Your SlideShare is downloading. ×
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД  АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД  АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД  АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД  АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД  АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД  АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ

640

Published on

Хураангуй: Сүүлийн жилд компаний удирдлагын талаар гадаад ба дотоодын олон мэргэд …

Хураангуй: Сүүлийн жилд компаний удирдлагын талаар гадаад ба дотоодын олон мэргэд
онолын сэтгэлгээ, бодит үйлдлэгт “компаний нийгмийн хариуцлага” хэмээх нэр томьѐо
оруулж, бас ч үгүй энэ хүрээнд зарим нэг орчуулга, судалгааны оролдлого хийж, зарим
компаниуд өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай хэмээн олон нийтэд зарлах хандлага
нилээд гарах боллоо.
Зах зээл хөгжсөн орнуудад үүнийг хэрхэн ойлгодог, энэ нэршилийн дотоод мөн чанар нь
юу илэрхийлдэг, нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн тогтоон тодорхойлдог, компани
болон түүний огторгуйд буй бусад системүүдэд ямар нөлөөтэй, үр дагвар нь ямар байж
болох, энэ ойлголтонд хамаарах бүхий л үйлийг хэрхэн жолоодох зэрэг Удирдахуйн ухаан
талаас арга зүйн тайлбар, тайлал шаардаж байна. Энэ асуудалд хэрхэн хандах тухай
бодлоо, удирдахуйн ухааны үүднээс хуваалцая


Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
640
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
2
Actions
Shares
0
Downloads
20
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. КОМПАНИЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЙЛГОЛТОД АРГАЗҮЙН ҮҮДНЭЭС ХАНДАХ НЬ Удирдахуйн ухаааны доктор, профессор Цорос Х.Пүрэвдагва Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Компьютерийн техник, Менежментийн сургууль Менежментийн профессорын баг e-mail: purveburkan@yahoo.com Хураангуй: Сүүлийн жилд компаний удирдлагын талаар гадаад ба дотоодын олон мэргэд онолын сэтгэлгээ, бодит үйлдлэгт “компаний нийгмийн хариуцлага” хэмээх нэр томьѐо оруулж, бас ч үгүй энэ хүрээнд зарим нэг орчуулга, судалгааны оролдлого хийж, зарим компаниуд өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай хэмээн олон нийтэд зарлах хандлага нилээд гарах боллоо. Зах зээл хөгжсөн орнуудад үүнийг хэрхэн ойлгодог, энэ нэршилийн дотоод мөн чанар нь юу илэрхийлдэг, нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн тогтоон тодорхойлдог, компани болон түүний огторгуйд буй бусад системүүдэд ямар нөлөөтэй, үр дагвар нь ямар байж болох, энэ ойлголтонд хамаарах бүхий л үйлийг хэрхэн жолоодох зэрэг Удирдахуйн ухаан талаас арга зүйн тайлбар, тайлал шаардаж байна. Энэ асуудалд хэрхэн хандах тухай бодлоо, удирдахуйн ухааны үүднээс хуваалцая Түлхүүр үг: Нийгмийн хариуцлага, компаний нийгмийн хариуцлага, эрхэм зорилго, компаний философи, компаний нийгмийн үүрэг Үндсэн хэсэг Нэг. Нийгмийн хариуцлага хэмээх нэр томьёоны тухайд Хоршоо үгээр илэрхийлэгдсэн энэхүү нэр томьѐонд гол үг нь ―хариуцлага‖, тодотгол үг нь ―нийгмийн‖ байна. Удирдахуйн ухаанд монгол үгээр ийнхүү илэрхийлэгдсэн нэршил уламжлагдан ирээгүй , харин хариуцлага гэдэг үгийг бид машид их сонссон. Ялангуяа социлизмын үеийн хүмүүст ихэнхидээ ―хадны мангаа‖ мэтээр төсөөлөгддөг байсныг бид мартаагүй байна. Англи хэлтнүүд Social Responsibility, Responsible, Criminal responsibility, Not responsibility гэх мэт үгийг менежементэд өргөн хэрэглэдэг. Орос хэлэнд Ответственность, Ответственный, Социальная ответственность гэх үгүүдийг управление гэдэг ухагдахуунтай холбож бичиж ярих нь түгээмэл байдаг.
