МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИНД ХЇРГЭХ БОЛОМЖ
Upcoming SlideShare
Loading in...5
×
 

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИНД ХЇРГЭХ БОЛОМЖ

on

  • 199 views

Улам бүр даяаршин буй дэлхий ертєнцєд шинжлэх ухаан, холбоо мэдээллийн технологи асар хурдацтайгаар хєгжиж, ...

Улам бүр даяаршин буй дэлхий ертєнцєд шинжлэх ухаан, холбоо мэдээллийн технологи асар хурдацтайгаар хєгжиж, үүний үр дүнд улс орнууд, бизнесийн болон тєрийн байгууллага, иргэн бүхэн хүссэн мэдээ мэдээллээ хүлээн авах, солилцох, түгээн сурталчлах єргєн боломж, бололцоо тэгш нээгдээд байна.
Шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологийн ололт, дэвшил дээр суурилсан мэдээллийн системийг оновчтой, зєв зохион байгуулсан, тїїнд суурилсан удирдлагын менежментийг нэвтрїїлж, оновчтой шийдвэр гаргаж чадсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь цаг хугацааны шалгуурыг даван туулж чадах, єрсєлдєх чадвар сайтай, илїї бїтээлч, ажил хэрэгч, ажил, їйлчилгээ, бизнесийн їйл ажиллагаа нь їр дїн сайтай байдаг нь нэгэнт тодорхой болоод байна.

Statistics

Views

Total Views
199
Views on SlideShare
199
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
0
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Adobe PDF

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИНД ХЇРГЭХ БОЛОМЖ МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИНД ХЇРГЭХ БОЛОМЖ Document Transcript

  • 1 МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИНД ХЇРГЭХ БОЛОМЖ Улам бүр даяаршин буй дэлхий ертєнцєд шинжлэх ухаан, холбоо мэдээллийн технологи асар хурдацтайгаар хєгжиж, үүний үр дүнд улс орнууд, бизнесийн болон тєрийн байгууллага, иргэн бүхэн хүссэн мэдээ мэдээллээ хүлээн авах, солилцох, түгээн сурталчлах єргєн боломж, бололцоо тэгш нээгдээд байна. Шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологийн ололт, дэвшил дээр суурилсан мэдээллийн системийг оновчтой, зєв зохион байгуулсан, тїїнд суурилсан удирдлагын менежментийг нэвтрїїлж, оновчтой шийдвэр гаргаж чадсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь цаг хугацааны шалгуурыг даван туулж чадах, єрсєлдєх чадвар сайтай, илїї бїтээлч, ажил хэрэгч, ажил, їйлчилгээ, бизнесийн їйл ажиллагаа нь їр дїн сайтай байдаг нь нэгэнт тодорхой болоод байна. Монгол улс шиг єргєн уудам нутагтай, хїн ам сийрэг суурьшилттай, цєєн хїн амтайгаа харьцуулахад олон засаг захиргааны нэгжтэй улсад мэдээллийн технологи дээр суурилсан байгууллагын мэдээллийн системийг оновчтой зохион байгуулах нь нїсэр бїтэцтэй тєрийн байгууллагуудын хувьд мэдээллийн урсгалаа удирдах, хянах, боловсруулах, нэгтгэх, тїгээх, солилцох, тєрийн зїгээс ард иргэдэд чирэгдэлгїй, тїргэн шуурхай їйлчилгэээ їзїїлэх єнєєгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагын талаас нь харах юм бол асар их ач холбогдол бїхий тулгамдсан асуудлын нэг юм. Монгол улс дэлхийн хєгжилтэй орнуудтай харицуулахад зам, гїїр, тээвэр, барилга, эрчим хїч зэрэг дэд бїтцийн хєгжлийн хувьд хэдэн арван жилээр хоцрогдсон. Єнєєдрийн нийгэм, эдийн засгийн хєгжлийн байдлаас харахад єндєр хєгжилтэй орны тївшинд хїрэхэд бас л хэдэн арван жилийн хєгжлийн хугацаа хэрэгтэй болох тєлєвтэй байна.
  • 2 Харин мэдээллиийн технологийн хувьд хєгжилтэй орны тївшинд хїрэхэд тийм их урт хугацаа орохгїй юм. Дэлхий нийтийг хамарсан холбоо, мэдээллийн сїлжээний дэд бїтэц, мэдээллийн технологийн шинжлэх ухаан, їйлдвэрлэллийн хєгжлийн єнєєгийн тївшин бидэнд ийм бололцоог олгож байна. Харин бид энэ бололцоог зєв олж харж, цаг хугацаа алдахгїйгээр байгууллага, иргэн бїр хєдєлмєр, зохион байгуулалт, удирдлагын зєв менежмент, хєрєнгє санхїїжилтийн зєв зарцуулалт, уян хатан бодлого явуулж дэлхийн мэдээллийн технологийн хєгжлийн тївшинд зэрэгцэн очих шаардлагатай байгаа юм. Монголын татварын албаны мэдээллийн системийн ойрын ирээдїйн чиг хандлага, боломж бололцоог товч тодорхойлох нь энэхїї илтгэлийн зорилго боловч татварын системийн єнгєрсєн 16 жилд туулж ирсэн хєгжлийн тїїх, хандлага, єнєєгийн тєлєв байдалд дїн шинжилгээ хийж, дэвшилттэй болон дутагдалтай талуудыг дїгнэн тодорхойлох нь ирээдїйн мэдээллийн технолгийн хєгжлийн сууриа зєв тавихад зайлшгїй чухал юм. Илтгэл нь доорх 3 бїлгээс тогтоно. 1. Байгууллагын мэдээлийн системийн ерєнхий ойлголт 2. Татварын албаны мэдээллийн системд хийх дїн шинжилгээ 3. Татварын албаны мэдээллийн системийг хєгжингїй орны тївшинд хїргэх гадаад болон дотоод нєхцєл, тїїнийг цаг алдалгїй хэрэгжїїлэх боломж 1. БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ Аливаа бизнесийн болон тєрийн байгууллагын дотоод бїтэц, зохион байгуулалт, їйл ажиллагааны їндсэн чиглэлийг даган мэдээлэл солилцооны урсгалын бїтэц тодорхойлогддог. Энэ мэдээллийн урсгал бїтэц дээр суурилан мэдээллийн технологи, сїлжээний бїтэц, мэдээллийн баазын бїтэц загвар, програм хангамжийн шийдэл боловсруулагдана. Тухайн байгууллагын бїтэц, бизнес їйл ажилагааны онцлогийг харуулсан мэдээллийн урсгалын загварчлал, мэдээллийн урсгалын загвар бїтэцийг даган хийгдсэн мэдээллийн сїлжээ, сїлжээ мэдээллийн технологи, мэдээллийн баазын загвар, тїїнд суурилсан програм хангамжийн цогц нэгдлийг тухайн байгууллагын
  • 3 удирдлагын мэдээллийн систем (AIS) гэж нэрлэдэг. Иймээс байгуулагын удирдлагын мэдээлэлийн систем нь доорхи їндсэн 3 гол хэсгээс бїрдэнэ гэж їзэж болно.  Тухайн байгууллагын бїтэц, зохион байгуулалт, чиг їїрэг, бизнес їйл ажиллагааны шаардлагын їїднээс їїсч байгаа мэдээллийн урсгалын бїтэц  Мэдээллийн урсгалын бїтэц, тїїний онцлогийг агуулсан мэдээллийн сїлжээ, мэдээллийн технологи, компьютер, тоног тєхєєрємж(їїнийг байгууллагын мэдээллийн технологийн дэд бїтэц гэж їзэж болно)  Байгууллагын бизнес їйл ажиллагааны шаардлагыг хангасан мэдээллийн баазын зєв бїтэц, тїїнд суурилсан уян хатан шийдэл бїхий програм хангамж Байгууллагын мэдээллийн системийн їндсэн зорилго нь:  Байгууллагын бизнес їйл ажиллагааны тєлєвлєгєєг боловсруулахад шаардлагатай їнэн зєв мэдээллээр хангах;  Тєлєвлєгдсєн бизнес їйл ажиллагааг їр ашигтай явуулахад байнгын хяналт тогтоох техник, технологийн нєхцєлийг хангах;  Байгууллагын бїх шатны удидлагыг байгууллагын бизнес їйл ажиллагааны урсгал мэдээллээр байнга, тасралтгїй, бодлогын шийдэл, оновчтой шийдвэр гаргахад шаардлагатай їнэн зєв мэдээлэлээр тогтмол, шуурхай хангах; 2. ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД ХИЙХ ДЇН ШИНЖИЛГЭЭ
