Your SlideShare is downloading. ×
  • Like
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×

Now you can save presentations on your phone or tablet

Available for both IPhone and Android

Text the download link to your phone

Standard text messaging rates apply

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

  • 639 views
Published

Хураангуй …

Хураангуй

Маркетингийн шинжлэх ухаан Монгол улсад үүсэн хөгжөөд багагүй хугацаа
өнгөрчээ. Тэгсэн хэдий ч өнөөгийн зах зээл асар хурдацтайгаар хувьсан, өөрчлөгдөж
байна. Компани зах зээл дээр амжилттай ажиллах, өрсөлдөгчийн үйл
ажиллагаанаас ялгарахын тулд маркетингийн шинжлэх ухааныг илүү сайн судлах,
сайн маркетингийн боловсон хүчнийг олж авах шаардлага тулгарч байна.
Зах зээл дээр гол байр суурь эзлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөгчдөөс
ялгарах, хэрэглэгчдийг татах зэрэг компаний бүхий л үйл ажиллагаанд чухал зүйл
бол судалгаа юм. Судалгаа болон мэдээлэл дээр тулгуурлан компани өнөөгийн байдал,
цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлдог.
Судалгаа, мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийх бөгөөд үүнд маркетингийн
шинжилгээний аргуудыг ашигладаг. Өнөөгийн байдлаар компаний маркетингийн
менежерүүд шинжилгээний аргуудыг төдийлөн сайн ойлгохгүй, ач холбогдлыг нь
мэдэхгүй, ашиглаж чаддаггүй байдлууд ихээхэн анзаарагдаж байна. Иймээс бид
маркетингийн шинжилгээний аргуудыг судлах, хоорондын ялгаа зэргийг нарийвчлан
мэргэжлийн хүрээнд авч үзэх мөн ашиглах шаардлага ихээр тулгарч байна. Энэхүү
илтгэлдээ маркетингийн шинжилгээнд хэрэглэгддэг гол гол аргуудыг онол, арга зүйн
хүрээнд судлан зарим үр дүнг авч үзлээ.

Түлхүүр үг: SWOT шинжилгээ, PEST шинжилгээ, 5С шинжилгээ, Портерийн 5
хүчин зүйлийн шинжилгээ

Published in Business
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
639
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3

