Your SlideShare is downloading. ×
хэрэглэгдэхүүн
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

хэрэглэгдэхүүн

7,392

Published on

1 Comment
3 Likes
Statistics
Notes
  • sain bainuu. ta end orson 25 oydliin tuhai ilvv medeelel ogoh bolomjtoi yu
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
No Downloads
Views
Total Views
7,392
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
67
Comments
1
Likes
3
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. Халх Хувцас Эртний монгол дээл, тэрлэг нь хув (монгол) захтай байснаа т үүхэн хөгжлийн явцад хувцсанд шинэ элемент нэмэгдэн боловсронгуй болж, монгол дээл тойруул захтай болсноо дараа нь дөрвөлжин маягийн захтай болжээ. Мөн задгай энгэртэй дээл, тэрлэг бас хэрэглэж байсан билээ. Эртний хув захтай дээл тэрлэгний загвар лам хувцсанд уламжлагдан үлдсэн нөгөө ердийн энгэр, задгай захтай дээл тэрлэгийн хийц загвар нь өнөөгийн ардын хувцсанд өвлөгдөн үлдсэн байна. Өнөөгийн хэрэглэж буй дах, дэгтий, хүрэм зэрэгт ч уламжлалт хувцасны хийц загвар, элемент өвлөгдөж ирсэн байна. Тухайлбал, хүрэмний энгэр, захны хийц нь эртний дээл, тэрлэгний загвар өвлөсөн, дэгтий иь годон ба хөмөн гутлын байдлыг хадгалсан,дархны ерөнхий хийц, эсгэх, оёх арга, товч шилбэний тоо зэрэг нь эртний задгай энгэртэй дээлтэрлэгний загвар хийцийг ямар нэг хэмжээгээр өвлөн үлдсэн байна.Монгол үндэсний дээл баруун гар тийшээ зөрөөн, сугандаа шилбэн товчтой, ар хормой яльг үй,урт, урд хормой бага байдаг. Монгол хув энгэртэй дээл тэрлэгийг х үм үүсийн байнгын хэрэгцээгоо зүйн шаардлагаар хув заханд тойруул зэх залгаж хийдэг болсон бололтой. Тойруул зах нь нэгталаар гоёл болох бөгөөд уг хувцсанд нэг элемент нэмэгджээ.Үүнээс гадна энхрий хүүхдэд мөн авгай хүний дээлний загвар хийцтэй дээл, эсвэл бурууэнгэртэй дээл өмсгөдөг ёс байв.Монгол дөрвөлжин энгэрт дээл, тэрлэг нь баруун тийш зөр өх энгэртэй, х үз үү хоолойд таарсанбосоо захтай, сугандаа нэжгээд, энгэртээ хос товч, шилбэтэй юм. Монголчуудын т үүхэнхөгжлийн явцад үүсэж, хэлбэршин тогтсон үндэсний хувцас нь тэднийг бусад угсаатнаас ялгантаних гадаад нэг тэмдэг болдог. Халхчуудын хувцас нь нийтлэг шинж агуулахын хамт нутгийнөвөрмөц онцлогийг бас хадгалжээ. Халхчуудыг нутагласан газар аж ахуйгаа х өтл өх аргаажиллагааны болон, зан заншил, хэл аялгууны нь зарим онцлогийг харгалзан т өв, баруун, з үүн,өмнөд халх хэмээн хувааж болно. Ингэж хуваахдаа тэдний нутгийн хилийг маш нарийнтогтооход хэцүү бөгөөд ерөнхийдөө монгол орны байгалийн бүс, бичил бүсийг энд басхаргалзан үзэж болно. Мөн ардуудын дэвсгэр нутаг нь худалдааны төв өөс хол, ойр байхаасхамаарч хувцас хийх эд, бөс нь янз янз байснаас гадна х өрш ард т үмэнтэй хэрхэн харилцаж,ямар эд бараа авч, соёлын талаар тэдний нөлөө хэрхэн тусаж байсан зэрэг нь ч хувцсанд ньзохих ёсоор нөлөөлдөг байна.Манай говьчууд улс төр, соёлын төвөөсөө хол, хоорондын харилцаа холбоо сул байсан учиртэдний хувцас нь ялимгүй боловч бусдаасаа удаан өөрчлөгдөж байсан нь ажиглагддаг. Өмн өднутгийн халхад хувьсгалаас өмнө эмэгтэй дээл хэрэглэж байсан гэх боловч одоо 60-70 настайахмадаас сурвалжлахад, тэд өөрсдөө эмэгтэй дээл хэрэглэж явааг үй, харин тийм дээл хэрэглэжявсан ганц нэг хүний тухай сонссон гэж мэдээлж байна.Халхын төв нутагт гарсан, хувцасны шинэ загвар, хийц говьд нэлээд хожуу дэлгэрдэг байсан юмгэж настайчууд мэдээлдэг. Говьчууд байгалийн хатуу ширүүн нөхцөлд тохирох хувцсыг сонгож,арай илүү хэрэглэж байсан нь мэдээж юм. Говийн халуунд нимгэн, цайвар эдээр хийсэн элбэг
  • 2. тавиу тэрлэг өмсөнө. Мөн говьчуудын монгол гутал нь өргөн ултай, ээтэн бус хушуутай, малгайнь төлөв шовгор оройтой ажээ.Төв нутгийн халхчуудын авгай хувцасны өнгө тод, гоёл чимэг харьцангуй их, чамин хийцтэй,дээлний нударга цомбон, мөрний түнтгэрийн дээд хэсэг нь тал саран хэлбэртэй, доод сууриндөрөг ширээсэн хуниас гаргаж урласан онцлогтой юм. Ийм хийцтэй м өрний т үнтгэр нь авгайхүний өмсгөл нэлээд гоё, чамин болсон, хожуу үеийн элемент юм. Халхчуудын малгайн хэвсэгнь сөхөх, буулгах буюу эсвэл байнга сөхөөтэй байхад зориулсан онцлог хийцтэй. М өн гутал ньхарьцангуй нарийн ултай, хушуу ээтэн юм. Халх авгай, баруун нутгийн халхчуудын авгайдээлний хийц маяг, загварыг бусад нутгийнхтай жишиж үзэхэд, мөрний тунтгэр нь хавчиг бөгөөдбосоо бус хийцтэй. Дүрсэлж хэлбэл, нялх ботгомы бөх мэт хэлбэртэй юм. Авгай дээлийн м өрийггол төлөв арьсаар хийдэг байжээ. Тэдний малгай нь хавтгай, дугуй оройтой байхаас гаднахэвсэгний омог нь ар шил рүүгээ тавиу (унжуу) байдгаар онцлог ажээ. Баруун нутгийнхалхчуудын дээл, тэрлэг голдуу хөх, цэнхэр өнгөтэй. М өн малгайн гадар ч бас х өх өнг өтэй,хурганы хар болон хөх арьсаар доторлоно. Энэ нутгийн халхуудын гутлын ул өрг өн, хушуубанхгар байдаг нь орон нутгийн буюу бүс нутгийн хийцийн онцлог болно.Баруун нутгийн халхчуудын зарим хувцасны хийц, загварт зах залгаа х өрш нутагладагойрадуудын нөлөө туссан байна.Халх эмэгтэйчүүдийн хувцас. Монгол эмэгтэйчүүдийн хувцсанд авгай дээл, өмсг өл чухал байрэзэлнэ. Айлын эхнэр болох эмэгтэйн өмсгөл хувцсыг хүүхний эцэг, эх анх бэлтгэж өгд өг заншилуламжлагдсаар байжээ. Эцэг эх нь айлын бэр болох охиндоо арваас дээш зах хувцас хийж,түүнийгээ хуримын өдөр нь ёс төртэйгөөр бэлэглэдэг заншилтай. Монгол авгайн дээл, тэрлэгийгмонгол хэлтгий энгэрт дээлний загварт тулгуурлан урласан авч бас ёслолын хувцасны өв өрм өцонцлог хадгалжээ.Халх,авгайн дээлний ханцуй нь гол төлөв хоргой бөгөөд туузлан алаглуулсан эрээн гоёлтой.Дээл нь ханцуйны уг буюу өөрөөр хэлбэл, мөрний залгааснаас дээш ил үү гарсан дэрвэгэрмөртэй юм. Тэр дэрвэгэр мөрийг цардан дотор нь эсгий болон тэмээний ноос чихэжтүмбийлгэдэг бөгөөд, түүнийг түнтгэр гэж нэрлэнэ. Энэхүү мөрний түнтгэр нь халх авгайдээлний нэг онцлог болно. Мөн дээлний хормойн баруун, зүүн доод талд хоёр оноо гаргаж,энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн гоёлготой юм. Авгайчуудын гоёлын дээл, тэрлэгийг гол төлөв тод улаан дэвсгэртэй ногоон, ягаан өнгийн навчцэцгэн хээтэй, саатай торгоор хийдэг ажээ. Дээлний энгэр, зах зэргийг х өх хоргойгоор дан өргенэмжиж, түүний дотуур мурий мөнгөн саагаар хошмог тавьж, давхар эмжээр гаргасан байна.Хормойг (дээлний) тойруулан хар дэвсгэртэй хоргойгоор хоёр хуруу ил үү өрг өн эмждэг. Дээлтэрлэгний ташааг хоргойгоор эмжин гоёж, эмжээрийн дотуур биеэр нь шар, ногоон мяндсанутсаар давхар эмжинэ. Мөн дээл, тэрлэгний түнтгэр мөрийг дээлний өнг өтэй ижил торгоорбүрж, мөрний хуниасыг нь дээлнийхээ зах талд нь гарган урладаг. Дээлний м өрийг бас дэрсэннумаар дотроос нь тийрүүлэн түнтгэр болгох учир буй б өг өөд тийм дэрсэн нумтай м өрийг алханхээтэй саа, солонгон тууз зэргээр гурав эмжин гсёдог байв. Дээлийн ханцуйн гадрыгулаан,өнгийн хас, хаан,бугуйвч, хатан сүйх навчин хзэтэй цэгаан хоргойгоор, харин ханцуйныдотоод талыг шар саа, луу хээтэй улаан торгоор хийж, нударгыг нь дотоод энгэр хийсэн б үсээрөнгөлж, хээ угалз бүхий цагаан хоргойгоор доторлон, нударганы омгийг хар торгоор эмжин,өнгө хоршиж гоёно. Дээл, тэрлэгний. товч шилбийг саагаар (саатай торгоор) хийж, энгэрт хос,зах, суга, ташаанд олон товч хадна.