  • 2. Монгол хэлэнд эдгээр үгийг Хариуцлага гэдэг үгтэй дүйцүүлэн Удирдахуйн ухаанд хэрэглэж ирснээс хойш даруй 50 гаруй жил өнгөрсөн байна. Мөн хуульзүйн ухаанд өргөн хэрэглэдэг юм. Гэхдээ хариуцлага гэдэг үгийн удирдахуйн ухааны утга санаа нь чухам юу вэ гэдгийг төдийлөн боддоггүй хэрэглэдэг нь түгээмэл болжээ. ―Менежементийн ухаанд хариуцлагыг үүргээ ухамсарласан байдал гэж ойлгодог. Ухамсарлагдсан үүрэг бол хариуцлага мөн.”1 [1] Тэгвэл компаний нийгмийн хариуцлага гэж юуг ойлгох, түүнд компаний сонирхогч талууд хэрхэн хандах талаар нэгдмэл ойлголттой байх нь тун сайн. Үүний тул компани уг гарвалаасаа нийгмийн өмнө ямар нэг хариуцлага хүлээдэг үү? Хүлээдэг бол тэр нь хаана тусгагддаг вэ? Миний төсөөлж байгаагаар ямар ч бизнес эрхэлж буй компани анхлан байгуулагдахдаа нийгмийн өмнө үүрэг хүлээж буй болдог. Түүнийгээ компаний чин зорилгод тусгадаг юм. Англи хэлэнд байх Удирдахуйн ухааны нэр томьѐонд ―Mission‖ гэдэг үг бий. Түүнийг Wikipedia. The Free Encyclopedia-д: ―A 'mission statement' is a statement of the purpose of a company or organization. The mission statement should guide the actions of the organization, spell out its overall goal, provide a path, and guide decision-making. It provides "the framework or context within which the company's strategies are formulated‖ 2 хэмээн тайлсан байна. Харин Википедия. Свободная энциклопедия –д: ― (англ. mission) — основная цель организации, высшее понятие в иерархии целей. Миссия недостижима - это не цель, а высшее предназначение существования компании, что и определяет отсутствие возможности ее достижения‖ 3 гэж тодорхойлжээ. Байгууллагын чин зорилго буюу миссия ихэд өргөн агуулгатай байдаг бөгөөд түүнд : Байгууллагын оршин амьдрах утга учир, зорилго Байгууллагын амьдралын философи Зорилгодоо хүрэх арга Нийгэмтэй харьцах арга зам /компаний нийгмийн политик/ зэргийг илэрхийлдэг гэдэгт удирдахуйн ухааны эрдэмтэд санал нэгддэг юм. Тэгвэл компаний чин зорилго бол түүний нийгмийн үүргийн түгээмэл тодорхойлолт гэж үзэж болно. Компани өөрийн нийгмийн үүргээ чин зорилгодоо тодорхойлон шингээж, түүндээ хүрэх үйлээ эмхлэн томьѐолж, хэрэгжүүлдэг. Нийгмийн үүргээ хэр биелүүлж буйгаар тухайн компани нийгмийн хариуцлагатай эсэх нь хэмжигдэх учиртай болж байна. Энд Японы Мацушита компаний чин зорилгоо ―нийгмийн ядууралтай тэмцэх, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх‖ гэж тодорхойлсныг удирдахуйн ухааны гадаад эрдэмтэд, нийгмийн хариуцлагаа чин зорилгодоо тодорхой тусгасан сонгодог жишээ гэж үздэг. Хоёр. Нийгмийн хариуцлага тодорхойлох, хэрэгжүүлэх, магадлан шинжлэх үйлийн зохион байгуулалтын тухайд. 1 Х.Пүрэвдагва, Г.Батхүрэл нар. Менежмент сурах бичиг. Улаанбаатар 2009 он. 56х 2 en.wikipedia.org/wiki/(Mission_statment) 3 ru.wikipedia.org/wiki/Миссия
