Your SlideShare is downloading. ×

илтгэл

660

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
660
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
1
Actions
Shares
0
Downloads
10
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. БАЙГУУЛЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ МАНЛАЙЛАЛ Хүний нөөцийн удирдлагын магистрант М.Сандаг Удирдагч багш: Магистр Л. Цэрэнчимэд e-mail:kg_saagii@yahoo.com Хураангуй Бусдад нөлөөлөх чадвар байгууллага өмнө тавьсан зорилого зорилтыг хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэлийг төрүүлэх урлаг бол манлайлал. Хөгжил гэдэг нь тодорхой зорилго, зорилтын хангахад чиглэгдсэн шинжлэх ухааны болон, техник технлогийн мэдлэгийг тодорхой системтэйгээр ашиглах үйл явц гэж тайлбарлажээ. Хөгжил гэхээр бид өсөх боловсронгүй болох зүйлийг бид төсөөлдөг. Тэгвэл өнөөгийн нийгэмд Байгууллагын хөгжил нь байгууллагын удирдлагын удирдах чадвар, мэдлэг, мэдрэмж мөн байгууллагын гишүүн бүрийн хөгжлөөс шалтгаалдаг. Удирдагч нар нь өөрчлөлт шинэчлэл, хэрэгцээ шаардлагыг мэдэрч алс хэтээ харж, тодорхойлж чадсаны үндсэн дээр нөөцөө зөв хуваарилан, зохион байгуулж, манлайлан удирдаж, хүрсэн үр дүн, үйл ажиллагаагаа тогтоон барьж чадах чадвартай байснаар сая хөгжинө. Мөн хувь хүний сэтгэл ханамж, тэдний хийж бүтээж байгаа чадвар байгууллагын хөгжилд ихээхэн хамааралтай Тиймээс өнөөгийн нийгэм эрчимтэй хөгжилд орчин үеийн байгууллагууд дасан зохицох шаардлага тулгарч үүнийг дагаад байнгын хөгжил хөдөлгөөнд орших болов. Энэ илтгэлд байгууллагыг хөгжүүлэх манлайлал онолын үүднээс судалж, хэрэглэх боломжийг харуулахыг зорьлоо. Түлхүүр үг Хөгжил, байгууллагын хөгжил, манлайлал , байгууллагыг хөгжүүлэх манлайлал Байгууллагыг хөгжүүлэх тухай ойлголт Хүн төрөлхтөн бид шинжлэх ухаан технологийн асар өндөр хөгжлийн эрин үед амьдарч байна.Үйлдвэрлэл хурдацтай хөгжиж техникт технологи цаг минутаар дэвшиж Цахим орчин нийгмийн сүлжээгүйгээр нийгмийг төсөөлөхийн аргагүй болсон. Ийм эрин зууны байгууллага ямар байх вэ? Асар хурдацтай өөрчлөлт дэвшлийн орчинд байгууллага хэрхэн дасан зохицож хөгжүүлэх вэ?
  • 2. Байгууллагын хөгжүүлнэ гэдэг нь удирдлагын удирдан манлайлах чадвар, мэдлэг, мэдрэмж мөн байгууллагын гишүүн бүрийн хөгжлөөс шалтгаалдаг. Байгууллагын хөгжил нь байгууллагын системийн хувьд бүхэлд нь хөгжүүлэх шаардлагатай болж байгаа учраас дадлага туршлагад тулгуурласан, хүнд түшиглэсэн, гүйцэтгэлд үндэслэсэн, зорилгод чиглэсэн, шинжлэх ухааны аргуудыг ашигладаг, системийн хандлага нь байгууллагын хөгжлийн концепцийг бүрдүүлж байгаа юм. [1] Байгууллагыг хөгжүүлэх гэж юу вэ? Энэ тодорхойлолтыг судлаачид өөсрдийн сонирхож байгаа хүрээ, стратеги, бодлогын ойлголт талаас нь тодорхойлолтуудыг өгсөн байдаг. Үүнд: “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь нэг талаас зохион байгуулалтын бүтэц, техникийн ур чадвараа тодорхойлж, түүгээрээ зохион байгуулалтад орж байгаа өвчнийг оношлох, нөгөө талаас мөн байгууллагын зорилго, хүмүүсийн харилцааны үйл явц” [2] “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь байгууллага ба хувь хүмүүс хэрхэн харилцаж байгаа болоод цаашид хэрхэн илүү үр өгөөжтэй ажлахыг хэлнэ[3] “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь технологи, зах зээл ба нөхцөлд зохицон, байгууллагын бүтэц, үнэт зүйлс, чиг хандлага, итгэл үнэмшлээ өөрчлөхөд чиглэсэн сурч боловсрох стратеги” [4] В.Г.