  • 3. Эмэгтэй хүний дээлний энгэр дөрвөлжин бөгөөд эр хормой, дотоод хормойг нэг үргэлж эдээрэсгэж, энгэр, гадаад хормойг тусгай хийж залгадаг онцлогтой. Эхнэр дээлний т үнтгэр м өрхийсэн эдээр буюу адил өнгийн эдээр эрүү ханцуйны хоёр хажуу биеийг хийдэг байсан. М өндээлний мөшгөөрийн дээд доод биеэр эмжин өнгөний хослол, хийц, гоёлын онцлогийгилэрхийлнэ.Авгай дээл, тэрлэгний энгэр, захыг хоёр өнгийн хоргойгоор өргөн, нарийн хоёр эмжиж, угхоргой эмжээрийг хоёр хуруу өргөн хөх буюу хар эдээр тойруулан гоёод, дээд биеэр нь өнгийнтууз хадаж, хормойны оноог үзүүр сөөм хэмжээтэй гаргадаг зэрэг нь эмэгтэйч үүдийн дээлнийхийц, гоёлд тогтсон зүйл байжээ. Мөн залуу эхнэрийн дээлийн нударга цомбогор, хижээлавгайнх талбиу байдаг онцлогтой. Эхнэр дээлийн нударга хийх эд нь цэнхэр, х өх, хэх цэнхэрүндсэн өнгөтэй. Залуу авгайн дээлийн нударганы дотор тал нь цэнхэр х өх байхад настайавгайчуудынх хөх цэнхэр байдаг нь хэвшсэн зүйл болно.Дээлийн нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай гэж хоёр ангилдаг б өг өөд цомбоннударгыг гоёлын болоод залуувтар хүмүүсийн хувцсанд хэрэглэнэ, Харин хижээл х үм үүсийндээлэнд дэлбэн нударга хийнэ.Дээлний нударга нь хүндэтгэл, бэлгэдэл, гоёлын учир утгатай байхаас гадна гарыг хамгаалахүүрэгтэй. Дээл тэрлэгний ханцуйд үргэлж, эсвэл саланги хоёр янзын нударга хийдэг байв.Монголын эдийн соёлын нийтлэг шинж тэдний өмсөх, хэрэглэх хувцсанд тод тусгагдахын хамтбүс нутгийн өвөрмөц шинж ч илэрнэ. Тухайлбал халхын төв нутагт дээлийн нударганы омогхурц бөгөөд дэлбээ нударгыг ихэд эрхэмлэдэг байхад, боржогоны дээлийн нударга унаган туурайхэлбэртэй байжээ. Эдгээр нь халх нутгийн дотор ч эдийн соёлын элементийн зарим ялгаабайсныг илэрхийлж байна. Халхад хүний өмсөх хувцас таван омогтой байх ёстой гэж дээлийнэнгэр захны омог, малгайн хэвсэгний омог, нударганы омог, оймсны харааны омгийг хурц хийдэгбайснаараа онцлог юм.Эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлийн хамт өмсд өг ууж болно. Ууж нь ханцуйг үй,энгэр нь тууш задгай юм. Уужны урт, дээлийн урттай эн тэнц үү, оноо нь дээлийнхээс яльг үйбогино. Ууж нь гоёлын, ажлын гэсэн хоёр янз байдаг. М өн цээж ууж (богинохон), урт ууж(хормойтой) гэсэн хоёр янзын ууж хийж өмсдөг байв. Уужийг дээлнээс өөр өнгийн эдээр хийдэгбөгөөд зах, энгэрийг нь хоргойгоор өргөн эмждэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, х үндэтгэлийнөмсгөл юм. Дээр өгүүлснээс үзэхэд, халх эмэгтэйчүүдимн дээл, тэрлэг нь зах, энгэр, ханцуйн ар,өвөр, дотоод хормой, мөрний түнтгэр гэсэн үндсэн хэсгээс б үрддэг байжээ.Эмэгтэйчүүдийн дээл, тэрлэгийг ийнхүү төрөл бүрийн эдээр өнг ө хослуулан хийж олон сонинхээ угалз гаргаж, гайхалтай сайхан тааруулан урлаж хийдэг байсан нь өнг ө, хээ угалзны чуулганбүрдүүлдэг байжээ. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн дээлний өнг өний хослол, хээ гоёлол сэлт ньбүсгүй хүний намба төрх, нүүр царай, түүгээр үл барам, унах морины зүс, тохох эмээлийн өнг өгоёл зэрэгтэй зохицон нийцсэн маш нарийн ур ухааны бүтээл юм.Эрэгтэйчүүдийн хувцас. Эрэгтэйчүүдийн өдөр тутмын хувцасны гоёлго чимэг нь маш энгийнбайв. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуйөргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу, уртавтар дугуй хэлбэртэй байдаг. Ийм загвархийцтэй дээл 19-р зууны үед түгээмэл байв. Монголчууд гадаад, дотоодын давхар дарлал,мөлжлөгт талхигдан эрх чөлөөгүй бөглүү, хоцрогдмол байсан боловч байгалийн эрс тэс улирлын
  • 4. нөхцөлд тохирсон хувцсаа хийж өмсөн, баяжуулан хөгжүүлсээр байжээ.Ардууд хонины элдсэн цагаан нэхий дээл, даавуу, даалимба, чисчүү, торгоор гадарласан хурган,ишгэн дээлийг голдуу өмсдөг байв. Эрэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь энгэр, зах, гадаад, дотоодхийгээд ар, өвөр хормой, ханцуй, товч, шилбэ зэргээс бүрдэнэ.Эрэгтэйчүүдийн дээл, тэрлэгний уламжлалт загвар, хийц нь нэгд үгээрт, янз б үрийн унаа,уналгаар зорчин явахад зохицон таарсан, хоёрдугаарт, өмсөх хувцас, унтаж амрахад хучлагынүүргииг давхар гүйцэтгэх, гуравдугаарт эрхэлсэн аж ахуйгаас авч боловсруулдаг түүхий эд,өөрөөр хэлбэл, хийх эдийн шинж чанар зэрэг онцлогийг тусгажээ. Хижээл эрэгтэйч үүдийн дээл,тэрлэгний хормой, ханцуй нь харьцангуй урт, энгэр захны омог нь даруу, тасамдан, товч шилбэнь бадриун, цөөн тоотой байдаг. Харин залуу эрэгтэйчүүдийн дээлний зах, энгэрийн омог хурц,ханцуй, хормойны урт хүний чацанд тохирсон, товч, шилбэ, тасам хоёроос гурваар байдагонцлогтой. Ер нь дээлийн хийц загвар нь өмсөх хүний биеийн галбир, чац үзэмжид тохирсон.Ардын хувцас нь улирлын байдалд тохирох үндсэн хоёр янз б өг өөд, урин цагт дан тэрлэг, давхартэрлэг, чинээлэг этгээд хамба, илгэн дээл, нимгэн дээл, одончуу дээл өмс өх, м өн сэруун улиралдхөвөнтэй дээл, хурган дээл, сэгсүүргэн дээл, сармай нэхий, азарган нэхий дээл, ишгэн, ямаан,илбэнхэн, хярсан, чонон, туулай, аргаль, зээрийн арьсан дээл өмс өж, их х үйтэнд дээлийн гадуурямаан дах, нохой, чоно, баавгайн арьсан дэх давхац өмсөнө. Эдгээр хувцасны дотроос хамгийнтүгээмэл хэрэглэдэг нэхий, хурганы арьсан дээлийн талаар бага зэрэг дэлгэр үүлэн өг үүлье.Ардууд азарган нэхий дээлийг хамгийн дулаан хувцсанд тооцох б өгөөд түүний удаад нь азаргансэгсүүрэг, дараа нь намрын хонины үзүүр хэсэг, хурга, ишгэн дээл орно. Дээл хийдэг арьс,нэхийн дулаан хадгалах. дамжуулах чанарыг харгалзан тэдгээрээр улирал, улиралд тохирсонхувцас хийнэ.