Your SlideShare is downloading. ×
Adobe photoshop cs
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Introducing the official SlideShare app

Stunning, full-screen experience for iPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

Adobe photoshop cs

10,381
views

Published on

Adobe Photoshop CS

Adobe Photoshop CS


3 Comments
6 Likes
Statistics
Notes
  • yaj tatahuu humuusee
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Hunii nom COPY hiij tavihaa bolimoor yum. iim humuus niigemd baigaa bolohoor Mongol ekh oron mini hogjihgui baigaa iin. Henii nom bolohiig ni bi batlaj bnooo. Demii yum demii demii sh dee DELETE hiigerei naad nomoo. Ichihgui bolovsruulsan bagsh G.Gan-Erdene gechihjee bas...
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • zail
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
No Downloads
Views
Total Views
10,381
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
571
Comments
3
Likes
6
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Adobe Photoshop CS3 Adobe Photoshop CS3 Adobe Photoshop CS3 програм нь фото болон төрөл бүрийн зураг засварлах, зурагэвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэдөргөн ашигладаг. Сонин сэтгүүл, хаяг реклам, танилцуулга сав баглаа боодолд ашиглагдахзураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно. Улмаар бэлтгэсэн эхийг хэвлэлийн эхбэлтгэх Adobe PageMaker,Adobe InDesign зэрэгт зурган файл хэлбэрээр оруулан ашиглажболно. Хуучин зураг сэргээн засварлаж элдэв хэлбэр дизайнтай болгох, цээж зураг болон бусадтөрлийн зургийг мантажлан цэгцлэх зэрэг зурагтай холбоотой бүхий л зүйлийг хийнэ. Тус програм дээр *psd, *jpg, *eps, *bmp, * tif гэх мэт маш олон төрлийн зурагтайажиллах боломжтой бөгөөд зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгонхадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг. Adobe Photoshop програм дээр ер нь шинээр зураг зурахаасаа илүү бэлэн зургийнфайлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэжбайгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертаа оруулаад хадгалсан байх ѐстой. Зургийг компьютерт оруулахын тулд дараах Scanner, Digital Camer, Internet зэргийгашиглана. Харин боловсруулсан зургаа хэвлэх бол Photo Printer ашиглах шаардлагатай. Ер нь зурган файлын маш их цуглуулгатай байх нь таны ажил цаг хугацаагхөнгөвчилнө. Ялангуяа хээ, хүрээ, суурь фон зураг, өнгөний фон, лого, дүрс тэмдэгт зэргийгөөрийн компьютерт цуглуулан байрлуулах хэрэгтэй. Зургийг хольж зурагнаас гаргах шинэхэлбэр дизайн үүсгэх боломжтой. График (зургийн) файлын төрөлЗураг, графиктай ажилладаг маш олон төрлийн програм байхаас гадна тэдгээр дээрболовсруулагдсан файлууд өөр өөр өвөрмөц хэлбэр дизайнтай байна. Adobe Photoshopпрограм нь маш олон төрлийн зургийн файлтай ажиллах чадвартай. Зураг, график файлуудыг2 ангилна. Растерын график (цэгийн цугларалтаар зурна) Векторын график (математик обьектоор зурна)График(зураг) файлын Resolution гэдэг нь тус файлын нарийвчлалын зэрэг буюу нягтрал юм.Resolution буюу DPI гэдэг нь 1 inch (2.54см) доторх цэгийн олоног.Растер-ын график файланд нягтрал байдаг. Харин Векторын график файланд нягтрал байхгүй.Тиймээс векторын график файлыг жижигрүүлэн, томруулан хэвлэхэд зургийн чанар хэвээрхадгалагдана. Харин Растерын график файлыг томруулан хэвлэхэд зургийн чанар муудна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 2. Adobe Photoshop CS3Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ. - Photoshop програмын үндсэн файл (*,psd) Layer, Path, Channel…бүгд хадгалагдана. - ВМР файл (*, bmp) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel... зэргийг үгүйсгэнэ. - JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломтой ба хэмжээ нь багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel ... зэргийг үгүйсгэнэ. - TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path - GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана. - EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат.Векторын график файлууд математик обьектоор зурагдана. - Corel програмын үндсэн файл (*,cdr) - WMF файл (*.wmf) - EPS файл(*.eps)вектор график формат.Photoshop програмын хувьд Растерын график файл үүсгэнэ. Гэвч тухайн файлынхаа dpi өндөрбайлгах юм бол тухайн зураг чанар сайтай хэвлэгдэнэ. Dpi өндөр болох тутам файлын хэмжээдагаад их болно. Файлын хэмжээг аль болох бага байлгах хэрэгтэй. Иймээс таны боловсруулжбайгаа файл /зураг/ Dpi өндөр, хэмжээ бага байлгахыг зориорой. Хамгийн Dpi өндөртэй,хэмжээ багатай зургийн файлын төрөл JPEG юм. Энэ төрлийн зураг нь бусад програмуудынхувьд ч өргөн хэрэглэгдэнэ. Ер нь хэрэглээн дээр Digital photo camera-jpeg, jpg төрлийн файл үүсгэнэ. Scanner- jpeg, jpg, tif төрлийн файл үүсгэнэ. Internet-jpeg, jpg, png, gif төрлийн файл ашиглана. Тиймээс зургийн төрлүүдийг хооронд хөрвүүлэх шаардлага амьдрал дээр маш ихгарна. Энэ үйлдлийг Adobe Photoshop програм илүү сайн гүйцэтгэнэ. Зурган файлтайажиллахад түүний шинж чанартай сайн танилцах хэрэгтэй. Зурган файлууд нь бодит амьдрал дээр маш их ашиглагдах бөгөөд бид файлын өмнөхicon-ын хэлбэрээр нь ялгаж ашиглана. Windows Explorer програм дээр ижил төрлийнфайлуудын icon ижил байдаг. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 3. Adobe Photoshop CS3 Зурган файлын шинж чанарЗурган файлын хувьд: 1. File Size- диск дээр байрлах файлын хэмжээ 2. Document Size- зургийн өргөн өндрийн хэмжээ 3. Зургийн нягтрал- зураг нь маш олон цэгээс бүрдэнэ.Тайлбар : File Size гэдэг нь диск төхөөрөмж дээр хэр хэмжээ эзлэж байгааг илэрхийлнэ. Bit, byte,kb, mb, gb нэгжээр хэмжигдэнэ. Энэ нь тухайн файлыг хадгалах, зөөвөрлөхөд ашиглагдаххэмжээ юм. Жишээ нь: 128mb хэмжээтэй Flash дискэнд 10mb хэмжээтэй хэд хэдэн зураг орохвэ гэдэг асуудал. Тиймээс энэ хэмжээ нь бага байх нь бидэнд ашигтай. Document Size гэдэг нь /pixel/ цэгээр, эсвэл уртыг хэмжих нэгжээр илэрхийлэгдэнэ.Жишээ нь 9 см*12 см, 10 см*15 см гэх мэтээр бодит амьдрал дээр ашиглагдах хэмжээ. Мөн100х150, 800х600, 1024х768 гэх мэт pixel буюу цэгээр илэрхийлнэ. Хэвлэх төхөөрөмжөөрхэвлэхэд гарах бодит хэмжээ учир ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хэмжээ нь янз бүрбайна. Зургийн нягтралгэдэг нь зургийг бүрдүүлэгч цэгүүдийн нягтаршил бөгөөд энэ нь их байвал уг зураг тодбайдаг. Тиймээс нягтралыг их байлгах хэрэгтэй. Нягтралыг DPI нэгжээр хэмжинэ. Вэбхуудсанд ашиглах зурагны хувьд 72 dpi, сэтгүүлд хэрэглэх бол 300 dpi, байх жишээтэй.Хэвлэлийн эх бэлтгэх үед олон зургийг ашиглан боловсруулах бөгөөд тэдгээр зураг өндөр /dpi, / нягтралтай бол хялбар боловсруулагдана. Ер нь зураг чанартай тод гоѐ байхын тулдөндөр нягтралтай байна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 4. Adobe Photoshop CS3 Document Size: 10cm*15cm Нягтрал: 300 dpi File Size:200кв Type: JPEG Document Size: 10cm*15cm Нягтрал: 72 dpi File Size: 68 кв Type: JPEG Scanner зэргийг ашиглан зураг компьютерт оруулахаар бол dpi-ыг нь өндөр сонгоххэрэгтэй. Харин Digital camerа ашиглан зураг авах үед нягтралыг тохируулаж өгөх хэрэгтэй. Нягтрал их байх тусам File Size их байна. Гэхдээ JPEG төрлийн зургийн хувьднягтрал өндөртэй, File Size багатай байдаг учир түгээмэл хэрэглэдэг. Зургийн нягтрал, Document Size ижил бөгөөд зөвхөн төрөл нь өөр байх тохиолдолдFile Size өөр өөр болдог. Жишээ нь map_soyombo нэртэй зурган файлыг өөр өөр төрлөөрхадгалан үзүүллээ. map_soyombo,gif -360kb map_soyombo,jpeg -35kb Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 5. Adobe Photoshop CS3 map_soyombo,tif -473kb map_soyombo,psd -274kbХамгийн оновтой хэлбэр бол JPEG төрлийн файл. Энэ төрлийн файл нь олон төрлийн барагбүх програм дээр нээгдэж ажиллах боломжтой. Мөн төрлөөс хамаарч өөр өөр зориулалттай байдаг. Ном сэтгүүл, хэвлэлийн эхийнбэлтгэсэн файлуудын хувьд tiff, tif, pdf байх шаардлагатай. Харин вэб хуудсанд ашиглахзургууд нь jpeg,jpg, gif, png, ico зэрэг File Size бага байдаг файлууд байх шаардлагатай. Эндсонирхуулахад gif, төрлийн зураг нь