ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Арвайхээр сум

Дугаар

20…….оны……сарын……

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээг нэг талаас Өвөрхан...
3.1.5. МСҮТ нь ажил олгогчтой хамтран суралцагчийн мэдлэг, ур чадварын түвшинг тогтоон
үнэлэх ажлыг зохион байгуулах
3.1.6...
3.3.4. Үйлдвэрлэлийн дадлагын ажлын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам,
хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ...
Upcoming SlideShare
Loading in...5
×

Elselt surgalt ajliin bair gereenii zagvar

3,971

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
3,971
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
9
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Transcript of "Elselt surgalt ajliin bair gereenii zagvar"

  1. 1. ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ Арвайхээр сум Дугаар 20…….оны……сарын…… Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү гэрээг нэг талаас Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв /цаашид “А” тал гэх/ нөгөө талаас ажил олгогч байгууллага……………………. /цаашид “Б” тал гэх / гуравдагч талаас суралцагч……………………………… /цаашид “В” тал гэх / нар МБС-ын тухай хуулийн 20.2.4, 20.2.7 ,20.2.9 дугаар зүйлүүдийг үндэслэн хамтран ажиллахаар байгуулав. 1.2 Энэхүү гэрээгээр Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчийг ажил олгогчтой хамтран дадлагажуулан мэргэшүүлэх, тухайн аж ахуйн нэгжид байнгын ажлын байртай болгох Хоёр . Гэрээний ерөнхий нөхцөл 2.1. Нийгмийн түншлэлийн хүрээнд Үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах, төгсөгчийг ажлын байраар хангах үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино. 2.2. Талууд энэ гэрээнд нийцүүлэн тус тусын үйл ажиллагааны чиглэл, нийгмийн хариуцлагын хүрээнд нийцсэн талуудын нийтлэг зорилтыг хангахуйц хамтарсан үйл ажиллагааг явуулна. 2.3. Талууд хамтын зорилтоо хэрэгжүүлэх явцдаа бие биенээ хүндэтгэх үндсэн дээр харилцан туслана. 2.4. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүргийг харилцан хүлээх бөгөөд аль нэг тал гэрээг зөрчвөл харилцан шаардлага тавих эрхтэй. Гурав. Гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг А. Мэргэжлийн сургалтын төвийн эрх, үүрэг 3.1.1. Хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжил , ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн судалгааг үндэслэн ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх үүрэг хүлээх 3.1.2. МСҮТ нь сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах 3.1.3. Сургалтын хөтөлбөрийг сургалтын хугацаанд тохируулан боловсруулж, багш, анги танхим, ном гарын авлага, дадлагын байр, тоног төхөөрөмж , техник хэрэгслээр хангах 3.1.4. МСҮТ нь суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагыг удирдан чиглүүлж ажиллах багшийг нийт дадлагын хугацаанд томилон ажиллуулах
  2. 2. 3.1.5. МСҮТ нь ажил олгогчтой хамтран суралцагчийн мэдлэг, ур чадварын түвшинг тогтоон үнэлэх ажлыг зохион байгуулах 3.1.6. МСҮТ нь сургалтын үйл ажиллагааны туршид мэдээ тайлан болон хасагдсан суралцагчийн тоо, нэрсийг хассан тухай тушаал шийдвэрийн хамт Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлэх Б. Ажил олгогчийн эрх, үүрэг 3.2.1. Ажил олгогч байгууллага нь шаардлагатай мэргэжилтэй ажилтны захиалгыг сургалтын байгууллагад байнга гаргаж өгч байх 3.2.2. Төгсөгчдийн мэргэжлийн болон ур чадварын талаар сургалтын байгууллагад мэдээлж цаашид байнгын харилцаа, холбоотой ажиллах 3.2.3. Суралцагчдыг дадлагын байранд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжоор хангах, дадлагын сургалтыг сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулах 3.2.4. Суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн дүрмийг баримтлан хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангах, дадлагын удирдамжийг мөрдлөг болгож , дадлага хариуцсан зааварлагч , инженер техникийн ажилтныг томилон ажиллуулах , дадлагад шаардлагатай материал , түүхий эдээр хангаж чанартай зохион байгуулах 3.2.5. Төгсөгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж тогтвортой ажлын байраар хангах. 3.2.6. МСҮТ-ийн төгсөгчдөөс хөдөлмөр эрхэлж байгаа тухай мэдээллийг улирал бүр сургалтын байгууллагад гаргаж , тайлагнаж байх 3.2.7. Үйлдвэрлэлийн техник , технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хамтран явуулах 3.2.8. Мэргэжлийн боловсрол сургалтын талаархи төрийн бодлого боловсруулахад, хамтын ажиллагааны зөвөлгөөн , семинар, уулзалт, тэмцээнд оролцох В. Суралцагчийн эрх , үүрэг 3.3.1. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг сургалтын зориулалтаар үнэ төлбөргүй ашиглах 3.3.2. Суралцагч нь сурч байх хугацаандаа ёс зүйн болон хувь хүний төлөвшлийг хангах талаар хүмүүжил , соёлын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох, өөрийгөө нээн илрүүлэх хөгжүүлэхэд анхаарах 3.3.3. Суралцагч нь сурч байх хугацаандаа сургалтын байгууллагын дотоод журам, дүрмийг мөрдөх
  3. 3. 3.3.4. Үйлдвэрлэлийн дадлагын ажлын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, идэвх санаачлагатай дадлагажих, дадлагын гурван талт гэрээг сахин биелүүлэх 3.3.5. Үйлдвэрлэл , үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагалдангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх Дөрөв гэрээний хүчинтэй хугацаа 4.2. Гэрээний хугацаа 2013 оны...... сарын ......өдрөөс 2014 оны ...... сарын ...... өдрийг хүртэл Тав. Бусад заалт Суралцагч нь дадлага хийх хугацаандаа ажил олгогч байгууллагын нууцад хамаарагдах технологийн шийдэл, нууц мэдээ, баримт бичиг, тоног, төхөөрөмжийн мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээж, хэрэв задруулбал Монгол Улсын хууль тогтоомжийг дагуу шийдвэрлүүлнэ. Гэрээний хэрэгжилтэнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хяналт тавьж ажиллана. Зургаа . Гэрээ хүчин төгөлдөр болох, дуусгавар болох 6.1. Энэхүү гэрээг гурван хувь төгөлдөр мөрдөгдөнө. үйлдэх ба талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин А талыг төлөөлж: Б талыг төлөөлж: МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ ……………………ХХК-НЫ ЗАХИРАЛ ……………………Д. АЛТАНЦЭЦЭГ гарын үсэг, тамга …………………………………………….. гарын үсэг, тамга В талыг төлөөлж: ……………… овогтой …………………. гарын үсэг, РД.........................................

×