Actions

Shares
Downloads
19
Comments
0
Likes
2

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. 1 МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Магистр Д. Ганбаатар ШУТИС, КтМС, Маркетинг, үйлдвэрлэлийн профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн, судалгаа сургалтын төв e-mail: dayangyalbaa@yahoo.com Хураангуй Маркетингийн шинжлэх ухаан Монгол улсад үүсэн хөгжөөд багагүй хугацаа өнгөрчээ. Тэгсэн хэдий ч өнөөгийн зах зээл асар хурдацтайгаар хувьсан, өөрчлөгдөж байна. Компани зах зээл дээр амжилттай ажиллах, өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас ялгарахын тулд маркетингийн шинжлэх ухааныг илүү сайн судлах, сайн маркетингийн боловсон хүчнийг олж авах шаардлага тулгарч байна. Зах зээл дээр гол байр суурь эзлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөгчдөөс ялгарах, хэрэглэгчдийг татах зэрэг компаний бүхий л үйл ажиллагаанд чухал зүйл бол судалгаа юм. Судалгаа болон мэдээлэл дээр тулгуурлан компани өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга замаа тодорхойлдог. Судалгаа, мэдээллийг боловсруулан дүн шинжилгээ хийх бөгөөд үүнд маркетингийн шинжилгээний аргуудыг ашигладаг. Өнөөгийн байдлаар компаний маркетингийн менежерүүд шинжилгээний аргуудыг төдийлөн сайн ойлгохгүй, ач холбогдлыг нь мэдэхгүй, ашиглаж чаддаггүй байдлууд ихээхэн анзаарагдаж байна. Иймээс бид маркетингийн шинжилгээний аргуудыг судлах, хоорондын ялгаа зэргийг нарийвчлан мэргэжлийн хүрээнд авч үзэх мөн ашиглах шаардлага ихээр тулгарч байна. Энэхүү илтгэлдээ маркетингийн шинжилгээнд хэрэглэгддэг гол гол аргуудыг онол, арга зүйн хүрээнд судлан зарим үр дүнг авч үзлээ. Түлхүүр үг: SWOT шинжилгээ, PEST шинжилгээ, 5С шинжилгээ, Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээ Оршил Компанид маркетингтэй холбоотой дараахи асуудлууд тулгардаг. Үүнд: 1. Манай бизнес ашигтай эсэх, ирээдүйд ямар байх; 2. Манай бүтээгдэхүүнийг хэн хэрэглэх, ямар үнээр борлуулах;
  • 2. 2 3. Зах зээл, хэрэглэгчдэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах, маркетингийн төлөвлөгөөгөө бодит амьдралд хэрэгжихээр, үндэслэлтэй боловсруулж чадсан эсэх; 4. Борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх, өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас хэрхэн ялгарах 5. Манай компани ямар байр суурьтай байна. 6. Цаашид зах зээл дээр юу хийх шаардлагатай, стратегиа хэрхэн боловсруулах Компаниуд ихэнхдээ дээрх асуудлуудыг зөв, оновчтой шийдвэрлэж чаддаггүй байна. Гол алдаа нь цуглуулсан мэдээллээ боловсруулж үр дүн, гол нөлөөлж буй хүчин зүйлүүдээ зөв гаргаж чаддаггүйтэй холбон тайлбарлаж болно. Энэ нь цаашид тулгарах олон асуудлын үндэс юм. Иймээс маркетингийн шинжилгээний аргуудыг сайтар судлах шаардлагатай. Маркетингийн шинжилгээний гол аргуудад SWOT шинжилгээ, 5C шинжилгээ, PEST шинжилгээ, Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээ зэрэг аргууд хамрагддаг. Маркетингийн шинжилгээний аргуудын хэрэглээний байдал Маркетингийн менежерийн үндсэн ажлын нэг бол маркетингийн төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх байдаг. Маркетингийн төлөвлөлтийг хийхийн тулд өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатай байдаг боловч маркетингийн ихэнх менежерүүд үүнийг үл тоон өөрийн зөн совин, туршлага дээрээ суурилан шийдвэр гаргах хандлагатай байна. Энэ нь: 1. Компани судалгаа шинжилгээний ажлыг ойлгодоггүй. 2. Компани судалгаа шинжилгээ, мэдээлэлд мөнгө зардаггүй. 