Нэхий дээлийн ар нуруунд хоёр хагас, өвөр энгэр, хормойд хоёр, дотоод энгэрт нэг, ханцуйд тусбүр нэжгээд нэхий ордог гэж ардууд тооцоолдог. Тэгэхлээр нас тогтсон 170 см чацтай эрэгтэйхүнд найман нэхийгээр дээл хийдэг байна. Нэхий дээл хийхэд нэхийний суга цавийг цойлдож, үстатаж, үс хөрс нийлүүлэн хийхэээс гадна хэрэв нэхий элбэг бол зоолон хийнэ. Х өрсийг аргалынутаагаар утаж хонгор шаргал өнгөтэй болгож, заримдаа дээр нь хээ угалз тавина. Хурганы арьсбол нэг дээлэнд гучаас гучин хоёр ширхэг орно. Хурганы арьсаар дээл хийхдзэ м өн цойлдонхөрс, үс, түүний өнгө зэргийг сайтар нийлүүлж хийдэг. Хөнгөнийг бодож ишгэн дээлийгнастайчууд голдуу өмсөнө. Мөн хүүхэд эмэгтэйчүүд өмсөнө. Ишигний арьсаар дээл хийх арга,орц нь хурган дээлтэй адил юм.Оготор дээл. Эрэгтэйчүүд ан авлах, мал хариулах зэрэг голдуу явган явахад зориулсан хувцаснынэг бол ахар хормойт оготор дээл юм. Ан гөрөөний арьс, хонины нэхий (тарз) зэргийг цулгуйлж,утан, талхиад элдэж боловсруулаад туүгээрээ ахар хормойт дээл хийдэг. Оготор дээлэнд эмжээрбараг үгүй бөгөөд цөөн товч шилбэтэй, шулуун энгэртэй байдаг. Оготор дээл нь хийцхэлбэрээрээ эртний ойн иргэдийн дээлийн маягийг өвлөж үлдсэн гэлтэй юм,Ахар хормойт дээлийг ядуу хүмүүс голдуу өмсдөг байсан. Ядуучууд голдуу ан авлаж, явган ихявдаг байв.Нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжил, хүлмүүсийн соёлын ахиц өөрчлөлтийн дагуу оготордээлийн хийц сайжирч, улам боловсон болсоор энгэр, зах, товч шилбэ нэмэгдэн, шууд задгайэнгэр нь баруун гар тийш зөрдөг болж тоодгор дээл буй болжээ. Х үн унаа уналгаар зорчин явахүед тоодгор дээл зах энгэрээр салхи үлээж, дааруулан ая тав алдах болсноос уг дээлний шууд
  • 5. хагархай энгэрийг нь зөрүүлэн товчилдог, зах энгэр заамтай болгож өөрчилс өн байна. М өнтоодгор дээлийн хормой маш ахар учир унаагаар явахад хөлийн өвдөг, шилбэ хамгаалжчаддаггүй байв. Иймд тоодгор дээлийн хормойг уртасгаж, урт дээл болгожээ. Н өг өө талаарнэхий дээл хийх эдийг хагас боловсруулдаг байснаа сүүлдээ бүрэн сайн боловсруулсан нь биедэвтэйхэн, зөөлөн дулаан болсон байна. Ийнхүү хувцас сайжирч хөгжих явцад давхац хувцас буйболжээ. Эрчүүдийн давхац хувцсанд хүрэм, хантааз, цув, хэвнэг, нөмрөг, дах, дэгтий зэргийгоруулж болно. Тоодгор буюу ахар хор мойт дээлийн загварт тулгуурлах хүрэм хантааз, хэвнэгийгхийсэн бололтой.Хэвнэг, Зун, намрын хүйтэн борооны үед болон сэрүүн цагт хээр гадаа явахдаа ахрын эсгийгээрхийсэн хэвнэгийг давхац болгон дээл дээр өмсөнө. Хэвнэг нь ахар хормойтой, шууд задгайэнгэр, захтай, урт өргөн ханцуйтай, хэдхэн шилбэ уяатай баидаг. Эсгий хэвнэг нэг айлын х үнбүхэнд байх шаардлагагүй юм. Хэвнэг нь эсгийгээр хийсэн учир жингийн хувьд дээл, тэрлэгнээсхарьцангуй хүнд, ажил хөдөлмөрт төвөгшөөлтэй бөгөөд зөвхөн хүйтэн, ус борооноос хамгаалахзорилготой давхац юм.Эрэгтэйчүүд хэвнэгийг өвлийн хувцасны гадуур өмсдөг. Монгол хэвгэгтэй адилтөстэй хийцтэй хэвнэг киргиз, өмнөд алтайчууд, казах, синьцзяны заримүндэстэн ястанд их дэлгэрчээ. Заримдаа малчид, анчин, г өр өөчид бороо цастайүед хонь, ямааны уринд өгсөн арьсыг урд хоёр годоор нь холбон нөмөрч, давхацнөмрөг болгон хэрэглэдэг байжээ. Ийм арьсан давхцын үсийг нь гадагшхаруулан нөмөрнө. Энэ нь бороо, цасны ус арьсны үсний ширхэг даган урсахадзохицолдуулсан хэрэг юм. Хэвнэг, давхац нөмрөг нь хожим үед баяр ёслолынөмсгөл буй болох үндэс суурь болсон байна. Тухайлбал хүрэм, хантааз зэрэг ньугтаа давхац хувцаснаас үүсжээ. Тийм учраас хүрэм, хантааз эд үгээ ч давхац,гоёлын давхар үүрэгтэй хэрэглэсэзр байна. Харин оготор дээл, тоодгор дээл,эсгий хэвнэг нь эдүгээ бараг орхигдон мартагджээ.Хүрэм нь дээл, тэрлэгний гадуур давхацлах зориулалттай бөгөөд дээлний нударганы залгаадхүрсэн урт өргөн ханцуйтай, энгэр нь баруун тийш зөрсөн, зах нь өнд өр, хормой нь б үснээсялимгүй өнгөрөм урт, хоёр ташаандаа үзүүр сөөм оноотой байдаг байна. Х үрэмний зах, энгэр,хормойн байр тэргүүтэн нь дан эмжээртэй, зангидсан сампин товчтой юм. Х үрмийг давхарбөсөөр буюу хөвөнтэй хийж болно. Бас хүрмийг янз бүрийн үслэгээр доторлосон ч буй.Хантааз нь цээж хувцасны нэг төрөл, эрэгтэйчүүдийн баяр ёслолын өмсг өл болсоор ирэв.Ердийн хантааз нь задгай шууд энгэртэй, дугуй захтай дан эмжээртэй, оноог үй б өг өөд ханцуйгнь хүрэн ба хар цэмбэзр хийсэн байх нь элбэг. Иймэрх үү хантааз нь ердийн х үрэмтэй т өстэй авчханцуйгүй байдгаараа өвөрмөц юм. Хантаазыг гоёлын ба энгийн гэж хоёр ангилна.Эрэгтэйчүүдийн баяр ёслол, гоёлын хантааз бүр өвөрмөц чимэг гоёлтой. Гоёлын хантаазнызахны болоод энгэрийн омог хурц, бага энгэр, дагал энгэр гэсэн хоёр энгэртэй, онооны дээд талдесөн нүхт өлзий, захны ар шил, энгэрийн эгц дээд голд б үтэн өлзий, хормойны ар, өв өр, оноохоёр хажуу, ташаандаа бүтэн, хагас өлзий хэсгээр гоёосон байдаг. Тэдгээр өлзийг хооронд нь мөнөлзий утсан хошмогоор холбон эмжсэн байна. Хантаазны зах, мөрийн эмжээрийн дотор биеэрхос хошмог тавьж гоёсон байдаг. Хэрэв хантаазыг өлзий хээг үй урлавал энгэр, өв өр оноо,хормойны хажуу байр зэрэгт хос, заханд дан товч хадаж хийдэг байна. Ийм хантаазыг энгийнхантааз гэнэ. Хүмүүсийн давхац хувцасны доторх хамгийн нийтлэг зүйл нь дах, цув юм.Дах нь өвлийн хүйтэнд хүн алс хол юманд явахдаа өмсдөг дулаалгын зориулалттай давхац юм.Дахыг өвлийн сэрх, аргаль, янгир болон нохой, чонын арьс зэрэг ноолуурлаг болон үслэг
