Your SlideShare is downloading. ×
Biologi bie daalt
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Biologi bie daalt

7,248
views

Published on


0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total Views
7,248
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0
Actions
Shares
0
Downloads
134
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. 97 ДУГААР СУРГУУЛИЙН ХИМИ БИОЛОГИЙН ЗАНБИЕ ДААЛТСэдэв: Түүхэн хувьсах хөгжилШалгасан: ............................................./ А.Даваацэрэн багш/Шалгасан:............................................../Саруул Дадлагын багш/Гүйцэтгэсэн:………………………........../Б.Мягмарсүрэн 9е ангийн сурагч/Улаанбаатар хот2012 он
  • 2. ГарчигЭволюци, эволюцийн хөгжилЧарльз Дарвин, Дарвины гавьяаДарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ?Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчидЭволюцийн тухай сургаалДарвины өмнөх эволюцийн сургаалЗүйлПопуляциУдамшилШалгаралБи хүүхнүүдэд таалагдаж байна уу?Зах зээл ба хувьсалБусад салбартОрчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соѐл мөн үү?Нүд үүсмэл үү? Зохиомол уу?Бид мичнээс үүсээгүйЭргэцүүлэлАдилтган эрэгцүйлэхүйЭсрэгцэн эрэгцүйлэхүйЭрэгцүүллээс дүгнэхүй
  • 3. Эволюци нь нэг үеэс дараагийн үед шилжих удамших хувьсал юм. "Evolutio" гэдэг ньдээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс улбаатай. Эволюци хэмээх нэр томъѐог анх1762 онд Швейцарийн эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг анх 19-р зууныүед Английн эрдэмтэн Чарльз Дарвин боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаамакроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоѐр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэнбүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыгмикроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээшхи, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйннэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц ньнийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд:1. Эргэлт буцалтгүй процесс2. Биологийн ашигтай шинжийн өөрчлөлт3. Залгамж удамшилд үндсэлдэгЭволюцийн хөгжилЭволюцийн хөгжлийн түүхэн шат нилээд ээдрээтэй байсан. 17-18-р зууны үед биологийн ухаандПРЕФОРМИЗМ-ын сургаал гарч, түүний араас эпигенез, трансфоризм г.м сургаалиуд гарсан.Эволюцийн шинжлэх ухааны хөгжлийг дэвшилтэд хүргэсэн эрдэмтэд бол К.Линней, Ч.Дарвин нарюм.Чарльз Дарвин /1809.02.12-1882.04.19/Байгаль судлагч, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийгболовсруулсан Чарльз Роберт Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэнхотод төржээ. Эцэг Роберт Эразм Дарвин нь эмнэлгийн талын нилээд өргөн мэдлэг, туршлагатай,эх Сусанна Веджвуд нь чинээлэг айлаас гаралтай өвөг эцэг Эразм Дарвин нь эмч, байгаль судлагч,яруу найрагч хүн байв. Ч.Дарвин дунд сургуулиа төгсгөөд Эдинбургийн их сургуулийн анагаахухааны факультетэд элсэн тэндээ хоѐр жил суралцаад Кембриджийн их сургууль уруу шилжинсурчээ. Их сургуулиа төгсөнгүүт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгальсудлагчаар оролцох болж "Бигль" хөлөг онгоцоор таван жил үргэлжилсэн урт судалгаа хийж, 1836онд эргэн иржээ.Дэлхий тойрсон аялал, залуу Дарвины үзэл бодолд онцгой нөлөөлж, амьд байгалийн түүхэнхувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нөр их ажлынх нь урам зоригийгөгсөн байна. 1842 онд эрүүл мэндийн байдлаас Лондонгоос нүүн, ойролцоох Даун хотод шилжинсуурьшиж, тэндээ насан туршаа амьдарч, экспедицийнхээ явцад цуглуулсан ургамал, амьтныаймгийн эртний болоод тухайн үед үл мэдэгдэж байсан асар их олдвор, геологийн эрдэс, чулуулгаасудлан шинжилжээ. 1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлүүлж түүндээ өмнөд Америкболон арлын олон янзын амьтад, түүний дотроос Галапагоссын арлаас олсон гүрвэл, яст мэлхий,ээрүүл хошуут шувуу зэргийн тухай анх удаа шинжлэх ухаанд мэдээлсэн байна. Тэрчлэн энэбүтээлдээ геологийн асуудал, өмнөт Америкийн индейчүүд, хар арьстнуудын нийгэм-улс төрийнамьдралын байдлыг хүртэл тусгажээ.Тэрээр 1837 оноос зүйлийн үүслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Түүний гол үзэлсанаа бүрэлдэх, эцсийн дүгнэлт тодорхойлолтоо гаргах ажил үндсэндээ хорин жил үргэлжилж 1859онд "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэрмэнд үлдэх нь" гэсэн суут бүтээлээ 50 насандаа бичиж дуусгажээ. 1859 оны 11 дүгээр сарын 24-ныөдөр 1250 ширхэг хэвлэгдсэн энэ ном нь өдөртөө борлогдсон гэдэг билээ. Тэр өдрөөс хойшдэлхийн олон хэл дээр хэвлэгдэж сонгодог бүтээлийн нэг болсон юм.Ийнхүү Чарльз Дарвин нь байгаль судлагч ухаантан мэргэд, эрдэмтэд төдийгүй, жирийн хүмүүсийнбодол санааг эзэмдэж ирсэн, тайлбарлах, зөв хариулахад нэн төвөгтэй асуудал болох амьд биебуюу амьдралынхөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу өгсөн юм.
  • 4. Аугаа их эрдэмтэн 1882 оны 4 сарын 19-нд 73 насандаа тэнгэрт хальжээ. Түүний шарилыгсуутнууд, дээдсүүдийг оршуулдаг Вестминстерсийн сүмд хүндэтгэлтэйтээр залжээ. Сүмийн хойдхэсэгт аугаа их Ньютоны шарилаас хэдхэн алхмын зайд оршуулсан агаад хананд нь их эрдэмтнийтэргүүний товгор сийлмэлийг үйлдэж “Дүрсийн үүсэл” болон байгалийн шинжлэлийн бусад олонномыг зохиогч Чарльз Дарвин” хэмээн дармалдан бичжээ.Дарвины гавьяаХүмүүс мал өсгөж, ургамал тарьж ургуулахдаа байнга ашигтай сайн тал руу нь бодож, шалгарууланөсгөж үржүүлдэг байна. Ийм шалгаруулалтыг Дарвин зориудын шалгарал гэж нэрлэв. Басшалгарал, хувьсал нь байгалийн нөхцөлд явагддаг бөгөөд түүнийг байгалийн шалгарал хэмээжээ.Дарвинаас түрүүнд Францын эрдэмтэн Жан Ломарк хувьслын тухай онолыг гаргаж тавьсан боловчнотолгоотой материалаар илрүүлж чадаагүй юмаа. Харин Дарвин хувьслын шалтгаан болохбайгалийн сонгон шалгарлын учрыг үнэмшилтэйнотолж, өөрийн дэвшүүлсэн таамаглалаа баталжчадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяабайгуулав. Дарвины онол нь хүн, байгалийн тухайойлголтуудыг үндсээр нь өөрчлөв. Энэ ертөнцөдхүний эзэлж байгаа байр суурийн тухай хүнтөрөлхтний үзэл бодлыг өөрчилж чадсанд Дарвинынээлтийн ач холбогдол оршдог билээ.Дарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ?Дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгальсудлаачаар оролцож, “Бигль” хөлөг онгоцоор таванжил аялсан залуу Дарвин 1836 онд Англид эргэниржээ. Тэрээр төрлийн өөрчлөлтийн тухай бичижэхэлсэн боловч юунаас болоод өөрчлөгддөгийгтайлбарлаж чадахгүй байлаа. Английн эдийн засагчТомас Роберт Мальтусын “Хүн ам зүйн хуулийнтухай” өгүүллийг уншаад түүнд нэгэн шинэ санааорж иржээ. Хүнсний хангамж нөхцөл сайжрахынхэрээр хүн ам өсдөг, хүн ам хэт их өсөөд ирмэгцөлсгөлөн, өвчин тахал, эсвэл дайн байлдаан зэрэгнийгмийн үзэгдэл гаарч хүн амын тоо буурахадхүргэдэг гэж Мальтус үзжээ. Энэхүү санааг ургамаламьтан дээр ашиглан хувьслын онолынхоо санаагДарвин гаргаж авчээ. Улмаар хорин жил үүнийгээнотлохын тулд амьтны анатоми, биологиорсудалгаа идэвхитэй хийсэн байна. 1857 онд английнбиологич Альфред Рассел түүнд нэгэн өгүүллээ ирүүлсэн нь түүний санаатай яв цав тохирчбайжээ. Ингээд Валласийн өгүүлэл Дарвины өөрийн зүйлийн үүслийн онолынхоо товчийг байгальсудлаачдын Линнейн нийгэмлэгт танилцуулжээ. Дарвин энэ санааны анхдагч гэдгийг тэд хүлээнзөвшөөрчээ. Үүслийн онолоо гаргахад нь Галапагосын арал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эхгазраас алс энэ аралд цөөн төрлийн амьтан амьдардаг ч нэг төрлийн амьтны олон зүйл байдаг ньтүүний анхаарлыг ихэд татжээ. Арал бүр дээр өөр өөр хуягтай аварга яст мэлхий амьдардаг байв.Уран жиргээ шувуу гэхэд л 13 зүйл байжээ. Дарвины гэж нэрлэгдсэн эдгээр шувууд нь идэж буйхоол, байршиж буй газартаа зохицон өөрчлөгдөж ирсэн байжээ. Фольклэндийн арал дээр ч мөнадил зүйл ажиглагджээ. Ингээд энэ бүхнээ судалж боловсруулсаар 20 жилийн дараа тэр онолоогаргажээ.Нэг төрлийн доторхи генетикийн өөрчлөлтөөрхувьсах замаар, үр төл нь хэт илүүдсэн, альэсвэл орчиндоо хамгийн сайн зохицсон нь шилэгдэх гэсэн энэ гурван нөхцөл бүрэлдсэнээр шинэтөрөл зүйл үүснэ гэж Дарвин үздэг.