3. Маркетингийн менежерүүд мэдээлэл дээр ажиллах чадвар болон мэдлэг дутмаг байдагтай холбон тайлбарлаж болно. Зах зээл дээр ажиллаж байгаа ТОР гэж нэрлэгдэх томоохон компаниудын 25 маркетингийн менежерүүдээс маркетингийн шинжилгээний аргуудыг өөрийн үйл ажиллагаанд хэр зэрэг ашигладаг талаар санал асуулга явуулсан бөгөөд үр дүн нь дараах байдалтай байна Маркетингийн төлөвлөлтийг бичихэд хэрэглэгддэг шинжилгээний аргуудын хэрэглээний байдал Хүснэгт-1 Шийдвэр Байнгын хэрэглээ Оролдож үзсэн, одоо хэрэглэдэггүй Сонссон хэрэглэж үзээгүй Өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй SWOT шинжилгээ 80 % 8 % 12 % 0 % Бизнесийн багцын шинжилгээ 8% 24 % 48 % 20 % Портер 5 хүч 0 % 28 % 54 % 28 % PEST 4% 28% 58% 20 % 5C 4% 32% 64% 20% Шинжилгээний аргуудын хэрэглээ
  • 3. 3 График-1 Хамгийн их хэрэглэгддэг нь SWOT шинжилгээ бөгөөд ерөнхийдөө дийлэнх мэргэжлийн маркетерууд хэрэглэдэг нь харагдаж байна. Харин бизнесийн багцын шинжилгээ, PEST, 5C, Портерийн 5хүчин зүйлийн шинжилгээг төдийлөн хэрэглэдэггүй ихэнх нь сонссоноос цаашгүй байна. Компаний маркетингийн үйл ажиллагаанд хийх дүн шинжилгээний аргууд Энэ хүрээнд компаний маркетингийн үйл ажиллагааны өнөөгийн төлөв, нөхцөл байдлыг иж бүрнээр судлан шинжлэх бөгөөд байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, шинж төлөв нийгэмд гүйцэтгэх үүрэг, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, сав баглаа боодол, үнэ өртөг, хувиарлалт, идэвхижүүлэлт, зах зээл өрсөлдөөний нөхцөл байдал зэрэг асуудлуудыг хамруулан авч үздэг. Уг шинжилгээнд хэрэглэгддэг зарим түгээмэл болон шинэлэг аргуудыг авч үзье.  SWOT шижилгээ – бизнесийн байгууллагын гадаад, дотоод орчны нөхцөл байдал түүний давуу ба сул тал, боломж, аюул занал зэргийг бүх талаас нь судлан шинжлэх замаар тодорхойлон үнэлэхэд чиглэгддэг. Уг нь энгийн ойлгомжтой хэрэглэхэд хялбар байдгаараа онцлоготой бөгөөд онол, практикт ихээхэн түгээмэл хэрэглэгддэг.  5C шинжилгээ – 5С гэдэг нь Company (компани), Customers (хэрэглэгчид), Competitors (өрсөлдөгчид), Collaborators (хамтрагч түнш), Climate (гадаад дотоод уур амьсгал) гэсэн таван үгний товчлол юм. Байгууллагын дотоод нөхцөл байдал болон микро орчныг голлон авч үздэг.  PEST шинжилгээ – Political (Улс төр),Economic (Эдийн засаг), Social (Нийгэм), Technological (Технологи) хүчин зүйлсүүдийг хамруулан шинжилдэг.  Портерийн 5 хүчин зүйл - өрсөлдөөнд Салбарын өрсөлдөгчид, Шинээр нэвтрэгсэд, Орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгсэд, Бэлтгэн нийлүүлэгчид болон Худалдан авагчийн зүгээс учирах аюул зэрэг нөлөөлдөг. SWOT шинжилгээ 0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% Байнгын хэрэглээ Оролдож үзсэн, одоо хэрэглэдэггүй Сонссон хэрэглэж үзээгүй Өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй
  • 4. 4 SWOT нь байгууллагын болон давуу, сул тал болон тулгарч болохуйц аюул занал гадаад эерэг нөлөөллийг тодорхойлон үнэлэхэд чиглэгдсэн нөхцөл байдлын суурь шинжилгээ юм. Энэ аргыг хэрэглэснээр байгууллага өөрийн давуу талуудаа тодорхойлжүйл ажиллагаагаа төвлөрүүлэх, гадаад орчны эерэг нөлөөллөөс томоохон боломжийг илрүүлсэн сул талуудаа арилгах, улмаар учирч болзошгүй аюулаас зайлсхийх, даван туулах боломжийг олгодгоороо ач холбогдолтой. 1-р зураг. SWOT шинжилгээний загвар SWOT шинжилгээг зөв оновчтой явуулахын тулд доорх асуултуудын хариултыг аль болох бүрэн гаргах шаардлагатай. Үүнд: Давуу тал:  Тухайн байгууллагын давуу тал чинь юу вэ?  