хөдөлгөөнтэй байдаг бөгөөд өөр төрлийн болгоходхөдөлгөөн нь алга болно.Adobe Photoshop програмийн үндсэн цонх нь ерөнхийдөө PageMaker програмтай төстэйцонхны бүтэцтэй ба menu (Цэс), tools ( хэрэглүүр), options bar (хэрэглүүрийн туслагч),самбарууд зэргээс бүрдэнэ. Мөн хуваарийн шугам guide, координатын эх зэргийг хэрэглэнэ.Menu: (цэс) тус програм нь хийх үйлдлүүдээ төрөлжүүлэн агуулсан 9-н цэстэй ба windowsүйлдлийн систем дээрх бусад програмуудын цэсний бүтэцтэй төстэй. Эдгээр цэсэн дэхкомандуудын үүргийг хойно дэлгэрэнгүй авч үзнэ.Tools: энэ нь зурагтай ажиллах бүх хэрэглүүрийг агуулсан байдаг ба эндээс зургийгтэмдэглэх, таслах, будах, арилгах гэх мэт бүхий л зүйлийг хийж болно.Options bar: хэрэглүүртэй (tools) ажиллаж байхдаа тэдгээрийн хийж байгаа үйлдлийгтохируулж болно. Жишээ нь. Бийр харандаа, баллуурын хэмжээ хэлбэрийг солих, будгийгуусгах хэлбэр гэх мэт... ямар хэрэглүүр сонгосноос хамааран энэ мөр өөрчлөгдөнө.Самбар: тус програм дээр хийх үйлдлүүдийг дэлгэрэнгүй агуулсан ажлын самбар.Самбаруудыг windows цэсний командуудыг ашиглан гаргаж ирнэ. Эдгээр цонхнууд нь нэлээдчухал үүрэг гүйцэтгэнэ.Хуваарийн шугам: таны зургийг зөв байрлуулахад туслах шугам. Үүнийг хэрэглэснээрзургийн хэмжээг зөв тодорхойлох, хийж байгаа зүйлийнхээ хэмжээг мэдэж болно. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 6. Adobe Photoshop CS3Guide: обьектыг (зургийг) байрлуулахад тусладаг хэвлэхэд гардаггүй шугам. Та энэ шугамыгхуваарийн шугамнаас хэдийг ч татаж гаргаж ирж мөн буцаан хийж болно.Status bar: нээлттэй зургийн масштаб, өмнөх ба одоогийн хэмжээ, ямар үйлдэл хийж байгаазэргийг харуулсан өөрөөр хэлбэл төлөв байдлыг зааж байгаа мөр юм. Програмын цонхны доодхэсэгт байрлана. Options bar Самбар tools хуваарийн шугам масштаб Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 7. Adobe Photoshop CS3 Tools Хэрэглүүрийг чадварлаг ашигласнаар Зургийг сайн засварлаж сурна. Windows цэсний Tools командын Тусламжтайгаар хэрэглүүрийг Үндсэн дэлгэц дээр гаргана. хэрэглүүрүүд эдгээр хэрэглүүрүүдийг илүү боловсронгуй болгодог зүйл бол options bar юм. Хэрэглүүрийн өнгө дээд сумаар нь сольж болно. Дэвсгэр өнгө Маск болон стандарт төлөвт шилжих Дэлгэц дээр баримтыг янз бүрээр харах Хэрэглүүр болгон өөр өөрийн гэсэн нэртэй байх бөгөөд хоорондоо ижил төстэйүүрэг гүйцэтгэдэг байдлаараа групп болон байрласан байна. Зарим хэрэглүүрийн доод талджижиг гурвалжин хар дүрс байгаа болтус хэрэглүүр нь задарч арай өөр хэлбэр дүрстэй ижилүйлдэл хийдэг хэрэглүүрүүдийн сонголт гарна гэсэн үг. Зарим хэрэглүүрийг байнга ашигладагбол заримыг нь огт ашиглахгүй тохиолдол гардаг. Байнга ашиглагдах хэрэглүүрийг гарнытовчлуурын тусламжтай дуудаж ашиглах нь хөдөлмөр хөнгөвчилнө. Хэрэглүүр тус бүрийн гүйцэтгэх үүргийг дэлгэрэнгүй авч үзье. Та сайн ашиглажсурах хэрэгтэй. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 8. Adobe Photoshop CS3 Сонголт идэвхжүүлэлтийн багц хэрэглүүрүүд Зургийг тэмдэглэж байгаад зөөх, будах, арилгах зэрэг үйлдэл хийхэд тухайнтэмдэглэгдсэн хэсэгт хийгдэнэ. Сонгож идэвхжүүлсэн /тэмдэглэсэн/ хэсгийг буцаахын тулдselect цэсний Deselect команд өгөх ба Ctrl+D товч дарж болно. Ер нь select цэснийкомандуудаар сонгох тэмдэглэх тохиргоо хийнэ. Дараах хэрэглүүрүүд нь бүгд л тэмдэглэхидэвхижүүлэх үйлдэл хийнэ. Тэмдэглэгдсэн хэсэг тойроод нарийн электрон хүрээтэй болно. Энэ хэрэглүүрүүд нь ерөнхийдөө зургийг ямар нэг хэлбэр хэмжээгээр тэмдэглэхэдзориулагдсан. Тэгш өнцөгт, Эллипс, нэг цэг бүхий хөндлөн босоо хэлбэртэй тэмдэглэнэ. Дурын чиглэлээр зурах хэлбэрээр, цэг хатгах замаар, цэг хатгах өнгө соронзлохыгхослуулан тэмдэглэнэ. Эдгээр бугуйлан хэрэглүүрүүд нь нэлээд өргөн хэрэглэгдэх бөгөөдLasso Tool нь хулганаар дурын чиглэлээр чирэх замаар эхний болон сүүлийн цэг холбогдожтэмдэглэгдэнэ. Цэг хатгаж байх үед буруу цэг дээр хатгалт хийвэл backspace товч даржхатгасан цэгийг нэг нэгээр нь устгана. Polygonal Lasso Tool нь цэг хатгаж тэр цэгүүд ньхолбогдож олон өнцөгт хэлбэрээр тэмдэглэгдэнэ. Олон өнгө ороогүй өнгөний ялгарал сайтайзураг дээр Magnetic Lasso Tool ашиглана. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 9. Adobe Photoshop CS3 Дээрх Quick Selection Tool, Magic Wand Tool хоѐр нь бараг адил үүрэгтэй. Эдгээр ньхулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй муж тэмдэглэгдэнэ. Ер ньсонгож, идэвхжүүлэх хэрэглүүрүүд дээр нэмэлт муж тэмдэглэх шаардлагатай бол Shift товчдарж байгаад тэмдэглэж болно. Зөөх, тайрах, зүсэлт хийх хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зураг болон идэвхитэй давхаргыг зөөх байрлалыг өөрчилөх,таслах тайрахад хэрэглэнэ. Move Tool нь үндсэн хэрэглүүр буюу байнга сонголттой байхѐстой. Бусад хэрэглүүрийг ашиглаж дуусаад л тус хэрэглүүрийг сонгож бусад үйлдэл хийдэг.Харин Crop Tool нь зургийг таслах /тайрах/ үед л ашиглана. Таслах хэмжээг дурын байдлаарболон тодорхой хэмжээ өгч болдог. Хэмжээг тус хэрэглүүрийг сонгосоны дараа Options Barдээр бичиж өгнө. Жишээ нь цээж зураг үүсгэх Харин Slice Tool нь зургийг тэгш өнцөгт хэлбэрээр олон хэсэг болгож зүсэхэдхэрэглэнэ. Энэ нь вэб хуудсанд ашиглагдах зургийг олон жижиг зураг болгож ашигладаг.Харахад нэг зураг боловч цаанаа олон зураг файл болгосон жижиг зурагнууд Slice Select Toolнь зүссэн зургийг тэмдэглэхэд хэрэглэнэ. Олон хэсэг болгож зүссэн зургийг Save web ... гэжхадгална. Бусад үед энэ хэрэглүүрийг ашигладаггүй бөгөөд тийм ч чухал хэрэгцээтэйхэрэглүүр бишээ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 10. Adobe Photoshop CS3 Зурах будах, багц хэрэглүүрүүдТаны сонгосон өнгө, хэлбэр, хэмжээгээр зурах будах үүрэг гүйцэтгэнэ. Зурах будах хэлбэр,хэмжээ бусад тохиргоог Options Bar дээрээс сонгоно. Эдгээр хэрэглүүрүүдийг Shift товчны хамт хэрэглэхэд шулуун хэлбэртэйзурагдана. Мөн зургийн тодорхой хэсгийг урьдчилан тэмдэглэж байгаад зурвал тэр хэсэгт лзурагдана. Зурганд нөхөөс тавих, хувилах хэрэглүүрүүд Зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилан нөхөх үйлдэл гүйцэтгэнэ. Эдгээрүйлдэлүүд нь нэлээд ашиглагдана. Хуучин муудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адилөнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтой байдаг. Та Healing Brush Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчиландарж байгаад хулганын зүүн даралтаар зурган дээрээс нөхөөс хийх хэсгийг тэмдэглэж авна.Улмаар нөхөх газраа будах маягаар чирнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 11. Adobe Photoshop CS3 Энэ үйлдэл дууссаны дараа хуулбарлагдсан хэсэг нь тухайн орчны өнгө хэлбэртзохицон өнгөний уусалт өгнө. Patch Tool хэрэглүүрийг хэрэглэхдээ та зургийн нөхөөс тавиххэсгийг сонгож, идэвхжүүлдэг бүлэг хэрэглүүрийн тусламжтайгаар тэмдэглэсэн эсвэл PatchTool хэрэглүүрээр өөрөөр нь зурах замаар нөхөөс тавих хэсгийг тэмдэглэнэ. Дараа нь нөхөөсболгох хэсэгт тэмдэглэсэн хэсгийг чирэн тавина. Нөхөөс хийхдээ Patch Tool хэрэглүүр ашиглан нөхөгдөх хэсгийг тэмдэглэхээсгадна тэмдэглэдэг бусад хэрэглүүрүүдийг ашиглаж болно. Red eye tool нь шинээр нэмэгдсэн.Фото зураг авахуулахад гэрлийн хугарлын улмаас хүний нүд улаан болсон байдаг. Тэр улааннүдний хэсгийг арилгах үйлдэл хийнэ. Илүү хялбар болгосон. Эдгээр хэрэглүүрүүд нь зургийн тодорхой хэсгийг өөр хэсэгт хувилах, тамгалахүйлдэл гүйцэтгэнэ. Улмаар зургийг нөхөх болно гэсэн үг юм. Тус програм дээр хуучранмуудсан зургийн гэмтсэн хэсгийг түүнтэй адил өнгөтэй хэсгээр нөхөх нь илүү зохимжтойбайдаг. Clone Stamp Tool хэрэглүүрийг хэрэглэхийн тулд Alt товчийг урьдчилан даржбайгаад хулганы зүүн даралтаар зурган дээрээ цэг тэмдэглэнэ. Дараа нь өөр хэсэгт хулганы зүүн даралтаар будах маягаар чирж эхэлбэл тэрхэсэгт өмнө тэмдэглэсэн цэгээс эхлэн зураг хуулбарлаж эхэлнэ. Pattern Stamp Tool хэрэглүүрнь стандарт хээ болон зохиомол хээгээр тамгална. Тамганы хэлбэр хэмжээг Options Barдээрээс сонгоно. Дээрх хэрэглүүрүүд нь маш их ашиглагдана. Ялангуяа хуучин зураг сэргээнзасварлах үед нөхөх, гэмтэлгүй хэсгээр нь гэмтэлтэй хэсгийг дарахад хэрэглэнэ. Баллуурдах, арилгах багц хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг баллуурдах, мөн дэвсгэр өнгөгүй болгоход хэрэглэнэ.