• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Acean
 

Acean

on

  • 3,768 views

 

Statistics

Views

Total Views
3,768
Views on SlideShare
3,725
Embed Views
43

Actions

Likes
4
Downloads
106
Comments
0

2 Embeds 43

http://blog-gazarzui.blogmn.net 40
http://it-zavkhan.blogmn.net 3

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Acean Acean Presentation Transcript

    • ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН УЛС ОРНУУД
    • Зүүн өмнөд азийн орнуудад нь Вьетнам, Сингапур, Тайланд, Индонези, М алайз, Камбожи, Мьянмар, Филиппин, Лао с, Бруней, Зүүн Тимор нь ордог. Эдгээрт өндөр хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнууд багтаж байгаа. Жишээ нь: Вьетнам нь социалист орон юм.
    • ЗҮҮН ӨМНӨД АЗИ№ Нутаг Хүн ам Нэг км2 Нэг хүнд Экспортын Импортын дэвсгэр ноогдох ногдох хэмжээ хэмжээ км2 хүний ДНБ ам тоо $ АСЕАН 4492443 549169492 116 2388978 438111 3825141 Бруней 5771 350898 59 136737 15784 162802 Камбожи 181041 12775324 67 2100 1327 15363 Индонези 1919441 227026560 111 4356 62124 335154 Лаос 236801 5777180 22 2215942 336 4375 Малайз 329751 22262365 71 14400 98239 822016 Мьянмар 676581 42238224 72 1040 1391 23697 Филиппин 30077 84525639 261 3378 38078 338078 Тайланд 513120 62354402 122 8000 59253 621839 Вьетнам 329241 87375000 236 3025 14508 1828010 Сингапур 619 4483900 6494 3072361 8271 19520
    • АСЕАН ЗӨА-н орнуудын холбоо нь 1967 оны 8-р сарын 8-нд Индонези, Малайз, Филиппин, Сингапур болон Тайланд улсын оролцоотойгоор Бангконгийн тунхаглалаар байгуулагдсан. Холбооны зорилго нь: Бүс нутагт эдийн засаг нийгэм ба соѐлын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ бүсийн энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх нийт орнуудын ашиг сонирхолын үүднээс хамтын ажиллагаа худалдааг хөгжүүлэх явдал юм. АСЕАН дээр нэмэгдэж Япон, Солонгос, буюу БНХАУ АСЕАН+з бий болсон.
    •  ЗӨАОХ өөрийн хүрээнд гишүүн орнуудын төрийн удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг байгуулагдсан цагаасаа 2001 он хүртэл 5-3 жилийн хооронд, харин 2001 оноос хойш жил бүр зохиож байна. 1970-1980 онуудад тус холбоо нь эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж байсан бөгөөд энэ хүрээнд төдийлөн үр дүнтэй шийдэл гаргаж байсангүй. Харин холбоо нь 1990 оны уулзалтуудаар гаалийн тарифийг үе шаттайгаар буулган “чөлөөт худалдааны бүс” байгуулах бусад орнуудыг холбоонд гишүүнээр элсүүлэх цөмийн зэвсгийн асуудлуудыг хэлэлцсэн. 1991 онд чөлөөт худалдааны бүсийн саналыг анх Тайландын тал оруулсан байна. Үүний үр дүнд 1992 оны дээд хэмжээний уулзалтаар гаалийн тарифийг үе шаттайгаар буулгах графикийн хүснэгт, мөн чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр тус тус батлагдсан байна. Эдгээр нь бүс нутгийн үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго агуулсанаас гадна ЗӨАОХ-ий чөлөөт худлдааны бүсийн ерөнхйи эрх зүйн үндэс болсон байна.