Ямар нөөц боломж тухайн байгууллагад байна вэ?  Бусад талууд уг байгууллагын ямар сайн талыг олж хардаг вэ? гэх мэт. Сул тал:  Тухайн байгууллагын хувьд юуг сайжруулж чадаагүй вэ?  Юуг тааруу хийдэг вэ?  Юунаас байгууллагаа хамгаалах хэрэгтэй вэ? гэх мэт. Боломж:  Байгууллага зах зээлд ямар байр суурь эзэлдэг вэ?  Байгууллагын нэр хүнд ямар байна вэ?  Байгууллагын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?  Байгууллагын өмнө ямар шинэ боломжууд байна вэ? гэх.мэт. Аюул занал:  Байгууллагын өрсөлдөгч юу хийж байна вэ?  Байгууллагын ажлын онцлог болон үйлчилгээ өөрчлөгдөж байна уу?  Технологийн өөрчлөлт байгууллагад тулгарч байна уу?  Байгууллагад өр болон бэлэн мөнгөний эргэлтийн бэрхшээл бий юу? ͺõöºë áàéäëûí øèíæèëãýý Äîòîîä îð÷íû øèíæèëãýý Äàâóó òàë Ñóë òàë Ãàäààä îð÷íû øèíæèëãýý Áîëîìæ Àþóë çàíàë SWOT
  • 5. 5  Байгууллагын сул тал бодит байдлаар бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлсөн үү? гэх.мэт. SWOT шинжилгээний үр дүнг стратеги төлөвлөлтийн процессийн гол арга барил мөн маркетингийн төлөвлөгөөний үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд хэрэглэдэг. 2-р зураг. SWOT шинжилгээний бүтэц 5С шинжилгээ Энэ нь байгууллагын нөхцөл байдалд шинжилгээ хийж, өнөөгийн төлөв байдлыг тодорхойлоход түгээмэл хэрэглэгддэг аргын нэг бөгөөд гол онцлог нь байгууллагын дотоод болон гадаад орчиныг хамтад нь хамардагаар үр дүн тодорхойлогддог. Дотоод давуу тал Дотоод сул тал Гадаад эерэг нөлөөлөл Гадаад сөрөг нөлөөлөл Байгууллага 5C Êîìïàíè Õàìòðàã÷ ò¿íø Õýðýãëýã÷èä ªðñºëäºã÷èä Ãàäààä äîòîîä îð÷íû íºõöºë áàéäàë
  • 6. 6 3-р зураг. 5С шинжилгээний загвар Уг шинжилгээний хүрээнд хамрагдах 5 гол чиглэл тус бүрээр дараах байдлаар дэлгэрүүлэн авч үзнэ. Үүнд: Компани  Бүтээгдэхүүний чиг хандлага  Зах зээлийн хэлбэрүүд  Технологи ба дадлага туршлага  Нийгэм соёл  Зорилго Хамтрагч түнш  Гэрээт борлуулагч  Нийлүүлэгч  Бусад хамтран ажиллагч, түншүүд Хэрэглэгчид  Зах зээлийн хэмжээ, цар хүрээ боломж  Зах зээлийн сегмент  Хэрэглэгчдийн бодит ба бодит бус эрэлт  Худалдан авагчийн хүсэл  Хэрэглэгчийн шийдвэр гаргалт Өрсөлдөгчид  Өрсөлдөөний өнөөгийн бодит байдал, ирээдүйн хандлага  Өрсөлдөөний төлөв  Өрсөлдөөний гол асуудал /бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байршил, зах зээлд эзлэх байр суурь/  Өрсөлдөгчийн давуу болон сул талууд Байгууллагын бизнесийн орчны нөхцөл байдал, уур амьсгал  Бодлого зохицуулалтын орчин – тухайн байгууллагын үйл ажиллагаа зах зээлд нөлөөлөх засгийн газрын бодлого, зохицуулалт  Эдийн засгийн орчин – бизнесийн мөчлөг, инфляцийн түвшин хурдац, болон бусад макро орчны хүчин зүйлс  Нийгэм соёлын орчин – нийгмийн чиг хандлага болон хэв маяг  Технологийн орчин – хэрэгцээг хангах шинэ арга замыг тодорхойлох боломж олгох шинэ технологи, арга хэрэгсэл зэрэг болно. PEST шинжилгээ Энэхүү арга нь макро орчны доорх хүчин зүйлсээр тодорхойлогдоно.  Улс төрийн орчны хүчин зүйлс  Эдийн засагийн орчны хүчин зүйлс  Нийгэм соёлын орчны хүчин зүйлс  Технологийн орчны хүчин зүйлс зэрэг улс орны макро орчны хүчин зүйлүүдийг хамардагаараа онцлоготой. PEST шинжилгээ нь заримдаа STEP гэж ч бичигддэг.