  • 4 2.1 Монголын татварын албаны мэдээллийн систем їїссэн нєхцєл байдал, хєгжлийн тїїх Монгол улсын татварын албаны эрхэм зорилт болох татварын хууль тогтоомжийг хэрэгжїїлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилэнд нь хяналт тавих, татвар тєлєгчийг мэдээллээр хангах, зєвлєгєє єгєх, сургалт сурталчилгаа явуулах, улс, орон нутгийн тєсвийн орлого бїрдїїлэх зэрэг їйл ажиллагааны їндсэн чиг їїргээ даган хийгдсэн Монгол улсын татварын албаны бїтэц бїрэлдэхїїн, татварын албад, хэлтэс, тасаг, нэгж, тэдгээрийн хоорондын ажлын чиг їїргийн уялдаа, холбоо зэрэг їндсэн їйл ажиллагааны дагуу татварын албаны мэдээллийн урсгалын бїтэц тодорхойлогддог. ТЕГ-ын Мэдээлэл боловсруулах хэлтэс нь анх 1993 онд байгуулагдан Хэлтсийн дарга, програм зохиогч-2, компьютерийн инженер-1, эдийн засагч-1 орон тооны бїрэлдэхїїнтэйгээр Монгол улсын татварын албаны мэдээллийн системийг їїсгэн байгуулах, татварын мэдээллийн урсгалыг автоматжуулах, удирдлагыг шуурхай мэдээллээр хангах їндсэн зорилготой ажиллаж эхэлсэн билээ. Тухайн їе нь дэлхий нийтээр глобалчлагдан, дэлхийн хєгжингїй орнуудад мэдээллийн технологийн хєгжлийн їсрэнгїй їе ид хїчээ авч байсан боловч Монгол улсын хувьд улс тєр, нийгэм, эдийн засгийн байдал тогтворжоогїй, санхїї тєсвийн чадвах сул, дэд бїтэцийн хєгжил муутай холбоотой мэдээллийн системийг нэвтрїїлэх їйл ажиллагаа байгууллагуудад тэр тусмаа тєрийн байгууллагад хїндрэлтэй байлаа. Харин дэлхийн мэдээлэл, технологийн хєгжлийн глобалчлал, нээлттэй зах зээлтэй холбоотой мэдээлэл холбооны техник, тоног тєхєєрємж, электрон бараа, тїїний дотор мэдээллийн технологийн їндсэн хэрэгсэл болох компьютер нь Монгол улсад орж ирэх, тїїний їе шат бїрийг ашиглах эзэмших, хэрэглэх нь дэлхий нийтийн жишигээс хол хоцроогїй юм. Гагцхїї Монгол улсын дэд бїтэц, татварын албаны мэдээлэл технологийн мэргэжилтний хїрэлцээ, чадамж, хєрєнгє, санхїїжилт зэргээс шалтгаалж байгууллагын мэдээллийн систем бїрэн утгаараа ажиллаж чадахгїй байсаар байв.
  • 5 1994-1998 онд татварын мэдээлэл DOS їйлдлийн системийн орчинд мэдээллийн баазын Dbase систем дээр суурилсан, компьютерийн дотоод сїлжээгээр холбогдоогїй, татвар тєлєгчийн бїртгэл, татварын орлого, зэрэг мэдээллийг боловсруулдаг Clipper CA хэл дээр бичсэн цєєн хэдэн програмыг єєрсдийн мэргэжилтнїїдийн хїчээр боловсруулан албаны хэмжээнд нэвтрїїлж эхэлсэн юм. Улсын хэмжээнд татварын мэдээлэл нэгтгэх їйл ажиллагаа нь Монгол орны мэдээлэл, холбооны дэд бїтэцээс ихээхэн хамааралтай байлаа. 2.2 Монгол улсын мэдээллийн сїлжээний дэд бїтцийг даган єєрчлєгдєж буй татварын адбаны мэдээллийн сїлжээний одоогийн тєлєв байдал 1990-ээд оны їед Татварын ерєнхий газар нь аймаг, нийслэл, дїїргийн татварын албадаас мэдээллийг сїлжээний Dial-Up(утсаар компьютер хооронд холбох) горимоор холбогдсон сїлжээгээр сардаа нэг удаа, зарим мэдээг улирал, жилдээ нэг удаа авч улсын хэмжээгээр нэгтгэл хийдэг байв. Ихэнх аймагуудаас тэр їед Монгол улсдаа хамгийн дэвшилттэй сїлжээний технологи байсан X-25 протокол дээр суурилсан орон нутгаас цаг уурын мэдээлэл дамжуулах зорилго бїхий мэдээлэл дамжуулах сїлжээг давхар ашиглаж мэдээлэл авдаг байлаа. 1998 оноос эхэлж ХБНГУ-ын зээл тусламжаар Монголын татварын албанд мэдээллийн баазын боловсронгуй систем болох дэлхийд эхний байранд орж байсан ORACLE системыг ашиглахыг санал болгосны дагуу тєвлєрсєн мэдээллийн систем бїхий Клейнт-Сервэр технологийн горим бїхий техник, тоног тоєхєєрємж, компьютер суурилуулах, мэргэжилтэн давтан бэлтгэх, сургах ажлууд хийгдсэн юм. ОRACLE системийг нэвтрїїлснээр татварын нэгжїїд дээр клейнт/сервер технологи дээр суурилсан мэдээллийн бааз їїсгэх, программ хангамж боловсруулах ажлууд хийгдэж эхэлсэн бєгєєд энэ нь одоо ч їїргээ гїйцэтгэсээр байна. Энэ системийг суурилуулснаар татварын албадууд дээр дотоод сїлжээнд суурилсан програм хангамжууд нэвтэрч олон хэрэглэгч нэг програм дээр зэрэг ажиллах
  • 6 боломжтой болсон юм. Эдгээр програмуудыг нэвтрїїлсний хамгийн давуу тал нь татварын албаны ажилтнууд тэр дундаа дунд шатны удирдлагуудад тєвлєрсєн мэдээллийн системийн ач холбогдлыг ойлгож, тэдэнд анхны суурь ойлголтуудыг єгсєн явдал юм. Гэвч ORACLE системийг нэвтрїїлэхэд Монгол орны холбоо мэдээллийн сїлжээний дэд бїтэцээс шалтгаалж мэдээлэлийг цаг тухай бї рд нь улсын хэмжээнд автоматаар нэгтгэх асуудал орхигдсон юм. Иймээс татварын албадын мэдээллийг нэгтгэх ажиллагааг сард 2 удаа гараар, хагас автомат горимоор нэгтгэх болсон. Їїнээс їїдэн сар бїрийн “5-ний бааз, 20-ний бааз” гэсэн нэр томьёо татварын мэдээллийн баазыг нэгтгэх їйл ажиллагаанд бий болсон байна. Энэ нь тухайн їеийн мэдээллийг улирал, жилээр нэгтэгдэг байсантай харицуулбал илїї дэвшилттэй байлаа. Гэвч тэр їеээс хойш 9 жил єнгєрч мэдээлэл технологийн хєгжлийн хурд дахин хэдэн їеээр урагшилж, Монгол улсын холбоо мэдээллийн сїлжээний дэд бїтэц сайжирсан байгаа зэрэг нь энэ байдлыг яаралтай єєрчлєх шаардлагатай болсон байгаа юм. Татварын мэдээллийн системийн хамгийн чухал хэсэг болох мэдээллийн урсгалыг хянах ї йл ажиллагаанд Татварын албаны мэдээллийн бодит цаг ї еийн нэгтгэл байхгї йгээс сєрєг ї р дагаварууд нилээд хуримтлагдан бий болсон байгаа юм. Мэдээллийн системийн урсгалыг хянах хоёр гол субьект байдаг. Энэ нь Нэгдїгээрт мэдээлэл їїсгэгч єєрєє мэдээлэлээ хянаж байх ёстой. Энэ нь Татварын албаны хувьд татвар тєлєгч єєрєє юм. Татвар тєлєгчийн єєрийнх нь мэдээлэл єєрт нь нууц биш. Тиймээс тэд єєрсдийнхээ мэдээлэлийг хянах їїрэгтэй ба эрхтэй. Хоёрдугаарт уг мэдээллийн системийг ашиглаж удирдлагын шийдвэр гаргадаг удирдлага мэдээллийг єдєр тутам хянах боломжтой байх ёстой. Энэ нь манай татварын албаны шат шатны удирдлага, удирдлагын баг юм. Энэ хоёр субьектээр мэдээллийн системийн мэдээлэлийн урсгалын хяналт тогтоогдож, удирдлагын шийдвэрт нєлєєлєхїйц їнэн зєв, шуурхай байх гол нєхцєл бїрддэг. Гэтэл бид єнєєдрийн байдлаар 15 хоногийн дараа мэдээллийн баазаа нэгтгэж байгаа нь удирдлагыг мэдээлэлээр хангах, оновчтой шийдвэр гаргах єнєєгийн шаардлагыг хангаж чадахгїй байна. Тиймээс бид