  • 5. Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчидДарвины онол гармагц л ялангуяа христчүүдийн зүгээс маш их шүүмжилж эхэлжээ. АНУ-дөнөөдөр ч Дарвины онолыг заадаггүй сургууль байсаар байгаа. Беркли дэх Калифорнийн ихсургуульд биохимээр суралцаад, одоо хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Дуань Т.Гиш „Хүнийгэхлээд бурхан бүтээсэн“ гэж үздэг. Гэтэл АНУ-ын үндсэн хуулийн шүүх төр, шашин хоѐрыг нэгэнттусгаарласан тул бурхан бүхнийг бүтээсэн гэж дунд сургуульд зааж болохгүй хэмээн хуульчилжээ.Гэвч сүүлийн үед Дарвины онолыг үгүйсгэгчид АНУ-д олширч зарим газар түүний онолын тухайхичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ч хассан байна. Зарим хүн үүнийг либералүзлийн эсрэг тэмцлийн зэвсэг болон ашигладаг байна. Тухайлбал, Канзасын нэгэн Баптист ламТерри Фокс “Вашингтон Пост”-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Хувьслын онолд эргэлзэгчидихсэхийн хэрээр либерал үзэл мөхөх болно“ гэж хэлжээ.Тэгвэл Дарвины онолыг эсэргүүцэгчдээс итгэгчид нь илүү олон. Линнейн нийгэмлэгээс Дарвин-Валласе медалийг бий болгож үүслийн онолд хувь нэмрээ оруулсан эрдэмтдийг 50 жил тутамдшалгаруулж шагнадаг ажээ. Анхны алтан медалийн эзэн /1908/ Валласе өөрөө байжээ. Мөнгөнмедалиар нэлээд хэдэн эрдэмтэн шагнуулсан бөгөөд 2009 оноос уг шагналыг жил бүр олгохоорболсон гэнэ.Ч.Дарвины хувьслын онолыг янз бүрийн салбарт тухайлбал түүхийн (Маркс), сэтгэл зүйн(Фрейд) шинжлэх ухаанд ашиглаж ирсэн. Үүний зэрэгцээ эсэргүүцэгчид ч маш олон байсан бөгөөдбүр шүүх цаазаар далайлган хаахыг оролдож байлаа. „Дарвины эсрэг“ анхны шүүх ажиллагаа 1925онд АНУ-д болж Теннесс муж улсын захирагч нь „Библид заасан дагуу хүнийг бурхан бүтээснийгүгүйсгэж, хүнийг доод төрлийн амьтнаас үүссэн мэтээр үзүүлэх аливаа оролдлогыг“ хориглоххуулинд гарын үсэг зуржээ. Үүнийг зөрчсөн сургуулиуд 100-500 ам.доллараар торгуулахаар болжээ.Ердөө л хоѐр сарын дараа анхны шүүх хурал болж Дэйтон хэмээх жижигхэн хотын багш ДжонСкоупс 100 доллараар торгуулж байв. Энэ хуулийг 1967 онд цуцалжээ. АНУ-ын бусад мужулсуудад гаргасан ижил төстэй хуулиуд сургуульд шашны үзэл баримтлал зааж болохгүй гэсэнАНУ-ын үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цуцлагдсан байна. Дарвины онолыг сургуульдзаахыг болиулах хэрэгтэй гэж Италийн боловсролын сайд Летици Моратти 2004 оны дөрөвдүгээрсард мэдэгдсэнээс болж жинхэнэ үндэсний хэмжээний хямрал гарахад хүрч байв. Сайд саналаасаататгалзахаас аргагүй байдалд орж яаралтай арга хэмжээ аван 1996 онд Нобелийн шагнал авсанэрдэмтэн Рито Леви - Монтальчинигаар ахлуулсан сургуулийн программыг шинэчлэх комисс хүртэлбайгуулж байлаа.Бельградын их сургуулийн хэлний факультетийн профессор, Сербийн гэгээрлийн сайд ЛилянЧолич 2004 оны есдүгээр сард дунд сургуулийн наймдугаар ангийн хичээлийн программаасзүйлийн үүслийн тухай Дарвины онолыг хасах тушаал гаргасан нь Сербийн багш, сурганхүмүүжүүлэгчдийн дунд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Хэд хэдэн томоохон намууд үүнийгэсэргүүцэж „Дарвины шинжлэх ухааны онолыг шашны суртлаар солих нь“ улс орны хөгжлийг зуунжилээр хойшлуулах болно гэж мэдэгдэцгээж байв. Л.Чолич энэ онолыг ямар хэлбэрээр, ямарнасны хүүхдүүдэд заах тухай ярьсныг маань буруу ойлгосон байна гэж тайлбарлан өөрийгөө аварчбайлаа.2005 онд Туркийн Мерсин хотын таван багш Дарвины онолын тухай хичээлдээ оруулсны төлөөшийтгүүлж байв. Мичиганы их сургуулийн судалгаагаар АНУ-ын иргэдийн зургаан хүн тутмын нэг ньДарвины онолд итгэдэг гэсэн судалгаа гарчээ. Орост энэ үзүүлэлт 24% байхад Япон, Исланд, Дани,Швед болон Францад энэ үзүүлэлт 80%-д хүрдэг. Америкчуудын 30% нь Дарвины онолыг эрсэсэргүүцдэг бол энэ тоо Европт хоѐр дахин бага.Дарвины онолын талаар, түүний боловсруулсан энэ сургааль нийгмийн бусад салбарт хэрхэнтусгалаа олж, нөлөөлж ирсэн тухай олон талаас нь авч үзэж байгаа асуудал нь түүний бүтээл мөнхюм гэдгийг харуулж байна. Ямар нэгэн байдлаар буруу зөв хэмээн шүүмжилж маргаан өрнөжбайгаа явдал бол амьд байгаа, хөгжиж байгаагийн шинж юм. Тэгэхээр энэ бол биднээс хэтрээдалга болсон зүйл биш, өдөр тутмын амьдралд байдаг, урагшлах уу, эс урагшлах уу гэдгийг шийдэжбайдаг чухал хүчин зүйл юм байна.