Беннис “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг үр дүнтэй зохион байгуулалт, харилцааны уур амьсгалыг төлөвшүүлэх зорилт бүхий төлөвлөгөөт чармайлт” [5] Р.Белхард Блейк ба Мутон “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг бол сурч боловсрох үйл явц” [6] Дж.Хант “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь асуудлыг шийдэх үйл явцыг сайжруулах мөн байгууллагын соёлыг хамтран үр дүнтэй тухайн нөхцөл байдалд тохируулах арга замаар байгууллагад шинэчлэлт хийх явдал болно." [7]Уэндел Френч, Сесил Бел “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь амьдрах чадвартай болох эсвэл амьдрах чадвартай байгаа хэвээрээ үлдэх, шинэ нөхцөлд дасан зохицох, асуудлыг шийдэх, өмнөх туршлагаасаа суралцах зэрэг байгууллагад зайлшгүй хийгдэж байх ёстой өөрчлөлтүүдийг хянаж, зохицуулах үйл явцуудын нийлбэр нь байгууллагын шинэчлэлт юм.” [8]Гордон Липпит “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 1 удирдлагын санаачлагаар 2 одоогийн үйл ажиллагааг 3 зан байдлын ШУ-ны мэдлэгт суурилан 4 тодорхой үе шат төлөвлөлтийн 5 дагуу өөрчлөх үйл явц”[8]Р.Белхард Блейк 1969 “Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь байгууллагын соёлыг өөрчлөх явц” [9]Бюрке & Хорштэйн, 1972 Байгжууллагын хөгжүүлнэ гэдэг нь Өөрийгөө удирдана гэсэн үг[10]Японы албаны хүрээний хэлсэн үг Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь эцэсийг эцэст хүмүүсийг идэвхжүүлэх манлайлахад оршино." [10] Америкийн нэрт менежер Ли Якокка
  • 3. Байгууллагыг хөгжүүлнэ гэдэг нь хөдөлмөрлөх нөхцөл нь хүмүүсийг ажиллахаас өөр араггүйд хүргэх ёстой." [11] Японы менежер Войты Хасимото Эндээс байгууллагыг хөгжүүлэх нь зорилго, зорилт, стратеги, байгууллага ба хүмүүсийн харилцаа, бүтэц, зохион байгуулалт, соёлын онцлог шинж талаас тодорхойлж байна гэж хэлж болно. Байгууллагын хөгжлийг удирдах нь байгууллага болон ажиллагчдад нөлөөлдөг. (Хүснэгт 1) Хүснэгт.1 Байгууллагын хөгжлийг удирдах Байгууллагын хөгжлийг удирдахын ач холбогдол Байгууллагад:  Зөрөлдөөнийг үр ашигтайгаар удирдах  Аливаа үүсэж буй асуудлыг шийдвэрлэхэд хүмүүс хоорондын сөрөг хандлагыг үгүйсгэхгүй байх  Нэгж хэсэг, ажилчдын хамтын ажиллагааг сайжруулах  Асуудлыг хамтран шийдвэрлэх  Гадаад орчинтой зохицон ажиллах, хөгжлийн стратегиа сонгох  Байгууллага амьдралын мөчлөгөө танин мэдэж, түүнийг зөв удирдах  Өөрчлөлтийг үр дүнд хүргэх  Системийн хүрээнд байгууллагыг удирдах Ажиллагчдад:  Удирдлагын өөр хэсгүүдэд ажиллаж байгаа ажилчид хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх  Ажилчдын өөртөө итгэх итгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх  Шинэ санаа, санаачлага гаргах, хэрэгжүүлэх  Ажилчид дадлагажих, хөгжих  Ажилчдын орлогын эх үүсвэр нэмэгдэх  Бахархах сэтгэгдэлтэй ажиллах Байгууллагын хөгжил нь үр дүнтэй хэрэгжүүлсэн өөрчлөлтөөс бий болдог бөгөөд байгууллагын бүхий л хүрээ, үйл ажиллагааны бүх чиглэлд хийгдэх ёстой үйл ажилаагааны систем юм. Байгууллага оршин тогтнож байгаа бол хөгжих ёстой. Байгууллагын хөгжлийн хандлага нь цаг үеэсээ хамаарч өөрчлөгдөж байгаатай уялдан (Хүснэгт 2) орчин үед байгууллагын хөгжлийг судлахад байгууллагад зөвхөн оношлогоо хийгээд л үйлдлээ сонгодог цаг үе элээгдэж, илүү системтэйгээр авч үздэг болов. [3] Хүснэгт 2. Байгууллагын хөгжлийн хандлага Он Байгууллагын хөгжлийн хандлага 1960-аад оны сүүлч - Байгууллагын хөгжлийг зөвлөхийн туслалцаатайгаар харж,