    •  21-р зуун ирэхэд тус холбооны хүрээнд байгаль орчины талаарх асуудал мөн нэмэгдэн орж ирсэн байна. Холбоо нь ЗӨА-н бүсийн агаарын бохирдлыг хяналтанд авахын тулд 2002 онд “Хил дамнасан агаарын бохирдлын хэлэлцээр”-ийг баталсан байна. Үүнээс хойш 2005 болон 2006 онд мөн асуудлаар дахин хэлэлцэн, “Дэлхийн дулаарлын эсрэг гаргасан Зүүн Азийн эрчим хүчний аюулгүй байдлын тухай” Себугийн тунхаглал, “Цэвэр хөгжил ба агаарын тухай Ази номхон далайн хамтран ажиллах” гэрээг баталсан байна.
    •  Монгол улс нь 1954 онд Вьетнам, 1956 онд Бирм, Индонези, 1960 онд Камбожи, 1962 онд Лаос, 1970 онд Сингапур, 1971 онд Малайз, 1973 онд Филиппин, 1974 онд Тайланд, 1984 онд Бруней гэх улсуудтай дипломат харилцаа тогтоосон. ЗӨА-ын орнуудаас манай улс одоогоор электрон бараа, хүсний бүтээгдэхүүн, мебель, гоо сайхны барааг авч байгаа. Цаашид дулаан орны үнэт модон эдлэл, модны хуулга, сүлжмэл өргөн хэрэглээний бусад бараанаас гадна цагаан будаа, кофе, цай, ургамлын тос, төрөл бүрийн шинэ ургацын болон савласан жимс, ногоо манйд нийлүүлэх өргөн боломжтой байна. Харин Монголын хувьд ЗӨА-н барааг авч Сибир, Төв ази руу экспорт хийх ирээдүй бий.
    •  Мөн чөлөөт худалдааны асуудал үргэлжлэн яригдсан ба 2004 оны дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнууд 2005 оноос эхлэн боловсруулах болон газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнүүдэд гаалийн татварын хэмжээг үе шаттайгаар бууруулан 2012 оноос эхлэн галийн татварыг 0-5%-д хүргэсэн байхаар, түүнчлэн 2015 он гэхэд чөлөөөт худалдааны бүсийг байгууулахаар тохиролцсон байна. Чөлөөт худалдааны бүс нь байгуулагдвал 2 миллард хнүтэй 9 триллион долларын маш том зах зээл болох юм.
    •  ЗӨА-ын улсууд Монголоос хивс, ноолууран бүтээгдэхүүн, малын гаралтай зарим түүхий эд сонирходог боловч манай талаас нийлүүлэх барааны нөөц бага зам тээврийн бэрхшээл болон зардал өндөр учир үндэсний бараа түүхий эд ЗӨА-д нэвтрэх боломж хомс байгаа.
    •  Зүүн Өмнөд Ази Бүс нутгийн газар зүйн байрлалын давуу тал байгалийн нөөц хангамж экспортын чиглэл, хүн ам угсаатны зүйн цоохор бүтэцтэй “ Азийн бар” орон бүхий дэлхийн хөгжиж байгаа бүс нутаг юм. ЗӨА нь Энэтхэг-Хятадын хойг, Маланы бүлэг арлууд, Шинэ Гвинейн зүүн хэсгийг багтаасан дэлхийн физик газар зүй түүх соѐлын том бүс нутаг болно. ЗӨА-ийн хуурай газрын 3%-ийг эзлэх 4,6 сая ам км нутагтай, дэлхийн хүн амын 8,6%-ийг эзлэх 500 сая гаруй хүн амтай, түүх угсаатны зүй нийгэм эдийн засгийн хөгжил, хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээгээр ялгагдах эдийн засаг, улс төрийн хувьд холбоотой 10 орон багтана.
    •  Энэ бүс нутаг нь Энэтхэг Хятадын хойг болон Индонез, Филиппин, Малай, Зонд, Молукк зэрэг олон зуун том жижиг арлуудаас бүрэлдсэн нутагтай. Евроазиас Австрали ба далайн орнуудад хүмүүс Иаллаккын хоолойгоор дамжин очиж суурьсшаар дэлхийн усан зам худалдааны гол төвийг үүсгэсэн.
