• Like
Xp law
Upcoming SlideShare
Loading in...5
×
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
    Be the first to like this
No Downloads

Views

Total Views
454
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
0

Actions

Shares
Downloads
1
Comments
0
Likes
0

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Windows суулгасны дараа ЗААВАЛ СУУЛГАХ шаардлагатай програмууд гэж бий. Монголчууд тэр аяараа Microsoft фирмийн Windows үйлдлийн системийг ашигладагшүү дээ. Тэгэхээр Windows үйлдлийн систем дээр заавал суулгах шаардлагатай байдагпрограмууд гэж бий. Бараг л стандарт болохоо алдсан програмуудыг ихэнх хэрэглэгчиднийтээрээ хэрэглэдэг тул бүгд мэддэг, хаана ч очсон байж л байдаг, бүгдэд эвтэйхэн байхнь бий. Гэтэл зарим хэрэглэгчид иймэрхүү наад захын хэрэгцээний програмуудыг огтсуулгаагүй эсвэл мэдэхгүй байх нь төвөгтэй байдлыг үүсгэдэг юм. Жишээ нь монголчуудсүүлийн жилүүдэд pdf форматыг өргөнөөр хэрэглэж эхэлсэн бөгөөд баримтуудаа pdf рууихээхэн хөрвүүлж бусдад дамжуулах болсон. Энэ нь фонт арзайх, формат таарахгүй байхгэх мэт олон бэрхшээлийг шийдэж өгдөг нь тодорхой. Гэвч харамсалтай нь pdf уншигчгүйкомпьютер дээр уг файлыг нээж уншиж чадахгүйд хүрч байгаа юм. Ингээд л уг хэрэглэгчбараг л стандарт болсон програмыг суулгаагүй явж байсны гай гарна. Ингээд таныг цоо шинээр худалдаж авсан эсвэл цоо шинээр Windows-ыг нь суулгасанкомпьютертай байгаа гэж бодъѐ. Дөнгөж windows суугаад байгаа тул бараг програмуудбайхгүй. Тэгэхээр ажлаа саадгүй явуулахын тулд компьютерийн өндөр чадвартай хүмүүсямар ямар програмуудыг стандартаар суулгадаг болохыг сонирхоцгооѐ. Энд дурдагдахпрограмууд заавал биш боловч тухайн ангиллын програмыг харин заавал суулгасан байхшаардлагатай байдаг. Жишээ нь архивлах үйлчилгээтэй програмыг заавал суулгах ньтодорхой боловч Winzip, Winrar, 7zip гэсэн програмуудын алийг нь суулгахаа та өөрөөсонгох хэрэгтэй. Энэ материалыг бичихдээ КТ-ын редакцийн ажилтнууд, танил програмчингууд,интернэт дэх хүмүүсийн блогийг ашиглалаа. Заалт 1:
  • 2. Windows XP суулгаж байгаа гэж бодъѐ. Vista нь одоохондоо бүрэн төгс болжчадаагүй, сайжруулсан Service Pack-ууд нь гараагүй байгаа болохоор түүнийг нийтуншигчдадаа санал болгож чадахгүй байна. Windows XP ч гэсэн цагтаа маш муу ажилладагбайсан юм. Ганц удаа тог тасрахад л эвдэрчихдэг байсныг 2002-2003 оны хэрэглэгчидсайн санаж байгаа байх. Харин Service Pack 2 гарснаар Windows XP маань харин чболомжийн найдвартай ажиллагаатай үйлдлийн систем болсон доо. Тэгвэл Vista мааньөнөөхөндөө хэт хүчтэй тоног төхөөрөмж шаарддаг гэсэн шүүмжлэлийг сонсоод байгаа. Windows XP суулгаж байгаа бол Service Pack 2 эсвэл Service Pack 3-тайг ньсуулгаарай. Заалт 2: Windows-өө бүрэн суулгаж дууссан бол шаардлагатай тохиргоонууд болоод бүхий лтоног төхөөрөмж, драйверуудыг