  • 7 мэдээллийн хяналтын їндсэн нєхцєл болсон мэдээлэл їїсгэгдсэн цаг минут бїрдээ автоматаар нэгтгэгдэж байдаг бодит цаг їеийн мэдээллийн нэгтгэл хийх техник технологи, програм хангамжийн нєхцєлийг бїрдїїлж єгєх шаардлагатай байна. Энэ нь бидний цаашид Татварын албаны мэдээллийн урсгалыг єнєєгийн нєхцєл, шаардлагатай уялдуулан шинэ тївшинд гаргаж хєгжїїлэх гол їндсэн нєхцлийн нэг болно. 2003 оноос эхлэн Монгол улсад їїрэн телефон болон интернэт їйлчилгээний хувийн компаниудын зах зээлийн шударга єрсєлдєєнтэй холбоотой шилэн кабелийн дэд бїтцийн сїлжээ їїсэж, эрчимтэй хєгжиж ирсэн нь єєрийн хиймэл дагуул байхгїй манай орны хувд мэдээллийн сїлжээний тэргїїний технологи нэвтрїїлэх таатай нєхцєл бїрэж эхэлсэн юм. Манай татварын алба 2007 оноосс эхлэн нийслэл, дїїргїїдэд шилэн кабелийн холболт хийж эхэлсэн бєгєєд 2010 оны 3 дугаар сард орон нутгийн 21 аймаг, Налайх, Багануур дїїргийг онлайн холбож дуусгалаа. Цаашид албадын онлайн холболтыг байнгын ажиллагаатай байлгах шаардлагатай байгаа юм. Энд манай улсын орон нутгийн эрчим хїч, сїлжээний дэд бїтэц ихээхэн хамааралтай байдгийг анхаарах хэрэгтэй. Шилэн кабель нь мэдээлэл технолгийн салбарын їсрэнгїй хєгжил, ололт амжилтыг шинжлэх ухааны салбараас хїний нийгмийн хэрэгцээнд авчирч энгийн хэрэглээ болгоход онцгой гайхамшигтай їїрэг гїйцэтгэсэн хїн тєрлєхтєний єнєєгийн мэдэх хурдны дээд хязгаараар мэдээлэл дажуулах боломжтой технологи юм. Шилэн кабелиар холбогдсон татварын албадад интернэт ашиглах, тїїн дээр суурилсан цахим тайлангийн систем нэвтрїїлэх тєдийгєєр бид шилэн кабелийн боломжийг ашиглаж байгаа нь учир дутагдалтай юм. Бид албадын онлайн холболтон дээрээ суурилан мэдээллийн баазын бодит цаг їеийн нэгтгэл хийх технологийг яаралтай нэвтрїїлэх шаардлагатай байгаа юм. Мэдээллийн баазын бодит цаг їеийн нэгтгэл нь татварын албаны цаашдын бизнес їйл ажиллагаанд олон давуу байдлуудыг бий болгоно.
  • 8 Мэдээллийн баазыг бодит цаг їед нэгтгэснээр  Татвар тєлєгчдєд єєрсдийн мэдээллийг интернэт ашиглан хэдийд ч шалгах, хянах нєхцєлийг бї рдї ї лж чадна.  Татварын удирдлагыг бодит цаг ї еийн мэдээллээр шуурхай хангах, мэдээллийн урсгалд хяналт тавих нєхцєлийг бї рдї ї лж чадна.  Хєндєлєнгийн байгууллагуудтай бодит цаг ї еийн мэдээлэл солилцох нєхцєл бї рдэнэ. Мэдээллийн баазад бодит цаг їеийн нэгтгэл хийснээр бид цаашид татварын албаны мэдээллийн урсгалын чанарыг сайжруулахын зэрэгцээ татвар тєлєгчийн бїртгэл, татварын бїртгэл, татвар хураалтын тївшин, татварын єр барагдуулалтын тївшин, тайлан хїлээн авалтын тївшин, татварын хяналт шалгалтын ажлын єдєр тутмын мэдээллийн урсгалыг татварын удирдлагаас хянах зэрэг їйл ажилагаанд эрс єєрчлєлт гарах болно. Энэ нь удирдлагын бїх тївшинд мэдээлэл ашиглан шийдвэр гаргах технологийн шинэ горимд шилжих нєхцєлийг бїрдїїлэх юм. Мєн мэдээллийг бодит цаг їед нэгтгэснээр татвар тєлєгчийн татварын єр тєлєх хугацаа, тайлан єгєх хугацааг e-майл, гар утсаар мэссэж дамжуулж мэдэгдэх, цахим тайлангийн формуудыг шууд татвар тєлєгч рїї дамжуулж хугацаанд нь бєглєж єгєхийг шаардах зэрэг татвар хураалтын зардлыг багасгах, їр ашгийг дээшлїїлэх олон ажлыг їр дїнтэй хийх технологийн нєхцлийг бїрдїїлэх юм. 2.3 Татварын хэрэглээний програм хангамж боловсруулалт Єнєєгийн байдал Єнєєдрийн байдлаар татварын албанд єєрсдийн мэрэгжилтнїїдийн боловсруулсан ORACLE мэдээллийн бааз удирдлагын системд татварын мэдээллийн
  • 9 бааз їїсгэх, боловсруулах зорилго бїхий ORACLE developer програмын хэл дээр бичсэн татварын албадад ашиглаж буй татварийн хэрээлээний 24 тєрлийн програм, ТЕГ болон нийслэлийн татварын газар дээр нэгдсэн баазаас мэдээлэл харах зориулалт бїхий 9 тєрлийн програм, интернэтээр татвар тєлєгчєєс цахим тайлан хїлээн авах 5 програм, татвар тєлєгч НЄАТ-ын падаан шивэх(Vat_Entry) нэг программ нийт 36 нэр тєрлийн програм ажиллаж байна. Давуу талууд  Дээрх програмуудыг ашиглан татварын албаны єнєєгийн мэдээллэл боловсруулалтын їйл ажиллагаа зохицуулагдаж, эдгээр програмуудаар їїссэн татварын тєвлєрсєн мэдээллийн баазаас татварын бїх албад шат шатандаа татварын албаны тєрєл бїрийн хэрэгцээ шаардлагатай мэдээлээлийг гарган авч їйл ажиллагаандаа ашиглаж байна.  Эдгээр програмуудыг боловсруулах, нэвтрїїлэх, зїгшрїїлэх, єєрчлєх сайжруулах олон жилийн хєдєлмєрийн їр дїнд татварын албаны програм зохиогчид асар их ажил мэрэгжлийн дадлага туршлагатай болсон асар их давуу байдал бий болгож байна.  Эдгээр програмууд дээр ажиллаж, тєрєл бїрийн татварын мэдээлэл оруулж, боловсруулалт судалгаа хийж сурсан манай нийт татварын системийн байцаагчид маань тєвлєрсєн мэдээллийн бааз, онлайн горимд ажиллах програм хангамжийн ач холбогдлыг ойлгож, эдгээр програмуудыг цаашид єєрчлєх, сайжруулах, боловсронгуй болгох талаар санал, шїїмжлэл єрнїїлэх хэмжээнд хїрсэн нь онцлог давуу талуудын нэг юм.  Татварын албадтай онлайн холбогдсон нь програм зохиогчид заавал татварын албадын байцаагчдийн компьютер бїр дээр очиж програмын нэмэлт, єєрчлєлтийг хийж цаг хугацаа алдахгїйгээр тєвєєс удирдан зохицуулах боломжтой болсон
  • 10 Дутагдалтай талууд  Анх эдгээр програмуудыг боловсруулж байх їед програм зохиогчдын маань ажлын дадлага туршлага, татварын талаар мэдлэг боловсрол бага нєгєє талаас програмын бодлогын даалгавар буюу татварын бизнесийн їйл ажиллагааг тодохойлж загварчилдаг татварын мэрэгжилтнїїд татварын ажлын урсгалаа гїйцэд харж чадаагїй, мэдээллийн баазын бїтэц, зохион байгуулалт, логик холбоосын талаар тєсєєлєл байхгїй зэргээс шалтгаалж дутуу орхигдсон, гїйцэд хийгдээгїй, програмын зохиомж муу, давхцал ихтэй функц, процедурууд олон байгаа зэрэг дутагдлууд байгаа юм.  Програм нь мэдээллийн баазын бїтэц дизайн зєв, бизнес їйл ажиллагаа бїрэн гїйцэд тодорхойлогдохооос ихээхэн шалтгаалдаг. Татварын албаны мэдээллийн баазын бїтэц буруу, вэб хандалттай цахим тайланг ємнєх тайлан хїлээн авах системтэй зэрэгцїїлэн нэвтрїїлсэнтэй холбоотой нэг програмыг програм зохиогч 3 удаа бичих шаардлага їїссэн нь програм зохиогчийн ажлын ачааллыг маш ихээр нэмэгдїїлж байна.  Сїїлийн жилїїдэд мэдээллийн технологийн хєгжлийг даган татварын албаны болон татвар тєлєгчийн татварын програм ашиглах хэрэгцээ хэдэн арав дахин нэмэгдсэн ч татварын хэргэлээний програм зохиогчийн тоо нэмэгдээгїй нь татварын хэрэглээний програм хэрэгцээ шаардлагыг гїйцэж чадахгїй байна. Цаашид тавих зорилтууд  ORACLE мэдээллийн бааз дээр їїссэн татварын мэдээллїїд нь татварын албаны тїїхэн їйл ажиллагааны їнэ цэнэтэй цахим тул дараагийн шатанд програм хангамж болон програмын хэлийг єєрчилсєн ч мэдээллийн баазад нэгэнт хуримтлагдсан мэдээллийг хэвээр хадгалж улам боловсронгуй болгон єєрчлєх, шилжїїлэх, хувиргах замаар тєгєлдєршїїлэх хэрэгтэй юм. Ємнє хуримтлагдсан мэдээлэл дээр туршилт хийх замаар програм боловсруулах нь шинээр бичихээс илїї хурдан, їр дїнтэй, цаг хугацаа хэмнэсэн ажил байдаг.