    • Түүх1997 он хүртэл Ази тив нь хөгжиж буй орнууд руучиглэсэн нийт хөрөнгийн тал гаруйг нь татсанбайна. ЗӨА-ийн эдйин засаг нь их ашиг хайсангадаадын хөрөнгө оруулагчдыг татахуйц өндөрзээлийн хүүг дэмжиж байлаа. Үүний үр дүнд тусбүсийн эдийн засаг маш том валютын урсгалыгтатаж, хөрөнгйин үнэ ханшийг огцом өсгөсөнбайна. 1980-д оны сүүл 1990-д оны эхээр Тайланд,Малайз, Индонез,, Филиппин, Сингапур болон ӨмнөдСолонгос зэрэг улсуудын эдийн засаг 8-12%-ийнөсөлттэй байлаа. Энэ амжилтыг ОУВС болонДэлхийн банк зэрэг эдийн засгийн институтуудаасөргөн хүрээнд дэмжсээр ирсэн бөгөөд Азийн эдийнзасгийн ид шидийн илрэл хэмэн нэрлэж байв.Хэдийгээр үүссэн шалтгаан нь эргэлзээтэй ч гэсэнАзийн хямрал 1997 оны дунд үеэс эхлэн ЗӨА-ийннилээд хэдэн орны эдийн засгийн валют хувьцаанызах зээл болон бусад хөрөнгийн үнэ ханшиднөлөөлсөн.
    • 1997 оны Азийн санхүүгийн хямрал Зүүн Азийн санхүүгийн хямрал нь 1997 оны 7-р сард Тайланд улсад Тай батын ханшийн уналтаар эхлэн Азийн олон орны мөнгөн тэмдэгт, хувьцааны зах зээл болон бусад хөрөнгийн үнэ ханшид нөлөөлсөн санхүүгйин үймээн буюу санхүүгийн халдварын үе байсан юм. Үүнийг мөн Зүүн Азийн валютын хямрал болон ОУВС-ын хямрал ч гэж нэрлэдэг. Энэ хямралын илрэл болон түүний үр дагавар илт харагдаж байгаа ч гэсэн, хямралын шалтгаан, хүрээ болон шийдэх арга нь тодорхойгүй хэвээр үлджээ. Индонез, Өмнөд Солонгос болон Тайланд нь тус хямралд хамгйин ихээр, Хонгконг, Малайз, Лаос болон Филиппин зэрэг улсууд бага хэмжээгээр нэрвэгдсэн байна. Харин эх газрын Хятад, Энэтхэг, Тайвань, Сингапур болон Вьетнам зэрэг улсуудад харьцангуй бага нөлөөлжээ.
    •  Тэр үед Тайланд, Индонез болон Өмнөд Солонгос зэрэг улсууд их хэмжээний хувийн урсгал дансны алдагдалтай, гадаад зээлийг дэмжсэн тогтмол валютын ханшийг бариж байсан бөгөөд энэ нь санхүүгийн болон корпорацийн секторын гадаад валютын хэт их эрсдэлд хүргэсэн. 1990-д оны дунд үед энэхүү 2 хүчин зүйлсийн эдийн засгийн орчин өөрчлөгдөж эхэлсэн юм. Зарим эдийн засагчид тус хямралын гол шалтгааныг их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн хуримтлалаас үүдсэн гэж үзэж байсан бөгөөд мөн эх газрын Хятадын бодит эдийн засагт үзүүлсэн нөлөөг АСЕАН-ы орнуудын экспортын өсөлтийг бууруулахад хүргэсэн хүчин зүйлс хэмээн таамаг дэвшүүлж байлаа.
    •  Олон эдийн засагчдын хувьд Азийн хямрал нь зөвхөн зах зээлийн филисофи буюу технологиор бус мөн түүнчлэн зээлдэгч-зээлэгчийн харилцаан дахь хүчин зүйлсийг өдөөсөн бодлогыг хэрэгжүүлсэнээс үүссэн гэж үзэж байсан.
    • ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДБүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс Төрийн далбаа Төрийн сүлдНийслэл-ДилиЗасаглал-Бүгд Найрамдах Улс - Ерөнхийлөгч-Хосе Рамос Хорта - Ерөнхий сайд-Санана Гусмао
    • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс Төрийн далбаа Төрийн сүлдНийслэл-Ханой Засаглал-Социалист Бүгд Найрамдах Улс - Ерөнхийлөгч-Нгуен Минь Чиет - Ерөнхий сайд-Нгуен Тан Зунг - Намын дарга-Нонг Дук Манг
    • Тайландын вант улс Төрийн далбаа Төрийн сүлд Нийслэл-Бангкок Засаглал-Парламентийн засаглалтай ардчилал, Үндсэн Хуульт хаант улс - Хаан-Бумипол Адульядей - Ерөнхий сайд-Сомчай Вонгсават
    • Сингапур улсДалбааСүлд Нийслэл-Сингапур Засаг захиргаа-Парламентын засаглалтай бүгд найрамдах улс Ерөнхийлэгч-Селапан Раманатан Ерөнхий сайд-Ли Сянь Лун
    • Мьянмарын Холбоо Төрийн далбаа Нийслэл-Найпьидо Засаглал-Цэргийн диктатур - Улсын Энхтайван, Хөгжлийн Зөвлөлийн дарга Дэслэгч генерал Тан Шве - Улсын Энхтайван, Хөгжлийн Зөвлөлийн дэд дарга Дэслэгч генерал Маунг Ае - Ерөнхий сайд-Генерал Тейн Сейн
    • Малайз Төрийн далбаа Нийслэл-Куала Лумпур Засаглал-Холбооны, парламентат, үндсэн хуульт хаант - Хаан (Янг ди-Пертуан Агонг)-Мизан Зайнал Абидин - Ерөнхий сайд-Абдулла Ахмад Бадави
    • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс Төрийн далбаа Төрийн сүлд Нийслэл-Вьентьян Засаглал-Социалист бүгд найрамдах, нэг намын засаглалтай коммунист улс - Ерөнхийлөгч-Дэслэгч генерал Чоуммали Саяасоне - Дэд ерөнхийлөгч-Боуннханг Ворачит - Ерөнхий сайд-Боуасоне Боуфаван
    • Камбожийн Вант Улс Төрийн далбаа Төрийн сүлд Нийслэл-Пномпень Засаглал-Үндсэн хууль хаант засаглал, Парламентын төлөөллийн ардчилал - Ван-Нородом Сиамони - Ерөнхий сайд-Хун Сен
    • Бүгд Найрамдах Индонез Улс Төрийн далбаа Төрийн сүлд Нийслэл-Жакарта Засаглал-Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс - Ерөнхийлөгч-Сусило Бамбанг Юдхойоно - Дэд ерөнхийлөгч-Юсүф Калла
    • БН СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС Вьетнам улс нь Энэтхэг Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбожи гэх улсуудтай хилэлдэг. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог.
    • Газарзүй, цаг агаар Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцэхүйц юм. Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байдаг.
    • Соёл урлаг Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соѐл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соѐл холилдон ууссан зэрэг нь нийгэм соѐлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгосон. Орон нутгийн Чо дуурь, Чуан хо ардын дуу зэрэг нь уламжлалт урлагийн төрөл зүйлүүд бөгөөд Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог.
    • Аялал жуулчлал Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3,7%-р өсжээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соѐлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулсан.
    • ЭДИЙН ЗАСАГ Вьетам нь 140 гаруй оронтой худалдаа хийж 70 орчим орны хөрөнгө оруулалтыг авч байна. Вьетнам улс:1. Өөрийн бүс нутгийн орнуудтай2. Аж үйлдвэр хөгжсөн орнуудтай3. Уламжлалт харилцаат орнуудтайгаа бүх талын харилцааг өргөжүүлэх бодлогыг баримтладаг.Үүнийг Вьетнамын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж ойлгож болно.