таниулна. Тохиргоо гэдэгт хулганын гүйлт, keyboard-ынтохиргоо, монгол хэл, дэлгэцийн нягтшил зэргийг хэлж байгаа юм. Харин драйверуудыгбүгдийг нь зөв зүйтэй таниулж бүрэн ажиллагаанд оруулах шаардлагатай. Мэргэжлийнхүмүүс нэг л драйвер таниагүй асуудалтай байвал сэтгэл амгалан сууж чаддаггүй юм. Та чгэсэн ингэж хандахыг зөвлөж байна. Windows XP нь ихэнх драйверуудыг зөв таньжсуулгаж чаддаг боловч зарим онцгой төхөөрөмжүүд нь өөрийн install-ыг шаарддаг. Таинтернэтээс, install CD-нээс нь эсвэл өмнө нөөцөлж авсан файлуудаас нь олж болох юм. Заалт 3: Энэ бүхний дараа суулгах хамгийн гол програм бол Antivirus-ийн програм юм.Antivirus-ний програмыг дараа суулгана гэж хойшлуулж хэрхэвч болохгүй. Тэр тусмааинтернэтэд холбогдож болохгүй гэдгийг хатуу анхаарч ав. Орчин үеийн вирусүүд нэг лхалдчихвал салж өгдөггүй нойтон хамуунууд байдаг юм шүү. Иймээс анхнаас нь лхамгаалж өгөх нь зүйтэй. Монголчууд Kaspersky-г хамгийн сайн илрүүлдэг (гэхдээ их хатууажиллагаатай) Bitdefender-ийг хамгийн универсаль ажиллагаатай шилдэг, Nod32-ыгхамгийн хөнгөхөн боловч супер ажиллагаатай, Norton Antivirus-ыг нэр хүнд сайтай боловчхэт нүсэр гэж үздэг. Гэвч эдгээр нь бүгд төлбөртэй програмууд гэдгийг та анзаарсан байх.Төрлөөсөө хамаараад 40$-оос дээш үнэтэй байдаг. Магадгүй та крэктэй програм ашиглажболох боловч Kaspersky, Bitdefender зэрэг програмууд нь өөрийгөө албан ѐсоор суусанэсэхийг шалгачихдаг юм. Харин КТ-ын зүгээс танд AVG free edition-ыг санал болгож байна.Боломжийн ажиллагаатай бөгөөд хамгийн гол нь үнэгүй юм. Та бага зэрэг мөнгө нэмжтөлснөөр бүр супер ажиллагаатай болгож болно. КТ-ын CD дээр AVG Free Edition програмбайгаа тул та хүссэнээр суулгах боломжтой. Хэрвээ та компьютераа вирусгүй гэдэгтитгэлгүй байгаа бол програмаа Update хийсний дараа системээ бүрэн шалгуулах хэрэгтэй. Заалт 4: Монголчууд төдийгүй дэлхий даяараа хамгийн өргөн хэрэглэдэг програм бол мэдээжMicrosoft Office юм. Office-ын багц програмууд нь компьютер дээр хийх хамгийн энгийн
  • 3. үйлдлүүдийг багтаасан цогц програмууд билээ. Word бол мэдээж текст редактор, Excel болхүснэгттэй ажилладаг, Powerpoint нь хүн бүхэн ашиглаж болохуйц үзүүлэн таниулахматериал бэлтгэдэг шүү дээ. Office 2003 болон Office 2007 гэсэн сонголт бий. Алиныг ньсонгохоо та өөрөө шийднэ биз дээ. Office 2007 нь зарим ажиллагаа болоод график, нэмэлтдүрслэлүүдийн хувьд их сайжирсан бол Office 2003 нь хамгийн нийтлэг интерфэйстэй,ашиглахад хялбархан гэсэн дүгнэлттэй. Заалт 5: Winrar эсвэл 7zip гэсэн архивын үйлчилгээтэй програмуудыг суулгана. Яагаад гэвэлтанд одоо ч гэсэн архивласан файлуудыг задлах хэрэгцээ гарч байгаа гэж бодож байна.7zip нь үнэгүй гэдгийг сануулъя. Гэхдээ Winrar нь ажиллагааны хувьд илүү гэж заримпрограмчид дүгнэдэг юм шүү. Заалт 6: Windows-ийн зарим жижиг програмуудыг сайжруулах ажиллагаа