  • 11  Татварын албаны хэрэглээний програмууд нь їнэ цэнэтэй, татварын албанд оруулж байгаа оюуны хєрєнгє оруулалт мєн тул тодорхой шалгуураар буюу хєндлєнгийн байгууллагаар їнэлгээ тогтоолгон байгууллагын биет бус хєрєнгєєр бїртгэж авах шаардлагатай юм.  Татварын албад хоорондын онлайн холболтонд суурилсан мэдээллийн бааз нэгтгэлийн автомат горимыг яаралтай ажилд оруулж, түүнтэй уялдан гарах програмын өөрчлөлтүүдийг хийж дуусгах хэрэгтэй.  Интернэт хэрэглээ Монгол улсад нийтийн хэрэглээ болон хєгжиж байгаатай холбоотой одоогийн татварын хэрэглээний програмуудыг вэб хандалттай програм болгон єєрчлєх нь татварын албаны мэдээллийн технологийн хєгжлийн ойрын ирээдїйн хєгжлийн ЇНДЭС СУУРЬ болох юм. Энэ нь маш их ач холбогдол, їр єгєєжтэй ажил боловч одоогийн татварын албаны мэргэжилтэн, техник тоног тєхєєрємжийн хангамж, тєсєв санхїїгийн хїрээнд бол шийдвэрлэхэд хїндрэлтэй асуудал юм.  Вэб хандалттай програмийг татварын албанд нэвтрїїлэхэд мэргэжилтїїдийг давтан сургах, ирээдїйн татварын албаны мэдээллийн системийн мэргэжилтнїїдийн тасралтгїй уламжлагдан ажиллах боломжийг бодолцон шинээр сайн програм зохиогчдыг сонгон шалгаруулж авах, дадлагатай мэргэжилтнїїдээрээ дагалдан сургах ажлыг одооноос эхлэн зохион байгуулж эхлэх ёстой.  Мэрэгжлийн хэлтэс, газруудаас програм боловсруулахад шаардлагатай мэдээллийн урсгал загвар, дизайн, програмын бодлогын даалгавар боловсруулах їйл ажиллагаанд залуу, авъяаслаг мэргэжилтнїїдийг сонгон сургаж, дадлагажуулах, мэрэгшїїлэх шаардлагатай байна.  Бусад хэлтэс, газруудтай ажлын уялдаа холбоогоо сайжруулж системийн хэмжээнд багаар ажиллах, єргєн хїрээнд байцаагчдийг програм хєгжїїлэх
  • 12 явцад татан оролцуулах, хамтран ажиллах менежментийн уян хатан бодлого боловсруулж, хэрэгжїїлэх нь зїйтэй.  Дэлхийн банкны тєслийн хїрээний санхїїжилтийг татварын албанд вэб хандалттай програм хангамж худалдан авах, хєгжїїлэх, нэвтрїїлэх бодлогод чиглїїлэх нь Татварын албаны хэрэглээний програмыг хєгжингїй орны жижшигт хїргэх одоогийн хойшлуулшгїй боломжийн нэг юм. 2.4 Мэдээллийн техник, тоног тєхєєрємж, компьютер хангамж Єнєєгийн байдал Єнєєдєєгийн мэдээлэл, технологийн эрэн їед ажлын байрыг компьютергїйгээр тєсєєлєхєд хїнд болсон. 1993 онд тэр їед PC-386 гэж нэрлэж байсан компьютерийг сервер нэртэй толгой компьютер болгон PC-286 компьютерїїд дээр DOS їйлдлийн систем суулган Монголын татварын албаны програм боловсруулж, татварын мэдээлэл боловсруулах ажлын эхийг тавьж байсан нь саяхан мэт боловч аль хэдийн 16 жил єнгєрчээ. Татварын програм боловсруулах, компьютерд суулгах, татварын байцаагч нарт зааж сургах, компьютерийн эвдрэл, гэмтлийг засах, зарим їед татварын талаар хичээл заах хїртэл ажлуудыг програм зохиогч єєрєє хийх шаардлага їїсч, хурдтай хувьсан єєрчлєгдєж байгаа мэдээллийн технологийн єєрчлєлт дотор єєрєє єєрчлєгдєж байгаагаа ч їл анзааран ажиллаж байснаа эргэн санахад бахархалтай байдаг. Тэр їеийн компьютерийн хурд, хїчин чадал, хэрэгцээ шаардлагыг єнєєдєртэй харицуулахад їгээр хэлж, їйлээр харуулаад ч итгэмгїй єєрчлєлтїїд дэлхий дахинд, манай монгол улсад, манай татварын байгууллагад гарсныг дурдах хэрэгтэй юм.
  • 13 Давуу талууд  Сїїлийн 16 жилийн компьютерийн техникийн хєгжлийн їе шат бїрийг биеээр їзэж, нїдээр харан аливаа техникийн ашиглалтын явцад зайлшгїй гардаг техникийн эвдрэл, гэмтэл, доголдол, хэвийн їйл ажиллагааг хангах зорилгоор копьютерийн засвар їйлчилгээг хийж татварын албаны мэдээллийн техникийн хэвийн їйл ажиллагааг хангаж ирсэн манай компьютерийн инженерїїдийн авьяас чадвар, олон жилийн явцад хуримтлуулж ирсэн туршлага їнэлж баршгїй давуу тал юм.  Эдгээр инженерїїдийн ажлын їр дїнд бид татварын албаны компьютерийн эвдрэл, гэмтэл, сїлжээ, мэдээллийн техникийн хэвийн їйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын тївшинд авч ирсэн.  Монголын татварын алба нь бусад тєрийн байгууллагууддтай харицуулахад сїїлийн 10 гаруй жилд татварын хєгжлийн сан, шат шатны татварын албадын тєсвийн орлогын їр дїнгийн гэрээний биелэлтийн давсан орлого, тєсвийн хєрєнгє оруулалт, гадны байгууллагуудын хєнгєлєлттэй зээл, тусламж зэрэг хєрєнгийн эх їїсвэрээр Монголын татварын албыг компьютержїїлэх, техникжїїлэх боломж, нєхцєлїїд бїрдэж байсан.  Монгол улсад тухайн їедээ л давуу гэж їзэж байсан компьютерийн сїлжээний технологийн дэвшилттэй хэлбэрїїдийг єєрийн байгууллагадаа нэвтрїїлэх, ашиглахыг манай мэдээлэл технологийн мэргэжилтнїїд аль ч їед анхааралын тєвд байлгаж, хичээл зїтгэл гаргаж байсан нь єнєєгийн онцлог давуу байдал бий болгож байгаа юм.  Хїчин чадал сайн мууч нийслэл, дїїргийн бараг бїх байцаагч компьютертэй болсон нь засвар, їйлчилгээний ажлын ачаалалыг нэмэгдїїлж нэгэн їе їйлчлгээний ажлаа дийлэхгїй болж байсан тул дїїргийн татварын албадад 2009 оноос компьютер инженерїїд авсан нь дээрх ажлын ачааллыг багасгахад мэдэгдэхїйц хувь нэмэр боллоо.