Бид баллуур ашиглахаас гадна тэмдэглэж байгаад шууд устгах үйлдэл ашигладаг. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 12. Adobe Photoshop CS3 Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгөөр баллуурдана. Бид дэвсгэр өнгө,хэрэглүүрийн өнгөний тухай дээр үзсэн. Баллуурын хэлбэр хэмжээ, өнгө нэвтрэлт зэргийгOptions Bar дээр тохируулна. Background Eraser Tool хэрэглүүр нь дэвсгэр өнгө,хэрэглүүрийн өнгийг давхаргаар нь арилгаж зургийн цаад тунгалаг байдлыг гаргана. Тунгалагзургийн хувьд давхарга нь нэвтрэн харагдана гэсэн үг юм. Magic Eraser Tool хэрэглүүр ньхулганы заагч ямар өнгө дээр дарна тэр өнгөтэй адилхан өнгөтэй мужаар арилгана. Уусалтаар ба цулгай өнгөөр будах хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг цулгай өнгөөр болоөнгө уусгаж будна. Будах үйлдэл хийхэд өнгөний мэдлэг хэрэгтэй байдаг. Дараа нь өнгөнийталаар авч үзнэ. Хэрэглэхийн өмнө будах өнгийг сонгосон байх ѐстой. Gradient Tool хэрэглүүрийгашиглан уусалт хийж будахын тулд оруулах, уусалт болон уусалтын хэлбэрийг Options Barдээрээс сонгож байрлуулна. Дараа нь уусалт хийж будах талбараа сонгоод нэг захаас нь нөгөө зах хүртэлхулганы зүүн талын товчлуурыг даран чирээд эцэст нь нэг цэг дээр хулганы зүүн товчлуураарнэг удаа товшилт хийхэд уусалт хийгдэнэ. Paint Bucket Tool хэрэглүүр нь таны сонгосонөнгөөр сонгосон зургийг эхлэн дарсан цэг дээрээс ижил өнгөний мужтай хэсгийг будна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 13. Adobe Photoshop CS3 Бүдэгрүүлэх, тодруулах, өнгө холих хэрэглүүрүүд Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийн өнгийг тодорхойхэлбэр хэмжээтэйгээр хувиргана. Зургийн өнгийг тодруулахын тулд Blur Tool хэрэглүүрийг ашиглана. ХаринSharpen Tool, Smudge Tool хоѐр нь зургийн өнгийг тодруулах, өнгө холих тараах үйлдэлхийнэ. Эдгээр хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Bar дээрээссонгосон байх ѐстой. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ. Эдгээр хэрэглүүрүүд нь зургийг болон зургийн сонгосон хэсгийг өнгийг тодорхойхэлбэр хэмжээтэйгээр dodge Tool гэрэлтүүлж, харин Burn Tool нь сүүдэртүүлж өгдөг.Амьдрал дээр маш өргөн хэрэглэнэ. Таны гаднаас оруулсан зураг гэрэл муутай харанхуй,эсвэл гэрэл ихтэй байгаа бол эдгээр хэрэглүүрийн тусламжтай гэрэл, сүүдэр нь тохирсонболгож болно. Хэрэглэхэд хялбархан хулганы зүүн товчийг дарж будах маягаар чирнэ.Гэрэлтүүлэх гэдэг нь зургийн өнгийг цайруулах, сүүдэртүүлэх гэдэг нь зургийн өнгийгхарлуулах явдал юм. Мөн хэрэглүүрийг хэрэглэхийн өмнө хэлбэр хэмжээг нь Options Barдээрээс сонгоно.Path-тай ажиллах хэрэглүүрүүд Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 14. Adobe Photoshop CS3 Эдгээр хэрэглүүрүүд нь Pen буюу үзгэн хэрэглүүрээр үүсгэсэн Path буюу зураасыгзөөх, байрлал, сэлгэх, хэмжээ харьцаа зэргийг өөрчлөхөд хэрэглэнэ. Та өөрийн хүссэн хэмжээ хэлбэртэй Path зурж байгуулахад хэрэглэнэ. Path нь туспрограм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ. Дээрх хэрэглүүрүүд нь цэг хатгаж Path байгуулах, чөлөөтөй зурж Path байгуулах,цэг нэмэх, цэг хасах, цэгийг удидана. Байгуулагдаж байгаа Path ба зураас нь олон цэгээсбүрдэнэ. Тэдгээр цэгүүд нь шүргэгч шулуунтай тэр шулууныг нь ашиглаж Path ба зураасныхэлбэрийг өөрчилж болно. Мөн эдгээр цэгийг зангуу цэг гэж нэрлэх тохиолдол байна. Path-ынхэлбэр хэмжээг Options Bar дээрээс сонгож тохируулж болно. Мөн Path самбар дээр Path-ыгхадгалах, устгах, идэвхижүүлэлтийг Path болгох, Path ашиглан зургийг таслах зэрэг үйлдлийгхийнэ. Текст бичих хэрэглүүрүүд Аливаа програмын хувьд текст бичих түүнийг янз бүрээр хэлбэршүүлэх нь нэлээдчухал үүрэгтэй байна. Эдгээр хэрэглүүрийг текст бичихэд хэрэглэнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 15. Adobe Photoshop CS3 Сонгосон өнгөөр хөндлөн ба босоо бичихийн тулд эхний хоѐрыг идэвхижүүлжхөндлөн ба босоо бичихийн тулд үлдсэн хоѐрыг сонгож бичнэ. Эдгээр хэрэглүүрүүдийгашиглахын өмнө бичих текстийн фонт, хэмжээ, хэлбэр өнгө зэргийг Options Bar дээрээссонгосон байх шаардлагатай. Эсвэл Character самбар ашиглаж болно. Гэхдээ текстээ бичсэнийдараа фонтоо солих, хэмжээг өөрчлөх гм тохиргоог хийх боломжтой. Бичсэн текст бие даасанLayer буюу давхарга болдог. Идэвхижүүлэлтээр бичдэг хэрэглүүр нь таны сонгосон фонт,хэлбэр хэмжээгээр текст бичих ба бичсэн текст нь хөндий идэвхжүүлсэн хэлбэртэй болно.