  • 3. Хорьдугаар зууны шинжлэх ухаан техникийн хувьсгалаас үүдэлтэй хөгжлийн сөрөг үр дагавар юуны өмнө байгаль орчин, түүгээр дамжуулан хүний амьдрах нөхцөлд тун муугаар нөлөөлж эхэлсэн нь өнөө хэр үргэлжилсээр байна. Иймээс сүүлийн үед аливаа бизнес, үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэхийг нийгмийн зүгээс шаардах нь хүчтэй болж, улмаар тэд энэ хүрээнд ихэд анхаарах боллоо. Энэ үзэгдэл монголын бизнесийн ертөнцөд мөн хүчтэй мэдрэгдэж эхэллээ. 2010 онд 90 гаруй орны төрийн байгууллага, хэрэглэгчид, ажиглагчид, эзэд, төрийн бус байгуулага болон энэ хүрээнд ажилладаг мэргэжилийн байгууллагын төлөөллийг хамарсан олон улсын болон хувь улсын 40 гаруй байгууллагын шинжээч, судлаачид боловсруулж, 94 орны 400 гаруй шинжээч, 200 гаруй ажиглагчийн оролцоотойгоор Олон улсын стандартын Хорооноос ISO 26000:2010 ―Нийгмийн хариуцлагын зөвлөмж‖ стандарт батлан гаргажээ. Удиртгал, стандартын агуулга, Үйлчлэл, сонирхол, хүлээлт, нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлүүдээрхи зөвлөмж, нийгмийн хариуцлагын үндсэн сэдвүүд ба асуудлууд, тайлбар, ишлэл гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн уг стандартад түүнийг хэрэглэх хүрээ, стандартын гол нэр томьѐо, тодорхойлолт, нийгмийн хариуцлагыг хэрхэн ойлгох, нийгмийн хариуцлагын зарчмууд, сонирхогч талуудын зүгээс нийгмийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөх, сонирхогч талуудтай хамтран ажиллах, нийгмийн хариуцлагын үндсэн үзэл баримтлал, компанид нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх бодит үйлийн талаар тодорхойлжээ4 . Компаний нийгмийн хариуцлага ямар хүрээг хамрах вэ? Компаний нийгмийн хариуцлага нь гадаад ба дотоод гэсэн хоѐр том хүрээг хамрана гэж ойлгож байна. Гадаад хүрээнд тухайн байгууллагын үйл ажиллагаанд хамаа бүхий, сонирхогч гадны бүх субьектүүд багтана. Харин дотоод хүрээнд тухайн компаний дотор ажиллаж буй бүх ажилтан хамаарна. Нийгмийн хариуцлагатай эсэхийг хэн, хэрхэн тодорхойлох вэ? Компаний нийгмийн хариуцлагыг хэмжих, шинжлэх, тодорхойлох, үнэлэх үйлийг нийтэд нь Нийгмийн аудит хийх буюу Social Auditing гэж англи хэлтнүүд хэлж бичиж байна. Баруун орнууд компаний нийгмийн хариуцлага тодорхойлохдоо Нэгдсэн үндэстний байгууллагын дүрэм (1945), Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Эдийн засаг, нийгэм, соѐлын олон улсын пакт (1966), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөлгөөны төгсгөлийн баримт бичиг зэрэг олон улсын хүний эрх , хамтын ажиллагааны баримт бичгүүдэд тулгуурлан нийгмийн аудит хийж байна. Хорьдугаар зууны наяад оноос АНУ-д нийгмийн хариуцлагын тайлан гаргаж, рейтинг тодорхойлж эхэлсэн түүхтэй бөгөөд компани өөрийн сонирхогч талуудын өмнө хүлээсэн үүргүүд, компаний үндсэн үзүүлэлтүүдийг харьцуулах замаар тодорхойлдог SmithOBrien аргачилал хэрэглэж ирсэн байна. ХБНГУ-д нийгмийн политикт онцгой анхаардаг байна. Аудитын гол зорилго нь нэгдүгээрт, ажил олгогчдод үйлдвэрлэлийн процессийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох нийгмийн талд нь туслах, хоѐрдугаарт, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийг сахиулахад туслахад оршдог ажээ. Японд нийгмийн аудит нь хүрээлэн буй орчны хяналт хүчтэй болсонтой уялдан гарч ирсэн байна. Энэ нь 1990-ээд оны дунд үеэс японд хүрээлэн буй 4 http://ru.wikipedia.org/wiki/ISO_26000