  • 14 Дутагдалтай талууд  Мэдээлэлийн систем нь цаг хугацааны альч їед хєрєнгє санхїїгийн хїндрэлтэй асуудалтай байнга тулгардаг бєгєєд тухайн шатны удирдлагуудын зєв ойлголт, зєв оновчтой шийдвэрээс цаашдын хєгжлийн хандлага ихээхэн хамааралтай явагддаг.  Татварын албадуудад єєрсдийн хєрєнгє, санхїїгийн боломжинд тулгуурласан компьютер, тїїний сэлбэг тоног тєхєєрємж авах, засвар їйлчилгээг хийхэд ТЕГ-аас стандарт нєхцєл шаардлага тавьж, бодлогоор зохицуулахын оронд хэт тєвлєрїїлж, тєвєєс бїх асуудлыг шийднэ гэсэн бодлого барьж байгаа нь хєрєнгє їргїй зарцуулах байдалд хїргэх нєгєє талаас ТЕГ-ын инженер техникийн ажилтнуудын ажлын ачааллыг ихэсгэх талтай юм.  1800 байцаагч 1800 компьютертэй байхад компьютерийн техник тоног тєхєєрємжийн хэвийн ажиллагаа, програм хангамж, мэдээллийн баазын системийн найдвартай їйл ажиллагаа, сїлжээний ачаалал, нууцлалын асуудал, засвар їйлчилгээ, сэлбэг тоног тєхєєрмж зэрэг асуудлуудыг цаашид цогцоор нь яаж оновчтой шийдвэрлэх талаар нэгдсэн бодлого, стратеги тєлєвлєгєє байхгїй байна Цаашид тавих зорилтууд  Татварын албаны мэдээллийн технологийн ойрын 3-4 жилийн стратеги тєлєвлєгєє боловсруулан батлуулж, мєрдєж ажиллуулах шаардлагтай байна.  Татварын албад хоорондын онлайн холболтийн найдвартай ажиллагааг сайжруулж, татварын удирдлага болон сїлжээ түрээслэгч компаний удирдлагын түвшинд харилцан ярилцах, ойлголцох, итгэлцэх замаар түрээсийн зардлыг бууруулах, дата дамжуулах хурдыг нэмэгдїїлэх хэрэгтэй.
  • 15  Монголын Татварын албаны тєв сервер компьютерууд, тєвлєрсєн мэдээллийн бааз, татварын албадууд дээрх мэдээллийн бааз, сїлжээний сервер компьютерїїд, тэдгээрийн найдвартай їйл ажиллагаа, мэдээллийн нууцлал, аюулгїй ажиллагааны байдал, мэдээллий нєєц хадгалалт, сїлжээний тоног тєхєєрмжїїд, сїлжээний їйл ажиллагааны найдвартай байдал зэргийг байнга тогтвортой тасралтгїй хангах їйл ажиллагааг албаны хэмжээнд зохицуулсан бодлого, журам боловсруулж, мєрдїїлж, хэвшїїлэх шаардлагатай байна.  Татварын байцаагчдийн єєрсдийн хариуцлагагїй їйл ажиллагаа, копьютерийн боловсролын єнєєгийн нийгмийн дундаж тївшний ойлголтгїйгээс компьютерээ гэмтээсэн, эвдсэн тохиолдрлд байцаагчид хариуцлага тооцох, мєн байнгын хэрэглээний улмаас ердийн эвдрэл гарах магадлал єндєр байдаг маус, гар, принтерийн эвдрэл гэмтлийг нийтийн хэрэглээний засвар їйлчилгээгээр татварын албад єєрсдєє засуулж хэвийн ажиллагааг хангуулдаг болгох хэрэгтэй.  Татварын албаны компьютерийн инженерїїд тєвлєрсєн мэдээлэлийн баазын сервер компьютерїїд, сїлжээний тоног тєхєєрємж, сїлжээний їйл ажиллагааны найдвартай байдлыг хангах їїрэг хариуцлага дээр тєвлєрч, ТЕГ- аас тогтоосон техник тоног тєхєєрмжийн стандартын шаардлагыг хангаж байгаад хяналт тавих, зохицуулах їїрэгтэйгээр ажиллах ёстой.  Бусад тєрийн болон хувийн байгууллагууд техник технологийн нарийн тєвєгтэй асуудлуудыг яаж шийдвэрлэж байгаад судалгаа хийж, оновчтой шийдвэр, боломжтой хувилбарыг єєрийн байгууллагад нэвтрїїлэхэд цаг їргэлж бэлэн байх ёстой. 2.5 Мэдээллийн технологийн мэргэжилтэн, хїний нєєц Єнєєгийн байдал Мэдээллийн системийг їр ашигтай, їйл ажиллагааг тогтмол хэвийн явуулах хамгийн гол тулгуур хїчин зїйл нь програм хангамж, техникийн боловсролоор
  • 16 мэрэгшсэн мэрэгжилтэн байдаг. Мэрэгжлийн боловсон хїчний мэдлэг боловсрол, хувь хїний тєрєлхийн авьяас чадвар, ажлын туршлага, давтан сургах, мэрэгшїїлэх, тогтвор сууршилтай ажиллуулах удирдлагын менежмент, сэтгэл зїй, идэвхи санаачлагатай, бїтээлч ажиллах чадамж зэргээс ажлын їр дїн онцгой хамаардаг. Єнєєдєр татварын албанд ажиллаж байгаа бїх програм хангамжийг боловсруулах болон комьютерийн техник тоног тєхєєрмжийн засвар їйлчилгээг єєрсдийн мэргэжилтнїїдийн хїчээр хийж байгаа бєгєєд манай татварын албанд 9-16 жил ажилласан асар их ажлын туршлага хуримтлуулсан авъяас чадвартай 5 программ зохиогч, 3-компьютер инженер, 2-эдийн засагч ажиллаж байна. Эдгээр мэргэжилтнїїдийн хїч оюунаар єнєєдрийн татварын програмууд боловсруулагдаж, компьютер тоног тєхєєрємжїїд хэвийн їйл ажиллагаатай явагдаж байгаа юм. Давуу талууд  Програм зохиогч болон компьютерийн инженер нь єєрийн мэрэгжлийн хувьд єндєр чадвар, туршлагатай байхын зэрэгцээ байнгын хувьсан, хурдтай єєрчлєгдєж байгаа технологийн дэвшлийг мэдрэх, хурдан єєриймшїїлэх єєрчлєлтєд тїргэн зохицож, хувьсаж, хэрэглэж чаддаг байх чадвартай байхыг єєрийн эрхгїй шаарддаг онцлогтой мэрэгжил юм.  Нєгєє талаас мэрэгжлийн хувьд єндєр мэдлэг чадвартай ч тухайн байгууллагын мэрэгжлийн онцлог, мэдээллийн урсгалын талаар сайн ойлголтгїйгээр сайн програм боловсруулах боломжгїй байдаг. Єєрєєр хэлбэл татварын албаны мэдээллийн урсгалыг зохицуулах програм боловсруулахын тулд татварын мэрэгжилтнїїдийн хэмжээнд татварыг мэдэх, зарим тохиолдолд тэднээс илїї єргєн хэмжээнд сэтгэж ойлгох шаардлага зайлшгїй гардаг. Энэ утгаараа манай одоогийн програм зохиогчид маань давхар мэрэгшсэн мэрэгжилтнїїд учир хамгийн давуу нєхцєлийг бий болгож байна. Хамгийн сайн хэлтэй, боловсролтой програм зохиогчиор татварын програм бичїїлэхэд одоогийн програм зохиогчдын тївшинд хїрч татварын програм зохиоход хувь
  • 17 хїнийхээ чадвар онцлогоос шалтгаалж доод тал нь 2-3 жил зарцуулна. Энэ нь бидэнд байгаа тэр тусмаа тєрийн байгууллагад байгаа хамгийн давуу тал юм Дутагдалтай талууд  Тєсвийн байгууллага нь цалин урамшуулал багатай тул єндєр мэрэгшсэн программ зохиогч, компьютер инженер шинээр ажилд сонгож авах, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хїндрэлтэй байдаг.  Олон жил удаан ажиллаж мэрэгшсэн программ зохиогчийг єєр ажилд шилжїїлэх, ажлаас хєндийрїїлэхэд орлох мэрэгжилтэнг зїгшрїїлэхэд цаг хугацаа их шаардагдах болдог.  Системийн хэмжээнд шаардлагатай бїх програм хангамжийг боловсруулахад одоогийн програм зохиогчдийн тоо цєєн байгаа бєгєєд нэмж орон тоо гаргахад цалингийн фондны асуудал шийдвэрлэхэд хїндрэл учирч байна. Иймээс программ зохиогчийн тоо цєєн, ачаалал харьцангуй их байгаа нь ажлын їр дїнд сєрєг нєлєєлж байна. Цаашид тавих зорилтууд  Давхар мэрэгшсэн программ зохиогч, компьютерийн инженерїїдийн давуу байдлыг тогтмол хадгалан їлдээх хэрэгтэй.  Программ зохиогч болон техникийн инженерїїдийнхээ мэдлэг боловсролыг байнга дээшлїїлэх арга хэмжээг шат дараалан тогтмол авч байх ёстой.  Ижил тєстэй їїрэг хариуцлагатай тєрийн болон хувийн байгууллагуудын мэрэгжилтнїїдтэй байнга харилцан туршлага солилцож байх хэрэгтэй.
