Your SlideShare is downloading. ×
эхийн сэтгэл.уран зохиол
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

эхийн сэтгэл.уран зохиол

1,593

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
1,593
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
34
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1.    
  • 2.                                                                                                                                   Пунцагийн Бадарч                   “Эхийн сэтгэл”                     шүлэг   
  • 3. Овог:   Боржигон Эцгийн нэр:   Пунцаг Нэр:   Бадарч Хэзээ, хаана:   1939 онд Төв аймгийн  Баянжаргалан сумын  Төгрөг хэмээх газар төрсөн Уран бүтээлийн гараа:   1960­аад оноос Уран бүтээлээс:   Зургаан мөнгөн мичид,  Есөн эрдэнийн орон, Адуу, Тэмээ Гавьяа шагнал:   1989 онд Д.Нацагдоржийн  нэрэмжит шагнал, “Есөн эрдэнийн орон”  шилдэг шүлгийн номоороо 1998  онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,   2005 онд Ардын уран зохиолч  
  • 4. “Эхийн сэтгэл”   шүлэг                       Шүлгээ маш сайн ухаарч                     ойлгон, ээжийгээ сэтгэлдээ                       төсөөлөн бодоорой.   
  • 5. Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ Сааль сүүндээ дэвэлзсэн ч, Санаа сэтгэл дэгэлзсэн ч Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа. Сайхан шүлэг бичиж гэнээ миний хүү,  Амьтан хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гэнээ миний хүү,  Араажваар дуулж байна лээ Сайн явна гэнээ, миний хүү  Аян замын хүн хэлж байна. Муу явна гэнээ, миний хүү Амны зугаа ярьж байна. Аль нь ч ижийд нь ялгаагүй дээ Амьд яваа чинь л ижийдээ  Aлдар чинь юм биш үү дээ. Ижий нь хүүгээ их л санах юм даа Араг савар хоёроо зөрүүлэн байж бодох юм. Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм. Алгаа, миний хүү алга.   
  • 6. Тэмээ тэмээ цагаан үүлийг  Тэндээ царцтал харлаа. Тэнгэрийн ягаан хаяаг  Цав суутал ширтлээ Хүний хүү ижийдээ ирж гэнээ,  Гол усаар л нэг найр наадам. Минийх болохоор шоронд орж гэнэ,  Голыг минь гогодон хэлж байна. Аа яадгийн ороо л биз,  Гадагшаа гэж би хүүгээ өмөөрлөө. Ам нь цангаж байгаа даа,  Дотогшоо би өмөлзлөө. Миний хүү чинь ижийгээ  Гал шиг залуухан явахад Үсэрсэн оч минь юм шүү дээ. Миний хүү чинь ижийгээ  Ганц бие зандан явахад  Тасарсан навч минь юм шүү дээ  Алаг бөмбөл эрдэнэ алган дээр байна гэж Зөгнүүлж ирсэн ганц үр минь юмсан.   
  • 7. Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл залгичихлаа гэж  Зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан даа. Ядаж яваа юм бол миний хүү тэнд байгаад яах нь вэ дээ, Ядарч яваа юм бол миний хүү тэнэж яваад юухэв дээ Ижийдээ л хүрээд ир. Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг  Хөх толгойтой хөгшин муу хүү минь  Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх  Мяндас цагаан хүү минь, ижийдээ ирээ. Хөхөөрөө чамайг даллая, Үхэхээрээ чамайг айлгая  Миний хүү ижийдээ ирээ. Ухаантайдаа миний хүү хурай, хурай, хурай. Унага шиг ижийдээ давхиад ир, миний хүү, гурий, гурий, гурий.    
  • 8. 1. Шүлгийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг,  өгүүлбэрийн доогуур зурна уу? 2. Доогуур нь зурсан үг, өгүүлбэрээр дамжуулан  төрж байгаа сэтгэгдлээ бичнэ үү?3. Хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсгээ уншиж өгөөч. 4. Яагаад энэ хэсэг сэтгэлийг чинь хөдөлгөв?   
  • 9. Та нар “ЭЭЖ”­ийн  тухай ямар дуу,  шүлэг мэдэх вэ?   
  • 10. Эхийн хайр  зурганд хэрхэн  илэрч байна вэ?   
  • 11.    
  • 12.    
  • 13.    
  • 14.    
  • 15.    
  • 16. Гэрийн даалгавар Ээждээ зориулан шүлэг зохиож  ирнэ үү.   

×