    •  Экспортын гол бүтээгдэхүүнүүд нь: түүхий нефть 23%, оѐмол болон даавуун эдлэл, хувцас 15%, гутал 10%, далайн эд 9%, бусад 43%. Импортын гол бүтээгдэхүүнүүд: машин техник түүний эд ангиуд 14%, боловсруулсан нефть 14%, ган 8%, оѐдлын үйлдвэрийн машин техникүүд 6% бусад 58%. Экспорт хийдэг гол орнууд: АНУ 21%, Япон 13%, Австрали 8%, БНХАУ 7%, Сингапур 5%, Герман 5%, Англи 4%, бусад 37%. Импорт хийдэг гол орнууд: БНХАУ 17%, Сингапур 13%, БНСУ 12%, Япон 11%, Тайланд 7%, Малайз 4%, бусад 32%.
    • МОНГОЛ ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА Монгол Вьетнам 2 улсын харилцаа маш эртний уламжлалтай. Энэ харилцаа нь наад зах нь 700 гаруй жилийн түүхтэй. 1954.11.17-нд 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. 1957 оноос эдийн засгийн харилцаа нь албан ѐсоор эхэлсэн. Монголын засгийн газар Вьетнамд 1976-аас 1980 онд нийтдээ 13,6 сая орчим төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн байна.
    • БН СИНГАПУР УЛС Газар зүй, байгаль цаг уур Сингапур нь нийт 63 арлаас бүрддэг. Малайзын Жохортой холбох хүний гараар бүтээсэн хоѐр байгууламж байдгийн нэг нь хойд талдаа байрлах Жохор-Сингапурын явган зам, нөгөө нь баруун талын Туас холбоос юм. Сингапурын хамгийн өндөрлөг газар нь Букит Тима толгой 166м-ийн өндөртэй. Көпений цаг уурын ангилалын системээр Сингапур халуун орны ойн бүст хамаардаг бөгөөд ялгагдахуйц улирал гэж байдаггүй. Агаарын температур 22 °C to 34 °C (72°–93 °F), харьцангуй чийгшил өглөөдөө 90 хувь орчим өдөртөө 60 хувьтай байдаг боловч бороо их орсон үед 100 хувьд хүрнэ. Газар нутгийн 23 орчим хувийг ой мод, байгалийн нөөц нутаг эзэлдэг. Байгалийн цэвэр усны нөөц болгож ашиглах гол, нуур байхгүй учраас эндхийн усан хангамжийн гол эх үүсвэр нь борооны ус болно. Энэ аргаар усны хэрэгцээний 50 хувийг, үлдсэнийг нь хөрш орнуудаас экспортлох буюу ус цэвэршүүлэх байгууламжуудын тусламжтайгаар хангана.
    • Боловсрол Сингапур бичиг үсгийн боловсролоор дээгүүрт ордог. Хүүхдүүдийнх нь хагас нь сургуульд орохын өмнө англи хэлийг сурсан байдаг бөгөөд математик, байгалийн ухааны хичээлүүд энэ хэлээр явагддаг. Сургалтын системд 3 жилийн цэцэрлэг(заавал хамрагдах албагүй), 6 жилийн анхан шатны боловсролын сургалт, 4-5 жилийн дунд боловсролын сургалт орно. Гадаад харилцаа Сингапур улс дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллага, Британийн хамтын нийгэмлэг, АСЕАН болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орон юм.