  • 6. Эволюцийн тухай сургаалАмьд биеийн түүхэн хувьсах хөгжлийг судалдаг шинжлэх ухааныг эволюци гэдэг. Дэлхий дээрхамьд биес хэрхэн үүсч, хэрхэн хувирч хөгжсөн, хэрхэн орчиндоо зохицож ирсэн болохыг эволюцийншинжлэх ухааны онолоор тайлбарлана. Эволюцийн тухай сургаалыг 2 үед хувааж үздэг.· Дарвины өмнөх эволюцийн сургаал· Дарвины сургаалДарвины өмнөх эволюцийн сургаалХүн төрөлхтөн эрт дээр үеэс амьд биеийн гарал үүслийг сонирхон судалж байсан боловчтэдгээрийн үүсэл хөгжлийг сайтар мэдэхгүйн улмаас амьд биес хувирч өөрчлөгдөхгүй, бурханбүтээсэн, устаж үгүй болохгүй гэсэн ойлголттой байв. Тэр үед ертөнцийг үзэх “метафизик” үзэлноѐрхож байв. Энэ үзэл нь байгаль дахь бүх зүйлс төгс зохицонгуй, хувирч өөрчлөгдөхгүй, тогтонгибөгөөд тэдгээрийг бурхан бүтээсэн тул мөнх юм гэсэн ойлголттой байсан юм. Энэ үеийн голтөлөөлөгчид Шведийн эрдэмтэн Карл Линней, Францын эрдэмтэн Жан Батист Ламарк нар байв.Эдгээр эрдэмтдийн үзэл, сургаал нь эволюцийн гол онол болох тухай Дарвины сургаал гарахадчухал нөлөө үзүүлсэн.К.Линнейн бүтээлийн онцлог· Зүйл гэдэг нэр томъѐог шинжлэх ухаанд анх оруулсан.· Хос нэршлийн зарчмыг боловсруулсан.· Анхны зохиомол ангиллын системийг боловсруулсан.· Метафизик үзлийг дэмждэг байсан.Ж.Б.Ламаркын бүтээлийн онцлог· Биологи гэдэг нэр томъѐог шинжлэх ухаанд анх оруулсан.· Градацийн зарчмыг боловсруулсан. Энэ нь амьд бие энгийнээс нарийн, доод хэлбэрээсболовсронгуй дээд хэлбэр бий болно гэсэн ойлголт.· Эволюцийн анхны онолыг боловсруулсан боловч эволюцийн хөдөлгөгч хүчийг амьд биебүхэнд байдаг “дэвшин сайжрах дотоод эрмэлзлэл” гэж буруу тайлбарласан.· Метафизик үзлийг шүүмжилсэн.Ч.Дарвины сургаалАнглийн эрдэмтэн Чарльз Дарвин амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалаа 1859 онд“Байгалийн шалгарлын замаар зүйл үүсэх нь буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэрмэнд үлдэх нь” хэмээх алдарт бүтээлдээ тусгасан юм. Ч.Дарвины сургаал гарахад тэр үеийннийгэм эдийн засгийн байдал, шинжлэх ухааны хөгжил, “Бигль” хөлөг онгоцоор /1831-1836/ дэлхийгтойрон 5 жил аялан ажиглалт судалгаа, амьтан, ургамлын асар баян цуглуулга хийж ирсэн зэрэг ньихэд нөлөөлсөн юм. Ч.Дарвин аялалаас ирээд 20гаруй жил судалгааны ажлаа хийн амьд биеийнгарал үүсэл, хувьсал хөгжлийн сургаалаа боловсруулсан. Ч.Дарвины бүтээл нь одоо дэлхийн олоноронд “Зүйлийн үүсэл” нэртэйгээр хэвлэгдсэн ба биологийн шинжлэх ухааны гол сургаал болсонхэвээр байна.Ч.Дарвины сургаалын үндсэн заалт:· Зүйлийн гарал үүсэл· Удамшил, хувьсал· Амьдралын төлөө тэмцэл· Байгалийн шалгарлын тухай асуудлууд юм.Ч.Дарвины эволюцийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг зөв тодорхойлсон бөгөөд “Удамших хувьсах дээртулгуурласан байгалийн шалгарал нь эволюцийн хөдөлгөгч хүч юм” гэж тодорхойлжээ. Дарвинысургаал гарснаар биологийн шинжлэх ухаанд шинэ дэвшил гарсан ба биохими, генетик,палонтологи эмбриологи, физиологи, экологи гэх мэт олон шинэ салбар шинжлэх ухаанууд үүсэхэхлэл болсон байна. Дарвины сургаал нь баталгаа нотолгоотой байсан учир нийтийн хүртээлболсон ач холбогдлын хувьд “Эст бүтцийн онол”, “Энерги хадгалагдах хууль”-тай нэгэн адилтүвшинд үнэлэгддэг билээ.
  • 7. ЗүйлБүтэц, үйл ажиллагаа, химийн найрлагаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй үржилд орж,үржих чадвартай үр төл өгдөг, орчны тодорхой нөхцөлд зохилдсон, тодорхой орон нутагт тарханамьдардаг хэсэг бүлэг бодгалийг зүйл гэнэ.Зүйлийг шалгуур шинжээр тодорхойлдог.Шалгуур шинж ОнцлогГенетикийн шалгуур Хромсомын бүтэц, тоо, хэлбэрээр тодорхойлно.Биохимийн шалгуур Уурагт бодисын химийн найрлагаар тодорхойлно.Морфологийн шалгуур Гадаад бүтцийн онцлог байдлаар тодорхойлно.Экологийн шалгуур Амьдрах орчны онцлогоор нь тодорхойлно.Физиологийн шалгуур Үржлийн үеийн зан төрх онцлогоор тодорхойлно.Газарзүйн шалгуур Тархац нутгийн хэмжээгээр тодорхойлно.ПопуляциЗүйлийн оршин тогтнох хэлбэр нь популяци юм. Бүтэц, амьдралын онцлогоороо ижил төсөөтэй,тухайн зүйлийнхээ тархац нутгийн тодорхой хэсэгт амьдардаг бусдаас харьцангуй тусгаарбайдалтай нэгэн зүйлийн хэсэг бүлэг бодгалийг популяци гэнэ. Популяциуд нь үржлийн үеийн зантөрх, үржих хугацааны ялгаагаар тусгаарлагдана.Популяцид удамших хувьсал байнга үүсч, байгалийн шалгарал явагдаж байдаг тул популяци ньэволюцийн нэгж юм. Популяцийг эгэл, экологийн, газарзүйн гэж ангилдаг. Популяцийн үндсэнүзүүлэлт нь төрөлт, үхэл, хорогдол, нягтшил юм. Популяцийн хөдлөл зүйг төрөлт, үхэл, хорогдол,шилжин явагсад, шилжин ирэгсэдээр тодорхойлдог.Популяцийн хөдлөл зүй = (төрөлт+шилжин ирэгсэд)-(үхэл хорогдол+явагсад)УдамшилБиеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдлыг өвөг удмаас үр төлд дамжуулан хадгалах бүхамьд биеийн нийтлэг шинж чанарыг удамшил гэнэ. Үр удам нь эцэг эхтэйгээ төсөөтэй байдагудамшлын учир шалтгаан Дарвины үед их бүдэг байсан. Одоо үед хромсомд байрлах генүүдудамшлын үндэс гэдгийг тогтоосон. Генийн нөлөөгөөр амьд биеийн шинж тэмдэг бүрэлддэг.Бэлгийн үржлийн үед эр, эм бэлгийн эсийн хромсом нэгддэг. Иймээс үр удамд эцэг, эхийн шинжтэмдэг илэрнэ.ХувьсалЗүйлийн доторх бодгалиудын ялгаа буюу шинэ шинж тэмдэг үүсэх амьд биеийн нийтлэг шинжийгхувьсал гэнэ. Хувьсал нь 2 төрөл байна.· Удамшдаг хувьсал· Удамшдаггүй хувьсалШалгаралЗориудын шалгарал:Шалгаруулагч хүчин зүйл нь хүнХүний хэрэгцээ, шаардлагад харьцангуй зохицсон амьд биеүд шалгарч үлддэг.Ургамлын шинэ сорт, амьтны шинэ үүлдэр, бичил биетний шинэ омог үүснэ.Байгалийн шалгарал:Шалгаруулагч хүчин зүйл нь орчны нөхцөлЗүйлийн хувьд ашигтай шинж бүхий, орчны нөхцөлд илүү дасан зохицсон биеүд шалгарч үлддэг.Ургамал, амьтан, бичил биетний шинэ зүйл үүснэ.Амьдралын төлөө тэмцэлБайгаль дээр амьд биеийн хооронд оршин тогтнохын төлөө бий болсон нарийн зүй тогтлыгЧ.Дарвин амьралын төлөө тэмцэл гэж нэрлэсэн байна. Тухайн популяцид төрж буй амьд биеийнтоо толгой ба тэдгээрийн амьдралын хэрэгцээ 2-н хооронд үүсэх үл тохирох байдал нь тэдгээрийгамьдралын төлөөний тэмцэлд шууд хүргэдэг.Амьдралын төлөө тэмцлийн хэлбэрүүд