Текстийн хүрээгээр идэвхижсэн байна. Өөрөөр хэлбэл бидний сонгож идэвхижүүлдэгхэрэглүүртэй адил гэсэн үг.Дүрс байгуулах хэрэглүүрүүд Геометрийн янз бүрийн хэлбэр дүрсийг зураас болон дүүргэлтээр байгуулдагхэрэглүүрүүд. Та бэлэн дүрс зурах үйлдэл хийх болно. Тэгш өнцөгт, мохоо өнцөгт, эллипс, олон өнцөгт, шулуун шугам, дурын дүрсзэргийг зурах боломжтой. Эдгээр хэрэглүүрүүдийг хэмжээ, харьцаа, хэлбэр, өнгө, дүүргэлтийнхэлбэр зэргийг Options Bar дээр тохируулна. Мөн та аль нэг дүрсийг ижил харьцаатайбайгуулах гэж байгаа бол Shift товчлуурыг дарж байгаад зураарай. Зурсан дүрс бие даасанLayer ба давхарга болдог. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 16. Adobe Photoshop CS3Текст болон дуут тэмдэглэгээ хийх хэрэглүүрүүд Зургийн аль нэг хэсэгт өөрийн хүссэн хэмжээ, хэлбэртэй текстэн болон дууттэмдэглэгээ хийхэд хэрэглэнэ. Note Tool нь текстэн тэмдэглэгээ хийх, Audio Annotation Tool ньдуут тэмдэглээ хийнэ. Нэг их ашигладаггүй.Өнгөний мэдрэмж хэрэглүүрүүд Зурагтай ажиллаж байхад зургийн аль нэг хэсгийн өвөрмөц өнгийг бусад зургандхэрэглэх, тэр өнгөний кодыг мэдэх мөн зургийн обьектын хэмжээг олох зэрэгт хэрэглэгдэнэ.Өнгө соруулан авч тэр ашиглах нь нэлээд хэрэглэгдэнэ. Та Eyedropper Tool хэрэглүүрийг ашиглаж зургийн өнгийг мэдэрч хэрэглүүрийн өнгөболгож аваад тус хэрэглүүрээр будах, зураг үйлдэл хийж болно. Color Sample Tool хэрэглүүрнь зураг дээрх өнгөнүүдийн кодыг мэдээлэх үүрэгтэй. Ruler Tool нь хэмжээг гаргах, CountTool нь дарсан цэгийг дугаарлах ба өнгөний мэдээллийг гаргах.Цаас гүйлгэгч, масштаб хэрэглүүрүүд Зургийн хэмжээг томруулах буюу том хэмжээний зураг нь компьютерийдэлгэцэнд багтаагүй тохиолдолд тус зургийг дээш доош, зүүн, баруун тийш хөдөлгөж зөөх.Мөн зургийн масштабыг томруулах жижигрүүлэхэд өргөн хэрэглэнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 17. Adobe Photoshop CS3Hand Tool Цаас гүйлгэгчZoom Tool масштаб өөрчлөх Аливаа зургийг боловсруулж байхад масштабыг томруулж жижигрүүлж харах мөнзасвар өөрчлөлллт хийхэд илүү тохиромжтой. Энэ үйлдлийг гар дээрээс Ctrl+, Ctrl-, хостовчлуурын тусламжтай гүйцэтгэнэ. Байнга хэрэглэдэг хэрэглүүр юм аа. Том хэмжээний зурагтай ажиллах эсвэл зургийн масштабыг нэмээд дэлгэц дээрбүтнээрээ харагдахгүй байгаа тохиолдолд Hand Tool хэрэглэнэ. Ямар нэг хэрэглүүрсонголттой байхад Hand Tool хэрэглүүрийг сонгох шаардлага гарвал гар дээр байгаа Spaceтовчыг дарж болно.Options Bar /нэмэгдэл тохиргооны мөр/ Бид Tools буюу хэрэглүүрүүдийн үүргийг нэг бүрчлэн авч үзлээ. Тэдгээрийнгүйцэтгэж байгаа үйлдлийг дэлгэрэнгүй авч үзлээ. Тэдгээрийн гүйцэтгэж байгаа үйлдлийгдэлгэрэнгүй болгож өгдөг самбар бол Options Bar бөгөөд програмын цонхны дээд хэсэгтбайрлана. Энэ самбар нь ямар хэрэглүүр сонгож байна гэдгээс хамааран байнга өөрчлөгдөжбайдаг. Жишээ нь: бийрний хэрэглүүр сонгоход бийрний зурах хэмжээ, хэлбэр уусалт зэргийг Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 18. Adobe Photoshop CS3тохируулах самбар болж хувирах, үсэг бичдэг хэрэглүүрийг сонгоход үсгийн фонт, хэмжээ,хэлбэр зэргийг тохируулах самбар болж хувирах зэргээр өөрчлөгдөнө. Зарим нэг өргөнхэрэглэдэг Options Bar мөрний үүргийг авч үзье.Ерөнхийдөө Options Bar нь элдэв тохиргоо хийхэд зориулагдсан ба тохиргоог дараахбайдлаар хийнэ. А B А– цэсийг дэлгэх В – хэмжээг хулганызаагчаар өөрчлөх Хэлбэр дүрс сонгох цэс гаргах Тохиргооны нэмэлт цэс гаргах Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 19. Adobe Photoshop CS3Зургийг тэмдэглэх бүх төрлийн хэрэглүүрүүдийн нэмэлт тохиргоог гүйцэтгэж болно. Жишээнь: тэмдэглэгээг нэмэх, хасах, нэгтгэх гэх мэтЗургийн хэлбэр хэмжээг өөрчлөх хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны тэмдэглэсэнзураг, давхарга зэргийг аль нэг талаар нь зэрэгцүүлэх, хоорондох зайг ижил болгох зэрэгтхэрэглэнэ.