  • 18  Гадаадын туршлагатай мэрэгжилтнїїдийг зохимжтой їед, шаардлагатай ажил дээр богино хугацаанд урилгаар авчран хамтран ажиллах, їр ашигтай арга хэмжээ зохиох хэрэгтэй.  Программ зохиогч, техникийн инженерїїдийн хамтарсан техникийн зєвлєлийн хурлыг сар бїр тогтмол хуралдуулж хэвшїїлэх ёстой.  Программын засвар, єєрчлєлт, техникийн засварын захиалга авах, гїйцэтгэх нарийн хууваарьтай болгож мєрдєж хэвшїїлэх, їр дїнг тайлганадаг системтэй болох ёстой. 2.6 Татварын албаны нэг цэгийн їйлчилгээнд мэдээллийн технологи ашиглалт 2002 онд тєвлєрсєн мэдээллийн бааз буюу ORACLE датабааз систем дээр татварын мэдээллийн баазыг їїсгэн, дотоод сїлжээнд онлайн горимд ажиллах програмуудыг боловсруулан татварын албадуудад нэвтрїїлж эхлэх їед їїссэн гол бэрхшээлїїд нь компьютерийн хїчин чадал, хїрэлцээ, тэдгээр дээр ажиллах татварын байцаагчийн чадвар зэрэг байлаа. Татварын бїх байцаагчийг шаардлага хангасан компьютерээр хангах боломжгїй, дээр нь байцаагчдийн нас, боловсролын тївшин, комьпютер дээр ажиллах чадамж зэрэг нь харилцан адилгїй тул цєєн хэдэн шаардлага хангасан компьютерїїд дээр гол програмуудаа суулгаад комьютер дээр ажиллах чадвар арай гайгїй, хуруу гарны хєдєлгєєн сайтай байцаагчдыг ажиллуулах нь татвар тєлєгчдєд їзїїлэх їйлчилгээний чанар сайжирч, ажлын бїтээмж єндєртэй байх давуу талтай байв. Иймд эдгээр компьютерїїдийг нэг дор байрлуулан татварын хэрэглээний програмуудыг суулгаж, татвар тєлєгчдєд тааламжтай сэтгэгэдэл тєрїїлэхээр ажлын байрны орчныг нь тохижуулан байрлуулснаар нэг цэгийн їйлчилгээний эхлэл тавигдсан юм. Энэ їед зєвхєн манай татварын байгууллагад ч биш тєвлєрсєн мэдээллийн бааз дээр суурилсан програм хангамж дээр ажиллаж хэрэглэгчид болон їйлчлїїлэгчиддээ цахим їйлчилгээ їзїїлэх шаардлагатай болсон банк, интернэт, їїрэн телефон, холбоо мэдээллийн компаниуд гэх мэт хувийн болон тєрийн
  • 19 байгууллагуудад дээрх шалтгаан, нєхцєл мєн л адил їїсч байсан тул манай улсад 2000 оны эхээс эхлэн одоог хїртэл “нэг цэгийн їйлчилгээ” нэртэй цахим їйлчилгээний газрууд эрчимтэй їїсэн хєгжиж цаг їетэйгээ хєл нийлїїлэн їйл ажиллагаа нь улам боловсронгуй болсоор байна. Єнєєгийн байдал Єнєєдрийн байдлаар татварын бїх албадад нэг цэгийн їйлчилгээг нэвтрїїлсэн бєгєєд Нэг цэгийн їйлчлгээн дээрээ татвар тєлєгчийг бїртгэх, татварын бїртгэл хийх, татварын тайлан хїлээн авах, татварын суутган тооцоолол хийх, татварын сурталчилгаа хийх, зєвлєгєє єгєх зэрэг татвар тєлєгчидтэй шууд харилцах їйлчилгээнїїдийг їзїїлж, энэ їйл ажиллагааны тєрєл тус бїрээр боловсруулагдсан програмууд хэрэглэгчийн эрхээр хязгаартайгаар ажиллаж байгаа юм. Ололттой талууд  Нєєц бололцоондоо тулгуурлан техникийн шаардлага хангасан цєєн компьютер ашиглах боломжтой.  Компьютер дээр ажиллах чадвар сайтай байцаагчдыг сонгон, тэднийг татварын бїртгэл болон тайлангийн програмууд дээр ажиллуулж, мэрэгшїїлснээр татвар тєлєгчийн хїлээх цагийг хэмнэж, хїнд сурталыг багасгах хэрэгтэй.  Татвар тєлєгчдєд їйлчилгээний тааламжтай орчин бїрдїїлэх боломжтой.  Татвар тєлєгчдийг татварын албанд бїртгїїлэх, тайлан єгєх хїлээх явцад татварын сурталчилгаа, зєвлєгєє єгєх боломж, орчин бїрдэнэ. Дутагдалтай талууд
  • 20  Нэг цэгийн їйлчилгээ нээх їед ажлын байрны тохижилт, компьютер, техник тоног тєхєєрмжтэй холбоотой хєрєнгє, санхїїжилтийн асуудал нь тєсвийн байгууллагуудад хїндрэл учруулах талтай.  Татварын албадууд єєрийн байргїй буюу тїрээсийн байранд байгаа тохиолдолд ажлын байрны тохижилт хийх, дахин нїїх зэрэгт давхар зардал гарах магадлалтай юм.  Татварын хэрэглээний програмууд нь татвар тєлєгчдєд хандсан нэг цэгийн їйлчилгээг тєвлєрсєн зах, худалдааны цэгїїдэд нээж єргєтгєхєд техник, технологийн хїндрэл їїсгэж байна. Цаашид тавих зорилт  Нэг цэгийн їйлчилгээнд ашиглагдаж байгаа татвар тєлєгчийн бїртгэл, татварын тайлангийн програмууд, татварын орлогын програмуудыг ойрын хугацаанд вэб хандалттай болгож єєрчлєх хэрэгтэй байна.  Тайлан хїлээн авах їед татвар тєлєгчийн бїртгэл, татварын бїртгэл, татвар тєлєлт, татварын єр, тайлангийн ирцийн мэдээг харах бїрд харгалзах программ руу орж дахин татвар тєлєгийн дугаарыг оруулж тухайн татвар тєлєгчийн мэдээлэлийг харж байгаа дутагдалтай байдлыг єєрчлєх програмын єєрчлєлтийг хийх хэрэгтэй. 2.7 Татварын албаны цахим тайлан Одоогийн нєхцєл байдал Монгол улсад 2004 оноос эхлэн холбоо мэдээллийн дэд бїтэц сайжирч хэрэглэгчид интернэтэд орох боломжууд нэмэгдэж, зардал, їнэ буурч эхэлсэн нь байгууллага, иргэд интернэт ашиглан єєрсдийн WEB хуудас їїсгэн тїїгээрээ
  • 21 дамжуулан зардал багатай, хугацаа хэмнэсэн їйлчилгээ їзїїлэх єргєн боломжууд бїрдэж эхэлсэн билээ. Интернэтийн браузерээр дэмжигдсэн программ хангамж нь хэрэглэгч єєрийн компьютер дээр програмыг суулгахїйгээр програмын тухайн хэрэглэгчид шаардлагатай зарим модулиудыг ашиглах хязгаарлагдмал эрх авснаар интернэтэд орж шууд уг программыг ашиглах боломжтой болдог гайхамшигт онцлогоороо цахим ертєнцєд хэмжээлшгїй их давуу байдлыг бий болгосон юм. Энэ давуу талаараа єнєєдєр вэб хандалттай програм хангамж дэлхийн мэдээллийн технологид хєгжлийн їсрэлт авчирч байгаа юм. Татварын алба нь єєрийн мэрэгшсэн, чадварлаг мэргэжилтнїїдийн хїчээр 2006 оноос татварын цахим тайлангийн программуудыг боловсруулж, нэвтрїїлж эхлээд байгаа бєгєєд ямарч програмыг хэрэглэгчид ашиглаж сурах, програмыг турших, зїгшрїїлэх явцад гардаг байнгын болон ердийн хїндрэл бэрхшээлїїд алхам бїрдээ учирсаар байгаа бєгєєд цаашид улам боловсронгуй болгон хєгжїїлэх эхлэлийн шатандаа явж байна. Єнєєдрийн байдлаар НЄАТ, ААНОАТ, ХХОАТ-ын цалин хєдєлмєрийн хєлс, тїїнтэй адилтгах орлогын тайланг цахим хэлбэрээр интернэтээр авч, НЄАТ-ын падаан шивэх программыг Татварын албаны WEB сайтаас хэрэглэгч єєрийн компьютер дээр татаж суулган, уг программаар шивж оруулсан НЄАТ-ын падааны мэдээг сар бїр татварын албанд интернэтээр дамжуулан хїргїїлэх боломжтойгоор боловсруулан нэвтрїїлээд байгаа юм. Ололттой талууд  Татварын цахим тайлангийн программууд нь татвар тєлєгчид цаг хугацаа болон зардал хэмнэх, интернэтэд орох боломжтой компьютерд хаана байгаагаас їл хамааран їйлчилгээ авах боломж бїрдїїлж байгаа юм.