  • 7. 7 4-р зураг. PEST шинжилгээний загвар Улс орны нийгэм эдийн засгийн ерөнхий төлөв, бизнесийн макро орны нөхцөл байдлыг дараах чиглэлүүдээр судлан шинжилдэг. Улс төрийн орчны хүчин зүйлс: Энэ хүрээнд бизнесийн эрх зүйн орчны бүрдэлтийн байдлыг авч үзэх бөгөөд эдгээрт  Татварын бодлого  Хөдөлмөр эрхлэлтийн талаархи хууль тогтоомж  Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, дүрэм журам зэргээр тодорхойлогдоно. Эдийн засгийн орчны хүчин зүйлс: Хэрэглэгчийн худалдан авах чадвар болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг хамруулан авч үздэг.  Эдийн засгийн өсөлт  Ашгийн норм  Валютын ханш  Инфляцийн түвшин, хурдац гэх мэт. Нийгэм соёлын орчны хүчин зүйлс: Нийгмийн орчин нь хүн ам зүй болон соёлын хүчин зүйлсийг агуулдаг. Эдгээр нь хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нөлөөлдөг.  Хүн амын тоо, өсөлт  Хүн амын нас, хүйсийн бүтэц, дундаж наслалт  Ажил эрхлэлт  Боловсролын түвшин  Нийгмийн аюулгүй байдал гэх.мэт. Environmental S 5C Байгууллага External Analysis (гадаад шинжилгээ) Internal Analysis (дотоод шинжилгээ) Macroenvironment (макро орчин) Microenvironment (микро орчин) P.E.S.T
  • 8. 8 Технологийн орчны хүчин зүйлс: Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн түвшин, ололт дэвшилттэй холбоотой хүчин зүйлсийг авч үздэг. Үүнд:  Судалгаа ба хөгжил (R&D)  Механикжуулалт автоматжуулалт, компьютержуулалт  Технологийн дэвшил  Технологи шилжүүлэлт, нэвтрүүлэлт гэх.мэт зэрэг болно. Дээрх аргуудыг бизнесийн байгууллагын үйл ажиллагааны шинжилгээнд хэрэглэх нь байгууллагын өнөөгийн төлөв байдал, хөгжлийн цаашдын хандлагыг үнэн зөв тодорхойлж, тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Эдгээр аргууд нь хамрах хүрээ, шинжилгээний хүрэх үр дүнгээр харилцан адилгүй, өвөрмөц онцлоготой юм. Шинжилгээний аргуудын харьцуулсан судалгаа Хүснэгт-2 Аргууд Хэрэглэх хүрээ Онцлог Үр дүн SWOT Гадаад болон дотоод орчин Байгууллагт нөлөөлөх гадаад, дотоод орчиныг цогц байдлаар шинжлэх бөгөөд компанийхаа боломж, аюул занал, давуу, сул талыг тодорхойлсноор бүх боломжуудаа ашиглах нөхцөлөөр хангагдаг. Байгууллагын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж, арга замуудыг илрүүлнэ.. PEST Гадаад макро орчин Гадаад макро орчны нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ? гэдгийг тодорхойлдог бөгөөд Өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тодорхойлно. 5C Гадаад орчин болон компанийн дотоод орчин Компанийн дотоод нөхцөл байдалыг судалдаг. Тухайн компанийн үйл ажиллагааны хүрээнд гадаад орчингоос ямар зүйлүүд нөлөөлж болох вэ? Компанид хамааралтай гадаад орчинг л судлан авч үздэгээрээ онцлоготой. Өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тодорхойлно. Байгууллагын үйл ажиллагаанд аль болох иж бүрэн дүн шинжилгээ хийх үүднээс дээрх аргуудыг хамтад нь хэрэглэх нь үр дүнтэй бөгөөд тэдгээрийг хэрхэн хослуулж болохыг дараахи загварт үзүүлэв.
  • 9. 9 6-р зураг. Шинжилгээний аргуудыг хэрэглэх хүрээ Дээрх аргуудыг цогц байдлаар хэрэглэснээр бизнесийн байгууллагын үйл ажиллагааг бүх талаас нь иж бүрэн байдлаар судлан шинжилж үр дүнг гаргах боломж олгодог. Уг шинжилгээний үр дүнд тулгуурлан байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа маркетингийг боловсронгуй болгох арга замуудыг тодорхойлж маркетингийн төлөвлөгөөнд тусган боловсруулж хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл шинжилгээний үр дүн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах гол үндэс болно. Майкл Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээний арга М.Портерийн энэхүү таван хүчин зүйлийг өрсөлдөөнийг удирдан залах гол нөхцөл гэж үздэг ба энэ загвараар салбарын үнэлгээг хийх нь практикт ихээхэн ач холбогдолтой. Өрсөлдөөн нь салбарын өрсөлдөгчид, шинээр нэвтрэгсэд, орлох 5С шинжилгээ Компани Гадаад орчин Макро орчин Компани Хэрэглэгчид Түнш Өрсөлдөгчид PEST шинжилгээ SWOT шинжилгээ Микро Орчин Дотоод орчин Улс төр Технологи Эдийн засаг Нийгэм