  • 4. орчны удирдлагын олон улсын стандарт ISO 14001 хүчтэй нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотой юм. Нийгмийн хариуцлагыг тодорхойлох гол субьект бол нэгдүгээрт, компани өөрөө, хоѐрдугаарт, хөндлөнгийн этгээд /сонирхогч талуудын төлөөлөл орвол тун сайн/ байна. Компани нийгмийн хариуцлагаа өөрөө тодорхойлох үйлийг 10 алхамтай загвараар хэрэгжүүлдэг байна. Нэгдүгээр алхам. Нийгмийн хариуцлага тодохойлох ажилд копаний удирдлага бүрийн оролцох тухай санал, зөвшөөрлийг авах. Ер нь нийгмийн хариуцлагаа тодорхойлох компаний удирдлагын хүсэл эрмэлзэл байгаа эсэхээс энэ үйл хамаарна. Хоѐрдугаар алхам. Нийгмийн хариуцлага тодорхойлох удирдах хороо/steering comittitee /байгуулах. Энэ хороо нь компаний голлох менежерүүд, хөгжлийн шинжээчдээс бүрдэнэ. Гуравдугаар алхам. Аудиторын баг байгуулах. Тэргүүлэх менежерүүд, шинжээчид багт орно. Энэ баг нь нийгмийн хариуцлага тодорхойлох аргачилал, судалгааны бусад хэрэглэгдэхүүн олох аргуудаа тодорхойлно. Дөрөвдүгээр алхам. Компаний соѐл, түүнийг бүрэлдүүлэгч хэсгүүдэд шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх. Ер нь аудитийн хамрах хүрээ нь их өргөн боловч түүнийг цэгцлэн багцалбал: чанарын удирдлага, ажиллагчид болон хэрэглэгчидтэй харилцаа, хүрээлэн буй орчин, нутаг дэвсгэрийн олон нийттэй харилцаа юм. Компаний хэрэгцээнээс шалтгаалан энэ багцийг өргөтгөж болно /тухайлбал: хөрөнгө оруулагчтай харилцаа, нутгийн болон төв засгийн газартай харилцаа гэх мэт/. Тавдугаар алхам. Компаний чин зорилгод шинжилгээ хийж өнөөгийн бодит амьдралтай нийцэж буй эсэхийг тодорхойлох. Зургаадугаар алхам. Компаний зорилго ба бодит байдлын дүйцэхгүй буй ил ба далд шалтгааныг хайх Долоодугаар алхам. Салбарын үндсэн өрсөлдөгч нарт тулгамдаж буй нийгмийнхариуцлагатай холбоотой мэдээлэл цуглуулах, тийм асуудлуудыг илрүүлсэн сайн жишээ, туршлага судлах Наймдугаар алхам. Сонирхогч талуудаас компаний нийгмийн хариуцлагатай холбоотой санал, хүлээлтийг судлах Есдүгээр алхам. Дотоод өгөгдөл буюу байдал, гаднах хүлээлтийг харьцуулах Аравдугаар алхам. Эцсийн тайланг удирдах хороо ба компаний удирдлагад боловсруулан гаргах гэсэн дарааллаар хэрэгждэг байна. Гурав. Монголын үндэсний компаниуд болон тэдгээрийн сонирхогч талууд нийгмийн хариуцлагыг хэрхэн төсөөлж буй тухайд Сүүлийн жилүүдэд компаний нийгмийн хариуцлагын талаар олон түмний дунд, төр засгийн удирдлагын хүрээнд, компаний удирдлагын хэмжээнд, эрдэмтдийн судалгаанд нийгмийн хариуцлагын талаар олонтаа бичиж, ярих болсон нь энэ асуудал араасаа олон шийдвэр, шийдэл хүлээж буйн илрэл мөн. ―Байгууллагын Нийгмийн хариуцлагын зөвлөмж‖ ISO 26000 стандартыг Монгол улсад нутагшуулах, нийгмийн хариуцлагын талаар олон нийт, төр, бизнесийн байгууллагад