  • 22  Татвар тєлєгч татварын тайланг хуульд заасан хугацаанд татварын албаны ажлын єдєр, цагт баригдахгїйгээр долоо хоногийн(Бямба, Нямд ч ажиллана) 24 цагийн аль ч їед илгээх боломжтой Дутагдалтай талууд  Татвар тєлєгч нь интернэтэд холбогдсон компьютертэй байх, интернэт ашиглах энгийн мэдлэг чадвартай болсон байх шаардлага заавал тавигдана.  Улс орны холбоо мэдээллийн дэд бїтэц болон тухайн байгууллага, иргэний интернэтэд орох хурд нєгєє талаас манай татварын албаны интернэт орох хєрєнгє, санхїїд хязгаарлагдсан хэрэглээний хурдаас хамаарч ачаалал їїсэх, цахим тайлангийн системд нэвтэрхэд дараалал їїсгэх, татвар тєлєгчийг хїлээлгэж бухимдал їїсгэх магадлалтай .  Татвар тєлєгчийн компьютерийн хэрэглээний мэдлэг, чадамжаас шалтгаалж цахим тайланд техникийн алдаа гарах магадлал маш єндєр байгаа нь татварын албанд хїндрэл учруулж байна.  Татвар тєлєгч хуулийн хугацаанд тайлангаа єгєєгїй хоцроосны торгууль, шийтгэлээс зайлсхийж хуурамч тайлан єгєх, дараа нь залруулах гэх мэт татварын албаны ажлыг хїндрїїлсэн хууран мэхлэх їйл ажиллагаа явуулах магадлал єндєр байна.  Интернэтээр татвар тєлєгчийн мэдээлэл алдагдах, халдлагад єртєх магадлал єндєр тул нууцлал, аюулгїй ажиллагаан дээр єндєр анхаарал хандуулах, маш нарийн нууцлалын тївшин єндєртэй програм хангамжийг єндєр їнээр худалдаж авах шаардлага їїсч болно.  “Тоон гарын їсэг” бїхий хувийн болон нийтийн тїлхїїрийн хууль, эрх зїйн акт бїрдээгїй байгаа учир татварын цахим тайлангууд нь татварын болон санхїї бїртгэлд санхїїгийн баталгаажсан баримт бичиг биш болох тул татвар тєлєгч
  • 23 заавал татварын албанд тайланг баталгаажсан эх хувиар нь цаасаар авчирч єгєх шаардлагатай. Цаашид тавих зорилтууд  Интернэтээр їйлчилгээ їзїїлэх їйл ажиллагааг нэвтрїїлэх їед тухайн байгууллагад улс орны дэд бїтцийн хєгжил, хєрєнгє мєнгєний чадамжтай холбогдон гарч ирэх єргєн зурвасаар ашиглах интернэт оролтын хурд, хэрэглэгчийн хэрэгцээний шаардлага, хэрэглэх чадамж, компьютерийн хїчин чадал нєгєє талаас нь програм зохиогч болон техникийн мэргэжилтнїїдийн єндєр мэргэшсэн ур чадвар, тогтвор сууршилтай їйл ажиллагаа, уйгагїй, тасралтгїй, тууштай явуулах удирдлагын менежмент зэрэг олон зїйлээс шалтгаалсан том жижиг хїндрэлтэй асуудлууд їїсдэгийг анхаарах хэрэгтэй юм.  Интернэт ашиглаж татварын цахим тайлан илгээх татвар тєлєгчдэд энгийн ойлгогдох сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллийн бїх хэрэгслээр байнгын, тасралтгїй явуулж хэвшїїлэх шаардлагатай.  Цахим тайлангийн програмуудад тайлан оруулах, хадгалах, илгээх, дамжуулах тайлангийн маягтыг бєглєх дараалалыг маш тодорхой алхам бїрээр нь нарийвчлан заасан тусламжийн файлыг программ идэвхтэй їед татвар тєлєгч дэлгэцнээс шууд, хурдан хялбар харж болохоор байршуулах хэрэгтэй.  Татвар тєлєгч татварын цахим тайлан бєглєх їед гаргаж болох техникийн алдаануудаас зайлах бїх нєхцлийг програмд тусгаж єгєхийн зэрэгцээ, тайлан шивэх їед техниикийн алдаа гаргахаас болгоомжлуулсан, тоон їзїїлэлт оруулж байхад татварын тайлангууд мянгачилж оруулдаг болохыг байнга сануулсан сануулгыг тайлангийн цахим хуудсанд хулганы заагчийн байрлалд байршуулах хэрэгтэй. 2.8 Татварын албаны WEB хуудас
  • 24 Єнєєгийн нєхцєл байдал WWW їїсэн хєгжсєн цагаас эхлэн тогтсон нэг ойлголт бол вэб хуудас нь аливаа байгууллагын хувьд єєрийн нїїр царайг зах хязгааргїй интернет орчинд олон нийтэд хїртээх гарц болохын зэрэгцээ маркетинг зар суталчилгааны хямд тєсєр, їр дїнтэй хэрэгсэл болсоор ирсэн билээ. Вэб хуудас нь цаг хугацаа, орон зайнаас їл хамааран байнга нээлттэй байж сурталчилгааны зардлыг багасгах онцгой давуу талтай юм. Монголын татварын алба 2003 онд програм зохиогчдын санаачлагаар Татварын вэб хуудсыг анх їїсгэн ажиллуулж эхэлсэн боловч удирдлага, менежментийн зїгээс тєдийлєн анхаарал тавиагїй, вэб бїтээгчийн хувьд тухайн їед туршлага дутмаг, монгол улсад интернэт хэрэглээ єнєєдєртэй харицуулахад харьцангуй сул байсан зэргээс шалтгаалж їндсэндээ зогсонги байдалтай явсаар 2006 оны сїїлтэй золгосон билээ. 2007 оны эхээр USAID хєтєлбєртэй хамтран дахин вэб хуудасны дизайныг єєрчлєн зохион байгуулсан боловч хариуцсан тогтвортой вэбмастер байхгїй, програм зохиогчид хавсрага шинжтэй авч явдаг, вэб сайтыг байнга хєгжїїлж, шинэчилж авч явах байгууллагын нэгдсэн бодлого байхгїй зэргээс єнєєгийн шаардлагаас нилээд хоцрогдонгуй явж байна. Ололт, дэвшилттэй талууд  Тухайн байгууллага нь єєрийн вэб хуудсандаа оновчтой нэр єгєх нь цаашид тїїгээр дамжуулан їйлчлїїлэгчиддээ їзїїлэх їйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой байдаг. Монголын Татварын албаны вэб хуудас www.mta.mn гэсэн нэртэй гэдгийг татвар тєлєгчид таньж мэддэг болсон.  Татварын тухай хууль, журам, дїрэм, заавар, мэдээлэл зэрэг нь аливаа улсын ард иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй, шаардлагатай мэдээллийн нэг зайлшгїй мєн тул энэ мэдээллийг ард иргэдэд тєрийн зїгээс тїгээх, хїргэх їїрэг