  • 6. арьсаар хийнэ.Даханд зургаагаас найман арьс ордог бөгөөд дахны үсийг гадагш харуулж хийнэ. Дахыгнэвтгэлзэх, хөвөрдөх, хөших зэрэг оёдлоор оёно. Дахны энгэр нь тууш задгай, ар хормойны чанхголд оноотой, дахны энэ хийц нь дээлийн гадуур нөмрөх болон морь унаан дээр өмс өж явахадтохирсон аж.Дахны энгэр зөрөхгүй, зах өндөр, хормой урт, тавиу, ханцуй урт, өргөн байдаг. Дахны хормой,захны ирмэгийг дагуулан хар бөсөөр өргөн тасамдана. Дах нь зах, хойд, урд хормой, хоёр ханцуйгэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Дахны хийц, загвар нь эртний х үм үүсийн өмс өж байсан туушзадгай энгэртэй дээлний загварыг өвлөсөн байна.Бүс нь үндсэн хоёр зориулалттай. Нэгдүгээр үүрэг нь урт хормойтой хувцсыг хумин эвсээрхэн,дулаахэн болгох явдал юм. Нөгөө үүрэг нь хүн алив хэрэгцээтэй хутга, хавтага, байлдааныболоод ангийн сүх, сумны саадаг, агсарга зэргийг биедээ байнга авч явах зориулалттай юм.Өөрөөр хэлбэл, өөрийн биед байнга авч явах шаардлагатай эд зүйлийг б үсэндээ өлг өх,хавчуулах, зүүх зэргээр хадгалан явдаг байна, Монгол хүний бүс ч энэ хоёр үүргийг гүйцэтгэсээриржээ. Даавуу бүсийг хэдэн янз бүсэлнэ. Бүсийг мөн гол дундуураар нь араас нь биеэ ороожбүслэх нь нийт халхад дэлгэрсэн ажээ. Бүсийг ороож б үслэхдээ, голоор нь хоёр хувааж,биеийнхээ урд талаас эхэлж, ар тийш ороож, өмнөө бүсний үзүүрийг зөр үүлэн гогцоолдончангалаад хоёр үзүүрийг хоёр ташаанд унжуулж хавчуулна. Энэ нь бүс алдуурахгүй,нөгөөтэйгүүр гоё харагддаг гэнэ. Үүнийг буриад бүслэлт гэнэ. Бүсний дундуураас нь биеэ ороожбүслээд хоёр үзүүрт нь гогцоо гаргаж түүнийг хоёр ташаандаа нэг барим хэмжээний унжуулж,бүслэхийг үзэмчин бүслэлт гэнэ. Бүс нь бас гоёл болох учир өмн өх, хувцасны өнг өн өөсшалтгаалан бүсний өнгө янз бүр байна. Даавуу бүсний үзүүрийг сэмлэж гоёлго болгон цэцэггаргах учир ч бий. Бүс хэрэглэх нь нүүдэлчин монголчуудын хувьд маш эртний уламжлалтай.Урт хормойтой дээлтэй, үргэлж морь унаагаар зорчин явдаг тэдэнд б үс нэн чухал шаардлагатайбайсан нь мэдээж юм. Бүсийг дотор нь гоёлынх, ажлынх гэж ялгахын зэрэгцээ басэмэгтэйчүүдийнх, эрэгтэйчүүдийнх, хүүхдийнх гэж ангилж болно.Монголчууд сур элдэн боловсруулаад, алт, мөнгө зэрэг өнгөлөг металлаар товруу хийж гоёон,гархи хийж бүсэлдэг явдал саяхан хүртэп байв. Тэд тийм суран б үсийг хийхдээ, адуу, үхрийнарьсыг элдэж 3-4 хуруу өргөн зүсэн. давхар, дан суран бүс үйлдэнэ. Давхар суран б үсний доторталыг нь дутуу элдсэн ширээр хийж, сайн боловсруулсан гадна талын сур дээр нь товруугтогтооно. Бүсгүйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир эмэгтэйчүүдийг «бүсгүйчүүд» гэж нэрлэдэгболжээ.Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон ардын зан заншилтай. Дээлний б өс б үс 2,5-4,5м байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эрг үүлэн үз үүрийг нь баруунташаандаа хавчуулна. Монгол хүн бүс дээр огт гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсг үй. Ш өн өунтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангиагаар зангидаж, орны дэрний дээд хавьд тавьдагзаншилтай. Бүсийг алив задгай таранхайг бэхлэн батжуулж, салсан сарнисныг эвл үүлж, б үтээхутга агуулдаг гэдэг болохоор монголчууд бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлэнэ. М өн х үн б үсээ өөрхүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс г үйцэтгэх үед биебиеэ итгэж буйн тэмдэг болгон бүсээ солин бүсэлдэг заншил байсан нь эртнээс уламжлагдсанзүйл байна.Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад,хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангиа тайлна уу гэж х үсдэг. Ахмад х үн уг эзнээс юу
  • 7. олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэгёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль бэлэгтэйг тайлбарлаж, уулзангирсан бүсийг тайлдаг байжээ.Цамц нь монголчуудын дотуур хувцасны нэг. Цамцыг ерөнхийдөө нэг загвараар б үтээдэг боловчханцуйн урт, өргөн мөн хормойн өргөн, урт, захны өндөр, нам зэргээр ялгаатай. Цамцны хоёрташаанд ташаа оруулах, хормойг шууд ба шувтан хийх зэрэг эсгэх, өөр өөр арга буй. Цамц ньташуу энгэртэй, шулуун энгэртэй, энгэргүй, өндөр захтай, нам захтай, д өрв өлжин энгэртэй,ташаандаа оноотой, оноогүй зэрэг олон янз байдаг. Цамцны зах ханцуйны үз үүрийг давхар,энгэрийн байрыг хажаастай хийдэг явдал нэлээд байв. Цамцны энгэр шууд хагархай бол товчлохтовчтой, харин хэлтгий энгэртэй нь бол гогцоо уях шилбэтэй, товчтой хоёр янз байдаг. Цамц ньгадуур хувцастай харьцуулахад нэлээд сүүлд үүсжээ. Цамц нь хэвтээ хув захтай, босоо залгаазахтай хоёр янз юм. Хув зах нэлээд эртнийх, харин босоо захтай болсон нь с үүл үеийнх гэжүздэг.Цамцны мөрийг халхгар, бариу хоёр янз хийнэ. Монгол цамцны эсгэх онцлог гэвэл, хийх б өсдаавуугаа давхарлан бөгтөрч, суга, энгэр, зах эсгэж, ханцуйн үзүүр залган хийдгээрээ бусадястан угсаатнаас ялгагдах онцлогтой.Малгай нь монголчуудын эдийн соёлын нийтлэг шин жийг бусад ард т үмэнтэй харьцуулахад,нэлээд тодорхой харуулахын хамт, монгол ястангуудын хоорондын ялгааг ч мэдэгдэх үйцилтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, үндэстэн, ястны соёлын өвөрмөц байдлыг илэрхийлэх,шинжилгээний хэрэглэгдэхүүн юм. Монгол малгай нь байгаль цаг уурын н өхц өл, амьдралынүндсэн сурвалж болсон мал аж ахуйн онцлогийг тусгасан хувцасны нэг юм. Малгайгэрэгтэйчүүдийнх, эмэгтэйчүүдийнх, хүүхдийнх, мөн ердийн, гоёлын гэхчлэн ангилж болно.