  • 4. хэрэгжүүлж байсан. - Ричард Бекхард байгууллагын хөгжлийн тодорхойлолтыг гаргав. 1970 – 1980 оны сүүлч - Бизнесийн, боловсролын, төрийн байгууллагуудад хөгжлийн програм боловсруулах эх суурь тавигдан хэрэгжиж эхэлсэн. - Байгууллагын хөгжлийн үндсийг хүмүүнлэг байх гэж үзэж эхэлсэн. - Байгууллагын хөгжлийн үе шатыг олон талаас нь тодорхойлох болсон. 1990 – 2000 оны сүүлч - Чанарын нэгдсэн удирдлага, баг бүрдүүлэлт, ажлын агуулгын баяжилт, реинженерчлэл, зэрэг шинэ шинэ хандлага байгууллагын хөгжилд нөлөөлөх болсон. Ирээдүйн төлөв - Байгууллагын хөгжил нь вертуаль бүлэг, зөрөлдөөнийг шийдвэрлэх арга зам, бүлгийн үр ашиг, нийгмийн бүлжээний шинжилгээ, итгэл үнэмшил, шийдвэрлэх боломжгүй зөрөлдөөн гэсэн зургаан хүрээнд илүү чиглэгдэнэ гэж үзэж байгаа. Байгууллагын манлайлалын хөгжилийн чиг хандлагууд Манлайлалын талаар судлаач, эрдэмтэд судалсаар ирсэн байдаг бөгөөд хөгжлийн хандлагыг цаг хугацааны ангилалаар авч үзвэл: I.Генетикийн хандлага: Манлайлалыг тайлбарлах оролдлогын хамгийн эртний хэлбэр нь генетикийн хандлага юм. Энэ хандлага нь манлайлагч бол төрөлхийн онцгой байдаг учраас түүнийг бий болгох боломжгүй гэж үздэг байсан. II. Хувийн шинж чанарын хандлага: Энэ хандлага 1930-1940 оны үед хамгийн эрчимтэй хөгжиж байсан. Манлайлах нь байгалиас заяасан авъяас юм гэж үздэг. III. Зан байдлын хандлага: Энэ нь харилцааны ур чадвар сайтай хүн манлайлагч байна гэж үздэг. 1960-1970 оны үед хөгжиж байсан хандлага юм. IV. Нөхцөл байдлын хандлага: Энэ хандлага тухайн орчиндоо дасан зохицох чадвартай хүн манлайлагч байна гэж үздэг. 1980 оноос хойш хөгжиж ирсэн хандлага юм. Ер нь бид манлайлагч хүн гэхээр удирдагч, дарга гэсэн хандлагаар ханддаг. Дээрхи багаахан баримт, үндэслэгээг авч үзсэнээр манлайлагч хүн заавал удирдагч байх албагүй бөгөөд тэр байтугай муу дарга нар хэзээ ч манлайлагч байгаагүйг олж харж болохоор байна. Хөгжиж байгаа манай улс шиг орны ялангуяа залуу эрч хүчтэй насан дээрээ яваа
  • 5. оюутан залуучууд, ер нь хүнд байх ёстой нэгэн чухал шинж чанар бол манлайлагч шинж чанар бөгөөд цаг үргэлж гайхам амжилтыг бүтээж байх ёстой гэж ойгогдном. Байгууллагыг хөгжүүлэх манлайлал Байгууллагыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлдэг зүйл бол манлайлал юм. Манлайлал нь байгууллагын бүтэц зохион байгуулалтай хамааралтай байдаг ба мөн байгууллагын хөгжилтэй харилцан уяалдаатай. Өнөөгийн байдалаар манлайлал нь нийгэмээ даган хөгжиж хувьсан өөрчилөгдөж ирсэн. Жишээ нь: Феодалын болон Соцалист нийгэмд "Босоо манлайлал ноёрходог байсан бол өнөөгийн Ардчилсан нийгэмд энэ маань хувьсан өөрчилөгдөөд Мөр зэрэгцэх манлайлал болон өөрчилөгдсөн Босоо ба мөр зэрэгцэх манлайлалын харьцуулалт Манлайлалын харилцаа Босоо манлайлал Мөр зэрэгцэх манлайлал Мөр зэрэгцэх манлайлалын давуу тал Дурын харилцаа "Босс" эхлэж ярина Манлайлагч сонсч, хамтрагчийнхаа хэлсэнийг ойлгосон эсэхээ шалгана. Манлайлагч хамтрагч аа илүү ойлгоно. Хамтрагч хүнтэй байгаагаа мэдрэнэ.гүйцэтгэл 10% өснө Ажилын чиг үүргийн тодорхойлох ганцаарчилсан уулзалт "Босс " захирагчиддаа ажилыгнь хэлж өгнө Манлайлагч хамтрагчаасаа гарах үр дүнг нь асууж ойлгосон оо лавласаны дараа өөрийн юу хүсч байгаагаа хэлнэ Манлайлагч хэлцэлийн хүрээг мэдээд зөрөөтэй байдалд анхаарлаа хандуулна.Хамтрагч лидер яавал илүү тустай байж болох тухай саналаа хуваалцана. гүйцэтгэл 15-20% өснө. Асуудалыг шийдвэрлэх "Босс" захирагчиддаа хувилбараа хэлнэ. Манлайлагч эхлээд хамтрагчынхаа хувилбарыг асууна Илүү сайн хувилбар гарна. Хэрэгжилт нь илүү сайн дэмжигдэнэ.