хийгдэнэ. Windows-тWindows Media, Outlook Express, Notepad, Picture Viewer гэсэн програмууд байдгийг тамэдэх байх. Эдгээр нь наад захын хэрэгцээг хангаж чаддаг боловч нэмэлт функцүүд огтбайдаггүй. Гэтэл эдгээр програмууд нь хүний амьдралд өдөр тутам хичнээн иххэрэглэгддэг гээч. Та амьдралынхаа туршид дутуу хагас юм ашиглахыг хүсэж байна гэжүү? Microsoft-ийнхон уул нь өөрсдөө маш сайн дэд програмуудыг хийж дөнгөх боловчмонополийн хуулиас болоод ингэх аргагүй болдог. Тийм учраас хамгийн энгийнажиллагаатай жижиг програмуудыг Windows-т санал болгодог бололтой. Media Player-ийноронд Winamp болоод Classic Media Player, Outlook Express-ийн оронд Thunderbird, InternetExplorer-ийн оронд Firefox, Picture Viewer-ийн оронд Acdsee эсвэл Picasa2 суулгана. Заалт 7: Интернэтээр аялдаг бол Java, Flash player гэсэн нэмэлт програмын системүүдийгсуулгах хэрэгтэй. Тэртэй тэргүй суулгаж л таараа. Өнөөдөр flash-гүй вэб сайт бараг лбайхгүй шүү дээ. Бас Acrobat Reader эсвэл Foxit Reader суулгах шаардлагатай. Интернэтээсфайл татах шаардлагатай байдаг бол татах ажиллагааг сайжруулсан програм суулгах ньзүйтэй. КТ танд Download Accelerator-ыг санал болгож байна. Заалт 8: Зарим мэргэжлийн програмуудыг суулгах хэрэгтэй. Adobe эсвэл Corel-ийн багцпрограмуудыг суулгахад хэзээ ч илүүдэхгүй. Тэр тусмаа монголчууд Adobe-ийн багцыг иххэрэглэдэг. Photoshop, Indesign гэсэн хослол хаана ч гэсэн хэрэг болох бөгөөд хэрвээсуулгаагүй байвал яг хэрэг болох үед суулгах гэсээр ихээхэн цаг алдах нь бий. Заалт 9: Хэрвээ интернэт хэрэглэдэг бол Firefox суулгасан байж таараа. Firefox-ийнөргөтгөлүүд гээд бүхэл бүтэн багц програмууд бий. Эдгээрийн хүчээр Firefox нь жинхэнэ
  • 4. ид шидийг үзүүлдэг юм. Mouse Gestures, NoScript, Tab Mix Plus, Video Downloader, AdblockPlus, DownloadHelper, DownThemAll, FasterFox, iMacros for Firefox гэх мэтийнөргөтгөлүүдийг суулгаснаар таны интернэт дэх аялал улам л хялбархан болох ньдамжиггүй. Эдгээр өргөтгөлүүдийг суулгах албагүй ч жинхэнэ хэрэглэгчид эдэнгүйгээрбайхын аргагүй болжээ. Та www.mozilla.com хаяг руу ороод л шууд суулгаж болно. Заалт 10: Мэдээж монголчуудын хувьд адаг сүүлд нь Yahoo messenger-ийг дурдах ньгарцаагүй. Бараг илүүц биз дээ. Бас дээрээс нь толь бичгийн програм, монгол үсгийнсистемийг хөрвүүлэх макро, Ангууч програм гэх мэтийг нэрлэж болох юм. Заавал суулгах шаардлагатай гэсний шалтгаан нь яг одоо биш ч гэсэн хэзээ нэгэнцагт хэрэг болох нь тодорхой програмуудыг хэлж байгаа юм. Тэгэхээр Windows суулгах ньтаны хувьд нэг эсвэл хагас өдрийг барсан ажил болж байгаа гэдэг нь эргэлзээгүй. “Ажилхийвэл дуустал давс хийвэл уустал” гэгчээр компьютераа янзлах ажлаа нэгмөсөн дуусгажшаардлагатай програмуудаа бүгдийг нь замбараатай гэгч нь суулгачихсан нь хавьгүй дээрбайдаг. Увуулж цувуулан суулгахаар их зовлонтой байх нь мэдээж.