Зургийн таслах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тасалж байгаа зургийн өргөн өндөрнягтралын хэмжээг хүссэнээрээ тогтоож зургийг тасална.Текст бичих хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд таны бичих гэж байгаа текстийн үсгийнфонт, хэмжээ, хэлбэр, өнгө зэргийг тохируулахад хэрэглэнэ.Дүрс зурах хэрэглүүрийн нэмэлт тохиргоо бөгөөд тэдгээр дүрсийн хэлбэр, хэмжээ, өнгөзэргийг тохируулна. Мөн дүрсийг нэгтгэх, хасах зэргийг гүйцэтгэж болно. Өргөн хэрэглэдэг самбарууд Photoshop програм дээр нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол Palette ба самбаруудюм. Color , layers, Character,History, Styles, Swatches, Info зэрэг самбаруудыг өргөнхэрэглэнэ. Ер нь бүх л самбарууд нь өөр өөрийн гэсэн үүрэг онцлогтой ба эдгээр самбаруудыгWindow цэснээс гаргана. Тус програмын цонхны баруун талд байрладаг. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 20. Adobe Photoshop CS3 Мөн өөрийн хэрэглэх самбаруудыг хооронд нь нэгтгэж групп болгож бусадсамбарыг нь далд хийх нь таны ажлын талбарыг эмх цэгцтэй байлгадаг. Жишээ нь хамгийн иххэрэглэдэг layers, History хоѐрыг нэгтгэж нэг групп болгох. Самбарын нэр дээр дараад чирэхзамаар нөгөө самбарын групп дээр байрлуулах. Swatches- бэлэн өнгөнүүд авч ашиглах боломжтой. Та өөрийн хүссэн өнгийг шууд сонгож улмаар зурах будах бичих үйлдэл хийнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 21. Adobe Photoshop CS3 Color- стандарт өнгө хольж шинэ өнгө гаргаж ашиглах, манай жишээн дээр RGB буюу улаан ногоон хөх гэсэн 3-н өнгийг хольж байна. Нэг өнгө нь 0-255 хүртэл утга авч холигдоно. Styles- бэлэн загвар бүхий хэлбэрүүд энэ нь Layers болон Path дээр шууд хэрэглэж болно. Жишээ нь: текст бичээд дараа нь Styles самбараас хэлбэршүүлж болно. Info- хулганы заагч байрлах цэгийн өнгөний код, заагчийн байрлал, өргөн өндрийн хэмжээ, файлын хэмжээ зэргийг мэдээлэх үүрэгтэй. Манай жишээ дээр R-49,G-52, B-33 гэсэн RGB өнгөний хольц байгаа бол CMYK хольцоор ба харуулсан байна. Navigator- зургийнхарагдах масштабыг өөрчлөх. Энэ нь том хэмжээтэйзургийн хувьд зургийн аль нэг хэсэгт хялбар очихмасштабыг хялбар нэмэх хасах үйлдлийг гүйцэтгэхэдхэрэглэнэ. History-хийсэн үйлдлийг хадгалах самбар бөгөөд тус самбараас үйлдэл буцааж болно. Буруу үйлдэл хийхэд тохиолдолд үйлдэл буцаах нь маш их хэрэглэгдэнэ. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 22. Adobe Photoshop CS3Layers- энэ самбар нь давхаргатай ажиллахад зориулагдсан бөгөөд давхарга нь Photoshopпрограмын хувьд нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг учир давхаргын талаар дэлгэрэнгүй авч үзнэ. Character- энэ самбар нь текстийн фонт, хэмжээ, хэлбэр зэрэгтэй ажиллахад зориулагдсан. Мөн үсгийн өргөн, өдөр, налалт өнгө зэргийг бүрэн ихээр нь тохируулах боломжтой. Бичсэн текстээ сонгож байгаад тус самбар дээр ажиллана. Paragraph- тус самбар дээр текстийн параграфтай ажиллана. Их хэмжээний текст бичсэн тохиолдолд түүнийг эмх цэгцтэй болгоход хэрэглэнэ.Бид энд түгээмэл хэрэглэдэг самбаруудын талаар авч үзлээ. Эдгээр самбар тус бүрийн хийхүйлдэл өөр өөр бөгөөд нэмэлт тохиргоо гаргах, илүү ихийг хийхийн тулд самбарын баруундээд өнцөгт байрлах зураас дээр дарж нэмэлт цэсийг гаргаж улмаар өөрийн хэрэгтэй командыгсонгон хэрэглэнэ. Шинэ баримт нээх Photoshop програм дээр шинээр зураг зурах нь нэлээд ховор харин ямар нэг шинэхуудас нээж байгаад түүн дэрээ өөр зургууд, текст зэргийг оруулж зургийн файл үүсгэжболдог. Ерөнхийдөө бол хуучин зургийн файл дээр нэмэлт өөрчлөлт хийж түүнийгээ өөрнэрээр хадгалах замаар зургийн файл үүсгэнэ. Шинээр зураг зурах юм уу шинээр файлүүсгэхдээ File/New команд өгөхөд нээгдэх цонхны Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 23. Adobe Photoshop CS3Name-шинэ файлынхаа нэрийг өгнө.Image Size- цаасны хэмжээ хамаарсан файлын хэмжээ Width- цаасны өргөн /mm,cm,inch,pixel…/ Height- цаасны өндөр /mm,cm,inch,pixel…/ Resolution-зургийн нягтрал ба dpi Mode-өнгөний хэлбэр Contents суурь өнгөний хэлбэрийг сонгоно. Эдгээрийг тохируулаад ОК товч дарна.