Монгол малгай нь унаа унаагаар зорчих үед салхи, шуурга, хүйтэн агаар, нарны халуун зэргээстолгойг хамгаалахад тохиромжтой. Салхинаас хүний нүүр хамгаалах зориулалттай хэвсэг, чих,шанааг даарахаас сэргийлэх бүчлүүр, буулгавчтай байдаг. Монгол малгай нь х үн, морь унаагаарзорчих үед салхины хүч бууруулахаар гозгор, бөмбөгөр оройтой байдгаараа өв өрмөц онцлогтой.Үүнээс гадна ямар хийц, загвартай, малгай өмсөх нь хүмүүс гэзэг үсээ самнах, гоёх зэрэгтэйхолбогдож, сонирхол, хүсэл нь өөр байж болох авч бүхэлдээ хамгийн нийтлэг малгай боллоовууз юм. Лоовууз нь манай малчин ардын эдийн соёлын хэрэгцээ шаардлагын онцлогийгилтгэсэн, тэд хүйтэн сэрүүний улиралд ямар хийц, загвартай малгай хэрэглэх шаардлагатайгтөлөөлүүлэн үзэж болохуйц байна. Лоовууз нь хийхэд хялбар, хэрэглэхэд тохиромжтой. Өөр өөрхэлбэл, мон гол малгайн дотроос хамгийн сонгомол нь лоовууз болж байна. Лоовууз нь гадар,дотор, үс, эмжээр зэргээс бүрдэл болдог. Лоовуузанд үнэг, хурга, булга зэргийн үсээр дулаалгахийж гоёон урласан байдаг. Лоовуузны гадна өнгийг хүний нүүр царай, өмсөх хувцасныөнгөтэй, өнгө зохицуулан, хээтэй, хээгүй торгоор гадарлаж, их өнг өд зохицуулан торго,хоргойгоор дан, давхар эмжиж, шүдэнзний булан, дан, давхар өлзий зэргийг ар голд нь зээглэндавхарлаж гаргасан байдаг.Тоорцог нь бөмбөгөр оройтой нэгэн зүйлийн малгай. Түүнийг улирлын буюу өвлийнх, зуных,мөн зориулалтаар нь гоёлынх, өдөр тутмынх гэж ангилж болно. Тоорцог хийхэд хэрэглэх эдматериал, өмсөх хүний сонирхол, оёдолчны ур чадвараас болоод түүний хийц, загвар нь өөр өөрбайдаг. Монгол тоорцог нь бэлэг дэмбэрэл, тодорхой утга санаа агуулсан 4-6 талтай, б үчтэй,орой дээрээ сампинтай, сампингаас унжих торгон утсан залаа б үхий байна. Талуудын ирмэгуулзваруудыг хоргойгоор давхар даран өнгө зохицуулан хошоолж, алтан саагаар давхарэмжихээс гадна зарим гоёлд өмсөх тоорцогт өнгө хосолсон торгон утсаар шудэнзний булан, хаж,бугуйвч, эвэр угалз, цэцгэн хээ зэргийг зүү ороох, хатгах, шаглах аргаар оёж гоёсон байдаг.
  • 8. Хилэн малгай нь монгол эрэгтэй, эмэгтэй х үний зуны гоёлын малгай билээ. Тэнгэр өөдтэмүүлсэн, цэнгэн мандахыг бэлэгшээсэн шовгор оройтой. Нарны цацрагийг т өл өөлс өн 32ширээстэй, орой дээрээ бат бэхийн бэлгэдэл улаан өнгийн гогцоо б үхий сампинтай, ар талдаагогцоо гарган өлзий зангидсан улаан залаатай, хэвсэг цохтой байдаг. Эрэгтэй х үний хилэнмалгай нь эмэгтэйнхийг бодвол гоёлол нь бага, цох хэвсэг нь дэрвэгэр, дугуй х үрээтэй, малгайнгадар өнгөтэй зохицуулан, голдуу хөх өнгөөр эвэр угалзыг зүү ороож урласан, намхан оройтойбайна. Эмэгтэйчүүдийн хилэн малгайн шовгор оройг дагуулан д өрв өн тал хамар, эвэр угалзбүхий мөнгөн чимэгтэй ба цох хэвсгийг хар хилэнгээр б үрж, урагш харсан хэсэгт нь м өнг өөрүлэмж гоё урласан норов эрдэнийг хадаж, хэвсгийн дотогш хандсан хэсэгт ханан хээ, усансүлжээ, алх салаавчлан шаглаж оёдог. Малгайн ард улаан торгон залаа дээр өлзий, ланз, луун,үүлэн хээг алтан утсаар урласан байдаг нь уг малгайн гоёмсог нэг онцлогийг харуулна.Чихэвч. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд сэрүүний улиралд х үйтнээс чих хамгаалах зорилгоор чихэвчхэрэглэдэг. Чихэвчийг хүний чихний хэлбэрийг дуурайлган хийсэн б өг өөд дотогш харах хэсгийнь зөөлөн дулаан үсээр (хэрэмний) доторлож, гадна талыг нь ширэх, хатгах аргаар гоёхоос гадна,бүр гоё хийсэн чихэвч нь алтан саа, хоргой торгоор дан, давхар өнг ө хослуулан эмжиж, голд ньхамар, эвэр угалзуудыг хатгаж, шаглан урласан нь үлэмж үзэмжтэй билээ.Бидний өгүүлсэн эдгээр малгайг дотор нь улирлынх (лоовууз), гоёлынх (хилэн) гэж хоёр янзялган хэлэлцэж болохоос гадна бас чихэвчтэй, чихэвчгүй хэмээн хувааж болно.Монгол малгай нь өөдөө дэрвэгэр, шовгор оройтой байдаг нь монгол х үний н үүр царайны т өрх,байдалд гоо сайхныг тохируулах эрэл, оролдлого хийж байсантай холбоотойНийгмийн хөгжлийн явц, гоо сайхны эрэлт хэрэгцээний дагуу монгол малгайн т өр өл хэлбэрбаяжин хөгжсөөр иржээ. XIII-XIV зууны үеийн монголд эмэгтэйчүүд нь н өх өрт гарсны дараабогтого гэдэг өвөрмөц өндөр малгай өмсдөг байжээ. Богтогоны өндөр нь нэг тохой буюу 30-40см орчим, хэлбэр нь дундуураа нарийсаж дээш доош өргөсгөсөн яндан мэт, доод тал нь үстэй,толгой багтахаар бүдүүн, дээд тал нь дөрвөлжин ажээ, Богтогоны хажуу хавиргыг олон нарийнсавхан мод, алт, мөнгөн утас хэрэглэж хийгээд, гадуур нь торго, хилэн, даавуу зэргээр б үрдэгбайжээ. Богтогоны оройд тохой илүү өндөр хулс, тогос, шаазгай зэрэг шувууны өд хатган,эрдэнийн чулуу сэлтээр чимдэг байжээ. Бүсгүйчүүд үсээ тусгай маягаар янзлан засаж самнаад,богтогоны дотор багтаан, эрүүний доогуур чанга бүчилж тогтоодог байжээ... Олон монголэмэгтэйчүүд хамт яваа нь дуулга өмсөж, жад агссан цэргүүд шиг харагдаж байлаа гэж тэр үедмонголд ирсэн жуулчин тэмдэглэсэн байна.Богтого малгай нь нэлээд дээд яэгууртны гэрийн эзэгтэйг илэрхийлэх тэмдэг болж байсанбололтой юм. Ахмадын аман сурвалж мэдээ сэлтээс үзэхэд, богтого гэж дуулсаан. Өмс өжхэрэглэж явсангүй, өмссөн хэрэглэсэн хүнийг ч үзээгүй гэнэ. Тэгэхээр богтого нь хожим тэрболгон хэрэглэдэг өмсгөл болтлоо дэлгэрч чадаагүй мэт. Харин годон малгай, шилэвч, н үдэнширээстэй залаат малгай, таг малгай зэрэг нь эртнээс нааш уламжлагдан ирсэн байна. Эдгээрмалгай нь хийхэд энгийн, өмсөхөд авсаархан юм. Хавтгай оройтой, дугуй ширээстзй, б үч шилбэхоёр тэнцүү малгайг таг малгай гэдэгХанан нүдэн ширээстэй орой нь .дөрвөн хэсгээс бүрддэг. Шилний чанх ар биед хос б үчтэй,эрүүвчлэх сагалдаргатай, сөхөх бүстэй, хэвсэгтэй малгайг бялзуухай малгай гэнэОрой дээрээ сэрээ даруулга угалз бүхий хоёр чихэвч, шил, саравчтай нэгэн з үйлийн малгайг
