухаантай хvvхдvvдийн тухай сонсогддог. ГанешСиттапалам хэмээх долоо настай энэтхэг хvv Их сургуульд элсэж дэлхийн хамгийнзалуу оюутан болсон. Тэрбээр долоо хоногт ганцхан удаа лекцэндээ суудаг ч энэ ньсурлагад нь огтхон ч муугаар нөлөөлдөггvй аж. Энэ хэмнэлээ алдалгvй суралцвалГанеш 13 настайдаа бакалаврын зэрэгтэй болох юм.Орос хvv Павел Коноплевыг зургаан настайд нь IQ нь ер бусын өндәр буюу 169 гэжмэргэжилтнvvд тогтоосон юм. Байгалиас заяасан гоц авьяастай тэрбээр Ломоносовыннэрэмжит физик-математикийн олимпиадын олон удаагийн аварга, эл тэмцээнийхамгийн бага настай оролцогч шагналын эзэн болж байсан. Тэрбээр 14 настайдааЗөвлөлтийн хамгийн анхны компьютерийг зохион бvтээхэд оролцож байсан бөгөөд 1987онд "Наука и жизнь" сэтгvvлд бvтээлээ нийтлvvлж байжээ. Павел 15-тайдаа МосквагийнИх сургуульд элсэж ЗХУ-ын хамгийн залуу оюутан болсон.Хойд хөршид улс төрийн эргэлт гарч ардчилсан сонгууль явагдахад Павел Коноплевсонгуульд нэр дэвшин мөн л хамгийн залуу депутат болжээ. Тэрбээр 2000 онд уушигныартерийн бvлэгнэл гэсэн оноштойгоор нас барсан.Саяхан Орост 11 настай хvv цахилгаангvйгээр ажилладаг хөргөгч, гурван хэмжvvртдvрстэй зурагт зохион бvтээжээ. Тэрбээр өөрийн бvтээлээ Алтайн техникийн Ихсургуулийн эрдэм шинжилгээний хурлын vеэр танилцуулсан бөгөөд эрдэмтэд тvvнийгирээдуйн агуу зохион бvтээгч гэж зөгнөж байна. Эриесто Евгений Санчес Шайда нэртэйэнэ хvvгийн гоц авьяас хоёр настайд нь илэрчээ. Дөнгөж хоёр нас долоон сартайдаауншиж сурсан тэрбээр бас л физик, математикийн салбарт өөрийн гоц авьяасаа сорьдоггэнэ.Иймэрхvv тvvх олныг өгvvлж болно. Хvн өөрийнхөө оюуны чадавхийн дөнгөж 5-10 хувийгл ашигладаг гэдэг. Эдгээр гоц авьяастнууд чадавхиа арай илvv ашиглаж байна уу, эсвэлтэдний ер бусын суу билэг өөр зvйлтэй холбоотой юу гэдгийг эрдэмтэд эцэслэнтайлбарлаж чадахгvй байгаа юм.