Улмаар цаас нээгдэж та хүссэн зургийн файлыг үүсгэж болно. Ихэнх тохиолдолд File/Openкоманд өгч диск төхөөрөмж дээр байгаа зургийн файлаа нээж түүн дээрээ засвар хийнэ. МөнFile/Import команд өгч Скайнер болон дижитал камерын зураг оруулж түүн дээрээ засвархийдэг. Оруулсан зургаа заавал хадгалах ѐстой. Баримтаа хадгалах Хадгалах үйлдэл нь ердийн Windows үйлдлийн системийн бусад хэрэглээийпрограмуудтай яг адилхан. Харин зургийн төрлийг сольж хадгалах нь тус Adobe Photoshopпрограм дээр нэлээд хийгдэнэ. Тус програм дээр төрлийг өөрчлөх зургаа нээгээд дараа ньFile/Save As команд өгнө. Улмаар гарч ирэх цонхны Format талбараа файлын төрлийг сонгожхадгална. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 24. Adobe Photoshop CS3 Adobe Photoshop програмын psd,pdd төрлийн файлын хувьд анхаарах зүйл байдаг.Уг төрөл нь давхаргатай болон давхаргагүй зургаас бүрдэнэ. Хэрэв давхаргатай зургаасбүрдэж байгаа бол түүнийг JPEG болон бусад төрлийн файл болгож хадгалах тохиолдолддавхарга нь нэгдэж давхаргагүй файл болдог. Тиймээс засварлах, нэмэлт өөрчлөлт хийхpsd,pdd төрлийн файлыг бусад төрлөөр хадгалаж болохгүй. Эх хувийг нь өөрчлөхгүй шинээрхадгалаж болно. Layers ба давхарга Adobe Photoshop програм дээр нэлээд олон зургийг нийлүүлэн зохиомжлоходтэдгээрийг нь тус тусдаа үе давхарга болгон хэрэглэх нь илүү хялбар байна. Зургийн PSDтөрөл нь давхаргыг хэвээр хадгална. Харин бидний өргөн хэрэглэдэг JPEG төрөл давхаргыгнэгтгэж хадгалдаг. Тус програм нь давхаргатай зураг бий болгодог бөгөөд та тус зургийг альтөрлөөр хадгалснаас хамааран давхарга нь нэгдэх, эсвэл давхарга хэвээр байна. Тухайнзургийг дахин засварлах бол заавал давхаргатай н хадгалах нь тохиромжтой. Өөрөөр хэлбэлpsd төрлөөр хадгалах. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 25. Adobe Photoshop CS3 Тус програм дээр давхаргатай ажилладаг Layers нэртэй самбар байдаг. Давхаргабүр дээр тус тусдаа үйлдэл хийгдэнэ. Иймээс тус зургийн файлтай ажиллаж байх үед хийгдэжбайгаа өөрчлөлт нь зөвхөн идэвхитэй давхаргын хувьд хийгддэг. Тухайн үед аль давхаргаидэвхитэй байгааг Layers цонх заах бөгөөд идэвхитэй давхаргад харгалзах нэр хөх дэвсгэртэйбайдаг. Дараах самбар нийт 4-н давхарга байна. Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 26. Adobe Photoshop CS3New Layer- шинэ давхарга үүсгэхDuplicate Layer- давхаргыг хуулбарлахDelete Layer- давхаргыг устгахDelete Linked Layer-холбоостой давхаргыг устгахDelete hidden layer- нууцалсан давхаргыг устгахNew layer set – давхарга агуулах хавтас үүсгэхNew set from linked- холбоостой давхаргыг 1 хавтсанд хийх.Lock all layers in set- хавтсанд байгаа давхаргыг цоожлохLayer properties- давхаргын нэр ба өнгийг өөрчлөхBlending options- давхаргыг холихMerge visible- давхаргыг нэгтгэхFlatten image- давхаргыг нэгтгэж зураг болгохPalette options- самбарын тохиргоо Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ
  • 27. Adobe Photoshop CS3 Мөн Layer цэсний командуудын тусламжтайгаар дээрх давхаргыг устгах,нэгтгэх, шинээр үүсгэх, хэлбэршүүлэх гэх мэт үйлдлүүдийг хялбар гүйцэтгэнэ. Идэвхитэйдавхарга дээр хэрэглүүрүүдийн үйлдэл хийгдлэнэ.Давхаргын байрлал Давхаргын байрлалыг солихдоо тухайн давхаргыг сонгоод түүнийгээ чирэн нөгөөдавхаргын хаана байрлуулах газар тавих замаар гүйцэтгэж болно. Давхарга нь олон зургийгдавхарлаж байгаа үйлдэл өөрөөр хэлбэл хамгийн нүүрэн талд байгаа зураг нь бүтнээрээхарагдах, харин хамгийн цаад талд байгаа зураг нь өмнөх зургуудын завсар зай нэвтрэлээсхамааран харагдана.Давхарга үүсгэх, устгах, хуулахДавхаргыг шинээр үүсгэх нь хялбар байдаг. Ердийн санах ойн команд буюу Боловсруулсан багш Г. Ган-Эрдэнэ