  • 9. бадам малгай гэж нэрлэж байжээХэвсэг нь байнга сөхөөстэй, ардаа оноо бүхий, оройдоо хавчаар, эмжээртэй малгайг аман х үз үүэргүүлэг малгай гэж хэлнэЗургаан талаас бүрддэг, ширээс бүхий найман оройтой, ахар саравчтай, саагаар оёсон угалзгоёлтой, хэвсэгтэй малгайг бүнхэр оройт гэж хэлдэг.Монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мөөмөн оройт, хийсэн эдээр нь хурган, ишгэн, үнэгэн,булган, халиун малгай, бусад эд юмстай төстэй байдлаар иь бялзуухай, таг, годон, бадам гэхчлэннэрлэдэг байжээ.Монгол хувцасны үндсэн элементийн дотроос малгайн төрөл, нэр хамгийн олон байна. Нэгтөрлийн малгай хүртэл нутаг, бүс нутгийн дотор хийц, загаар, нэр т өрл өөр ялгаатай байгаа ньорон нутгийн ард түмний эдийн соёлын хөгжил, хувьсал, өөрчлөлт түүхэн замналтай холбоотойюм. Монголын төв, баруун, өмнөд, зүүн хэсгийн ардуудын эдийн соёл өв өрм өц ялгаатайгаарзогсохгүй, тэдгээр нутгийн доторх бүс нутагт хүртэл ямар нэгэн ялгаа байгаа нь тэдниймалгайны хэлбэр, хийц, нэр төрлөөс харагдаж байна.Гутал. Гутлын анхны загвар нь үлэмж энгийн байсан бөгөөд зүсэм арьс ширийг х үн х өлд өөтааруулан, зөвхөн хөлийн ул хамгаалахад зориулж, улавчин гутал хийдэг байжээ. Ийм гутлыгхөлийн шагайн хавьд үдээр зэргээр хэрж товчилдог байсан аж. Хамгийн эртний гутал бол гургөрөөс мэтийн амьтны годоор үйлдсэн годон гутал байсан гэж X. Пэрлээ агсан бичсэн байнаЭртний хүмүүсийн эдэлж байсан годон гутал, оймсон бойтог, хөмөн гутал зэргийн нэр, заримгутал нь ч өнөө хэр уламжлагдан иржээ. Тухайлбал, оймсон бойтог, х өм өн гутлыг саяхан болтолмонголчууд хийж өмссөөр байв. Оймсон бойтог, хөмөн гутал зэргийг хийх, б үтээх арга, эсгзх,оёх ажиллагаа нь нэлээд эртний хүмүүсийн урлах ухааныг өвлөсөн гэж хэлж болно.Эсгий бойтог нь явган явахад зориулсан, хөнгөн авсаар, хийц, загвар нь энгийн б өгөөд ширээруллаж бөхлөн үдсэн байна. Бойтгийг ахар, уртын эсгийгээр эсгэж оёж, шидэж хийх, эсвэлхонины ноос зулж, оймсон бойтог хэлбэн хийх үндсэн хоёр арга байв. Эсгий бойтгоос гаднаамьтны арьсаар хөмөн гутал хийнэ. Хөмөн гутал нь зулаг, түрий үргэлж, баруун з үүн хоёр талхэсэг, ул, ширмэл зуузай зэргээс бүрдэл болдог. Х өмөөр гутал хийхэд х үний х өлийн шагайныурд талд тунхан, цүлхэн гардаг учраас тэр хэсэгт танаас гарган хийдэг. Х өм өн гутлын боомнытанаас нь хожим явсаар гутлын түрий, зуяаг гэж хоёр хэсэг болгон эсгэхэд х үргзсэн байна.Хөмөн гутлын хушуу ээтэн бус, ул өргөн, улны өсгий тавиу байдаг.Нийгмийн хөгжлийн явц, шаардлагын дагуу анх амьтны годыг хагас боловсруулан х өлд өөуглаж, улавчин гутлыг хөлдөө үдэж явснаа, хөмөн гуталтай болжээ. Х өм өн гутал нь хийц, загварболовсронгуй болсоор түрий, зулаг, ул, зуузай, хавчаар зэргээс бүрдсэн эд үгээгийн монгол гуталүүсэж гарахад хүргэсэн байна. Мөн мал аж ахуйн ашиг шим боловсруулах хүний арга ухаанулам хөгжиж, хөдсөн оймс, эсгий, ширэн бойтог, торгон бойвь (бойвого), торгон шаахайвчзэргийг урлан хэрэглэдэг болсон байна.Монгол гутал урлах эд зүйл гэвэл, цулгуулсан, элдсэн, будсан арьс, шир юм. Эдгээрээс хамгийншалгарсан эдлэхэд бөх, хэрэглэхэд хөнгөн авсаар, хөлд тохиромжтой, практик ач холбогдолтойнь үхрийн шир, хөм юм. Гутал хийхэд тохирсон, зориулсан б өх өлг өө, оёх өөрййн арга барилбайдаг.
  • 10. Монгол гутлын хээ угалз нь ургамал, цэцэг, амьтны элдэв д үрстэй байдаг билээ. Монгол гутлыгхэлбэр, загвараар нь урт, богино түрийтэй, хатуу, зөөлөн зуузайтай, өргөн, нарийн, зузаан,нимгэн ултай, ээтэн мохоо, хурц, бүдүүн хушуутай гэж ялган авч үзэж болно. Монгол гутал ньхөлд углах оймсон гутлаас мохоо хушуутай хөмөн гутал, түүнээс ээтэн хушуутай монгол гуталболтол хэлбэр загвар нь өөрчлөгдөн ирсэн байна, Монгол орны цаг уурын нөхцөлд уламзохицуулах гэсэн оролдлого, аж ахуйгаас гарах түүхий эдийг боловсруулах арга ухааны ахиц,ардын оюуны хөгжлийн төвшингийн өсөлтийн үр дүн юм, Өнөө үеийн монгол гутал ньхэрэгцээний, гоёлын гэсэн үндсэн хоёр зориулалттай юм.Монгол гутал нь ширмэл эсгий ул, ширмэл зуузай, түрий, зулаг, хавчаар зэргээс б үрдэж, х үнийхөлд эвтэй, унаа уналгаар явах, эмээл тохошны дөрөө д өр өөл өх өд тохиромжтой хэлбэрийг олсонбайна. Гоёлын зориулалтын гутал хийх арга, орох багаж, материал зэргийн заримаас товч өгүүлье. Монгол гутал хийхэд, булигаар, арьс, сарьс, нэжгээд метр даалимба, цагаан ямбуу, уллах хөх шир, эсгий, утас, хулс, цавуу, хээ угэлзны нүх нүдээр цухуйлгах өнгийн сарьс, торго зэрэг ордог юм. Гутал эсгэх, оёх багажны з үйл гэвэл, угалз оёх нарийн зүүнүүд, гол хавчаар оёх мухар үзүүртэй зүү, угалз цоолох хутга, нимгэлэх, өөлөх хутга, ул түрий, хавчаар, угалзны Шивүүр, шөвөг, хуруувч, хулс цуулах багаж, зүү, тэвнэ татах бахь зэрэг зүйл зайлшг үй шаардлагатай юм. Мөн хэмжээ тавих, тэмдэглэх өнгийн харандаа, түрийний доод шив үүр хийгээд бүх хээний оёдол тэмдэглэх, хос оёдолтой хээний цооллого (н үх) хэмжих, т үүний дотор талаар оёх дан оёдлын хэмжээг тэмдэглэх, хээний гадагш т өвийлтийн өнд өр намыг жигдрүүлэх, хүүхэн сарьсны хэмжээг хэмжих утсан хэмж үүр буй., .Гутлыг гоёлж засах туслах багаж гэвэл, түрийний савхи х өөх, эмжээр өөл өх, хээ х өөх, хамаргаргах зэрэгт зориулсан багажууд байдаг. Гутлын эд зүйл наах, бөхлөхөд хар цавуу (хурганы арьсчанаж хийх) гурил цавуу (жонхуу) хэрэглэдэг. Гутал оёх утас гэвэл, нийтгэсэн мяндсан утас,шөрмөс, гутлын зулаг, хушуу бөхлөх дөрвөөр нийтгэсэн ердийн утас, угалз оёх дан утас зэргийгтусгайлан бэлтгэж хэрэглэнэ.