    • Эдийн засаг Сингапур нь 1997 оны Азийн санхүүгийн хямралд төдийлөн ноцтой өртөөгүй бөгөөд, энэ хямралынн дараа хурдан сэргэсэн орны нэг юм. Сингапур бол зах зээлийн эдийн засагтай түүнд нь үндэстэн дамнасан корпорациуд их үүрэг гүйцэтгэдэг, эдийн засгийн өндөр хөгжилтэй Хонг Конг, Өмнөд Солонгос, Тайваны адил Азийн дөрвөн барын нэг гэж нэрлэгддэг улс юм. Энэ орны аж үйлдвэрийн голлох салбарт электроник, нефть боловсруулах, химийн үйлдвэрлэл, биохимийн үйлдвэрлэл зэрэг орох ба тээвэрлэгдэж байгаа ачааныхаа хэмжээгээр далхийн хамгийн том далайн боомт болно. Сингапур бол дэлхий дээрхи бизнес явуулахад хамгийн тохиромжтой улс гэж үнэлэгддэг бөгөөд гадаадын мянга мянган хүмүүс энд ажилладаг.
    • СИНГАПУРЫН БЭЛЭГ ТЭМДЭГ БОЛОХ ЗАГАСАН СҮҮЛТ АРСЛАН
    •  Эрт дээр цагт нэгэн анчин эр буга агнасан газраа бэлэгшээн хот байгуулахаар шийдсэн. Тэгээд буцах замдаа хязгааргүй далайн тэртээ торойх жижигхэн арлыг нээж төрөлх омогтоо ирээд хөлөг онгоц хөлөглөн нээсэн арал руугаа хөдөлсөн. Нөгөөх аралруу хөдөлтөл далай маш догшин угтсан боловч залуу хүү учирлан гуйхыг сонсоод тайвширч гэнэ. Гэсэн хэдий ч арал дээр ирмэгц тэднийг аймшигт арслан угтаж гэнэ. Удалгүй арслан тэднийг ямар ч хар буруу санаагүйг мэдээд арлыг тэдэнд чөлөөлж өгч гэнэ. Загасан сүүлт арслан Сингапурын бэлгэ тэмдэг болсон түүх ийнхүүү үүсчээ . Сентоза арал дээр байрлах арслангийн дүрс бүхий байгууламжинд орж уг арслангийн нүдээр арлыг харахад арлын бүх юм алган дээр тавьсан мэт харагддаг.
    •  Одооч загасан сүүлт арслан Сингапурын үүдийг сахиж, ивээлдээ авч байгаагаар бэлгэдсэн гэлцдэг. 130-аад метр өндөр асар том хэлбэртэй байгууламж хөгжимт усан оргилуур гэх мэтчилэн хүний нүд хужирлахуйц зүйл олон бий. Жуулчдын очих дуртай Сентоза арал дээр Сингапурын түүхийн музей, шүрэн музей, лааны тосон музей зэргийг сонирхож болно. Сентоза арлын хамгийн өндөр цэг дээр барьсан Мерлион цамхагаас Сингапур маш сайхан харагддаг. Хөгжимт усан оргилуур нь усан дээр ойх гэрлийн хугарлыг ашиглан задгай талбайд Сентоза арлын түүхийг өгүүлсэн үзүүлбэр мөн янз бүрийн үлгэрийн баатруудыг дүрслэсэн үзүүлбэр үзүүлдэг. Цацран буух уснаас ойсон дүрс үнэхээр гайхамшигтай амьд юм шиг үçэгдэнэ. Усны мандал гэнэт гэнэт агаарт дэгдэх галт бөмбөг ч бас сонин. Сингапур “Шөнийн сафари” зугаалга зохиогддог. Энэ хөтөлбөрт хамаарагдсанаар 1200 гаруй амьтадын шөнийн амьдралыг сонирхож болно. Шөнө үздэг учир нь ширэнгэн ойн амьтад шөний амьдралтай байдаг аж.
    • ДҮГНЭЛТ ЗӨА-н бүс нутагт 11 орон багтдаг бөгөөд эдгээр орнууд нь газарзүй, уур амьсгал, эдийн засаг, улс төр, соѐл шинжлэх ухаан гэх мэт зүйлс дээр өөр өөрийн онцлог ялгаатай. Энэ 11 орноос Сингапур улс нь Азийн бар орнуудын нэг бөгөөд эдгээр орнуудаасаа хамгийн хөгжил сайтай орон нь юм. Улс орнууд бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохдоо эдийн засгийн хөгжлийн төвшин, өрсөлдөх чадвар зэрэг олон хүчин зүйлээс хамаарч хэр амжилттай оролцох эсэх нь шалтгаалдаг. ЗӨАОХолбоо болох АСЕАН нь гишүүн орнуудынхаа эрх ашиг, худалдаа хамтын ажиллагаа, соѐл боловсрол техник технологийнхоо хөгжилд ихээхэн анхаардаг.
    • Анхаарал тавьсанд баярлалаа.