  • 8. · Зүйл доторх тэмцэл· Зүйл хоорондын тэмцэл· Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэлЗүйлийн доторх тэмцэл - Нэг зүйлийн популяци дахь бодгаль биесийн хооронд явагддаг. Ижилхоол тэжээлтэй, ижил аюул хөнөөлд автагддаг учир энэ тэмцлийн хэлбэр ширүүн болдог.Зүйл хоорондын тэмцэл - Өөр өөр зүйлийн популяцийн хооронд явагддаг. Нэг төрөлд хамаарагдахбуюу нэг ижил экологийн нөхцөлд байгаа зүйлүүдийн хооронд ширүүн явагддаг.Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл- Амьд бие ба гадаад орчны тохиромжгүйнөхцлийн хооронд явагддаг. Амьд бие орчны тохиромжгүй нөхцөлтэй байнга тэмцэж байдаг.Шинжлэх ухаанд тайлагдашгүй, тааж тааварлахынаргагүй олон нууц бий. Түүний чанад нэвтрэхийнтулд, эс бөгөөс тэр бүгдийг олж нээн, асуултынхариуг эзэнтэй болгоѐ гэвэл энэ дэлхийн нас чгүйцэмгүй билээ. Ээдрээ төвөгтэй нарийнгаргалгаа, шинжлэх ухааны онолын асуудлуудыгбидний олонх нь амьдралаас хол тасархай зүйлхэмээн ойлгодог. Төдийлэн өөрт хамаагүй зүйл мэтбоддог. Гэтэл тийм биш юм. Амьдралыг илүү таньжмэдэж, ойлгоход энэ онолууд зайлшгүй хэрэгтэй.Шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд л хүнтөрөлхтний амьдрал илүү тав тухтай, тохилог, уламтөгс төгөлдөр болсоор ирснийг хүлээнзөвшөөрөхөөс аргагүй.Өдөр болгон, алхам тутамд та бидэнд тулгарчбайдаг, бидэнтэй хамт “буцалж” байдаг эгэламьдралаас урган гарсан асуудлын тухай, зайлшгүйярьж зөвлөх ѐстой зовлон бэрхшээлийн талаарарав хоног тутам сэтгүүлийнхээ хуудсаар бидхөндөн тавьж ирсэн билээ. Бидний энэ удаагийнхавтасны сэдэв их өөр. 2009 онд өнгөрөгч мянганыаугаа их эрдэмтний нэг Ч.Дарвины мэндэлсний 200 жил, түүний үндэслэсэн зүйлийн үүслийнонолын 150 жилийн ойг дэлхийн соѐлт хүн төрөлхтөн өргөн хүрээнд тэмдэглэж буй билээ. Дарвиныбүтээл номыг судлан шинжлэх нүсэр ажил өдгөө дэлхий даяар үргэлжилж байна. Хүн төрөлхтнийоюун санааны амьдралын их том утга учир нь үүгээр харагдаж байна ч гэж хэлж болно.Ч.Дарвин амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловс-руулсан билээ. Бид энэ удаа түүний онол зөв буруу байсан эсэх талаар маргах гэсэнгүй. Шинжлэхухааны, албархуу тайлбар дүгнэлт хийхийг ч бас хүссэнгүй. Харин нийгмийн бусад салбарынхандДарвины онол хэрхэн нөлөөлж ирсэн талаар бодит жишээ тайлбар дээр түшиглэн тандсонирхуулахыг зорилоо.Би хүүхнүүдэд таалагдаж байна уу?Санхүүгийн хямралыг эмэгтэйчүүдэд зориулан эрчүүд бий болгосон гэх. Хөрөнгө оруулалтынбанкинд ихэвчлэн эрчүүд ажилладаг нийтлэг жишиг бий. Хүмүүсийн тэр бүр сайн ойлгохгүй, элдэвсанхүүгийн бүтээгдэхүүн бодож олж байхдаа тэд хоѐрхон зүйлд л анхаарч байдаг ажээ. Банк, эсвэлкомпаниа хэчнээн хувийн ашигтай ажиллуулах, үр дүнд нь өөрөө хэдий хэмжээний ашиг орлогоавах вэ гэдэг нь л тэдэнд чухал гэнэ. Чулуун зэвсгийн үеэс эхлээд эрчүүдийн өдрийн бодол шөнийнзүүд нь “Би хүүхнүүдэд таалагдаж байна уу? Надад бусад эрчүүдээс илүү гарах юу байгаа билээ?”гэсэн хоѐр асуулт байв. “Банкирууд ч үүний л төлөө дээрх ажлыг хийж буй гэнэ. Энэ бүхний эцсийнзорилго нь Ч.Дарвины бичсэнчлэн тэсэж үлдэх, шигшигдэн шалгарах, үр удмаа үлдээх явдал юм.
  • 9. Ялгаатай нь орчин үеийн эрчүүд муна барьж гүйхгүй. Харин “эдийн засгаар өрсөлдөн”хүүхнүүдийнхээ төлөө тэмцдэг болсон” хэмээн Америкийн сэтгэл зүйч Геофрэй Миллер бичжээ.Банкируудын үнэтэй машин, хувьцаа, хадгаламж дахь мөнгө, энэ бүхэн нь азарган тахиагаар болзалаа нь юм. Эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийг дэмжих үзэгдэл, энэ бүхэн огт хэрэггүй, тэдхэдийгээр чадах боловч өөрсдөө хүсэхгүй байгаа юм гэж дарвинистууд үздэг байна. Эмэгтэйчүүдсонирхлынхоо дагуу мэргэжил сонгодог бол эрчүүд ахиухан мөнгө олж болох ажлыг илүүд үздэг.Эмэгтэйчүүд цөөн цагаар ажиллах, жижиг авсаархан компани байгуулдаг бол эрчүүд аль болох томлуу тэмүүлдэг. Флоридагийн улсын их сургуулийн профессор Рой Баумайстерийн үзэж байгаагаарэмэгтэйчүүд бусдад дарлагдсанаас юмуу, чадахгүйдээ бус харин гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал ньтөвлөрөөд ажлын эрч нь буурч, эрсдэлтэй алхам хийх дургүй болдог аж. Тиймээс математикч юмуужааз хөгжимчин болох нь ховор гэнэ. Харин эрчүүд аюул ослыг ямагт сөрж явдаг нь нөгөө л анчинэрсийн гени цусанд нь буцалж байдгаас үүдэлтэй. Кэмбрижийн их сургуулийн уураг тархи судлаачЖон Коат “Амжилттай гүйлгээ хийсний дараа залуу брокерүүдийн цусан дахь тестостероны хэмжээнэмэгдэж бүр илүү эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болдог. Тэд ийнхүү хэтэрхий зоримог алхмуудхийсээр эцэстээ нам унадаг. Ийм аюулд орохгүйн тул банкинд эмэгтэйчүүд, нас тогтсон эрчүүдийгтүлхүү ажиллуулах нь зүйтэй” гэж үздэг ажээ.Зах зээл ба хувьсалҮнэмлэхүй үүслийн онол буюу Дарвины биологийн үүслийн онолыг нийгмийн бусад шинжлэхухаанд хэрэглэх санаа эрдэмтдийн анхаарлыг татсаар байдаг. Хүний нийгэмд хамгийн шилдэг ньшалгаран үлдэх тухай үзлийг анх Британийн сэтгэгч Херберт Спенсэр (1820-1903) гаргаж ирсэнбөгөөд энэ нь үндэсний социалист арьсны үзэл болтлоо хөгжиж хүмүүсийг аймаглан устгаж хүнтөрөлхтний түүхэнд багагүй уршиг тарьсан билээ. Биологийн хувьслын адилаар эдийн засгийнсалбарт ч шалгарал явагдаж байна хэмээн энэ бүхний эсрэг тэмцэхийг уриалагсад том эндүүрдэг.Хүн төрөлхтөнд эрх чөлөө хэмээгч байгальд байхгүй давуу чанар бий. Эдийн засгийн тэмцэлдялагдагсад устаж алга болдоггүй, харин ч дахин өндийж өмнөхөөсөө илүү эрч хүчтэйгээр орж ирдэгбайна. Харин байгалийн шалгаралд нэгэнт ялагдсан л бол эргэж сэхдэггүй. Тухайлбал өнгөрсөнзууны 70, 80-аад онд Америкийн зах зээлд гарах гээд бүтэлгүйтэн “Fix it again, Toni” буюу “Дахиад лзасварлахаас, Тони” хэмээн шоолуулж байсан Италийн автомашин үйлдвэрлэгч FIAT концернийжишэээг энд дурдаж болох юм. 2003-2004 онд дампуурлын ирмэгт тулж, бөөн сенсаац дэгдээжбайсан уг концерн өнөөдөр америкийн машин үйлдвэрлэлийн гурван аваргын нэг Крайслэрийгдампуурлаас аврах ганц авралын од нь болчихоод буй. Дэлхийг хамарсан лут компани болтлооөргөжсөн FIAT концерний тухай өнөөгийн хэвлэлүүдэд “Ромын шинэ эзэнт улсыг дахин байгуулахнь” хэмээн бичих болжээ.“Биологи, эдийн засаг хоѐрыг харьцуулах нь тун аюултай” хэмээн Йена дахь Макс Планкхүрээлэнгийн захирал Ульрих Витт мэдэгджээ. Эдийн засгийн өсөлт, хямралыг судлаад капитализмхямралд орсон гэж Карл Маркс (1818-1883) дүгнэсэн бол Дарвины онолыг эдийн засагт хэрэглэжогт болохгүй гэж үздэг байсан Австрийн эдийн засагч эрдэмтэн Ёозеф Шумпетер (1883-1950)“Хямрал нь өсөлт дэвшил, хангалуун амьдралын үндэс болдог. Ажил хэрэгч хүмүүс “илүү шинэ аргабарил нэвтрүүлэх” шаардлагатай болдог” хэмээн үздэг байв. Шинжлэх ухаан технологийн шинэнээлт болгоныг хүн төрөлхтөн тэр даруйд нь амьдралд нэвтрүүлж чаддаггүй шүү дээ.Үйлдвэрлэлийн нэг шинэчлэлийг явуулж байхад (уурын машин, цахилгаан моторын техникийнхувьсгал) өөр шинэчлэлийг зэрэгцүүлэн хийх эдийн засгийн боломж хомс. Гэвч биологитой, өөрөөрхэлбэл Дарвины онолтой харьцуулж үзэх зүйл олон бий. Хүний эд эрхтэн нь хэдэн арван мянгажилийн өмнөөс л ойр орчмоо таньж мэдэхдээ гаргууд сайн байсан боловч даяарчлагдсанэрсдэлийг тооцоход хүрэлцэхгүй. Ийм болохоор даяарчлагдсан санхүү эдийн засгийн нөхцөлд хүнамьдрах тийм ч хялбар бус ажээ.