Гутлын ул, түрийний хэв тус тус тохирсон хэмжээтэй б өг өөд, тэдгээрийг т өмр өөр үйлдсэнбайдаг. Хатаасан хавтгай хушин дээр гутлын зулаг, шагай, боом зэрэгт тавих б үх угалз хээнийхэвийг сийлж урласан байдаг юм. Хээг угалз гаргах арга гэхэд, хээ сийлбэрлзсэн мо-дон хэвдээрээ булигаараа норгож, цавуудан хэвлэж, угалз хөөх багажаар х өөж, х өөсний ормоор ньэмхэрдэж, цавуудсан утас хийж, наадаг байна. Дараа нь хэв дарсан угалзаа хуулан аваад, гутлынбулигаараа хатааж, хээ бүрийн хоорондох нүхийг ухаж, цонхон нүдээр нь өнгийн сарьсцухуйлган хийж бэлдэнэ. Тэгээд гутлын шагай, зулаг, боом зэрэгт гаргасан угалзаа шаглан оёдог.Үүний дараа зөөлөн бөсөөр гутлын бүх хэсгийг доторлож, гутал хийх эд ангийг ц өм бэлэнболгодог байна. Монгол гутал, дөрөв, наймаас гучин хоёр угалз б үхий байдаг. Гар урчууд урдшагай, зулаг дээр нь дөрөв, арван хоёр угалзтай маш гоёмсог загвартай булигаар гутал хийх аргатуршлагатай байсан бөгөөд мөн улирлын байдалд тохирсон авсаархан х өнг өн гутал ч хийдэгбайв. Ийм гуталд зүү ороож мөн сүлжмэл утсаар эвэр угалз, өлзий хээ гарган чимэглэдэг аж.Гутлын ул, зуузай хийхэд мөн нарийн арга, ур дүй шаардагдана. Төм өр хэв, улан дээр цагаанямбуу (нарийхан цуулсан) жонхуудаж, хэвийн дээд зах биезр арван гурав дахин давхарлан нааж,улны дундаас хойш хоёр давхарлан мөн эдээ зузаалан нааж бэлтгэнэ. Улны х үрээний дотор гараххэмжээгээр эсгий эсгэж хийгээд, нөгөө улны хүрээ, эсгий ул, өнг ө эд гурвыг нийл үүлэн ширж
  • 11. гутлын ул хийдэг байна. Гутлыг оёхдоо, урьдаар бэлтгэсэн дээрх хэсгу үдийг нарийн дарааллындагуу нийлүүлзн оёдог, Үүнд: эхлээд түрий эмжиж, түрий зулагаа залгаад, хавчаар барьж хостүрий, зулагаа битүүлэн, зуузайлаад энэхүү бэлэн болсон зулагтай түрийг уланд барьж, гутлынхушууны торгон үзүүрээс эхлэн тойруулан оёж уллана,Монгол гутал өмсөхөд зайлшгүй шаардагдах нэг зүйл нь оймс болно. Оймс хийхэд эсгий, даавуугэсэн хоёр зүйл ордог. Дулаан улирлын гутлын оймсыг даавуу б өс өөр доторлож, гадарласаннимгэн эсгийгээр хийнэ. Оймсны харааг торгоор өнгөлж,. өнгийн утсаар т үмэн насан, дан,давхар алхан хээг зүү ороож угалзлан чимэглээд, харааны доод биеэр хос гурван давхар хошмоггарган гоёдог аж. Оймсны харааны халааг савхиар өнгөлөн тоноглон хээний булан гаргажурладаг өвөр мөц онцлогтой байна,Дэгтий нь давхац гутал юм. Дэгтий ул, зулаг, түрий, уяа гэсэн хэсгээс б үрдэнэ. Дэгтийг сэрхнийарьс, аргаль, янгир, буга зэрэг ангийн арьс, шир, нохойн арьсаар ч хийдэг. Дэгтий хийх арьсэдэлгээ даах, үслэг ноолуурлаг дулаан байх нь чухал. Дэгтийний арьсны үсэн талыг дотогш, басгадагш харуулан хоёр янзаар хийнэ. Дэгтийний арьсны үсэн талыг гадагш харуулан хийх ньхүйтэн салхи шуурганд хүний хөлийг хөрөхөөс хамгаалах практик ач холбогдолтой. Арьсныүсэн талыг дотогш харуулан хийсэн дэгтийнээс үсийг нь гадагш эрг үүлэн хийсэн дэгтий ил үүдулаан байдаг ажээ. Хүйтэн цагт алс явахдаа дэгтийг гутлынхаа гадуур өмс өж, давхац болгонхэрэглэнэ. Дэгтий эсгэх, оёх, хийх арга нь гутлаас хялбар юм.Дэгтийний зулаг, түрий үргэлж байдгаараа маш энгийн, оёход хялбар. Дэгтийг оёхдоо хавчаарбарин нэвтэлзэнэ. Дэгтийний түрий урдуураа задгай, хос шилбэн уяатай.Өмд. Малчин ардын өмд нь унаагаар явахад зохицсон, салтаа өргөн тавиу захандаа т үд үүлтэлээтэй байдаг, Өмд хийхдээ, зориуд эсгэсэн хоёр хэсэг б өсийг хоёр хажуу биеэр нь нийл үүлэн,мөн салтаа хэсэгт хушуу оруулга хийж, дээд биед зах залгаж оёно. Өмдний захад 6-8 т өд үүлхийнэ. Өмдний салтааны хушуу оруулга том, жижиг байх нь өмд хийж буй эдийн эн, өрг өннарийнаас хамаардаг байна. Өмдний салтааны оруулга нь морь унаанд зорчйн явахад зохилджээ.Өмдний шулхнаг тавиухан байх нь эдэлгээ сайн даах буюу х үний бие даарах, ая тав алдахг үйбайхад чухал үүрэгтэй. Өмд нь хүйтэн, дулаан улирлын гэж үндсэн хоёр янз байхаас гаднахүний зрхлэх хөдөлмөрийн онцлогт зохицсон байдаг. Явган явах хүнд хэтэрхий халхгар өмд,саадтай байхад, харин морь унаагаар явахад халхгар, тавиухан өмд ашигтай. Нэхий болон бусадэдээр өмдийг хийхдээ, цаг улирлын нөхцөлд тохируулахыг урьдал болгоно.Өвлийн улирлын нэхий өмдөнд цоолж хийвэл 4 ширхэг нэхий ордог. Өмдийг бас гадуур, дотуургэж.ялгана.Элдсэн нэхийг утаж, будаж боловсруулан хонгор шар, шар өнгөтэй болгоод өмд хийнэ. М өн хээугалз тавьсан нэхийгээр өмд хийнэ. Нэхийг тэр чигээр нь өмд хийхээс гадна янз б үрийн б өс,даавуу, торгоор өнгөлж өмд хийж өмсөнө. Нэхийгээс гадна хонь, ямааны илгээр зун, намрын өмдхийж өмсдөг байв,Бээлий: Бээлийн гарал, үүсэл эртнийх юм. Ардын хувцасны нэг элемент бээлий нь анхан үедээжижиг уутан хэлбэртэй байгаад, хожим эрхий хурууг тусгайлан хийх болж, улмаар ажил хийхэдтохиромжтойг харгалзан, .таван хуруутай хийдэг болсон байна. Бээлий нь х үний гарыг х үйтнээсболон гэмтэхээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Бээлийг арьс, ноос, с үлжмэл эд, цэмбэ зэргээрурладаг бөгөөд ястнуудын соёлын онцлог шинжтэй холбогдож бээлийд хээ угалз хатгах, нэхэхзэрэг нь
