сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

3,040 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
3,040
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
70
Actions
Shares
0
Downloads
21
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

сурган хүмүүжүүлэх зөвлөгөө

  1. 1. Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага уламжлал бий . Тэдүр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ.Тухайлбал: үлгэр, тууль,зүйр үг ( хүн ахтай ,дээл захтай ), цэцэн үг ( хоёр туулайхөөсөн анчин хоосон хоцорно) ,түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), Жороо үг(Бүргэдийн бүдүүн шувуу , шувууны шонхор галуу ),мэтгэлцээн ,дайралцаан гэж янзянзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...) ,наадам үг ,үгээр мохоохзугаа ( хусан модон юун хэрэг ? урт нь уурга болдог, уртай нь аяга болдог ), гэхзэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын хэл яриагзүгшрүүлж , урнаар өгүүлэх чадвартай болгож,хүүхдийн сэтгэн бодох чадварыгхөгжүүлж байсан уламжлал бий .Үүнээс гадна тоглоом наадгайг их ашиглажбайсан.Ялангуяа нэг өвөрмөц зүйл бол монголчууд хүүхдийг хөлд орлоо гээдорхидоггүй аль болохоор хүүхдийг явган явуулж байсанаар барахгүй хөл чангатайболгох олон зүйлийг бүтээсэн байна .Үүнд : Барилдаан,морь уралдах, цүүхаях,нуугдаж тоглох,алчуур хаях, чоно тарвага болох , цагаан тэмээ гэх зэргээролон олон тоглоомууд ыг нэрлэж болно. Энэ удаад зөвхөн аман зохиолын тухайтайлбарлая.Хүүхдэд аливааг ойлгуулахдаа зүйр үг, цэцэн үгийг ихээр ашигладагбайсан нь хүүхдийн ёс суртахуунд асар үнэтэй , хүчтэй нөлөө болдог байжээ .Өөрөөр хэлбэл цэцэлж , зүйрлэж хэлсэн үг хүний хэлэх гэсэн санааг нь бус дынсэтгэл зүрхэнд нь тустал хүргэж өгдөг ид шидийг мэддэг, хэрэглэж чаддаг байсангэж ойлгогдоно.Жишээ нь хүүхдийг аргал түүгээд ир гэхэд жаахан дурамжхан байхаднь үглэж загнаж хөөж туухын оронд “ залхуугийн гадаа түлшгүй , залгидгийн гэртхоолгүй “гэгч болох нь дээ гэхэд хүүхэд инээгээд л аргалдаа явна (Ийм явдалыгби өөрөө харж байсан юм) .Хүүхэд ямарваа нэг юмыг хам хум хийж ,хайш яйшхандахад “ Бушуу туулай борвиндоо баастай “гэж байдаг юм гэж хэлэхэд дараа ньхийх зүйлдээ аажуу ,нямбай хандаж эхлэх л болно.Хичээл номоо үзэхгүйалгуурлаад байх хүүхдэд “сурсан далай , сураагүй балай” гэдэг юм гэх юмуу , “эзэн
  2. 2. хичээвэл заяа хичээнэ “ гэдэг юм . Чиний өмнөөс хэн ч юуч хийхгүй , хүсэвч хийжболдоггүй гэх мэтээр хэлэхэд сайн л үр дүн гарна .Гэхдээ хий дэмий цэцэрхсэноноогүй үг тусгүй гэдгийг санахад гэмгүй .Та хүүхдийг үнэн бөгөөд уран цэцэнүгээр хүмүүжүүлье гэж бодож л байвал өөрөө ихийг уншиж мэдэх хэрэгтэй .Амьдралгэдэг үнэхээр аугаа багш . Та өөрөө алхам тутамдаа суралцах хэрэгтэй .Танымэдээгүйг ч хүүхэд тань мэдэж ойлгосон байж болно .Та бүхэнд зориулсан дараагийнхэд хэдэн булан зүйр үг, цэцэн үг,сургаал үг , онч мэргэн үгээр үргэлжлэн хүрэхболно .Бид тодорхой тайлбар зүүлт хийхийн дээр яаж ашиглах вэ гэдэг талаар чсанал бодлоо хэлнэ Түүнийг хэрхэн хүлээж авах яаж хэрэглэхийг эрхэм таныбилиг оюун , сонголт мэдэх буйз аа .Хүн аливаа юмыг өөрийнхөөрөө ойлгож ,өөрийнхөөрөө болгохыг эрмэлздэг. Заримдаа бүр өөрөө өөрөөсөө төөрөөд явчихдагч байж магадгүй .Тиймийн учир та сайтар тунгааж өөрийнхөө сонголтоорашиглаарай .Яагаад заавал аман зохиол ашиглах ёстой юм бэ? Тэрнээс ч илүү юмөнөөдөр зөндөө байна ш үү дээ гэж бодож болох ч сургаал үгээр хүнийгхүмүүжүүлж ирсэн нь монголчууд бидний хувьд чухам үнэн гэдэгтэй хэн чмаргахгүй .Тэр ч бүү хэл сургаал үгийг эрдэмтэд “Суегар” үг буюу сайшаажмагтсан ,урам хайрласан, “Чамилар” үг буюу чамлаж голсон , буруушааж зэмлэсэнгэж хоёр янзаар ангилж үзээд ач тусыг нь сайтар тайлбарласан нь ч байдаг юм. Эрхэм таны мэлмий тунгалаг , оюун цэлмэг байх болтугай .

×