  • 10. Орчин үеийн эдийн засаг нь хувьслын явцад үүссэн хүний биеэс хамаагүй залуу. Тиймболохоор хүний уураг тархи орчин үеийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэйбайдаг. Ханш өсмөгц тархи амттан үзсэн юм шиг л шунаж эхэлдэг бол ханш унамагц зугтахаа лбоддог. Тиймээс ханшны өөрчлөлтөд сэтгэл хөдлөлөөр биш, хатуу тооцоогоор ажилладаг хүн лмөнгийг олж чаддаг ажээ. Бусдыг хэтэрхий их хайрлах хэрэггүйДарвины онолоор бол хамгийн амиа бодсон нөхдүүд л шалгарлыг давж гарах ѐстой. Гэтэлбодит байдал дээр хар амиа хоохойлогчид тийм ч олон байдаггүй. Танихгүй хүнд ч сэтгэл харамгүйтуслахыг хүсдэг хүн цөөнгүй. Анхнаасаа л хүмүүс отог бүлгээрээ амьдарч эхэлсэн. Бие биенийхээдэмжлэг туслалцааг авч, нэг нь нөгөөдөө найр тавин аж төрж ирсэн. Цюрихийн их сургуулийн эдийнзасагч Эрнст Фээр ямар ч үед тэгш бус байдлын төлөө тэмцэгч олддог. Өөрт хохиролтой байсан чшударга бус нэгнийг шийтгэх аргаа олдгийг туршлагаар нотолжээ. Өөрөөр хэлбэл шударга үнэнийцагдаа зайлшгүй байдаг ажээ. Ердөө цөөхөн ийм хүн байхад л шударга ѐсыг тогтооход хангалттайгэнэ. Хувьслын явцад нэг нь бусдынхаа төлөө амиа золих хүртлээ энэ үзэгдэл хөгжсөн байна.Зэрвэс харахад энэ нь тэнэг хэрэг мэт санагдаж болно оо доо. Үхсэн хүн үр удмаа үлдээж чадахгүй.Гэтэл үүнийг ах дүүсийнхээ төлөө хийдэг байна. Тэд адил гентэй байгаа нь дамжиггүй бөгөөдтэдний удам тасрахгүй ээ гэсэн үг. Байгаль дээр зөгий ийм зарчмаар амьдардаг. Өөрөөр хэлбэлхатан зөгий үр удмаа үлдээж, ажилчин зөгий өөрсдийн бүлийнхээ төлөө амь хайргүй зүтгэдэг шүүдээ. Харамсалтай нь бусдын төлөө гэх энэ үзлийг буруугаар ашиглан өөрийгөө золиослогчтеррористууд гарч ирсэн юм.
  • 11. Бусад салбарт…Биологийн хөгжлийг тайлбарласан Дарвины онолыг бусад салбарт ашиглах санаа эрдэмтдийнанхаарлыг эртнээс татсаар ирсэн. Энэ онолд элдэв томъѐо, хийсвэр үзүүлэлт байдаггүй. Зүгээр лмичний төрлийн нэг амьтан хэрхэн гараа ашиглахгүйгээр явж сурсан бэ гэдгийг маш энгийнээртайлбарлан харуулдаг болохоор хүмүүст ч амархан хүрдэг. 1886 онд химич Уйльям Кроокесхимийн элементийн төрөл зүйлийг “анорганик дарвинизм”-аар тайлбарлах оролдлого хийжээ.Астрофизикт ч ийм оролдлого гарч байсан. Од болон мананцрын хэлбэр, өнгө дүрсийг яагаад чДарвины онолоор тайлбарлаж чадахгүй. Хувьсал нь тодорхой орон зайд физикийн тодорхойхуулиар явагддаг. Харин одны өнгө нь үндсэндээ түүний жингээс л хамаарна. Од үүсэж, сөнөхболовч өндөг гаргана гэж байхгүй болохоор удамшил явагддаггүй байна. Гаригуудын үүслийг чКалифорнийн Лик одон орны газрын Доуглас Лин “шинээр үүсэж байсан гаригийн хэсгүүд ньхоорондоо өрсөлдөн “хоол” болох материалуудаа булаацалдан хүчтэй нь ялан гарч ирсэн” хэмээнДарвины маягаар тайлбарласан байдаг. Шилэн сонголт явагдаж, хүчтэй нь ялж гарсан нь үнэнболовч хувьслын нэг чухал шинж болох удамших улмаар дасан зохицох үзэгдэл явагдаагүй аж.Австралийн физикч Брандон Картер 1973 онд физикийн тогтмолууд тун ялихгүй өөр байсансан болих тэсрэлтийн дараа ертөнц буцан сүйрэх юмуу эсвэл хэт их хурдтай тэлэх байсан. Өөрөөр хэлбэлөнөөгийн энэ амьдрал үүсэхгүй байх байсан гэж үздэг. Гэтэл физикийн тогтмолууд чухам яг л зөвутгаараа байдгийн учир юунд байна гэдэг асуулт зүй ѐсоор гарч ирдэг. Гэхдээ физикийнтогтмолуудын тухай эсвэл нар, дэлхий хоѐрын хоорондын зайны тухай гайхашраад байх хэрэгбайхгүй. Хэрвээ тэр тогтмолууд өөр байсансан бол түүнийг гайхан шогшрох бид өөрсдөө байхгүй лбайх байсан юмдаг. Их тэсрэлт бол олон тэсрэлтийн нэг нь л байсан. Манай одны системээс гаднаөөр маш олон систем бий гэх эрдэмтэд ч цөөнгүй. Үнэндээ бол бид амьдарч байгаа маань үнэн,биднээс гадна амьд ертөнц байгаасай гэсэн мөрөөдөл байдаг нь бодит үнэн. Хэрвээ олон ертөнцзэрэгцэн оршдог бол тэдгээрийн тогтмолууд нь ямар нэг байдлаар холбоотой байх ѐстой болно.Канадын Периметр хүрээлэнгийн Лее Смолин 1997 онд бичсэн “Сансрын амьдрал” номондоо харнүхтэй од мөргөлдөхөд шинэ одны ертөнцийг үүсгэж болно. Хуучин одны тогтмолууд ялигүйөөрчлөгдөж, энэхүү өөрчлөгдсөн тогтмолууд нь шинээр үүсэх ертөнцийн Геном нь болно гэжбичжээ. Квантын онолыг таталцлын онолтой нэгтгэх тухай түүний судалгааны ажлын явцадүүнийгээ илүү сайн тайлбарлаж чадна гэж үзэж байгаа ажээ. Смолины онолыг харинастрофизикчид аль хэдийн няцаасан билээ.Орчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соѐл мөн үү?Америкийн физикч Фримен Дайсон “Гурван тэрбум жил үргэлжлээд Дарвины эрин төгсөжбайна. Хомо сапиенс дэлхийд дангаараа ноѐрхох болсноор төрлийн шалгарал арван мянганжилийн өмнөөс зогссон. Орчин үеийн шалгарлын хөдөлгөгч хүч нь биологи бус харин соѐл” гэдэгттун итгэлтэй байдаг ажээ. Дайсоны хамтрагч болох физикчид, биологчид “Өнгөрөгч 50 жилкомпьютерийн нөлөөнд байсан бол ирэх 50 жил биотехнологийн нөлөөнд байх болно” хэмээн үзэжбайна. Үнэхээр л амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөр хүний биед өөрчлөлт гарч буйгаас бишбайгалийн шалгарлаар өөрчлөгдөн хувьсах тохиолдол гарахаа больсныг бид бүгдээрээ мэднэ.