  • 12. өөр өөр юм. Малчид нэхий зэрэг эдээр дуганцаг ханцуйвч хийж, дээлний ханцуйн үз үүрт доторталаар шургуулан хэрэглэж ирсэн маш эртний уламжлалтай нэг т өрлийн бээлий юм,Ахмадын аман сурвалж мэдээнээс үзэхэд, хожим хүртэл бээлий, дуганцаг хоёрыг хослонхэрэглэж, өвөл ховоогоор худгаас ус татаж мал услахад бээлийг хэрэглэж ирсэн ажээ.Тэрлэг дээлийн гадар өнгийг бөс эдээр эсгэхдээ, эдийн хээ угалз тааруулах, нийл үүлэх, эдийнэнгийн өргөн, нарийнийг тохируулах зэргийг сайтар бодож боловсруулсан аргатай байна. Дээл,тэрлэгний өнгө эсгэх монгол хэдэн арга бий. Үүнд:Голлож эсгэх: Дээл, тэрлэгний өнгийг өргөн энтэй даавуу эдийн энг үй талаас ухаж зсгэхийгингэж хэлдэг.Бөгтөрч эсгэх: Маш өргөн энтэй эдээр тэрлэгний өнгөний ханцуй, сугыг шууд ухаж эсгэх аргаюм.Зөрүүлдэн эсгэх: Эсгэх дээл, тэрлэгний өнгө дутмаг хүрэх, буюу нарийн энтэй б өс өөр эсгэх болзөрүүлдэнэ. Зөрүүлдэхдээ эдээ дутуу гурав давхарлан нугалж тавиад, нэг нугалаа дотоод энгэр,нөгөө нэг нугалаа нь гадаад энгэр болохоор тохируулж эсгэдэг. Ингэж эсгэсний д үнд ханцуйхийх эд нь нугалааснаас үлдэх хэсгээс гардаг онцлогтой.Эн зэрэгцүүлж эсгэх: Эдийн энтэй талаар зэрэгцүүлэн тавьж, дээл, тэрлэгний гадар өнг өэсгэхийг ингэж хэлдэг. Тэрлэгийг эсгэж оёхдоо түүний ар хэсэг, энгэр, дотоод энгэр, хоёр м өр,ханцуй, нударга, зах зэргээр дэс дараалсан торимоор эсгэж, дараа нь дээлний ар болон энгэрхоёрыг хүний мөрөн дээр байх байрлалаар нийлүүлж залган, ханцуй, зах, нударга залгадагнарийн горим баримталдаг байна.Эхлээд дээлний энгэр, зах, ханцуйг эмжин, знгэр ханцуйг их биедээ нийл үүлж оёод дараа ньөнгө дотроо хормой, хан-цуйн захаар шаглаж нийлүүлэн, тэр оёосоо дотор тал руу нь нугаланнааж, илуүрдэн, сугаар нь эргүүлж, өнгө дотроо сайтар тэнийлгэн дэлгээд, тааруулж нийл үүлдэгбайна, Өнгө дотор нийлсэн тэрлэгээ хаван, зах залгаад эр, эм товч шилбэ тааруулж оёно.Уран бүсгүйчүүд эд оёх аргыг чадамгай эзэмшсэн, тэр бүрд нарийн мэргзжсэн, сонгожтохируулах мэдлэг арвинтай юм. Монгол хувцас оёх оёдлууд нь: 1. Нэвтгэлзэх 2. Хөвөрдөх 3. Хөших 4. Логших 5. Хавах 6. Хонин холбоо 7. Хатгах 8. Хэрээ захлах 9. Нөхөх 10. Зүү ороох 11. Загасан нуруу хатгах 12. Эгэлдэрлэх 13. Нэхэх
  • 13. 14. Шидэх 15. Хагас логших 16. Туулай харайлгах 17. Ширэх 18. Эргүүлж оёх 19. Даруулж оёх 20. Задгайлж оёх 21. Холбоо оёх 22. Даруулж нөхөх 23. Хөрөө гаргах 24. Нуруу гаргах 25. Нааж оёхзэрэг болно. Эдгээр төрлийн оёдлыг хувцасны төрөл, хэсэг б үрд тохируулан чухам аль оёдлоороёхоо сонгон авна. Үүнд: хурган, нэхий дээл, эсгий зэргийг хөвөрдөх, дээлний эмжээрширдэгний эмжээрийг нөхөх, алив эдийн дээш эргэсэн хэсгийг даруулах, н өх өх, ширдэг, гутлынул, оймс, зуузай зэргийг ширэх, дээл, малгай, хантаазны эмжээрийг шаглах, дээлийн дотрыгхөших, давхар буюу хөвөнтэй дээл, үстэй малгайг хавах, малгайн тавыг зүү ороох, дайлангийнбулан, тамхины хүүдийний буланг задгайлж оёх, зузаан үстэй дзэл, эсгий, булигаар зэргийгнэвтгэлзэх, дээлний захыг захалж оёх, дээлийн энгэрийн дотор ба дан дзэлийн хормойг холбоооёх нь элбэг байдаг. Үлэмж бөх, эдэлгээ даах оёдол гэвэл шаглах, нэвтэлзэх юм, Х өших, холбоооёдлыг хэврэг оёдолд оруулна. Эдгээрээс гадна хувцасны оёдлыг б өхл өхийн тулд уг хувцасхийж буй эдийг оёхоосоо урьдаар хооронд нь наагаад дараа нь оёдог учир бий.Оёдлын дотроос цэвэрхэн буюу бөх оёдол нь дээл, тэрлэгний зах, энгэр, ханцуйн эмжээрийноёдол; ширэх, шаглах, тэрлэгний өнгө дотор хоёрыг нийлүүлдзг шидэх оёдол, өнг ө дотрыгхавсарч хавах оёдол, дээлний суга, хормойны дотрыг нөхөх, дээлний үстэй дотрыг х өв өрд өхзэрэг нь тусгай зориулалт бүхий оёдол юм. Ширэх гэдэг бол хол хол ганц хатгаж оёх; дан хаваасгэдэг нь хоорондоо нэг хатгаад зүүгээ өнгө дотрын завсраар 4-5 см (хоёр хуруу хэртэй) хатгаж,дахин өнгө, дотроо нэвт хатгаж оёхыг хэлнэ. Ихэвчлэн торгон эдээр хийсэн дээлийг данхаваасаар хавна. Давхар хаваас гэж хоёр ойр хатгаад нэг хий хатгахыг хэлдэг байна.Зузаан эдээр хийсзн хувцас буюу үстэй дээлийг энэ хаваасаар оёно. Бас гурав ойрхон хатгаж нэгхий хатгаж хавах ч бий. Үүгээр хөвөнтэй дээлийг хазна, Хоер хаваасны хоорондын зай ихэнхдзэдервөн хуруу өргөн байх ба харин хөвөнтэй дээлний хоёр хаваасны хоорондох зай яльг үй ойрбайдаг, Дээл тэрлэг нөхөхдөө, хоер хэсэг зүйлийн доод талыг дээд талын доогуур оруулан, н өг өөталаар нь даруулаад, цухас нугалж тэр хоёрыг давхарлан оёно.Хөвөрдөх гэдэг бол хоёр талыг нийлүүлэн барьж дээг үүр нь давуулан холбож оёсон оёдлыгхэлнэ. Нэхий, үзүүрсэг зэрэг арьсыг дотор талаас нь хөв өрдөж оёдог. М өн хурганы арьсыг өнг өнталаас нь хөвөрдөнө гэж эрдэмтэн Э. Чимидцэрэн тодорхой тайлбарлан бичсэн байна.Хувцсыг цэвэрхэн оёх нь түүний үзэмж, соёлтой шууд холбоотой бөгөөд ямар өнгийн эдийг альөнгийн утсаар оёхоос бас шалтгаална. Монгол хувцасны эд, оёх утасны өнг өний сонголт ньхүрээлэн байгаа орчин байгаль, газрын хөрс, өвс ургамлын өнгө болон нийт х үм үүсийн дуртайөнгө, соёл, зан заншил зэрэгтзй холбоотой юм. Говь нутгийн эрэгтэйчүүд хар х өх, бараан өнгийнбөсөөр тэрлэг хийх, харин эмэгтэйчүүд тосон бор, хулсан шар өнгийн эдээр хувцас хийх ньэлбэг. Үүний учрыг лавлахад, хөх өнгийг тэнгэр, .цэнхэрийг ус, ногооныг өвс ногоо, сааралөнгийг зэр зэвсэгтэй холбож бэлэгдэж үздэг байна.Халхчууд бүдэг бор, шарга, хөх цэнхэр, цэнхэр х өх өнгийн б өс өөр дээл тэрлэг өнг өлд өг нь эхгазрын өнгө, тэнгэрийн агаар мандал, амьдыг ундаалах мөнхийн усны өнгөтэй харьцууланхувцасны өнгө сонгосон гэж болох байна.Нас ахимаг хүнд хүрэн бор, улаан хүрэн өнгийн бөсөөр дээл, тэрлэг гадарлах нь хэвшил болсон
  • 14. юм. Эмэгтэйчүүд тод өнгөтэй тэрлэг сонирхдог. Харин улаан шар, шар өнгийн эд бөсөөр дээлэндөнгө татаж, тэрлэг хийдэггүй түүхэн үе байсан билээ. Санваартны өмсгөл хувцас улаан шарөнгөтэй байдаг учир тийнхүү тэр өнгөнөөс зайлсхийдэг аж. Энэ б үхнээс үзвэл ардын дээл,тэрлэгний өнгө, хүмүүсийн нас, хүйс, эрхлэх ажлын онцлог зэрэгтэй уялдсан байжээ.

×