  • 5. таниулан мэдүүлэх зорилгоор Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос 2011 оны сүүлээр ―Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая‖ уралдаан зарлаж, 12 сард дүгнэхдээ ― Нийгмийн хариуцлагын хөрс суурь болсон сайн засаглалтай, ил тод, ѐс зүйтэй, сонирхогч талуудынхаа сонирхолыг хүндэлдэг, хууль эрх зүй, олон улсын хэм хэмжээг мөрддөг, хүний эрхийг дээдэлдэг бол‖ гэж анхааруулаад: - Үндсэн үйл ажиллагаа - Хүний эрхийг хүндэтгэх, хэрэгжүүлэх - Хөдөлмөрийн хөлс төлөлт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, ажлын байрны аюулгүй ажиллагаа, ажиллагчдын эрүүл мэнд - Хүрээлэн буй орчин - Авилга, хээл хахуулийн асуудал, шударга өрсөлдөөн, өмчлөлийн эрхийг эрхэмлэх - Хэрэглэгчтэй холбоотой асуудал - Түншүүдтэй холбоотой асуудал - Нийгэм, хамтын хөгжилд оруулсан хувь нэмэр - Нийгмийн хариуцлагын удирдлага 5 гэсэн үзүүлэлтүүдээр шалгаруулах болзол гаргасан байна. Энэ бол Монгол улсад компаний нийгмийн хариуцлагыг ISO 26000 стандартаар үнэлэх гэсэн анхны оролдлого болсон нь тун сайшаалтай. Монгол улсад Менежментийн энэ асуудал уралдааны хэлбэрээр зохион байгуулагдаж эхэлсэн нь төр, олон нийт, бизнес эрхлэгчдийн анхаарлыг хандуулах гэсэн үйл байсныг анхаарна биз ээ. Цаашид компаниуд нийгмийн үүргийн менежментээ өөрсдөө хэрэгжүүлдэг болох учиртай. Гэхдээ компаний нийгмийн хариуцлагыг тодорхойлдог олон улсын жишигт хүрсэн аудит ажиллагаа дутагдсаныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ уриалга, уралдаанд ―Улаанбаатар принт‖ ХХК, ―Танан импекс‖ ХХК, ―Энержи ресурс‖ ХХК, ―ЭДЦС‖ ТӨХК, ―Багануур‖ ХК, ―Мөнхийн үсэг‖ ХХК, ―Дарханы ДЦС‖ ТӨХК, ―ХААН Банк‖ оролцсон бөгөөд тус бүрдээ нийгмийн үүргээ хэр биелүүлж буй тухай ―тайлан‖гаа найман бүлэг асуудал, 47 үндсэн үзүүлэлтээр гаргаж ирүүлсэн байна. Үзүүлэлтийг хэмжихэд нилээд хүндрэлтэй, хэмжихэд бэрхдэлтэй нь ажиглагдаж байна. Дүгнэлт 1. Хүчтэй, хурдтай өөрчлөгдөн буй бизнесийн огторгуйд компаний нийгмийн үүргийг тов тодорхой болгож, түүний хэрэгжилийг тооцож байх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур асуудал мөн. 2. Нийгмийн хариуцлагыг компаний үндсэн үүргээс гадуур, чин зорилгодоо тусгахгүйгээр нийгмийн аль нэгэн үйл, арга хэмжээг санхүүжүүлэх мэтээр өрөөсгөл ойлгохыг буруу хэмээн мэдүүлэх, 3. Компани нь Нийгмийн үүргийн биелэлтээ жил бүр өөрсдөө гаргаж , түүнийг ерөнхийлөн удирддаг хороо, биелэлтийг нягтлан гаргах үүрэг бүхий ажлын байнгын , албан ѐсны бүлэгтэй болох, 4. Макро болон бүс нутгийн хэмжээнд компаний нийгмийн үүргийн биелэлтийг жил бүр тооцон гаргаж байх бүртгэл, мэдээлэлийн тогтолцоо бүрдүүлж ажиллуулах нь ISO 26000 стандартыг Монгол улсад нутагшуулах үндсэн хөрс нь болно. 5 МҮЭХолбооноос гаргасан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдааны болзол
  • 6. Зохиогчийн тухай: Цорос Хадын Пүрэвдагва ШУТИС-т 34 дэх жилдээ багшилж байна. Удирдахуйн ухааны доктор зэрэгтэй. Шинжлэх ухааны профессор цолтой. Удирдахуйн ухааны чиглэлээр дагнан судалгаа, боловсруулалт хийдэг, ном сурах бичиг, нэг сэдэвт бүтээл 38, эрдэм судалын өгүүлэл 36, судалгааны ажлын илтгэл 41, бизнесийн бодит үйлд шилжүүлсэн ажил төсөл 28, Нийт 150 гаруй бүтээл удирдахуйн ухааны чиглэлээр туурвисан. Зохиогчийн эрхийг 9 бүтээлдээ аваад байна.

×