  • 12. Нүд үүсмэл үү, зохиомол уу?Хүний нүд 2,5 см диаметртэй. Нүдний дотор талд байдаг торлог бүрхүүл хар цагаан өнгийгмэдэрдэг 120 сая савханцар, өнгийг мэдэрдэг зургаан сая лонхонцортой гэнэ. Өөрөөр хэлбэл нүддүрсийг 126 сая цэгээр ялгадаг. Зургийн аппарат найман сая цэгээр (Pixel) дүрсний ялгарлыгтаньдаг.Олон тооны мэдрэлийн судлууд дохиог уураг тархинд дамжуулдаг. Харин яаж зөв газартаахэрэгтэй дохиолол хүрдэг нь тун сонин юм. Төвийн нарийн харааг зохицуулдаг шар толбонд 15000пиксел байдаг бөгөөд эдгээрийн дохиог 120 орчим мэдрэлийн судас дамжуулна. Уураг тархинд энэолон судсаар дамжин очих мэдээллийн өөр өөр холболт үүсэх хувилбар нь 1080 (арвын наянзэрэгт) болно. Ертөнцийн нийт атомын тоо л бараг ийм байдаг гэж байгаа. Төсөөлөхийн аргагүйтом тоо байгаа биз? Гэтэл нүдэнд 15000 ч биш бүр 126’000’000 пиксель байдаг. Тэгэхээр энэ яавчсанамсаргүй үүссэн зүйл биш. Харин агуу их оюун ухаан үүнийг бүтээсэн байх ѐстой. Бусад бүхэрхтэнд ч энэ мөн хамааралтай. Нэг л мэдрэлийн судас буруу мэдээлэл дамжуулбал бидний хөлгар яаж хөдлөх билээ. Ингэхээр хэн нэг оюунлаг хүчин бидний мэдрэлийн системийг бүтээсэн байжтаарах нь ээ дээ.1953 онд Жэймс Ватсон болон Франкис Крик нар ДНК (DNS - Desoxyribonukleinsдure) бүтцийгнээснээр биологид шинэ эрин үеийг авчирсан гэж үздэг. Хүний биеийн 100 триллион эсэнд байдагДНК молекул нь өөртөө тэдгээрийн „бүтэц“-ийг бүрэн хадгалж байдаг. Хүний гадаад хэлбэрээсэхлээд дотоод эрхтэн хүртэл бүх мэдээлэл энд хадгалагддаг. Эдгээр нь нуклеотид гэгч химийнэлэментээр бичигдсэн байдаг. ДНК нь нуклеотидуудын гинжин хэлхээнээс тогтдог бөгөөд аденин(А), цитозин (Ц), гуанин (Г), тимин (Т) гэсэн дөрвөн янзын нуклеотидтой. Аливаа амьтны генетикийнкод нь эдгээр дөрвөн элементийн комбинациас л тогтдог. Хүний биеийн хэмжээ, нүд, арьс, үснийөнгөнөөс гадна биеийн бүтцийн 207 яс, 600 булчин, 100 сая нейрон, 97000 км венийн судас, 100триллион эс гэх мэтээр хүний биеийн бүх мэдээлэл энэхүү дөрвөн нуклеотидоор л тодорхойлогддогбайна. Энэ бүх мэдээллийг хадгалахын тулд бид 500 хуудас бүхий 900 боть ном бичих хэрэгтэйболно. Харин энэ бүх мэдээлэл ердөө л мм-ийн зууны нэгийн хэмжээтэй өчүүхэн ДНК -ийн цөмд
  • 13. хадгалагдаж байдаг нь гайхалтай юм шүү.
  • 14. Бид мичнээс үүсээгүйДарвины онолыг эсэргүүцэгчдээс гадна археологи, палеонтологийн зарим олдворуудыгДарвины онолоор тайлбарлах боломжгүй тохиолдол гарч ирдэг. Хэдэн жилийн өмнө Африкаасхэдэн сая жилийн настай хүүхдийн араг яс олджээ. Бараг орчин үеийн хүнийхтэй адилхан шахуу эдбайв. Толгойн гавалд “ярианы аппарат” гэгддэг яс байсан байна. Дарвины онолоор бол тэр үед хүндүрстэн тэгэхдээ бүр ярьдаг байх ямар ч үндэслэлгүй. Оросын шинжлэх ухааны академийнсурвалжлагч гишүүн, палентологийн хүрээлэнгийн захирал Алексей Розанов неандертальцуудбидний өвөг дээдэс биш, тэд бидний өвөг дээдэстэй нэг үед л амьдарч байж гэдэг нь Гибралтарийнорчим хийсэн малтлагаас тодорхой болсон гэж мэдэгдэв. Крымд хийсэн малтлагаар горилл,шимпанзе зэрэг хүн дүрст мичнүүдийн ДНК нь хүнээс илүү неандерталынхтай төстэй аж. Тэгэхлээрбид яавч сармагчингаас үүсээгүй байх нь. Харин хаанаас бий болсон байх вэ? Дарвины сургаальөнөө хэр нь үүнд ямар ч хариу өгч чадахгүй л байна. Хүний үүслийн модыг зурна гэхэд ямархүндрэлтэй нь дараах баримтуудаас харагдана. Хувьслын онолыг баримтлагчдын үзэж буйгаарAustralopithecus дөрвөөс нэг сая жилийн өмнө, Homo habilis 1,9-1,7 сая жилийн өмнө амьдарчбайсан бол Homo habilis-аас илүү хөгжилтэй байсан гэгдэх Homo rudolfensis 2,5-2,8 жилийн настай,өөрөөр хэлбэл Homo habilis буюу өөрийн өвөгөөс нэг сая жилээр хөгшин. Homo erectus 1,6 - 1,8жилийн өмнө амьдарч байсан гэхээр мөн л өөрийн өвөг Homo habilis-тай нэг үед амьдарч байсанболох нь. Эрдэмтэн Louis Leakey Australopithecus, Homo habilis болон Homo erectus үлдэгдлийгТанзанийн Олдувай мужид нэг доороос олж байжээ. Тэгээд ч эдгээрийн аль алинд бусдаасааялгарах гоц хувьсал байгаагүй аж. Homo erectus ба Homo sapiens ч нэг л үед буюу манай эринээсөмнөх 10000 жилд амьдарч байсан баримт олдсон байна. Өөр нэгэн сонирхолтой баримт дурдъя.Америкийн эрдэмтэд орчин үеийн хүн үүссэн нутаг нь дорнод уртрагийн 12,5 градус, өмнөдөргөргийн 17,5 градуст байсан гэж олж тогтоожээ. Энэ нь баруун өмнөд Африкийн Намиби, ӨАБНУхоѐрын хил дээр байдаг байна. Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн арван жилд Африктивийн оршин суугчдын гений талаар маш өргөн судалгаа хийжээ. Эрдэмтэд орчин үеийн хүмүүст14 өөр өвөг дээдэс байж гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Африкийн орчин үеийн оршинсуугчдын дунд 14 өөр генетикийн бүлгүүд байгааг тогтоожээ. Хүн төрөлхтөн 150-аас хэтрэхгүйхүнтэй Африкийн ганц овогоос үүссэн болохыг математик загвараар бодож гаргажээ. Африкийнуугуул иргэд бусад тивийн оршин суугчдаас харьцангуй олон төрлийн гентэй байгаа нь хүнтөрөлхтний өлгий нутаг гэдгийн нотолгоо юм гэж уг төслийн удирдагч профессор Сара Тишкофмэдэгдэв. Анх 60 мянган жилийн өмнө Африкаас Улаан тэнгисийн орчмоор хүмүүс нүүдэллэнгадагшаа гарсан болохыг ч тогтоожээ.