  • 25 хариуцлага бїхий татварын байгууллагын вэб хуудсанд нэвтэрч хэрэгцээт мэдээлэлээ авах нийгмийн шаардлага єндєр байгааг манай вэб хуудасыг хэрэглэгчийн тооны єнгєрсєн хугацааны статистик дїн харуулсан.  Байгууллагын вэб хуудасны хэрэгцээ ач холбогдлыг удирдлага, системийн хэмжээний бїх ажилтанууд ойлгон ухамсарлаж цаашид боловсронгуй болгох, сайжруулах, тєгєлдєршїїлэх талаар санаа тавьж санал, шїїмжлэл єрнїїлж эхэлсэн нь маш том ололт дэвшилттэй тал юм. Дутагдалтай талууд  Байгууллагын вэб хуудасны дизайн загварыг боловсруулж, шинэчилж єєрчилж байх тогтмол сууршилтай ажиллах вэбмастер байхгїй байна.  Байгууллагын зїгээс байгууллагын вэбсайтын мэдээлэлийг хэзээ, хаана, ямар хугацаанд, хэн, яаж єєрчилж байхыг тусгасан дїрэм журам байхгїйгээс мэдээллийн шинэчилэлт цаг хугацаандаа хийгдэхгїй, хоцрогдсон, “їхмэл” хэлбэртэй байна. Цаашид тавих зорилтууд Байнгын-Амьд-Хї ртээмжтэй-Ї р єгєєжтэй-Таашаалтай-Хэрэгцээтэай вэб сайт байхын тулд:  Байгууллагын вэб сайтын загвар дизайн, бїтэц зохион байгуулалтыг дахин єєрчилж олон талаас нь хэлэлцэн татварын албаны вэбсайтад нэвтэрсэн татвар тєлєгч хэрэгцээт мэдээллээ олж авахад ойлгомжтой, энгийн, хїртээмжтэй, їр ашигтай, сонирхол татахуйц байхаар нїїр хуудсыг єєрчилж, холбоос хуудсуудын мэдээллийн агуулгыг сайжруулж нэг хэвийн загварт оруулж цаашид байнга тогтвортой байлгах
  • 26  Вэбсайтын загвар, дизайн мэдээллийн агуулга тогтмол болж ирэх їед гадаад хэл дээр орчуулах ажлыг їе шаттай хэрэгжїїлэх  Байгууллагын вэбсайтын мэдээлэл єєрчлєх їйл ажиллагааг зохицуулсан журам боловсруулж даргын тушаалаар батлуулж, цаашид тогтмол мєрдїїлж хэвших  Байгууллагын зорилт, зорилго, їйл ажилагааг сурталчилсан хєдєлгєєнт баннер, найдвартай тэргїїний татвар тєлєгчдийн їйл ажиллагааг сурталчилсан, жилийн турш байрлуулах хїндэтгэлийн булан баннер, татвар тєлєгчдєд зориулсан цаг хугацааны шаардлагатай мэдээ, мээдээллэл, сурталчилагаа харуулсан хєдєлгєєнт баннер зэргийг байрлуулах  Зайн сургалтанд орчин їеийн дэвшилтэд технолгийн дагуу видио хичээл оруулж, татварын тэргїїний туршлагатай багш нарын видио хичээл байршуулах  Татварын асуулт хариултыг байнга шинэчилж, татвар тєлєгч татварын асуултын хариултыг чихэвчээр дуут хэлбэрээр сонсож болох сонирхолтой булан байршуулах  Татварын хууль тогтоомж, їйл ажиллагааны талаар янз бїрийн олон нийтийг хамруулсан тодорхой хугацааны хэлэлцїїлэг явуулж дїгнэлт, судалгаа гаргах боложтой хуудас хийж байршуулах хэрэгтэй.  Байгууллагын вэбсайтыг зєвхєн програм, дизайн, технологи тал руу нь анхаараад байгууллагын марктинг, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа зэрэг бизнес їйл ажиллагааны менежментийн тасралтгїй їйл ажиллаганы бодлого талыг орхигдуулаад байдгийг анхаарах ёстой.  Вэбсайтын эрэмбэ дараалал сайтай байршуулсан мэдээлэл нь олон жилийн дараа “байгууллагын цахим архивын мэдээ” болох боломжтойг анхаарч хуудас бїр дээр он дарааллын хадгалалтын асуудлийг анхаарч алсын хараатай, зєв зохион байгуулалттай хадгалах асуудлыг анхаарах
  • 27 3. ТАТАВАРЫН АЛБАНЫЙ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИНД ХЇРГЭХ ГАДААД БОЛОН ДОТООД ТААЛАМЖТАЙ НЄХЦЄЛ, ТЇЇНИЙГ ХЭРЭГЖЇЇЇЛЭХ БОЛОМЖ Гадаад тааламжтай нєхцєл  Даяаршлагдан байгаа дэлхий нийтийн хөгжил, шинжлэх ухаан мэдээллийн ололт дэвшилийн үр дїнд мэдээлэл холбооны технологи, компьютерийн техникийн хурд, багтаамж, хүчин чадал хэдэн арав дахин нэмэгдсэн, үнэ єртєг харьцангуй буурах хандлагатай болсон.  Монгол улсад холбоо мэдээллийн дэд бүтэц 2004-2010 онд харицангуй сайжирч, интернэт хэрэглэгчийн тоо нэмэгдэж, үнэ багасан, интернэт оролтын хурд ихэссэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна.  Улсын хэмжээний шилэн кабельд суурилсан сүлжээний дэд бїтэц бий болж, шилэн кабелийн дэд бүтэцээс салаалсан байгууллагын салбар хоорондын сүлжээг шилэн кабелийн шєрмєс ашиглан хийх тааламжтай нөхцөл бүрдсэн. Шилэн кабелийн холболтын болон түрээсийн үнэ харицангуй буурч байна.  Интернэт браузераар дэмжигдсэн вэб хандалттай програмын хэлний технологиуд илүү дэвшилттэй, ашиглахад хялбар дөхөм боловсронгуй болж байна.  Монгол улсын нийт ард иргэдийн компьютер хэрэглээний боловсрол, интернэт хэрэглээний түвшин сїїлийн жилїїдэд харьцангуй хурдтай өсөж байгаа зэрэг гадаад эерэг тааламжтай нөхцөлүїд бүрдээд байгаа юм Дотоод тааламжтай нєхцєл
  • 28  Хэдийгээр татварын мэдээллийн системд програм хангамж, техник технологийн хувьд цаашид сайжруулах, төгөлдөршүүлэх зүйл олон байгаа ч гэсэн татварын албаны төвлөрсөн мэдээллийн бааз үүсэж тодорхой хугацааны(сүүлийн 10 жил) мэдээлэл хуримтлагдсан байгаа нь цаашид энэ мэдээлэл дээр тулгуурлан татварын албаны мэдээллийн технологийн одоогийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, статистик судалгаа хийх боломж бүрдсэн байгаа юм.  Татварын мэдээллийн технологийн мэрэгжилтэн, програм зохиогч, инженерүүд нь олон жилийн дадлага туршлагатай, татварын мэрэгжлээр давхар мэрэгшсэн байгаа нь їнэ цэнэтэй давуу тал болж байна.  Татварын бїх албадыг шилэн кабелиар онлайн холбож дууссан, цаашид тогтвортой ажиллуулах, түрээсийн зардлыг бууруулах тааламжтай боломж байгаа.  Дэлхийн банкны буцалтгїй тусламжийн хїрээнд татварын хэрэглээний програмуудыг вэб хандалттай програм болгож єєрчлєх, хєгжїїлэх боломж бїрдэж байгаа зэрэг нь өнөөгийн татварын албаны мэдээлэл технолгийн хөгжлийг ойрын 2-3 жилийн хугацаанд хєгжингїй орны тївшинд хїргэх боломж бїрдїїлж байгаа юм. Г.Батсайхан ТЕГ, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Математикийн ухааны магистр oooOooo