Дэлхийн 7 гайхамшиг

  • 10,077 views
Uploaded on

.

.

  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Be the first to comment
No Downloads

Views

Total Views
10,077
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
18

Actions

Shares
Downloads
0
Comments
0
Likes
4

Embeds 0

No embeds

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
    No notes for slide

Transcript

  • 1. Чичен Итзагийн пирамид (МЭӨ 800 оны өмнө) Мексик, Юкатан Пенинсула
  • 2.  Чичен Итза, Маяачуудын иргэншлийн улс төр, эдийн засгийн төв ба Маяачуудын хамгийн алдартай сүмийн хот. Түүний олон барилга байгууламжууд - Кукулкан Пирамид, Чак Мүүлийн Сүм, Мянган Баганат Танхим, Хоригдолуудын Тоглоомын Талбайг тэдгээрийн хосгүй архитектурын орон зай, бүтээл туурвилыг одоо ч үзэж сонирхох боломжтой. Пирамид бол Маяагийн сүмүүдийн хамгийн сүүлийн ба хамгийн гайхамшигтай нь гэж хэлж бараг болно.
  • 3. Таж Махал (МЭ 1630 он) Агра, Энэтхэг
  • 4. Таж Махал (Хинди хэл:Перс хэл/Урду хэл: ньЭнэтхэг улсын Агра хотод оршихбунхан бөгөөд Их Моголын эзэнтгүрний хаан Шах Жахан өөрийнхайрт хатан Мумтаз Махалдзориулан бариулжээ.Таж Махал нь Моголынархитектурын хамгийн тод жишээгэж нэрлэгддэг бөгөөд Перс,Оттоман, Энэтхэг болон Исламынархитектурын хэв маяг шингэсэнбайдаг. 1983 онд Таж Махал ньЮНЕСКО-ын Дэлхийн өвдбүртгэгдсэн бөгөөд “Муслимурлагийн шигтгээ Таж Махал ньдэлхийн соѐлын өвийн шагшингайхагдах сод бүтээлийн нэгбилээ.” хэмээн тэмдэглэгдсэнбайдаг.
  • 5. Аврагч Христ (1931) Рио де Жанейро, Бразил
  • 6.  Корковадо уулын дээр байрлан Рио де Жанейро хотыг дээрээс нь харж байдаг 38 метр орчим өндөртэй Христийн хөшөө. Бразилын Хейтор да Силва Костагийн зохион бүтээснээр Францын барималч Пол Ландовски нарын урласан энэ хөшөө дэлхийд хамгийн нэр алдартай хөшөөнүүдийн нэг юм. Хөшөөг 5 жилийн туршид барьсан ба 1931 оны 10 сарын 12-нд нээсэн юм байна. Хотын билэг тэмдэг болоод зогсохгүй Бразилчуудын аянчин жуулчдыг хүлээн авах дулаан сэтгэлийн гэрч болдог ажээ.
  • 7. Ромын Колизей (МЭ 70 – 82 он) Ром хот, Итали
  • 8. Италийн Ром хотын төвд оршихColosseum нь зууван хэлбэрийнамфитеатр юм. Ромын эзэнтгүрний үед баригдсан хамгийнтом амфитеатр болох энэхүүгайхамшигт газар нь ромынархитекторчид болон ромынинженерүүдийн хамгийн агуубүтээлийн нэгд зүй ѐсоортооцогддог.
  • 9. .. Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэнхаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 70 – МЭ 72 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээрцонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээсуудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна
  • 10. Хятадын цагаан хэрэм (МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зуун) China
  • 11.  Цагаан хэрэм нь МЭӨ 6-р зуунаас МЭ 16-р зууны хооронд барьж, сэргээн засварлаж, ашиглаж байсан чулуу болон шавраар барьсан хэрэм юм. Уг хэрмийг Хятадын хаант улсууд умард зүгийн нүүдэлчид буюу Хүннү болон бусад Монгол овгийн нүүдэлчдээс хамгаалах зорилгоор барьсан байна. Анх уг хэрэм нь тус тусдаа салангид хэрэмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн Цин гүрнийг байгуулсан Цинши хуандий МЭӨ 220-200 оны хооронд нэгтгэж барьжээ. Манж Чин улсын Энх амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна.
  • 12.  Цагаанхэрэм нь ойролцоогоор 6,700 км урттай. Уг хэрмийг Өвөр Монголын өмнө талаар, зүүнээс баруун тийш барьсан байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог ба сансараас харагддаг хүний гараар бүтсэн хамгийн том байгууламж гэж үздэг.
  • 13.  Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийн Ваади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээс Арабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэх Хор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөд Дэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ѐсоор тооцогддог. 1812 онд Швейцарийн Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв. Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд “Петра нь хүн төрөлхтөний соѐлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ. аялагч Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг агуулсан нь илт мэдрэгддэг байна. МЭ 363 онд болсон газар хөдлөлтийн уршгаар хотын маш олон барилга нуран унаж, хотын амин сүнс ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. Энэ явдал хотыг гэнэтийн мөхөлд хүргэв. Дундад зууны үед Петра нь адал явдал хайгчид, аянчин гийчдийн очих дуртай хамгийн гайхалтай газруудын нэг байсан бөгөөд XIII зууны үед Египетийн султан Бейбарс орхигдсон хотын туурийг очиж үзэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
  • 14. Мачу Пикчу (1460-1470), Перу "Хуучин оргил"
  • 15.  Мачу Пикчу буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүйгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм. Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна. Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ. Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интиху атана юм.