  • 15. ЭргэцүүлэлДарвинизмыг энэ цаг үеийн үзэл баримтлалын үүднээс буюу өөр өнцгөөс, стандарт буссэтгэлгээгээр ухаж үзвэл энэхүү цогц-нийлэг онол, сургаал нь зөвхөн амьдралын хөгжлийн тухайасуудлыг хамрах бус амьгүй байгаль, улмаар нийгмийн амьдрал, хөгжлийн хууль, зүй тогтолтой ил,далд холбоо шүтэлцээтэй байна. Бүр Дарвины онол эцэслэн боловсрогдохоос өмнө Английн эдийнзасагч, лам Томас. Роберт Мальтус /1766-1834 он/ нэгэн санаагаа гаргасныг түүхэнд Мальтусынонол гэдэг билээ. Тэрээр: "хүн амын хэт өсөлтийг үйлдвэрлэл буюу хэрэгцээний хангамж гүйцэхгүйбайна. Энэ нь капиталист нийгмийн өлсгөлөн, ядуурал, улмаар дайн байлдаан гарах эх үндэс мөн"гэсэн агуулгатай сургаал гаргасан нь тэр үедээ капиталист нийгмийн мөн чанарыг хамгаалсан,шинжлэх ухааны эсрэг, харгис онол хэмээн ихээхэн ад үзэгдэж байсан түүхтэй. Үүнийг Ч.Дарвиныамьдралын төлөө тэмцлийн онолтой харьцуулан нягталж болох бөгөөд үнэхээр хүний үржил /хүнамын өсөлт/ геометрийн дэвшлээр нэмэгдэж байхад, хүнсний үйлдвэрлэл, амьдралын хангамж ньарифметикийн өсөлтөөр явагдвал хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй болжнийгмийн доройлтод хүргэх нь тодорхой. Мальтусын онол нь тухайн үедээ буюу ерөөсөө Марксистсургаалын ноѐрхлын үед харгис хэмээгдэж байсан ч өнөөгийн олон ургальч үзэл, чөлөөтсэтгэлгээний эрин цагт харин ч бодууштай номлол байсан ажээ. Амьд биесийг амьгүй байгалиас,хүнийг амьтнаас, тодорхой хэлбэл хүн дүрст бичний салаа замаас салган үзэх нь манай дэлхийнтүүхэн нөхцөл, бидний танин мэдэхүйн хэмжээнд одоогоор боломжгүй мэт. Мөн хүний нийгмийгбайгалиас салгаж болохгүй нь маргашгүй үнэн.Нийгэм бол амьгүй байгаль, амьд биес, хүн гурвын огтлолцон нэгдсэн матери-энергийн хөгжлийннарийн нийлмэл тогтоц билээ. Нийгмийн үүслийн эх улбаа нь байгалийн хуультай холбоотой гэжбодном. Өөрөөр хэлбэл, байгалийн шалгарал бичийг хөдөлмөр хийхэд, харин хөдөлмөр түүнийгхүн болоход хүргэжээ гэсэн материалист онолын логик агуулгыг бидний ихэнх хүлээн зөвшөөрдөг.Ямартай ч хүний нийгмийн хууль зүй тогтол, байгалийн хуулийн үйлчлэлтэй шууд болоод дамхамааралтай болох нь тодорхой учир байгаль, нийгмийн хөгжлийн ижил төстэй ба эсрэг талыгтаньж мэдэх, анхааран судлах нь эрин цаг үеийн үзэл баримтлалд нийцэлтэй. Иймээс Дарвиныонол, Дарвинизмын үзэл, тодорхойлолтуудыг нийгмийн хөгжлийн хууль, зүй тогтол, бодитбайдалтай зэрэгцүүлэн үзэх, эргэцүүлэн бодох зүйл хөврөх бөгөөд заримаас нь санаагааилэрхийлье.Адилтган эргэцүүлэхүй.Дарвинизмын гол цөм асуудал нь "зүйлийн үүсэл". Эволюцийн онолоор, амьд байгалийн түүхэнхувьсах хөгжлийн гол хөдөлгөгч хүч бол, удамших хувьсалд үндэслэсэн байгалийн шалгарал гэдэг.Тэгвэл үүний адилаар хүний нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь шударга, чөлөөт эдийн засгийнхөгжилд суурилсан зах зээлийн шалгарал билээ. Зүйрлэвээс, байгальд орчин нөхцөлдөө илүүзохицсон бие үр удмаа үлдээж, мэнд үлддэгийн адилаар ардчилсан, зах зээлийн нийгмийнхарилцааны шаардлагад илүү зохицсон хүн /улс орон/ давуу амьдрах, давамгайлан хөгжих, хөгжижбайгаа нь нүдэнд харагдах үнэн биш үү. Дарвины онолд хувьсал, удамшил, шалгарал гэсэн гурвантулгуур ухагдахууныг онцлон авч үздэг.Нийгэмд ч хувьсал-хувьсгал, уламжлал-шинэчлэл, шалгарал-дэвшил гэсэн аналоги ойлголт бий.Эдгээрт адилтгах шинж бүхий үндсэн зүй тогтол байхаас гадна эрс ялгаа бас бий. Жишээ нь,байгалийн шалгарал эргэлт зогсолтгүй нэгэн чиглэлд явдаг бол нийгмийн шалгарал уян хатан ,зохицуулалтаар шийдэгдэж болно, гэх мэт. Дарвинизм амьд биеийн дэвшил / прогресс/, доройтол/регресс гэсэн хөгжлийн үндсэн хоѐр чиглэл; Амьд байгалийн түүхэн хөгжлийн ароморфоз/ амьдбиес бүтэц, амьдралын илүү дээд шатанд гарах/, идиоадаптац / амьд биеийн бүтэц, үйлажиллагааны тогтвортой дасан зохицол /, дегенерац/ амьд биеийн бүтэц, амьдрал хязгаарлагдмалболох, улмаар буурах, мөхөх/ гэсэн гурван гол зам байдаг, эдгээр нь салшгүй нэгдэлтэй бөгөөднэгээс нөгөөд шилжиж хувьсдаг хэмээн заадаг. Энэ нь овог, үндэстний болоод дэлхийн улс
  • 16. орнууудын хөгжил, дэвшил, мандал, буурлын чиг замтай адилхан зүй тогтол мөн гэлтэй. Дарвиныдээрх заалтыг Оросын эрдэмтэн А.Н.Северцов илүү нарийсган хөгжүүлсэний адилаар, нийгмийндэвшил хөгжлийн онол ч даяаршлал, дангаарчлалын зүй ѐсны дагуу улам боловсронгуй болсоорбайна.Дарвины эволюцийн онолоор амьд биеийн түүхэн хувьсах хөгжил нь микроэзолюц, макроэволюцгэсэн хоѐр хувьслын нэгдэлд явагддаг гэдэг. Тэгвэл нийгмийн хөгжлийн микро эдийн засаг,макроэдийн засаг хэмээх маш чухал хүчин зүйл байдаг билээ. Микроэволюцийг зах зээлийн эдийнзасгийн харилцаан дахь гэрийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй, харинмакроэволюцийг том үйлдвэр, корпорацын өсөлт буюу ерөнхийдөө улс орны нийт эдийн засгийнерөнхий үзүүлэлттэй адилтгаж болох билээ. Сүүлийн үед эрдэмтэд мегаэволюц гэсэн ойлголторуулж ирсэн нь өнөөгийн даяарчлагдсан эдийн засгийн бүтэц, тогтоцтой буюу дэлхийн эдийнзасаг гэсэн ойлголттой агаар нэгэн санагдана. Дарвинизмын нэг гол асуудал бол амьд биеийнамьдрал, хөгжилд орчин, орчны нөхцөл, орчны хүчин зүйл гэсэн ойлголтыг онцгойлон авч үздэг юм.