  • 6. Мөр зэрэгцэх манлайлалын 5 хүрээ: Мөр зэрэгцэх манлайлалд хувь хүний манлайлах 5 хүрээг авч үздэг. Эдгээр хүрээнүүд нь хувь хүний болон байгууллагын манлайлалын хүчин чадалд хэрхэн нөлөөлдөгийг ойлгосоноор манлайлах хэв маягийг оновчтой болгох боломжтой. Мотивацлагдсан хэн боловч өөрийн манлайлах чадвараа шинжилж, түүнийгээ бусадтай зэрэгцэн ашиглаж гүйцэтгэлийг сайжруулж болно. Мөн зэрэгцэх манлайлалыг 5 хүрээг авч үзье. Хувь хүний манлайлал: Энэ нь мөр зэрэгцэх манлайллыг хэрэглэх манлайлагч бүрд байх ёстой нэгэн элемент юм. Манлайлагчийн үнлэмж тогтворгүй бол дагалдагчид нь мөн мөр зэрэгцэх хамтрагч болж чадахгүй.Нийцэтэй тустай манлайлагч өөрийн үнэлэмж, зорилгоо хадаглан ажиллаж чадсанаар бусдад нөлөөлж чаддаг. Мэдлэгийн манлайлал: Ихэнх хүмүүс бусдын сэтгэлийн хөдөлгөөнд амархан автдаг. . Мөр зэрэгцэх манлайлалд энэхүү сэтгэл хөдлөлийн нөлөөлөлийг чиглүүлж зохицуулж байдаг хүч нь мэдлэгийг манлайлал юм. "мэдлэгийн манлайлагчид аливаа асуудал, боломжийн талаар зөв шийдвэр гаргахад хэрэгтэй, үнэ бөгөөд шинэ мэдээллийг орж мэдэж байдаг. Харилцааны манлайлал: Энэ нь манлайлагчиийн хүнээс хүнд үзүүлж байгаа нөлөөлөл юм. Манлайлалын 5 хүрээн дотроос ганцаарчилсан болон бүлгийн харилцаанд хамгийн ойр дотно чиглэсэн нь энэ болно. Багийн манлайлал: Багын манлайлал нь баг гэж нэрлэгдсэнээс хэтрээгүй
  • 7. Манлайлалыг тодорхойлдог манлайлалын таван хүрээ ба байгууллагыг хөгжүүлэхэд эдгээр нь хэрхэн нөлөөлдөг тухай: Таван хүрээ Ашигласанном, хэвлэл, цахим хуудас [1] Organization Development and Change Thomas G., Cummins, Christopher G, Wroley1993. [2] An experimental approach to organizational development Donald R.Brown, Eight edition, Prentice Hall, 2011. [3] Organization Theory and Design R.L. Daft, H. Willmott Murphy 2010. [4] Пүрэвдагва Х.,Ганбат Д., Цэрэнчимэд Л., Оюунчимэг Д. Өөрчлөлтийн Менежмент. УБ.:2013. [5] Мөнхжаргал Б.,Амаржаргал Б. Менежмент. УБ.: 2008. – 295-303 х. [6] Цэнд Н., Шуурав Я. нар Менежмент УБ, 2005 [7] http://www.inc.com/encyclopedia/organizational-life-cycle.html [8] http://www.organizationalalive.com [9] http://www.mindtools.com [10] http://www.onelook.com

×