  • 10. 10 бүтээгдэхүүн үйлдвэрлэгсэд, бэлтгэн нийлүүлэгчид болон худалдан авагчийн зүгээс учирах аюулыг судлан зорилтот зах зээлийг зөв сонгох боломжийг олгодгоор энэхүү загварын гол ач холбогдол үнэлэгдэх юм. 1-р Зураг: Өрсөлдөөний таван хүч М.Портер нь аливаа компани өрсөлдөөнд давуу тал олж авахад зардлаа хямдруулах, ялгаварлах гэсэн хоёр арга зам байдаг ба тэдгээр нь тодорхой төрлийн бизнесийн цар хэмжээ зах зээлийн зорилтод сегментийн багтаамжтай хосолж байж үндсэн гурван стратегийг бүрдүүлэх боломж олгодог гэжээ. Тэдгээр нь өртөг хямдруулах, ялгаварлах, төвлөрөх стратегиуд байдаг ажээ. Орлох бүтээгдэхүүний аюул Бэлтгэннийлүүлэгчийнаюул Худалданавагчдынаюул Компани ба бусад өрсөлдөгч /Салбарын өрсөлдөөн / Шинээр нэвтрэгсдийн аюул
  • 11. 11 Дүгнэлт Зах зээлийн өрсөлдөөн улам хүчтэй болохын хирээр зах зээлийг улам нарийн судлах шаардлагатай болж байна. Маркетеруудын нэг үндсэн чадвар нь мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх байдаг. Дүн шинжилгээг зөв хийснээр цаашид хийгдэх арга хэмжээ, хөтөлбөр нарийвчлагдан гарна. Дүн шинжилгээг зөв хийхийн тулд шинжилжилгээний аргуудыг дангаар болон, хослуулан хэрэглэх нь оновчтой юм. Шинжилгээний аргуудыг өөрсдийн үйл ажиллагаанд өргөн ашигласнаар илүү бодит үр дүнд хүрэх боломж нээгдэнэ. Шинжилгээний арга нь давуу болон сул талуудтай байдаг. Бүх үзүүлэлтийг хамарч судалдаг арга гэж байдаггүй бөгөөд аргууд нь нэг, нэгнийхээ сул орон зайг нөхөж байдаг. Маркетерууд мэргэжилдээ илүү сайн мэргэшихийн тулд шинжилгээний аргуудыг төгс сайн эзэмших шаардлагатай. Ашигласан ном, хэвлэл [1] Philip Cotler “Marketing management” 2003 [2] Norman M.Scarborouch, Thomas W.Zimmerer “Small business management” 2003 [3]Longenecker Moore Petty “Small Business management”2003 [4] www.synergy-cmc.com [5] http://coombs.anu.edu.au/~vern/small-business/course.html [6] http://www.ebook2001.com/special/cd.html [7] www.markettrends.com/guides/guide.htm [8] Orville C.Walker, James D.Watrins, Harper W.Boyd Marketing strategy 1995 [9] David W.Cravens, Nigel F.Piercy Strategic marketing- 8th edition 2006 [10] Boyd Walker Mullions Larreche Marketing management-4th edition 1998 [11] Marketing management-2nd edition Philip Kotler, Swee Hoon Ang, Siew Meng Leong, Chin Зохиогчийн тухай: Даянгялбаа Ганбаатар 2001 онд ШУТИС.КтМС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, 2002 онд тус сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжилээр магистрын зэрэгтэй төгссөн. 2002 оноос өнөөг хүртэл ШУТИС.КтМС-д ахлах багшаар ажиллаж байна. Маркетингийн үндэс, Борлуулалтын менежмент, Олон улсын маркетинг, Маркетингийн стратеги, Үнэ бүрдэлт үнийн стратеги зэрэг хичээлүүдийг заадаг. 2002 оноос одоог хүртэл Архангай, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын 400 орчим бизнес эрхлэгч, компани, хувь хүмүүст маркетинг, борлуулалт, идэвхижүүлэлт, үйл ажиллагааны менежмент, компаний стратеги төлөвлөлт, маркетингийн стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөлт, брэнд, мастер төлөвлөлт, бизнес төсөл, маркетингийн судалгаа шинжилгээ зэрэг 60 орчим сэдвийн хүрээнд биечлэн бизнесийн зөвлөгөө, сургалт өгсөн. Судалгааны чиглэл: Маркетингийн стратеги, борлуулалтын удирдлага, чөлөөт бүсийн асуудал ,маркетингийн удирдлага.