Экологи хэмээх шинжлэх ухааны салбар нь биологиос эхлэлтэй билээ. Тэгвэл өнөөдөр орчин,орчны нөхцөл, орчны хүчин зүйл хэмээх биологийн ойлголт нь нийгмийн хөгжлийн олон асуудалтайхолбогдож байна. Харин байгаль ба нийгэм дэх орчин, орчны хүчин зүйлийн үйлчлэх хугацаа,хүрээ, хязгаар, түүнтэй зохилдох зүй тогтол, үр дүн нь эрс өөр билээ. Энэ тухай, дээрхадилтгалуудад хүний ухамсарт үйлдэлтэй холбоотой зарчмын гол ялгаа байдгийг дээр нэгэнтдурдсаныг санана уу. Тухайлбал, амьд биеийн эволюц нь хэдэн миллиард, хүний эволюц нь хэдэнсая жил үргэлжилсэн бөгөөд орчин үеийн хүний иргэншил үүсэн хөгжсөн дөнгөж 7-8-хан мянганжилд л байгаль-дэлхийн унаган төрх хэрхэн алдагдсаар байгааг хүний нийгэмтэй холбон авчүзэхээс аргагүй. Байгаль, нийгмийн хөгжлийн шүтэн барилдлагыг зөв ухаарч зохицуулантэнцвэржүүлэх ѐстойг байгаль өөрөө, хүн төрөлхтөнд хатуу сануулсаар олон зуун жил өнгөрчбайгаа хэдий ч дэлхий даяараа түүний дотроос Монгол орны экологийн нөхцөл ноцтой доройтсоорбайна. Энэ нь нийгмийн экологид хүчтэй үйлчилж эхлэв. Бид яах ѐстой вэ? Дарвинизмын үүднээс:Хэрвээ хүн төрөлхтөн дэлхийг хамарсан эрс сүйрэл, эргэлтэд өртөхгүй бол хүрээлэн байгаа орчин,түүний тэнцвэртэй байдлыг эвдэхгүй хадгалж чадсанаар, хүн амын хэт өсөлтөөс үүдсэн экологийнхямральтг гэтлэн давж улмаар хүний бие махбодын өсөлт нэмэгдэж, наслалт уртсах бүрэнболомжтой гэж болно.Эсрэгцэн эргэцүүлэхүйДарвинизм хөгжлийнхөө 150 жилийн хугацаанд байнгын эсэргүүцэл, сөрөг үзэл сургаалтайзөрчилдсөөр ирсэн. Цаашдаа ч шинэ асуудал тулгарах төлөвтэй. Дарвинизмын эсрэг үзэл,шүүмжлэлийг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж үзсэнийг /А.С.Рубцов. Ч.Д. т. Эволюций. Наука ижизнь. Хуу.49/ үндэслэл болгон авч үзвэл, нэг хүн, аливаа бүхнийг бурхан бүтээсэн гэж үздэгшашны номлол. Үүний гол жишээ бол креационизм буюу бүтээгчийн тухай сургаал юм. Бүтээгчийнтухай номлол нь Христ, ислам, иудын шашны гол үзэл баримтлал бөгөөд шинжлэх ухааны баримт,нотолгоо гаргахад хэцүү. Гэхдээ орчин үеийн байгалийн шинжлэх ухааны зарим томоохонэрдэмтэд энэ үзэл санааг илэрхийлж байгааг анхаарахгүй байх аргагүй. Хоѐр. Дарвинизмын эсрэгхандсан, өөр салбар, өөр шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын дүгнэлтүүд, мөнфилософичид, чөлөөт сэтгэгчдийн үзэл орно. Цөөнгүй эрдэмтэд байгалийн шалгарлын онолыг огтүгүйсгэхгүй ч амьдрал ба хүний үүслийг өөрөөр тайлбарлаж байна. Жишээ нь, Оросын нүдний нэртмэс засалч, анагаах ухааны доктор, профессор, олон улсын шинжлэх ухааны академийн гишүүнЭрнст Мулдашевийн "Бурхадын эрэлд цуврал" / I-ҮI/ номууд, түүний дотроос "Хүн мичнээсүүсээгүй" /орч. М.Пүрэвжав. УБ. 2007 он/ гэдэг номондоо хүн төрөлхтний үүсэл гарлыг огт өөрөөр,шинжлэх ухааны судалгаа, тооцоонд тулгуурлан дэвшүүлсэн нь чухамхүү дуулиан болголоо. ЭрнстМулдашевийн судалгааг НҮБ-ын шинжлэх ухааны академиас санхүүжүүлсэн байгаа юм. Үүнийзэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны ололтод дулдуйдан бичсэн гүн ухаан-шинжлэх ухааны
  • 17. хосолмол агуулгатай ном, товхимол гадаадад төдийгүй манайд урьд хожид байгаагүй ихээрзохиогдож, орчуулагдан хэвлэгдэж, нийтлэгдэх болов.Заримаас дурдахад, гүн ухаанч, зохиолч,доктор Д.Урианхайн бичсэн өгүүлэлүүд, Монголынпсихотроникийн хүрээлэн / хүний сэтгэхүйн эгэл бус чадварыг судалдаг/-гээс гаргаж буй номууд,философич-физикч З.Бат-отгоны өөрийн ба "Хас гурвалжин" клубаас гаргасан номууд, философичН.Сома хатагтай ба Эзотерик / далд ухаан / судлалын төвөөс гаргаж буй цувралууд, судар номынавшигтай лам, хуврагуудын буддын гүн ухааныг сүсэглэн бичсэн сургаал, айлдвар зэргийгдурдахад хангалттай. Энэ бүхэн нь олон ургальч үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг хөгжөөсөн илрэлагаад алиныг нь ч эрс буруутгахгүйгээр гагцхүү шинжлэх ухааны нотолгоог хүлээн суух л үлдэжбайна. Гуравдугаарт Дарвинист эрдэмтдийн шүүмжлэл. Тэд Дарвины онолыг хэдий чинээ энгийн,ойлгомжтой, арвин баялаг баримт, нотолгоогоор батлагдсан ч алдаа мадаггүй байх ѐстой, амьдралмаш нарийн нийлмэл үзэгдэл болохоор орчин үеийн эволюцийн онол түүний хөгжлийн асуудалдулам бүр олон талаас нь гүнзгий хандах хэрэгтэй хэмээн шүүмжлэлтэй ханддаг.Эргэцүүлэлээс дүгнэхүй.Бид чөлөөт сэтгэлгээний эрин зуунд амьдарч байгаадаа бахархнам. Ардчилсан нийгэм, шинжлэхухаан-технологийн дэвшил, хүний оюун сэтгэлгээний гайхамшиг гурав нийлээд хүн төрөлхтнийгнийгмийн хөгжил дэвшил, байгаль-дэлхий, орчлон ертөнцийн далд нууц руу улам бүр хөтөлсөөрбайна. Манай оронд ардчилсан нийгэм тогтносоор зөвхөн түүх-нийгмийн шинжлэх ухааны үзэлбаримтлалд өөрчлөлт ороод зогссонгүй, байгалийн Шинжлэх ухааны салбарт ч гүн гүнзгийшинэчлэл нэвтэрч эхэллээ. Юм бүхнийг туйлын үнэн гэж үзэж болохгүй нь оюун сэтгэлгээний голзарчим болжээ. Марксизм туйлын үнэн биш байсныг, аугаа их эрдэмтэн Ньютоны механикийнхуулиуд, гэрлийн долгионы тухай онол харьцангуй үнэн байсны адилаар бидний цорын ганц үнэнмэт үздэг байсан амьд байгалийн хөгжлийн тухай "байгалийн шалгарал"-ын онол ч шинэ үзэлсанаа, шинэ нээлтээр өөрчлөгдөх нь "бас үнэн" боллоо. Өнөөдөр манай орны бүх ЕБС, биологи,анагаах ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн сургуулиудад Дарвины эволюцийн онолыгсудалж байгаа. Түүний зэрэгцээгээр сурагч, оюутнууд төдийгүй нийгмийн өргөн хүрээ, мэдээлэлийнолон сувгаар танин мэдэхүйгээ тэлж байна.Мэдлэг, мэдээллийг олж авах, шүүн тунгаах, нэгтгэн үзэх арга, хандлагын шинэ цаг үе ирснийгхүлцэн зөвшөөрч буйгаа аугаа их эрдэмтний мэндэлсний 200, эволюцийн онол боловсрогдсоны150 жилийн ойг тохиолдуулан санал бодлоо илэрхийлэн мунхагласныг минь болгооно биз ээ.Юутай ч материализм ба идиализмыг эрс сөргүүлэн тавьдаг үзэл санааны хүлээснээс хүнтөрөлхтөн чөлөөлөгдөж байна... Энэ бүхнийг анзаарснаар, бид, ялангуяа хойч үеэ аливаа асуудалдтуйлшрахгүй хандах үзэл санаагаар төлөвшүүлэх ач тустай юм. Аугаа их эрдэмтэн мэргэд, аугаасэтгэгчдийн оюуны мэлмий тунгалаг байх болтугай.

×