Your SlideShare is downloading. ×
том улс
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

том улс

3,186
views

Published on


0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
3,186
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
54
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Орос албан ёсоор Оросын Холбооны Улс ньхойд Евразийн орон юм. Орос нь хагасерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах,83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм.Орос нь өргөн уудам нутагтай учирбаруунаас зүүнтийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Белорус, Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад,Монгол, ХойдСолонгос гэх олон улсуудтай хиллэнэ. Мөнусаар зааглагдаж, АНУ-н Альяск муж, Швед, Дани, Турк, Япон улсуудтай ойр оршдог.Орос нь дэлхийн хамгийн том болох17,075,400 ам дөрвөлжин километр газарнутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт143 сая хүнтэй улс юм. Тайлбарлавал,Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлднь, Европын 40 хувийг бүрхдэг,хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг,олон янз байгаль, газрын тогтоц бүхийуудам болно. Мөн дэлхийд эрдэс баялагба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэгусны нөөцөөрөө тэргүүлнэ.
  • 2. Оросууд нь 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартнышашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үедКиевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсыналбат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг нэгдэннягтарсан Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамай хааныцэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш уламтэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах,нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнтгүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ. 1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж, залгамжилсан дэлхийдаяар нөлөөт их гүрэн асан Зөвлөлт Холбоот Улсын голбүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэхухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүнанх нисгэсэн. ЗХУ-ын бутралын үрээр 1991 онд бусад 14 улсынадил тусгаар улс байгуулагдсан. Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-дэрэмбэлэгддэг,НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгынгишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын (G8) гишүүн,хүлээн зөвшөөрөгдсөнцөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөөбүхий гүрэн юм.
  • 3. Канад нь Хойд Америкийн хойд хэсгийнихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.Зүүн талаасаа Атлантын далай, баруунталаараа Номхон далай, хойдталаараа Умард мөсөн далайнуудаар тустус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээдэлхийд хоёрт ордог. Канад нь баруунхойд ба өмнөд талаараа АНУ-тай хилзалгана. Өнөөгийн Канадын нутаг дэвсгэртолон мянган жилийн турш олон овогаймгийн уугуул иргэд амьдарч байжээ.XV зуунысүүлээс Британи, Францын аялагч,судлаач нар Атлантын далайн эргийгсудлаж, сүүлд нь суурьшжээ. Долоонжилийн дайны дараа 1763 онд Францөөрийнхөө Хойд Америкдахь колониудаа бараг бүгдийг нь алдсанбайна. 1867 онд Британийн гурван колонихолбоо үүсгэснээр Канад нь дөрвөнмужаас тогтсон холбооны эзэмшил газарболжээ.
  • 4. Холбоонд бусад муж, нутаг бага багаарнэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийнтогтоолоор Канад ньНэгдсэн ВантУлсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ.1982 онд Канадын актаар Британийнпарламентаас хууль зүйн хамаарлаа бүрэнтасалжээ. Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм
  • 5. Америкийн НэгдсэнУлс товчловол Америк нь ХойдАмерикийн улс юм. Умардталаараа Канад, өмнөдталаараа Мексик улстай хиллэнэ.АНУ нь эх газар дахь 50 муж,Колумбын тойргоос гаднаНомхондалай дахь Хавай муж ба Канадынхойно орших Аляска мужаасбүрэлдэнэ. АНУ-ын түүхнь 1492 онд Америк тивнээгдсэнээс хойш, тэндүүссэн колониудаас эхэлнэ.ТэндэхийнБританий колониуднь 1776 онд салан тусгаарлаж,улмаар 1783 оны ПарисынГэрээний дагуу АмерикийнНэгдсэн Улс бусад улс орноорхүлээн зөвшөөрөгджээ.
  • 6. 1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ. 1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна
  • 7. Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь зүүнАзид байрлах дэлхийн хамгийн ихээр хүнсуурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гуравдахь том газар нутагтай улс юм. ХойдСолонгос, Орос, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос,Вьетнам улсуудтай газраар, Япон, ӨмнөдСолонгос, Тайвань улсуудтай далайгаархиллэдэг.Хятад нь нэг намын тогтолцоотой(Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог),эдийн засгийн нийгэм журамаас захзээлийн журам руу аажим шилжижбуй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёрдахь том эдийн засагтай гэгдэх орон юм.Засаг захиргааны хуваариар 22 муж,5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот(Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао)бүрддэг.
  • 8. ҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь мужхэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хотнь Шанхай.Угсаатны бүтцээр, 91.5%-ийгэзлэх Хятад үндэстнээсгадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Тужиа, Манж зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн 55 цөөнхүндэстэн, ард түмнийг багтаадаг. Хятад хэлээрхулсын нэр 中国 (Жөнхуа) нь "Дундад улс" гэсэнутгатай. Жөн ("дундад") гэдэг нь Нанхиадүндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэжүзэх эртний уламжлалаас хэрэглэгдсэн. Чин улсындараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыгМонголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээннэрлэдэг. Хуа ("улс") гэдэг нь улсын олонүндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээнхэрэглэсэн хуучны хэллэг болно.
  • 9. Бразил албан ёсоор Холбооны БүгдНайрамдах Бразил Улс нь ӨмнөдАмерикт орших улс юм. Бразил нь газарнутаг ба хүн амын хувьд ЛатинАмерикийн хамгийн том, дэлхийнхэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөнардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвтордог. Бразилийн зүүн талдАтлантындалай оршдог бөгөөд нийт эрэг нь 7,491 кмурттай. Хойдталаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөдталаараа Уругвай, баруун өмнөдталаараа Аргентин, Парагвай, баруунталаарааБоливи, Перу, баруун хойдталаараа Колумб улсуудтайхиллэнэ. Фернандо де Норонха, РокасАтолл, Сэйнт Петр,Паул Рокс, Тринидаде баМартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилдхамаарна. Бразил нь 1500 онд ПедроАлвареш Кабралаар нээгдснээс хойш 1822онд тусгаар тогтноххүртэл Португалийн колони байжээ
  • 10. Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласанбөгөөл 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээодоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоохбайгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчидбайгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульдБразилийг холбооны бүгд найрамдах улс хэмээнтодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26муж, 5,564 хотоос бүрдэнэ.Бразилийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт,худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг.Эдийн засгийн шинэчлэл нь Бразилийг өсч буй дэлхийнхүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд АмерикийнОрнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсанорнуудын нэг болгожээ. Бразил нь Католикшашинт, Португал хэлээрярьдаг, олон үндэстнээс тогтдогбөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад ньан амьтан, ургамал,байгалийн баялаг зэрэг элбэг.
  • 11. Австрали, албан ёсоор АвстралийнХамтын Нөхөрлөл нь Австралитив, Тасманарал, Энэтхэгийн, Номхондалайд орших арлуудаас тогтохдалайн орон юм. Хойд талднь Индонез, Зүүн Тимор, Папуа-ШинэГвиней, зүүн хойд талд нь СоломоныАрлууд, Вануату, ШинэКаледони (Францын хэсэг), зүүнөмнөд талд нь Шинэ Зеланд оршдог.Австрали нь бүтэн тивийг эзэлдэгцорын ганц орон юм.Австралийн эх газарт уугуул иргэд(аборигенууд) 42,000 жилийнтэртээгээс амьдарч байжээ. Хойдзүгээс загасчид хааяа ирж, 1606онд Голландын аялагч нар анх энэтивийг нээсний дараа Австралийнзүүн хэсгийг 1770ондБританичууд өөрийн болгосонбайна.
  • 12. Анх 1788 оны 1 сарын 26-аас эхэлж Шинэ Өмнөд Вэльсийн (New South Wales) колонид Британиас хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө удирдах засаглал бүхий, таван Титмийн колони байгуулагджээ. 1901 оны 1 сарын 1-нд зургаан колони нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ. Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь тогтвортой либерал ардчилсан улс төрийн системийг баримталж байгаа бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн. Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд болох Сидней, Мельбурн, Брисбэн, Пөрт, Адилэйд хоту удад төвлөрдөг.
  • 13. Энэтхэг албан ёсоор нь БүгдНайрамдах ЭнэтхэгУлс нь өмнөд Азийн орон юм.Энэтхэг улс ньЭнэтхэгийнхойгийн томоохон хэсгийгэзэлж өрнөзүгт Пакистан улстай, баруунхойгуураа Хятад, Балба, Бутанулсуудтай,баруунаараа Бангладеш, Мьянмар улсуудтай хил залгажоршдог. Түүнчлэн зүүнурдуураа Мальдивийн арал,урдуураа Шри-Ланк, баруунөмнөдхэсгээрээ Индонезтэй далайгаар хиллэдэг.
  • 14. Энэтхэг улс нь 28 муж (эдгээр нь мөн дотроо аймаг болж хуваагдана), 6 дэвсгэр нутгаас тус тус бүрдэнэ. Муж бүр өөрийн сонгосон удирдлагатай, дэвсгэр нутаг бүр өөрийн засаг захиргаатай байна. Энэтхэг улс нь хүн амын тоогоороо дэлхийд 2-рт ордог бөгөөд тэрбумаас давсан хоёрхон орны нэг нь юм. Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хинду шашин, буддын шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ.
  • 15. Аргентин, албан ёсоор Бүгд НайрамдахАргентин Улс нь Өмнөд Америкт орших,хорин гурван муж болон нэг автономихотоос бүрдэх холбооны улс юм. Газарнутгаараа өмнөд америкт Бразилийндараа хоёрт, дэлхийд наймд жагсана.Баруун талаараа Андын нуруу, зүүн баөмнөд талаараа өмнөд Атлантындалайгаар хүрээлэгддэг. Хойдталаараа Парагвай, Боливи, зүүн хойдталаараа Бразил, Уругвай, өмнөд бабаруун талаараа Чили улсуудтай хиллэнэ.Аргентин нь Британийн удирдлага доорбайдаг Фолклендийн арлууд, ӨмнөдЖоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыгөөрийн нутаг хэмээдэг. Мөн АргентинийнАнтарктид хэмээх Антарктидийн 969,464км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөдэнэ ньЧили, Нэгдсэн ВантУлсын (Британийн Антарктид дахь нутагдэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцажбайна.
  • 16.  Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох ҮНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг.Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд- дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна. Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоза мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг. Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байв.
  • 17. Казахстан албан ёсоор Бүгд НайрамдахКазахстан Улс нь Дундад Ази болондорнодЕвропийн орон юм. Нутагдэвсгэрийн хэмжээгээр дэлхийдесдүгээрт, далайд гарцгүй орнууд доторнэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улсыннутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km²(Баруун Европоос том)ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан,Хятадтай тус тус хиллэдэг.Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээдхэсэгтэй тус улс хил залгадаг.Өргөн уудам газар нутагтай Казахстандтал нутаг, тайга, хад хавцал, дов толгод,бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөлгээд газар зүйн олон бүс бий. Казахстанхүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүнамын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрттүүхийн ихэнх хугацаанд нүүдэлчинаймгууд нутаглаж иржээ. XVI зуунгэхэд казахуудгурван ордод хуваагдсанөөрийн онцлог бүхий бүлэг болон гарчирсэн.
  • 18. Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оныарванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаныкоммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаартогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаартогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаныэдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлогобаримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгааболовч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаабайлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч,сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийгчөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцандахь нэр хүнд өссөөр байна. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улсгэж тооцогддог. Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн.Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар ТогтносонУлсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааныбайгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал,хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд КазахстанОрос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн ХамтынНийгэмлэгийг байгуулна.Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан рууалбадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаасбүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөгбөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэйбайдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёртордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмынхарилцаандаа түгээмэл хэрэглэдэг.
  • 19. Судан, албан ёсоор Бүгд НайрамдахСуданУлс нь Африк болон Арабын ертөнцийнхамгийн том улс юм. Газар нутгаараадэлхийд 16-д орно. Хойд талаараа Египет,зүүн талаараа Эритрей, Этиоп, өмнөдталаараа Өмнөд Судан, баруун өмнөдталаараа Бүгд Найрамдах АрдчилсанКонго Улс, Төв Африкийн Бүгд НайрамдахУлс, баруун талаараа Чад, баруун хойдталаараа Ливи улсуудтай хиллэдэг. Зүүнхойд талд нь Улаан тэнгис оршино. Судангэсэн нэр нь Араб хэлний Билад-ал-судан буюу "харуудын нутаг" гэдгээсгаралтай. Сүйрсэн орнуудыниндекст Суданыг дэлхийн хамгийнтогтврогүй орон хэмээн жагсаасан байдагбөгөөд энэ нь Цэргийн засгийнгазар, Дарфурын мөргөлдөөнөөсшалтгаалж байна. Хэдийгээр ийм ч гэсэнСудан нь ҮНБ-р тооцвол эдийн засгийнөсөлтөөрөө дэлхийд зургаад жагсажбайна.
  • 20. Нийслэл-ХартумАлбан ёсны хэл(нүүд)-Араб хэл, АнглиЗасаглал-Үндэсний эв нэгдийн засгийн газар-Ерөнхийлөгч- Омар Хассан ал-Башир- Хоёрдугаар дэдерөнхийлөгч-Али Осман ТахаТусгаар тогтнолын үйл явдлууд- Британийн эзэнт гүрэнба Египетийн хаант улсаас тусгаар тогносон1956 оны 1сарын 1Газар нутаг- Нийт1886068 км² (16-д)Хүн ам- 2008 оны тооцоо31,894,000(маргаантай)(40-д)-1993 оны тооллого24,940,683-Нягтшил16.4/км²ҮНБ2007 оны тооцоо- Нийт$107.8 тэрбум (62-д)- 1 хүндоногдох ҮНБ$2,522 (134-д)ХХ (2007 он)0.521 (148-д) –дундМөнгөн тэмдэгтСудан фунт (SDG)

×